Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2023/0430/З |
Дугаар | 128/ШШ2023/0748 |
Огноо | 2023-10-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2023/0748
2023 10 10 128/ШШ2023/0748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Н** У****** и****** э****** ХХК
Хариуцагч: Ш***** ө****** х******* т***** г*****
Маргааны төрөл: Ш********* ө********, х******** т***** г***** у**** б***** Б.Э********гийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*****, Б.О*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ха********, Ч.О********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х**********нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдол гаргагчаас шүүхэд бичгээр гаргасан гомдлын шаардлагадаа:
Ш********* ө********, х******** т***** г***** у**** б***** Б.Э********гийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.
Гомдол гаргагчаас 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо:
1.Гомдол гаргагч компанийн талаар:
1.1 "Н*** У************ и************ э******" ХХК нь Монгол Улсын Их хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого-ын 6 дугаар зүйлийн 6.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3** дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 1 дэх хэсгийн 721 дэх заалтад заасан "У***** хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийг хэрэгжүүлэх к******* т******** хэрэгжүүлэх зорилгоор 20** оны 0* дугаар сарын 0*-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2019 оны 07-р сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөж Үндэсний хөгжлийн газартай Концессын гэрээ (цаашид "Концессын гэрээ" гэх) байгуулан ажиллаж байна. Энэхүү Концессын гэрээний дагуу Нэхэмжлэгч нь (і) Концессын зүйл (Концессын гэрээнд тодорхойлсон)-ийг ашиглах, Нисэх буудлын бизнес эрхлэх (мөн Концессын гэрээнд тодорхойлсон) болон (іі) нисэх буудлын үйл ажиллагааны арилжааны боломжийн хүрээнд төлбөр, хураамж ноогдуулах, хураан авах, түрээслүүлэх онцгой эрхтэй этгээд юм.
1.2 Концессын гэрээний 11.4 дэх хэсэг (Орлого)-ийн 11.4.1-т заасны дагуу Концесс эзэмшигч буюу Нэхэмжлэгч нь концессын гэрээний хавсралт 2-т заасан Зохицуулалтгүй төлбөр хураамжийн хувь хэмжээг Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоох эрхийг олгосон.
1.3 Харин Концессын гэрээний 11.4.2-т Холбогдох Төрийн эрх бүхий байгууллагаас баталсан Зохицуулалттай төлбөр, хураамжийн анхны хувь хэмжээг Гэрээний Хавсралт 2 (Төлбөр, хураамж)-ийн 1 дүгээр хэсэгт заасан болно. Концесс эзэмшигч нь Зохицуулалттай төлбөр, хураамжийн хувь хэмжээнд оруулах аливаа өөрчлөлтийг энэхүү Гэрээний 26.1 дэх хэсэг дэх (Нисэх буудлын төлбөр, хураамж) болон холбогдох Хууль тогтоомжид заасны дагуу ИНЕГ зэрэг холбогдох Төрийн эрх бүхий байгууллагаар батлуулахаар хүргүүлнэ гэж заасан. Дээр дурдсанчлан Ш********** ө********* х***** т**** г*****2020 оны 04 дүгээр тогтоолын дагуу Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон бөгөөд компани нь дээрх үйл ажиллагаагаа 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс явуулж эхэлсэн болно.
Шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй тухайд:
2.1 Хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 0****** дугаартай Шийтгэлийн хуудас ногдуулахдаа "Н*****"-г Ш******-аар үнэ хянуулаагүй зөвшөөрөл аваагүй нь Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2**,8** төгрөгөөр торгож, хууль бус орлого *,***,***төгрөгийг хураахаар шийдвэрлэсэн байна.
Дээрх хууль бус орлого гэж хураахаар шийдвэрлэсэн 8,6**,2**төгрөг нь нисэх буудлын Үйл ажиллагаа эхлээгүй байх үе буюу 2020 оны 10 дугаар сард түрээслэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал худалдан борлуулсан 4,5**,***,** төгрөг болон түрээсийн үйл ажиллагаа явуулахаар сонгогдож гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдтэй нэг хүний 5*,*** Төгрөгийн хураамжтай уулзалт зохион байгуулж олсон 4,***,4**.** төгрөг юм. Уг уулзалтаас түрээслэгч нарт нисэх буудлын нээлтийн үйл ажиллагаа хойшилсон, мөн үйл ажиллагааны заавар журам зэргийг танилцуулж мэдээлэл хүргэсэн бөгөөд оролцогч байгууллагаас хураасан төлбөрийг уулзалтын ундаа ус, хоол хүнсэнд зарцуулсан байдаг. Харин 4,5**,8**.** бол батлагдсан тарифаар түрээсийн үйл ажиллагаанаас олсон орлого биш, 2021 оны 07 дугаар сарын 04-ны өдөр нисэх буудал албан ёсоор нээлтээ хийхэд бүх байгууллагуудын үйл ажиллагаа, засвар, тохижилтыг бэлэн байлгахад бэлтгэж түрээслэгчийг урьдчилан сонгон шалгаруулсан шалгаруулалтын материал борлуулсан орлого юм. Энэхүү орлогыг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд яг энэ үед хуучин нисэх буудал дангаараа олон улсын нисэх буудлын үйлчилгээг үзүүлж, уг нисэх буудал дээр түрээслэгч нар ч мөн үйл ажиллагаагаа явуулж байсан. Ийм ч учраас бид талбай түрээслэгч нарын түрээсийн төлбөрийг албан ёсоор 2021 оны 07 дугаар 04-ны өдрөөс эхлэн тооцож эхэлсэн. Иймд үйл ажиллагаанд бэлтгэж байсан цаг хугацааг өрсөлдөөнд оролцож, монополь үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг буруу хэрэглэж байна гэх үндэслэл болж байна. Нөгөө талаар дээрх сонгон шалгаруулалтын урилга худалдсан үйл ажиллагаа нь нэг удаагийн шинжтэй бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу зохицуулалтгүй 21 төрлийн үйлчилгээний түрээсийн орлого биш юм.
2.2 Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох зохицуулалт хийхээр хуульчилсан. Манай компаниас анх тогтоосон үнийг бус, "үнийн өөрчлөлт"-ийг хянуулах үүрэгтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гарган маргасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ... Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үг зүйн утгаар тайлбарлахаас илүүтэйгээр хуулийн зорилго, агуулгатай нийцүүлж "....үнийн өөрчлөлт" гэдэгт "зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон болон өөрчилсөн аль ч үйл ажиллагаа хамраана гэж үзэхээр байна" гэж шийдвэрлэсэн. Ийнхүү Улсын дээд шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэж зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч нь бараа бүтээгдэхүүний үнийг анхлан тогтоох болон өөрчлөлт хийх алинд нь ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хянуулж байх үүрэгтэй болох нь тодорхой болсон билээ.
2.3 Манай компаниас Улсын дээд шүүхээс шийдвэрлэсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохицуулалтгүй бараа бүтээгдэхүүний үнийг хянуулах хүсэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасан болно.
Үнийг хянуулж зөвшөөрөл авахаар ийнхүү хандсан байтал энэ талаар шийдвэр гаргаж өгөөгүй атлаа Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зөрчил үйлдсэн гэж үзэж Шийтгэлийн хуудас ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.4 "Н*** У************ и************ э******" ХХК нь Ш********** ө********* х***** т**** г*****2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд олон улсын нисэх буудлын үйлчилгээг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс албан ёсоор явуулж эхэлсэн.
Н*** У************ и************ э******" ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх Хугацаанд нисэх буудлын нээлтийг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Ш********** ө********* х***** т**** г*****тогтоолын дагуу монополь үйл ажиллагаа явуулаагүй болно. Нэг үгээр хэлбэл нь олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон хэдий ч цаг хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл одоогийн Буянт-Ухаа" нисэх буудал нь Олон Улсын нисэх буудлын үйлчилгээг үзүүлж байсан. Монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тодорхойлоход объектив болон субъектив хүчин зүйлсийг харгалзах нь чухал бөгөөд тодорхой нэг цаг үед монополь байгаа нь шууд монополь гэж үзэж боломжгүй ба монополь байдал нь тодорхой хугацаанд үргэлжлэх ёстой. Гэтэл Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь тухайн цаг үед олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд дангаар үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй эрхлэгчийг монополь байдалтай эсэхийг тодорхойлж, тогтоогоогүй атлаа зах зээлд нэвтрэн орохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байсан аж ахуй эрхлэгчийг монополоор тогтоож, монополоор тогтоогдсон чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй байхад Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэж торгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Өрсөлдөөний тухай хууль нь тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг хянан зохицуулахад чиглэж буй бөгөөд "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам" ч мөн адил аж ахуй эрхлэгчийг тодорхой бараа бүтээгдэхүүний "зах зээл дээр" зүй ёсны монополь болон давамгай байдалтай эсэхийг судалж тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар журамлагдсан байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь концессын гэрээний дагуу нисэх буудлын барилга байгууламжийг эзэмшиж, менежментийн төслийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаа явуулж байсан боловч Олон Улсын нисэх буудлын бизнесийг явуулж эхлэхэд хуульд заасан тусгай зөвшөөрөл /нислэг үйлдэх зурвасын "********ын гэрчилгээ" тусгай зөвшөөрлийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газраас олгосон/, ажиллах хүчний шилжилтийн асуудал болон тухайн үед дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас үүдэлтэйгээр Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор нисэх буудлын үйл ажиллагааг 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан зэрэг хэд хэдэн саад бэрхшээлүүд тулгарч байсан. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл тус нисэх буудал дээр нэг ч арилжааны нислэг үйлдэгдээгүй бөгөөд Олон Улсын иргэний агаарын тээврийн байгууллагын АІР мэдээллийн системд ч Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр анхны арилжааны нислэгээ үйлдэж эхэлсэн тухай мэдээ мэдээлэл байдаг. Нэхэмжлэгч нь монополоор тогтоогдсон зах зээлд гарахын тулд Монгол Улсын нэгдэн орсон Чикагогийн конвенцын хавсралтад заасан зөвлөмжийн дагуу олон улсад албан ёсоор нислэгийн мэдээллийг хүргэдэг бөгөөд Олон Улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьдаг шаардлагыг хангадаг. Иймд дээрх хугацааны орлогыг хууль бус орлого гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нисэх буудлын үйлчилгээний орлого биш юм.
2.5 Шийтгэлийн хуудас гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар: Улсын дээд шүүхээс шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. 6 сарын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлээр талуудын хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэр ямар тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болох талаар тусгайлан зохицуулсан байна. Тус зүйлийн 110.1.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 127.2.1-127.2.3-т заасан тогтоол гаргасан бол хуулийн хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна. Үүнээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т зааснаар гарсан тогтоол хяналтын шатны шүүх хуралдаан болсон өдрөөр хуулийн хүчин төгөлдөр болохоор байна.
2.6 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно", 6-д "Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр уг хугацаа дуусна" гэж зааснаар шийтгэлийн хуудас гаргах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 6 сарын хугацааг тоолж 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дуусахаар байна. Гэтэл хариуцагчаас шийтгэлийн хуудсыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний шүүхээс тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. өдөр гаргасан Иймд Ш********* ө********, х******** т***** г***** у**** б***** Б.Э********гийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0****** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***** шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: Н*** У************ и************ э****** ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Компанийн хувьцааны 49 хувийг Х****** х****** н****** о******* буудал ТӨХХК, 51 хувийг Ж**** Э***** М* ХХК эзэмшдэг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор тус компанийг Олон Улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн * дугаар тогтоолоор дээрх тогтоолд өөрчлөлт оруулж манай компанийг Олон Улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд зохицуулалтгүй үйлчилгээний төлбөр, хураамжийн төрөлд Монгол Улсын хэмжээнд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Үүнтэй холбоотойгоор Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т заасны дагуу Үнийн өөрчлөлтийг хянуулж, зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 0******** дүгээр Шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар гаргасан.
Манай компаниас шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3** дугаар магадлалаар шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны дугаар сарын 03-ны өдрийн 5* дугаар тогтоолоор Шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу улсын байцаагчаас дахин 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 0****** дугаар шийтгэлийн хуудсыг ногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дахин нэхэмжлэл гаргасан.
Гомдол гаргагч компани Монгол Улсын Их хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 6 дугаар зүйлийн 6.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3** дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 1 дэх хэсгийн 721 дэх заалтад заасан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийг хэрэгжүүлэх концессын төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2019 оны 07-р сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөж Үндэсний хөгжлийн газартай концессын гэрээ байгуулсан. Энэхүү Концессын гэрээний дагуу Нэхэмжлэгч нь Концессын зүйлийг ашиглах, Нисэх буудлын бизнес эрхлэх болон нисэх буудлын үйл ажиллагааны арилжааны боломжийн хүрээнд төлбөр, хураамж ноогдуулах, хураан авах, түрээслүүлэх онцгой эрхтэй этгээд юм.
Концессын гэрээний 11.4.1, 11.4.1-т заасны дагуу Концесс эзэмшигч буюу гомдол гаргагч нь концессын гэрээний хавсралт 2-т заасан зохицуулалтгүй төлбөр хураамжийн хувь хэмжээг Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоох эрхийг олгосон. Харин Концессын гэрээний 11.4.2-т холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас баталсан зохицуулалттай төлбөр, хураамжийн анхны хувь хэмжээг гэрээний хавсралт 2-ийн 1 дүгээр хэсэгт заасан болно. Концесс эзэмшигч нь зохицуулалттай төлбөр, хураамжийн хувь хэмжээнд оруулах аливаа өөрчлөлтийг гэрээний 26.1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар болон бусад холбогдох төрийн захиргааны байгууллагаар батлуулахаар хүргүүлнэ гэж заасан. Ш***** ө*****, х***** т**** газрын 2020 оны 04 дүгээр тогтоолын дагуу Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон бөгөөд компани нь дээрх үйл ажиллагаагаа 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс явуулж эхэлсэн.
Шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй тухайд хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 0****** дугаартай Шийтгэлийн хуудас ногдуулахдаа гомдол гаргагч компанийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар үнэ хянуулаагүй, зөвшөөрөл аваагүй нь Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2**,8** төгрөгөөр торгож, хууль бус орлого 8,6**,2** төгрөгийг хураахаар шийдвэрлэсэн байна. Хууль бус орлого гэж хураахаар шийдвэрлэсэн 8,6**,2** төгрөг нь нисэх буудлын үйл ажиллагаа эхлээгүй байх үед буюу 2020 оны 10 дугаар сард түрээслэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал худалдан борлуулсан 4,5**,8**.1* төгрөг болон түрээсийн үйл ажиллагаа явуулахаар сонгогдож гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдтэй нэг хүний 5*,*** төгрөгийн хураамжтай уулзалт зохион байгуулж олсон 4,0**,4**.5* төгрөг юм. Нэг хүнээс хураамж болгон авсан орлогыг тухайн хүмүүст зарцуулж зардал болон гарсан. Хууль бус гэж үзэж байгаа орлогууд нь зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон олон улсын нисэх буудлын үйлчилгээтэй хамаарахгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрөлд мөн хамаарахгүй юм.
Уг уулзалтаас түрээслэгч нарт нисэх буудлын нээлтийн үйл ажиллагаа хойшилсон, мөн үйл ажиллагааны заавар журам зэргийг танилцуулж мэдээлэл хүргэсэн бөгөөд оролцогч байгууллагаас хураасан төлбөрийг уулзалтын ундаа ус, хоол хүнсэнд зарцуулсан байдаг. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй байна.
Харин 4,5**,8**.** төгрөг бол батлагдсан тарифаар түрээсийн үйл ажиллагаанаас олсон орлого биш. Зохицуулалтгүй төлбөр, хураамжийн хавсралтад маш тодорхой заасан байдаг. 4 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт зохицуулалттай төлбөр хураамжийн төрлийг хүчингүй болгосон, 2 буюу зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрөл гэж 21 төрлийн төлбөр хураамжийг зааж өгсөн. Үйлчилгээ эрхлэгчийн талбайн түрээсийн төлбөр нь зохицуулалтын төлбөр хураамжийн төлбөрт ордог. Гэтэл үнийн Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т хамааруулж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасан зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Гомдол гаргагч компанийн хувьд анхнаасаа үнийн өөрчлөлтийг хянуулах хууль зүйн үндэслэлгүй гэж маргадаг. Харин Улсын Дээд шүүхийн тогтоолоор үнийн өөрчлөлт гэдгийг анхны үнэ болон үнийн өөрчлөлт бүгд хамаарна гэдэг байдлаар тайлбарласан тул үүний дагуу одоо 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохицуулалтгүй бараа бүтээгдэхүүнийг хянуулах хүсэлтээ Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газарт гаргасан. Ийнхүү тус газарт хандсан байхад хянуулаагүй байна гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудас гарснаас хойш хэрэгт нотлох баримтаар өгсөн 05 дугаар сарын 09-ний өдрийн үнэ баталсан тогтоол гарсан байна. Тус * дугаар тогтоолд маш тодорхой үйлчилгээний хураамжуудыг маш тодорхой тусгасан байгаа. Мөн шийтгэл ноогдуулж буй 2 төрлийн орлого * дугаар тогтоолд хамаарахгүй гэж харагдаж байна. Иймд шийтгэлийн хуудасны хувьд нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Монопол гэж тогтоогдоод байгаа олон улсын нисэх буудлын үйлчилгээ 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс л эхэлсэн. Үүнээс өмнө Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал тус үйл ажиллагааг эрхэлж байсан. 2020 оны 10 дугаар сард болсон үйл баримттай холбоотойгоор торгуулийн арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн үед гомдол гаргагч компани үйлчилгээ эрхлэх бэлтгэл үе шатдаа байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой байсан. Гомдол гаргагч нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үнээ хянуулах үүрэг нь хэзээ бий болж байгаа вэ гэвэл зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдоод үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр үнээ хянуулах үүрэг бий болно. Тендерийн материал болон талбай түрээслэхээр сонирхогч этгээдүүдтэй нисэх буудлын үйл ажиллагааг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулахтай холбоотойгоор оролцогч нараас хураамж гэж авсан төлбөрийг тухайн үйл ажиллагаанд буцааж зарцуулсан. Энэ орлого ямар нэгэн байдлаар олон улсын нисэх буудлын үйлчилгээ эрхэлсэнтэй холбоотой орлого гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3-д зааснаар хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарсан өдрөөр буюу шүүх хуралдаан болсон өдрөөрөө тогтоолоо танилцуулж хүчин төгөлдөр болох юм. Мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар хэрвээ хугацаандаа шинэ акт гаргаагүй бол хүчингүй болох зохицуулалт байгааг харгалзаж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Ш********* ө********, х******** т***** г***** у**** б*****ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ха******** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүрэн дэмжиж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаар тогтоолоор даалгасны дагуу шийтгэлийн хуудсыг дахин 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бичиж өгсөн. Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу Н** У****** и******* э****** ХХК-ийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн * дүгээр тогтоолоор зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Тус тогтоолын хавсралтаар тухайн аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулалттай төлбөр хураамжийн төрөл, зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрөл гэж хоёр ангилсан. Гомдол гаргагч талын итгэмжилсэн төлөөлөгчийн шийтгэлийн хуудаст оруулах ёсгүй гэж үзэж байгаа хоёр төлбөр нь * дүгээр тогтоолын хавсралтын 2 дахь буюу зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрлийн 21-д концессын зүйлд хамаарах бусад төлбөрт хамаарна. Концессын зүйлд хамаарах бусад төлбөр дотор тендерийн материалын орлого, лоунжийн орлого, пос төхөөрөмжийн түрээсийн орлого, зураг авалтын орлого зэрэг нийт 7 төрлийн орлогууд концессын зүйлд хамаарах бусад төлбөр гэдэг ангилал дотор багтдаг. Ийм учраас бид "Н*** У******** и******* э********" ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хоорондох хугацааг оруулж энэ үед олсон хураамж, лоунжийн хураамжийн орлого 4,***,*** төгрөг, тендерийн материалын орлого болох 4,***,*** төгрөг нийтдээ 8,***,***төгрөгийг хууль бус орлого гэж үзэж хураахаар тооцсон. Энэхүү үнийн дүнг "Н** Ул******** и****** э*****" ХХК-ийн өөрсдийнх нь гаргаж өгсөн тооцооллоор тогтоогдсон. Мөн уг компани нь зохицуулалтгүй төлбөр хураамжийн орлогод дээрх лоунжийн хураамжийн орлого болон тендерийн материалын орлогыг хамааруулж бүртгэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах хугацаанд ирүүлсэн материалаар тогтоогдсон. Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан ба тухайн өдрөөрөө ** дугаар тогтоол огноолоод гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тогтоол 30 хоногийн дотор албажиж гарна, мөн тус хуулийн 127.4-т тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Манай агентлагийн хувьд уг ** дугаар тогтоолыг 11 дүгээр сарын 02-ны өдөр бичиг хэргийн бүртгэл, хяналтын картаар бүртгэн хүлээж авсан байдаг. Ийнхүү бид 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас бичихдээ шүүхээс даалгасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байгаа. Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу бодит зардалдаа нийцүүлээд үнийн тогтоол, үнийн өөрчлөлтийг манайд хянуулна гэж хуульчилсан. Гэтэл Улсын Дээд шүүхээс зөвхөн анхны үнэ, хуучин үнэ, өмнөх үнэ, үнийн өөрчлөлт гэдгийг ялгаж үзэх боломжгүйгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хангуулж байгууллагын анхны үнийг хянах нь зүйтэй гэж дүгнэсэн учраас шүүх дахин дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэж байна. Ш********* ө********, х******** т***** г***** у**** б*****ийн гаргасан шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн * дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь хэсгийн 8-д тусгай танхимын үйлчилгээний төлбөр батлагдсан байдаг. Концесс болон тусгай танхимын үйлчилгээний төлбөрийг хольж, дотоод үйл ажиллагаа мэт тайлбарлаж байна. Үүнийг салгаж ойлгох нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Н** У******* и******* э******* ХХК нь Ш********* ө********, х******** т***** г***** у**** б***** Б.Э********гийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №0****** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Ш********* ө********, х******** т***** г***** у**** б*****ийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0****** тоот Шийтгэлийн хуудсаар Н*** У************ и************ э****** ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраар үнээ хянуулаагүй нь Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 2**.*** төгрөгөөр торгож, хууль бус орлого 8.***.*** төгрөгийг хурааж шийдвэрлэсэн байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараах зохицуулалт хийнэ, 6.1.2-т бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох гэж заасан байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 сарын 3-ны өдрийн ** дугаар тогтоолын 28-д ....Зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчид тогтоогдсон өдрөөс хойш Н*** У************ и************ э****** ХХК-ийн 2020 онд олсон орлогыг үнэн зөв тогтоох нь хуульд заасан хохирол гаргуулах торгуулийн шийтгэл оногдуулахад ач холбогдолтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй шүүхийн шинжлэн судлуулах боломжоос хэтэрсэн байх тул... гэсэн байна.
Дээрх Монгол Улсын Дээд шүүхийн * дугаар тогтоолын дагуу хариуцагч нь гомдол гаргагчийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон зохицуулалтгүй төлбөр, хураамжийн байдалд хяналт, шалгалт хийж лоунжийн хураамжийн орлого болон тендерийн материалын орлогод шийтгэл оногдуулсан байна.
ӨХТГ-ын 2020 оны 7 сарын 2-ны өдрийн зүй ёсны монопол байдалтай аж ахуйн эрхлэгчийг тогтоох тухай 04 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар[1] ОУНБ-ын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд хавсралтад дурдсан үйлчилгээний чиглэлээр Н*** У************ и************ э****** ХХК-ийг Зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.
Уг тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрлүүдийг жагсаасан байх ба уг жагсаалтын 8-д тусгай танхимын үйлчилгээний төлбөр, 21-д концессын зүйлд хамаарах бусад төлбөр гэж тус тус заажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас хариуцагчид Зохицуулалтгүй төлбөр хураамжийн орлогын жагсаалт тайлбарыг хүснэгтээр гаргаж өгсөн байна.
Тодруулбал хариуцагч нь зохицуулалтгүй төлбөр хураамжийн орлого хүснэгтийн[2] 12 болон 19-д заасан орлогод шийтгэл оногдуулсан байна.
Мөн Зохицуулалтгүй төлбөр хураамж /NON-REGUILATED PRICE/ хүснэгтийн[3] 6.2-т Концессын зүйлд хамаарах аливаа бусад төлбөр, хураамж гэсэн хэсэгт тендерийн материалын орлогыг, 7.1-д Тусгай танхимын түрээсийн төлбөр гэсэн хэсэгт лоунжийн хураамжийн орлогыг хамааруулсан байна.
Тус нисэх буудалд түрээсийн үйл ажиллагаа явуулахаар сонгогдож гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдтэй нэг хүний 5*,*** төгрөгийн хураамжтай уулзалт зохион байгуулж уг уулзалтын хураамжийн орлогыг лоунжийн хураамжийн орлого хэсэгт хамааруулан бичсэн гэж гомдол гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараас үзэхэд, Хөшигтийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал нь 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, нислэг үйлдэж эхэлсэн байх ба энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.
Дээрхээс үзэхэд тусгай танхим буюу бизнес лоунжийн орлого нь нислэг үйлдэж эхлэхтэй шууд холбоотой, энгийнээр тайлбарлавал тусгай танхимаар үйлчлүүлэх эрхтэй зорчих тасалбар /бизнес класс/ худалдан авсан зорчигчид бизнес лоунжаар үйлчилснээс олсон орлого хамаарахаар байх ба нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор эхлээгүй буюу нислэг үйлдэж эхлээгүй байсан 2020 онд бизнес лоунжийн орлого олно гэсэн ойлголт байхгүй юм.
Үүнээс үзэхэд, 2020 онд лоунжийн хураамж, бараа борлуулсны орлого хэсэгт бичигдсэн уулзалтын хураамж нь Ш*****-аас тогтоосон зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрлүүдийн тусгай танхимын төлбөрт хамаарахгүй байх тул уулзалтын хураамжийн хэмжээг тогтоохдоо Ш*****-аар хянуулаагүй гэж үзэж гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.
Иймд 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №0****** тоот шийтгэлийн хуудасны хууль бусаар олсон орлогын 4,0**,4**.5* төгрөгт холбогдох хэсгийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Дээрхээс үзэхэд, лоунжийн орлого буюу уулзалтын төлбөр хураамжийн хэмжээг тогтоохдоо Ш***** ө***** х******* т****** г******* хянуулж, зөвшөөрөл аваагүй гэх зөрчил нь зөрчлийн шинжгүй байх тул уг зөрчилд шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй: 1.1-д зөрчлийн шинжгүй; гэж заасантай нийцэхгүй байна.
Гомдлын шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Харин гомдол гаргагч концессын зүйлд хамаарах аливаа бусад төлбөр хураамж гэсэн хэсэгт тендерийн материалын орлогыг хамааруулан бичсэний дагуу хариуцагч шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул маргаан бүхий №0****** тоот шийтгэлийн хуудасны энэ хэсгийг буюу 4,5**,***.** төгрөгт холбогдох хэсгийг шүүх хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Тодруулбал, тендер шалгаруулалтыг сонирхсон этгээдүүдэд тендерийн баримт бичиг, материалыг худалдсаны орлого нь нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх буюу нислэг үйлдэж эхлэхтэй холбоогүй тул тендерийн баримт бичиг, материалыг худалдах үнэ төлбөрийг тогтоохдоо Ш*****-аар хянуулаагүй гэж хариуцагч үзэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудасны энэ хэсгийг шүүх хэвээр үлдээх зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н*** У************ и************ э****** ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Ш********* ө********, х******** т***** г***** у**** б*****ийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0****** тоот Шийтгэлийн хуудасны хууль бусаар олсон орлогын 4,0**,4**.** /дөрвөн сая дөчин таван мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Н*** У************ и************ э****** ХХК-д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж Н*** У************ и************ э****** ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.БАТЗОРИГ