Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0694

 

2023 09 18                           128/ШШ2023/0694

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г**** нарын ** иргэн

Хариуцагч: А

Маргааны төрөл: Барматгарам ХХК-д А аймгийн Ч сумын Х багийн нутаг дэвсгэрт ашиглалтын МҮ-0***** тоот тусгай зөвшөөрлийг олгосон А ****** хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8**-р шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*** /цахим/, Ш.Г******, Ц.П*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Э******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б*******, гэрч П.Ж******** /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Б ХХК-д А аймгийн Ч сумын Х багийн нутаг дэвсгэрт ашиглалтын МҮ-0**** тоот тусгай зөвшөөрлийг олгосон А хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8**-р шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х***** 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1** тоот албан бичгээр "Б" ХХК-д ашиглалтын MY-0****** тоот тусгай зөвшөөрлийг олгосон Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8**-р шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандахад 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/7*** тоот албан бичгээр уг тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсний дагуу анх 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хамгийн сүүлд 2020 оны 08 сарын 06-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүссэн. Тус нэхэмжлэлийг Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7*** дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Иймд хуульд заасан хугацаанд буюу шүүгчийн захирамжид заасан 30 хоногийн хугацаанд дахин нэхэмжлэл гаргахад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 8*** дугаар захирамж, Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 9*** дугаар захирамжаар тус тус бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. "Б" ХХК-ийн ашиглалтын MY-0****** тоот тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгч бидний эрх ашигт харш, бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хувийн аж ахуй буюу уламжлалт мал аж ахуйгаа эрхлэх эрхэд ноцтойгоор нөлөөлж байгаа тул тусгай зөвшөөрөл олгогдсон багийн иргэд бид эсэргүүцэн тэмцдэг. Тусгай зөвшөөрөл олгогдсон газарт А аймгийн хэмжээнд урсаж буй Х, хануйн голууд эх авч урсдаг, төдийгүй нутгийн иргэдийн тахин шүтэж ирсэн домогт Б уул оршдог. Жилийн 4 улирал, мал аж ахуй эрхэлж буй Ч нутгийн 1208 малчин өрхийн, 4*** иргэд орон нутагтаа амар амгалан амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсэж гол горхи ширгэх аюултай нөхцөл байдал үүсээд байна. "Б" ХХК-ын ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй уг газар нь ард иргэдийн үеийн үед амьдарч ирсэн, тахин шүтдэг хайрхан, түүхийн дурсгалт газар бөгөөд Х багийн малчин иргэдийн өвөлжөө хаваржаа, зуслан, намаржааны мал маллагааны гол түших бэлчээрийн газар байтал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, тус нутагт оршин суудаг нэр бүхий нэхэмжлэл гаргасан ** иргэн бидний дараах эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, ирээдүйд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсээд байна гэжээ.

1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо тус бүс нутагт оршдог малчин бидний амьжиргаа болсон мал сүргээ маллах, бэлчээр /Газар/ ашиглах эрхийг зөрчсөн. Ч сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн A/1** тоот захирамжаар сумын Засаг дарга, нөгөө талаас Х**** багийн Б**** /БАХ/ бэлчээр ашиглалтын хэсгийн төлөөлөл, ахлагч Д********* Г******** 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 09 дугаартай "Бэлчээр ашиглуулах гэрээ"-г, Б**** /БАХ/ бэлчээр ашиглалтын хэсгийн төлөөлөл, ахлагч Нармандалын О********** 2016.08.24-ны өдөр 08 дугаартай бэлчээр ашиглах, хамгаалах талаар харилцан тохиролцож 15 /арван таван/ жилийн хугацаатай "Бэлчээр ашиглуулах гэрээ-г тус тус байгуулсан байдаг. Дээрх "Бэлчээр ашиглуулах гэрээ"-г байгуулсан газрын талбайн хэмжээтэй "Б" ХХК-ын эзэмшиж байгаа талбайтай давхцаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-д Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байна гэж заасан. Дээрх эрхийн хүрээнд малчин бид орон нутгийн Засаг даргатай "Бэлчээр ашиглах гэрээ"-г байгуулан тус орон нутгийн бэлчээрийг зохистой ашиглан цаашид байгалиа хамгаалах, байгалийн онцлогт тохирсон мал аж ахуйгаа чөлөөтэй эрхлэх зорилготойгоо байсан. Гэтэл 2018 оны 12 сард "Б" ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор бидний газар бэлчээр ашиглах эрхийг ноцтой зөрчсөн. Кадастрын хэлтсээс Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас сум дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ", ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардагдах мөн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь хэсэгт заасан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" хийлгэх заалтыг зөрчсөн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д "Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал, хайх ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ", 8 дугаар зүйлийн 8.4.8-д "Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл хүсэлтийг авах", 18 дугаар зүйлийн 18.4-д "Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд оршин суугчдаас албан ёсоор санал авч хэлэлцүүлэг зохион байгуулна" гэж заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулаагүй холбогдох хуулийг зөрчсөн. Хэлэлцүүлэг зохион байгуулаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасан "Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Засаг даргын бүрэн эрхэд хамаарах нутаг дэвгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж биелэлтэд хяналт тавих", 17.2.8-д "Байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах", 18 дугаар зүйлийн 18.1.2-д "Нийтийн ашиглалтын байгалийн баялгийн хамгаалалт, ашиглалтад хяналт тавих" чиг үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд А аймгийн Ч сумын ИТХ-н 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №** тоот тогтоолоор Баянхайрхан уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэтэл А газрын Кадастрын хэлтсээс энэ шийдвэрийг харгалзан үзэлгүйгээр "Б" ХХК-д тусгай зөвшөөрөл олгож бидний эрхийг ноцтой зөрчсөн.

2. Бидний газар эзэмших эрхийг зөрчсөн. "Б" ХХК-ний ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа талбайд энэ нэхэмжлэл гаргаж байгаа иргэн Т****, Н*****, О****р, Эн*****, М***** нарын өвөлжөө, хаваржааны газар байдаг. Мөн Х *-р багийн нутагт ** айлын өвөлжөө,** хаваржааны газар эзэмшүүлсэн байдаг ба энэ иргэдийн ч гэсэн бэлчээр ашиглах эрх зөрчигдөж байгаа. Тус газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ашиглах зөвшөөрөл олгосноор тус иргэдийн газар эзэмших, бэлчээр ашиглах эрхүүд зөрчигдөж болзошгүй нөхцөл үүссэн. Ашигт малтмалын газраас энэ газарт тусгай зөвшөөрөл өгөхдөө нутгийн иргэдээс асуулга, зөвшөөрөл аваагүй, Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө болон бусад баримт бичгийг гаргаагүй байж зөвшөөрөл олгосон нь ашигт малтмалын хуулийн зохих заалтуудыг зөрчсөн, хууль бус асуудал болсон.

3. Нэхэмжлэгч бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг зөрчиж болзошгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дэх хэсэгт ". ..иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах" заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй", 19 дүгээр зүйлийн 1-д "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасны дагуу төрийн байгууллагууд бидний эрх ашгийг хамгаалах ёстой. "Б" ХХК-д ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосноор нутгийн иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдэлж, гэрээний дагуу үүссэн бэлчээр ашиглах эрх, үүргээ хэрэгжүүлэх, уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн амьдрах, амар тайван аж төрөх эрх зөрчигдөх нөхцөл байдалтай байна. Энэ газарт амьдарч байгаа иргэд олон жилийн турш нүүдэлчин соёл, ахуйгаа хадгалж, байгаль, цаг уурын онцлогт тохирч, зохицсон уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн тэдгээрийн үр шимийг хүртэж, мал маллахын зэрэгцээ байгалиа хамгаалан тэмцэж байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулбал бидний ажил амьдралд сөргөөр нөлөөлж, бэлчээрийн даац багсаж, тухайн бүс нутагт оршин сууж байгаа Чулуут нутгийн 1208 малчин өрхийн, 4165 иргэд орон нутагтаа амар амгалан амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсэж, аюултай нөхцөл байдал бий болно. Эх авч урсдаг гол горхины урсац, гарцад сөргөөр нөлөөлж, тухайн гол горхиуд бохирдсоноор бидний орчин бохирдох, цаашлаад аюулгүй орчинд амьдрах боломжгүй болно. Чулуут нутгийн иргэдийн багахан хэсэг буюу нэхэмжлэл гаргаж байгаа бидний уламжлалт мал аж ахуйгаа эрхлэх, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоо байхгүй болно.

4. Байгалын тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж болзошгүй. Тусгай зөвшөөрөл олгогдсон газарт А**** аймгийн хэмжээнд урсаж буй Х***, х*** голууд эх авч урсдаг, төдийгүй нутгийн иргэдийн тахин шүтэж ирсэн домогт Б******** уул оршдог. Б****** уулын орчмоос Ц**** гол, Э***** гол, Б**** гол, Х***** гол эх авахын зэрэгцээ 10 гаруй булаг шанд эх авч урсдаг. Томоохон гол болох Х голын эх ч гэсэн энэ хайрхнаас эх авч урсдаг. Мөн Ой, хөрс, ан амьтны хувьд ховор, дахин давтагдашгүй байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Тус газарт ашигт малтмал ашигласнаар дээрх гол, булаг шандны гарцад нөлөөлөөд зогсохгүй, Х гол, бусад голуудын урсцад нөлөөлснөөр байгалийн тэнцэл алдагдана. Баянхайрхан уулаас эх авч урсдаг голууд нь Х***** голоор дамжин С***** мөрний урсац бүрэлдэх томоохон эх ундарга юм. "Б" ХХК нь ашигт малтмал ашигласнаар Б******* уул орчмын байгаль, экологийн тэнцвэртэй байдал алдагдана. Баянхайрхан уул нь олон жилийн өмнөөс тахин шүтэгдэж ирсэн тахилгат хайрхан бөгөөд түүх, соёлын хосгүй үнэт зүйл болсон олон булш, хиргисүүр байдгийн нэг нь Монголын газар шорооны төлөө цуцалтгүй тэмцсэн Амарсанаатай холбоотой ч түүхэн газар байдаг учраас орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байсан. Гэтэл ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор бидний "байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, түүх соёлын дурсгалт зүйлсээ хэвийн хэмжээнд нь хадгалж хамгаалах эрх зөрчигдсөн.

5. Хувийн мал аж ахуй эрхлэх эрх болон түүнд зөрчигдөхөд хүрнэ. Бид уламжлагдан ирсэн мал аж, ахуйгаа эрхэлж, төрөөс цалин хөлс авалгүй малын ашиг шимийг хүртэн өдгөөг хүртэл тэмцэж ирсэн. Мал аж ахуй нь Монгол ахуйн хувийн онцлогт тохирсон, зөв ашиглаж чадвал газрын доорх баялгаас ч илүү ашиг шимээ өгдөг өсдөг баялаг юм. Харин уул уурхай, газрын хэвлий бол барагддаг, хорогддог баялаг. Бид мал аж ахуйгаа түшиглэн амьжиргаагаа залгуулж, Баянхайрхан орчмын газар нутгийг хамгаалан үеийн үед хайрхнаа тахин шүтэж ирсэн. Манай багийн 1208 малчин өрхийн, 4165 иргэдийн эрхэлж байгаа мал сүрэг нь энэ орчмын бүсийн газар, бэлчээрийн шимт өвсийг идэж, өргөн уудам газарт бэлчээрлэж байж тарга, тэвээрэг авдаг, шим тэжээлээ өгдөг. Тийм учраас малчид бэлчээр ашиглах, бэлчээрийн үр өгөөжийг хүртэх, байгалиа хамгаалах чин хүсэлтэй байдаг. Бидний энэ мал аж ахуйгаа хэвийн хэмжээнд эрхлэх эрх зөрчигдсөнөөр бид амь зуух зүйлгүй болж, хот суурин газар бараадахаас өөр аргагүйд хүрнэ. Баянхайрхан уулын орчимд ашигт малтмал ашигласнаар бидний уламжлалт мал аж ахуйгаа эрхлэх эрх зөрчигдөж, цаашид амьдрах боломжгүй болох тул Баянхайрхан уул орчмын газарт ашигт малтмал ашиглах боломжгүй. Иймд "Барматгарам" ХХК-д А***** аймгийн Ч**** с****** Ха**** багийн нутаг дэвсгэрт ашиглалтын МУ-0****** тоот тусгай зөвшөөрлийг олгосон Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ***-р тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Ч***** сумын нэр бүхий ** иргэн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийг төлөөлж Ш.Г******* болон Ц.П****** гуай оролцож байгаа. Нэхэмжлэлийн гол үндэслэлүүдээ шүүхэд нэгэнт бичгээр өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд "Б" ХХК-д ашиглалтын МҮ-0****** дугаар тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8** дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий акт нь хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Нэр бүхий иргэдийн газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, мөн Хануй гол болон тухайн Б******* гэх нутаг дэвсгэрийн экологийн тэнцвэртэй байдал алдагдах ийм нөхцөл байдал үүснэ гэж үзсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд С.Х***-О***, н.О*****, н.О******* нарын хаваржааны газар эзэмшил нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө олгогдсон байдаг. Нэхэмжлэл гаргаж байгаа гол үндэслэл нь Х**** голын эх авч урсдаг хэсэг нутгийн иргэдийн тахин шүтэж ирсэн Б******* уул оршдог. Мал аж ахуй эрхэлж буй Чулуут сумын 1208 малчин өрхийн 1165 иргэд Б****** уулыг түшиглэж амьдардаг.

А газар нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа усан сан бүхий газартай холбоотой Х*** голын сав газрын захиргаа, О*** голын сав газрын захиргаанаас ямар нэгэн санал авахгүйгээр олгосон байдаг. Тухайн актыг гаргахдаа орон нутгийн иргэдийн амьдарч буй нөхцөл байдлыг зөрчиж байгаа талаар бодит байдлыг тогтоогоогүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргана гэж заасан. Нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудалд байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэсэн гэх боловч ерөнхий үнэлгээнд нарийвчилсан үнэлгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл байгаль орчны үнэлгээг авахгүй Кадастрын хэлтсээс зөвшөөрөл олгосон байдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заасан хугацаа хэтрүүлэн зөвшөөрөл олгосон. Ажлын 20 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг олгох ёстой байтал өнөөдөр нийтдээ 40 гаруй хоногийн дараа тусгай зөвшөөрөл олгосон.

 

Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавиагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401,1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 4**, 4* дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ, 402,2 дахь хэсэгт Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан заалтуудыг зөрчсөн байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагтай давхцуулж олгосон. Дөрвөн удаагийн Ч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Б баг, Э булаг гэдэг газруудыг сумын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд тус тогтоолууд нь хүчин төгөлдөр байдаг. Нэхэмжлэгч нар газар ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Ч сумын Засаг даргаас тухайн багийн иргэдтэй Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу бэлчээр ашиглах тухай гэрээ байгуулсан. Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг олгохдоо нягтлан шалгах ёстой байсан боловч тодруулаагүй. н.Төрмөнх, н.Нямсүрэн, н.О******, н.Э********, н.М******* нар болон нэхэмжлэл гаргагч нарын өвөлжөө хаваржааны газар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон газартай давхацсан байгаа. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос өмнө олгогдсон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Тухайн газарт ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогддог гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пү******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг газар нь хэдэн мянган жил мал маллаж ирсэн малчин түмний өлгий нутаг юм. Бид малынхаа хашааг барих, мориныхоо уяаг хүртэл эргээд авахдаа доор нь сүү дусааж авдаг байсан догшин ширүүн хүндэтгэлтэй газар юм. Тахилгат Б****** уул орчмын газар олон зүйлийн хиргисүүр, булш байдаг. Үүнийг хариуцагч тал тогтоогоогүй байна. Мөн Хануй голын эх гэдэг газар бий. А аймгийн Ч, Ө****-У****, И*-Т*****, Э зэрэг сум, Б аймгийн Б зэрэг сумдын нутгаар 430 гаран километрийн урт урсгалтай голын хажуугаар хайгуул хийнэ гэж байна. Үүнийг бид эрс эсэргүүцэж байгаа. Бид нутаг усаа хамгаалж ирсэн. Нутаг орноо цаашид улам хөгжүүлье гэсэн бодлоготой. Мөн нутгийн иргэд бид А аймгийн 100 жилийн ойд очиж уулзаж ярьсан. А аймгийн бэлчээрийн мал аж ахуйг дагнасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлнэ гэсэн. Гуравдагч этгээд нь Б уулын дэргэд өрөм огт тавиагүй. Гэтэл худлаа өрөм тавьсан гэдэг. Бид асуудлаар тууштай тэмцэх болно. Иймд энэ маргааныг үнэн зөв шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхайрхан багт өнөөдрийн байдлаар 4*,*** толгой мал тоологдсон мөн 154 өрхийн 700 гаруй хүн ам амьдарч байгаа. Хамгийн гол нь Баянхайрханаас гадна тэр Х голын эхтэй ашиглалтын талбай зэргэлдээ байгаа юм. Х*** голыг дагаад хүн малын амьдралын эх үүсвэр байдаг. Б****** багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн даац хэтэрчихсэн байдаг юм. Зундаа бол энэ Х**** голын 2 талаар айлууд бууж нутагладаг газар. Сүүлд хүсэлт гаргасан н.Х***-О***, н.О****** бэлчээрийн талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон талбайтай давхцалтай юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ

Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.От* ****** 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Б*******" ХХК-д MV-0****** тоот тусгай зөвшөөрлийг олгосон 8** дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ашигт малтмалын тухай хулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т "хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх" гаж заасан. Архангай аймгийн Ч сумын нутагт байрлах "Б" нэртэй 537.48 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2** дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-0***** тоот тусгай зөвшөөрлийг "Б" ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална:", мөн хуулийн 56.1.5- д "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;" гэж хуулиар зохицуулсан байна. Ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг олгосон Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8** дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Анх тусгай зөвшөөрлийг олгоход Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т заасан хуулиар хориглосон, хязгаарласан газартай давхцалгүй байсан тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8** дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийнхөө хайгуулын тусгай зөвшөөрөл дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт гарах эрхтэй. Гуравдагч этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006 онд авсан бөгөөд хуульд заасны дагуу хүсэлт гаргаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбартаа: А аймгийн Ч сумын Х багийн Д.Г****** нарын нэр бүхий иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

1. Б ХХК нь А аймгийн Ч сумын XV-0****** тоот 736-29 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 онд тухайн үеийн Ашигт малтмал ГУУКХ-ийн даргын 2011.04.07-ний өдрийн 3** тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шилжүүлэн авсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-д заасны дагуу давхцалтай хэсэг болох 198.81 га талбайг хасуулах хүсэлтийг 2012 онд гаргаж, тухайн үеийн Ашигт малтмалын газрын ГУУКХ-ийн даргын 2012.07.26-ны өдрийн 4** тоот шийдвэрийн дагуу давхцалтай хэсгийг хасуулж, Давхцалгүй үлдсэн 5**.** га талбайд ашигт малтмалын хайгуулын ажлын холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байсан. Манай компани тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу жил бүр Ч сумын Засаг дарга болон Байгаль орчныг хамгаалах улсын байцаагчаар Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулан геологи хайгуулын ажил гүйцэтгэж, холбогдох төрийн захиргааны байгууллага болон Ашиг малтмалын газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар геологи хайгуулын төлөвлөгөө, тайланг хянуулан баталгаажуулж байсан болно. Ийнхүү бид 2011-2018 онуудад геологи хайгуулын ажил гүйцэтгэж дуусгаад 2018 онд Хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулж, 2018 оны 9-р сарын 28-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын XX-**-** тоот дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2018 оны 10-р сарын 10-ны өдрийн Н-1** тоот Нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаал гарсан. 2018 онд БОАЖЯ-аар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг батлуулсан. Манай компани холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт Кадастрын хэлтсийн даргын 2018.12.10-ны өдрийн *** тоот шийдвэрийн дагуу MV-0**** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Манай компани Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг хадгалах бүхий л нөхцөл шаардлагыг хангаж ирсэн ба Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан зарчим, төрийн уйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой, залгамж холбоотой байх зарчмын дагуу нэхэмжлэгчийн асуудалд бодитой үндэслэлтэй хандахыг хүсэж байна. Өчигдөр гаргасан шийдвэрээ хэн нэг албан тушаалтан, тэмцэгч нэр зүүсэн хэсэг нөхдийн шахалтаар өөрчлөөд байвал энэ улс оронд юунд найдаж, юуг үндэслэж хөрөнгө оруулах юм. Өнөөдөр эсэргүүцэх байсан юм бол анхнаасаа яагаад зөвшөөрлийг нь олгосон зэрэг ойлгомжгүй асуулт гарна. Бид 2011 оноос өнөөг хүртэл Ч сумын удирдлага, Х баг болон тусгай зөвшөөрлийн талбайн ойр орчмын иргэдтэй зөрчилдөж, маргалдсан тохиолдол байхгүй, өнгөрсөн хугацаанд жил бүр байгаль орчин нөхөн сэргээх, хамгаалах төлөвлөгөөг сумын засаг дарга, БОУ-ын байцаагчаар батлуулан ажиллаж ирсэн.

2. А аймгийн Ч сумын Х багийн Д.Га****** нарын нэр бүхий иргэний шүүхэд гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээс харахад 44 иргэний шүтээнд нь хариуцагч халдаад байгаа юм шиг эсхүл газар эзэмших, ашиглах эрхэд халдаад байгаа юм шиг ойлгомжгүй нэхэмжлэлийн үндэслэл гаргажээ. Бид ойлгохдоо 44 иргэний шашин шүтэх эрх чөлөөнд халдсан гэж таамагласан. Хэрэв тийм бол эдгээр хүмүүс маань бөөгийн шүтлэгтэй юм уу, шарын шашинтай юм уу, христийн шашинтай эсэхээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Манай тусгай зөвшөөрлийн талбай нь шүтээн хайрхнаас хол байдаг ба М*** и**** м*****" ХХК-ын хайгуулын талбай хайрхантай ойр эсэхийг бид мэдэхгүй юм.

3. Нэхэмжлэгч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг буруу ойлгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ; гэж заасан байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэж 2 төрөлтэй байхаар хуульчилсан байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т "Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасны дагуу Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд үнэлгээг "байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ"-г хавсаргадаг. Төслөө хэрэгжүүлэх буюу ашигт малтмал ашиг үед байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай болно. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /хуулийн 8.4.8 дахь заалт/-д төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэлийг авах ёстой. Харин үнэлгээг байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд санал авна гэж хуульчлаагүй болно.

4. Шүүхэд гаргасан, А аймгийн Ч сумын Х багийн Д.Г******* нарын нэр бүхий иргэнээс Ц.М***** хаваржаа, Ц.Тө****** хаваржаа л байдаг бол О. О****** өвөлжөө байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. "Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Ц.М****, Ц.Тө*****, О.О******* газар ашиглах талаар маргаагүй, сайн харилцаатай байдаг ба хэрвээ маргаан гарвал Захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх маргааныг шийдвэрлэнэ. Иймд А аймгийн Ч сумын Х багийн Д.Га****** нарын нэр бүхий иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

Анх нутгийн иргэд болон "М**** и**** м****" ХХК ашигт малтмалын хайгуулын XV-1***** тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийхээр өрөмдлөгийн ажил эхлүүлэх гэж байсан. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт болсон. Улмаар уг маргаан даамжран хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан "Б" ХХК-ийг татан оролцуулсан юм. "Б" ХХК-ийг татан оролцуулахдаа манай сум хоёр тусгай зөвшөөрөлтэй байна. Танай компани зохих журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Зөвшөөрлийг ганцхан компанид өгчих юм бол нөгөө компани барьцах асуудал гарна гэдэг зүйл ярьдаг. Энэ маргаан 2019 онд эхлэхдээ Баянхайрхан сумын Засаг дарга П.Ж****** нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх хуралдааны үеэр дээр Засаг даргын ямар эрх ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодруулахад бол нэхэмжлэгчийн зүгээс ийм зүйл ярьдаг. Гуравдагч этгээдийн газар хэмжилт хийхэд Б****** уулаас хол байсан.

"М**** и**** м*****" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байсан. Орон нутгийнхны эсэргүүцлээс болж нөгөө тусгай зөвшөөрөл сунгагдахгүй дуусгавар болгосон байдаг.

Гуравдагч этгээдийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ашигт малтмалын төрөл нь Базальт гэдэг дулаалгын материал юм. Базаалтын хайгуул хийж байгаа учир нь А болон хангайн бүсийн аймгууд маш их мод бэлтгэдэг. Мод бэлтгэж байна гэдэг нь байгаль орчинд маш ноцтой хохиролтой. Ч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлд галын түлээ нийт метр кубд2*** төгрөг, хэрэглээнд метр куб 9*** төгрөгөөр мод бэлтгэж байгаа талаар дурдсан байдаг. Мод сүйтгэж байгаа энэхүү үйлдлийг бууруулах зорилготой юм. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг ТЭЗҮ хийсний дараа хийдэг. ТЭЗҮ боловсруулах гэтэл 2019 онд шүүхэд маргаан үүссэн тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул нарийвчилсан үнэлгээг хийлгэж чадаагүй. Гуравдагч этгээдийн хувьд нутгийн иргэдтэй муу харилцаатай байсан тохиолдол байхгүй. Бусдын эрхийг өөрийн эрхээр хязгаарлах хүсэл зориг нэхэмжлэл гаргасан зарим хүмүүст байгаа гэж ойлгож байна.

Монгол Улсын хууль маш нарийн зохицуулалттай. Ашигт малтмалын тухай хуульд иргэдийн нийтийн хурлын саналыг заавал авдаг. Санал аваагүй тохиолдолд үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол Зөрчлийн хууль мөн Ашигт малтмалын тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг. Хууль дээдлэх зарчим дор амьдарч байгаа бид "би хүсэхгүй байна" гэдэг дур зоргоороо ажиллах боломжгүй юм. Төр засгийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд бүгд биелүүлэх ёстой. Гуравдагч этгээдэд тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон.

Нэхэмжлэгч тал газар эзэмших, ашиглах эрх хөндөгдөж байна гэдэг. Ашигт малтмалын тухай хууль дээр 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ" гэж заасан. Өнөөдөр газрын асуудал хөндөгдөөд байна гэх маргаан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш. Орон нутгийн иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан юм. Бид тухайн газраа хашаа хайс хатгаагүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар мал сүрэг хөөж туугаагүй. Бид аль боломжит аргаар орон нутаг, иргэдтэй хамтарч ажилласны төлөө өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд харамсаж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу гуравдагч этгээд нэг талаараа тухайн газрыг хамгаалж байгаа. "Б" ХХК нь Монгол Улсын үндэсний хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж юм гэжээ.

Гэрч П.Ж******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2016-2020 онд тус сумын Засаг даргаар ажиллаж байсан. Анх 2018 онд Б ХХК-тай асуудал үүссэн. Би 2019 онд багуудын хурал зохион байгуулж байх үед Б ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал яригдаж байсан. Энэ асуудлаар би судалж үзэхэд 2018 оны 06 дугаар сард миний гаргасан 2 албан бичиг гарч ирсэн. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг гарах үед би ажлын байрандаа байгаагүй. Тухайн үед манай ээжийн бие өвдөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан. Миний хувьд Б ХХК-д холбогдуулан албан бичиг гаргаж байгаагүй. Мөн тус компаниас надад хандаж ямар нэгэн албан бичиг ирүүлж байгаагүй. Бармат гарам ХХК тэр 2 албан бичгийг яаж авснаа тайлбарлах байх гэж бодож байна гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Д.Г******** нарын ** иргэн нь Б* ХХК-д А аймгийн Ч сумын Х багийн нутаг дэвсгэрт ашиглалтын МҮ-0**** тоот тусгай зөвшөөрлийг олгосон А  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 8** дугаар шийдвэрээр[1] NM-0***** дугаартай өргөдлийн дагуу А аймгийн Ч сумын нутаг дахь Б нэртэй 5**.** гектар талбай бүхий уурхай эдэлбэрт ашигт малтмалын малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Б ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Б ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан нь тодорхойгүй байна.

Учир нь А аймгийн Ч сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №1/1**, №1/2** тоот албан бичгүүдэд[2] Б ХХК нь 2018 онд хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулахдаа хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан болно гэсэн байх хэдий ч А аймгийн Ч сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Ж****** нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг гарах үед би ажлын байрандаа байгаагүй. Тухайн үед манай ээжийн бие өвдөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан. Миний хувьд Б ХХК-д холбогдуулан албан бичиг гаргаж, үйлдэж байгаагүй. Мөн тус компаниас надад хандаж ямар нэгэн албан бичиг ирүүлж байгаагүй гэж мэдүүлж байх тул гуравдагч этгээд Б ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан болох нь тодорхойгүй байна.

Үүнээс үзэхэд, гуравдагч этгээд Б ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа дээрх Ч сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №1/1**, №1/2** тоот албан бичгүүдийг хавсаргасан, хариуцагч уг албан бичгүүдийг үндэслэн гуравдагч этгээдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан, дээрх №1/1**, №1/2** тоот албан бичгүүд хуурамч эсэхийг хариуцагч мэдэх боломжгүй учир хариуцагчийг буруутгах боломжгүй хэдий ч бодит байдалд тус сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Ж***** гэрчээр мэдүүлэг өгөхдөө дээрх байдлаар мэдүүлэг өгч байх тул гуравдагч этгээд нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд Б ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан нь тодорхойгүй байх тул тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь үндэслэлгүй байна.

Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан ба шүүх Б ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход Х голын сав газрын захиргаанаас санал авсан эсэхийг тус сав газрын захиргаанаас тодруулахад манай байгууллагаас санал аваагүй гэсэн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №** тоот албан бичгийг[3] тус шүүхэд ирүүлсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 401 дугаар зүйлийн 401.1.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. гэж заасан ба шүүх Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон Соёлын өвийн үндэсний төвөөс энэ талаар тодруулахад, МҮ-0***** тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийгдсэн палеонтологи, археологийн хайгуул, угсаатны чиглэлийн баримт материал, судалгааны үр дүн байхгүй, палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгааны тайлан манай соёлын өвийн Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд байхгүй гэсэн албан бичгүүдийг[4] шүүхэд ирүүлсэн болно.

Иймд гуравдагч этгээдэд ашигт малтмалын малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь дээр тайлбарласан хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж заасан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг ойлгоно гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ 7.1.1-д байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ

7.1.2-т байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 7.2 -т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ, 7.4-т Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана:, 7.4.3-т байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх. гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, нөлөөллийн үнэлгээний зорилго нь байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлох, тооцоолох зорилготой байх ба ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ нь хоорондоо шууд уялдаа холбоо бүхий салшгүй нэг ойлголт байх ба нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан бол нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсний дараа тусгай зөвшөөрлийг олгох агуулгаар хуульчилсан байна.

Иймд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос өмнө нь хийнэ, харин нарийвчилсан үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосны дараа хийлгэнэ гэж ойлгох нь буруу ба Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д нөлөөллийн ерөнхий эсхүл нарийвчилсан үнэлгээ гэж хуульчлаагүй, харин байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэсэн ерөнхий нэр томьёогоор хуульчилсан байна.

Дээрхээс үзэхэд, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр гуравдагч этгээдэд ашигт малтмалын малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

А аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №*** тоот албан бичиг[5] болон түүний хавсралт зургуудаас үзэхэд, маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олон тооны булш, хиргисүүр байгаа болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, МҮ-0***** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн ойр орчимд Б уул оршдог ба тус Б уул орчмоос Х гол, Х гол, Ц гол, Э, Б гэх мэт голууд, олон тооны булаг шанд эх авч урсдаг ба Х гол нь А болон Б аймгийн хэд хэдэн сумдын нутаг дэвсгэрийг дамжин урсдаг болох нь нийтэд илэрхий үйл баримт юм.

А аймгийн Ч сум нь үхэр сүргийн тоогоор улсын хэмжээнд дээгүүр байр эзэлдэг болох нь нийтэд илэрхий үйл баримт ба тус суманд мал бэлчих бэлчээрийн газрын хэмжээ багассан буюу бэлчээрийн даац хэтэрсэн болох нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Маргаан бүхий МҮ-0***** тоот тусгай зөвшөөрлийн талбай нь нэхэмжлэгч зарим иргэдийн хаваржааны газартай давхцалтай болох нь А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №5** тоот албан бичгээр[6] тогтоогдож байна.

Маргаан бүхий МҮ-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг нэхэмжлэгч иргэд нь бэлчээр ашиглуулах гэрээнүүдийн дагуу ашигладаг болох нь Бэлчээр ашиглуулах гэрээгээр[7] тогтоогдож байна.

Мөн А аймгийн Ч сум нь үхэр сүргийн тоогоор улсын хэмжээнд дээгүүр байр эзэлдэг бөгөөд манай улсын сүү, цагаан идээний хэрэгцээний тодорхой хувийг хангаж, нүүдлийн соёл иргэншлийн өвийг уламжлан авч явдаг болох нь нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий үйл баримт юм.

Дээр тайлбарласан үндэслэлүүдэд үндэслэн, гуравдагч этгээд Барматгарам ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8** дугаар шийдвэрээр гуравдагч этгээдэд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хангаж, А Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 8** дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7, 401 дүгээр зүйлийн 401.1.2, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Д.Г***** нарын ** иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 8** дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Г******* нарын ** иргэний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г******* олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ