Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/00416

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/00416

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, Хайхамба овогт Ганболдын Чингэл /РД:СЩ84012712/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, Б.Б 

 

Хариуцагч:Улаанбаатар хот, Б.Э т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, маргаан бүхий орон сууцыг Г.Ч, М.Г нарын нэр дээр шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Б тоотод оршин суух,  овогт М.Г-ийн бие даасан шаардлагатай,

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Хариуцагч Б.Б 21,132,108 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ө.О,

Гуравдагч этгээд М.Г, өмгөөлөгч Э.З,

Гуравдагч этгээд ЖЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.

/нэхэмжлэгч Г.Ч, хариуцагч Б.Б, Б.Э нарын эзгүйд хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Гтэй хамтран Б тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг өмчилдөг байсан.

Ийнхүү хамтран өмчлөх үндэслэл, шалтгаан нь М.Г миний одоо гүйцэтгэх захирлаар ажилладаг ЖЭ-д тогтвор суурьшилтай олон жил ажиллана гэсэн тул анх гэрчилгээ гаргахдаа нэрийг нь оруулсан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар байр сууриас харвал хариуцагч нь анхнаасаа байрыг авах сонирхолгүй, зөвхөн М.Гийн өмнөөс зээл авч байрны үлдэгдэл төлбөрийг төлөх гэж тайлбарлаж байна.

Энэхүү нөхцөл байдал нь талууд анхнаасаа дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-г үндэслэн тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Г.Ч нь ББтоотод байрлах 46.54 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг М.Гийн хамт хамтран өмчлөх болсон. Уг байрыг хамтран өмчлөх болсон шаардлагыг нэхэмжлэлд тодорхой заасан. М.Г нь ЖЭ-д ажиллаж байхдаа тогтвор суурьшилтай ажиллана хэмээн орон сууц зээлээр авах, өөрийн цалингаас суутгуулах байдлаар төлбөрийг нь өгөх замаар буюу ажилчдаа орон сууцжуулах байгууллагын хөтөлбөрийн хүрээнд уг байранд орсон. Энэ байрандаа орсноосоо хойш ажлаа гүйцэтгэж яваад байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглах ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаасаа халагдсан. Энэ байрыг нэгэнт ЖЭ нь Г.Ч болон М.Гийн нэр дээр шилжүүлсэн учраас компанийн өмчлөлийн хөрөнгө биш болсон байсан. Захирал буюу Г.Чийг шийдье гэхэд тухайн үеийн ажилласан төлбөр тооцоо, өөрийн зөвшөөрсний дагуу 25,000,000 төгрөгийг өгчихвөл өөрийнхөө нэрийг хамтран өмчлөгчөөс хасаад өөр дээрээ байраа шилжүүлж ав гэсэн ийм л тохиролцоо хийсэн. М.Г тухайн үед ажилгүй, орлогогүй байсан учраас 25,000,000 төгрөгийг бэлнээр төлж чадахгүй учир зээлээр төлье гэсэн. Зээлээ төлөхдөө өөрийн хүргэн дүү Б.Бийн нэрээр зээл гаргуулъя, Голомт банкаар судалгаа хийлгэчихлээ гээд 25,000,000 төгрөгөө чам руу шилжүүлье гээд хамтран өмчлөгчөөр хасуулаад Б.Бийн нэр дээр шилжчихвэл Б.Б би дараа нь зээлийг нь төлөөд байраа шилжүүлээд авна гэсэн тохиролцоо хийсэн. 2017 оны 05 дугаар сарын 02-нд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр тухайн үеийн банкны зээлийн шалгуурт нийцүүлэн орон сууцныхаа үнийг 43,800,000 төгрөгөөр үнэлүүлж 18,800,000 төгрөгийг бэлнээр төлснөөр гэрээнд оруулж үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг зээлээр авч байгаагаар дүр үзүүлж ийм хэлцэл хийсэн. Үүний дагуу 25,000,000 төгрөгөө банк дээр зээл нь батлагдсан. Зээл нь батлагдаад Г.Ч миний данс руу шилжүүлээрэй тэгээд байраа ав даа гэтэл М.Г болон Б.Б нарын зүгээс чамд 25,000,000 төгрөгийг шилжүүлэхгүй юм байна. 3 сая эсвэл 4 сая төгрөг авбал ав гэсэн учир уг асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж битүүмжлүүлсэн. Анх тохирсноосоо өөрчлүүлж 05.11-нд Б.Бийн нэр дээр гэрчилгээ гарсны дараа 05.12-нд нь Б.Б нь өөрийн эхнэрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж зээлийн төлбөрийг төлөхгүй зэрэг маргаан үүссэн. Анх Чингэлийн хувьд 25,000,000 төгрөгөө аваад салъя гээд нэхсэн. Ямар тайлбар өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Тэгэхээр Б.Б нь 2017.10.30-нд би энэ байрыг авах гээгүй. Энэ байранд М.Г гэдэг хүн л амьдарч байгаа. Б.Б нь миний нэр дээр зээл гаргуулна гэсэн Г.Ч, М.Г хоёр хоорондоо маргаантай болсон. Байрыг нь буцааж шилжүүлж өгье гэтэл Голомт банкнаас түдгэлзүүлэн шилжилт хөдөлгөөнийг хориглосон байгаа. Би энэ байранд амьдардаггүй болохоор надаас 25,000,000 төгрөг нэхээд байгааг зөвшөөрөхгүй гэсэн. Ийм тайлбар өгсөн тул бид тэгвэл байраа буцааж шилжүүлж авъя гэтэл хамтран өмчлөгч М.Г нь би энэ байрыг авна гэж маргалдсаар энэ байдалд хүрсэн. Нэгэнт төлбөр тооцоог шүүхээс тогтоох гэхээр дандаа худлаа үнийн дүнтэй. Гэрчилгээ гаргах үеийн дүн, хоорондоо тохиролцсон үнэ, худалдах, худалдан авах гэрээ дээрх үнэ, өөрийн яриад байгаа үнэ дандаа зөрүүтэй байна. Тэгэхээр 2017.05.02-нд байгуулсан хэлцэл нь анхнаасаа Б.Б нь орон сууц худалдан авах хүсэл зориг байгаагүй. Энэ байранд огт амьдраагүй байна. Иймд уг худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлж хийсэн гэрээ байна. 25,000,000 төгрөгийг өгчихвөл Г.Чийн хувьд зөвшөөрөөд М.Гтэй байраа шилжүүлээд явах гэтэл буруу ойлгоод өдий хүрчихсэн. Тэгэхээр Б.Б гэдэг хүн орон сууц худалдаж авахгүй гэдгээ хангалттай илэрхийлчихсэн. Нөхцөл байдлын хувьд ч ийм байгаад байна. М.Г нь сая хэлэхдээ Б.Б нь надад мөнгөө төлөөд байгаа гэж байна. Яагаад хоёр хамтран өмчлөгч байраа зарчхаад байхад М.Г нь ганцаараа Б.Б мөнгө аваад байгаа вэ? Мөнгө авч байгаа баримт нь хавтаст хэрэгт байгаа юм уу? Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан 2017.05.02-ны өдрийн хэлцэл талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдаагүй, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл байна. Б.Б нь нэг байранд амьдрахыг ч хүсээгүй, зүгээр л энэ компани буюу Г.Ч, М.Гийн нэр дээрээс байрыг нь шилжүүлж авч байгаад М.Гт дараа нь шилжүүлэх зорилготой байсан. Иймд энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Баянтөр нь 18,800,000 төлсөн гэх баримт ч байхгүй байгаа нь төлөөгүй гэдэг нь илт байна. Тэгэхээр өгсөн авснаа буцаах буюу М.Г нь Г.Ч нарын нэр дээр буцаагаад шилжүүлж авмаар байна. Ингэвэл Г.Ч, М.Г хоёр цаашид хамтран өмчлөгч нарын хувиар өөрсдийн эрхээ хэрэгжүүлж байраа яах асуудал гарч ирнэ. Гэрээ хэлцлээ үнэн зөв хийгээд асуудлаа шийдэх боломжтой. Иймд анхны өмчлөгч нар болох Г.Ч, М.Г нарын өмчлөлд байрыг шилжүүлэн өгч хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бөгөөд гэрээний дагуу тус байрыг өөрийн өмчлөлд үлдээх хүсэлтэй байгаа болно.

Тус байрыг өмчлөгч М.Гтэй хэлэлцэн тохиролцож М.Гөөс авах ёстой авлагыг уг байрны үнэнд суутгаж үлдсэнийг М.Гт 3 жил хувааж сар бүр бага багаар төлж байхаар тохиролцсон ба 2018 оны 08-р сарын 01-ний өдөр тус байранд нүүж орох байсан.

Гэтэл Г.Чийн шүүхийн асуудлаас болж өнөөдрийг хүртэл байрандаа ч орж чадахгүй, өмч хөрөнгөө зарцуулж чадахгүйд хүрч маш их хохирч байна.

М.Г болон Г.Ч нарын хэн нь хэдэн төгрөгөө авахыг шүүх тогтоочихвол надтай хийсэн гэрээний хувьд хүчин төгөлдөр гэдэг нь тодорхой болох ба би хэлцлийг хүчинтэй гэж бодон өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ хүлээж байгаа ба аль болох хурдан байрандаа орохыг хүсэж байна.

Миний бие Г.Чийг дангаараа худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах эрхгүй гэж үзэж байгаа бөгөөд М.Г бид хоёрын хийсэн хэлцэл хэвээрээ байгаа болно.

Миний мэдэхээр тус байр нь М.Г болон түүний эхнэр н.Мөнхцэцэг нарын ажлын хөлс, цалин орлогоороо худалдаж авсан өмч бөгөөд нэхэмжлэгч Г.Ч нь тус байрыг хэдэн хүнд хэдэн удаа зарах гээд байгааг ойлгохгүй байгаа ба байрны үнийг надаас нэхэмжлэх эсвэл дангаараа худалдах худалдан авах гэрээг цуцлах эрхгүй этгээд юм.

Би уг байрыг өмчлөгч хэвээр үлдэх хүсэлтэй байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг М.Гт төлж барагдуулаад бараг дуусаж байгаа.

Иймд шүүх М.Г болон Г.Ч нарын хоорондын төлбөр тооцоог нягтлан үзэж, хэн нь хэдэн төгрөг авах эсвэл нэхэмжлэх эрхтэй эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн би М.Гийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

2.1.Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Э миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа бөгөөд маргаан бүхий байрны өмчлөгчөөр үлдэж байрандаа хурдан орох хүсэлтэй байгаа тухай өмнөх тайлбараа дэмжиж байна.

Тус хэргийн хариуцагчаар миний нөхөр Б.Б оролцож байгаа бөгөөд түүнийг шүүх хуралд болон ажилдаа явсан хойно би хүүхдүүддээ харах зайлшгүй шаардлага гардаг тул ажлын өдрүүдэд цуг явах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Миний бие нөхрийнхөө байр суурийг дэмжиж байгаа ба гэр бүлийн минь эрх ашгийг хамгаалж, өмчлөх эрхээр хангаж өгөхийг шүүхээс хүсэж байна. гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь анх 2010 оноос эхлэн ЖЭ-д ажиллаж эхэлсэн. Эхэн үед тус компани дөнгөж үйл ажиллагаа эхэлж байгаа учир байнгын тогтмол гэрээ хийж нийгмийн даатгал төлөхгүй байсан. Тус компани нь уул уурхайн компани бөгөөд энэ тэнд үйл ажиллагаа явуулж ашиг орлого ч сайн олсон бөгөөд 2014 оны 6-р сараас албан ёсоор нийгмийн даатгал төлөх болсон.

Тухайн үед миний бие өөрийн орон сууцтай болох хүсэлтэй байсан бөгөөд олон газраас байрны үнэ, зээл судалж байсан. 2014 оны сүүл 2015 оны эхэн үед хамгийн гайгүй байрлалтай буюу Зайсан, Баянмонгол хавиар дээд тал нь м.кв нь 2,000,000 төгрөг байсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг цайз, 16 хавиар хамгийн хямд буюу төлбөрийн нөхцөлөөсөө хамаараад 900,000-1,300,000 төгрөгийн хооронд байсан. Тухайн үед одоо маргаан болоод байгаа байрыг ямар үнэ ханштай байсан гэдгийг интернэт рүү ороод л харчих боломжтой. Гэтэл сүүлд байрны өмчлөлийн маргаан гарахад орон сууц захиалгын гэрээ гэж гаргаж ирсэн бөгөөд тэр гэрээн дээрх үнэ нь тухайн үеийн үнээс өндөр байсан. Эндээс надад 2 эргэлзээ төрсөн. Учир нь анх намайг байранд ороход 65, 66 сая төгрөгийн үнэтэй байрыг чамд 43 саяар өгч байна гэж хэлээгүй. Тус компани 66 саяар авсан байраа ажилчдадаа 43 саяар буюу 23 сая төгрөгийн алдагдалтай өгөх компани биш юм.

Хоёрдугаарт тус гэрээг анх байр өгөх эсхүл маргаан эхлэхэд гаргаж ирээгүй, сүүлд гаргаж ирсэн тийм учраас нөхөж хуурамчаар хийсэн байх магадлал өндөр гэж үзэж байгаа учир шүүхэд хуурамч нотлох баримт хүргүүлсэн хэргээр цагдаагийн газарт өргөдөл гаргана гэж бодож байна.

Ажлаас гарахад компани байрныхаа үлдэгдэл мөнгийг төлөөд байрныхаа өмчлөлийг өөрийн нэр дээр гаргаад ав гэж хэлсэн. Тухайн үед би ажлаасаа гарсан орлогогүй байсан бөгөөд 3, 4 сая төгрөг бэлэн тоолоод өгч чадахгүй байсан. Энэ тухайгаа хэлэхэд ах дүү нарынхаа нэг дээр зээл гаргаад авчхаач гэж захирал хэлсэн. Тэр үед манай эхнэрийн дүү бас байртай болмоор байна гэж байсан. Эхнэрийн дүүгийн нөхөр болох Б.Б бид хоёрын дунд өмнө нь мөнгө төгрөгийн асуудал байсан бөгөөд компанид өгөх 3,4 сая төгрөгийг миний өмнөөс төлөөд үлдэгдэл мөнгийг нь ахдаа өгвөл миний байрыг авч болно гэж хэлсэн. Б.Б ч зөвшөөрч энэ тухайгаа компани захиралд хэлж 2015.05.02-ны өдөр бид уулзаж гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Гэрээ байгуулсны дараа Б.Б надад өгөх мөнгө өөрийн цалингийн зээлийг дарах 5,6 сая, шинээр байранд орж байгаа юм чинь засвар хийх, ойр зуурын ганц нэг тавилга гээд бодож үзээд 25 сая орчим төгрөгийн зээл хүсмээр байна гэж хэлхээр нь би өөрөө мэдээ гэсэн. Тэгээд Голомт банкинд зээл хүсэхэд 25 сая төгрөгөөр батлагдсан. Банкнаас 25 сая төгрөгийн зээл гарах болсныг мэдээд компани гэнэт хэлснээ өөрчлөөд 17 сая төгрөгийг нь өг гэх болсон учир Б.Б зээл авахаа түр зогсоосон. Миний бие хуульчаас зөвлөгөө авч мөн шүүхэд хандах гэж байсан боловч Г.Ч түрүүлээд шүүхэд хандсан болохоор нь за тэгвэл шүүх үнэн мөнийг нь ялгаад өгөх байх гэж итгэн өдийг хүрлээ. Өмнөх шүүхүүдийн шийдвэр хуралдаан дээр ч тодорхой байсан Дээд шүүх Г.Чийг танайх нэг зарсан байраа ахиад зараад байгаа юм биш үү гэж хүртэл асууж байсан. Түүнийг ч Г.Ч түүний өмгөөлөгч нар мэдэж байгаа. Намайг ажлаас гарсан болохоор анх тохиролцсон тохиролцооноосоо олон удаа буцаж шүүх дээр ч бас нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэд болгож өөрчилж байна.

Г.Ч, Б.Б бид 3-ын хооронд байгуулсан 2015.07.02-ны өдрийн гэрээ бол хүчин төгөлдөр хууль ёсны дагуу байгуулагдсан гэрээ бөгөөд ямар ч дүр эсгэсэн, өөр хэлцлийг халхавчилсан, худал хуурмаг зүйл байхгүй учир нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

3.1. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Надаас авсан мөнгөө яагаад Г.Ч дахиж авах гэж байгаа юм бэ? Би 49,000,000 төгрөгийг төлсөн. Би өөрийн хүч хөдөлмөрөөрөө авсан. Намайг компанийн хөрөнгө завшиж, сахилгын зөрчил гаргасан гэж гүтгэж байна. Надаас авсан мөнгөө яагаад дурдахгүй байгаа юм бэ? Бичиг баримт нь бүгд байгаа. Яагаад байрныхаа мөнгийг өсгөөд байгаа юм бэ? Юун 66,000,000 төгрөг вэ? Би энэ мөнгийг төлсөн. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Зарах шалтгаан нь эднийх надаас мөнгөө нэхсэн. Банкны зээл гаргатал 25,000,000 төгрөг харчхаад энэ мөнгийг чинь бүгдийг нь авна гэж ямар ч үндэслэлгүй бүгдийг нь авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зээлээ татгалзсан гэв.

 

3.2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Миний бие 2010 онд ЖЭ-д экскаваторын операторчноор ажилд орж ажилласан бөгөөд тус компаниас ажилчдадаа олгосон орон сууцны зээлд 2014 оноос эхлэн хамрагдаж Бод байрлах 36,54 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц /орон сууцны үнэ 43,800,000 төгрөг/-ны түлхүүрийг 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч нүүж орсон. Байрны нийт үнэ төлөгдөж дуустал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хамтран өмчлөгчөөр ЖЭ-ийн захирал Г.Чинтөмөрийн дүү Г.Ч болон миний нэр дээр гарсан.

Миний хувьд тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн эзэмшлийн ачааны автомашинаар гүйцэтгэсэн ажлын хөлс 23,571,390 төгрөг, эхнэр н.Мөнхцэцэгийн цалингаас 2,000,000 төгрөг, өөрийн цалин 6,360,718 төгрөг, орон сууцны урьдчилгаанд 8,000,000 төгрөг нийт 39,932,108 төгрөгийг байрны үнэд тус компанид төлсөн.

Өрөөр хэлбэл, М.Г миний бие нь Б.Б худалдах-худалдан авах гэрээний дагуу байрны үлдэгдэл төлбөрт төлөгдөх 25,000,000 төгрөгөөс 21,132,108 төгрөг, Г.Ч нь 3,867,892 төгрөг авах ёстой байтал М.Чингэл нь 21,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Б.Б 21,132,108 төгрөгийг гаргуулж, надад олгож өгнө үү. гэжээ.

 

3.3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баярмаа бас худал хэлж байна. Би ямар ч сэлбэг хулгайлж Улаанбаатар хот руу авч ирээгүй. Б.Б гаргуулахаар шаардаж байна. Хариуцагчтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 18,000,000 төгрөгийг би дансаар шилжүүлж авсан. Б.Б нь Г.Ч бид хоёртой худалдах, худалдан авах гэрээ хийн 3,950,000 төгрөг өгөх ёстой байсан. 21,132,000 төгрөгийг бага багаар гаргуулж авсаар 17 сая гаруй төгрөгөөсөө татгалзаж байгаа юм. Иймд 4,000,000 төгрөгийг Баянтөрөөс шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа ч үнийн дүнгээ багасгасан юм

Гантөмөр нь 2010 онд ЖЭ-д ажилд орсон байдаг. Тус компаниас ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд орон сууц авахаар тохиролцож 2014 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 52-6 байрны 85 тоотод байрлах 36.54 м.кв талбайтай байрыг 43,800,000 төгрөгөөр үнэлэн тухайн байрны түлхүүрийг 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч нүүж ирсэн. Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн гэрчилгээ дээр байрны төлбөр төлөгдөж дуустал ЖЭ-ийн захирал Түвшинтөрийн дүү Чингэл хамтран өмчлөгчөөр явна гэсэн байсан. Сүүлд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн баримтын хүрээнд анх энэ байрны өмчлөгчөөр Гантөмөр өргөдлөө өгч компаниас Гантөмөрийн нэр дээр албан бичиг өгсөн. тус байрыг нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн ачааны автомашинаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 23,571,390 төгрөг суутгуулсан. Эхнэр Мөнхцэцэгийн цалингаас 2,000,000 төгрөг, өөрийн цалингаас 6,360,718 төгрөгийг анх байрыг авахад урьдчилгаагаа өгсөн. Миний санаж байгаагаар 2 хувааж нийт 8,360,718 төгрөг төлсөн. Эдгээр төлбөрүүд нь нийт 39,932,108 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл 43,800,000 төгрөгийн үнэлгээтэй байрыг М.Г нь 39,932,108 төгрөгийг барагдуулсан. 2014 оноос хойш нөхцөл байдал өөрчлөгдөж Б.Б, Г.Ч нар нь тухайн байрны асуудал дээр маргаж М.Гийн эрх ашиг хөндөгдсөн учир бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохдоо Б.Б худалдах, худалдан авах гэрээний дагуу байрны үлдэгдэл 25,000,000 төгрөгөөс 21,132,108 төгрөг гаргуулан авах ёстой. Харин Г.Чд 3,817,892 төгрөгийг өгөх ёстой гэхэд Г.Ч нь 25,000,000 төгрөгийг бүхлээр нь нэхэмжилж гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй гэж маргасан. М.Гийн ашиг сонирхол нь зөрчигдсөний улмаас гуравдагч этгээд шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа үндэслэл нь хавтаст хэргийн 13, 14 дэх нүүр дээр холбогдох баримт байгаа. Тэр баримт нь нотариатаар баталгаажуулсан М.Гийн тооцоо хийсэн хүснэгтэн баримт бий. Хүү бодоогүй үлдэгдэл нь 16,709,336 төгрөг үлдсэн гээд өөрсдөө хүснэгт гаргаад өгсөн байна. Баянтөрөөс 25,000,000 төгрөг гаргуулж авах нэхэмжлэлийн шаардлага байсан. Хариуцагч Б.Б үлдэгдэл байрны төлбөр 4,000,000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэв.

 

4.Гуравдагч этгээд ЖЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 05 сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөх эрхийг Г.Ч, М.Г нарын нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна

ЖЭ-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүрэн дэмжиж байна. Үүнд: ЖЭ-ийн зүгээс маргаан бүхий орон сууцыг анх захиалан авч байсан бөгөөд өөрийн ажилтан М.Гт тогтвор суурьшилтай ажиллаад авах боломж олгосон байдаг. М.Г нь дээрх орон сууцны төлбөрийг сар бүр цалингаасаа суутгуулах байдлаар төлбөрийг төлж дуусгах байсан боловч сахилгын зөрчил гарган цаашид ажиллах боломжгүй болсон.

Улмаар энэхүү үлдэгдэл төлбөрийг М.Г нь шууд төлөх боломжгүй, өөрт нь банкны зээл гарахгүй байгаа тул өөрийн хүргэн дүү Б.Бийн нэр дээр зээл гаргуулан 25,000,000 төгрөгийг төлж барагдуулъя гэдэг хүсэлт тавьсан.

Компанийн зүгээс тус маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Г.Ч байсан тул холбогдох гэрээ хэлцлийг байгуулан үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгийг гаргуулж аваарай гээд орхисон.

Үүний дагуу М.Г, Г.Ч нар нь 2017 оны 05 сарын 02-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г дүр үзүүлэн Б.Бтэй байгуулахдаа анхнаасаа Баянтөрд шилжүүлэх санаа зорилгогүй, зөвхөн Баянтөрийн нэр дээр зээл гаргуулахаар энэхүү хэлцлийг байгуулсан нь тодорхой байдаг

Тиймээс Г.Чийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах. өмчлөх эрх буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

4.1.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гантөмөр нь манай байгууллагад ажилладаг байсан. Тогтвор суурьшилтай ажиллавал байраар хангана гэж захиралтай тохиролцон Г.Ч, М.Г нар нь байранд хамтран өмчлөгчөөр орсон. 4,5 жил ажиллавал байрыг нь М.Г луу 100 хувь шилжүүлж өгнө гэсэн нөхцөлтэй тохиролцсон. Г.Ч манай компанийн захирал байсан. Байр нь компанийн эзэмшил бөгөөд байрны төлбөр дууссаны дараа 100 хувь өмчлөлд нь шилжүүлэх юм. Ажиллаад нэг жил өнгөрч байхад М.Г нь уурхай дээрээс сэлбэг хулгайлж хот руу явуулсан юм. Байрны асуудал гарч ирээд Г.Чтэй тохиролцож 25,000,000 төгрөгөө төлөөд байраа өөрийн нэр дээрээ шилжүүлээд ав гэж хэлсэн.

Тогтмол суурьшилтай ажиллах хугацаандаа цалингаасаа тодорхой хэмжээгээр суутгуулах юм. Хөнгөлөлттэй нөхцлөөр буюу тухайн үеийн үнэлгээгээр 60-аад сая төгрөгийн байр байсан. гэв.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017.05.02-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 2015.06.29-ний өдрийн гэрчилгээ, ЖЭ-ийн 2016.09.22-ны өдрийн 16/57 дугаар албан бичиг, хавсралт,хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018.05.14-ний өдрийн итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай, улсын тэмдэгтийн хураамж, 2018.8.23-ны өдрийн нэмэлт тайлбар, Голомт банкны 2017.05.08-ны өдрийн 11/97 дугаар албан бичиг, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гаргаж өгсөн.

 

6.Хариуцагчаас хариу тайлбар, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 2015.06.29-ний гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 2017.05.12-ны өдрийн гэрчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, 2018.10.25-ны өдрийн хариу тайлбар, 2018.10.25-ны хариу тайлбар, 2019.05.02-ны өдрийн хариу тайлбар, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.11.06-ны өдрийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017.08.25-ны өдрийн 5/132 дугаар хариу мэдэгдэх хуудас, бүртгэлийн мэдүүлэг, Улаанбаатар хотын орлогын мэдүүлэг, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн ерөнхий газарт М.Гийн өргөдөл, М.Гийн иргэний үнэмлэхний хуулбар, Г.Чийн иргэний үнэмлэхний хуулбар, Ай Ди Си Проперти ХХК-ийн 2015.06.29-ний 192/15 дугаартай албан бичиг, 2015.06.25-ны өдрийн А5/09-85 дугаартай орон сууц захиалгын гэрээ, хавсралт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгсөн.

 

5.Гуравдагч этгээд М.Гийн 2019.02.28-ны өдрийн бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх, 2023.11.06-ны хариу тайлбар гаргаж өгсөн.

 

6.Гуравдагч этгээд ЖЭ-ийн итгэмжлэл, 2022.10.28-ны өдрийн хариу тайлбар, 2022.10.28-ны өдрийн 22/018 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм, Ай Ди Си Проперти ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, М.Гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2015.01.05-ны А5-Г-85-36 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, хавсралт, хариу тайлбар гаргах тухай гаргаж өгсөн.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.07.19-ний өдрийн 8/1099 дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.05.02-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Г.Ч, Б.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, М.Гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2017.05.11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мэдүүлэг, 2017.05.11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай 2017.05.12-ны өдрийн хэлцэл, Б.Эийн иргэний үнэмлэхний хуулбар, 2017.05.12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мэдүүлэг, 2017.05.16-ны өдрийн ЗГ123510512 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2017.05.16-ны БГ1235105112 дугаартай Ипотекийн гэрээ, барьцаалбар 11-936361, Голомт банкны 2019.01.03-ны өдрийн 14/хх/03-1217 дугаар албан бичиг, Голомт банкны 2017.05.08-ны 11/97 дугаар албан бичиг, 2017.05.22-ны өдрийн 11/109 дугаар албан бичиг, 2017.05.23-ны 11/110 дугаар албан бичиг, барьцаалбар 11-936361, 2017.05.16-ны БГ1235105112 Ипотекийн гэрээ, 2017.05.16-ны ЗГ1235105112 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоо зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.12.04-ний 5/1083 дугаар албан бичиг, Ай Ди Си проперти ХХК-ийн 2015.06.19-ний 192/15 дугаартай албан бичиг, 2015.06.25-ны өдрийн А5/09-85 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, хавсралт, 2015.06.29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.05.02-ны орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2017.05.11-ний үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.05.12-ны өдрийн орон сууцны хамтран өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай, 2017.05.12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

9.Гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ЖЭ-ийн 2019.05.17-ны өдрийн 019/019 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Б.Бд холбогдуулан Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 21,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Ч Б.Б болон Б.Э нарт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, маргаан бүхий орон сууцыг Г.Ч, М.Г нарын нэр дээр шилжүүлэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчилжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г нь хариуцагч Б.Бд холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 21,132,108 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг багасгаж, хариуцагч Б.Б 4,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага болгосон байна.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар байр сууриас харвал хариуцагч нь анхнаасаа байрыг авах сонирхолгүй, зөвхөн М.Гийн өмнөөс зээл авч байрны үлдэгдэл төлбөрийг төлөх гэж тайлбарлаж байна.

Энэхүү нөхцөл байдал нь талууд анхнаасаа дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан гэж үзэж байна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бөгөөд гэрээний дагуу тус байрыг өөрийн өмчлөлд үлдээх хүсэлтэй.

Тус байрыг өмчлөгч М.Гтэй хэлэлцэн тохиролцож М.Гөөс авах ёстой авлагыг уг байрны үнэнд суутгаж үлдсэнийг М.Гт 3 жил хувааж сар бүр бага багаар төлж байхаар тохиролцсон ба 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус байранд нүүж орох байсан.

М.Г болон Г.Ч нарын хэн нь хэдэн төгрөгөө авахыг шүүх тогтоочихвол надтай хийсэн гэрээний хувьд хүчин төгөлдөр гэдэг нь тодорхой болох ба би хэлцлийг хүчинтэй гэж бодож байна.

Г.Чийг дангаараа худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах эрхгүй гэж үзэж байгаа бөгөөд Гантөмөр бид хоёрын хийсэн хэлцэл хэвээрээ байгаа болно.

Тус байр нь М.Г, н.Мөнхцэцэг нарын ажлын хөлс, цалин орлогоороо худалдаж авсан өмч бөгөөд нэхэмжлэгч Г.Ч нь тус байрыг хэдэн хүнд хэдэн удаа зарах гээд байгааг ойлгохгүй байгаа ба байрны үнийг надаас нэхэмжлэх эсвэл дангаараа худалдах худалдан авах гэрээг цуцлах эрхгүй этгээд юм гэж тайлбарлажээ.

 

Гуравдагч этгээд М.Г дараах үндэслэлээр хариуцагчийн тайлбарыг дэмжиж байгаа үндэслэлээ Г.Ч, Б.Б бид 3-ын хооронд байгуулсан 2015.06.02-ны өдрийн гэрээ бол хүчин төгөлдөр хууль ёсны дагуу байгуулагдсан гэрээ бөгөөд ямар ч дүр эсгэсэн, өөр хэлцлийг халхавчилсан, худал хуурмаг зүйл байхгүй гэж тайлбарлажээ.

 

Гуравдагч этгээд ЖЭ дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж байгаа үндэслэлээ ЖЭ орон сууцыг анх захиалан авч байсан бөгөөд өөрийн ажилтан М.Гт тогтвор суурьшилтай ажиллаад, төлбөрийг сар бүр цалингаасаа төлбөрийг төлж дуусгах байсан боловч сахилгын зөрчил гарган цаашид ажиллах боломжгүй болсон.

Улмаар энэхүү үлдэгдэл төлбөрийг М.Г нь шууд төлөх боломжгүй, өөрт нь банкны зээл гарахгүй байгаа тул өөрийн хүргэн дүү Б.Бийн нэр дээр зээл гаргуулан 25,000,000 төгрөгийг төлж барагдуулъя гэдэг хүсэлт тавьсан.

Компанийн зүгээс тус маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Г.Ч байсан тул холбогдох гэрээ хэлцлийг байгуулан үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгийг гаргуулж аваарай гээд орхисон.

Үүний дагуу М.Г, Г.Ч нар нь 2017 оны 05 сарын 02-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г дүр үзүүлэн Б.Бтэй байгуулахдаа анхнаасаа Баянтөрд шилжүүлэх санаа зорилгогүй, зөвхөн Баянтөрийн нэр дээр зээл гаргуулахаар энэхүү хэлцлийг байгуулсан гэж тайлбарлажээ.

 

Гуравдагч этгээд М.Г бие даасан шаардлагынхаа үндэслэлийг М.Г миний бие нь Б.Б худалдах-худалдан авах гэрээний дагуу байрны үлдэгдэл төлбөрт төлөгдөх 25,000,000 төгрөгөөс 21,132,108 төгрөг, Г.Ч нь 3,867,892 төгрөг авах ёстой байтал М.Чингэл нь 21,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Б.Б 21,132,108 төгрөгийг гаргуулах гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Б.Б бие даасан шаардлагад дараах үндэслэлээр тайлбар гаргасан. Үүнд: Би уг байрыг өмчлөгч хэвээр үлдэх хүсэлтэй байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг М.Гт төлж барагдуулаад бараг дуусаж байгаа.

Иймд шүүх М.Г болон Г.Ч нарын хоорондын төлбөр тооцоог нягтлан үзэж, хэн нь хэдэн төгрөг авах эсвэл нэхэмжлэх эрхтэй эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн би М.Гийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Г.Ч, М.Г болон Б.Б нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дандарбаатарын гудамж 52/6 байрны 85 тоот хаягт оршин байрлах 36,54 м.кв талбайтай, 1 /нэг/ өрөө орон сууцыг Б.Бд 43,800,000 төгрөгөөр худалдах, Б.Б нь орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрт 18,800,000 төгрөгийг М.Гт төлж, үлдэх 25,000,000 төгрөгийг Голомт банкнаас зээл авч төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрээ зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Ч Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дандарбаатарын гудамж 52/6 байрны 85 тоот хаягт оршин байрлах 36,54 м.кв талбайтай, 1 /нэг/ өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон, гуравдагч этгээд М.Г нь бие даасан шаардлагынхаа үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээ хуульд нийцсэн буюу хүчин төгөлдөр тохиолдолд уг гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцэх юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог мөн зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл, Г.Ч, М.Г нар нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дандарбаатарын гудамж, 52/6 байрны 85 тоот хаягт байрлах 36,54 м.кв талбай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204072717 дугаарт бүртгэгдэж, 000430590 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ, олгогдсоноор нэхэмжлэгч Г.Ч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г нар нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар хуулийн дагуу өмчлөгч болсон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заажээ.

Бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай гомдлоо Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэлийн байгууллагад гомдлоо гаргаагүй нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ эсэхэд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

 

Г.Ч болон М.Г нар нь Б.Бд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөр 18,800,000 төгрөгийг худалдагчид бэлнээр төлсөн талаар дурдсан ба хэрэгт авагдсан баримтаар Б.Б 18,800,000 төгрөгийг М.Гт төлж, үлдэх 25,000,000 төгрөгийг Голомт банкнаас зээл авч төлөхөөр талууд тохиролцсон, Г.Ч, М.Г нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Бийн өмчлөлд худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Орон сууцыг худалдсан гэж гуравдагч М.Г, орон сууцыг худалдаж авсан гэж хариуцагч Б.Б тайлбарлах боловч бодитоор хамтран өмчлөгч М.Г нь Г.Чээс уг орон сууцыг анхнаасаа шилжүүлж авах буюу худалдаж авах хүсэл зориг байсан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хэрэгт авагдсан 1-р хавтаст хэргийн 10, 35 дугаар талд хариуцагч Б.Бийн тайлбараар ...нэгэнт маргаантай юм чинь байрны эзэмших эрхийг буцааж шилжүүлье, ... одоо тус байранд Гантөмөрийнх амьдардаг бөгөөд би худалдаж аваагүй байгаа тул надаас мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй,

 

1-р хавтаст хэргийн 199 дүгээр талд гуравдагч этгээд М.Г тайлбараар ... Анх байрыг худалдах худалдан авах гэрээгээр зарахыг Г.Ч бид хоёр санаачилсан. Гантөмөр намайг өөрөө санаачилсан гэсэн нь худлаа. Тухайн үед би Г.Чийн нэхсэн мөнгийг өгөх ёстой юм байна гэж бодож байсан. Эхлээд надаас 15 сая төгрөг нэхсэн, 7 хоногийн дараа 18 сая болсон. Би өгөх ёстой юм байна гэж бодоод 25 сая төгрөгийг Голомт банк ХХК-иас дүүгийнхээ нэр дээр зээл хөөцөлдөж авахаар болсон. 25 сая төгрөг бүтэхэд Г.Ч бүгдийг авна, миний данс руу хий гэсэн. Хүн 7 хоногийн хугацаанд ийм их мөнгө нэмж болдог юм уу гээд би хуулийн байгууллагад хандаж зөвлөгөө авсан.,

 

2-р хавтаст хэргийн 16 дугаар талд гуравдагч М.Гийн тайлбараар ...тэгээд төлөх гэсэн чинь эд нар 13,000,000 төгрөг нэхээд, дараа нь 18,000,000 төгрөг болохоор нь банкнаас зээл аваад 18,000,000 төгрөгийг нь төлье гээд зээл хөөцөлдөхдөө жаахан илүү авъя гээд 25,000,000 төгрөг авсан чинь тэр зээлийн гэрээг хараад би бүгдийг нь авна миний дансанд бүгдийг нь хий гээд шуналтаад байхаар нь би зээлээ болиод хойшлуулсан юм гэж тус тус дурджээ.

 

Түүнчлэн, хариуцагч Б.Б нь өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дандарбаатарын гудамж, 52/6 байрны 85 тоот хаягт байрлах 36,54 м.кв талбай, 1 өрөө орон сууцанд одоог хүртэл амьдардаггүй, харин гуравдагч этгээд М.Г өнөөдрийг хүртэл амьдардаг талаар хариуцагч болон гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан.

 

Өөрөөр хэлбэл, Г.Ч, М.Г нарын хувьд тухайн орон сууцыг гэрээнд заасны дагуу худалдах, Б.Бийн хувьд мөн худалдан авах хүсэл зориг байгаагүй, харин М.Г нь орон сууц хамтран өмчлөгч Г.Чээс орон сууцыг шилжүүлж авах хүсэл зоригийн дагуу дээрх гэрээг халхавчлах зорилгоор байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дандарбаатарын гудамж, 52/6 байрны 85 тоот хаягт байрлах 36,54 м.кв талбай, 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Г.Чээс М.Гт орон сууцыг шилжүүлэх зорилгоор хийгдсэн аман тохиролцоог халхавчлах зорилгоор Г.Ч. М.Г болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус байна.

 

Гуравдагч этгээд М.Гийн шаардлагын үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч Б.Б гэрээний үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг нэхэмжилсэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Г.Чийн хариуцагч Б.Б, Б.Э нарт холбогдох 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Б.Б, Б.Э нараас Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дандарбаатарын гудамж, 52/6 байрны 85 тоот хаягт байрлах 36,54 м.кв талбай, 1 өрөө орон сууцыг Г.Ч, М.Г нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Б.Бд холбогдох Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 4,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хариуцагч Б.Б, Б.Э нарт холбогдох Г.Ч, М.Г болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дандарбаатарын гудамж, 52/6 байрны 85 тоот хаягт байрлах 36,54 м.кв талбай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Ч, М.Г нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Б, Б.Э нарт даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоодохгүй байх тул хариуцагч Г.Чд холбогдох Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Гийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Чийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,400 төгрөг, гуравдагч этгээд М.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,661 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Б.Э нараас 376,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС