Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/00215

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/00215

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Тоотод оршин байрлах,аэди ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  байрлах, ТБХК /РД:0000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үндсэн үүрэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай Барьцааны гэрээгээр хүлээсэн барьцааны үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №04/378 дугаар Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 3.7, 3.8, 5.2-т заасан заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

аэди ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот,.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа ТБХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай буюу хавсралт 1, хавсралт 2-т дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 0000 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Риза.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч аэди ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ӨУ нь ТБ 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд аэди ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, И ХХК-ийн газар эзэмших эрх, 3 ширхэг экскаваторыг фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн.

ТБСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 176 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхийн магадлалаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоод зогсохгүй шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээлийн өр төлбөрийн асуудал бүрэн дуусгавар болсон.

Дээрх маргаан шүүхийн журмаар бүрэн хэлэлцэгдэж дуусаагүй байх үед 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг үзүүлэн ...энэ гэрээнд гарын үсэг зур, ... эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд хүргүүлнэ, энэ гэрээг байгуулахгүй бол танайх 9.8 тэрбум төлнө шүү... гэх мэтээр дарамт, шахалт үзүүлж, гэрээний нөхцөлүүдтэй ч бүрэн танилцаж, улмаар хууль эрх зүйн мэдлэгтэй хүнээс зөвлөгөө туслалцаа авах боломж олголгүйгээр гэрээнд гарын үсэг зуруулж авсан байдаг.

ТБХК нь шүүхэд хандан зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5,861,741,499 төгрөгийн шаардлага гаргасан атлаа 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №04- 376 дугаар Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ээр 5,861,741,499 төгрөгийн төлбөр дээр 2,000,000,000 төгрөгийг нэмж тооцон 7,861,741,499 төгрөгийн дүнтэйгээр зээлийн өр төлбөрийг тооцохоор гэрээнд тусгасан байдаг.

Бидний зүгээс банкны тавьсан бүхий л хүнд шаардлагуудын дагуу тус гэрээнд гарын үсэг зурж, тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу ТБХХК болон ӨУ ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 тоот Зээлийн гэрээний төлбөр 7,861,741,499 төгрөгт тооцуулан барьцаалуулагч аэди ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн нийт 19,293 м.кв талбай бүхий .......дугаартай үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд дурдагдсан 17 ширхэг оффис, орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоол бүхий 1395.76 м.кв талбайг хамрах үл хөдлөх хөрөнгүүдийг Банкны өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг Төрийн банкны нэр дээр гаргаж, эх хувиар хүлээлгэн өгснөөр зээлийн өр төлбөрийг дуусгавар болгоно гэсний дагуу шүүхийн журмаар маргаанаа эцэслэн шийдвэрлүүлж хугацаа алдаж байснаас, аль болох богино хугацаанд зээлийн өр төлбөрийн маргаанаа шийдвэрлүүлээд үлдсэн барьцаа хөрөнгүүдээ чөлөөлөн авч, үл хөдлөх хөрөнгийн захиалагч нарыг хохиролгүй болгох юм байна гэдэг ойлголттойгоор тус гэрээг байгуулж, улмаар тус гэрээгээр хүлээсэн нэр бүхий 17 үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг банкны нэр дээр шилжүүлэн, үүргээ хугацаа алдалгүй богино хугацаанд биелүүлсэн болно.

Банкны зүгээс ч тус банкнаас авсан зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгүүд суутган тооцон өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан учраас гэрээний 2.2, 7.1-т зааснаар зээлийн төлбөрийг бүрэн хорогдуулан, зээлийн төлбөр дууссан талаарх холбогдох бүртгэлүүдийг хийснээр талуудын хооронд үүссэн зээлийн өр төлбөрийн асуудал бүрэн дуусгавар болсон.

Дээр дурдсан үйл баримтын дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад ТБХК-ийн зүгээс Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 3.7-д Энэхүү гэрээний дагуу хөрөнгийг буцаан худалдан авах баталгаа болгож, гэрээний хавсралт 1-т заасан хөрөнгийг барьцаанаас түр чөлөөлөхгүй бөгөөд гэрээний 2.1-т заасан хөрөнгө гэрээний болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлнө, 3.8-д Энэ гэрээний 2.1-д заасан хөрөнгө худалдан борлуулагдах хүртэл гэрээний хавсралт 1-д заасан түр чөлөөлөхгүй байх хөрөнгүүдийг банкны зөвшөөрөлгүй захиран зарцуулахгүй, 5.2-т Энэхүү барьцаанаас чөлөөлөх хугацааг хойшлуулсан буюу тодорхой нөхцөлтэй чөлөөлөх хөрөнгийн жагсаалтыг мөн хавсралт 1-т тусгана гэж тус тус заасан гэрээний хууль бус, хууль зөрчсөн заалтуудыг үндэслэн үндсэн зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон атал түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөс хуулийн дагуу барьцаанаас чөлөөлөгдөх ёстой хөрөнгүүд гэдгийг банкны хувьд тодорхой мэдэж байгаа атлаа барьцаа хөрөнгийн үлдэх хэсэг буюу гэрээний хавсралт 1-д дурдсан 8169.4 м.кв талбайг өнөөдрийг хүртэл барьцаанаас чөлөөлөхгүй, хөрөнгийн өмчлөгч нарын хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Төрийн банкны барьцаанд тавигдсан барилгыг аэди ХХК нь дан ганц өөрсдийн хөрөнгө мөнгөөр бус хөрөнгө оруулагч болох үл хөдлөх хөрөнгийн захиалагч нарын хөрөнгө оруулалт, санхүүгийн үүсвэр болон банкны зээлээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд ТБХК нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх, цаашлаад Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиудын холбогдох заалтуудыг өнөөдрийг хүртэл ноцтойгоор зөрчин харилцагч байгууллага болох барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох аэди ХХК-ийн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь үндэслэлгүйгээр хязгаарлаж, цаашлаад үл хөдлөх хөрөнгө захиалагч иргэдийн өмнө их хэмжээний хариуцлага үүрэх эрсдэлийг үүсгэж байгаад бидний зүгээс маш их гомдолтой байна.

ТБХХК-д энэ асуудлаар удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж, уулзалт хийсэн боловч тодорхой үр дүн гарахгүй, эрх ашиг маань зөрчигдсөөр байгаа тул тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

аэди ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа ТБХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбайг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 0000 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлд 19,293 м.кв талбайтайгаар, орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдгээр бүртгэгдсэн нэг өмчлөх эрхийн гэрчилгээгээр бүртгэгдсэн байдаг ба тухайн үл хөдлөх хөрөнгөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №04/378 тоот Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу 9781.4 м.кв талбайг нь барьцаанаас чөлөөлсөн, мөн тус гэрээнд заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 12/16-87 тоот Зээлийн гэрээний төлбөр 7,861,741,499 төгрөгт тооцон 1395.76 м.кв талбай бүхий нийт 17 ширхэг үл хөдлөх хөрөнгийг ТБХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг.

Ингээд тухайн хөрөнгөөс буюу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай Барьцааны гэрээний зүйл болох Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай буюу уг хүсэлтийн хавсралт 1, хавсралт 2-т дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 0000 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. гэжээ.

 

1.3.Нэхэмжлэгч аэди ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: ...ТБХК-ийн барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөөс зайлсхийж байгаа үндэслэл нь Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дээр дурдсан заалтууд бөгөөд гэрээний тус заалтуудыг аэди ХХК-ийн зүгээс Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалагчийн эрхийг хязгаарласан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус нөхцөл гэж үзэж байна.

Төрийн банкны барьцаанд тавигдсан барилгыг аэди ХХК нь дан ганц өөрсдийн хөрөнгө мөнгөөр бус хөрөнгө оруулагч болох үл хөдлөх хөрөнгийн захиалагч нарын хөрөнгө оруулалт, санхүүгийн үүсвэр болон банкны зээлээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд ТБХК нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх, цаашлаад Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиудын холбогдох заалтуудыг өнөөдрийг хүртэл ноцтойгоор зөрчин харилцагч байгууллага болох барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох аэди ХХК-ийн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь үндэслэлгүйгээр хязгаарлаж, цаашлаад үл хөдлөх хөрөнгө захиалагч иргэдийн өмнө их хэмжээний хариуцлага үүрэх эрсдэлийг үүсгэж байгаад бидний зүгээс маш их гомдолтой байна.

ТБХХК-д энэ асуудлаар удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж, уулзалт хийсэн боловч тодорхой үр дүн гарахгүй, эрх ашиг маань зөрчигдсөөр байгаа тул тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч ТБХК-д холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Эрх зүйн ач холбогдол бүхий үр дагавар үүсгэж байгаа дараах үйл баримтуудыг шүүхийн журмаар тогтоолгох. Үүнд:

1. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үндсэн үүрэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай Барьцааны гэрээгээр хүлээсэн барьцааны үүрэг дуусгавар болсон болохыг тус тус тогтоолгох,

2.2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №04/378 дугаар Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 3.7, 3.8, 5.2-т заасан заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

3. аэди ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа ТБХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Хоёр. Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай буюу Хавсралт1, Хавсралт 2-д дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 0000 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах гэжээ.

 

2.Хариуцагч ТБХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ӨУ XXК нь ТБ 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 тоот Зээлийн гэрээ, 12/16-88 тоот Барьцааны гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 0000 тоот Барьцааны гэрээ байгуулан 5,000,000,000 төгрөгийн зээлийг авсан.

Зээлийн барьцаанд Улаанбаатар хот, ......... хаягт байршилтай 19,293 м.кв талбайтай Орон сууц, оффисын зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээнд аэди ХХК-ийг төлөөлж И ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Р.Бадамдорж гарын үсэг зурсан байна.

ӨУ ХХК нь Төрийн банкнаас авсан зээлээ төлж чадахгүй болсон тул зээлийн төлбөрт хөрөнгө тооцон өгөх хүсэлт ирүүлсэн.

Астра интернэйшнл ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 14-нд Төрийн банкинд эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэйгөөр зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэхдээ 9,293 орчим метр квадрат талбайн үл хөдлөхийн гэрчилгээг Төрийн банкин дахь төлбөр бүрэн төлөгдөж дуустал Төрийн банкны барьцаанд баталгаа болгож үлдээхийг /барьцаанд байлгахыг зөвшөөрсөн албан бичиг ирүүлсэн байна.

Зээлдэгч ӨУ ХХК /2617749/, АИ ХХК /5441285/, И ХХК /2110547/, аэди ХХК /...... болон ТБХК /0000/-ийн хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04/378 тоот Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан.

Тус гэрээний 3.7-д Энэхүү гэрээний дагуу хөрөнгийг буцаан худалдан авах баталгаа болгож, гэрээний хавсралт 1-т заасан хөрөнгийг барьцаанаас түр чөлөөлөхгүй бөгөөд энэхүү гэрээний 2.1-д заасан хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлөхөөр Талууд харилцан тохиролцов.

3.8.-д Энэхүү гэрээний 2.1 -д заасан хөрөнгө худалдан борлуулагдах хүртэл гэрээний хавсралт 1-д заасан түр чөлөөлөхгүй байх хөрөнгүүдийг банкны зөвшөөрөлгүй захиран зарцуулахгүй гэсэн байна.

Зээлдэгч ӨУ ХХК, Астра Интернэйшнл ХХК, И ХХК, аэди ХХК-иуд нь ТБ байгуулсан зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу өнөөдрийг хүртэл нэг ч хөрөнгө буцаан худалдаж аваагүй. ТБэдгээр хөрөнгүүдийг худалдан борлуулахын тулд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүн гарган борлуулж байна.

Иймд тус гэрээний 2.1-д заасан хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдаж дуусаагүй байгаа тул Төрийн банкин дахь төлөгдөж дуустал Төрийн банкны барьцаанд баталгаа болгож үлдээсэн 8,169.4 квадрат талбайг барьцаанаас чөлөөлөх боломжгүй болно. гэжээ.

 

2.1.Хариуцагч ТБХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын тодруулгад гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч талаас /ӨУ ХХК, АИ ХХК, И ХХК, аэдиХХК/ Төрийн банкны удирдлагуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж шүүхийн маргаан нь удаашралтай, маргалдагч талуудын аль алины эрх ашигт нийцэхээргүй байна, иймд бидний зүгээс энэхүү зээлийн гэрээтэй холбоотой маргааныг талуудад харилцан ашигтай шийдвэрлэх үүднээс хамтран ажиллах ажил хэрэгч саналыг хүргүүлж байна гээд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 097/21 тоот Эвлэрлийн санал хүргүүлэх тухай, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 100/21 тоот Эвлэрлийн санал хүргүүлэх тухай албан тоотуудыг удаа дараа ирүүлж байсан. Төрийн банкны зүгээс зээлдэгч нарын ирүүлсэн саналыг хүлээн авч харилцан тохиролцсоноор Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээний заалтуудыг гэрээнд оролцогч талууд харилцан ярилцаж, зөвшөөрөн гэрээг байгуулсан болно. Дээр нэхэмжлэгч талын дурдсанчлан гэнэт зээлдэгч болон бусад компаниудыг дуудан, Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг үзүүлэн ... энэ гэрээнд гарын үсэг зур, эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд хүргүүлнэ, энэ гэрээг байгуулахгүй бол танайх 9,8 тэрбум төгрөг төлнө шүү... гэх мэтээр дарамт, шахалт үзүүлж, гэрээний нөхцөлүүдтэй ч бүрэн танилцаж, хууль эрх зүйн мэдлэгтэй хүнээс зөвлөгөө туслалцаа авах боломж олголгүйгээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй.

ТБшүүхэд нэхэмжлэл гаргахдаа Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй дүн буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй зөрчилтэй зээлийн дүнгээр 5,861,741,499 төгрөг нэхэмжилсэн. ТБгэрээгээ цуцлаагүй, зөвхөн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг л нэхэмжилж байна.

Үүнээс цааших хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрх банкинд байгаа гэж 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2020/00176 дугаартай шийдвэрт энэ талаар дурдсан байгаа.

Зээлдэгч талаас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 097/21 тоот Эвлэрлийн санал хүргүүлэх тухай, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 100/21 тоот Эвлэрлийн санал хүргүүлэх тухай албан тоотод энэ талаар тодорхой тусгасан байна. Банкинд хүргүүлж байгаа саналын 2-д Шүүхээр маргаж байгаа 5,8 тэрбум төгрөг болон үлдэгдэл 2 тэрбум төгрөгийг үндсэн зээл нийт 7,8 тэрбум төгрөгт тооцон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх саналтай байна гэсэн байгаа. Банк үндэслэлгүйгээр 2,0 тэрбум төгрөг нэмсэн зүйл байхгүй, зээлдэгч тал мэдэж байсан.

Зээлдэгч ӨУ ХХК /2617749/, АИ ХХК /5441285/, И ХХК /2110547/, аэди ХХК /....../-иуд нь ТБ байгуулсан Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу өнөөдрийг хүртэл нэг ч хөрөнгө буцаан худалдаж аваагүй.

ТБэдгээр 17 хөрөнгүүдийг худалдан борлуулахын тулд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүн гарган бэлнээр болон зээлээр худалдан борлуулж, одоо дээрх компаниудын өөрсдөө буцаан худалдан авна гэсэн 2 хөрөнгө үлдсэн болно.

Дээрх компаниуд үлдсэн 2 хөрөнгийг өөрсдөө буцаан худалдан авна гээд бусдад заруулахгүй байгаа. Банкинд бэлнээр болон зээлээр авах худалдан авагч байгаа боловч заруулахгүй байгаа болно. гэжээ.

 

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...ӨУ, аэди ХХК, И ХХК, АИ ХХК гээд 4 компанитай байгуулж 17 ширхэг хөрөнгийг барьцаа хөрөнгөд тооцон авсан байдаг.  Ингэхдээ тухайн үл хөдлөхийг худалдан борлуулж дуустал барьцаанд байлгая гэдэг хүсэлт өгөөд үүний дагуу Зээлийн хорооны хурлын шийдвэр гараад 19,000 гаруй м.кв талбайтай барилгаас 8,169.4 м.кв талбайг барьцаалсан байдаг. Гэрээний заалтуудыг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээнд 17 ширхэг 1,395.76 м.кв бүхий талбайтай хөрөнгийг 2021 оны 12 дугаар сард шийдвэр гараад үл хөдлөхийн гэрчилгээ ТБХК-д 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шилжиж ирсэн. Үл хөдлөхийн гэрчилгээ шилжиж ирснээс хойш 1 жилийн хугацаанд зээлдэгч байгууллагууд буцаан худалдаж авна гэж гэрээнд заасан гэтэл өнөөдрийг хүртэл зээлдэгч нараас эдгээр үл хөдлөх хөрөнгөөс 1 ширхгийг ч худалдаж аваагүй. 2016 оноос хойш зээлийн процесс үргэлжилж байгаа. ТБХК эдгээр 17 ширхэг үл хөдлөхөөс 15 ширхэг объектыг бүр хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл батлаад худалдан борлуулсан. 2 объект үлдсэн, энэ 2 объектыг зээлдэгч нар өөрсдөө буцаан худалдаж авна гээд заруулдаггүй. Хэрэв зарвал цаад талд нь хана өрөөд цонхийг нь хаана гээд, нэг объектыг өөрсдөө зараад урьдчилгаа төлбөрийн хэрэглэчихсэн ийм асуудал байгаа. Манай зүгээс Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний заалтыг хэрэгжүүлснээр барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой гэдэг. Эцсийн байдлаар одоо үлдсэн 2 хөрөнгийг зээлдэгч нар гэрээний дагуу худалдаад авчихвал маргаад байгаа асуудал шийдэгдэнэ. Зээлдэгч компаниудын зүгээс эвлэрэх саналыг хэд хэдэн удаа ирүүлээд, гэрээг 2 талаас сууж байгуулаад, ийм талбайг барьцаанд үлдээе гэсний дагуу 8,169.4 м.кв бүхий талбайтай объектыг барьцаанд үлдээсэн. Дунд нь 115 м.кв талбайг чөлөөлж өгнө үү гээд тодорхой нөхцөлийн дагуу чөлөөлсөн байдаг гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.08.29-ний 10/23 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.12.27-ны 04/378 дугаартай Зээлийн төлбөрт тооцоон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хавсралт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.14-ний өдрийн 176 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.02.17-ны өдрийн 161 дугаартай тогтоол, И ХХК-ийн 2023.04.10-ны 06 дугаартай албан бичиг, ТБХК-ийн 2022.12.21-ний өдрийн 02а/6421 дугаартай албан бичиг, 2021.12.21-ний 02а/6419 дугаартай албан бичиг, 2023.10.26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын тодруулга, хавсралт, 2023.11.10-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулга, ТБХК-ийн 2022.07.19-ний өдрийн 02/3325 дугаартай албан бичиг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2023.09.14-ний өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.11.09-ний өдрийн хариу тайлбар, Астра ХХК-ийн 2021.12.14-ний өдрийн 105/21 дугаартай албан бичиг, 2016.06.30-ны 12/16-87 дугаартай зээлийн гэрээ, хавсралт, 2017.06.09-ний өдрийн 0000 дугаартай барьцааны гэрээ, 2016.06.30-ны 12/16-88 дугаартай барьцааны гэрээ, хавсралт, 2023.11.10-ны 01/5380 дугаартай албан бичиг, 2024.01.09-ний өдрийн тодруулгад гаргасан нэмэлт тайлбар гаргаж өгсөн.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.11.22-ны өдрийн 1155 дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ТБХК-ийн 2022.05.20-ны өдрийн 02/2484 дугаартай албан бичиг, хавсралт, Төрийн банкин дахь ӨУ ХХК-ийн зээлийн дансны харилцагчийн хуулга шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч аэди ХХК нь ТБХК-д холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үндсэн үүрэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай Барьцааны гэрээгээр хүлээсэн барьцааны үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №04/378 дугаар Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 3.7, 3.8, 5.2-т заасан заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

аэди ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа ТБХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай буюу хавсралт-1, хавсралт 2-т дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 0000 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг үзүүлэн дарамт, шахалт үзүүлж, гэрээний нөхцөлүүдтэй ч бүрэн танилцаж, улмаар хууль зүйн мэдлэгтэй хүнээс зөвлөгөө туслалцаа авах боломж олголгүйгээр гэрээнд гарын үсэг зуруулж авсан.

Гэрээний 2.2, 7.1-д зааснаар зээлийн төлбөрийг бүрэн хорогдуулан, зээлийн төлбөр дууссан талаарх холбогдох бүртгэлүүдийг хийснээр талуудын хооронд үүссэн зээлийн өр төлбөрийн асуудал бүрэн дуусгавар болсон.

Гэрээний 3.7, 3.8, 5.2 дахь заалтууд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалагчийн эрхийг хязгаарласан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус нөхцөл гэж үзэж байна.

Төрийн банкны барьцаанд тавигдсан барилгыг аэди ХХК нь дан ганц өөрсдийн хөрөнгө мөнгөөр бус хөрөнгө оруулагч болох үл хөдлөх хөрөнгийн захиалагч нарын хөрөнгө оруулалт, санхүүгийн үүсвэр болон банкны зээлээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд ТБХК нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх, цаашлаад Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиудын холбогдох заалтуудыг өнөөдрийг хүртэл ноцтойгоор зөрчин харилцагч байгууллага болох барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох аэди ХХК-ийн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь үндэслэлгүйгээр хязгаарлаж, цаашлаад үл хөдлөх хөрөнгө захиалагч иргэдийн өмнө их хэмжээний хариуцлага үүрэх эрсдэлийг үүсгэж байгаад бидний зүгээс маш их гомдолтой гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: Гэрээний 3.7-д Энэхүү гэрээний дагуу хөрөнгийг буцаан худалдан авах баталгаа болгож, гэрээний хавсралт 1-т заасан хөрөнгийг барьцаанаас түр чөлөөлөхгүй бөгөөд энэхүү гэрээний 2.1-д заасан хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлөхөөр талууд харилцан тохиролцов.

3.8-д Энэхүү гэрээний 2.1 -д заасан хөрөнгө худалдан борлуулагдах хүртэл гэрээний хавсралт 1-д заасан түр чөлөөлөхгүй байх хөрөнгүүдийг банкны зөвшөөрөлгүй захиран зарцуулахгүй гэсэн байна.

Зээлдэгч ӨУ ХХК, Астра Интернэйшнл ХХК, И ХХК, аэди ХХК-иуд нь ТБ байгуулсан зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу өнөөдрийг хүртэл нэг ч хөрөнгө буцаан худалдаж аваагүй. ТБэдгээр хөрөнгүүдийг худалдан борлуулахын тулд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүн гарган борлуулж байна.

Иймд тус гэрээний 2.1-д заасан хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдаж дуусаагүй байгаа тул Төрийн банкин дахь төлөгдөж дуустал Төрийн банкны барьцаанд баталгаа болгож үлдээсэн 8,169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөх боломжгүй

Тус гэрээний заалтуудыг гэрээнд оролцогч талууд харилцан ярилцаж, зөвшөөрөн гэрээг байгуулсан болно.

Зээлдэгч талаас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 097/21 тоот Эвлэрлийн санал хүргүүлэх тухай, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 100/21 тоот Эвлэрлийн санал хүргүүлэх тухай албан тоотод энэ талаар тодорхой тусгасан байна.

Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу өнөөдрийг хүртэл нэг ч хөрөнгө буцаан худалдаж аваагүй.

ТБэдгээр 17 хөрөнгүүдийг худалдан борлуулахын тулд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүн гарган бэлнээр болон зээлээр худалдан борлуулж, одоо дээрх компаниудын өөрсдөө буцаан худалдан авна гэсэн 2 хөрөнгө үлдсэн болно.

Дээрх компаниуд үлдсэн 2 хөрөнгийг өөрсдөө буцаан худалдан авна гээд бусдад заруулахгүй байгаа. Банкинд бэлнээр болон зээлээр авах худалдан авагч байгаа боловч заруулахгүй байгаа гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

ТБХК болон ӨУ ХХК, Сонгоулд ХХК нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12/16-87 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, мөн ТБХК болон ӨУ ХХК, Сонгоулд ХХК, Д.Оюунбилэг нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-88 дугаартай барьцааны гэрээ, ТБХК болон аэди ХХК, И ХХК нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай барьцааны гэрээнүүд тус тус байгуулагджээ.

 

ТБХК нь ӨУ ХХК, И ХХК, аэди ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,861,741,499 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00176 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 610 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00161 дугаартай тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 610 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

ТБХК, ӨУ ХХК, АИ ХХК, И ХХК, аэди ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт тооцоон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай №04/378 дугаартай гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр 12/16-87 дугаартай зээлийн гэрээний үүрэг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,693,446,000 төгрөг, үндсэн хүү 3,011,982,488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,313,011 төгрөг, нийт 5,861,741,499 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000,000 төгрөг байгааг талууд хүлээн зөвшөөрч 2,000,000,000 төгрөгийн үндсэн зээлээс хүү тооцохгүйгээр зээлийн төлбөрийг нийт 7,861,741,499 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцож, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн .......дугаартай үл хөдлөх хөрөнгөөс гэрээний 2.1-д заасан талбайг нь хэсэгчлэн зээлийн төлбөрт тооцон банкны өмчлөлд шилжүүлэх, зээлийн төлбөрт тооцохоор харилцан тохиролцжээ.

 

Дээрх гэрээгээр ТБХК болон ӨУ ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 12/16-87 тоот зээлийн гэрээний төлбөр 7,861,741,499 төгрөгт тооцуулахаар барьцаалуулагч аэди ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй нийт 19,293 м.кв талбай бүхий .......дугаартай хөрөнгөөс оффис, орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоолыг Банкны өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг Төрийн банкны нэр дээр гаргаж, эх хувиар хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцож, банкны нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй тохиолдолд зээлийн төлбөрөөс хорогдуулахгүй бөгөөд гэрээний 2.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд тус тусдаа Төрийн банкны нэр дээр бүрэн гарч, банкинд хүлээлгэн өгсний дараа зээлийн холбогдох гүйлгээг хийхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

ТБХК нь болон ӨУ ХХК, АИ ХХК, И ХХК, аэди ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 3.7-д Энэхүү гэрээний дагуу хөрөнгийг буцаан худалдан авах баталгаа болгож, гэрээний хавсралт-1-т заасан хөрөнгийг барьцаанаас түр чөлөөлөхгүй бөгөөд энэ гэрээний 2.1-т заасан хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлөхөөр талууд харилцан тохиролцов

Гэрээний 3.8-д Энэ гэрээний 2.1-д заасан хөрөнгө худлалдан борлуулагдах хүртэл гэрээний хавсралт 1-т заасан түр чөлөөлөгдөхгүй байх хөрөнгүүдийг банкны зөвшөөрөлгүй захиран зарцуулахгүй,

5.2-т Энэхүү барьцаанаас чөлөөлөх хугацааг хойшлуулсан буюу тодорхой нөхцөлтэй чөлөөлөх хөрөнгийн жагсаалтыг мөн хавсралт-1 тусгана. гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээдүүд нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах ёстой бөгөөд хуулийн хэм хэмжээг гэрээгээр зөрчих эрхгүй болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг заасан ба хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Хууль зөрсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь уг зохицуулалтад нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь хэлцийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах хуулиудыг зөрчсөн талаар тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д дараах тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно., мөн зүйлийн 160.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон,

Мөн зүйлийн 160 дугаар зүйлийн 106.3-т Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч шилжүүлэн авсан, эсхүл түүнийг дуудлага худалдаагаар худалдсан бол барьцаалагч нь барьцааны зүйлийг шилжүүлсэн тухай баримт бичгийг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт барьцаалагч, барьцаалуулагчийн нэр, хаяг, барьцааны зүйлийн хаяг, барьцааны зүйл нь газар бол кадастрын мэдээлэл, мөн худалдах ажиллагааг энэ хуулийн дагуу явуулсныг тэмдэглэнэ.

Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.1-д Барьцаалуулагч энэ хуулийн 45.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, эсхүл тухайн барьцааны зүйлийг шүүхийн журмаар болон шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдсан, энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан бүртгэл хийснээр барьцааны гэрээ, барьцааны зүйлийн тухайд барьцаалагчийн эдлэх бүх эрх, барьцааны гэрээ байгуулснаас хойш барьцааны зүйлийн тухайд үүсч бүртгүүлсэн гуравдагч этгээдийн бүх эрх дуусгавар болно.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Ипотек Иргэний хуулийн 168.1-д заасны дагуу өмчлөгчид шилжсэн бол өмчлөгч нь ипотекийг дуусгавар болгож, эрхийн улсын бүртгэлээс хасуулах, эсхүл бүртгүүлсэн дарааллыг хэвээр хадгалж, өөр этгээдэд шилжүүлэх тухай хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл шаардлагаасаа татгалзсан тухай баримтын эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.

 

Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зохицуулжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн төлбөрт тооцоон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний агуулга, мөн гэрээний зүйл болох объект зэргийг харгалзан гэрээ нь Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ,

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан,

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд зохигчдын хувьд гэрээний 2.1-т заасан хөрөнгө худалдан борлуулагдах хүртэл гэрээний хавсралт 1-д заасан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй байх, худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцоог хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх гэрээгээр банкны өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг тодорхой нөхцөлөөр буцаан худалдан авах эрхийг нэхэмжлэгчид олгосон байх ба гэрээний 3.7 дахь заалт нь нэхэмжлэгчийн хувьд хөрөнгийг буцаан худалдан авах баталгаа болгосон байх бөгөөд худалдан борлогдсоны дараа барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцсон уг тохиролцоо нь хууль зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, гэрээний 3.8 дахь заалт банкны өмчлөлд шилжүүлсэн хөрөнгө худалдан борлогдох хүртэл бусад хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй, мөн нэхэмжлэгчийн хувьд банкны зөвшөөрөлгүй барьцааны хөрөнгийг захиран зарцуулахгүй байхаар харилцан тохиролцсон дээрх тохиролцоо нь дээрх хуулиудыг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг буцаан худалдан авах баталгаа болгож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй, хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлогдсоны дараа барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцсон тохиролцоог хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээрх гэрээний 2.1-д заасан банкны өмчлөлд шилжүүлсэн хөрөнгөөс зарим хөрөнгө худалдан борлогдоогүй байгаа талаар маргаагүй ба нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.1-д заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг буцаан худалдан аваагүй талаар зохигчид мөн маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үндсэн үүрэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай Барьцааны гэрээгээр хүлээсэн барьцааны үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох шаардлагын тухайд талуудын хооронд байгуулагдсан Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ дуусгавар болоогүй байна.

 

Зохигчид зээлийн гэрээний төлбөрт тооцуулахаар барьцаалуулагч аэди ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөөс тодорхой хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж, тухайн хөрөнгүүд худалдан борлогдсоны дараа гэрээний хавсралт 1-д заасан хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд хуульд зааснаар зээлийн гэрээний үүрэг болон барьцааны эрх дуусгавар болсон үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэг буюу төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр барьцааны гэрээний эрх дуусгавар болгоогүй, харин барьцааны зарим хөрөнгийг өмчлөлд шилжүүлэн, уг хөрөнгө гуравдагч этгээдэд бүрэн борлуулагдсаны дараа барьцааны эрх дуусгавар болгох буюу барьцааны зүйлийг уг гэрээгээр чөлөөлөх нөхцлийг тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч аэди ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа ТБХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд талууд зээлийн болон барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцохдоо мөн л зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн хөрөнгүүд худалдагдсаны дараа барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцсон уг тохиролцоо бүрэн хэрэгжээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ТБХК-ийн хувьд барьцаанаас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг хэрэгжиж дуусгавар болоогүй байна.

 

Иймд Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай буюу хавсралт-1, хавсралт 2-т дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 0000 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч ТБХК-д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үндсэн үүрэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай Барьцааны гэрээгээр хүлээсэн барьцааны үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №04/378 дугаар Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 3.7, 3.8, 5.2-т заасан заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

аэди ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа ТБХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай буюу хавсралт-1, хавсралт 2-т дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 0000 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч аэди ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ТБХК-д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үндсэн үүрэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай Барьцааны гэрээгээр хүлээсэн барьцааны үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №04/378 дугаар Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 3.7, 3.8, 5.2-т заасан заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

аэди ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа ТБХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Улаанбаатар хот, С.................................. хаягт байрлалтай .......дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай буюу хавсралт-1, хавсралт 2-т дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 0000 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч аэди ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч аэди ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС