Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 18

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б овогтой Д-ийн Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн З д-ын Т-ын г-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцэгсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцэгсүрэн /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Эийн нэхэмжлэлтэй Х аймгийн З дТ гт холбогдох иргэний хэргүүдийг нэгтгэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан гомдлын шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна. Үүнд: 1. Х аймгийн З дТ г даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын аймгийн З дТ г Санхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, аймгийн З дТ г нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт менежер буюу нэхэмжлэгч Д.Эийн урьд эрхэлж байсан ажлын байрыг Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Х аймгийн З д-ын Т-ын г-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албыг Санхүү, аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон хувааж, Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг Санхүү, аж ахуйн албаны дарга, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер болгон хуваасан нь эрх зүйн зөрчилтэй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бус шийдвэр болжээ. Учир нь Нийтлэг үйлчилгээний алба байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зүйн үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоол, Х аймгийн З д2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 222 дугаар захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоол, Х аймгийн З д1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 243 дугаар захирамжаар татан буугдсан Санхүү, аж ахуйн тасгийг алба нэрээр сэргээн байгуулж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг илтэд зөрчжээ. Х аймгийн З дТ г даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Засгийн газрын тогтоол, аймгийн З дзахирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бие даасан хуулийн этгээдийг Санхүү, аж ахуйн алба, үйлчилгээний алба болгон өөрчлөх, татан буулгах эрх хэмжээгүй.

1.2. Х аймгийн З дТ г даргын 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог дарга, ажилтан нарын төрийн үйлчилгээний албан хаагч 35 байхаар тогтоожээ. Нийтлэг үйлчилгээний албыг байгуулснаас хойш 2018 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааг тус албаны даргаар Д.Баттулга, Б.Жаргал, Д.Э нарын хүмүүс ажиллаж байжээ. Гэтэл Х аймгийн З дТ г даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албыг Санхүү, аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон хуваасан нь эрх зүйн зөрчилтэй, бодит байдалд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр болох нь батлагдана.

1.3. Х аймгийн З дТ г даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийн ТҮ-9-1 дэх шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэжээ. Гэтэл Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг менежер болгож, ТҮ-8-1 ангилал, зэрэглэл, шатлалд хамааруулснаас цалингийн зөрүү гарч, уг зөрүүний хэмжээгээр ур чадварын нэмэгдэл буурч тооцогдон нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож, хөдөлмөрлөх эрх нь зөрчсөн.

1.4 Нийтлэг үйлчилгээний албаны улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч Д.Э нь З дзөвлөх, нарийн бичгийн дарга, нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн эрхлэгч, бичээч, сахиул, засварчин, цахилгаанчин, слесарь, жолооч, үйлчлэгч, жижүүр зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хүний нөөцийн шийдвэр гаргах эрхтэй, төсвийн шууд захирагч, Т г цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллагын удирдлага юм. Гэтэл хариуцагчаас Х аймгийн З дТ г бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох замаар нэхэмжлэгч Д.Эийн Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг Санхүү, аж ахуйн албаны дарга болон Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер болгон хуваах замаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болгож, эрх зүйн байдлыг дордуулж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

1.5. Х аймгийн Засаг даргаас 2000 оноос 2016 оны хооронд аймгийн З дТ г бүтэц, орон тоог баталж, 6 удаагийн захирамж гаргажээ. Уг Засгийн газрын тогтоол, Х аймгийн З дзахирамж зэрэгт Нийтлэг үйлчилгээний албыг аймгийн З дТ г бүтцэд хамааруулаагүй байна. Аймгийн З дэрхлэх асуудлын хүрээнд хамаарч байсан. Нийтлэг үйлчилгээний газрыг 2003 оноос татан буулгаж, З дТ г цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн үйл ажиллагааг эрхэлдэг Нийтлэг үйлчилгээний албыг З дТ г дэргэд бие даасан хуулийн этгээдийн статустайгаар байгуулжээ. Иймдээ ч аж ахуйн нэгж, байгууллагын 2011, 2016 оны улсын тооллогын баримтаар Х аймгийн З дТ г Нийтлэг үйлчилгээний алба нь З дТ г бүтэц, зохион байгуулалтын нэгж бус бие даасан хуулийн этгээдээр хамрагджээ.

2. Х аймгийн З дТ г даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, үндэслэлээ тодорхой заасан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргахыг шаарддаг. Гэтэл Х аймгийн З дТ г даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дээрх тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлаагүй, Д.Э надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ тусгаагүй, эрх зүйн зөрчилтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Засгийн газрын тогтоол, аймгийн З дзахирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн хуулийн этгээд татан буугдаагүй, нэхэмжлэгч Д.Эрдэнцэцэгийн Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажил, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэжээ. Нэхэмжпэгч Д.Э нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Мөнх-Оргилыг төрүүлсэн, гурван нас хүрээгүй байхад түүний ажлын байрыг хадгалахын оронд Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн нь хуулийн дээрх хориглолтыг зөрчиж байна.  

3. Х аймгийн З дТ г даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын 63 дахь заалт буюу Д.Эийг үйлчилгээний албаны менежерээр томилсоныг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хариуцагчаас нэхэмжлэгчтэй Санхүү, аж ахуйн албаны дарга болон Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер ажлын байранд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт батлаагүй болно. Нэгэнт хариуцагчаас нэхэмжлэгчийг Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус тул нэхэмжлэгчийг Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежерээр томилсон шийдвэр хууль бус юм.

4. Х аймгийн З дТ г 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Санхүү, аж ахуйн тасгийн бүтэц, орон орон тооны 1 дэх заалт буюу Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хариуцагч Х аймгийн З дТ г дарга нь Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоол, Х аймгийн З д1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 243 дугаар захирамжаар татан буугдсан Санхүү, аж ахуйн тасгийг сэргээн байгуулжээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-т Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй гэж заасантай нийцэхгүй байна.

5. Х аймгийн З дТ г 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн бүтэц, орон тооны 1 дэх заалт буюу Тасгийн дарга гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах-ыг Монгол Улсын Засгийн газрын эрх хэмжээнд хамааруулжээ. Хуулийн дээрх заалтын дагуу Х аймгийн З дТ г даргад Засгийн газрын тогтоол, аймгийн З дзахирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бие даасан хуулийн этгээдийг Санхүү, аж ахуйн тасаг, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасаг болгон өөрчлөх, татан буулгах эрх хэмжээгүй. Х аймгийн З дТамгын газраас 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаал гаргаснаа Д.Эт гардуулаагүй, мэдэгдээгүй бөгөөд танай шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэргийн материалаас уг тушаалтай танилцсан болно.

6. Нэхэмжлэгч Д.Эийг урьд эрхэлж байсан Х аймгийн З дТамын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Эийг Х аймгийн З дТ г Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоохыг хүсье.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Эийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүсье. Д.Э өмнө нь ТҮ-9-1 гэсэн ангиллаар цалинжиж байсныг ТҮ-8-1 болгож өөрчилсөн. Тиймээс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 1.365.028 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цалингаа бүтнээр нэхэмжилж байна. Яагаад гэвэл 2019 оны 9 дүгээр сарын цалин ороогүй байгаа гэжээ.

Хариуцагч Х аймгийн З дТ г итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцэгсүрэн анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Эийн нэхэмжлэлтэй, Х аймгийн З дТ гт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т З дТ г бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн З дТ г нь хэлтэс, тасагтай байна, мөн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Т г дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Т г орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж эрх олгосны дагуу аймгийн З дТ г 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай А/02 дугаар тушаалаар бүтцийг баталж, нэхэмжлэгч Д.Эийг Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн даргаар ТҮ-8 ангилал зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэсэн. Аймгийн З дТ г даргын дээрх тушаал нь хууль тогтоомж зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 100 дугаар зүйлийн 100.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8, 128.1.9-т зааснаар Х аймгийн З дТ г даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 тоот тушаалын 40 дэх заалт буюу Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг, мөн даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 тоот тушаалын хавсралтын 63 дахь заалт буюу Д.Эийг Үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг, мөн даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Аймгийн З дТ г Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний тасгийн бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Тасгийн дарга гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Эийг урьд эрхэлж байсан Х аймгийн З дТ г Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь Х аймгийн З дТ г даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Аймгийн З дТ г Санхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг, мөн даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалын 2 дугаар хавсралтын Аймгийн З дТ г Санхүү, аж ахуйн тасгийн бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4-т зааснаар хариуцагч Х аймгийн З дТамгын газраас цалин хөлсний зөрүү 1.365.028 /нэг сая гурван зуун жаран таван мянга хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцэгсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.. Үүнд:

1. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “З дТ г бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн З дТ г бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор Аймгийн З дТ г бүтэц, Аймгийн З дэрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах хэрэгжүүлэгч агентлагуудыг тогтоож өгчээ. Хууль болон Засгийн газрын тогтоолд нийцүүлэн Х аймгийн З д2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Аймгийн З дТ г бүтэц, орон тоог тогтоох тухай А/421 дүгээр захирамжаарТ г бүтцийг тогтоосон. Засгийн газрын тогтоол болон түүнд нийцүүлэн гаргасан З дзахирамжаар Х аймгийн З дТ гт Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бүтэц батлагдаагүй болно. Мөн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т З дТ г нь хэлтэс, тасагтай байхаар хуульчилжээ. Х аймгийн З д2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Аймгийн З дТ г бүтэц, орон тоог тогтоох тухай” А/421 дүгээр захирамжаар Т г бүтцийг тогтоохдоо Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг батлаагүй тул Засаг даргатай зөвшилцсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

2. Анхан шатны шүүх 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар Х аймгийн З дТ г Нийтлэг үйлчилгээний алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн албан хаагчид нь Төрийн үйлчилгээний албан хаагч байна гэж дүгнээд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3 дахь хэсэгг заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д төрийн захиргааны алба, төрийн тусгай албыг төрийн жинхэнэ алба гэнэ, мөн 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт төрийн захиргааны алба, төрийн тусгай албыг төрийн жинхэнэ алба байхаар хуульчилсан бөгөөд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3 дахь заалтын үйлчлэл нь нэхэмжлэгч Д.Эийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахгүй юм.

3. Анхан шатны шүүх 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль, 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо маргаан бүхий Х аймгийн З дТ г даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 тоот тушаал, мөн даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 тоот тушаал, 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалуудын аль эрх зүйн актад нь 2002 оны болон 2017 оны Төрийн албаны тухай хуулийн үйлчлэл хамаарах тухайд дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуулийн үйлчлэлийн хугацааг тогтоож өгсөн.

4. Х аймгийн З дТ г даргын маргаан бүхий "Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалаар нэхэмжлэгч Д.Эийн ажиллаж байсан "Нийтлэг үйлчилгээний алба”-ыг “Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасаг” болгосноор Д.Эийг ажлаас чөлөөлөөгүй болно. Х аймгийн З дТ г даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаал, мөн даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэж гараагүй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн шаардлага байхгүй. Мөн дээрх тушаалуудаар Х аймгийн З дТ г Нийтлэг үйлчилгээний албыг Нутгийн удирдлагын ордны Үйлчилгээний тасаг болгож, нэхэмжлэгч Д.Эийг тасгийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй болно. Дээрх тохиолдлууд нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсанаар үйл ажиллагаа нь зогсож ажлын байр үгүй болох, тодорхой орон тоо хасагдах”-ыг ойлгоно.

Анхан шатны шүүх "Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан зарчим, мөн төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглосон заалтуудыг зөрчсөн байна" гэж дүгнэж шийдвэрийн үндэслэл болгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Д.Э нь Нутгийн удирдлагын ордны Үйлчилгээний тасгийн даргаар одоог хүртэл ажиллаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтаар хөдөлмөрийн харилцааг зохицуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

6. Х аймгийн З дТ г даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаал, мөн даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 тоот тушаал, мөн даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалуудаар зохицуулж буй харилцаа нь хууль тогтоомжийн хувьд Захиргааны акт юм. Хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ тогтоосон акт, Х аймгийн З дзахирамжид үндэслэн гарсан Х аймгийн З дТ г даргын маргаан бүхий тушаалууд нь Х аймгийн З дТ г төрийн захиргааны болон үйлчилгээний албаны ангилалд хамаарах бүх албан тушаалтнуудын хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан эрх зүйн акт тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах шаардлага хангасан эсэхэд бүхэлд нь дүгнэлт хийх ёстой бөгөөд харин зөвхөн нэхэмжлэгч Д.Эийн эрх ашиг, сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан “шүүх өөр хуулийг, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаар шийдвэр үндэслэл бүхий байна. Х аймгийн З дТ г даргад Засгийн газрын тогтоол, аймгийн З дзахирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бие даасан хуулийн этгээдийг Санхүү, аж ахуйн тасаг, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасаг болгон өөрчлөх, татан буулгах эрх хэмжээ байхгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчтэй Санхүү, аж ахуйн албаны дарга болон Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер ажлын байранд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт батлаагүй болно. Нэгэнт хариуцагчаас нэхэмжлэгчийг Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажпаас чөлөөлсөн тушаал хууль бус тул нэхэмжпэгчийг Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежерээр томилсон шийдвэр хууль бус юм. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, үндэслэлээ тодорхой заасан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргахыг шаарддаг. Гэтэл Х аймгийн З дТ г даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дээрх тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлаагүй зэргээр хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхино уу ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Х аймгийн З дТ гт холбогдуулан урьд эрхэлж байсан Х аймгийн З дТ г нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох агуулгатай  8 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Х аймгийн З дТ г даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Аймгийн З дСанхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тоо” гэсэн хэсгийн 1 дэх заалт, мөн Т г даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын “Аймгийн З дСанхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тоо” гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.   

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.      

Шүүхээс нэхэмжлэгчийн гомдлын шаардлага ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн эсэхийн аль нь болох,  өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр, мөн хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нөгөө талаар хууль хэрэглээний алдаа гарах нөхцөл болсон байна.  

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд : Х аймгийн З дТ г даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 1,  2дугаар хавсралтаар Аймгийн З дТ г бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор, мөн даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалаар Т г нийт албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, мөн даргын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/198 дугаар тушаалаар шинээр батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд ажил, албан тушаал нь хадгалагдан үлдсэн албан хаагчдыг шинээр томилсон байна.

Ингэхдээ хуучин /Аймгийн З дТ г даргын 2018 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан/-аар аймгийн З дТ г нийтлэг үйлчилгээний алба гэж 35 орон тоотой байсныг Санхүү, аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба, Т г үйлчилгээний ажилтнууд гэж 3 хуваан, нийт 41 орон тоотой байхаар баталсан байх бөгөөд энэ өөрчлөлтөөр нэхэмжлэгч Д.Эийг З дТ г нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлж, шинээр байгуулсан Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер гэсэн албан тушаалд томилж, ТҮ-ийн 9-1зэрэглэлээр цалинжиж байсныг ТҮ-ийн 8-1 болгосон байна.  Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалаар дээрхи Санхүү, аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба гэснийг тус тус тасаг болгон, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер гэснийг тасгийн дарга гэж өөрчлөн тогтоожээ.

Аливаа төрийн байгууллага нь зорилгодоо нийцүүлж, хууль, дээд шатны байгууллагын баталсан үйл ажиллагааны чиглэл, батлагдсан төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц орон тоогоо батлах эрхтэй боловч Х аймгийн З дТ г хувьд тус Т г даргын 2018 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан бүтэц орон тоог дахин өөрчлөн тогтоох зайлшгүй хэрэгцээ, шаардлага байсан уу, тухайлбал Нийтлэг үйлчилгээний албыг Санхүү, аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба /тасаг/ гэж өөрчлөх болсон үндэслэл юу байсан, дээд шатны байгууллага, албан тушаалтан болох аймгийн Засаг дарга болон Засгийн газраас бүтэц, орон тоо тогтоохтой холбоотой өмнөх шийдвэрүүд нь өөрчлөгдсөн эсэх зэргийг тодруулаагүй, энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх Т г даргын бүтэц, орон тоо баталсан тушаал үндэслэлгүй болсон гэх дүгнэлт хийсэн.  

Түүнчлэн Нийтлэг үйлчилгээний албыг хувааж, нэхэмжлэгч Эрдэнэцэцэгийг  Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежерээр томилохдоо ямар зарчим, шалгуур, шаардлагад үндэслэсэн, өөрөөр хэлбэл Нийтлэг үйлчилгээний албаны даргын чиг үүрэг нь шинээр бий болсон албаны менежер, тасгийн дарга гэсэн албан тушаалд хэвээр хадгалагдаж байгаа эсэх,  албан тушаалын зэрэглэлийг ТҮ-8 гэж тогтоосон нь албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоосон Засгийн газрын тогтоолд нийцсэн эсэх тодорхойгүй, тухайлбал шинээр бий болсон ажлын байр болох Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба / тасаг/-ны менежер, даргын ажлын байрны тодорхойлолт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс Д.Эийн өмнө эрхэлж байсан Нийтлэг үйлчилгээний албаны дарга байхдаа гүйцэтгэж байсан чиг үүрэг менежер болон  тасгийн дарга болсны дараа ч хэвээр хадгалагдаж байна гэх дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс тогтоогдсон гэж дүгнэсэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй буюу энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхээс хэрхэн үнэлсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон эсэх талаар хуульзүйн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, шүүхээс түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж тус тус заасантай нийцээгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.АЛТАН

 

                                                   ШҮҮГЧ                                        Н.МӨНХЖАРГАЛ

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЖАМБАЛСҮРЭН