Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 55

 

 

 Б.Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            ******* аймаг ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00477 дугаар шийдвэртэй, ******* аймгийн Жаргалант сумын , регистрийн дугаартай, ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюунтунгалаг түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* ******* зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний аав Цагаантугийнх нь ээж ой тэй 1987 онд гэр бүл болсон. Бидний ээж Х. нь 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан. ******* аймгийн Жаргалант сумын 10-р баг, 6 гудамжны 10 бид аавын хамт амьдардаг байсан. Аав З. нь амьд сэрүүн байхдаа 2014 онд Ш.Бямбажав гэх хүнд дэ******* хаягт байрлах хашааны газар, хувийн орон сууцыг 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгон ******* ******* зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн байдаг. 2017 онд Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын зөвшөөрөл олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан болно.

******* аймгийн Жаргалант сумын 10-р баг, 6 гудамжны 10 байрлах улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэглээний өмчлөлийн газар,  улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцны хамтран өмчлөгч нь ь юм. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь одоог хүртэл ******* ******* барьцаалбарт байгаа.

Иймд ******* ******* -ын нэр дээр олгогдсон зээлийн барьцаанаас ******* аймгмйн Жаргалант сумын 10-р баг, 6 гудамжны 10 байрлах  улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцыг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар: Иргэн Ш.Бямбажав нь З.ы өмчлөлийн ******* аймгийн Жаргалант сумын 10-р баг, 6 гудамжны 10 байрлах  улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцыг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр барьцаанд тавьж ******* банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа бөгөөд одоо 37 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 20 сая төгрөгийн үлдэгдэлтэй болсны дараа уг үл хөдлөх хөрөнгийг ******* барьцаанаас чөлөөлөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ******* зөвшөөрөх боломжгүй гэжээ.

******* аймаг ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00477 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оюундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ид холбогдох ******* ******* ******* ******* зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ. 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах *******тэй, 108 дугаар зүйлийн 108.2-т дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн *******, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах *******тэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Оюундарь нь өмчөө бусдын эзэмшлээс шаардах *******тэй юм. З.аас иргэн Ш.Бямбажавт олгосон итгэмжлэлээр 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулах *******ийг олгосон байна. Харин итгэмжлэлийн хугацаанд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн *******ийг олгоогүй байна. Зээлдүүлэгч болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд З. нь барьцаалуулахаар итгэмжлэл олгосон эд хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангахаар ямар нэгэн үүрэг хүлээхээр зөвшөөрч хүсэл зоригоо ил*******ийлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 ******* хэсэгт заасан шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Оюундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг нь ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ид холбогдуулан ******* ******* ******* ******* зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч ******* ******* ******* ******* ******* Г.Эрдэнэхишиг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “барьцаа хөрөнгийг зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр барьцаалсан. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан учраас чөлөөлөх боломжгүй. Харин зээл төлөгдөж дууссан тохиолдолд чөлөөлөх боломжтой” гэж тайлбарлажээ.

             Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Оюундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иргэн Ш.Бямбажав нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ******* ******* ******* салбараас 50,000,000 төгрөгийн бизнесийн зээл авахад нэхэмжлэгч Б.Оюундарийн эцэг Б. нь ******* аймгийн Жаргалант сумын 6 дугаар гудамжид байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг хувийн орон сууцын хамт ******* барьцаанд тавих бүрэн *******ийг 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ш.Бямбажавт олгосон байна. Энэхүү итгэмжлэлийн дагуу ******* ******* ******* салбар иргэн Ш.Бямбажавт 50,000,000 төгрөгийн зээл олгохдоо нэхэмжлэгч Б.Оюундарийн эцэг Б.ы ******* аймгийн Жаргалант сумын 6 дугаар гудамжид байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг хувийн орон сууцны хамт ******* барьцаанд авч зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон байна.

            Иргэн уг зээл бүрэн төлөгдөж дуусаагүй, нэхэмжлэгч Б.Оюундарийн эцэг Б., иргэн Ш.Бямбажав нар нас барсан үйл баримт хэрэгт авагджээ.

******* ******* ******* ******* ******* ******* Г.Эрдэнэхишиг нь “иргэн зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч Г.Дулмаагаас нэхэмжлэхээр төлөвлөж байгаа талаараа” тайлбарласан бол нэхэмжлэгч Б.Оюундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг нь “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ итгэмжлэлийн 3 жилийн хугацаа дууссан тул гэр бүлийн хэрэгцээний газрыг хувийн орон сууцны хамт ******* барьцаанаас чөлөөлөх ёстой” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Б.Оюундарийн эцэг Б. нь ******* аймгийн Жаргалант сумын 6 дугаар гудамжид байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг хувийн орон сууцын хамт ******* барьцаанд тавих бүрэн *******ийг иргэн Ш.Бямбажавт олгосон итгэмжлэлийн 3 жилийн хугацаа дууссан нь барьцааны гэрээ дуусгавар болох хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдах үүргийг бүрэн биелүүлэх хүртэл барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар иргэн Ш.Бямбажав нь ******* зээлийг бүрэн төлж дуусах хүртэл барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд зээлийн тодорхой хувийг төлснөөр барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хэвээр үлдээсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.  ******* аймаг ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах *******тэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Н.ТУЯА

  

                   ШҮҮГЧИД                                                      Б.ДАМБА

                                                                     

                                                                                                     М.НЯМБАЯР