Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/00716

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/00716

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Х овогт Б.Г/РД: ................../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,******* байрлах ГЕГ-т холбогдох,

 

9,929,681 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Гаалийн ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байсан ба Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн Б/264 дүгээр тушаалаар Дорнод аймаг дахь гаалийн ерөнхий газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон ба би дээрх тушаалыг эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөл, улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0718 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 99 тоот тогтоолоор ... Гаалийн ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Гыг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2,974,762 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, ...улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж. хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор... тус тус шийдвэрлэсэн.

Хариуцагч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэхгүй байсан тул 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 12,672,846 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагч ГЕГ-т даалгах нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 тоот шийдвэрээр ... ГЕГ ТБАГУТҮГ-аас 140,446.3 төгрөгийг гаргуулж Б.Гад олгож, Б.Гын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,532,399.7 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. Б.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ГЕГ ТБАГУТҮГ-ын даргад үүрэг болгосугай. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,863.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 212 тоот магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэрийн хэсгийн 1 дэх заалтыг ... хариуцагч ГЕГ ТБАГУТҮГ-аас "12,672,846 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Ганбатад олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж, 3 дахь заалтын 4,863.4 гэснийг 217,715 гэж өөрчилж ... гэж шийдвэрлэсэн.

Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 18 ны өдрийн 001/ХТ2021/00767 тоот тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлалыг хэвээр үлдээж ... шийдвэрлэсэн.

2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 15,382,570 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагч ГЕГ-т даалгах нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02521 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00707 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00617 тоот тогтоолоор ... ГЕГ ТБАГУТҮГ-аас 15,010,055.40 төгрөгийг олговорт тооцон гаргуулж нэхэмжлэгч Б.Гад олгон нэхэмжлэлээс үлдэх 372,514.60 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай., ...Б.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ГЕГ-т үүрэг болгосугай., ...улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгосугай гэж шийдвэрлэсэн.

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 09-нйй өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 13,444,179 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагч ГЕГ-т даалгах нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00011 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00373 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2023/00449 тоот тогтоолоор ... ГЕГ-аас 13,014,007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б Ганбатад олгосугай., ...Б.Гын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ГЕГ-т үүрэг болгосугай., ...улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223,020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгосугай гэж шийдвэрлэсэн.

Гаалийн ерөнхий газрын удирдлагатай зөвшилцөж тохиролцсоны дагуу ГЕГ-ын даргын 2022 оны Б/368 дугаар тушаалаар 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Захиргааны албаны даргаар томилогдсон.

Урьд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилд томилогдсон 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нэхэмжлэл гаргаж байна.

Дархан-Уул аймаг дахь Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын сарын үндсэн цалин 1,198,844 төгрөг ба үүнээс нэг өдрийн дундаж цалин 57,397 төгрөг болно.

Иймд холбогдох хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилд томилогдсон 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх ажлын 173 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 9,929,681 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч ГЕГ-т даалгах шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Гаалын ерөнхий газар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлд дурдсан нөхөх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль тогтоомжид заасан үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын даргаар Р.Отгонжаргал томилогдсоноос хойш нэхэмжлэгчийн талаар өмнө гарсан алдаатай шийдвэрийг залруулж өмнө ажиллаж байсантай дүйцэхүйц албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрүүдээр олгохоор заасан нөхөх олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажилласан.

Харин нэхэмжлэлд дурдагдсан шаардлага нь өмнөх ГЕГ-ын даргын үйл ажиллагаатай холбоотой үр дагавар юм.

Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шуух тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж заасан.

Дээрх хуулийн дагуу гаалийн байгууллагаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй гэж үзэж байна.

Иймд Б.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан: Б.Гын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 99 дугаар тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэл дэх иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00767 дугаар тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар арын 14-ний өдрийн 181/ШШ2021/02521 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00707 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00617 дугаар тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00011 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэл дэх иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00373 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2023/00449 дугаар тогтоолын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч ГЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9,929,681/есөн сая есөн зуун хорин есөн мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ГЕГ нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар гаалийн байгууллагаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй гэж үзэж байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр хуулийг хэрэглэх тул уг маргааныг шийдвэрлэхэд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаар тогтоолоор Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Гыг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэрийн болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:, 61.1.2-т хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; гэж заасан.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Захиргааны албаны даргаар томилсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ... ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан.

 

Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00011 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00373 дугаар магадлалаар хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00011 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00373 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажлаар хангаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

 

40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлс 1,168,604.7/нэг сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун дөрвөн төгрөг долоон мөнгө/ болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00011 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00373 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажлын 172/нэг зуун далан хоёр/ хоног ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 9,571,284/1,168,604.7:21=55,647, 55,647х172=9,571,284/ /есөн сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 358,397/9,929,681-9,571,284=358,397/ /гурван зуун тавин найман мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.

 

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг нь ажил олгогчийг хариуцагчаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГЕГ-аас нийт 9,571,284/есөн сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгон, хариуцагч ГЕГ-т олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, үлдсэн 358,397/гурван зуун тавин найман мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлйин 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,825 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгон, хариуцагч ГЕГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 168,090 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГЕГ-аас нийт 9,571,284/есөн сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-ад олгон, хариуцагч ГЕГ-т олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, үлдсэн 358,397/гурван зуун тавин найман мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлйин 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,825 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгон, хариуцагч ГЕГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 168,090 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ