Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0688

 

2023   09 14                      128/ШШ2023/0688

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны * дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М***-А****** ХХК

Хариуцагч: С******* д******** Г**** з***** б******* а**

Маргааны төрөл: М**** а***** ХХК-ийн эзэмших Д***** хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, 0****** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан ** га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг С дүүргийн Газрын албанд даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*****, гуравдагч этгээд В.О******, гуравдагч этгээд Б.Б****** өмгөөлөгч П.С******, гуравдагч этгээд О.Ён******* өмгөөлөгч Л.Н*******, Ц.Ц*******, гуравдагч этгээд Б.Ц******** өмгөөлөгч Н.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага: М***-а***** ХХК-ийн эзэмших Д***** хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, 0******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан ** га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг С дүүргийн Газрын албанд даалгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М**-А******* ХХК-аас шүүхэд анх бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Газар эдлүүлэх тухай" ** дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Г хороо буюу одоогийн С дүүргийн ** дугаар хороо Ш*** м**** амны төгсгөлд байрлалтай ОХУ-ын емч болох "Д****" хүүхдийн зусланд 12 га газрыг эзэмших эрх олгож, "Газар эдлэх эрхийн үнэмлэх"-ийг олгосон байдаг. "М**-А*****" ХХК тус хүүхдийн зусланг 2004 онд хувьчлан авч, С дүүргийн Засаг даргад хандан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг баталгаажуулахаар хүсэлт гаргасан. Уг хүүхдийн зусланг өмчлөлдөө авсны дараа холбогдох хөрөнгийг бүртгэхэд тус зуслангийн эзэмшил газрын хилийн гадна талд зуслангийн цэвэрлэх байгууламжууд, усан сангийн гүний худгууд, зуслангийн удирдлагын байр зэрэг инженерийн байгууламжууд байрлаж байсан учир эдгээр өмч хөрөнгөө хадгалах, хамгаалах зорилгоор уг байгууламжуудын орчин тойрны газрыг оролцуулан баталгаажуулах хүсэлтийг 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар албан бичгээр гаргасан юм. С дүүргийн газрын албаны мэргэжилтэн, газар зохион байгуулагч нар уг газар дээр очиж үзээд хэмжилт хийсний үндсэн дээр газрын хэмжээг 26 га байхыг зөвшөөрч, захирамжийн төсөлд оруулах саналаа гаргасан байдаг. С дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" 1** дүгээр захирамжаар 26 га газрыг "М**-А*****" ХХК-д эзэмшүүлэхээр баталгаажуулж, тус захирамжийг үндэслэн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0****** дугаар гэрчилгээгээр 26 га газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгож, Газрын алба, "М**-А*****" ХХК-ийн хооронд 2004 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн *** дугаартай Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулан, Газрын баталгаат хэмжээ тогтоосон акт /масштаб 1:5000/ үйлдсэн байдаг. Энэхүү Газрын баталгаат хэмжээ тогтоосон акт нь газрын байршил, хилийн зааг, хэмжээг илэрхийлсэн баримт бичиг учраас одоогийн газрын кадастрын зургийн үүргийг гүйцэтгэдэг чухал эрх зүйн үндсэн баримт бичиг мөн болно. Дүүргийн газрын алба 2004 онд манай эзэмшил газрыг баталгаажуулж, гэрээ, гэрчилгээ олгохдоо тус албанд газрын кадастрын мэдээллийн сан гэж байгаагүй учир энэхүү эдэлбэр газрын баталгаат хэмжээг тогтоосон акт зургийг үйлдэж өгсөн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасны дагуу манай компани өөрийн эзэмшил 26 га газрыг баталгаат гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн. 2007 оноос Газрын албууд нь өөрийн архивд байгаа баримт, газрын баталгаат хэмжээний акт баримтуудаа үндэслэн Улаанбаатар хотын газрын мэдээллийн санд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж, ашиглаж буй газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, газрын хил зааг, хэмжээг тогтоосон зураглалыг цахим хэлбэрт оруулж эхэлсэн билээ. Иймд газрын алба нь манай эдэлбэр газрын баталгаат хэмжээг тогтоосон акт зургийг өөрийн мэдээллийн сандаа оруулсан байх учиртай. Мөн бид 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эзэмшил газрын кадастрын зургийг Газар эзэмших гэрээ, гэрчилгээнд заасан 26 га-гаар "Т******" ХХК-аар хийлгүүлж, С дүүргийн Газрын албанд мэдээллийн санд бүртгүүлэхээр өгч байсан учир газрыг Газрын тухай хуульд заасны дагуу бүртгэгдсэн гэж ойлгож байсан болно. Нэхэмжлэгчийн Газар эзэмших гэрээ, гэрчилгээнд заасан 26 га газрын хэмжээг хууль бусаар 12 га болгон багасган мэдээллийн санд оруулсны улмаас иргэдтэй газрын маргаан үүсэхэд хүрч, улмаар Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх минь зөрчигдөж байна. Нэхэмжлэгчийн эзэмших Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, 0******** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг С дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд одоогоос 50 гаруй жилийн өмнө Ш м амны дээд мухарт Оросын холбооны улсын тухайн үеийн Монгол дахь мэргэжилтнүүдийн хүүхдэд зориулсан зуслан анх 1974 оноос баригдаж эхэлсэн байдаг. 1974 оноос дэд бүтцийн барилга байгууламжууд нь баригдаж 1984 онд иж бүрэн хэмжээгээр ашиглалтад орсон. Дружба зуслан нь 2000 онд тухайн үеийн үнэлгээгээр 1,1 сая ам.доллароор үнэлэгдсэн үнэлгээг Монгол Улсын Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас Ү-2***** дугаарт бүртгэж Оросын Холбооны улсын өмч гэж нотолж, 0****** дугаар гэрчилгээ олгосон байдаг. 2000-2004 онд хүүхдийн зуслан түүний орчныг хамгаалуулах талаар Оросын Холбооны Ерөнхийлөгчийн хэрэг газартай "М**-А******" ХХК гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. М**-А****** ХХК хуулийн дагуу 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнд хүсэлтээ гаргаж 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3** тоот албан бичгээр цогцолборын барилга бүрд дугаар авч, улсын эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 0****** дугаартай гэрчилгээг 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Газрын харилцаа геодези зураг зүйн газраас авсан. 2005-2007 онд уг хүүхдийн зуслангийн орчмын ойн сан бүхий газарт дүүргийн Газрын алба олон иргэн, аж ахуйн нэгж, шарласан хүмүүсийн элэгний сувилал зэрэгт газар олгосноор зуслангийн ойр орчим бохирдох болсон бөгөөд цаашид хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, хүүхэд өсвөр үеийнхэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх нь алдагдаж болзошгүй байсан тул энэ талаар дүүргийн захиргаа, газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж анхааруулж ирсэн. Тухайн үед энэ асуудалд дүүргийн Газрын алба анхаарал хандуулахгүй байсан.

2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ойн сан бүхий газрын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах 01 тоот гуравласан гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга, М**-А***** ХХК нарын хооронд байгуулсан. Тус гэрээний С дүүргийн Засаг даргын эрх, үүргийн 2.6 дахь хэсэгт Зуслангийн эзэмшиж байгаа ойн сан бүхий Д***** зуслангийн баталгаажсан газрын эргэн тойрны 500м хүртэлх газарт бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар олгохгүй байх үүрэг хүлээнэ, энэ 500м газрыг Дружба зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын бүс гэнэ гэж тогтоож өгсөн. Улмаар 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон бусад газрын улсын байцаагч нар дүүргийн Газрын алба Д***** зуслангийн ойр орчмын газар бусдад газар олгосон нь Нийслэлийн ногоон бүсийн ашиглалтын журмын 4.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг дүгнэж, тус газрын ойр орчимд байрлах айлуудад Байгаль орчны сайдын ** дугаар тушаалаар нөхөн төлбөр олгохоор, С дүүргийн Засаг даргыг ** тоот гэрээг зөрчихгүй байх, нийслэлийн ногоон бүсийн ойн газарт зуслангийн хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон зөрчлийг давтан гаргахгүй байх талаар дүгнэлт гарган хүргүүлж байсан.

Бид газрын хувийн хэрэг алга болсон талаар Улсын болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж хайсан боловч тухайн үед эзэн холбогдогч нь олдоогүй. Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч н.Г****** шалгалтаар 2007 онд манай Газрын албанд өгч байсан хүсэлтүүд, газрын гэрчилгээ олгосныг нотолсон бүртгэлийн баримтуудыг олсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01-0**/6** тоот дүгнэлтийн 1-т Мон-Аналитик ХХК Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1** дүгээр захирамж, газар эзэмших эрхийн 0****** дүгээр гэрчилгээ, улсын бүртгэлийн 3** дугаартай иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах гэрээ, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүчгийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар 26 га эдэлбэр газар эзэмших эрхтэй байна, 2-т эвлэрлийн гэрээнд Д***** зуслангийн эргэн тойронд эрүүл ахуй, халдвар хамгааллын бүс гэх 500м хүртэлх ойн сан бүхий газарт ойн сан бүхий газарт 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бусад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохгүй байхыг заасан байна гэж тодорхой тусган нотолж өгсөн. Иргэдээс дүүргийн Засаг дарга, Газрын албанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эдгээр хэрэгт "М**-А*****" ХХК гуравдагч этгээдээр орж хэргийн материалтай танилцах үед С дүүргийн Газрын алба манай компанийн газрын хувийн хэрэгт байсан материалуудыг устгасан. Захиргааны хэргийн шүүх уг асуудал 2007 онд шийдвэрлэгдэж нэгэнт хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ханд гэсэн хариу өгсөн. Үүний дагуу бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хандахад С дүүргийн Засаг дарга н.Б***** иргэдэд олгосон газруудыг хүчингүй болгох захирамж гаргасан. Газрын мэдээллийн санд манай газрыг бага хэмжээгээр бүртгэснээс үүдэн иргэдэд газар олгож эхэлсэн. Иргэдэд олгосон газар нь манай баталгаажсан кадастрын зураг, мэдээллийн санд бүртгэсэн газартай давхцалтай байгаа юм. Гуравдагч этгээдүүдийн хувьд тухайн үед Газрын албанд хандан газар авсан байх үүнийг буруутгахгүй. Газрын алба манай газрыг зөв бүртгээд хамгаалалтын бүсээс өөр газарт иргэдэд газар олгосон бол олон жил шүүхэд маргахгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С дүүргийн Газрын албанаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: М**-А*****" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн эзэмших байгаа гэх маргаан бүхий 26 га гэх газрыг анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эдлүүлэх тухай ** дугаар тогтоолоор Зөвлөлтийн сургуулийн пеонорийн зусланд 12 га газар эзэмшүүлэхээр шийдсэн байдаг. "Кадастрын зураглал газрын бүртгэл" төслийн хүрээнд 2004 оны 06 дугаар сарын 20-ны өдөр "Сод Монгол групп"-ын нэр дээр нэгж талбарын 1************ дугаарт 1**** м талбай бүртгэж, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдээд өнөөг хүртэл талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байна. "М**-А******" ХХК-ийн нэр дээр нэгж талбарын 1******* дугаар 1***** м талбай бүхий газар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжсэн байна. Нэхэмжлэгчийн нэр дээр 0***** дугаартай Газар эзэмших эрхийн Гэрчилгээ, 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Иргэн аж, ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1** дүгээр захирамжийг үндэслэн 26 га газар эзэмшүүлсэн гэж бичсэн. Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1** дүгээр захирамжид нэхэмжлэгчид 400 м газар эзэмшүүлэхээр шийдсэн бөгөөд тус захирамжийн эх хувь СБД-ийн ЗДТГ, архивын газар хадгалагдаагүй байх ба дүүргийн Газрын албанд 400 м газар эзэмшүүлэхээр шийдсэн хувь байна. Нэхэмжлэгчид дээрх 2004 оны 1** дүгээр захирамжаар эзэмшүүлэхээр олгосон талбайн хэмжээ, газар эзэмших гэрээ, гэрчилгээ нь дээрх талбайн хэмжээ хоорондоо зөрүүтэй байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1** дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 26 га газар эзэмшүүлсэн эсэх нь нотлогдохгүй байна. Маргаан бүхий газрын газар эзэмших нэгж талбарын хувийн хэрэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний материал, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт байхгүй. Нэхэмжлэгчийн нэр дээрх 0***** дугаартай Газар эзэмших эрхийн Гэрчилгээ, 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Иргэн аж, ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ нь Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйл, ГХГЗЗГ-ын даргын 2008 оны ** дугаар тогтоолоор баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгчид 26 га талбай эзэмшүүлсэн гэх гэрээ, гэрчилгээг хүчин төгөлдөр бус байна. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтээ нэхэмжлэгч ирүүлээгүй байх тул 39 дүгээр зүйлийн 39.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу 26га газрыг зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүй, байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн газрын мэдээлэл мэдээллийн санд 26 га талбайгаар бүртгэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий 26 га газар нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эдлүүлэх тухай ** дугаар тогтоолоор 12 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Уг тогтоолоор эзэмшүүлсэн газар нь 2004 оны 1** дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газартай талбайн хэмжээ зөрж байгаа юм. Нэхэмжлэгчийн 0**** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн иргэн, аж ахуй нэгж байгууллагын газрын эзэмших гэрээнд С дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1** дүгээр захирамжийг үндэслэн 26 га газрыг эзэмшүүлсэн гэж дурдсан байдаг. Гэвч дүүргийн Засаг даргын 2004 оны захирамжид 400 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг ба үүнтэй холбоотой баримт архивд хадгалагдаагүй. Эх хувиар байхгүй учраас нотлогдохгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд О.Ё****** өмгөөлөгч Л.Но******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд О.Ё********* шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг танилцуулъя. С дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А2** дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо Ш*** м**** гэх газар зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон. Уг газар нь хэн нэгний газартай давхцаагүй ямар нэгэн байдлаар бусдын газар эзэмших, ашиглахыг хөндөөгүй байсан тул Газрын алба болон С дүүргийн Засаг даргаас О.Ё******* газар эзэмших эрхийг олгож, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. О.Ё******* газартаа бодитойгоор хөрөнгө оруулалт хийж, хашаа барьж, худаг татаж, цахилгаан хамгаалалт хийлгэх гэх мэт нийт 4*,***,*** төгрөгийн төлбөр зарцуулсан байдаг. Гэтэл 26 га хэмжээгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулах тохиолдолд гуравдагч этгээдийн газар нь давхцалтай болж гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2014 оноос хойш шүүхийн маргаантай байна. М**-А***** ХХК-ийн кадастрын зургийн асуудалтай холбоотойгоор гуравдагч этгээд нь зарцуулсан мөнгөн хөрөнгөөрөө хохирч, газар дээрх өөрийн хөрөнгө рүүгээ нэвтэрч чадахгүй байгаад гомдолтой байгаа. Мөн М**-А***** ХХК-д 26 га газар эзэмшүүлсэн тухай захирамж гараагүй байхад шууд кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас уг 26 га газрыг кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх гэж буй үндэслэлээ Тухайн газар дээр хүүхдийн зуслангийн байр байгаа гэж тайлбарладаг боловч худалдаж авснаасаа хойш хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа огт явуулж байгаагүй. Үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд О.Ё******** өмгөөлөгч Ц.Ц****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээс харахад гараар баталгаажсан зураг, гэрчилгээ болон түүхчлэн тайлбар хэлж байна. Гэтэл Газрын тухай хуульд газар эзэмших эрх хэрхэн яаж баталгаажих талаар зохицуулсан байдаг. Газар эзэмших эрхтэй эсэх, газар эзэмших эрх олгох эсэх, газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэх асуудал мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээний асуудал биш, тусдаа хуулиар зохицуулсан дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал юм. Иймд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн манай газрыг 26 га газраар мэдээллийн санд бүртгэх ёстой гэж тайлбарлах үндэслэлгүй юм. Учир дээрх тайлбар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Ц******* өмгөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Ц******* хувьд С дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А2** дугаар захирамжаар С дүүргийн ** дүгээр хороо Ш**** м***** зусланд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар гэр бүлийн хэрэгцээнд зориулан авах хүсэлтээ өгөн газар эзэмших эрхтэй болсон. Харин 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А/2** дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Иймд Б.Ц******* хувьд тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэртэй холбоотой нэхэмжлэл гарган С дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татаж захиргааны хэрэг үүссэн байдаг. Тус хэрэг нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэгдсэн. М***-А***** ХХК нь анх О.Ё******, Б.Ц******** нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа. М****-А***** ХХК нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаараа бие даасан шаардлага гаргасан боловч тус шаардлагыг нь тусгаарлан тусдаа хэрэг үүсгэсэн. Тус хэргийг 2020 онд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Анх Б.Ц******* эзэмшүүлсэн 700 м.кв газар нэхэмжлэгчийн кадастрын санд бүртгэлтэй 11 га газартай давхцалгүй байсан тул дүүргийн Газарын алба газар эзэмших эрх олгосон. Гэтэл 26 га газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэх шийдвэр гарсны улмаас Б.Ц*******, О.Ё****** арын газар давхацсан юм. Иймд Б.Ц******* зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлтийг гаргасан байдаг. Уг хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ** дүгээр тогтоолоор хүсэлтийг хангаж, 2020 оны 400 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон. Тус 4** дугаар шийдвэр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болохоос өмнө шүүхийн шийдвэр биелэгдсэн байсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр хүчингүй болсон учраас тухайн шийдвэрийг үндэслэн биелэгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэл мөн хүчингүй болох үндэслэлтэй юм.

"М**-А*****" ХХК анх шүүхэд нэхэмжлэл гаргахад 26 га газрын хил хязгаар нь хаагуур байгаа нь тодорхой бус байсан. 2020 оны 4** дугаар шийдвэрийг үндэслэн Газрын алба мэдээллийн санд нэхэмжлэгчийн газрыг 26 га хэмжээтэйгээр кадастрын зураг оруулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус эс үйлдэхүй байна гэж үзэн улмаар эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, даалгах эсхүл 26 га хэмжээгээр бүртгэхгүй татгалзсан шийдвэр гэж үзэн даалгах шаардлага гаргаж байгаа юм уу нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Миний хувьд Газрын албаны хууль бус эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. Учир нь "М**-А***" ХХК-д ** га газар эзэмшүүлсэн хүчин төгөлдөр Засаг даргын захирамж байхгүй. Газрын алба нь Засаг Газрын алба нь даргын захирамжийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, кадастрыг мэдээллийн санд бүртгэх чиг үүрэгтэй байгууллага гэж ойлгож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд "М**-А******" ХХК анх Оросын холбооны улсын өмчид бүртгэлтэй байсан 11 га талбайтай Д***** зусланг худалдаж авсан. Газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан нь тусдаа асуудал юм. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ шилжүүлж авна. Газраа шилжүүлэх асуудал нь Засаг дарга Газрын албатай холбогдон хүсэлтээ гаргаж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийх тусдаа процесстой юм. Гэтэл нэхэмжлэгч компани зөвхөн үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж аваад манайх газар эзэмших эрхтэй болсон гэж ойлгоод байгаа. Нэхэмжлэгч "манай компани үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан тул газар эзэмших эрхийг баталгаажуулж өгнө үү" гэдэг хүсэлтээ 2014 онд гаргасан байдаг. Уг хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 154 дүгээр захирамж гаргасан. Тус захирамжид 400 м.кв газрыг эзэмшүүлэхээр дурдсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд зөвтгөж оруулах гэдэг нь өмнө 26 га талбайгаар бүртгэсэн байсныг буруу эсхүл дутуу оруулсныг ойлгож байгаа. Нэхэмжлэгчид анх 26 га газар эзэмших эрх хэрхэн яаж үүссэн бэ гэдэг нь өнөөдөр нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагын улмаас гуравдагч этгээдүүдийн эрх ашгиг сонирхол нь хөндөгдөөд байгаа юм. Газрын тухай хуульд зааснаар 26 га талбай бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх ёстой. Гэтэл "***-******" ХХК бид Оросын холбооны улсын Д***** зуслангаас үл хөдлөх худалдаж авсан гэж тайлбарладаг. Шинжээчийн дүгнэлтээр манай үл хөдлөх эд хөрөнгүүд 11 га талбай бүхий газрын гадна байгаа учраас бид 26 га газрыг эзэмших эрхтэй гэдэг. Хэрвээ энэ үндэслэлээр тайлбарлах юм зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа асуудал яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б****** өмгөөлөгч Б.Са******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Батболд нь 1995 оноос хойш зуслангийн газар эзэмшихээр хөөцөлдөж эхэлсэн ба С дүүргийн Засаг дарга 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 3** дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон. Гэтэл тус захирамжаа 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5** дугаар захирамжаар цуцалсан байдаг. Тус 5** дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Гэвч О.Ё******** нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шийдвэрлэгдэж, Б.Б****** нэхэмжлэлтэй захиргааны хэргийг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусах хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн. "М******-А***" ХХК-ийн хувьд газар эзэмшүүлсэн захирамж байхгүй. Анх "М**-******" ХХК-д Д***** зуслангийн газарт 12 га газар эзэмшүүлэхээр шийдсэн. "М**-А****" ХХК-д дүүргийн Засаг даргын 1** дүгээр захирамжаар 400 м.кв талбайг эзэмшүүлэхээр олгосон. Б.Б****** газар нь 1** дүгээр захирамжаар олгосон газраас хол байдаг тул нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй. Б.Б**** өөрийн эзэмшлийн газартаа орц гарцаа шийдүүлэхээр зам гаргаж байхад "М***-А****" ХХК оруулахгүй гэж маргаан үүсгэсэн учраас Иргэний шүүхэд нэхэмжлэл гарган хандаж 3 шатны шүүхийн шийдвэр гарсан ба хэрэгт нотлох баримтаар өгсөн. Иргэний шүүхэд шинжээч томилж иргэн Б.Б***** газар "М*-****н-а*" ХХК-ийн газартай давхацсан эсэхийг тодруулахад давхцалгүй, Б.Б***** орц гарцаа хийх нь зөв гэдэг шинжээчийн дүгнэлт гарч иргэний хэргийн 3 шатны хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Эвлэрлийн гэрээний тухайд хэрвээ нэхэмжлэгч 26 га талбайг эзэмшдэг байсан бол эвлэрлийн гэрээг яах гэж байгуулсан юм. Эвлэрлийн гэрээг үндэслэн хэдэн хүмүүс гэрээ байгуулсан байсан. н.Н****, н.Б*****, н.Ц***-О***, н.Я***, н.Т*** гэх хүмүүс Д**** зуслангийн нөхөрлөл байгуулж, байгаль хамгаалах 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаа 2011 онд дууссан учраас Засаг дарга иргэдэд газар эзэмших эрх олгосон юм. Дээрх 5 иргэний байгуулсан гэрээ ямар ч тамга тэмдэг байхгүй. А.Н****** шүүгчийн даргалсан шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "М**-А*****" ХХК-д 26 га газар эзэмшүүлсэн эсэх нь тодорхой биш гэж дурдсан байдаг. Энэ талаар шүүгч мөн шийдвэртээ дурдсан. Гуравдагч этгээдийн газар нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа зүйл байхгүй. Үүний хэрэгт авагдсан нотлох баримтуудаас мөн харж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд В.От******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд нарын хариу тайлбарыг дэмжиж байна. Би тус газартаа 2000 оноос эхлэн амьдарч байсан. Газар эзэмших хүсэлтээ гаргасан боловч шүүхэд маргаантай гээд 9 жил хүлээлгэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Засаг дарга, хотын дарга, Шадар сайд А****** нар 1111 дээр газрын тухай асуудлаар хүмүүстэй уулзалт хийхэд очиж уулзсан юм. Тэр үед шадар сайд таны газар бүтнэ,би танд амлаж байна гэж байсан. н.А******** гэдэг хүн ойгоо хамгаалаад байдаг юм уу хүн болгон айдаг, хашаагаараа ч оруулдаггүй. Тус газарт намайг амьдарч эхлэхээс эхлээд М**-А****** ХХК-ийн зуслан үйл ажиллагаа явуулж байгаагүй. Ойн модноос нь хүмүүс хулгайгаар мод авч явдаг байгаль хамгаалж байгаа зүйл байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М**-А**** ХХК нь М**-**** а* ХХК-ийн эзэмших Д***** хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, 0****** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг С дүүргийн Газрын албанд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 1** дүгээр захирамжаар С дүүргийн ** дугаар хорооны Ш**** морьтод байрлах 26 га газрыг нэхэмжлэгч буюу М****-а***** х****** ХХК-д 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Харин газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ зэрэг баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/2** дугаар захирамжаар гуравдагч этгээд О.Ё********, 2015 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн А/3* дүгээр захирамжаар гуравдагч этгээд В.Отгонбилэгт, 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/2** дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.Ц*******, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Б******* тус тус газар эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэлт зоригоо илэрхийлсэн буюу хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт давхцуулан газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

Дээрх тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч М**-А***** ХХК-д цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж газар эзэмших эрх үүссэн нь тодорхой нотлогдож байна.

Мөн С дүүргийн Засаг дарга, М**-А***** ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/**** дугаар Эвлэрлийн гэрээнд ...Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын алба нь С дүүргийн ** дугаар хороо, Ш***** м***** амны төгсгөлд орших М**-А***** ХХК-ийн Д****** зуслангийн эзэмшил 26 га газар болон түүний эргэн тойрон, эрүүл ахуй, халдвар хамгааллын бүс гэх 500 метр хүртэлх ойн сан бүхий газарт 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар олгохгүй, эзэмшүүлж, ашиглуулахгүй байх, Энэхүү ойн сан бүхий газарт болон Д***** зуслангийн цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийн дэргэд хашаа сууц барьсан иргэд байгууллагад зуслангийн газар өмчлүүлэхгүй байх, Зөвшөөрөлгүй газар эзэмших, ашигласан талаар асуудлыг тухай бүрд хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж байх гэж С дүүргийн Засаг даргын үүргийг тодорхойлсон байна.

Дээрх Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийн газрын хэмжээг эзэмшил 26 га гэж заасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2** дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг буюу дээрх Эвлэрлийн гэрээг баталж, М**-А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, С дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай /2012 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, 32.2-т Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ., 32.3-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ., Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй., 23.2-д Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ., 23.3.-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус хуульчилсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд дээрх Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/2**, А/3*, 3** дугаар захирамжуудаар гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг болон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжид нийцэхгүй байна.

Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/207 дугаар шинжээчийн дүгнэлтэд[1] дээрх /захирамжид дурдсан/ фото зураг бүхий объектууд /зүүн хэсэгт байрлах зуны байрны суурь хэсэг, бетонон хашааны хойно байрлах удирдлага багш нарын хоёр дүнзэн байшин, бетонон хашааны гадна хэсэгт байрлах цэвэрлэх байгууламжууд лагын талбай, гүний худгууд, бетонон хашааны хойд талд байрлах модон байшингууд, хүүхдийн угтах, үдэх зам талбай, цэвэрлэх байгууламж, гүний худгууд руу орсон бетон зам талбай/ нь нэгж талбарын 1*********** дугаартай 1***** м.кв талбайн гадна буюу 2008 онд Т******* ХХК-ийн үйлдсэн 26 га талбай бүхий кадастрын зураг дотор байрлаж байна. гэж дүгнэсэн байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд бодит байдалд М** а****** ХХК нь 26 га газар бодитоор эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх ба маргаан бүхий газар дээр М***-А****** ХХК-ийн эзэмшил цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж үүссэн нь тодорхой нотлогдож байна.

Иймд дээр тайлбарласан үйл баримтууд, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэг, хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид нь М**-А***** ХХК-д анх Засаг даргын 2004 оны 1** дүгээр захирамжаар газар эзэмшүүлэхдээ 26 га хэмжээтэй газрыг эзэмшүүлээгүй, харин 0,04 га хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн, хэрэгт 1** дүгээр захирамж хоёр өөр зөрүүтэй байдлаар авагдсан тул нэхэмжлэгчийг 26 га газар эзэмших эрхтэй гэж үзэхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь М**-А****** ХХК нь анх дүүргийн Засаг даргын 2004 оны 1** дүгээр захирамжаар газар эзэмшихдээ 26 га хэмжээтэй газар эзэмшсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         М**-А*** ХХК-ийн баталгаат хэмжээ тогтоосон актад[2] газрын хэмжээг 2**,*** м.кв гэж тэмдэглэсэн байна.

         2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээнд[3] Мон-Аналитик ХХК-ийн эзэмших газрын хэмжээг 2**,*** м.кв гэж тусгасан байна.

         2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар эзэмших эрхийн 0***** дугаар гэрчилгээнд[4] М**-Ан***** ХХК-ийн газрын хэмжээг 2**,*** м.кв гэж заасан байна.

         2004 онд М**-А***** ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 26 га хэмжээгээр баталгаажуулахаар тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд тус компанийн хүсэлтэд цохолт хийн тэмдэглэж гарын үсэг зурж байсан болох нь С дүүргийн газрын албаны 2004 оны ирсэн бичгийн бүртгэл[5] /2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн/, бүртгэл-хяналтын карт[6], тус компанийн тухайн үед гаргаж байсан хүсэлтээр[7] тогтоогдож байна.

Иймд гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчдийн дээрх тайлбар үндэслэлгүй.

С дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 154 дүгээр захирамжийн хавсралт хэрэгт хоёр өөрөөр /газрын хэмжээ 26 га болон 0,04 га/ авагдсан байх хэдий ч захиргааны байгууллагын энэхүү зохион байгуулалтгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Мөн гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2019 онд дууссан тул нэхэмжлэгч маргах эрхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ямар нэг захиргааны актыг гаргаагүй байх тул гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/20** дугаар Эвлэрлийн гэрээний хугацаа дууссан, үйлчлэлгүй болсон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Эвлэрлийн гэрээнд гэрээний үйлчлэл хэзээ дуусгавар болох талаар заагаагүй байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх 23.4.4 газрын мэдээллийн санг эрхлэх гэж дүүргийн газрын албаны эрх хэмжээг заасан байх тул Газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай /2012 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч М**-А***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М**-А***** ХХК-ийн эзэмшлийн Д**** хүүхдийн зуслангийн зориулалттай газрын талбайн хэмжээг 2004 оны Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2004 оны 0***** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М**-А***** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ