Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/00718

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/00*******18

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар, *******,*******,*******,*******, ******* тоотод оршин суух, Майдар овогт Дулаанжаргалын Ганзориг /ТИ841216*******6/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар, *******,*******,*******,,т холбогдох,

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж оролцож,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан тэмдэглэл хөтлөв.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК-иас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 24-ний өдрийн 0193******* дугаар шийдвэрээр 2*******,059,283 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Уг төлбөр нь ХХК-ийн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан чацарганы суулгацын мөнгө бөгөөд зориулалтын дагуу ашиглаж, тариалангийн үйл ажиллагаа явуулсан боловч амжилт олоогүйн улмаас төлбөр төлөгдөөгүй байна.

ХХК нь тариалангийн үйл ажиллагааны ашиг, орлого олж чадаагүйн улмаас төлбөрийн чадваргүй болсон ба сүүлийн 10-аад жил огт үйл ажиллагаа явуулаагүй болно. Тус компани нь ямар нэгэн хөрөнгөгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ХХК-ийн төлбөрийг надаас гаргуулахаар данс битүүмжилж, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа ба шүүхийн шийдвэрт заагаагүй үйл ажиллагаа явуулж, эрх мэдлээ хэтрүүлж байна.

ХХК-ийн төлбөрийг надаас гаргуулахаар шаардаж байгаа нь хууль бус бөгөөд ХХК-ийн хөрөнгө нь миний хувийн хөрөнгөтэй холилдсон зүйл огт байхгүй болно. Ийм баримт ч цуглуулаагүй, огт баримт байхгүй болно.

ХХК-ийн төлбөртэй холбоотойгоор миний дансыг битүүмжлэх үйл ажиллагаа явуулж, намайг төлбөрөө төлөхгүй байгаа мэт ойлголтыг Банкууд болон төрийн байгууллагын ажилчдад үүсгэсэн нь миний хувийн нэр төр, алдар хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудтай танилцахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Э 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 1825046*******/01 дугаартай тогтоолоор ХХК болон хувьцаа эзэмшигч Д.Ганзоригийн мөнгөн хадгаламж, харилцах данснаас 2*******,059,283 төгрөгийн хэмжээгээр хасалт хийхийг Арилжааны банкуудад үүрэг болгосон байна. Уг тогтоолыг надад огт танилцуулж, надаас ямар ч тайлбар авахгүйгээр банкуудад явуулсан байсан.

Харин Сүхбаатар дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь дахин 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 148/1825046******* дугаартай тогтоолоор зөвхөн ХХК-ийн дансыг битүүмжлэхийг Арилжааны банкуудад даалгасан нь өмнөх хууль бус үйлдлийг зөвтгөснийг харуулж байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 24-ний өдрийн 0193******* дугаар шийдвэрт хувьцаа эзэмшигч Д.Ганзоригоос төлбөр гаргуулах талаар огт байхгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ байхад шийдвэр гүйцэтгэгч нь шууд хувьцаа эзэмшигч Д.Ганзоригоос гаргуулах эрх олгогдсон мэтээр миний данснаас төлбөр эргүүлж байгаа нь илт эрх мэдлээ хэтрүүлсэн.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан ба миний хөрөнгө ХХК-ийн хөрөнгөтэй нийлсэн, холилдсон зүйл огт байхгүй болно. Хэрэв хувьцаа эзэмшигчээс гаргуулах үндэслэл байгаа тохиолдолд зөвхөн шүүхийн шийдвэрээр гаргуулах зохицуулалттай байхад дур мэдэн ямар ч баримт, үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэрт байхгүй надаас төлбөр гаргуулах үйл ажиллагаа явагдаж байна. Миний хувьд төрийн албан хаагч, 2 хүүхэдтэй ганц бие аав хүн учраас миний дансыг битүүмжилж хохироож байгаад туйлын гомдолтой байна.

Төрийн банкнаас авсан зээлийг төлөх зорилгоор ББСБ-аас зээл авсан. Уг мөнгийг Төрийн банкны зээлийг хаахаар шилжүүлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хууль бусаар битүүмжилж, 25.40*******.*******13 төгрөгийг татан

авсан.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус үйл ажиллагаанаас болж надад хохирол учирсаар байгаа ба цаашид нэмэгдэхээр байна.

Төлбөр авагч Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2021 оны 0******* сарын 06-ны өдрийн 01/1016 дугаартай албан бичгээр тус санд өр төлбөр, шүүхийн шийдвэргүй Д.Ганзоригийн дансыг нээж өгөхийг хүссэн хүсэлтийгт гаргасан ба энэ нь дээрх хууль бус үйл ажиллагаа явагдаж байгааг мөн нотолж байна.

Уг асуудлаар өмгөөлөгчөөрөө дамжуулант шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяагийн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 1825046*******/01 дугаартай тогтоолын надад холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, данс битүүмжилж татан авсан 25.40*******.*******13 төгрөгийг буцаан шилжүүлэхийг хүссэн хүсэлтийг гаргасан боловч тус газрын 2021 оны 08 сарын 12- ны өдрийн 4/454 тоот хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариу ирүүлсэнтэй 2021 оны 09 сарын 29-ний өдөр танилцаж, эс зөвшөөрч байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Уг хариу мэдэгдэх хуудсанд надаас ямар хуулийн үндэслэлээр төлбөр гаргуулах гэж байгаа талаар огт дурдагдаагүй хууль бус үйлдлээ хамгаалж байгаа нь харагдаж байна.

Д.Ганзориг миний бие төлбөр төлөгч биш бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш байхад надаас төлбөр гаргуулах ажиллагаа хийж байгаад туйлын гомдолтой байна.

Дээрх асуудлаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШЗ2022/01029 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3, 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан билээ.

Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан эхний үндэслэл болох шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглээгүй, Шүүхийн шиидвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3 дугаар зүйл, мөн хуулийн 44.4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэх тухай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32.1-т Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ, мөн хуулийн 32.2-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч гэнэ., мөн хуулийн 32.3-т Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ." гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэдэгт төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг хамааруулахаар тусгасан байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл хэсэгт Д.Ганзориг миний бие төлбөр төлөгч биш бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш байхад надаас төлбөр гаргуулах ажиллагаа хийж байгаад туйлын гомдолтой байна. гэж дурдсанчлан миний бие өөрийгөө төлбөр төлөгч мэтээр ойлгуулж, миний эсрэг төлбөр гаргуулах хууль бус ажиллагаа явуулсан шийдвэрийн эсрэг нэхэмжлэл гаргасан билээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4 дүгээр зүйлийг хэрэглэх нь үндэслэлгүй.

Д.Ганзориг миний бие төлбөр төлөгч биш гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа ба надаас төлбөр гаргуулахаар гүйцэтгэх хуудас бичигдээгүй болно.

Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан дараагийн үндэслэл болох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй асуудлын тухай миний бие 2022 оны 01 дүгээр арын 19-ний өдөр баталгаат шуудангаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримттайгаа хамт явуулсан боловч очоогүй байна. Харин надад байсан баримтын нэг хувийг дахин гаргаж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяагийн 2018 оны 08 сарын 09-ны өдрийн 1825046*******/01 дугаартай тогтоолоор ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ганзориг мөнгөн хадгаламж, харилцах данснаас 2*******,059,283 төгрөгийн хэмжээгээр хасалт хийхийг үүрэг болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/0193******* дугаар шийдвэрээр ХХК-с 2******* 059.283 төгрөгийг гаргуулж "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 1825046******* дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахаар бүртгэлийн байгууллагад лавлагааг хүргүүлэхэд эзэмшил, өмчлөлд нь эд хөрөнгө бүртгэлгүй талаар хариу ирүүлсэн тул төлбөр төлөгч ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ганзоригт Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3/9196 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна. Тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр төлөгч ХХК болон 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ганзориг нарын арилжааны банкин дах харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.Ганзоригийн харилцах данснаас төлбөрийн 2*******.059.283 төгрөгийн хэмжээгээр тус газрын дансанд татагдсан.

Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн арилжааны банкнууд дах дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан ажиллагаа хийгдээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт

Нэхэмжлэгч талаас: иргэний үнэмлэхний лавлагаа /Хх16/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх1*******-18/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх19-21/, нэхэмжлэгчээс нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол /Хх96-100/-ийг гаргасан.

 

Хариуцагч талаас: хариу тайлбар /Хх41-42/, шүүхийн гүйцэтгэх хуудас /Хх43/, дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэр /Хх44-45/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /Хх46/, лавлагаа /Хх4*******-48/, албан тоот /Хх49-5*******/, лавлагаа /Хх58/, албан тоот /Хх59-60/, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн лавлагаа /Хх61/, мэдэгдэл /Хх62-63/,тогтоол /Хх64-6*******/, Д.Ганзоригий хүсэлт /Хх68/, хариу мэдэгдэх хуудас /Хх69/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /Хх80/, шүүхийн гүйцэтгэх хуудас /Хх136-13*******/, дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэр /Хх138-141/, шүүхийн шийдврийг албадан гүйцэтгүүлэх захирамж /Хх142/, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан тоот /Хх143/, мэдэгдэл /Хх144-145/, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /Хх146/, хуулийн этгээлийн улсын бүртгэлийн лавлагаа /Хх14*******/, төлбөр төлөгчийн банк дахв данс, битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /Хх148-149/, хяналтын хуудас /Хх154/-ийг гаргасан.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0193******* дугаартай шийдвэрээр ХХК-иас 2*******,059,283 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байтал ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр надаас тус төлбөрийг гаргуулж, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байдлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь хууль бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан, мөн Компанийн тухай хуулийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан байтал компанийн хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тогтоолгүйгээр, энэ талаар надад танилцуулалгүйгээр шууд нэхэмжлэгч надаас төлбөрийг гаргуулах ажиллагааг гүйцэтгэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төлбөр төлөгч эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон тул тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээс нь төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан ажиллагааг хийгээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Талууд төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулсан хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхэд маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/0193******* дугаар шийдвэрээр хариуцагч ХХК-аас 2*******,059,283 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХААЯамны Тарилан эрхлэлтийг дэмжих санд олгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн №*******51 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №1825046******* дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

-       Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №3/9196 дугаар мэдэгдлээр Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч ХХК-ийн өмчлөл, эзэмшилд төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц эд хөрөнгө тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгчид төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоох шаардлагатай байгаа үндэслэлээр ХХК-ийн холбогдох баримтуудыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.

-       2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол-оор төлбөр төлөгч ХХК болон хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч Д.Ганзоригийн банк дахь дансыг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээг авсан болох нь баримтаар тогтоогдож байна.

-       Ингээд талуудын тайлбарт дурдсанаар Төрийн банк дахь харилцах данснаас 25,40*******,*******13 төгрөгийг төлбөрт суутган авч, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор төлбөр төлөгч ХХК-нд холбогдох 1825046******* бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.

-       Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03482 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.Ганзоригийн нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдлоо шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглээгүй гэж хүлээн авахаас татгалзсан захирамжийг тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн 00141 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш учраас нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шийдвэрлэжээ. Нэгэнт энэ үйл баримтыг шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр хариуцагчийн нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хариу тайлбар үндэслэлгүй байна.

 

6.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Иймд энэ асуудлаар Компанийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх бөгөөд Компанийн тухай хуулийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан.

 

*******.    Хэдийгээр шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоох шаардлагатай байгаа үндэслэлээр ХХК-ийн холбогдох баримтуудыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн байх боловч энэ нь шууд хувьцаа эзэмшигчээс компанийн өр төлбөрийг гаргуулах үндэслэл болохгүй юм.

 

8.    ХХК компанид хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоосны үндсэн дээр буюу хувьцаа эзэмшигч, компани хоёрын хөрөнгө тодорхой зааглагдаагүй байх үед хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгөөр өр төлбөрийг давхар хариуцуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэх нь хуульд нийцнэ.

 

9.    Гэтэл хариуцагч нь энэ талаар тодруулсан, тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн энэ арга хэмжээг авах болсон талаар хариуцагчид мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн хэрэгжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ганзоригийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Энхтуяагийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1825046*******/01 дугаартай тогтоолоор ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ганзоригийн мөнгөн хадгаламж, харилцах данснаас 2*******,059,283 төгрөгийн хэмжээгээр хасалт хийхийг үүрэг болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ