Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

*******, *******, *******

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0009/Э

-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал, Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Уянга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг  

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох 2118000000393 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овгийн *******н *******, 2002 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, *******, *******од оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/,

Монгол Улсын иргэн, овгийн ын , 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Улаанбаатар хот од оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:/,

Монгол Улсын иргэн, овгийн ын , 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот од оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:/,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө -Уул аймгийн сумын 11 дүгээр баг 3, 4 дүгээр байрны автомашины зогсоол дээр байрлуулсан гийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1100000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж авсан гэмт хэрэгт холбогджээ.

-Уул аймгийн Прокурорын газраас: *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******н *******, овогт ын , овогт ын нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай “Тоуоtа Рrius 30” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 22000000 төгрөгийг хувь тэнцүүлж шүүгдэгч *******, У , ******* нараас 7333334 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.2-д зааснаар хуулийг буруу хэрэглэсэн, 39.6-р зүйлийн 1.1.4-т заасан “Шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн” үндэслэл байна гэж үзэж байна.

Учир нь: Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ: *******, *******, ******* нарын машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг МУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэхээр тогтоосон байна.

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах үед болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээс үзвэл: Ялтан нар нь *******ийн жолоодож явсан “Хас Хаан ББСБ”-ын өмчлөлийн 71-33 УАТ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн автомашинаар салхинд гарахаар хоорондоо уулзаад явж байх замдаа “... найз Нямгаваа-д тохиолдсон асуудлын талаар ярилцаж байгаад, туслахаар шийдэж, машины дугуй аваад зараад мөнгийг өгөх талаар ярилцсан....” гэж мэдүүлсэн байна.

Үүнээс үзвэл ялтнууд нь гэмт хэрэг үйлдэх, дугуй авах талаар урьдчилж бэлтгэсэн гэх үндэслэл байхгүй бөгөөд хотоос гарч -Уул аймаг явж байх үедээ замд гараад явж байхдаа найз Нямгаваагийн талаар ярилцсан, машины дугуй авах талаар ярьсан байгаа нь машин механизм анхнаасаа ашиглахаар урьдчилан бэлтгэсэн, зориуд ашигласан гэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэгэнт замд гараад явж байсан нь уг тээврийн хэрэгслээс буух, тээврийн хэрэгслийг орхих, өөр бусад байдлаар -Уул аймаг явах боломжгүй, тийм хүсэл зорилго байхгүй, нэгэнт хөдөлсөн тээврийн хэрэгслээс өөрөөр унаа сэлгэх шаардлагагүй байсан бодит нөхцөл байдалд шүүх зөв дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Түүнчлэн шүүх нь тэднийг машин механизм ашиглах санаа зорилго, сэдлийг хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч нарын санаа сэдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар болон УДШ-ийн 2018 оны 06-р сарын 25-ны өдрийн 306 тогтоолд заасан үндэслэлээр тогтоож чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн, яллах дүгнэлтэд хөтлөгдөж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хуулийн энэхүү зүйл хэсэгт “... хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ нь зөвхөн өмчлөгч этгээдийн хувьд хэрэглэхээр зааснаас гадна бусдын өмчлөлд хуулийн дагуу шилжсэн бол тухайн эд зүйлийг үнэлж, шилжүүлсэн өмчлөгч эзэмшигчийн оногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, хохирлыг төлүүлэхээр заасан байтал шүүгдэгч нарт хувь тэнцүүлж, *******ээс 7.333.334 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд хэргийг хянан үзэж *******ийн анх удаа тохиолдлын чанартай хэрэгт холбогдох хохирлыг нөхөн төлсөн, хувийн зан байдал, түүний хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан хуулийг зөв хэрэглэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тохирох ялыг оногдуулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй болно.... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тайлбартаа:

Хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Миний бие өчигдөр хэргийн материалтай танилцсан бөгөөд хавтаст хэргийн материалтай танилцахад мэдүүлгийн зөрүү байсан ба анхан шатны шүүх тэрхүү мэдүүлгийн зөрүүг арилгуулаагүй байна. Хэзээ, хаана ямар зорилгоор гэмт хэрэг үйлдсэнийг хөтөлбөргүй тогтоох шаардлагатай. Энэхүү гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж хувь тэнцүүлж үнийн дүнг гаргуулсан  үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгийг хурааж улсын орлого болгож болохгүй. Шүүгдэгч нарын хувьд хохирлыг бүрэн төлсөн гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Шүүгдэгч нар нь Улаанбаатар хотоос гарахаас өмнө санаа, сэдэл зорилгоороо нэгдсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлж гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө -Уул аймгийн сумын 11 дүгээр баг 3, 4 дүгээр байрны автомашины зогсоол дээр байрлуулсан гийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1100000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үеэл ******* рүү залгаж гэрт нь очиж уулзаад, ******* руу залгаж бид хоёр очиж байгаа шүү, залгахаар гараад ирээрэй гэж хэлээд очсон. *******ын очиж уулзаад бид гурав салхинд гарахаар шийдсэн. Хотоос гараад 61-ийн гарам өнгөрч явахдаа 2021 оны 10 дугаар сарын 25-ны үеэр бидний найз яаралтай 500,000 төгрөг хэрэгтэй байна, найз нь аавын машиныг унаж яваад мөргөлдсөн гээд дүнсгэр явж байсан талаар ярилцаж, яаж туслах вэ, найздаа туслах юм сан гэж ярилцсан. Тухайн үед бид гуравт бэлэн мөнгө байгаагүй учир хоорондоо ярилцаж байгаад, машины дугуй хулгайлж зараад мөнгөтэй болж, найздаа өгч болно гэж бодсон...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* над руу залгаад гадна ирсэн байна, гараад ир гэхээр нь би гарч уулзсан. Бид хоёр *******тай ярьж, гэрийнх нь гадна очиж, бид гурав уулзаж, амралтын өдөр юм чинь салхинд гарахаар явсан. Замдаа бид гурав ярьж яваад, руу залгаад хүний машины арыг хонхойлгосон, эцэг эхдээ хэлж чадахгүй байна, мөнгө байвал өгөөч гэж хэлсэн гэсэн тэгээд, машины дугуй аваад зараад найздаа 500,000 төгрөг олоод өгч болох юм байна гэж ярилцаад, руу явсан. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна, уучлаарай дахин ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*******, хоёр гэрийн гадна ирж над руу залгасан. Амралтын өдөр юм чинь агаар салхинд гаръя гээд явсан. Замдаа явж байхад машинаа мөргөлдүүлчихжээ мөнгө байна уу туслаач гэж ярьж байна лээ гэсэн. Бид нарт бэлэн мөнгө байгаагүй учир найздаа яаж туслах талаар ярьж байгаад, салхинд гарч байгаа юм чинь орж хүний машины дугуй авч, зараад мөнгөтэй болох юм байна гэж бодсон. д ирээд гайгүй обуд харагдахаар нь авсан. Уучлаарай...” гэх мэдүүлэг, /хх223/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл “... сумын 11-р баг, 3-р байрны гадна зогсоол дээр байсан 8807 УНГ улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй алдагдсан” гэх гомдлыг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан. /хх 10/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”цагаан өнгийн улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байх ба уг тээврийн хэрэгслийн 4 дугуй байхгүй, машин доор дугуй тус бүрийн хажууд блок эвж байрлуулсан байдалтай байв.” /хх 12-14/,

Эд зүйл түр хураан авах тухай тэмдэглэл “...Ц.Нямцогтоос 217.50.17 размертай 4 ширхэг обуд дугуйг хэрэгт ач холбогдол болгон түр хураан авав. /хх 23/,

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслээ шинэ хорооллын 3, 4 дүгээр байрны голын машины зогсоол дээр байрлуулж тавиад гэр рүүгээ орсон бөгөөд тэндээ хөдөлгөөгүй 3 хонуулсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 13 цаг 30 минутын орчимд машинаа шалгах гээд машин дээрээ ирэхэд миний машины 4 талын обуд дугуйг тайлж аваад оронд нь 4 блок хийж тавиад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх 39/,

Гэрч Ц.Нямцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******ээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэлд гоёлын обуд авах зорилгоор “Legon” нэртэй 5 салаа хар саарал өнгийн 17.50.215 размерын обудтай дугуйг нийт 1.100.000 төгрөгөөр бодоод 950.000 төгрөгийг бэлэн тоолж өгөөд зөрүүнд нь өөрийн 15 размерын обуд дугуйг 150.000 төгрөгөөр бодож аваад 4 хонож байна. Тэгээд өнөөдөр тухайн обуд, дугуй гэмт хэргийн замаар алдагдсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд *******ээс мөнгөө авсан.” гэх мэдүүлэг/хх 41/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “Тоёота Приус-30 маркийн 8807 УНГ улсын дугаартай суудлын автомашины “Legon” нэртэй 215.50.17 размерын обуд дугуйтайгаа /хэрэглэж байсан/ 4 ширхэг нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1100000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 59-61/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “Тоёота Приус-30 маркийн 7133 УАТ улсын дугаартай саарал өнгийн 3 загварын лүүктэй, нарны зайн хураагууртай суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 22000000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 69-70/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж заасан нь Монголын төр өмчийг аливаа гэмт халдлагаас хуулийн хүрээнд хамгаалах үүргээ тунхагласан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд, Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заагаад энэ зүйлийн 3 дахь хэсэгт "...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж заажээ.

Түүнчлэн, Монгол Улсын Иргэний хуулийн "Өмчийн төрөл хэлбэр"-ийг тодорхойлсон. Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д " Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна." мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөх эрх"-ийг баталгаажуулсан байна.

Тухайлбал: "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж тодорхойлжээ.

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авах ба хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлдог.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгөө эзэмшилдээ авч, захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцно.

Шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд “... Мөнгөний хэрэг гараад байсан тул гайгүй дугуй зарж мөнгөтэй больё. аас авбал мэдэгдэхгүй гэж гэж ярилцаад 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос гарч явсан.

д шөнийн 00-01 цагийн хооронд ирсэн. Нэг дэлгүүрийн гадна байрлуулж тавьсан “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн обудыг дугуйтай нь тайлж авсан. ******* хүн харж байсан.” /хх-82,89,97/ гэх мэдүүлгээр шүүгдэгч нар нь ашиг олох шунахай зорилгоор бусдын эд зүйлийг шөнийн цагаар бусдад мэдэгдэхгүйгээр авсан байх тул “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна.

Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “Машин механизм” хэрэглэж, ашиглаж үйлдсэн бол тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж үзнэ.

“Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгийг зөөх, тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “ Тоёота Приус-30” маркийн 7133 УАТ улсын дугаартай саарал өнгийн автомашин ашигласан байна.  Өөрөөр хэлбэл: Хулгайлж авсан 4ш ширхэг дугуйгаа /обудын хамт/ дээрх автомашинаараа зөөвөрлөн Улаанбаатар хотод аваачиж зарсан болох нь шүүгдэгч нараас  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан фото зураг /хх 16-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 26/  болон бусад баримтуудаар нотлогдож байх тул “хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан” гэж үзнэ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шүүх хуулийг буруу хэрэглэсэн. *******ийн анх удаа тохиолдлын чанартай хэрэгт холбогдох хохирлыг нөхөн төлсөн, хувийн зан байдал, түүний хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан хуулийг зөв хэрэглэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тохирох ялыг оногдуулж өгнө үү... гэжээ:

Гэм буруутай этгээд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашигласан бол тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэх бодитой аюул заналыг бий болгодог тул тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэн тухай хуулийн зарчимд нийцэх юм.

Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл бусдын эзэмшилд байдаг нь тогтоогдсон тул  /хх 104-106/ түүний үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул өмгөөлөгч Б.Оюунбилэгийг давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. -Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                                  ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР