| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2023/00245/И |
| Дугаар | 156/ШШ2024/00267 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 156/ШШ2024/00267
2024 05 27 156/ШШ2024/00267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00245/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Х.*******ийн нэхэмжлэлтэй, И.*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоллгон, 26 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.*******,
Хариуцагч: И.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар ******* овогт ******* ******* /*******/, ******* овогт ******* ******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү *******ийн Чинбат, 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү *******ийн нарыг эцэг И.*******ийн, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү *******ийн , *******ийн нарыг эх Х.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-д зааснаар хариуцагч И.*******оос 4 260 089 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
4. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзсан болохыг дурдсугай.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153 311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг дуусгавар болохгүй ба хуульд заасан үүргээ биелүүлж байхыг эх Х.*******, үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг И.*******т тус тус үүрэг болгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц ажлын 3 өдрийн дотор шүүхийн шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ