| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 1922002260135 |
| Дугаар | 2022/ДШМ/06 |
| Огноо | 2022-03-02 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ДШМ/06
*******, *******, *******,
*******, *******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор ,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч /онлайнаар/, /онлайнаар/, /онлайнаар/
Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч , нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 1922002260135 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, овогт ийн /РД:/ гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймгийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт ийн /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, овогт ын /РД:/ гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, 8 дугаар хороо, тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, овогт гийн /РД:/ гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух урьд 1 удаа ял шийтгүүлж байсан /Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн/, овогт гийн /РД:/ гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай эрэгтэй, дээд боловсролтой, татварын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, овогт ын /РД:/
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Завгийн хэц” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан,
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Завгийн хэц” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор тэсэлгээ хийх явцад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт ийн , овогт ийн , овогт ын , овогт гийн , овогт гийн , овогт ын , нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэргийг, шүүгдэгч овогт ийн , овогт ийн , овогт ын , овогт гийн нарыг бүлэглэн бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт тус бүрд нь 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 12-ны өдрийн 147 дугаартай оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 cap 4 хоногийн хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 cap 28 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх 3 жил 7 cap 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн молдокны хошуу 17 ширхэг, өрмийн хошуу 6 ширхэг, ногоон өнгийн өрөм хошуутай 1 ширхэг, молдок 1 ширхэг, цахилгаан мотор 1 ширхэг, татагч багаж /6 хөлтэй, тороостой/ 1 ширхгийг тус тус улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-т зааснаар эд мөрийн баримтад хураагдсан агаарын хоолой 1 ширхэг, ишгүй хүрз 1 ширхэг, цахилгааны утас, агаарын сэнс, үзүүртээ төмөртэй уутны тасархай 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, хамгаалалтын малгайны хуванцар бүслүүр, шаргал өнгийн хуванцар хэсэг, шороо зэргийг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, 55-61 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******өд, 23-70 УНН улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаярт тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” 4-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооход чиглэгдсэн байх учиртай.
...*******, ******* нар нь *******гийн дуудсанаар Өмнөговь аймаг руу барилгын ажил хийхээр 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр явсан бөгөөд нь өд ажил бүтэхгүй болсон гээд Дундговь аймагт нийлсэн байдаг. Ингээд тэд хамт ажил хийхээр тохирсон байсан хүмүүстэйгээ 4 хоног хамт архи ууж, хоол унд идэж өнжөөд *******, ******* нар нь хамтдаа Улаанбаатар хот руу буцсан.
Дээрх байдлаас үзэхэд *******, ******* нар нь Өмнөговь аймаг руу барилгын ажил хийхээр явсан бөгөөд 4 хоноод Улаанбаатар хот руу буцсан нь тогтоогдсон. Тэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр алт буюу ашигт малтмал эрэн хайх зорилгоор газар, газрын хэвлийд халдсан болох нь нотлогдохгүй, өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийн санаа зорилго буюу субьектив талын шинжгүй байна.
Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, бусад гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Тухайлбал гэрч Э.Баярцэцэг, М.Бүдээ нарын мэдүүлгүүдээс үзэхэд тэдний нөхрүүд болох *******, В.Бат- Очир нар нь “Дундговь аймаг руу алт ухахаар явсан” талаар тодорхой мэдүүлдэг. Гэтэл *******, ******* нарын тухайд *******гийн дуудсанаар өөр санаа зорилготойгоор очсон талаар тодорхой мэдүүлдэг. *******, ******* нар Улаанбаатар хотоос Дундговь аймагт очсон бөгөөд бусад шүүгдэгч нарын тухайд Өмнөговь, Дундговь аймгуудад очсон байсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******, Б., *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол...” гэж гэм буруутай гэж тооцож байгаа нь ойлгомжгүй буюу шүүгдэгч нар нь санаатайгаар нэгдэж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь өөрөө хуулийг буруу хэрэглэж, тайлбарлаж байна гэж үзэж байна.
Шүүгдэгч нар *******, ******* нарыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн хуулийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оролцсон оролцоо байхгүй бөгөөд тухайн газарт очоод хоол унд идэж хоноод Улаанбаатар хот руу явсан байдаг ба энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-р зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг нэг бүрчлэн мөрдөн байцаалтын явцад нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх учиртай бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой ба хэрэгт авагдсан нотлох баримт, яллах дүгнэлтийн хүрээнд үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтийг хийхэд шүүгдэгч *******, ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2- 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч *******, Б., *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-ийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т “гэмт хэргийн шинжгүй” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан шүүгдэгч *******, *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан шүүгдэгч *******, Б., *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутай гэдгийг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байна гэж үзэж байна. Энэ хүмүүсийг хүний амь насыг санаатайгаар нэгдэж, болгоомжгүй хохироосон гэм буруутай гэж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутайд тооцсон *******, ******* нарын үйлдэл нь алт ухсан, хайсан ажиллагаанд оролцоогүй. Энэ нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1, , , нарт холбогдох Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Ингэхдээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнэсэн. Тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул явуулсан гэдгийг нотлох баримт нь амь хохирогч ухсан нүхэнд амь насаа алдсан гэх баримт шууд нотлох баримт болно гэж дүгнэсэн. Гэтэл энэ үйл явдалд *******, ******* нар хамааралгүй тухайн цаг хугацаанд байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байдаг. Тэнд очоод 2-3 хоног архи уусан гэж хэлдэг. Хэрвээ тэнд байснаараа гэм буруутай бол болгоомжгүй гэх хэлбэр байна гэж үзэж байна. Тухайн цаг хугацаанд байж байгаад явсан нь холимог хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар болгоомжгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн гэм буруутайд үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид энэ шинж ялын төрөл хэмжээг тусгайлан заана гэсэн хуулийн зохицуулалтаар шийдвэрлэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар болгоомжгүй үйлдсэн гэх шинж байхгүй. Үүнээс үзэхэд *******, ******* 2 тухайн цаг үед байсан гэж үзвэл гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгах үндэслэл байна гэж хэлмээр байна гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэлэх зүйл байхгүй гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: *******, *******, Б., , *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн халдлагын зүйл нь газар, газрын хэвлий, хууль бус ашигт малтмал байгаа. Шүүгдэгч нар нь алт олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул явуулж, гэм буруугийн шууд санаатайгаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйл баримт хэрэгт авагдсан. Өмгөөлөгч нарын тайлбараас харахад байгаль орчинд хохирол учруулаагүй тул гэмт хэрэгт тооцохгүй талаар гомдолдоо дурдаж байна. 2-р хавтаст хэргийн 74-79 дэх талд үнэлгээ хийж болохгүй талаар экологийн үнэлгээний дүгнэлт гарсан. Шүүгдэгч нарын газрын хэвлийд халдсан уг хэргийг хүн, амьтан унаж бэртэх, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж аймгийн ерөнхий прокурорын мэдэгдлийн дагуу тухайн орон нутгийн захиргаанаас гаргуулсан. Энэ талаар хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Бадрах гэрч Отгонмөнх, Ганчимэг нарын мэдүүлгээр нотлогддог. Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гараагүй нь шүүгдэгч нарын хувьд хохирол төлөх боломжгүй ашигтай байдал бий болсон болохоос биш гэмт хэрэг үйлдээгүй гэх үндэслэл болохгүй юм. Дээрх гэмт хэрэг нь хөрснөөс доош тусгай зөвшөөрөлгүй алт хайх зорилгоор, алт хайх зорилго нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хэлбэрийн шинжийг бүрэн агуулж байгаа хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, газрын хэвлийд халдсанаараа төгсдөг гэмт хэрэг, мөн хүний амь нас хохирсон гэмт хэрэг байгаа. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь алт олох санаагаараа нэгдэж, ашиглах багаж хэрэгслээ дундаасаа мөнгө нийлүүлж авсан. Нийт 3 удаагийн тэсэлгээ хийснээс 2 удаагийн тэсэлгээнд 7-уулаа байсан байдаг. Өмнөх 2 удаагийн тэсэлгээнд , нар оролцсон байдаг нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. 3 дахь удаагийн тэсэлгээнд , нар хот явсан байдаг. Шүүгдэгч нар нь өөрсдийнхөө хөдөлмөрийг хөнгөвчлөх, алт олохоор нүхэнд амь хохирогч ыг татагч багажаар оруулж, тэсэлгээ хийлгэх нөхцөл боломжоор бүрдүүлсэн нь ын амь насаа алдсантай шууд шалтгаант холбоотой гэж үзэж байна. , , , нар нь дээрх нөхцөл байдлыг бүрдүүлж, амь хохирогч амь насаа алдсан харамсалтай нөхцөл байдал үүссэн. Улмаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх зэрэг тал бүрээс нь харж торгох ялын хамгийн доод хэмжээ буюу 5400 нэгжээр торгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Шүүгдэгч 2007 онд Баянзүрх дүүргээс 20 жилийн хорих ял аваад 2018 онд шүүгчийн захирамжаар 2 жил 8 cap 4 хоногийн тэнсэн харгалзах ял оногдуулсан байх хугацаандаа байгаль орчинд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж шүүхээс 3 жил 8 cap 4 хоногийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нар нь шүүхийн шатанд гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаагаас харахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч , нарын давж заалдсан гомдлын дагуу сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/03 тоот шийтгэх тогтоолыг хянав.
Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч нар болох ******* *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт, прокурорын хяналт, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Шүүгдэгч нар нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны үед Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Завгийн хэц” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан,
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Завгийн хэц” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор тэсэлгээ хийх явцад, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Энэ гэмт үйлдлийн талаар иргэн *******аас харилцаа холбооны хэрэгслээр Дундговь аймгийн цагдаагийн газарт 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 30 минутад мэдээлснийг хүлээн авч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ. Улмаар хяналтын прокурор 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гаргасан байна.
Дундговь аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх *******, В.Бат- Очир, *******, *******, *******, *******, нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэргийг, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг бүлэглэн бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт тус бүрд нь 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 12-ны өдрийн 147 дугаартай оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 cap 4 хоногийн хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 cap 28 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх 3 жил 7 cap 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд “...*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, ...*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс үзэхэд *******, ******* нар нь Өмнөговь аймаг руу барилгын ажил хийхээр явсан бөгөөд 4 хоноод Улаанбаатар хот руу буцсан нь тогтоогдсон. Тэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр алт буюу ашигт малтмал эрэн хайх зорилгоор газар, газрын хэвлийд халдсан болох нь нотлогдохгүй, өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийн санаа зорилго буюу субьектив талын шинжгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, бусад гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, *******, Б., *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******, Б., *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т “гэмт хэргийн шинжгүй” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан шүүгдэгч *******, *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан шүүгдэгч *******, Б., *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар 2019 оны 08 дугаар сарын 23-26-нд Дундговь аймгийн Өлзийт сумын “Завгийн хэц” гэх газарт ашигт малтмал эрэн хайх ажиллагаа явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан газар ухах зориулалтын багаж зэвсгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, цогцсын талаар явуулсан үзлэг шинжилгээний тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд болон яллагдагч нарын өөрсдийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл бүхий байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс *******, ******* нарыг уг хэрэг үйлдэлд оролцоогүй учир гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох тухай үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан ч энэ нь нотлогдохгүй, прокурор мөрдөх байгууллагаас цуглуулсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон гэдгийг улсын яллагчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлон тайлбарласан ба үүнийг ч шүүгдэгчийн өмгөөлөгч хурал дээр үгүйсгээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч шүүгдэгч нарын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй боловч хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа тохиолдолд нотлох баримтаар үнэлэх боломжтой.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт нь заагдсан ялыг шүүгдэгч нарт оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрч тогтоогдсонгүй.
Иргэн ын амь нас хохирсон асуудлаар явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн, Эрүүгийн хуулийн зүйл ангид заагдсан гэмт хэргийг шалган шийдвэрлэсэн ажиллагаа болсон бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
Х.ГЭРЭЛМАА
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР