Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч: Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цагаанхүүгийн Т т холбогдох эрүүгийн 2017 2602 1334 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Эрчим Өгий” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 2, ял шийтгэлгүй, Т . Шүүгдэгч Т нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Б.Энхсансарын баруун тохойд данхаар цохиж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т мэдүүлэхдээ: Би 2004 оноос эхнэр Б.Энхсансартай амьдарч байна. Сүүлийн үед бид байнгын хэрүүл маргаантай байснаас тэр надаас сална гээд явсан боловч бид эвлэрээд амьдарсан. Би Б.Энхсансараас тусдаа амьдарч байхдаа Номин-Эрдэнэ гэдэг эмэгтэйтэй танилцсан байсан бөгөөд надтай хамт байхдаа Номин-Эрдэнэ жирэмсэн болсон байсан. Энэ тухайгаа эхнэрт маань хэлснээс тэд байнга утсаар болон фейсбүүк мессенжерээр хоорондоо хэрэлддэг болсон. Тэгээд ч Б.Энхсансар өнгөрсөн асуудлыг байнга яриад, хэрүүл хийдэг. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би найзтайгаа уулзаж, пиво уугаад шөнө 03 цагийн үед гэртээ ирсэн. Өглөө нь 12 цагийн үед Б.Энхсансар надтай хэрэлдэхээр нь би гал тогооны өрөөний плитка дээр байсан данхыг аваад Б.Энхсансар руу шидтэл баруун гарынх нь тохойг онож, түүнд хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Өөрийн гэм буруутай үйлдэлд маргах зүйлгүй. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж, ойлгосон. Эхнэрийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Хөнгөн ялаар шийтгэнэ үү гэв. Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Энхсансар мэдүүлэхдээ: ...Би Ц.Т той 2004 онд гэр бүл болсон, нэг хүүхэдтэй. Түүнээс хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. 2016 оноос хойш Т гэр бүлээс гадуур нэг эмэгтэйтэй хувийн харьцаатай болсноос маргаан үүссэн. 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэртээ маргалдахад Т над руу данх авч шидсэний улмаас тохойндоо хөнгөн гэмтэл авсан. Одоо бид учир зүйгээ олж, эвлэрсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Шүүх эмнэлгээс миний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийнх гэж дүгнэлт гаргасныг зөвшөөрч байна. Нэмж шалгуулах зүйл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 7251 тоот дүгнэлтэд: 1. Б.Энхсансарын биед баруун тохойн няцарсан шарх, духны зулгаралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. (хавтаст хэргийн 32 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Т ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 48 дугаар хуудас) 3 ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Т 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 54а дугаар байрны 02 тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Б.Энхсансартай хэрэлдэж маргалдан, улмаар түүний баруун тохойг данхаар цохиж, бие махбодид нь баруун тохойн няцарсан шарх, духны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энхсансарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 7251 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Т ын гэмт үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй боловч хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд хоорондоо сайн дураар эвлэрсэн байна. Ц.Т ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба харин энэ хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх үед 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг нь оногдуулах ялын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах" гэмт хэргээс хөнгөн байгаа боловч шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг буцаан хэрэглэж, Ц.Төмөр-очирыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь түүнд илүү ашигтай тул Ц.Т ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ. 4 Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан Ц.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 3. Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай. 5 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН