Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021283 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Н. Шүүгдэгч Н2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КоКо банана” бааранд С.Мөнх-Эрдэнийг толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Ү үнд: шүүгдэгч Ншүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 5 дугаар сарын 26- наас 27-нд шилжих шөнө “Coco banana” баарны гадаа Мөнх-Эрдэнэ гэх залуу танилцъя гээд гараас барьчихаад тавихгүй байсан. Би цагдаа дуудах гэсэн боловч миний гараас барьчихаад сүртэй юм бэ угаасаа намайг дагаад явах юм байж гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би нөхрийгө ө утсаар дуудаад манай нө хөр иртэл Мөнх-Эрдэнэ чиний дуудаж байгаа хүн чинь энэ юм уу гээд доромжлоод манай нө хөр рүү дайраад байсан. Мөнх-Эрдэнэ тухайн үед би цагдаагийн тусгайд ажилладаг чи цагдаагаа дууд гээд байсан. Би зугатах санаатай тухайн үед гарт байсан пивоны шилээр санамсаргүй цохисон. Мөнх-Эрдэнэ надад хүч хэрэглэж байсан ч би санамсаргүйгээр нүүрэн тус газар нь шилээр цохисондоо гэмшиж байна гэв. мөрдөн байцаалтанд хохирогч С.Мөнх-Эрдэний“… 2017 оны 5 дугаар сарын 26- ний өдөр 00 цагийн орчимд хамт ажилладаг Энхбаяр болон Даваажаргал нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко банана” бааранд орж хүний 3,3 шил пиво авч уугаад тэндээ бүжиглэсэн. 03 цагийн үед тамхилахаар гадаа гараад үүдэнд тамхи татаад зогсож байтал хажуу талд 3-4 эмэгтэй зогсож байхаар нь очоод танилцах санал тавьтал Нгэх эмэгтэй чам шиг халтар бандитай танилцахгүй гэсэн. Чи яагаад танилцахгүй байгаа юм бэ ялгаагүй халтар биздээ гээд хоорондоо маргалдаж байгаад эргээд явах гэтэл гэнэт миний хажуу талаас цохиж зугатсан. Би доошоо болоод суугаад Даваажаргал, Энхбаяр хоёр нө гө ө охины араас нь очиж таксинаас нь буулгасан. Цагдаа дуудаад хүлээж байтал Нийн нөхөр нь гэх залуу ирээд бас бид нартай маргалдаж байтал Ннь Энхбаярын нүүр лүү 3- 4 удаа алгадсан. Бид нар хоорондоо хэрэлдээд зогсож байхад цагдаа ирээд тэр 3 хүүхнийг аваад явсан. Би гэмтлийн эмнэлэг дээр очиж хөмсгөндө ө 5 оёдол тавиулсан /хх-ийн13/ Миний хувьд энэ хүнд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож ө гнө үү...” гэх мэдүүлэг хх-ийн 44/ гэрч Э.Даваажаргалын“…2017 оны 5 дугаар сарын 26-ний өдөр 00 цагийн орчимд хамт ажилладаг Энхбаяр болон Мөнх-Эрдэнэ нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана бааранд хүний 3,3 шил пиво авч уугаад тэндээ бүжиглэсэн. 03 цагийн үед тамхилахаар гадаа гараад үүдэнд тамхи татаад зогсож байтал Мөнх-Эрдэнэ 2-3 метрийн цаана 3 эмэгтэйтэй юм яриад байсан. Би хойноос нь хараад тамхиа татаад зогсож байтал гэнэт над руу шил үсрээд Мөнх-Эрдэнэ нь доошоо тонгойгоод доошоо суухаар нь яваад очтол баруун талын хөмсө гнө ө с нь цус гарч байсан. Яагаад чамайг цохичив гэтэл танилцах гэтэл цохичихлоо гэсэн. Эргээд хартал нө гө ө юм ярьж байсан 3 хүүхэн таксинд суугаад явах гэж байтал араас нь очоод таксины жолоочид нь хэлээд буулгасан. Тэгээд би 102 луу залгаж дуудлага ө гө өд цагдаа ирэхийг хүлээж байх хооронд чи яагаад цохиж байгаан гээд хар өнгийн пудболктой Нгэх эмэгтэйгээс асуутал танай энэ нэг шалчигнасан юм чинь хоргоогоод байсан хохь чинь ш дээ” гээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14/ гэрч М.Батсоёлын“ … Мөнх-Эрдэнэ гэдэг залуу над дээр ирээд та гурав гурвуулаа явж байгаа юмуу танилцъя гэхээр нь үгүй ээ ө өртэй чинь юм ярихгүй цаашаа яв гэтэл Төрмандахыг заагаад чи арай гайгүй юм байна гэснээ Нийг заагаад чи бол арай бишээ гээд байсан...гэтэл пивоны шил хагараад нө гө ө залуу нүүрээ дараад доошоо суусан...Нтаксины зогсоол руу гүйгээд явсан. Төрмандах бид 2 очоод харахад хөмсө гнө ө с нь цус гарч байсан. Ө өр зүйл бол болоогүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 15/ гэрч Б.Төрмандахын“… 2017 оны 5 дугаар сарын 26-ний өдөр 03 цагийн үед бааранд орж бүжиглэе гээд гарч такси бариад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана баарны гадна очоод Нтаксины мөнгө ө ө гө х гэтэл таксины жолооч нь задлахгүй гэсэн чинь задлуулаад ирье гээд дотогшоо орсон. Мөнгө ө задлуулаад гарч ирэхдээ нэг шилтэй пиво барьж гарч ирсэн...Тэгтэл Нбаруун гараа угз татаж байгаад зүүн гартаа барьж байсан пивоор тэр залуугийн хөмсө г рүү цохчих шиг болсон... тэгтэл нө гө ө залуу духаа дараад доошоо суучихаар нь Батсоёл бид хоёр яачив зүгээ рүү гээд буцаад нө гө ө залуу дээр очтол аль хөмсгийг нь санахгүй байна нэг хөмсө гнө ө с нь цус гарч байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 17/ сэжигтнээр С.Нийн...”2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед Баруун 4 замын “Рок шугер” нэртэй пабд найз Төрмөнхтэй уулзаад хүний 1,1 коктейль, 1,1 пивотой авч уугаад ярьж сууж байгаад найз Батсоёл руу яриад 00 цаг өнгөрч байхад хороололд гэрт нь очсон. Гэрт нь юм ярьж сууж байгаад баар орж бүжиглэе гэж яриад 3 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана бааранд бид 3 такси бариад очсон. Би таксины мөнгө ө гөх гэтэл жолооч нь задлахгүй гэхээр нь би дотогш ороод 1 шил пиво аваад мөнгө задлуулж гарч ирээд таксины мөнгө ө төлө өд буцаад орох гэтэл Төрмөнх, Батсоёл хоёр тамхи татаад үүдэнд зогсож байсан. Би татаж дуусахыг нь хүлээгээд үүдэнд нь зогсож байтал Мөнх-Эрдэнэ гэх залуу хэдэн залуучуудтай хамт хажууд ирж зогсоод тэд нар юм ярьж байснаа Мөнх-Эрдэнэ ганцаараа ирээд танилцъя гэхээр нь би үгүй гэсэн чинь угаасаа жаахан үнэд орж байгаад дагаад явах юм байж юундаа маяглаад байгаа юм гэсэн. Би чи юу яриад байгаан гэтэл чамайг Солонгос гаргачихвал гайгүй үнэд хүрэх янхан байна гэснээ Батсоёлыг чи чинь харин гайгүй юм байна та энэ найз чинь жаахан тийм юм тээ гэхээр нь би чи яахаараа хүнийг царайгаар нь дугаарладаг юм бэ чамд царай муутай эсэх нь ямар хамаатай юм бэ цаашаа яв наана чинь камертай чамайг бичиж байгаа гэтэл энэ камер чинь дуу бичдэггүй юм чамайг юу ч гэж хэлсэн хэн ч сонсохгүй ш дээ гэхээр нь би цаашаа яв гээд түлхтэл чи төлбөрийн чадвартай бол цохиорой 1 см сая тө грө г шүү гээд байсан. Би хажуугаар нь гарах гэтэл баруун гарын бугуйнаас барьчихаад тавихгүй болохоор нь салгах гэж ноцолдож байхдаа зүүн талын гарт байсан шилтэй пивороо толгой руу нь нэг удаа цохисон” гэх мэпүүлэг /хх-ийн 26/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7037 дугаартай: С.Мөнх-Эрдэнийн биед хөмсө гний няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлө өлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 20/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 34/, ял шалгах хуудас /хх-ийн 37/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Н“КоКо банана” бааранд С.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас пивоны шилээр толгойн тус газар нь цохиж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч С.Мөнх-Эрдэний “…Нгэх эмэгтэй чам шиг халтар бандитай танилцахгүй гэсэн. Чи яагаад танилцахгүй байга юм бэ ялгаагүй халтар биздээ гээд хоорондоо маргалдаж байгаад эргээд явах гэтэл гэнэт миний хажуу талаас цохиж зугатсан...Би гэмтлийн эмнэлэг дээр очиж хөмсгөндө ө 5 оёдол тавиулсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 13/ гэрч Э.Даваажаргалын “…гэнэт надруу шил үсрээд Мөнх-Эрдэнэ нь доошоо тонгойгоод доошоо суухаар нь яваад очтол баруун талын хөмсө гнө ө с нь цус гарч байсан...Нбаруун гараа угз татаж байгаад зүүн гартаа байсан пивороо тэр залуугийн хөмсө г рүү цохичих шиг болсон... нэг хөмсө гнө ө с нь цус гарч байсан. сэжигтнээр С.Нийн”...Би хажуугаар нь гарах гэтэл баруун гарын бугуйнаас барьчихаад тавихгүй болохоор нь салгах гэж ноцолдож байхдаа зүүн талын гарт байсан шилтэй пивороо толгой руу нь нэг удаа цохисон. /хх-ийн 26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7037 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдлоо. Нийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин тө гөлдөр мөрдө гдө ж байх хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө үйлдэгдэж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд ирүүлжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж буй Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь хүнлэг, энэрэнгүй зарчимд нийцэх бө гө өд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрө ө с хүчин тө гөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Ннь ө өрийн гэм бурууг хүлээн зөвшө өрсөн, урьд ялгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал, хохирогч сайн дураар эвлэрсэн мөн учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлө өлө х боломжтой байх тул С.Нийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. хохирогч С.Мөнх-Эрдэнээс “ миний бие Н ямар нэгэн гомдол саналгүй, тул хэргийг хэрэгсэхгүй болгож ө гнө үү” гэсэн бичгийн хүсэлт гаргаж хэрэгт ирүүлснийг шүүх үнэлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн С.Н холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бө гө өд учруулсан хохиролоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлө өлж болно” гэсэн заалтыг баримтлан шийдвэрлэлээ. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө гүй, шүүгдэгч хохирогчид төлө х төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийн шүүдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлө ө лсүгэй.

3. Нцагдан хоригдоогүй, бусдад төлө х төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч ө өрө ө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин тө гөлдөр болтол шүүгдэгч С.Н урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮ Ү ГЧ Ц.ДАЙРИЙЖАВ