Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/05195

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 24 101/ШШ2023/05195

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  өргөн чөлөө гудамж, байр, 46 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт орон сууцны төлбөр 0,600,000 төгрөг, алданги 60,300,000 төгрөг, нийт 180,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. /Үнэмлэхийн дугаар /,

хариуцагч О.*******,

хариуцагчийн өмгөөлөгч Б. /Үнэмлэхийн дугаар /,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ******* ХХК нь хариуцагч О.*******тай 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 21/0315 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1-д зааснаар орон сууцыг хөнгөлөлттэй үнэ буюу 0,600,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Хариуцагч нь нэхэмжлэгч компанид хяналтын инженер албан тушаал хашдаг байсан тул зах зээлийн үнээс доогуур хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, мөн түүний хүсэлтээр орон сууцны үнэ төлөгдөөгүй байхад тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээний 1.1-д зааснаар гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны үнэ болох 0,600,000 төгрөгийг 100 хувь төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй нэхэмжлэгчийг хохироож байна. О.******* мөнгө өгсөн эсэх дээр маргадаггүй. Тухайн компанид 3-5 жил ажилласан тохиолдолд энэ байрыг өгөхөөр тохиролцсон гэж хэлж байна. 2023 оны 5 сард ажлаасаа гарсан. Ингээд анх тохиролцсон 5 жилийн хугацаанд хийгдэх төслүүдэд ажиллах ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлэхгүй 3 жил ажиллаад ажлаас гарсан. Тиймээс орон сууцны үнийг шаардаж байгаа. Хэрвээ 5 жил ажилласан бол ийм маргаан үүсгээд байх компани биш. О.******* сайн ажилтан байсан ч хэлсэндээ байгаагүй тул ийм нөхцөл байдал үүссэн. Хоёр талын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжсэн. Гэрээний гол нөхцөл бол харилцан тохиролцоод үнийг төлсөн байхыг шаарддаг. Нөгөө талаас эд хөрөнгийн бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ үүргийн нэхэмжлэгч тал биелүүлсэн, харин хариуцагч тал тохиролцсон үнийн дүнгээ төлөөгүй. Гэрээнд гарын үсэг зураад танилцсан эрх зүйн бүрэн чадамжтай, дээд боловсролтой хүн тул гэрээний үр дагаврыг ойлгосон байх ёстой. Тухайн үед хяналтын инженер 5 сая төгрөг авдаг гэдэг нь худал. О.******* илүү цагаар ажилласан гэж байгаа бол илүү цагийн мөнгөө шаардах эрх байсан. Ийм шалтаг гаргаж байгаа нь нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Манай байгууллага жил болгон ажилчдаа гадагш зугаалуулдаг, О.*******д машин авч өгч байсан баримт байгаа. Техникийн засвар, дотор засалд 30 орчим сая төгрөгийн засвар хийсэн гэж байгааг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 243.1-д зааснаар ******* ******* ******* ХХК өмчлөх эрхийг гэрээний дагуу шилжүүлсэн, нөгөө талаас хариу төлбөр төлөөгүй тул шаардах эрхтэй. Хариуцагч тал бэлэглэлийн гэрээ хийсэн гэдэг боловч хэрэгт авагдсан баримтаар худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдэг нь харагдаж байгаа. Хоёр талын байгуулсан гэрээний 2.1-д төлбөрийг графикийн дагуу хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж зааснаар 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 1010 хоног хэтрүүлсэн бөгөөд өдрийн 0,1 хувь болох 0,600 төгрөгөөр тооцоход нийт алданги 1,806,000 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 60,300,000 төгрөгийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь хариуцагч О.*******д үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа амаар болон утсаар, албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 1.1-д зааснаар орон сууцны төлбөр 0,600,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, гэрээний 2.1-д зааснаар алданги 60,300,000 төгрөг, нийт 180,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.******* миний бие 2020 оны 3 дугаар сард тогтвортой ажлын гэрээ хийнэ гэсэн зараар ******* ******* ******* ХХК-д хяналтын инженерээр ажилд орсон. Тус компанид ажилд ороход гурваас таван жилийн хугацаанд ажиллавал байгууллагаас орон сууц өгнө гэсэн тул тэрхүү нөхцөлөөр захиралтай тохиролцож ажилд орсон. Хяналтын инженерийн дундаж цалин 4-5 сая төгрөг байдаг бөгөөд байгууллагаас орон сууц өгнө гэж тохиролцсон тул миний цалинг 1,800,000 төгрөг байхаар тохирсон. ******* ******* ******* ХХК-д хяналтын инженерээр ажиллаж байхдаа тус байгууллагын нярав, ХАБЭА инженер зэрэг барилгын бүхий л асуудлыг хариуцаж өглөөний 8 цагаас орой эртдээ 20 цаг, заримдаа хоногоор бетон аваад өглөө хэсэг унтаад ажилдаа гардаг, амралт байхгүй жилийн 365 хоног ажилладаг байсан. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа нэг ч өдөр амарч үзээгүй, хагас бүтэн сайнгүй ажилладаг, ээлжийн амралт авч үзээгүй, ажил тасалж, өвдөж байгаагүй, төмөр хүн шиг л ажилладаг байсан. Нэхэмжлэгч компани намайг анх ажилд авахад орон сууц өгнө гэж хэлж оруулсан учир ингэж их хичээл зүтгэл гаргаж, амьдралынхаа хамаг цагийг ажилдаа зарцуулдаг байсныг манай ажлынхан бүгд мэддэг, илүү цагийн мөнгө, ээлжийн амралтын мөнгө гэж нэг ч төгрөг нэхдэггүй байсан. Нэхэмжлэгч компанид ажиллаж байх хугацаандаа дараах барилгуудыг ашиглалтад оруулсан. 1/ 2020-2021 онд Ботаник центр хотхоны 4, 5, 6 дугаар блокыг сууриас эхлэн ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. 2/ 2021-2022 онд  дүгээр блокыг сууриас эхлэн ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. 3/ 2021-2022 онд хотхоны А блокыг сууриас эхлэн ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. 4/ 2022-2023 онд Арвай вилла С1 блок, Марал аялал хотхоны 3 дугаар блок, Синга таун хотхоны 3 дугаар блок гэсэн байруудыг сууриас эхлүүлэн барилгын явцыг 85 хувьд хүргэсэн. Нийт 6 барилгыг бүрэн ашиглалтад оруулж, 3 барилгын карказыг бүрэн дуустал, заслын 50 хувиас дээш хүртэл, 6 төсөл дээр тус тус ажилласан. Ажилд ороод 2 сарын дараа би захиралд манай 01 давхарт 15 м.кв агуулах байна, үүнийг 50-60 м.кв болгоод сунгах боломжтой юм байна, цаашид агуулахаар эсвэл орон сууц болгоод зарж болох юм байна гээд санаа дэвшүүлсэн. Захирал зөвшөөрч томсгоод жилийн дараа нэгийг нь чи ав, өөрөө засаад авчих гэсэн. Анх ажилд орсон тохиролцооны хүрээнд 11 дүгээр давхарт байрлах техникийн давхрыг орон сууц болгоод надад өгсөн. Тус техникийн давхрыг 30 сая орчим төгрөгөөр засвар үйлчилгээ хийж, хүн амьдрах зориулалттай болгож, өөрийн өмчлөлд авсан. Мөн компанийн захирал Арвай вилла хотхоноос орон сууц өгнө хэмээн хэлж байсан. Дээрх орон сууцыг надад шилжүүлэн өгөхөд захиалагчтай байгуулдаг загвар гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлж, өмчлөх эрхийг гэрчилгээг олгосон. Түүнээс бодит байдал дээр нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг тус орон сууцыг худалдаж авсан зүйл байхгүй. Гэрчилгээ гаргаж авахын тулд л гэрээ хийсэн, мөнгө төгрөг өгнө гэсэн юм яриагүй. Харин намайг ажлаас гарсанд уурлаж өгсөн орон сууцыг чөлөөлж өгөөрэй гэж буцааж шаардсан. Үнэхээр гэрээ хийсэн байсан бол сар болгоны цалингаас авах байсан. Тийм зүйл байхгүй учраас надаас мөнгө аваагүй. Би байрандаа орчихсон байсны дараа дахиад Яармагаас 2 өрөө байр өгөх тухай хуралд ярьсан. 2023 оны 5 дугаар сард том охин маань над руу залгаж ээж босож чадахгүй байна хэмээн үйлж ярьсан. Манай эхнэр бөөрний дутагдалтай, мөн нярай хүүхэдтэй, том охинтойгоо утсаар ярьж байхад цаана нь эхнэр маань нярай хүүхдийн хамт уйлж байгаа сонсогдсон тул ажлаа орхин гэртээ харьж эхнэрээ эмнэлэгт үзүүлсэн. Эхнэрийн биеийг тэнхэртэл хэд хоног хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа очиход захирал ажилдаа эрт ирсэнгүй хэмээн уурлаж уцаарлаж загнах болсон тул ар гэрийн нөхцөл байдлын улмаас ажлаас гарахаас өөр арга байгаагүй. Гэтэл ажлаас гарсан хэмжээн уурлаж, надад анх тохиролцсон тохиролцооны дагуу олгосон маргаан бүхий орон сууцыг надаас буцаан шилжүүлж авахаар рэкет хийдэг хүмүүсийг хоёр удаа явуулж, гэрийн гадаа дарамталж, сүүлд шүүхэд худал нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэмэлт тайлбартаа 3-5 жил ажиллах ёстой, гэтэл 2 жил ажиллаад явсан нь буруу байсан гэж байгаа нь байрыг хариу төлбөргүй байсан гэдгийг тогтоож байна. Хариуцагч 3 жил ажиллаж, болзлоо хангасан учраас байрыг шилжүүлж өгсөн. Анхнаасаа төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, худалдаж авах гэрээ анхнаасаа байгуулагдаагүй. Бэлэглэсэн байраа худалдсан гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1-2, 3/, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, 2023.08.03-ны өдрийн итгэмжлэл /хх-5/, 2021.03.15-ны өдрийн 21/0315 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ /хх-6-7/, 2020.03.19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-8-10/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-80/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2023.08.30-ны өдрийн хариу тайлбар /хх-25-26/, О.*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-28/, 2021.03.15-ны өдрийн Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ /хх-29-30/, ******* ******* ******* ХХК-ийн 2022.08.08-ны өдрийн 7 дугаартай дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичиг /хх-31/, Ломекс ХХК-ийн Үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилгын 6 дугаар блокын ажлын зураг /хх-32-33/, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2022.06.24-ний өдрийн дугаартай дүгнэлт /хх-34/, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022.04.22-ны өдрийн 03/05/89 дугаартай албан бичиг /хх-35/, 2022.07.28-ны өдрийн хураамж төлсөн баримт /хх-36/, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-37/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-38/, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-39, 40/, ******* ******* ******* ХХК-ийн 2023.05.18-ны өдрийн 1/8 дугаартай мэдэгдэл хүргүүлэх албан бичиг /хх-41/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Ц. мэдүүлэг /хх-60-64/, гэрч Г. мэдүүлэг, гэрч Э. мэдүүлэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан гэрээний үүрэгт орон сууцны төлбөр 0,600,000 төгрөг, алданги 60,300,000 төгрөг, нийт 180,900,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д хяналтын инженерээр ажилд ороход компаниас орон сууц өгнө гэсэн тохиролцооны дагуу өгсөн орон сууц тул төлбөр төлөх үүрэггүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. ******* ******* ******* ХХК болон О.******* нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 21/0315 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ нотлох баримтаар авагдсан ба тус гэрээний 1.1-д  давхарт үйлчилгээний талбай 1 өрөө, 67 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 0,600,000 төгрөг, төлбөр 100 хувь төлсөн гэсэн бичилт хийгджээ. /хх-ийн 6-7/

 

4.2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Барилгын ашиглалтын тухай дүгнэлтэд ... дугаар хороо, ХХК-ийн захиалгаар ******* ******* ******* ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан зоорьтой, 11 давхар, 6 блок, нийт 255 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ашиглалтад оруулах улсын комиссын дугаартай актаар байнгын ашиглалтад оруулсан байна. ...үйлчилгээтэй орон сууцны 104/5, дугаар байрнуудын 11 давхарт байрлах 104/5-46 тоот 67 м.кв, -46 тоот 67 м.кв талбайтай тус тус орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа барилгын ашиглалтын байдлыг шалгахад үндсэн бүтээц хийц нь эвдрэл гэмтэлгүй, орц гарц хааж төлөвлөөгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх /механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц бүтээц эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ гэсэн заалтад нийцэж байна гэжээ. /хх-ийн 34/

 

4.3. ******* ******* ******* ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлтийг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гэсэн 7 дугаартай албан бичигт дугаар байрны 46 тоот 67 м.кв орон сууцыг худалдан борлуулж, төлбөр тооцооны үлдэгдэлгүй тул тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн О.*******ы нэр дээр гаргуулах хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 31/

 

4.4. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22046583 дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ 2022 оны 8 дугаар сарын -ны өдөр О.*******д олгогдсон. /хх-ийн 37/

 

5. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч тал нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж, хариуцагч тал нь хөдөлмөрийн гэрээний харилцааны үндсэн дээр харилцан тохиролцсоны дагуу орон сууц өгсөн, тухайн орон сууцыг худалдаж авах талаар гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үүрэггүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

6. Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д 2020 оны 3 дугаар сард хяналтын инженерээр ажилд орж, 2023 оны 5 дугаар сард ажлаас гарсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

7. 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3 дугаартай хөдөлмөрийн гэрээнд О.******* нь барилга угсралтын ажилд Хяналтын инженерээр ажиллах, гэрээний 2.5.2-т Тухайн ажил /төсөл/-ийн үргэлжлэх хугацаа 5, 2.5.3-т Ажилтны мэргэшил, ур чадварт тохирох ажил үйлчилгээний үргэлжлэх хугацаа 2 гэсэн байх ба зохигчид хөдөлмөрийн гэрээнд заасан хугацааг үндэслэн орон сууцыг шилжүүлэх нөхцөл, хугацааны асуудлаар маргасан.

 

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О.******* нь тус компанид хяналтын инженерийн албан тушаалыг хашдаг байсан тул зах зээлийн үнээс доогуур хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, хөдөлмөрийн гэрээнд зааснаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийг хийж гүйцэтгэхэд оролцох үүргийг биелүүлсэн бол орон сууцны үнийг шаардахгүй байсан боловч уг хугацаанаас өмнө ажлаас гарсан тул орон сууцыг үнэ төлбөргүй авах эрхгүй гэж тайлбарлан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг шаарджээ.

 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

******* ******* ******* ХХК болон О.******* нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 21/0315 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээнд орон сууцны нийт үнэ 0,600,000 төгрөгийн төлбөр 100 хувь төлсөн гэсэн байх ба нэхэмжлэгч нь хариуцагч гэрээнд зааснаар гэрээ байгуулсан өдөр төлбөрийг 100 хувь төлөх үүргийг хүлээсэн ч төлөөгүй гэж тайлбарлаж байх боловч орон сууцны төлбөрийг хариуцагчаас 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл шаардаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 41/

 

10. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь тус байгууллагын ажилтнуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой болзол шалгуурыг хангасан тохиолдолд орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн, өгч байсан болох нь гэрч Г., Ц. нарын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

11. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэхэд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хариуцагч О.*******д маргаан бүхий орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, тус компаниас мэргэжлийн хяналтын газарт хандан тус компанийн барьсан орон сууцны барилгын үйлчилгээний зориулалттай талбайг орон сууцны зориулалттай болгосон асуудлаар дүгнэлт гаргуулсан, улсын бүртгэлийн байгууллагад хандаж хариуцагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан үйл баримтаас үзэхэд талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаа бус хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогчоос ажилтанд харилцан тохиролцсоны дагуу орон сууц үнэ төлбөргүй шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

. Хариуцагч нь ******* ******* ******* ХХК-ийн захирлын зөвшөөрлийн үндсэн дээр үйлчилгээний зориулалттай талбай буюу техникийн өрөөг өөрийн зардлаар засвар хийн орон сууцны зориулалттай болгосон, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахын тулд гэрээ байгуулсан гэх тайлбар, үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж няцаагаагүй хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэл бүхий байна.

 

13. Нэхэмжлэгч нь хариуцагч О.******* ******* ******* ******* ХХК-д 5 жил ажилласан тохиолдолд үнэ төлбөргүй орон сууцаар хангагдах болзолтой байсан нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдож байгаа гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн ба зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.5.2-т Тухайн ажил /төсөл/-ын үргэлжлэх хугацаа 5 гэж бичсэн нь хяналтын инженер О.*******ы ажил, төсөл хэрэгжүүлэх хугацааг заасан болохоос орон сууцаар үнэ төлбөргүй хангах хугацааг тодорхойлсон гэж үзэх боломжгүй байна. /хх-8-10/

 

14. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан ******* ******* ******* ХХК-ийн ажилтан Ц. нь хяналтын инженер О.******* компанид 5 жил ажилласан тохиолдолд орон сууцны төлбөрийг авахгүй байхаар тохиролцсон, тэрээр О.******* болон ******* ******* ******* ХХК-ийн захирал нарын хооронд орон сууцны асуудлаар тохиролцоо хийж байхад хажууд нь байсан гэж мэдүүлсэн боловч энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна. /хх-60-64/

 

15. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 5 жил ажилласан тохиолдолд үнэ төлбөргүй орон сууцаар хангахаар тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

16. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон хариуцагч О.******* нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн гаргасан хариуцагч О.*******д холбогдох гэрээний үүрэгт орон сууцны төлбөр 0,600,000 төгрөг, алданги 60,300,000 төгрөг, нийт 180,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

17. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,062,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч О.*******д холбогдох гэрээний үүрэгт орон сууцны төлбөр 0,600,000 төгрөг, алданги 60,300,000 төгрөг, нийт 180,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,062,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2023/19464 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР