Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0770

 

 

2023         10            20                                     128/ШШ2023/0770

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч:“М Ф” ХХК, /РД:*******/;

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.Э;

Хариуцагч: Н-н М** э-н газрын М** э-н хяналт, үнэлгээний хэлтсийн М** э-н хяналтын улсын байцаагч А.З нарын хооронд үүссэн “Н-н М** э-н газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нарыг оролцуулав.          

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

Гомдол гаргагч нь гомдлын шаардлагаа Н-н М** э-н газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан 2*** оны ** сарын **-ний өдрийн 00*****дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

Хоёр.Хэргийн үйл баримт процессын түүхийн талаар:

            2.1.М** э-н хяналтын улсын байцаагч А.З 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 00***** дугаартай шийтгэлийн хуудсаар “М Ф” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ***** нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулжээ.

            2.2.”М Ф” ХХК-иас “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 4.2.6-д заасан үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмыг зөрчиж манай компанид шийтгэлийн хуудас оногдуулсан гэж үзэж байна” гэх агуулгаар тус шүүхэд гомдлын шаардлага гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

            Гурав.Гомдлын үндэслэлд:

            3.1.“Манай компани нь тахианы аж ахуйн үйлдвэрийг 2009 оноос хойш явуулж байна.

            Н-н М** э-н газраас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай үйлдвэрт хэрэглэгчийн гомдлоор хяналт шалгалт явуулж улмаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй гэх үндэслэлээр 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 00***** дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг * *** ***төгрөгөөр торгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

            Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил гаргасан этгээдэд хууль зүйн хариуцлагыг хуульд заасан журмын дагуу оногдуулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлон заасан байна. Иймээс зөрчил гаргасан этгээдийг олж тогтоох, тухайн этгээдээс тайлбар мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийсний үндсэн дээр хариуцлага тооцож болохоор байна.

            Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ зөрчлийг хэн, хэзээ, хаана үйлдсэнийг тогтоогоогүй. Шийтгэх хуудсыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гардуулсан өгсөн боловч эрх, үүрэг тайлбарлах, нотлох баримтыг авах, цуглуулах ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах", 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж тус тус заасан нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагааг хариуцагч хийгээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч манай компанийн захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэж байна.

            Мөн түүнчлэн Шийтгэх хуудсанд хүнсний үйл ажиллагаа явуулахдаа үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй гэх боловч "М Ф" ХХК нь тахианы аж ахуйн үйл явуулахдаа ямар дүрэм, журам, стандарт зөрчсөн болохыг тогтоогоогүй атлаа манай компанийг * *** ***төгрөгөөр торгосон нь хуульд нийцээгүй. Тодруулбал, Н-н М** э-н газрын эрх бүхий эрх бүхий албан тушаалтан А.З нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т үр нөлөөтэй байх", мөн зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", мөн зүйлийн 4.2.6-д " бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэж тус тус заасан үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмыг зөрчиж манай компанид шийтгэлийн хуудас оногдуулсан гэж үзэж байна.

            Иймд Н-н М** э-н газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 00***** дугаартай "З-д ш-л о-х тухай" шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү”  гэжээ.

            3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Н-н М** э-н эрх бүхий албан тушаалтны гаргасан 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 00***** дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай зөрчлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагууд гарч байгаа. Гомдол гаргагч Б.Н-н гомдлоор зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч үүний дагуу зөрчлийг шалган тогтоогоогүй. Зөвхөн стандартын дүрэм, журам мөрдөөгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15.1 гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хууль болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан этгээд хуульд заасан хариуцлагыг хуульд заасан журмын дагуу оногдуулахаар тогтоосон. Гомдол гаргагч Б.Н-с ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тухайн шалгуулагчийн эрх бүхий албан тушаалт захирал С.Баярсүрэнг оролцуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, захиргааны актыг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан захиргааны акт гэрээг батлан гаргахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд захиргааны шийдвэр гаргах нөхцөл байдлын талаар тайлбар сонсох боломж олгоно гэсэн нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тэмдэглэлд нь анх Б.Н гэдэг хүний муудсан өндөгний гомдлоор зөрчил шалгах ажиллагаа явуулсан талаар ямар нэгэн удирдамж гаргаагүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг заавал эрх бүхий албан тушаалтны  удирдамжийн дагуу хийх үүрэгтэй. Тэмдэглэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэлүүдийг тодорхой заагаагүй байгаа. Холбогдогчоос ямар нэгэн нотлох баримт, хүсэлтээ гаргаж өгөх боломж олдоогүй хэр нь үйлдвэрлэлийг үйл ажиллагаа явуулах дүрэм журам стандарт нийцээгүй байна гээд 3 сая төгрөгөөр торгосон нь хуульд нийцэхгүй байна” гэв.

            3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “1.Төрийн хяналт шалгалтын тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, М**, амьтны эрүүл мэндийн тухай хуулиудыг үндэслэн тэдгээрт нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд шалгалт хийж, гомдолд дурдсан асуудал нь үндэслэлтэй эсэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зорилгоор иргэн Б.Н-н Засгийн газрын олон, нийттэй харилцах 11-11 төвд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гомдол, мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3, 5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тэмдэглэл үйлдэж, Х-Удүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик 26-39в тоотод байрлах “М Ф” ХХК-ийн шувууны аж ахуйн үйл ажиллагаанд үйлдвэрийн дарга С.Ш, менежер Р.Э нарыг тус тус байлцуулан хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

            Хяналт шалгалтын явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1,8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.44 дэх заалтыг удирдлага болгон Н-н Прокурорын газрын хяналтын прокурорын хяналтан дор Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтуудыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2*********** дугаартай Зөрчлийн хэрэг нээсэн.

            Хяналт шалгалт, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад “М Ф” ХХК нь үйл ажиллагаандаа гаргасан зөрчил дутагдлыг илрүүлсэн.

            Үүнд: Шувууны аж ахуй, тэжээлийн үйлдвэртээ үйл ажиллагааны дүгнэлт гаргуулаагүй байгаа нь М**, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн 6.5.2 дахь заалтуудыг,

            Өөрийн үйлдвэрлэсэн М**, амьтны тэжээлийг физик, хими, биологи, аюулгүйн шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрлэлдээ мөрдөх стандартгүй байгаа нь М**ын нэмэгдэл тэжээл. Техникийн шаардлага MNS 1077:2008 стандартын 6.2 дахь заалтыг,

            Хүнс үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлээгүй, М**, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтуудыг

            Өндөг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд биечлэн оролцдог, харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулаагүй байгаа нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7, 10.1.8 дахь заалтууд болон Эрүүл мэндийн яамны сайдын 2014 оны А/340 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам", 2*** оны */***дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам"-ыг,

            Шувууны аж ахуйн онцлогт тохируулан байгууллагын дотоод хяналт шалгалтын холбогдох бүртгэл хөтлөлт хийдэггүй, үйлдвэрлэлийн явцад үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаггүй нь Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолын хавсралт "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам"-ыг,

            Үйлдвэрлэсэн өндөгний гаднах хайрцаг хаяг шошгонд бүтээгдэхүүний шимт бодисын мэдээллийг лабораторийн шинжилгээний дүнг үндэслээгүй тэмдэглэсэн нь "Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтонд тавигдах шаардлага" MNS 6648:2016 стандартын 5.13.1.1 дэх заалтыг,

            Шувууны заал, аж ахуйн хашаа, тэжээлийн агуулахын орчинд бүхэлд нь биохамгааллын төлөвлөгөөгүй, аж ахуйд мердех зөвлөмжийг боловсруулаагүй муур, нохой байгаа нь Газрын амьтны эрүүл мэндийн кодекс 1 дүгээр ботийн 6.5.5 дахь заалтыг,

            Тухайн өдөр үйлдвэрлэсэн нийт өндөгний М** э-н гэрчилгээг гэрээт М** э-н нэгжээс авдаггүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй нь М** э-н ерөнхий газрын даргын **** оны */** дугаар тушаалын 1 хавсралт "М** э-н гэрчилгээний загвар, хэрэглэх заавар"-ын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг,

            Өндөг тус бүрийн шохойн бүрхүүл дээр хүнсний зориулалтын будгаар үйлдвэрлэгч, зэрэглэл болон үйлдвэрлэсэн огноог тэмдэглээгүй байгаа нь Тахианы өндөг. Техникийн ерөнхий шаардлага MNS 0095:2022 стандартын 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтыг,

            Үйлдвэрлэсэн сувиллын өндөгний хайрцаг хаяг шошгонд хадгалах хугацаа нь стандарт техникийн ерөнхий шаардлагад нийцээгүй зөрүүлж тэмдэглэсэн байгаа нь Тахианы өндөг. Техникийн ерөнхий шаардлага MNS 0095:2022 стандартын 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтыг,

            Өндөгний агуулах стандартын шаардлага хангаагүй, бүтээгдэхүүний агуулахад орсон, гарсан тухай бүртгэл журнал хөтөлдөггүй, агуулахын температур чийгийг хэмжиж бүртгэл хөтөлж хэвшээгүй нь Худалдааны агуулах. Еренхий шаардлага MNS 5364:2011 стандарын 7.2, 7.3 дахь заалтуудыг,

            Үйлдвэрийн барилга байгууламж, тоног хэрэгслийг өдөр тутам цэвэрлэж, цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй Ажиллагсдыг хөдөлмөр хамгаалал, ажлын хувцас хэрэгслээр хангаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн.

            Гомдолд дурдагдсан Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийг удирдлага болгон “М Ф” ХХК-ийн захирал С.Б-с Холбогдогчийн мэдүүлэг авч, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл цаасан нотлох баримтаар няцааж байна.

            Зөрчлийн тухай хуулийн 2.1, 3.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон тус хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно.

            Үйлдвэрээс ороод үйлдвэрээс гарах хүртэл ажилтны зарчим гэж байгаа. Дурдвал ажилтан ажлын байрандаа ороод хувцсаа солих, хагас жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, эрүүл мэндийн сургалтад хамрагдсан байх, ажлын хувцас хэрэглэлээр хангагдсан байх, үйлдвэрт эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, мөрдөж ажиллах ажиллагааг хэлдэг.

            Өндөг үйлдвэрлэлтийн үйл ажиллагаанд биечлэн оролцдог ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй. Энэ нь Хүнсний  бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11.7, 10.11.8 дахь хэсэгт заасан байдаг. Эрүүл мэндийн сайдын 2*** оны */***дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан худалдаа үйлчилгээний байгууллагын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах тухай журмыг зөрчсөн. Шувууны аж ахуйн онцлогт тохируулан байгууллагын дотоод хяналт шалгалтын бүртгэл хийдэггүй. Энэ нь хэд хэдэн хяналт шалгалтын нөхцөл байдлаар тогтоогдсон. Эхлээд очоод хяналт шалгалт хийхэд үйлдвэрийн дарга нь танайх 08 дугаар сарын 07-ны өдөр тухайн гомдол гаргагчийн үйлдвэрлэсэн өдрийнх нь хэдэн өндөг хураасан бэ гэдэг тоо нь үйлдвэрийн захирлын тоотой зөрдөг. Ахиад манай М** э-н нэгдсэн системд гарал үүслийн бичиг авдаг. Тэр бичигтэй 3-уулаа зөрсөн. Энэ байдлаас харахад бүртгэл огт хийдэггүй нь харагдаж байна. Энэ үйлдвэрлэл дээр түүхий эдтэй холбоотой татан авалт, агуулахтай холбоотой ямар ч бүртгэл хийдэггүй гэдгийг үүгээр тогтоосон. Үйлдвэрлэсэн өдөр нь өндөгний гаднах хайрцаг, хаяг, шошго дээр нь шимт бодисын мэдээлэл, лабораторийн шинжилгээнд тулгуурлаж тэмдэглээгүй. Зүгээр санаагаараа бусдын ч юм уу, бусад аж ахуйн шимт бодисыг орлуулаад биччихсэн. Үүнийг тусгай эрх бүхий итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж байж тухайн өндгийг ямар шим тэжээлтэй байна гэдгийг өөрийнхөө хаяг, шошго дээр наана уу гэхээс биш дураараа наадаггүй. Үүнийг нь шаардахад бичиг баримт байхгүй, шинжилгээнд хамруулаагүй байсан. Шувууны аж ахуй өндөр эрсдэлтэй. Шувууны томуу, гоц халдварт өвчин гардаг тусгай объект байхад гудамжны нохой, муур явж байдаг. Газрын амьтны кодекс гээд журам байдаг. Энэ журам дээр заасан байдаг. С.Б-н мэдүүлэг дээр яагаад танай хашаанд нохой, муур байгаа вэ гэж асуухад манай хашаанд хулгана их үрждэг. Тэжээлийн үйлдвэртэй холбоотой учраас гэж хариу өгсөн байдаг. Тэгвэл танайх мэрэгч устгах, урьдчилан сэргийлэх үйлчилгээ хийлгэсэн үү гэхэд эрх бүхий байгууллага хийлгээгүй гэдэг нь тусгагдсан байгаа. Хайрцаг, хаяг, шошго дээрээ хадгалах хугацаа нь стандартаас зөрж байгаа. Эдний үйлдвэрлэсэн өндөг 30 хоног. Стандартын дагуу сувиллын өндөг 14 хоног хадгалах заалттай байдаг. Энэ нь тахианы өндөгт техникийн ерөнхий шаардлага MNS0095:2022 гэсэн стандартаар батлагдаж байгаа. Энэ стандарт нь 2023 оны 01 дүгээр сарын 02-оос нийтээр дагаж мөрдөж байгаа стандарт. Өндөгний агуулах стандарт шаардлага хангаагүй, бүтээгдэхүүн агуулахад орсон, гарсан бүртгэл байдаггүй. Хүнс үйлдвэрлэгчдийн алтан зарчим нь агуулахад эхэлж орсон бол түрүүлж гарна гэсэн зарчмыг хэзээ ч энэ газар баримталдаггүй.  Энэ нь хяналт шалгалтаар мөн тогтоогдсон. Худалдаа агуулахын ерөнхий шаардлага MNS 5364:2011 гэсэн стандартаар нотлогдож байгаа. Үйлдвэрлэлийн барилга, тоног төхөөрөмж, өдөр тутмын цэвэрлэгээ, ариун цэврийн халдваргүйжүүлэлт хийдэг эсэг талаар Н-н М** э-н газраас 07 дугаар сард тандалт хийсэн. 25,000 байх ёстой нянгийн бохирдол эднийх дээр 66,000 мянга  байна. Тэгэхээр өдөр тутмын ариутгал хийдэггүй гэдэг нь арчидасын шинжилгээгээр тогтоогдож байна. Ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангадаггүй. Ажилчид нь гадны энгийн хувцастайгаа үйлдвэр дотроо явж байдаг. Гомдолд дурдагдсан Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй гэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар энэ асуудлуудыг үгүйсгэж байна. С.Б-с хуулийн этгээдийн гэрчилгээ дээр тухайн хуулийн этгээдийг томилсугай гээд тогтоол байдаг. Үүнээс С.Баярсүрэнг “М Ф”-ийн гүйцэтгэх захирлаас холбогдогчийн мэдүүлэг авах бүрэн боломжтой” гэв.

                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

   1.1.Энэхүү маргаан нь захиргааны зөрчлийн эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн бөгөөд “зөрчил тогтоосон” захиргааны актад холбогдох маргаан байна.

    Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

 2.1.Н-н М** э-н газрын М** э-н хяналт, үнэлгээний хэлтсийн М** э-н Улсын ахлах байцаагч /цаашид “Улсын ахлах байцаагч” гэх/-аас иргэн Б.Н-н бичгээр гаргасан Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 төвд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “*” худалдааны төвөөс “М Ф” 10 ширхэг өндөг худалдан авахад өндөгнүүд муудсан байсан” гэх гомдлыг үндэслэн “М Ф” ХХК-ийн  шувууны аж ахуйн үйлдвэрийн үйл ажиллагаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. /ХХ-н 53 дахь тал/

            2.2.Улсын ахлах байцаагчаас иргэний гомдлын дагуу Зөрчлийн тухай хуулийн дагуу явуулах шалгалтыг Удирдамжгүй хийдэг гэж тайлбарласан нь үндэслэлтэй, учир нь хариуцагчийн явуулсан энэхүү ажиллагаа нь Зөрчлийн хуульд заасан журмын дагуу явагдах “зөрчил шалган шийдвэрлэх ажиллаагаа” учраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу явуулах “төрийн хяналт шалгалтын ажиллагаа”-ны процессыг мөрдөхгүй буюу Удирдамжийн дагуу явуулдаг ажиллагаа биш юм. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/

            2.3.Улсын ахлах байцаагч нь иргэн Б.Н-н “муудсан өндөгийг ариун цэвэр, эрүүл ахуй, нян судлалын шинжилгээ хийлгэх”-ээр бичгээр гаргасан  гомдлын /ХХ-н 53 дахь тал/ дагуу шалгалтыг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр эхлүүлж, Х-Удүүргийн  19 дүгээр хороонд байрлах “*” худалдааны төвд шалгалт явуулаад “ ...  2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн өндөгний үлдэгдэл байхгүй, өндөг нийлүүлэгч аж ахуйн нэгжээс М** э-н шинжилгээний гэрчилгээтэй хүлээн аваагүй, 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн өндөгнөөс 10 ширхэг дээж шинжилгээнд авсан тэмдэглэлд үйлджээ.  /ХХ-н 18 дахь тал/

            2.4.Хариуцагч Улсын ахлах байцаагчаас мөн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Х-У дүүргийн  ** дүгээр хороо, **-** тоот хаягт байрлах “М Ф” ХХК-ийн  шувууны аж ахуйн үйлдвэрээс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2 үүр буюу 60 ширхэг өндгийг шинжилгээнд хамруулахаар авсан, дотоод хяналт шалгалт хангалтгүй, муу, хүнсний үйлдвэрийн стандарт шаардлага хангахгүй, үйлдвэрийн хашаанд зэрлэг муур, нохой байна” гэсэн тэмдэглэлийг үйлдэхийн хамт Зөрчлийн хэрэг нээх, дуудсан цагт холбогдох баримт бичигтэй ирэхийг мэдэгдсэнээ тэмдэглэж, уг тэмдэглэлд Үйлдвэрийн дарга С.Ш, менежер Р.Э гэх албан тушаалтнууд гарын үсэг зурсан байна. /ХХ-н 19 дэх талд/

            2.5.Улсын ахлах байцаагчаас мөн өдрөөр огноолон Бүтээгдэхүүнээс дээж авах тухай  0******, 0******* дугаартай актууд үйлдэн, “*” худалдааны төвөөс 10 ширхэг өндөг, “М Ф” ХХК-ийн  шувууны аж ахуйн үйлдвэрээс 60 ширхэг өндгийг шинжилгээний дээж авч /ХХ-н 20-21 дэх тал/, гомдол гаргагч Б.Н-н өгсөн гэх 6 ширхэг өндөг, * худалдааны төвөөс авсан 10 ширхэг өндөг,  “М Ф” ХХК-ийн  шувууны аж ахуйн үйлдвэрээс  авсан 60 ширхэг өндгийг тус тус Н-н М** э-н лабораторийн шинжилгээнд өгсөн тэмдэглэл үйлджээ. /ХХ-ийн 22 дахь тал/

            2.6.Хариуцагч нь “М Ф” ХХК-д холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэг нээжээ. /ХХ-н 24-25 дахь тал/

            2.7.Улсын ахлах байцаагчийн шинжилгээнд ирүүлсэн объектыг шинжлээд Н-н М** э-н лабораторийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр  “М Ф” ХХК-ийн  шувууны үйлдвэрээс шинжилгээнд авсан өндөг болон гомдол гаргагч Б.Н-с шинжилгээнд  авсан өндөгнүүд нь стандарт, чанарын шаардлагад нийцээгүй болох нь тогтоогджээ. /ХХ-ийн 26-27 дахь тал/

            2.8.Нэхэмжлэгч “М Ф” ХХК нь уг шинжилгээний дүнг зөвшөөрөхгүй  бол зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд уг ажиллагаанд хяналт тавьж буй прокурорт гомдлоо гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй байхад гомдлоо гаргаагүй нь тухайн шинжилгээний дүнг зөвшөөрсөн байна гэж шүүх үзнэ.

            2.9.Хариуцагч Улсын ахлах байцаагчаас  2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “М Ф” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Б-с мэдүүлэг авч, тэрээр уг мэдүүлгээ зөвшөөрч гарын үсгээ зуржээ. /ХХ-ийн 28-30 дахь тал/

            2.10.Дээрх үйл баримтуудыг үндэслэн Улсын ахлах байцаагчийн 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 00***** дугаар Шийтгэлийн хуудсаар “М Ф” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 6.15.3.1, 6.15.5.1-д заасныг баримтлан *,000,000.0 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан бөгөөд уг шийтгэлийг эс зөвшөөрч тус компанийн Гүйцэтгэх захирал С.Б Шийтгэлийн хуудсанд гарын үсгээ зурахаас татгалзаж, энэ талаар  тайлбарыг бичиж өгсөн байна. /ХХ-ийн 31-32 дахь тал/

            2.11.Улсын ахлах байцаагчийн 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 00***** дугаар Шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийнхээ үндэслэлийг  тус компани:

            -Шувууны аж ахуй, тэжээлийн үйлдвэртээ үйл ажиллагааны дүгнэлт гаргуулаагүй;

            -Өөрийн үйлдвэрлэсэн М**, амьтны тэжээлийн физик, хими, биологи аюулгүйн шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрлэлдээ мөрдөх стандартгүй;

            -Хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлээгүй;

            -Өндөг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд биечлэн оролцдог, харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулаагүй;

            -Шувууны аж ахуйн онцлогт тохируулан байгууллагын дотоод хяналт шалгалтын холбогдох бүртгэл хөтлөөгүй, үйлдвэрлэлийн явцад үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаггүй;

            -Өндөгний гаднах хайрцаг хаяг шошгонд бүтээгдэхүүний шимт бодисын мэдээллийг лабораторийн шинжилгээний дүнг үндэслээгүй тэмдэглэсэн, хайрцаг хаяг шошгонд хадгалах хугацаа нь стандарт техникийн ерөнхий шаардлагад нийцээгүй зөрүүлж тэмдэглэсэн;

            -Шувууны заал, аж ахуйн хашаа, тэжээлийн агуулахын орчинд бүхэлд нь био хамгааллын төлөвлөгөөгүй, аж ахуйд мөрдөх зөвлөмжийг боловсруулаагүй муур, нохой байгаа;

            -Тухайн өдөр үйлдвэрлэсэн нийт өндөгний М** э-н гэрчилгээг гэрээт М** э-н нэгжээс авдаггүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй;

            -Өндөг тус бүрийн шохойн бүрхүүл дээр хүнсний зориулалтын будгаар үйлдвэрлэгч, зэрэглэл болон үйлдвэрлэсэн огноог тэмдэглээгүй;

            -Өндөгний агуулах стандартын шаардлага хангаагүй, бүтээгдэхүүний агуулахад орсон, гарсан тухай бүртгэл журнал хөтөлдөггүй, агуулахын температур чийгийг хэмжиж бүртгэл хөтөлж хэвшээгүй;

       -Үйлдвэрийн барилга байгууламж, тоног хэрэгслийг өдөр тутам цэвэрлэж, цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй,

            -Ажиллагсдыг хөдөлмөр хамгаалал, ажлын хувцас хэрэгслээр хангаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн гэх зөрчлүүдийг гарсан гэж үзсэн бөгөөд эдгээр зөрчлийг нэхэмжлэгчээс гаргаагүй гэж маргасан атлаа нотлох баримтаар няцааж чадахгүй байна.

            2.12.Тухайлбал, нэхэмжлэгч дээрх зөрчлүүдийг гаргаагүй гэж шүүхэд тайлбарлан шүүх хуралдаан дээр бичгийн нотлох баримтууд гаргаж өгсөн боловч эдгээр баримтаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын ахлах байцаагчид гаргаж өгөөгүй байна.

            2.13.Нэхэмжлэгчийн шүүхэд бичгийн нотлох баримтаар гаргасан өгсөн Бүтээгдэхүүний агуулахад орсон-гарсан бүртгэл гэх бичгийн нотлох баримт нь юуг илэрхийлж байгаа нь тодорхойгүй мэдээлэл агуулснаас гадна, агуулахад хэзээ, ямар хэмжээтэй, ямар бүтээгдэхүүн  орсон, хэзээ гарсан гэх мэдээлэл агуулаагүй, цаасан дээр бичигдсэн тоо, он сар, өдөр байгаа ч энэ нь  юуг илэрхийлж байгаа тодорхой биш,  мөн зарим хуудас нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа /ХХ-ийн 108-114 дэх тал/, үүнийгээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарлахгүй байгаа  учраас агуулахын бүртгэл мөн гэдэг нотлогдоогүй.

            2.14.Мөн хариуцагчийн “байгууллагын дотоод хяналт шалгалтын холбогдох бүртгэл хөтлөөгүй, үйлдвэрлэлийн явцад үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаггүй, агуулах стандартын шаардлага хангаагүй, бүтээгдэхүүний агуулахад орсон, гарсан тухай бүртгэл журнал хөтөлдөггүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгаалал, ажлын хувцас хэрэгслээр хангаагүй” гэснийг няцаахаар гаргаж өгсөн нотлох баримт болох “М Ф” ХХК-ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/001 тушаалаар “Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн олголт ба ашиглалтын журам”, мөн өдрийн АБ-**/** дугаартай  “Био хамгааллын журам”, бусад  удирдлага, зохион байгуулалтын шинжтэй тушаалууд,  Ажлын хувцас хүлээлгэн өгсөн баримтууд, фото зураг /ХХ-н 118-140 дэх тал/ Улсын ахлах байцаагчийн шалгалт явуулахад нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй, шалгалтад хамрагдаагүй нотлох баримтууд бөгөөд эдгээрийг хариуцагч Улсын ахлах байцаагчаас шаардлага хангахгүй гэж тайлбарласны дээр зөрчил гаргаагүй гэдгийг нь нотлох баримтууд болж чадахгүй гэж үзлээ.

            2.15.Нэхэмжлэгчээс “Өндөг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд биечлэн оролцдог, харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулаагүй” зөрчил гаргаагүй гэдгээ нотлохоор Х-У дүүргийн эрүүл мэндийн төвтэй 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр  тус тус байгуулсан “Урьдчилан сэргийлэх үзлэгийн гэрээ”-г /ХХ-н 141-150 дахь тал гаргаж өгсөн нь тус компанийг ажиллагсдаа эрүүл мэндийн үзлэг болон сургалтад тогтмол хамруулдаг, стандартад нийцсэн гэдгийг  нотолж байгаа  баримт биш байна.

            2.16.Дээрхээс гадна “М Ф” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын ахлах байцаагчид  мэдүүлэг өгөхдөө  ”... ажиллагсдыг жилдээ 1 удаа шинжилгээнд хамруулдаг”, “... тэжээлээ шинжилгээнд хамруулдаггүй”, “... тэжээлийн үйлдвэртээ үйл ажиллагааны дүгнэлт байхгүй”, “... шинэ стандарт гарсан, сайн судлаагүй”, “... өндөг зарим нь худалдаанд он саргүй гараад байгаа”, “... сувиллын өндгөө 30 хоног хадгалах заалттай”, “... харилцагч байгууллагуудад Магадлалын шинжилгээний гэрчилгээг нийлүүлэгч тус бүрээр салгаж бичүүлэх боломжгүй байна. Амьдралд хэрэгжихгүй байгаа”, “... өөрсдөө муур байлгадаг. Тэжээл үйлдвэрлэхээр хулгана үрждэг”, “... мэрэгч устгалын гэрчилгээ байхгүй”, “... стандарт, дүрэм, журмыг мөрдөөд явъя гэж боддог”, “... Зөрчөөгүй гэж үзэж байгаа” гэснээр эдгээр зөрчлүүдийг гаргаагүй гэдгээ нотлох чадаагүй болох нь тогтоогдлоо.

            2.17.Хариуцагчаас энэхүү шалгалтыг явуулахаас өмнө М** э-н хяналтын Улсын ахлах байцаагчийн  2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн **-**-**/***/**дугаар албан шаардлагаар /ХХ-н 44 дэх тал/ “М Ф” ХХК-д 10 төрлийн шаардлага тавьж, уг шаардлагын хариуг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор Н-н М** э-н газрын М** э-н хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтэст бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн байгаа боловч, нэхэмжлэгчээс уг хариуг хүргүүлж байгаагүй гэдгээ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

            3.1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.44-т “М** э-н хяналтын Улсын ахлах байцаагч Зөрчлийн тухай хуулийн  ..., 6.15, ... заасан зөрчил”-ийг шалган шийдвэрлэхээр заасан байна.

            3.2.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гээд мөн хэсгийн 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд, мөн хэсгийн 2.4-т “зөрчлийн хэрэг нээх” гэж тус тус заажээ.

            3.3.Хуулийн дээрх заалтуудын дагуу иргэн /хүн/, хуулийн этгээдээс зөрчлийн талаар мэдээлсэн мэдээллийг хяналт шалгалт явуулах эрх бүхий харьяалах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтнаас хүлээн аваад, зөрчлийн хэрэг нээх ажиллагаа явуулах эрхтэй болохыг журамлажээ.

            3.4.Иймд хариуцагч Улсын ахлах байцаагч нь иргэн хүний гомдлоор “М Ф” ХХК-ийн өндөгний үйлдвэрт зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалт явуулсан нь Зөрчлийн  тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгийн 2.4-т заалтад заасантай нийцсэн тул нэхэмжлэгчийн “Улсын ахлах байцаагч шалгалтыг Удирдамжгүй явуулж хууль зөрчсөн” гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

            3.5.М**, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “М** э-н төрийн хяналтыг улсын хэмжээнд М** э-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж, 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасан байгууллага, албан тушаалтан М** э-н төрийн хяналтын чиглэлээр дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн  31.3.2-т “М** э-н үйлчилгээ эрхлэх, М**, амьтны эм, тэжээл, тэжээлийн нэмэлт, М** э-н хэрэгсэл, М**, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах” гэж заажээ.

            3.6.Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-т “М**, амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг дагаж мөрдөнө” гэж хуульчилсан байна.

            3.7.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Хяналтын байгууллага дор дурдсан үйлдвэрлэлийг шинээр эрхлэх хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Хүнсний тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд урьдчилсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана” гээд мөн зүйлийн  6.5.2-т “өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ” гээд мөн зүйлийн 7.1.1-т “хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал” гэж,  10 дугаар зүйлийн 10.1-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ” гээд мөн зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан зохистой дадлыг өөрийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хэрэгжүүлэх” гэж, 10.1.7-т “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах” гэж тус тус хуульчилсан.

            3.8.М**, амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хуулийн дээрх заалтуудыг баримтлах ёстой бөгөөд хариуцагчаас хуульд заасан “зохистой дадал” гэдгийг “үйлдвэрт ороод үйлдвэрээс гарах хүртэлх ажилтны мөрдөх зарчим” гэж тайлбарласан.

            3.9.Ийнхүү нэхэмжлэгч “М Ф” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн М**, амьтны тэжээлийн физик, хими, биологи аюулгүйн шинжилгээнд хамруулаагүй, биохамгааллын төлөвлөгөөгүй, үйлдвэрлэлдээ мөрдөх стандартгүй,  дотоод хяналт шалгалтын холбогдох бүртгэл хөтлөлт хийдэггүй, үйлдвэрлэлийн явцад үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаггүй, үйлдвэрлэсэн нийт өндөгний М** э-н гэрчилгээг гэрээт М** э-н нэгжээс авдаггүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, нийт өндөгний М** э-н гэрчилгээг гэрээт М** э-н нэгжээс авдаггүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, Өндөг тус бүрийн шохойн бүрхүүл дээр хүнсний зориулалтын будгаар үйлдвэрлэгч, зэрэглэл болон үйлдвэрлэсэн огноог тэмдэглээгүй, Өндөгний агуулах стандартын шаардлага хангаагүй, бүтээгдэхүүний агуулахад орсон, гарсан тухай бүртгэл журнал хөтөлдөггүй, агуулахын температур чийгийг хэмжиж бүртгэл хөтөлж хэвшээгүй, Үйлдвэрийн барилга байгууламж, тоног хэрэгслийг өдөр тутам цэвэрлэж, цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгаалал, ажлын хувцас хэрэгслээр хангаагүй, зэрэг зөрчлүүд нь шалгалтын явцад тогтоогдсон гэдэг нь нотлогдсон учраас хариуцагчаас нэхэмжлэгч “М Ф” ХХК-ийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1,  10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 10.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэж гаргасан шийдвэр хуульд нийцжээ.

            3.10.Мөн хариуцагчаас “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтонд тавигдах шаардлага” MNS 6648:2016 стандартын 5.13.1.1 дэх заалтад “Мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан байна” гэж,  түүнчлэн Тахианы өндөг. Техникийн ерөнхий шаардлага MNS 0095:2022 стандартын 8.1-ийн “Өндөг, өндгөн бүтээгдэхүүнийг сэрүүн, хуурай, агааржуулалт сайтай, нарны шууд тусгалаас хол нөхцөлд хадгалах бөгөөд (0-2) ºС хүртэл температуртай агуулахад, тавиур дээр 8 хайрцгаас өндөргүйгээр давхарлаж хадгална” гэж, мөн стандартын  8.3-т “Өндөг, өндгөн бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацааг доор харуулав. Үүнд: − Сувиллын шинэ өндөг: (0-2) ºС температурт 30 хүртэл хоног, (0-20) ºС температурт 7 хүртэл хоног” гэж, Тахианы өндөг. Техникийн  ерөнхий шаардлага MNS 0095:2022 стандартын 4 дэх хэсгийн 4.7-т “сувиллын өндөг, тахиан өндөглөснөөс хойш (0-18) 0С температурт 14 хоног хүртэлх хоногт хадгалсан хальстай өндөг” гэснийг, Газрын амьтны эрүүл мэндийн кодекс 1 дүгээр ботийн 6.5.5 дахь заалт буюу Тэжээвэр шувууны аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах зөвлөмжийн а) Аж ахуй бүхэлдээ биохамгааллын төлөвлөгөөтэй байна гэсэн хэм хэмжээний акт болон зөвлөмжүүдийг баримтлан, “М Ф” ХХК-ийг эдгээр стандарт  шаардлагыг зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл нотлогдсонгүй.

       3.11.Тодруулбал, нэхэмжлэгч “М Ф” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Б, үйлдвэрийн дарга С.Ш, менежер Р.Э нар нь Улсын ахлах байцаагчийн хяналт шалгалтын явцад шаардсан баримтыг гаргаж өгөх, тайлбар болон нотлох баримтаар няцаах эрхтэй бөгөөд уг ажиллагааны явцад ийнхүү шаардлагатай нотлох баримтаа гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцагчийг буруутгах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

      3.12.Нөгөө талаас нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус компанийг  маргаан бүхий актад дурдсан зөрчил гаргаагүй гэдгээ шүүх хуралдаан дээр нотолж чадаагүй болно.

        3.13.Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд “зөрчлийг хэн, хэзээ, хаана үйлдсэнийг тогтоогоогүй, эрх, үүрэг тайлбарлах, нотлох баримтыг авах, цуглуулах ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй, “М Ф" ХХК нь тахианы аж ахуйн үйл явуулахдаа ямар дүрэм, журам, стандарт зөрчсөн болохыг тогтоогоогүй, тэмдэглэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэлүүдийг тодорхой заагаагүй, холбогдогчоос ямар нэгэн нотлох баримт, хүсэлтээ гаргаж өгөх боломж олдоогүй, Б.Н-н гомдлоор зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч үүний дагуу зөрчлийг шалган шийдвэрлээгүй, Б.Н-с тайлбар аваагүй” гэх зэргээр маргасан нь үндэслэлгүй байна.

          3.14.Тухайлбал, Улсын ахлах байцаагчийн Шийтгэлийн хуудсанд зөрчлийг “М Ф” ХХК гаргасан гэдгийг бичсэн, шалгалтын явцад хийсэн шинжилгээ, мөн үйлдвэрийн байранд явуулсан үзлэг болон холбогдогч С.Б-н мэдүүлгээр, мөн нотлох баримт байхгүй зэргийн улмаас “тогтоогдсон зөрчил” гэдэг нь Эрх бүхий албан тушаалтны Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу үйлдсэн тэмдэглэл, акт, тогтоол зэрэг бүрэн эрхийнхээ хүрээнд үйлдэн гаргадаг баримт бичгүүдэд тодорхой бичигдсэн байгаа тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлүүд няцаагдсан.

       3.15.Мөн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд С.Б-д эрх, үүрэг тайлбарласан  гэх хэсэгт тэрээр гарын үсгээ зурсан /ХХ-н 89 дэх тал/ байгаа,

“М ф” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын ахлах байцаагч нь   нотлох баримтыг хуульд заасан журам зөрчиж авч байна гэж үзсэн бол энэ талаар хяналт тавьж буй прокурорт гомдлоо гаргах ёстой байхад гаргаж байгаагүй, хариуцагчийг хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан гэдэг нь нотлогдоогүй, ийм нотлох баримт байхгүй байгаа тул  нэхэмжлэгчийн “эрх, үүрэг тайлбарлах, нотлох баримтыг авах, цуглуулах ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй” гэсэн нь нотлогдохгүй байна.

            3.16.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, тайлбарын үндэслэлээ нотлож чадах мэдээлэл агуулаагүй, хариуцагчийг няцааж чадах хангалттай баримт биш байсан болон хариуцагчаас “М Ф” ХХК-ийг нотлох баримт гаргаж өгөх эрхийг нь аливаа байдлаар хязгаарласан, боломж олгоогүй гэх үйл баримт тогтоогдоогүй учраас нэхэмжлэгчийн хариуцагчийг буруутгаж байгаа “холбогдогчоос ямар нэгэн нотлох баримт, хүсэлтээ гаргаж өгөх боломж олдоогүй” гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна.

            3.17.М**, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу хяналт шалгалт хэрэгжүүлэх, 31.3, 31.3.2-т заасны дагуу аливаа улсын байцаагч нь  “М** э-н үйлчилгээ эрхлэх, М**, амьтны эм, тэжээл, тэжээлийн нэмэлт, М** э-н хэрэгсэл, М**, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах” эрх, үүрэгтэй учраас Б.Н-н ирүүлсэн гомдлын дагуу түүний худалдан авсан  6 ширхэг өндөг л муудсан эсэхийг шалгаж тогтоож явцуу үйл ажиллагаа явуулах эрхгүй, харин хүнсний аюулгүй байдлыг хангуулах, үүний дотор  “М Ф” ХХК-ийн тахианы аж ахуйн үйлдвэрлэдэг өндөг муудсан байгаа эсэх, чанар аюулгүй байдлын стандарт хангадаг эсэх, үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн өндөг нь муудсан бол шалтгаан нөхцөлийг олж тогтоох, таслан зогсоох арга хэмжээг цогцоор нь авах үүрэгтэй албан тушаалтан юм.

            3.18.Иймд нэхэмжлэгчийн “Б.Н-н гомдлоор зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч үүний дагуу зөрчлийг шалган шийдвэрлээгүй” буюу гомдлын хүрээнд шалгалт явуулаагүй гэх тайлбарыг шүүх хүлээн авахгүй.

            3.19.Нэхэмжлэгчийн “Б.Н-с тайлбар аваагүй, тэмдэглэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэлүүдийг тодорхой заагаагүй” гэх үндэслэл нь Улсын ахлах байцаагчийн шалгалт явуулах, зөрчил илрүүлэх үйл ажиллагаанд үр дагавар үүсгэхгүй, түргэн мууддаг хүнсний зүйлийг хойшлуулшгүй ажиллагааны журмаар  хураан авах, шинжилгээнд өгөх нь өндөгний үйлдвэрлэл явуулж байгаа “М Ф” ХХК-ийн төлөөлөгчид тодорхой ойлгомжтой үйл баримт болохоос гадна, уг ажиллагааг эс зөвшөөрсөн бол тухайн үед прокурорт хандан гомдол гаргах эрхтэй байхад ийм гомдлоо гаргаж байгаагүй нь уг ажиллагааг зөвшөөрсөн гэж үзэх юм.

         3.19.Хариуцагч Улсын ахлах байцаагч нь  2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэж, “М Ф” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага С.Б-д танилцуулсан Шийтгэлийн хуудас болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл гэх баримт бичигтээ тус компанийн гаргасан зөрчлийн хууль зүйн үндэслэлийг, зөрчсөн болох стандарт, норм дүрмийг маш тодорхой зүйл, заалт, хэсгээр нь нэрлэн тоочиж бичсэн ба уг тэмдэглэлтэй танилцуулсан болох нь С.Б-н Шийтгэлийн хуудсанд гарын үсгээ зурахаас татгалзсан тэмдэглэлээ өөрөө үйлдсэнээр нотлогдож байна.

            3.20.Иймд хариуцагчийг шийтгэл оногдуулахдаа ямар хууль стандарт зөрчсөн нь тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар илт үндэслэлгүй, хууль бус болно.

           3.21.Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1-т “Хуульд заасныг  зөрчиж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн, ... нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “Хуульд заасныг зөрчиж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

            3.21.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Улсын ахлах байцаагчийн явуулсан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаагаар “М Ф” ХХК-ийн шувууны аж ахуйн үйлдвэр нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хууль болон холбогдох стандартыг мөрдөөгүй хууль зөрчсөн, тус компанийн шувууны аж ахуйн үйлдвэрийн өндөг нь үйлдвэрлэлийн шатандаа муудсан буюу чанар, стандартын шаардлага хангахгүй болж, иргэдийн  эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн  болох нь шинжилгээгээр тогтоогдсон байгаа тул хариуцагчаас тус нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1, 5 дахь хэсгийн 5.1-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнэн, *,000,00.0 /Гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндсөн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

            4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

            4.2.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, эсхүл үнэлээгүй үндэслэлээ дээрх дүгнэлтүүдээр тайлбарласан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 113.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1, 5 дахь хэсгийн 5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М Ф” ХХК-ийн гаргасан Н-н М** э-н газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 00***** дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “М Ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ