Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/00310

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/00310

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч О.Аззаяа, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоотод оршин суух, Б овогт Б.О /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  оршин байрлах, Ш-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шийн хууль бус үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Б.О надад учирсан гэм хорын хохирол болох 307,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н,

Иргэдийн төлөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Риза.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 000 дүгээр зарлигаар ӨА шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж байсан.

Шөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх, мөн өдрийн 42 дугаар тогтоолоор нийт шүүгчдийг шинээр байгуулагдсан шүүхэд шүүгчээр томилуулах тогтоолыг тус тус ЕР өргөн мэдүүлсэн байсан.

Ингэхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхүүдийг тойргийн системд хувиргаж, шинээр шүүхүүдийг байгуулсан бөгөөд Шийн 42 дугаар тогтоолоор Б.О намайг шинээр байгуулагдсан ийнхүү нэрлэх шүүхэд шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн.

Шийн уг саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөө шүүгчдийг буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа Б.О намайг ямар нэгэн хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр томилоогүй орхигдуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоороо Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэснийг 6, 11 дэх заалтыг хүчингүй болгосон болно.

Үндсэн Хуулийн Цэцийн дээрх тогтоолын үр дагавар нь нэхэмжлэгч Б.О намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн Шийн 2013 оны 42 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцэхгүй болсон, нөгөө талаас тогтоолд заасан Дүүргийн 1, 2, 3, 4, 5 дугаар шүүх, Сум дундын 18 дугаар шүүх гэх зэрэг нэршил бүтэц бүхий шүүхүүд огт байхгүй болсон тул Шийн уг тогтоол Үндсэн хуульд нийцээгүй бөгөөд эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болсон.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас Б.О надад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хэргийн болон шүүхийн харьяаллыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх байхаар харьяалал тогтоож өгсөн.

Миний бие 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Шд хандан Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, 2015 оны Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэхийг хүсэж өргөдөл, гомдол удаа дараа гаргаж байсан бөгөөд Шөөс Б.О таныг дахин шүүгчээр томилуулахаар Монгол Улсын ЕР өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөөр ирсэн.

Монгол Улсын Дээд Шүүхээс хэргийн харьяалал тогтоож өгсөн тул 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэрээр Б.О намайг Монгол Улсын ЕР өргөн мэдүүлээгүй Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Ш нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.О намайг Монгол Улсын ЕР шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн ба Шөөс холбогдох материалыг дутуу явуулснаас болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 12 иргэний холбогдох материалыг буцаасан ба Ш нь холбогдох материалуудыг бүрдүүлэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын ЕР материалыг дахин хүргүүлсэн Шд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буцаан хүргүүлсэн байсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-т Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно гэж заасан.

Нэхэмжлэгч миний хувьд Шийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан заасан эрхээ хэрэгжүүлж, Б.О намайг дахин шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхийг хүсэж өргөдөл, гомдол гаргасан.

Гэтэл Шөөс тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж албан тоотоор мэдэгдсэн тул дээрх эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0201 дугаартай шийдвэрээр Шийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж үзэлгүйгээр Б.Ог шүүгчээр томилуулахаар дахин санал болгохоос татгалзсан шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг баримтлаагүй тул хууль бус болохыг тогтоон, Б.Ог шүүгчээр томилуулахаар Монгол Улсын ЕР дахин өргөн мэдүүлэхийг Шд даалгаж шийдвэрлэсэн.

Ш нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0201 дугаартай шийдвэрийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр биелүүлж, Шийн хуралдаанаараа Б.О миний асуудлыг хэлэлцэж, шүүгчээр томилуулахаар Монгол Улсын ЕР дахин өргөн мэдүүлсэн байдаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэр, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0201 дугаартай шийдвэрээр Шийн эс үйлдэхүй болон үйлдлийг хууль бус болохыг тогтоон тус тус шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйл Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу байгууллага албан тушаалтны гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас өөрт учирсан дараах гэм хорын хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.О надад учирсан гэм хорын хохирол Үүнд: Олох байсан орлого буюу авах байсан цалин 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл /114 сар 07 хоног х 2,700,000 төгрөг сарын цалин/ 307,800,000 төгрөг.

Иймд Шийн гэм буруутай үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Б.О надад учирсан гэм хорын хохирол болох 307,800,000 төгрөгийг Шөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.1.Нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ерөнхийлөгчийн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болгох мөн Шийн өргөн мэдүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох агуулгатай байсан. 2022 оны 02 дугаар сарын 08-ны 0070 дугаар шийдвэрээр Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон. Тогтоолын үндэслэлд нэгдүгээрт, 12 шүүгчийн шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хуулийн үндэслэл байхгүй байхад босоо томилгоог орхигдуулсан, хоёрдугаарт, Шийг тухайн үеийн Шүүхийн тухай хууль болон Шүүхийн захиргааны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус байна гэсэн байдаг.  

Шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ш намайг болон бусад хүмүүсийг Монгол улсын ЕР өргөн мэдүүлсэн байдаг. Ингээд 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчөөс Шийн явуулсан холбогдох 12 хүний материалыг буцаасан байдаг. Буцаасан үндэслэлээ эдгээр хүмүүстэй холбоотой нотлох баримт дутуу байна гэдэг. 

Ш хуралдаанаар хэлэлцээд хуульд заасан холбогдох нотлох баримтыг бүрдүүлээд 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсын ЕР дахин өргөн мэдүүлсэн байдаг. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн Е07 саналаар надад холбогдох материалыг буцаасан. Буцаасантай холбогдуулан миний бие Шд дахин хүсэлт гаргасан. Буцаасан үндэслэл нь нэр бүхий хүмүүсээс шалтгаалаагүй Шийн үйл ажиллагаатай холбоотой  байсан учир хуульд зааснаар өргөн мэдүүлсэн гэх ойлголтод хамаарахгүй гэж үзээд Монгол улсын Ерөнхийлөгчөөс буцаасан материалыг шалгаад Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д зааснаар дахин өргөн мэдүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Хүсэлт гаргахад Шөөс бид нар дахин өргөн мэдүүлэх боломжгүй, таныг Шүүхийн тухай хуульд зааснаар 2 удаа өргөн мэдүүлсэн гэсэн хариу өгдөг. Үүнийг нь зөвшөөрөхгүй байсан учир дахин Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Шийн дахин өргөн мэдүүлэхгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0201 дугаар шийдвэрээр Шийн дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгсөн. Шийдвэрийг үндэслэхдээ Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасныг хэрэгжүүлээгүй, Шийн сахилгын арга хэмжээтэй гэдэг асуудал нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Б.Од ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаагүй байна гэсэн үндэслэлүүдээр дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон.

Үүнээс улбаалаад миний хувьд Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1, 498.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйл, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2,  Иргэний хуулийн 228 дугаар зүйл, 229 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын алдаатай үйлдэл болон гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн. Нэхэмжлэлдээ 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар хохирлоо тооцож гаргасан. Тухайн үед би сарын 2,700,000 төгрөгийн ашиг орлого олох байсныг 114 сар 7 хоногоор үржүүлээд нийт олох байсан орлого 307,800,000 төгрөгийг гэм хорын хохиролд шаардаж байгаа гэв.

 

2.Хариуцагч Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бундсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ог шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгох эрх зүйн ур дагавар бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Ш гаргаагүй бөгөөд хуульд заасны дагуу шүүгчийн албан тушаалд томилуулахаар хэд хэдэн удаа өргөн мэдүүлсэн.

Тухайлбал: Шийн 2013 оны 42 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхэд нэхэмжлэгчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын ЕР өргөн мэдүүлсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрийг биелүүлж Шийн 2022 оны 74 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.О нарыг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын ЕР өргөн мэдүүлсэн.

Шийн 2022 оны 102 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Ог шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын ЕР дахин өргөн мэдүүлсэн.

Шийн 2023 оны 216 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Ог шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын ЕР дахин өргөн мэдүүлсэн.

Тус зөвлөл нь дээр дурдсанчлан нэхэмжлэгчийг чөлөөлөгдсөний дараа анх 2013 онд өргөн мэдүүлснээс гадна, 2022 оны 74, 102, 2023 оны 28 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын ЕР хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тухай бүр /2022 оны Е/04, Е/05, 2023 оны Е15 тоот албан бичиг/ нэхэмжлэгч Б.Ог Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шийн санал болгосноор тус тус ерөнхийлөгч томилно. ... гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон шүүгчийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрхээс гадна Ерөнхийлөгч нэхэмжлэгчийг хуульд заасан болзол шаардлага хангахгүй гэж үзэхдээ чухам ямар шаардлагыг нь хангахгүй байгаа талаар Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хурлууд дээр дээрх үндэслэлээр ЕР олгогдсон хэнтэй ч үл хуваах бүрэн эрх гэж үзэн тайлбарлаагүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ч дахин тодруулж асуугаагүй юм.

Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол Шөөс үл хамаарах шалтгаанаас үүдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хохирол учрахад Шийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг Ш хариуцахгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Б.О чөлөөлөгдсөн.

Төрийн албаны хуулийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасныг үндэслэн Шийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх /12 сая төгрөг/ тэтгэлгийг Б.Од олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг маргаангүйгээр авсан байна.

Ш нэхэмжлэгч Б.Од гэм хор учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүйгээс гадна дээр дурдсанчлан иргэн Б.Ог шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Ш гаргаагүй болохыг дахин дурдъя.

Иймд нэхэмжлэлд дурдсан гэм хорын хохирлыг олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2.1.Хариуцагч Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэв 0070 дугаар шийдвэрийг гэм хор нэхэмжлэх үндэслэл гэж үзэж байгаа бол энэ шийдвэрийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, гэм хорын хохирлыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нэхэмжлэх боломжтой. 

Иргэн хуулийн этгээд тодорхой үйлдэл эс үйлдэхүй гаргасны улмаас хохирол үүсэж байгаа бол хэн хохирлыг үүсгэж байгаа вэ гэхээр манай тохиолдолд Шийн эс үйлдэхүйг хууль бус болохыг хэн тогтоодог вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэхэмжлэгч өөрөө тайлбартаа дурдсан хэр нь Иргэний хэргийн шүүхэд хандсан байгааг гайхаж байна.

Захиргааны ерөнхий хууль болон Шүүхийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д хэрвээ Шийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана гэж тодорхой заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэсэн учир хэргийн харьяалал Захиргааны хэргийн шүүх байна. Энэ утгаараа өмнө миний гаргаж өгсөн Захиргааны хэргийн шүүхийн магадлал энэ асуудлыг дүгнээд тайлбарласан байдаг. Хэрэв Шийн үйлдэл нь хохирол учруулсан гэсэн хүчин төгөлдөр шийдвэр гарсан бол  нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т зааснаар Иргэний хэргийн шүүхэд хандах асуудал яригдана. Гэтэл гипотез хангагдаагүй байхад Иргэний хэргийн шүүхэд хандсан байна. 

  Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 02 дугаар 08-ны өдрийн  0070 дугаар шүүхийн шийдвэр 3 шатаар яваагүй буюу эрх зүйн боломжит процессыг хангаагүй, 14 хоноод хүчин төгөлдөр болсон, гэтэл энийг урвуулан өөрт ашигтай байдлаар тайлбарлах боломжгүй. Энэ шийдвэрийг гарахад 2 хариуцагчтай, 2 өөр нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Нэхэмжлэгч өөрөө тайлбарлахдаа энэ хүнийг томилоогүй, эс үйлдэхүйг гаргаж байгаа субъект бол Монгол улсын Ерөнхийлөгч. Ингээд 2 үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахад ЕР холбогдох томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Шүүхийн ерөнхийн зөвлөлд холбогдох шүүгчийг өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоогоод өргөн мэдүүл гээд өргөн мэдүүлсэн. н.Ганзоригийн кейс бол яг ижил. Магадлалаар 0070 дугаар шийдвэр гарсан байна, үүнийг үндэслээд Ш хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн мэдүүлэх үйл ажиллагааг явуулаад хууль бус эс үйлдэхүй байхгүй болсон гэж дүгнэсэн байдаг.

2013 онд тухайн үеийн Монгол улсын Ерөнхийлөгч шүүгчдийг чөлөөлөөд буцаагаад томилсон. Ш өөрт оногдсон тухайн үеийн Шүүхийн захиргааны тухай  хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд зохих ажиллагааг хийсэн, одоо ч хүртэл Монгол улсын шүүхийн шүүгчийг томилуулахаар холбогдох дүрэм журмын дагуу сонгон шалгаруулаад өргөн мэдүүлдэг. Ингээд өргөн мэдүүлсэн гэдгийг сая нотлох баримтаар гаргаж өгсөн 42 дугаар тогтоолоос тодорхой харагдана. 

Санал болгосны дараа ямар процессын ажиллагаа явагдахыг тухайн үеийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой заасан. Энэ хуулийн 15  дугаар зүйлийн 15.2-т Ерөнхийлөгч Шийн санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана, 15.5-д Ерөнхийлөгч шүүгчийг томилсон зарлиг гаргана гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл концепцийн хувьд өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шүүхийн тухай хуулиас ялгаатай. Шүүхийн тухай хуульд энэ асуудлыг шийдэхийн тулд хэрэв Ерөнхийлөгч тухайн этгээдийг томилохоос татгалзвал үүнийгээ санал болгосон этгээдэд Ш албан бичгээр мэдэгдэнэ гэсэн ялгаатай. Хэрэв мэдэгдвэл Ш түүнийг судлан үзээд үндэслэлгүй гэж үзвэл дахин өргөн мэдүүлэх боломжтой. Тухайн үед Монгол улсад Ш байсан уу гэвэл байгаагүй. Тийм учраас 42 дугаар тогтоолоор Монгол улсын Ш хийх ёстой ажлаа хийсэн. Үүний дараагаар Ерөнхийлөгчийн 198 дугаар зарлигаар чөлөөлөөд 199 дүгээр зарлигаар буцаад томилоогүй байдаг.  

2014 оны 198 дугаар Шийн даргын нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаал гараад тухайн үеийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар орон тоо хасагдсан, цөөрсөн, чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгодог зохицуулалтыг үндэслээд 12,000,000 төгрөгийг шүүгч асан хүмүүст олгосон байдаг. Ингэж тэтгэмж олгосон байдалтай маргалгүй хүлээж авсан байдаг бөгөөд энэ нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг илтгэж байгаа. 

0070 дугаар шийдвэртэй холбоотой маргадаг ч бидний зүгээс Шүүгчийн эрх зүй байдлын тухай хууль мөрдөгдөж байх хүрээнд 42 дугаар тогтоолоор 1 удаа тэтгэмж олгоод, дахин өргөн мэдүүлэх тухай хууль зүйн зохицуулалт байгаагүй, нийтийн эрх зүйн хэм хэмжээнд зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэж ойлгодог байсан. Үүний дараагаар Шөөс 74, 102, 216 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн байдаг бөгөөд өргөн мэдүүлсэн тогтоол болгоныг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнийг өмнө хэлсэнчлэн н.Ганзоригтой холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Ш хийх ёстой ажлаа хийсэн, өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг байхгүй болгосон гэсэн байдаг гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зөв гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Б.Огийн нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1282/ШШ2023/0201 дугаартай шийдвэр, Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2023/7248 дугаартай захирамж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Шийн 2022.05.20-ны өдрийн 01/641 дугаартай албан бичиг, 2022.06.03-ны өдрийн 01/715 дугаар албан бичиг, 2022.07.08-ны өдрийн 01/898 дугаартай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаар шийдвэр гаргаж өгсөн.

 

5.Хариуцагч 2023.10.24-ний өдрийн хариу тайлбар, Шийн 2022.04.28-ны өдрийн 102 дугаар тогтоол, 2022.03.24-ний өдрийн 74 дүгээр тогтоол, хавсралт, 2023.07.07-ны өдрийн 216 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2015.11.13-ны 101 дугаартай тогтоол, хавсралт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.011.30-ны өдрийн 221/МА2023/0717 дугаартай магадлал, Шийн 2022.03.24-ний 74 дугаартай тогтоол, хавсралт, 2022.04.28-ны өдрийн 102 дугаар тогтоол, 2023.07.07-ны өдрийн 216 дугаар тогтоол, Шийн 2014.11.10-ны өдрийн 198 дугаар тушаал, түүний хавсралт, Шийн 2013.12.16-ны өдрийн 42 дугаар тогтоол гаргаж өгсөн.

 

6.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2024.01.09-ний ТГ/09 дугаартай албан бичиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.04.05-ны өдрийн Е/04 дугаартай саналыг буцаан хүргүүлэх тухай, 2022.05.16-ны өдрийн Е/05 дугаартай саналыг буцаан хүргүүлэх тухай, 2023.07.20-ны өдрийн Е/15 дугаартай санал буцаан хүргүүлэх тухай, Шийн 2014.03.13-ны өдрийн 12 дугаартай тогтоол, Шийн 2013.12.17-ны өдрийн 45 дугаартай тогтоол, хавсралт, Шийн 2013.07.18-ны өдрийн 16 дугаартай тогтоол, хавсралт, Шийн 2013.06.24-ний өдрийн 12 дугаар тогтоол, хавсралт, Шийн 2015.10.27-ны өдрийн 01/1533 дугаартай албан бичиг, Шийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай тогтоол, Шийн 2015.10.27-ны өдрийн 63 дугаар тогтоол, хавсралтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.О нь Шд холбогдуулан Шийн хууль бус үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Б.О надад учирсан гэм хорын хохирол болох 307,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...

2022 оны 0070 дугаартай шүүхийн шийдвэрээр өргөн мэдүүлээгүй Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0201 дугаартай шийдвэрээр Шийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж үзэлгүйгээр Б.Ог шүүгчээр томилуулахаар дахин санал болгохоос татгалзсан шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг баримтлаагүй тул хууль бус болохыг тогтоон, Б.Ог шүүгчээр томилуулахаар Монгол Улсын ЕР дахин өргөн мэдүүлэхийг Шд даалгаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаартай шийдвэр, 2023 оны 0201 дугаартай шийдвэрээр Шийн эс үйлдэхүй болон үйлдлийг хууль бус болохыг тогтоон тус тус шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйл Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу байгууллага албан тушаалтны гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас өөрт учирсан дараах гэм хорын хохирлыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Ш нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:

0070 дугаар шийдвэрийг гэм хор нэхэмжлэх үндэслэл гэж үзэж байгаа бол энэ шийдвэрийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон,

Захиргааны ерөнхий хууль болон Шүүхийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана гэж тодорхой заасан хэргийн харьяалал Захиргааны хэргийн шүүх байна.

Б.Ог шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгох эрх зүйн ур дагавар бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Ш гаргаагүй бөгөөд хуульд заасны дагуу шүүгчийн албан тушаалд томилуулахаар хэд хэдэн удаа өргөн мэдүүлсэн.

нэхэмжлэгчийг чөлөөлөгдсөний дараа 2013 онд өргөн мэдүүлснээс гадна, 2022 оны 74, 102, 2023 оны 28 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын ЕР хүргүүлсэн.

Нэхэмжлэгчид хохирол учрахад Шийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг Ш хариуцахгүй.

Төрийн албаны хуулийн 27.2.4-т заасныг үндэслэн Шийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 12 сая төгрөгийн тэтгэлгийг олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг маргаангүйгээр авсан байна.

Ш нэхэмжлэгч Б.Од гэм хор учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүйгээс гадна дээр дурдсанчлан иргэн Б.Ог шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Ш гаргаагүй гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч Б.О нь 2008 оны 000 дүгээр зарлигаар Өвөрхангай аймаг дахь сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчээр томилогдсон бөгөөд 2013 оны Шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо Б.Ог буцаан томилоогүй орхигдуулсан байна.

 

Нэхэмжлэгч Б.О нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шд холбогдуулан Шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дээрх нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын ЕР өргөн мэдүүлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Монгол Улсын Шд даалгах, нэхэмжлэгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т нийцүүлэн урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын ЕР даалгах-ыг хүссэн шаардлагуудыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг шүүгчээр тус тус томилуулах саналыг Монгол Улсын ЕР өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шд даалгаж, нэхэмжлэгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т нийцүүлэн урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлдөгчил даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох, Монгол Улсын ЕР холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Б.Ог Ш 2022 оны 74, 102 дугаар тогтоолоор өргөн мэдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны Е/04, Е/05 дугаар албан бичгээр саналыг буцаан хүргүүлж байжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.О нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0201 дугаар шийдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын ЕР даалгах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Б.Ог томилуулахаар өргөн мэдүүлэхээс татгалзсан Шийн шийдвэр хууль бус болохыг тогтоон, Монгол Улсын ЕР өргөн мэдүүлэхийг Шд даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Б.Ог Ш 2023 оны 216 дугаар тогтоолоор дахин өргөн мэдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны Е/15 дугаар албан бичгээр саналыг буцаан хүргүүлж байжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0070 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч 12 иргэний томилоогүй орхигдуулсан байна. Дээрх буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг нэхэмжлэгч нарт үүсгэсэн байна.

...Дээрх зохицуулалтаас үзэхэд, зөвхөн Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл үүссэн нөхцөлд л шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон дуусгавар болгохоор, бусад тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, хязгаарлахыг хориглосон агуулгаар тодорхой хуульчилсан ба ийнхүү хуульчилсны зорилго нь шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдалтай шууд холбоотой юм.

Хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч 12 иргэний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болсон болох нь тогтоодохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгчээр ажиллаж байсан 12 иргэний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад тэднийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан нөхцөл байдал бий болсон байна гэж дүгнэжээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Хариуцагч тал Шийн эс үйлдэхүйг хууль бус болохыг Захиргааны ерөнхий хууль болон Шүүхийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д Шийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана гэж заасан, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийн харьяалал Захиргааны хэргийн шүүх гэж тайлбарладаг.

 

Хэрэгт авагдсан Б.Огийн нэхэмжлэлтэй Шийн хууль бус үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Б.О надад учирсан хохирол болох 295,740,908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2023/7248 дугаар захирамжаар иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Шийн хууль бус эс үйлдэхүйн улмаас олох ёстой байсан орлого буюу цалин гаргуулахтай холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, ердийн харьяаллын шүүхийн маргаанд хамаарахаар байна.

 

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарыг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон үр дагаврыг үүсгэсэн, шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдоогүй буюу Шийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын ЕР дахин өргөн мэдүүлэх арга хэмжээ аваагүй хууль бус эс үйлдэхүй байна гэж дүгнэжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болоогүй байхад шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болсонтой адил үр дагаврыг үүсгэсэн ба Ш хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Б.Ог шүүгчийн албан тушаалд өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоожээ.

 

Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй билээ.

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэж заасан байна.

 

Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь Шийн үүрэг байх ба Ш нь энэ чиг үүргээ хэрэгжүүлж 12 иргэнийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын ЕР дахин /шинээр/ өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын ЕР өргөн мэдүүлээгүй Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоожээ. Шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг дахин нотлохгүй тул хариуцагч талын хууль бус ажиллагаа, гэм буруугийн асуудал энэ хэргийн маргааны зүйл болох үндэслэлгүй болно.

 

Хариуцагч тал хэрэв 0070 дугаар шийдвэрийг гэм хор нэхэмжлэх үндэслэл гэж үзэж байгаа бол энэ шийдвэрийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон гэж тайлбарладаг ба хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй буюу гэм бурууг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр тогтоож шийдвэрлэсэн ба хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж шүүх үзсэн.

 

Хариуцагч Шийн хувьд нэхэмжлэгч Б.Ог 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд шүүгчийн албан тушаалд өргөн мэдүүлээгүй буюу хууль бус эс үйлдэхүй байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна, 102 дугаар зүйлийн 102.2-т хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Хариуцагчийн хууль бус ажиллагаа болон гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

 

Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлын хэмжээг өөрөө тодорхойлсон ба хариуцагчийн буруутай хууль бус эс үйлдэхүйгээс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны олох ёстой байсан орлогыг шүүгчийн албан тушаалын цалингаас тооцож 307,800,000 төгрөгийг гаргуулах гэж шаардлагынхаа үнийн дүнг тодорхойлсон байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээх, цалин хөлсийг нөхөн олгоно гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Б.Ог шүүгчийн албан тушаалаас чөлөөлснөөс хойш шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлээгүй ба Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрээр шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоож шийдвэрлэсэн уг хугацаа хүртэл тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Өөрөөр хэлбэл, Ш шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлэх үүргээ тухайн хугацаанд хэрэгжүүлээгүй хугацаанаас шүүхийн шийдвэрээр өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн хугацаа хүртэл буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тооцсон.

 

Хариуцагч Шийн нэхэмжлэгч Б.Ог шүүгчээр томилуулахаар Монгол Улсын ЕР өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Б.О нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0070 дугаар шийдвэр гарсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон гэж үзэхээр байх тул хариуцагч Ш нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Огийн авч чадаагүй цалин хөлсийг хохирол хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Шөөс 2014 оны 198 дугаар тушаалаар 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг нэхэмжлэгч Б.Од олгосон байх бөгөөд тухайн тэтгэлэг хэлбэрээр олгосныг гэм хорын хохирол тооцож гаргахдаа шүүх хасаж тооцоогүй болно.

 

Түүнчлэн, шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч А.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зөв гэж үзэж байна гэх дүгнэлтийг үндэслэл бүхий дүгнэлт гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд нэхэмжлэгч Б.Од 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 262,527,910 төгрөг болж байх тул хариуцагч Шөөс Б.Од 262,527,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 45,272,090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан хариуцагч Шөөс 262,527,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,272,090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 1,626,750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шөөс улсын тэмдэгтийн хураамжид 1,470,589.55 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС

 

ШҮҮГЧИД О.АЗЗАЯА

 

О.ЦЭНД-АЮУШ