Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдын Баярсайхан |
Хэргийн индекс | 148/2023/00485/И |
Дугаар | 148/ШШ2024/00238 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 148/ШШ2024/00238
2024 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 148/ШШ2024/00238 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох,
37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******
Хариуцагч: *******
Хариуцагчийн өмгөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ******* ******* гэх фейсбүүк хаягтай хүнд Бүгд Найрамдах Солонгос улсаас Iphone 14 гар утас захиалж, худалдаж авахаар 37,500,000 төлөхөөр тохиролцсон. Уг мөнгийг хэрхэн шилжүүлэх талаар фейсбүүк хэрэглэгчээс асуухад, хариуцагч буюу *******гийн дансны дугаарыг өгсөн. *******гийн Хас банкны тоот дансанд 37,500,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ц.******* Хас банкны тоот данснаас нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлэн авснаас 1 жилийн хугацаанд захиалсан утас ирээгүй. Захиалсан бараа ирээгүй тул мөнгөө буцаан авах хүсэлт тавьсан ч одоо болтол мөнгөө өгөхгүй намайг чирэгдүүлж байна. Иймд *******гээс 37,500,000 /Гучин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоо ******* өөрийн хуралд ирэхдээ унших гэж байсан юмнуудыг нь тэр чигээр нь уншаад өгчихье. би өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Одгэрэлээс татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох гэж байсан боловч хувийн шалтгааны улмаас гадагшаа явах болсон учраас Оюунсүрэн өмгөөлөгчийг төлөөлүүлэн оролцуулж шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг заасан байна. Нэхэмжлэлдээ Онлайн худалдаа хийдэг ******* онлайн шоп солонгос улсаас чанартай барааг шуурхай нийлүүлнэ, бүх төрлийн барааг бөөний үнээр зарах групп, Сэлэнгэ зар, Бүгд найрамдах Солонгос улсаас брэнд барааг үйлдвэрийн үнээр гэсэн фейсбүүкээр дамжуулж айфон 14 (iphone 14) гар утас захиалсан. Хас банкны гэсэн *******гийн данс руу төлбөрөө 100% шилжүүлснээр захиалга баталгаажна гэсэн зарлалын дагуу фейсбүүкийн админ Т.******* 37,500,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр шилжүүлсэн. Би энэ хүнтэй нүүр тулж уулзаж байгаагүй. Зөвхөн фейсбүүкээр холбогдсон. Би гар утасны бизнес эрхэлдэг хүн 37,500,000 төгрөгийг би 1,5 жилийн хугацаанд эргэлдүүлж ашиг олох боломжтой байсан. Гэтэл өнөөдөр миний мөнгө ч байхгүй, захиалсан бараа ч ирсэнгүй. Нэгэнт захиалсан гар утас ирэхгүй болохоор шилжүүлсэн мөнгөө буцааж авахаар би мөнгө шилжүүлсэн хүн рүүгээ л хандсан. Гэтэл цааш нь эгчдээ өгсөн гэж хэлсэн. Би энэ хүмүүстэй нүүр тулж уулзаж байгаагүй, хэнийг ч танихгүй Т.******* мөнгөө шилжүүлсэн. *******гээс л би мөнгөө шаардах эрхтэй. Тэрээр цааш нь хэнд хэзээ, яаж, ямар мөнгийг шилжүүлэх нь надад хамаагүй асуудал тул хариуцагч *******гээс 37,500,000 төгрөгийг гаргуулах гаргасан. Тус хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцүүлсэн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн замын зардал, 1,5 жилийн хугацаанд 37,500,000 төгрөгийг бизнестээ оруулсан бол олох ёстой байсан ашиг зэргийг мөн нэхэмжлэх юмсан гэж бодож байна. гэсэн ийм юм бичиж өгсөн. Энэ дээр би нэмж хэлэхэд орчин үед и-конверс гэж ярьдаг цахим бизнест заавал нүүр нүүрээ тулж уулзаад, ярилцаж тохироод худалдах, худалдан авах гэрээ заавал байгуулдаггүй, итгэлцэл дээр үндэслэдэг. *******гийн өөрийнхөө дансыг илэн далангүй биччихсэн, 100% мөнгөө шилжүүлснээр баталгаажна гэсэнд нь л итгэж мөнгө шилжүүлж утас захисан. Тухайн үед бол утсыг их хямд санал болгосон юм шиг байгаа юм. Тэгээд ******* рүү мөнгөө дутуу хийчихвэл утас нь ирэхгүй байх 100% шилжүүлчихээр л ирнэ дээ гэж бодож өгсөн. Тэгээд урьд нь ******* гэж хүн зөндөө олон хүнээс захиалга аваад найдвартай өгдөг гээд хүмүүс ярьдагт итгэсэн.
Нэхэмжлэгч хариуцагчид итгээд мөнгөө шилжүүлсэн. Таних танихгүй хүнд хамаагүй мөнгө хийхгүй бизнес хийдэг хүмүүс харилцан ойлголцоод Туркээс ч, Солонгосоос ч бараа захиалаад авчихдаг. Нэхэмжлэгч өөрөө Японоос хүртэл бараа захиалаад авчихдаг болохоор итгээд хийсэн. бол гар утас засдаг, зардаг хүн юм. Ингээд өнөөдөр мөнгө ч үгүй юу ч гүй болчихсон. Би ******* рүү мөнгөө шилжүүлсэн. Тэр хүн цаашаагаа хэн рүү явуулахыг нь би яаж мэдэх вэ?. Тэгээд энэ дээр чинь 100% шилжүүлснээр баталгаажна гэсэн байгаа учраас л би мөнгөө нэхэж байгаа шүү дээ гэдэг асуудлыг л тавьж байгаа юм. Иймд 37,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Би өмгөөллийн үйл ажиллагаа явуулаад, тангараг өргөсөн хуульч, өмгөөлөгч, хууль зүйн ухааны доктор хүн би худлаа ярихгүй, дээр нь үлгэр зохиохгүй гэдгээ хэлчихье. Хурал эхэлснээс хойш өмгөөлөгч рүү их дайраад байна. Адилхан ажил мэргэжилтэй хүн байж жоохон хүндэтгэлтэй хандъя гэж хүсье. За би нотлох баримт шинжлэн судлуулахдаа зөвхөн би ******* рүү мөнгө шилжүүлсэн гүйлгээг л судлуулсан. Надад өөр судлуулаад байх юм, баримт мэдэх юм алга. Улсын дээд шүүхэд гомдол гаргахдаа 2 хүсэлт өгсөн байгаа. Нэг нь хавтаст хэрэгт байгаа олгосон итгэмжлэлээсээ татгалзаад өөрийн биеэр оролцъё, нөгөө нь Р.Одгэрэлийн өмгөөлөгч Оюунсүрэнг өөрийн өмгөөлөгчөөр авъя гэсэн 2 хүсэлт хавсаргаж өгсний үндсэн дээр Улсын дээд шүүх гомдлыг хүлээж авч хуралдаж энэ хурлаас шийдвэр гарсан. Дээд шүүхийн хуралдааны үеэр бүрэлдэхүүн, зохигчдод хэргийн материалтай танилцсан эсэх дээр нь зохигчдын эрх үүргийг танилцуулсан. Энэ эрх үүргийг танилцуулсны үндсэн дээр хуралд хэрхэн оролцох, өөрөө заавал биеэр оролцох ёстой юу, оролцохгүй байх боломжтой юу гэдэг бүх асуудлуудаа ойлгож авсны үндсэн дээр энэ хуралд өөрийн эзгүйгээр оролцох эсэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д заасан журам дагуу гаргасныг шүүх шүүх хүлээн авч захирамж гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзсэн бол татгалзах бүрэн эрх нь байсан. Тэгэхээр 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг манай энэ асуудалд хамаарахгүй юм. Яагаад гэхээр өөрийг нь бүрэн төлөөлөх итгэмжлэлээ нотариатын үйлдэл хийгээд хуульд заасны дагуу бүх эрхээ өгсөн. Харин Одгэрэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийгөө нэхэмжлэгч гээд биччихсэн. Ер нь бол бүх иргэд, хүмүүс шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах, шүүхэд яаж мэтгэлцэх талаар мэдэж байх албагүй. Нэхэмжлэлээ гаргахдаа өөрт нь итгэмжлэл өгчихөөр нэхэмжлэгч юм байна гэдгээрээ л нэхэмжлэгч гээд биччихсэн байна.. Энэ алдааг засаач ээ гэдгийг Улсын Дээд шүүх тогтоолдоо 172.2 дахь хэсэгт заасан журам зөрчсөн байна гэж үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгоод анхан шатын шүүх рүү буцаасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх тэгж ярих юм бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүү. Энд мөнгөө алдчихсан Ц.******* хүсэл явж байгаа. Өөрөө завгүй болохоороо итгэмжлэл өгсөн. Одгэрэл шүүхэд гаргахдаа итгэмжлэл өгсөн болохоор өөрөө нэхэмжлэгч юм байна гэж ойлгоод гаргачихсан ийм л алдаа байна. Үүнийг шүүх бүрэн залруулсан гэж үзэж байна. 37,500,000 төгрөгийг яагаад шилжүүлсэн юм гэдэг асуудал дээр бол, бизнес эрхэлж байгаа хүмүүс нүүр тулж уулзаад гэрээ хийдэг ч байх, утсаар ярьж байгаад мөнгөө шилжүүлдэг ч байх. Сүүлийн үед энэ интернэт бизнес бол коронагаас хойш өргөн дэлгэрчихсэн юм байна. Коронагийн үед бол ихэнх хүмүүс нэгэндээ итгээд мөнгөө шилжүүлээд бараагаа аваад зараад ингэж л байсан. Энэ нь боловсронгуй л болчихсон юм байна гэж би өмгөөлөгчийн хувьд дүгнэж байгаа юм. Тийм учраас харилцан бие биедээ итгэж шилжүүлсэн гэж байгаа юм. Тэгээд гийн онлайн худалдаа хийдэг сайт руу нь орж үзсэн гэж өөрөө хэлдэг юм. Тэгээд олон хүмүүсийн бараа өгчихдөг, дажгүй юмнууд зардаг, тогтвортой бизнес эрхэлдэг. Ингээд ******* итгээд өгсөн л гээд байгаа юм. Тэгээд яг үнэндээ *******г ч танихгүй ч танихгүй зүгээр нэгэнтээ итгээд бизнес хийдэг хүмүүс мөнгөө шилжүүлчихсэн л асуудал байгаа юм. Улаанбаатарт Теди төв дээр гэж хүнтэй холбоотой, тэр тусмаа гар утас худалдаж авсан, өгсөн асуудал зөндөө байдаг. Тэгээд ам дамжсан яриагаар л утсаа яг өгчихдөг юм байна лээ гэсэн ярианд нь итгээд өгсөн гээд байх юм. Дараа нь мөнгө нь олдохгүй, би хэнээсээ нэхэх вэ? гэдгийг бодсон гэж байгаа юм. Тэгээд л ******* рүү өгсөн, тэгээд би гээс л нэхэх ёстой шүү дээ гэдэг. Өмгөөлөгчийн хувьд дүгнэхэд нэгэнт ******* өөрийнхөө дансаар мөнгө авсан байна. Энэ авсан мөнгөө цааш нь шилжүүлсэн юм уу яасан нь миний үйлчлүүлэгчтэй өнөөдөр хамаагүй болчхоод байгаа юм. ******* гэдэг эгчтэй байнга мөнгө шилжүүлдэг гэдэг юм уу, эсвэл фейсбүүкийн онлайн худалдаа хийдэг гэхийг нь бодохоор эдгээр хүмүүс хоорондоо байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулаад байна уу гэж би хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгнийхээ захиалгыг аваад цааш нь шилжүүлээд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг юм болов уу гэж би дүгнэж байгаа юм. За тэгэхээр хэрэв ******* ингэж бөөн орж ирсэн, нэг удаагийн шилжилт байсан, өөрт нь хамааралгүй энэ мөнгийг, энэ мөнгөөр юу хийх гэж байгааг өөрөө мэдэхгүй байсан юм бол энийг чинь буцааж шилжүүлэх бас боломжтой байсан. Гэтэл буцааж шилжүүлэхгүйгээр энэ мөнгөний учир утгыг нь өөрөө мэдэж байсан. Тэгэхээр би эдгээр хүмүүс хоорондоо байнга тогтвортой бизнесийн үйл ажиллагаа явуулаад байна гэж л дүгнээд байгаа юм. Тэр фейсбүүкийн админ нь *******, ахиад өөр 2 3 хүн байна гэдэг. Тэгэхээр энэ хүний мөнгийг шилжүүлж аваад бараа өгнө гэсэн бол энэ хамтран ажиллаж байгаа хүмүүс хэн шилжүүлж авсан тэр нь өгөх учиртай юм болов уу? Тэгэхээр *******гээс Бат-эрдэнэ мөнгөө нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь зөв юм байна аа гэж дүгнэж байгаа юм. Магадгүй өөрөө хамтарч бизнес эрхэлдэг тэр хүмүүстээ мөнгө төгрөгийг нь өгөөд алдчихсан асуудал бол Р.Одгэрэлтэй хамтран бизнес эрхэлдэг хүмүүсийн хооронд шийдэх асуудал болоод байгаа юм. Харин зөвхөн ******* гэдэг хүнд л энэ мөнгөө шилжүүлсэн, мөнгөө алдвал би *******гээс нэхэмжилнэ гэж бодож шилжүүлчихсэн. Хамтын тогтвортой, олон жилийн турш бизнес явуулж байгаа хүмүүсийн хэнд нь хэн нь шилжүүлээд би чиний мөнгийг аваад тэрэнд шилжүүлсэн. Чи тэрнээс ав гэдэг бол байж болохгүй асуудал юм болов уу гэж дүгнэж байгаа юм. Энэ дээр би ямар нэгэн хуулийн гаргалгаа хэлээд мэтгэлцээд байх шаардлага ерөөсөө байхгүй юм байна. Хөдөлшгүй ганц нотлох баримт бол эс Т.******* мөнгө шилжүүлсэн. Өөр нотлох баримт дээр шинжлэн судлуулж мэтгэлцэх ямар ч саналгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь анх захиалгаа ******* ******* гэсэн хаягаар өгсөн. Хоорондоо тохиролцож тэндээс дансны дугаар авсан гэсэн мөртөө одоо эргэж орж ирэхдээ зөвхөн фейсбүүкийн зараас харж байгаад ерөөсөө хоорондоо холбогдоогүй байж байгаад захиалга өгсөн мэтээр ярьж байгаа. Анхны гаргасан нэхэмжлэлийнх нь шаардлагыг дахин харвал тодорхой байгаа. надтай нэг ч удаа холбоо барьж байгаагүй. Би зөвхөн надтай холбогдсон гэдэг хүн надад данс руу чинь тэдэн төгрөгийн мөнгө орно, буцаагаад Хаан банк руу шилжүүлээд өгөөч гэсэн. Нөгөө захиалга өгч байгаа хүн нь Хас банкны данс асуусан юм шиг байгаа юм. Тэгээд Хас банкны данс руу л явуулах боломж байна. Дахиад хоорондоо тухайн тэр цаг үед зөвхөн 37,500,000 төгрөг яригдсан уу, үгүй юу?, бусад төлбөр нь өөрийнх нь данс руу ороод энэ 37,500,000 төгрөг л зөвхөн Хас банкны данс хэрэг болоод байна гэж надад хэлсэн. Ингээд мөнгө дамжуулаад авчихъя аа, хас банкнаас гэхээр нь би дансаа өгөөд орж ирэнгүүт нь буцаагаад тухайн хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Хас банкныхаа данснаас шилжүүлсэн. Энэ яриа хэлцэл нь *******тэй холбогдсон баримт нотолгоо байхгүй, надтай холбогдож байгаагүй. Тийм учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 7 дугаар сарын 4-нд эс өгсөн итгэмжлэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд мөн гэж үзэж иргэний хэрэг анх үүсгэсэн алдаагаа залруулж байна аа гэж би ойлгож байна. олгосон бүх шатны шүүх хуралд оролцох эрх олгосон итгэмжлэлээсээ татгалзсан.Тухайн татгалзсан өдрөөс эхлээд Р.Одгэрэл энэ ажиллагаанд оролцох боломжгүй болж байгаа юм. Харин өөрөө Дээд шүүхээс эхлээд тухайн хэрэгт биечлэн оролцоно гэж хүсэлт гаргаад оролцсон. Итгэмжлэлээсээ татгалзаад анхан шатын шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаж ирж байгаа тохиолдолд анхан шатны шүүх хуралд өөрөө оролцох нөхцөл нь бүрдээд байна. Энэ дээр би өөрөө биечлэн оролцоно гэсэн хүсэлт ирүүлээгүй. Энэ шүүх хуралдаан зарласны дараа шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул өмгөөлөгчөөр төлөөлүүлж надгүйгээр хэргийг эзгүйд шийдэж болно гэсэн хүсэлт шүүхэд гаргаж байна. Би энэ хэрэгт оролцож байгаагийн хувьд надад энэ шүүх ямар шийд гаргах нь хамааралгүй. Шүүх нэг шийд гаргах л байх. Гэтэл нөгөө зохигчийн эрх үүрэг энд огт танилцуулагдаагүй байгаа байхгүй юу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нөгөө зохигч, хэргийн оролцогчийн эрх үүрэг зөрчигдөөд байгааг би зориуд цохон тэмдэглэе. Нэмэлт хариу тайлбарын хувьд
шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох шаардлагатай. Энэ нотлох ажиллагааг хийх үүрэгтэй этгээд нь нэхэмжлэгч юм. Гэтэл *******тэй хэрхэн яаж холбогдож байсан талаар нотлох баримт байхгүй, цахим хэлбэрээр ч бай биечлэн уулздаг ч бай, утсан холбоогоор ч бай энэ хүн нотлох ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлээд ******* ******* гэсний админ нь хэн бэ, хэчнээн хүн байдаг юм бэ? *******тэй энэ онлайн шоп гээд байгаа цахим хэлбэрээр хэрхэн яаж холбогдсон юм бэ? Энийг нотлох үүрэгтэй. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаас харахад гэдэг хүн тэй, *******тэй ч юм уу чатаар холбогдоод одоо нөгөө цахим хэлбэрээр ингээд холбогдож үзээгүй, хараагүй, сонсоогүй, утсаар холбогдож байгаагүй. эс ******* рүү та ийм зар тавьсан байна, би тэдэн ширхэг гар утас захиалъя гэсэн үг, *******гийн хаягаас би захиалгыг чинь хүлээгээд авлаа, та энэ данс руу тэдэн төгрөг шилжүүл гэсэн харилцаа огт байхгүй. Үүнийг нотлох ёстой. Зүгээр бичихдээ биш, яагаад гэвэл энэ хуульд зохигч нь үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй гээд заагаад өгчихсөн. Р.Одгэрэлийн гаргаж өгсөн нотлох баримт дээр үнэлэлт дүгнэлт өгөх юм бол Р.Одгэрэл гэдэг хүн Сэлэнгэ мөрөнтэй харьцаж байсан тийм л харилцаа харагдана. Нотлох үүрэг гэдэг нь зөвхөн өөрийн мэдүүлгийг хэлэхгүй байх л даа. Тэгэхээр хатуухан хэлэхэд юманд нэг л үнэн байх ёстой болсон үйл баримт нэг л удаа болсон. Энэ үйл баримт нэг л үнэнтэй байх ёстой. Тэгэхээр одоо 2 өөр үнэн гэж байхгүй биз дээ. нотлох баримт байгаа бол өмгөөлөгчөөрөө дамжуулаад шүүхэд гаргаж өгөх эрхтэй. Шүүх дээр ирээд миний үнэн юм шүү, би *******гийн дансыг хэнээс, хаанаас, яаж авсан бэ? гэдгийг нь тайлбарлаж байх ёстой. Энэ данс руу мөнгө шилжүүлсэн л гээд байгаа боловч энэ ******* гэдэг хүнээс данс нь ямар байдлаар яаж д талаар нотлох баримт хэрэг дотор бол байхгүй. Харин Р.Одгэрэлийн тайлбар дээр тэй холбогдоод Хас банкны данс аваад тэр Хас банкны данс руу эс мөнгө шилжүүлсэн юм гэсэн тайлбар байна. ******* зүгээс Т.******* ямар нэгэн үүрэг хүлээлгэсэн иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн нотолгоо хэрэгт байхгүй байна. Р.Одгэрэлийн нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодруулсан байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодруулаад байгаа юм бол, Р.Одгэрэлийн гаргасан нэхэмжлэл нь үнэн зөв, Бат-Эрдэнийг төлөөлөөд гаргасан нэхэмжлэл гэж үзвэл , ******* хоёрын дунд ямар нэгэн харьцаа үүсээгүй байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Ц.******* өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар бол өөрөө гар утас зардаг, мөн засварладаг этгээд, Р.Одгэрэл бас гар утас борлуулдаг хүн гэдэг. Би өмнөх хурал дээр та 2 ямар хамааралтай хүмүүс вэ? гэж асууж байсан. Эхнэр нөхрийн ч юм уу үгүй бол өөр талаар нь тодруулах гэж асуугаагүй юм. Энэ өмгөөлөгч нь уурлаж байсан. Би сайн санаж байна. Би юуг тодруулах гээд асуугаад байгаа юм гэхээр энэ 2 бизнесийн хувьд хамтран үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй гэж тодруулсан юм. Шүүх хурлын тэмдэглэлийг үзэхэд миний тэр асуултад *******, Р.Одгэрэл нар хариулахаас татгалзаж байсан. нь Р.Одгэрэлтэй огт хамааралгүй хүн болж байгаа юм. *******тэй хэрхэн яаж холбогдсон бэ? гэдгээ нотолж чадаагүй байж *******гээс дансанд нь мөнгө орсон гэдэг ганцхан шалтгаанаар энэ мөнгийг нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад энэ *******гийн данс руу мөнгө шилжүүлэх болсон юм?, энэ нь юугаар нотлогдож байгаа юм. Монгол улс айфон маркийн утас үйлдвэрлэдэггүй байхад Монголд байгаа Т.******* яагаад мөнгө өгөөд байгаа юм. ******* энийг хаанаас яаж авч өгөх юм энэ дээр тайлбар байхгүй байна шүү дээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж чадахгүй байна. Шүүх Р.Одгэрэлийн тайлбарыг бодит үнэн гэж үзэх юм бол энийг хариуцах этгээд нь ******* биш юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна.
Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны хуралдаанаар зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгдөггүй. Хуралдаанаар гомдлыг л хэлэлцэх ийм эрх бүхий байгаа. Тэгэхээр хяналтын шатны шүүх хуралдаанд гомдол гаргахын тулд анхан шатын шүүхээр дамжиж дээд шүүх рүү явдаг зарчимтай. Тэгэхээр уучлаарай би хараагүй байж магадгүй. Хурлын өмнө ирээд би хэргийн материалтай танилцсан. Хурал эхлэхээс 10 минутын өмнө нарийн бичиг танхимдаа ороорой гэсэн. Дээд шүүхийн хуралдааны тогтоол хүртэлх танилцсан хугацаанд д эрх үүрэг тайлбарласан зүйл байгаагүй. Би дутуу уншсан учраас хараагүй байж болно. Улсын дээд шүүхэд өмгөөлөгчтэй орно гэдэг асуудлаар хүсэлт бичиж өгсөн байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл ******* өмгөөлөгч бол дээд шүүхийн хуралдаанд орсон. Хүний эрх ашгийг ингэж хамгаалдаг юм уу гээд Цолмон шүүгч их ууртай асууж байсан. Надаас ч гэсэн ууртай асууж байсан. Тэгээд тэндээс ганцхан зүйлийг л надаас асуусан. Тэр нь юу вэ гэхээр энэ 37,5000,000 төгрөгийг шаардах эрх хэнд байгаа юм бэ гэж надаас асуусан, д байгаа гэж би хариулж байсан. Тэгээд дээд шүүхээс хууль зөрчсөн гэдэг утгаараа шийдвэр, магадлал хүчингүй болсон. Түүнээс биш Ц.Бат-Эрдэнийг нэхэмжлэгчээр тогтоолоо гэсэн шийдвэр гараагүй. Анхан шатны шүүх дээр ингээд Ц.Бат-Эрдэнийг нэхэмжлэгч гэж тогтоосон бол нэхэмжлэгч эрх үүргээ одоо мэдэж байх ёстой. Тэр зөвхөн хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгчөө оролцуулъя гэдэг энэ эрхийг эдлэх биш энэ Р.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байх хугацаанд гаргаж өгсөн нотлох баримтыг миний нотлох баримт мөн гэдгийг үгүйсгэдэг ч юм уу, эс үгүй бол энэ нь биш ээ гэдэг ч юм уу, нэхэмжлэлээ нотлоод байгаа зүйл маань энэ байна гээд нотлох баримт гаргаж өгөх эрх нь хязгаарлагдмал, үнэн зөв тайлбар гаргаж өгөх эрх нь хязгаарлагдмал. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр уншсан Ц.******* тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Одгэрэлийн гаргасан тайлбарууд хоорондоо тэс хөндлөн зөрөөтэй байгаа юм. Тэгэхээр энийг алийг нь үнэн гэж бид нар дүгнэх вэ?. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад *******гийн бичсэн гар утас зарна гэсэн нэг ч үг байхгүй. Иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь тухайн иргэний эрх зүйн харилцаанд орж байгаа талууд хүсэл зоригоо илэрхийлэх ёстой. Өнөөдөр хүсэл зоригоо илэрхийлээгүй байж, өөрийнх нь хэлээд байгаа тэр онлайн шопод ******* гэдэг хүн айфон гар утас надад тэдэн ширхэг байна, би тэдэн төгрөгөөр зарна гэсэн зар тавьсан ширхэг ч байхгүй. Би байгаа ганцыг нь уншиж өгсөн. Ж.Батболд гээд хүн зар тавьсан байна. Дансны дугаар тавьсан байна. Энэ нь гийн данс биш байгаа юм. Ц.******* данснаас 37,500,000 төгрөг *******гийн дансанд орж ирсэн нь үнэн. гийн данс руу энэ мөнгө орж ирэхдээ гүйлгээний утга нь айфон 14 Одноо эгч гэсэн байсан нь сонин байгаа биз. Гүйлгээний утга гэдэг нь санхүүгийн анхан шатны баримт юм. Тэгэхээр Одноо гэдэг хүн Ц.******* Хас банкны данснаас мөнгө шилжүүлсэн гэдгийг ингэж илэрхийлж байгаа юм. ******* ямар нэгэн байдлаар цахим хуудсан дээрээ дансаа тавиагүй тэй уулзаж холбогдож дансаа өгөөгүй юм бол дансыг хэнээс авсан бэ? хаанаас авсан бэ? Энийг ингээд үзэхээр гүйлгээний утга дээр байгаа Одноо эгч гэдэг хүн Ц.******* дансаар мөнгө шилжүүлсэн байна гэдэг ийм тодорхойлолт өгч байгаа юм. Хариуцагч нь ******* гэж тодорхойлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хэргийн зохигч гэдэг нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх үүрэг эдэлж хэрэгт орж байгаа этгээд хамаарна. 26.3 дээр нь хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд гэсэн байна. Тэгэхээр хохирол учруулсан гээд үзэхээр энийг нотлохгүй байгаа. Нэхэмжлэгч өөрөө миний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ингэж хохирол учруулж байна гэдэг зүйлийг нэхэмжлэл тайлбартаа дурдахгүй байгаа болохоор эрх зүйн харилцаанаас үүсэх үүргээ биелүүлээгүй, эс үгүй бол зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт хамаарах уу?. ******* хууль эрх зүйн ямар харьцаанд орж байгаа нь хамаагүй, энэтэй бол би ярихгүй ээ гээд байна шүү дээ. Тэгээд хуулийн энэ зохицуулалтыг одоо яах ёстой юм бол оо? Нэхэмжлэлд зүгээр мөнгө л шилжүүлчихсэн, энэ мөнгөө л би авах ёстой гэдэг. Энэ мөнгийг яах гэж шилжүүлсэн юм,яах ёстой юм, зүгээр бэлэглээд байгаа юм уу? энэ дээр тайлбар хийх хэрэгтэй шүү дээ. Энэ мөнгийг авчхаад энэний цаана ямар үйлдэл, үйл баримт хийгдэх ёстой юм. Хүсэл зорилгоо тодорхойлохгүй байна. Энийг нэхэмжлэлдээ дурдана гээд хууль тогтоогч тогтоосон. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь мөнгө шилжүүлсэн биш байхгүй юу. Энэ шилжүүлсэн мөнгөө яах ёстой юм гэдэг байх. Хэрэгт цугласан нотлох баримтаар буюу өгсөн итгэмжлэлээсээ татгалзах хүртэлх хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд дээр өнөөдөр ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй шүү. Харин Р.Одгэрэлийн шүүхэд гаргаж өгөөд байгаа нотлох баримт, тайлбар, нэхэмжлэлээс харахад Р.Одгэрэл тэй холбогдоод айфон 14 гар утас захиалаад мөнгөө шилжүүлэхдээ Ц.******* данснаас *******гийн данс руу мөнгө шилжүүлээд тэр мөнгө нь д очсон. Ийм үйл баримт тогтоогдож байгаа. Тийм учраас Ц.******* *******гээс 37,500,000 төгрөг нэхэмжилсэн нь нэхэмжлэлийн шаардлагынхаа хувьд ч гэсэн утга агуулгынхаа хувьд ч гэсэн хүсэл зоригоо илэрхийлээгүй. Энэ хүн хэрхэн, яагаад энэ данс руу мөнгө хийх болсноо хүртэл тайлбарлаагүй, Иргэний хуулийн ямар зүйл ангийг бариад юу шаардаад байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Тэгтэл энэ Иргэний хуульд ингээд заасан тодорхой эрх зүйн харьцаанд бид орсон юм аа. Тэгээд би энэ мөнгийг данс руу нь хийчихсэн юм аа, үгүй бол эндүүрээд данс руу нь хийчихсэн байна гэдэг үг үсэг ч байхгүй. Эндүүрээд шилжүүлчихсэн бол буцаахаас өөр арга байхгүй. Миний хувьд Ц.******* гаргасан нэхэмжлэлийн хувьд хэрэгсэхгүй болгох ч үндэстэй байна. Иргэний хуулийг барьж шүүх одоо үйл дүгнэлт өгөх гээд байна шүү дээ. Шүүх одоо үйл дүгнэлт өгдөг биш шүү дээ. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулаагүй орж ирээд байгаа байхгүй юу. Энэ 37,500,000 төгрөгийг би Т.******* ингээд өгсөн юм аа гэдэг юм байхгүй байхад шүүх өнөөдөр эд нарын хооронд ийм харьцаа үүссэн байна, энэ харьцааны эцэст энэ хүн одоо үүргээ биелүүлээгүй байна, дутуу биелүүлсэн байна гэж юу гэж дүгнэлт өгөх вэ?, хүндрэлтэй болж байгаа байхгүй юу. Хүний данс гэдэг маань Үндсэн хуульд зааснаар нууцлалын зэрэгтэй, банк өнөөдөр би зөвшөөрөхгүй бол хэнд ч дансны дугаарыг нь өгөх эрх байхгүй. Хэнээс яаж ямар шалтгаанаар данс авсан нь нотлогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус нэхэмжлэл гаргаж ирж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч эс хариуцагч Т.******* холбогдуулан 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тэй гар утас авахаар тохиролцож, түүний хэлсний дагуу гийн данс руу 37,500,000 төгрөг шилжүүлсэн, одоо хүртэл гар утсаа аваагүй... иймээс түүнээс 37,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нараас дээрх үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэв.
2. Хэрэгт авагдсан хариуцагч *******гийн Хасбанк дах эзэмшлийн дансны хуулга, нэхэмжлэгч Ц.******* Хасбанк дах эзэмшлийн дансны хуулгаар 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Ц.******* Хасбанк дах эзэмшлийн данснаас *******гийн Хасбанк дах эзэмшлийн данс руу 37,500,000 төгрөг шилжин орсон үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч , хариуцагч ******* нар нь дээрх мөнгийг шилжүүлэхээс өмнө нь ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчид 37,500,000 төгрөгийг шилжснээр энэхүү мөнгийг захиран зарцуулах боломж хариуцагчид үүсэж, энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн эд хөрөнгө багасаж, хариуцагчийн эд хөрөнгө нэмэгдсэн байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлсэн, эд хөрөнгийг хүлээн авсан этгээдүүдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд эд хөрөнгө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байх тул хариуцагч *******гээс 37,500,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч д олгох нь үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
3. Энэхүү иргэний хэрэгт Р.Одгэрэл, Т. нар нь нэхэмжлэгч, хариуцагчаар оролцоогүй тул шүүхээс тэдний хооронд үүссэн болон нэхэмжлэгч , ******* нартай холбогдсон харилцааг дүгнэж, хариуцагч *******гийн 37,500,000 төгрөгийг буцаан төлөх үүргийг үгүйсгэх боломжгүй юм.
4. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч эс шилжиж ирсэн 37,500,000 төгрөгийг Т.гийн ХААН банк дах эзэмшлийн 5007586727 данс руу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр, 9 дүгээр сарын 09-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр бүгдийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, энэхүү тайлбар нь нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч энэхүү үндэслэл нь түүний нэхэмжлэгчид 37,500,000 төгрөгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хэрэв хариуцагч тухайн мөнгийг Т.д ямар нэгэн төлбөргүй шилжүүлсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т зааснаар уг хэрэгт Т.г хамтран хариуцагчаар татах хүсэлтийг шүүхэд гаргах замаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ нотлох боломжтой байсан.
5. Нэхэмжлэгчээс хариуцагч руу 37,500,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний утга нь Iphone 14 zahilga odnoo egch гэж байгаа нь хариуцагчийн мөнгийг буцаан төлөх үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй,
Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулаагүй талаар гомдол гаргаагүй,
Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Одгэрэлийн өмгөөлөгч *******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцуулах хүсэлт хэрэгт авагдсан байх тул дээрх асуудлуудаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар тус тус үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшсэн тохиолдолд иргэний эрх зүйн харилцаа үүсэхээр заасан бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлд дээрх харилцаанаас үүссэн зөрчигдсөн эрхийг шүүх тогтоосон журам, аргаар сэргээхээр заасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хариуцагч биш гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 345,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1622 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн дансны гүйлгээг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдав.
8. Нэхэмжлэгч нь өөрийнх нь эзгүйд өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч овогт ******* 37,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч овогт ******* олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 345,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1622 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн дансны гүйлгээг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
4.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
4.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
4.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
4.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН