Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/00177

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/00177

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, тоотод оршин байрлах, /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ,,, тоотод оршин суух, Боржигон Од овогт /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 88,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Лхамсүрэн, Г.Батбаяр хариуцагч Б.Батаа, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "Зөөлөн эхийн сахиус" ХХК нь иргэн О.Батаад 2018 оны 12-р сарын 07-ны өдөр түүний ХААН банкны дансаар 50.000.000 төгрөгийг зээлүүлсэн.

Уг мөнгийг өөрийн эхнэрийн эгч А.Должинсүрэнээс авч, тухайн өдрөө О.Батаад шилжүүлж өгсөн болно. Ингээд өөрийн хадам эгчид зээлсэн 50.000.00 төгрөгөө 2018 оны 12-р сарын 10-ны өдөр миний бие буцааж эгчдээ төлсөн.

2018 оны 12-р сарын 07-ны өдөр 50.000.000 сая төгрөгийг зээлэхдээ О.Батаагийн дээрх ХААН банкны данс руу өөрийнх нь хэлсний дагуу гүйлгээний утга дээрээ "Бараа материал" гэж бичээд компанийн данснаас шилжүүлсэн. Бодит байдал дээр О.Батаа болон бид хоёрын дунд бизнесийн болон хамтын үйл ажиллагаа огт явуулж байгаагүй.

Дараа нь "Зөөлөн эхийн сахиус" ХХК-ийн данснаас О.Батаагийн дээрх ХААН банкны данс руу 2018 оны 12-р сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөгийг компанийн данснаас шилжүүлсэн. Ингээд нийтдээ "Зөөлөн эхийн сахиус" ХХК нь О.Батаад 60.000.000 төгрөгийг зээлүүлсэн.

Мөн Бат-Эрдэнийн Амгалан гэх хүний ХААН банкны тоот дансаар 3.500.000 төгрөгийг 2018 оны 8-р сарын 31-ний өдөр О.Батаа нь шилжүүлэн авсан. Дээрх 3.500.000 төгрөгийг би өөрийн хувийн Хаан банкны дансаар шилжүүлсэн.

2018 оны 09-р сарын 09-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр О.Батаа нь өөрийн дээрх Хаан банкны дансаар 50.000.000 төгрөгийг мөн дахин зээлсэн. Ингээд иргэнээр 53.500.000, компаниар 60.000.000 нийтдээ 113.500.000 төгрөгийг зээлсэн.

Дээрх зээлээс О.Батаа нь 2022 оны 5-р сарын 25-ны өдөр миний эхнэр А.Лхамсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 5.000.000 төгрөгийг, миний хүү Б.Цолмонгийн Хаан банкны дансаар 2021 оны 8-р сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг, 2021 оны 09-р сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2022 оны 5-р сарын 5-ны өдөр 1.500.000 төгрөгийг, миний өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар 2021 оны 6-р сарын 4-ний өдөр 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Уг мөнгөн дээр нэмж надад 2022 оны 5-р сард 3.150.000 төгрөгийн үнэ бүхий барилгын шалны пилтаг зээлийн төлбөртэй суутгуулан тооцуулж өгсөн. Ингээд О.Батаагаас нийтдээ надад 24.650.000 төгрөгийг буцаан төлж барагдуулсан.

Зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавихаар төлнө төлнө гэж явсаар байгаад 88.850.000 төгрөгийг одоо болтол төлөхгүй байна. Сүүлдээ ганц холбогддог байсан 99112243 дугаар луу залгахаар өөр хүн авч, энэ дугаар зарагдсан гэж хэлдэг. Хариуцагчийн төлнө гэж хэлж байсан төлбөрийг манай байгууллагаа өөрөө төлж, барагдуулсан.

Иймд зээлдэгч О.Батаагаас 88.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.Батаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Батаа миний бие болон -ний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь:

-ний нэхэмжилсэн нэхэмжлэлийн тухайд миний данс

руу 2018 оны 12 сарын 07-ны өдөр -аас 50.000.000 төгрөгийг "-с Бараа материал", 2018 оны 12 сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөгийг "бараа материал" гэж тус тус шилжүүлсэн. Энэ гэтэл нэхэмжлэгч нь нийт 60.000.000 төгрөгийг надад зээлүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бидний хооронд зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулсан ямар нэгэн тохиролцоо огт байхгүй, зээлийн гэрээ байгуулсан зүйл огт байхгүй, үүнийг ч өөрөө маш сайн мэдэж байж зээлүүлсэн гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй энэ мөнгийг буцаан төлөх үндэслэл байхгүй.

гийн нэхэмжлэлийн тухайд 2018 оны 09 сарын 09-ний өдөр 50.000.000 төгрөгийг /20.000.000 төг+20.000.000 төг+10.000.000 төг/ зээлж авсан мөн Б.Амгалангийн дансаар 3.500.000 төгрөгийг 2018 оны 08 сарын 31-ний өдөр авсан. Тэгээд энэ мөнгийг буцааж төлөхдөө гийн хүү Б.Цолмонгийн Хаан банкны 5166570191 дугаарт дансанд 2021 оны 08 сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөг, 2021 оны 09 сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн.

Үүний дараа 2022 оны 04 сарын 25-ны өдөр нь эхнэр Лхамсүрэнгийн хамт надтай ирж уулзсан, уулзахдаа миний дүү чи туслаач бид 2 компаниараа ажил авсан тэр нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэг өрөө хурлын заалны засварын ажил гэсэн. Энэ засварын ажлын урьдчилгаа мөнгө болох 14.000.000 төгрөг орж ирсэн боловч бид Гантөмөр гэдэг хүнд ажлын хөлсний тооцоотой байсан тул ШШГГазраас данс хааж тэр мөнгөнд суутгаад өгчихсөн, бид хоёр хэцүү байдалд орчихлоо гээд би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг хүнээс асууж туслах гэсэн боловч боломжгүй болсон байсан.

Тэгээд нь өөрийн бусдад төлөх төлбөр болох М.Гантөмөрт өгөх

14.000.000 төгрөг, вакум цонхны Нямаад төлөх 9.000.00 төгрөгийг О.Батаа миний бие бүрэн барагдуулна гэж надаар М.Гантөмөр, Нямаа нарт төлөх өөрийн өр төлбөрийг бүрэн барагдуулаад бидний хооронд төлбөр тооцоо, гомдол санал бүгд дуусгавар болно гэсэн тохиролцоог бичгээр хийж , эхнэр А.Лхамсүрэн, бид 3 гарын үсэг зурж 2% хийгээд нэг нэгээр нь авсан. /эх хувиараа байгаа/ Бичгийн тохиролцоог хийж байхад Нямаа буюу Нямдаваад өгөх 9.000.000 төгрөгийг одоо өгөх боломжгүй тул Нямдавааг өрөө нэхэхээр нь өгье гэхэд болно, тэгье гэж байсан.

Ингэж тохиролцсоны дараа би ярилцсаж тохиролцсоны дагуу 2022 оны 05 сарын 05-ны өдөр түүний данс барилттай гээд хүү Б.Цолмонгийн Хаан банкны 5166570191 дугаарт дансанд 1.500.000 төгрөгийг bataas bayasgaland утга бичиж шилжүүлсэн, дараа нь гийн эхнэр Лхамсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны 412043371 дугаарт дансанд 2022 оны 05 сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг ВАТАА гэсэн утга бичиж тус тус шилжүүлсэн ба хэцүү байдалд орлоо гэхээр нь би та хоёрт яаж туслах вэ гэж асуугаад хүнээс 3.150.000 төгрөгийн үнэ бүхий шалны плита авч өгсөн. Ингээд бид хоёрын бичгээр хийсэн тохиролцоогоор 23.000.000 төгрөг төлөхөөс нийт 11.500.000 төгрөг төлж, 3.150.000 төгрөгийн плита өгсөн, нийтдээ д 14.650.000 төгрөгийг би төлж барагдуулсан.

Мөн нэхэмжлэлд дурдсанаар ... бодит байдал дээр О.Батаа болон бид хоёрын дунд бизнесийн болон хамтын үйл ажиллагаа огт явуулж байгаагүй ... гэж бичжээ.

Гэтэл нь тендэрт оролцож ажил авахад би тухайн барилгын ажлыг хийж, туслан гүйцэтгэгчээр ажиллан барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан бизнесийн болон хамтран ажиллаж байсан тохиолдлууд баримттай байгаа. Гэвч өөрсдийн авсан тендрийн ажлуудаа надаар хийж гүйцэтгүүлээд үлдэгдэл хөлс мөнгөө надтай хувааж авалгүй, өөрсдөө дангаар авсан асуудал бий энэ мөнгийг гаас гаргуулж төлбөрөөс хасуулна. 2019 оны 07 сарын 04-ний өдөр ШУТИС-ийн БуХС-ийн 2019 оны зуны засвар тохижилтын 69.846.438 төгрөгийн ажлыг тендераар авч, уг ажлын нь материалын мөнгө болох 5.000.000 төгрөг 2019 оны 07 сарын 04-ний өдөр, 35.000.000 төгрөг 2019 оны 07 сарын 19-ний өдөр, нийт 40.000.000 төгрөг миний дансанд хийсэн. Энэ нь миний дансны хуулгаар нотлогдоно, баримтаар хуулгаа өгнө. Энэ мөнгөөр миний бие , эхнэр Лхамсүрэн нарын хамтаар дээрх ажилд шаардлагатай бараа материалыг болон тэр хоёр мөн өөрсдийн бараа материалаа бас авахаар хамтдаа БНХАУ-ын Эрээн хотоос очиж авч ирцгээсэн. Гэтэл дээрх ШУТИС-ийн засварын ажил нь урьдчилгаа 40.000.000 төгрөгт хүрээгүй хэтэрсэн тул нэмж 15.000.000 төгрөгийн барилгын материалыг дансаар болон бэлнээр найз нөхөд, хамаатан саднаасаа зээлж авч ажлаа дуусгаж хүлээлгэж өгсөн. ШУТИС-ийн засварын ажлын үлдэгдэл мөнгө болох 29.846.438 төгрөгнөөс дутаад нэмж авсан бараа материалын мөнгө болон хувааж авах ашгаас надад ногдох хувийг огт өгөөгүй өөрөө бүгдийг нь авсан. Үүнээс болж бидний хооронд маргаан үүссэн. ШУТИС-ийн засварын ажлыг дуусгахаар зээлээр авсан материалын мөнгөний өр нэхэгдэж би аргагүйн эрхэнд өөрийн 99112243 дугаарыг тухайн үеийн ханшаар 38.0 сая төгрөгөөр зарж хүмүүсээс зээлсэн мөнгөө төлсөн маш их алдагдал өөртөө хүлээж хохирсон. Иймд тай харилцан тохиролцсон Нямаад төлөх 9.000.000 төгрөгийг ШУТИС-ийн засварын ажлын үлдэгдэл мөнгө болох 29.846.438 төгрөгнөөс өөрөөсөө төлсөн материалын үнэ, өөрийн авах байсан ажлын хөлс, авах байсан ашгаа тооцож Баясгалангийн өмнөөс би Нямаад төлөх байсан 9.000.000 төгрөгтөө суутган тооцож, миний хувьд одоо би д төлөх төлбөргүй. ШУТИС-ийн засварын ажлын үлдэгдэл 29.846.438 төгрөгийг өөрөө авсан энэ мөнгө барилгын ажилд зарцуулагдаагүйг өөрөө сайн мэдэж байгаа, түүний Дансны хуулгаар ч нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3-4/, Итгэжлэл /Хх5-6/, Улсын бүргэлийн гэрчилгээний хуулбар /Хх7/, дансны хуулга /Хх8-16/, итгэмжлэл /Хх17-18/, Компанийн дүрэм /Хх19-20/, Монголын олон улсын Арбитрын 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 747 дугаар шийдвэр /Хх52-57/, дансны хуулга /Хх58/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /Хх59/, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах ажлын комиссын акт /Хх60/, баталгаа бичиг /Хх61-63/-ийг гаргасан.

Хариуцагч тал нотлох баримтаар: дансны хуулга /Хх39-41/, Хаан банкны дансны хуулга /Хх78-80/-г шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: "Зөөлөн эхийн сахиус" ХХК нь иргэн О.Батаад 2018 оны 12-р сарын 07-ны өдөр түүний хаан банкны дансаар 50,000,000 төгрөгийг, хариуцагчийн тус банкны данс руу 2018 оны 12-р сарын 31-ний өдөр дахин 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт "Зөөлөн эхийн сахиус" ХХК нь О.Батаад 60,000,000 төгрөгийг зээлүүлсэн.

Мөн Бат-Эрдэнийн Амгалан гэх хүний хаан банкны тоот дансаар 3,500,000 төгрөгийг 2018 оны 8-р сарын 31-ний өдөр О.Батаа нь шилжүүлэн авсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч өөрийн хувийн хаан банкны дансаар шилжүүлсэн.

2018 оны 09-р сарын 09-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр О.Батаа нь өөрийн дээрх Хаан банкны дансаар 50,000,000 төгрөгийг мөн дахин зээлсэн. Иймд нэхэмжлэгч гаас нийт 53,500,000 төгрөг, компаниас 60,000,000 нийтдээ 113,500,000 төгрөгийг зээлсэн бөгөөд хариуцагч О.Батаа нь 24,650,000 төгрөгийг буцаан төлж барагдуулсан боловч үлдсэн 88,850,000 төгрөгийг одоо болтол төлөхгүй байна, иймд зээлдэгч О.Батаагаас 88,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч -тай миний бие зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн харилцаа үүсгээгүй тул 60,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Харин 53,500,000 төгрөгийг нэхэмжлэгч гаас зээлсэн бөгөөд 8,000,000 төгрөг болон 2,000,000 төгрөгөөр төлөлт хийж, мөн нэхэмжлэгчийн бусдад төлөх төлбөр болох 14,000,000 болон 9,000,000 төгрөгийн өр төлбөрийг миний бие төлөхөөр болж, бидний дунд өр төлбөрийн тооцоог дуусгавар болгож, бичиг хийж гарын үсэг зурцгаасан. Үүний дараагаар миний бие нэхэмжлэгчид 1,500,000 төгрөг, 5,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж мөнгөн дүнгээр 11,500,000 төгрөг төлж барагдуулж, 3,150,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал өгч, бидний хийсэн 23 сая төгрөгийн тохиролцооноос нийт 14,650,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Нэхэмжлэгч бидний дунд хамтын ажиллагаа байгаагүй гэж бичсэн нь худал бөгөөд бид тендерийн ажил, барилгын ажилд хамтран ажиллаж байсан. Нэхэмжлэгч миний дансруу мөнгө шилжүүлж, бид хамтдаа БНХАУ-руу барилгын бараа материал авахаар явж байсан, ШУТИС-ийн барилгын ажлыг хамтран гүйцэтгэсэн байтал надад төлөх хөлсөө төлөөгүй тул нэхэмжлэгчид төлөх 9,000,000 төгрөгийг тус төлбөрт нь суутгаж тооцуулах хүсэлтэй байна. Миний бие нэхэмжлэгчид төлөх өр төлбөргүй бөгөөд миний авсан мөнгө бидний хамтран хийсэн ажлын шагнал байсан гэжээ.

 

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-       Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч гийн эхнэр А.Лахмсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны дансруу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нэхэмжлэгч гийн Цолмонгийн хаан банкны дансаар 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, нэхэмжлэгч гийн Худалдаа хөгжлийн банкны дансаар 5,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд үүнд маргаагүй.

-       Хариуцагч О.Батаагаас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн талаар баримтад тус мөнгийг шилжүүлсэн данс болох 412043371 дугаартай данс нь -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч гийн эхнэр А.Лахмсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны данс болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ 5,000,000 төгрөгийн төлөлтийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 88,850,000 төгрөг гаргуулах шаардлагын 5,000,000 төгрөгөөс татгалзаж, 83,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

-       Нэхэмжлэгч -ийн данснаас 50,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 10,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч О.Батаагийн хаан банкны дансруу бараа материал гэсэн утга агуулгатайгаар шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч гийн данснаас Б.Амгалангийн дансруу 3,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч гийн хаан банкны данснаас хариуцагч О.Батаагийн дансруу 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зээл гэсэн утга агуулгатайгаар 20,000,000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээ, 10,000,000 төгрөгөөр нэг удаагийн гүйлгээ хийгдсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч , түүний эхнэр А.Лхамсүрэн, хариуцагч О.Батаа нар нь нэхэмжлэгчийн бусдад төлөх төлбөр болох М.Гантөмөрт төлөх 14,000,000 төгрөг, вакум цонхны Нямаад төлөх 9,000,000 төлбөрийг хариуцагч О.Батаа нь бүрэн төлж барагдуулна, барагдуулснаар тэдгээрийн хооронд төлбөр тооцоо, гомдол санал бүгд дуусгавар болно гэсэн асуулгатайгаар гар бичмэл үйлдсэн болох нь баримтаар авагдсан.

-       2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 35,000,000 төгрөгийг тус тус материалын мөнгө гэж нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлсэн, хамтдаа бараа материал авахаар Хятад улсруу явсан гэж талууд тайлбарладаг. Энэ нь хэрэгт авагдсан дансны лавлагаа болон хариуцагч О.Батаагийн гадаад пасспортоор тогтоогдсон. Талууд энэ үйл баримтад маргаагүй.

-       Нэхэмжлэгч -ийн Голомт банкны дансны хуулгаар 14,000,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансаар төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22-5/326 дугаартай тогтоолоор дуусгавар болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын тайлбар болох хариуцагч өр төлбөр төлөхийг зөвшөөрсөн бичгийнхээ дагуу ямар нэгэн төлөлт хийгээгүй, 14,000,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компани өөрөө төлсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

5.    Талууд нэхэмжлэгч нараас хариуцагч руу нийт 113,500,000 төгрөг шилжүүлсэн эсэхэд, мөн 29,650,000 төгрөгийг хариуцагчаас эргүүлэн төлж барагдуулсан эсэхэд маргадаггүй боловч хоорондоо шилжүүлсэн мөнгийг зээлээр олгосон эсэхэд, хамтран ажиллаж, үйл ажиллагаа хэрэгжүүлсэн эсэхэд, тус төлбөр нь хамтран үйл ажиллагаа явуулсны шагнал төлбөр байсан эсэхэд маргаж байна.

 

6.    Хариуцагч өөрийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбарт нэхэмжлэгчээс 53,500,000 төгрөгийн зээл авсан болохоо хүлээн зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан, мөн тухайн мөнгөн дүнгээр нэхэмжлэгчээс хариуцагчруу гүйлгээ хийхдээ зээл гэсэн утгатайгаар гүйлгээг хийсэн зэрэг баримтаас үзээд нэхэмжлэгч болон О.Батаа нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7.          Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчээс 53,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, үүнээс хариуцагч нь 29,650,000 төгрөгийг буцаан төлсөн байх тул хариуцагч нь зээлээс үлдэх 23,850,000 төгрөгийг нэхэмжлэгч д буцаан төлөх үүрэгтэй байна.

 

8.          Харин компанийн дансаар хариуцагч О.Батаа руу 60,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн зүгээс бараа материал гэсэн утга агуулгатайгаар удаа дараагийн шилжүүлэг хийгдсэн, мөн талууд хамтран барилгын материал худалдан авч, компанийн хэрэгжүүлж байгаа барилга угсралтын ажилд хэрэглэхээр БНХАУ-руу явцгаасан зэрэг нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч болон хариуцагч нар нэгэндээ хамааралтай, хамтран зүтгэх, харилцан тус дэм үзүүлэх, хамтын ажиллагаа, харилцаа үүссэн байсан гэж дүгнээд нэхэмжлэгч нарын -иас зээлсэн гэж нэхэмжилсэн 60,000,000 төгрөгийг хамтран үйл ажиллагаанд зарцуулсан зардал буюу хоорондын тохиролцоо, ажлын хөлс зэрэгт зарцуулсан зардал мөнгө гэж дүгнэв. Иймд энэ үндэслэлээр 60,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.          Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Батаагаас 23,850,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Батаагаас 277,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч , нарт олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ