Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2024/00969

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03******* 181/ШШ2024/00969

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, шүүгч С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,, тоот хаягт байрлах /РД:6366066/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6,216,913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, гэрч З.У нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь -д холбогдуулан гэм хорын хохиролд 6,216,913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Шангрила Молл төвд байрлах ресторанд үйлчлүүлэхээр орохдоо тус рестораны хооллох хэсгийн үүдэнд байрлуулсан байсан 50 см өндөртэй өнгөгүй тунгалаг, олон тасалгаа бүхий, дөрвөлжин хэлбэртэй шилнүүдэд бүдэрч унан гэмтсэн.

Тухайн үед уг шилнүүдэд ямар нэгэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Уг өдрийн осол болсноос хойш нэхэмжлэгчийн толгой болоод хамаг үе мөч янгинаж өвдөх, даагдахгүй болох, халуурах, бөөлжих, хамраас цус гэнэт гарах, нүд бүрэлзэх, хараа эрс муудах, хялар харах зэрэг зовиурууд илэрч уламжлалт бариа засал хийлгэсэн боловч эдгэхгүй байсан тул Интермед эмнэлэгт нэн шаардлагатай шинжилгээ хийлгэн, рентген зургуудыг авахуулж, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн бие дээрх зовиурууд илэрч байсан тул дахин бариа хийлгэх, нүдний хувийн эмнэлэгт нарийн үзүүлэх, эм тариа авах зэргээр мөнгө зарцуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ресторан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол тухайн үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ёстой бөгөөд холбогдох хууль, заалтын дагуу хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны стандартыг дагаж мөрдөж үйл ажиллагаа явуулах ёстой. ресторанд унаж бүдрэхээс болгоомжил гэсэн аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэж байгаа.

Тус рестораны удирдлагуудад гомдол гаргасан боловч ойлголцолд хүрээгүй учир нь 2021 оны 4 дүгээр сард цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан. Гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Мөрдөн шалгалтын явцад нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор 3 удаа шинжээч томилж, 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан боловч уг дүгнэлтүүдээр түүний биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хяналтын прокурор Эрүүгийн хуулийн*******.5 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй буюу хүндэвтэр хохирлын хэмжээнд хүрэхгүй байна гэж үзэн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гаргасан.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан боловч 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичигт дурдсаны дагуу ажилтан, ажил олгогч нарын хоорондох ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт алдагдаагүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэж гэж үзэх боломжгүй гэж үзэн хэргийг хаасан юм.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж, 186 дугаар зүйлийн 186.2-т Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно. гэж, 187 дугаар зүйлийн 187.2-т Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно гэж, 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан. Гэрээний бэлтгэл үе шат нь талууд анхны яриа хэлэлцээр хийж эхэлсэн үеэс гадна гэрээний харилцаа тогтоох зорилгоор эрх, үнэт зүйлст нөлөөлөх боломжийг эсрэг талдаа олгосноор үүсдэг бөгөөд бэлтгэл үе шатанд талууд аль нэгнийхээ эрх, эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч болох ресторан нь нийтэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг тул үйлчлүүлэгчдийн эрх, үнэт зүйлс, эд хөрөнгийг хүндэтгэх, хамгаалах /тодруулбал, ресторанаар үйлчлүүлэх үеийн аюулгүй байдлыг хангах/ үүрэгтэй. Гэтэл үйлчлүүлэгчийн явах талбайд анхааруулах тэмдэг тэмдэглэгээгүй, нүдэнд үл харагдах тунгалаг өнгийн шилэн зүйлс байрлуулан тавьсны улмаас нэхэмжлэгч нь унаж бэртсэн учир хариуцагчийг үүргийн зөрчил гаргасан гэж үзэн нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу эрүүл мэндийг сэргээхэд зарцуулсан эмчилгээний төлбөр, эм тарианы мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч нь тус ресторанд унаж гэмтсэнээс хойш өнөөдрийг хүртэл зовиурууд арилахгүй эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд энэхүү хугацаанд эмчилгээ, эм тарианы төлбөрт нийт 6,216,913 төгрөг зарцуулсан.

Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн нүдний ард хэсэгт /тархинд/ цүлхэн хаван үүссэний улмаас хараа эрс муудсан, хараа бүрэлзэх, үе үе толгой тархи, нуруу нугас өвдөх зэрэг гэмтлийн хор уршиг арилаагүй, төлбөрийн чадваргүй байгаа учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2, 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулсан нийт 6,216,913 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч гийн ресторанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай ресторанаар үйлчлүүлсэн байна. Тухайн өдөр нь рестораны тайзны хэсэгт өөрийн болгоомжгүй үйлдлээс бүдэрч унасан гэж үзэж байна. Энэ нь цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох дүгнэлт шийдвэрээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл рестораны зүгээс үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсын холбогдох хууль дүрэм зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч хэргийн талаар Иргэн Өнөрхүү Шангрила төвд байрлах ресторанаар орж үйлчлүүлэхдээ үүдэнд хийж гүйцэтгэж байсан шилэн тайзны 50 см өндөртэй шилэнд бүдэрч унаснаас түнхний болон тархины гэмтэл авсан бөгөөд тэр тухайгаа уг байгууллагад хэлж ярихад тохиролцож чадаагүйгээс шүүхэд хандсан гэж ойлголоо. Тухайн хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч байсан юм байна. Шилэнд бүдэрч, гэмтэл авч байсан нь тогтоогдсон бөгөөд тухайн байгууллагатай зөвшилцөж болон иргэний шугамаар шүүхэд хандах тухай дурдсан байсан гэж, гэм буруутай эсэх дээр Иргэн Өнөрхүү нь ресторанаар үйлчлүүлэхдээ үүдэнд байх гүйцэтгэж дуусаагүй шилэн тайзанд бүдэрч унаад бэртэл гэмтэл авсан нь үнэн байна. Тийм учраас тухайн бүдэрч унахад авсан гэмтлээ эмнэлгийн магадлагаагаар баталгаажуулан хохирлоо барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4. Нотлох баримт

Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх6/, итгэмжлэл /Хх7/, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /Хх8-20/, гийн Худалдаа хөгжлийн банкны 463013402 тоот дансны хуулга /хх21-23/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /Хх24-26/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хэрэг бүртгэлтийн шатанд СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр Шинжээчийн дүгнэлт /Хх30-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлт /Хх34-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 625 дугаар Шинжээчийн дүгнэлт /Хх38-42/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Я.Дамдинрагчаагийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №2021/01 дүгээр Шинжээчийн дүгнэлт, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл /Хх45-52/, Өвчтөний карт /Хх53-58/,

 

Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно.

 

Шүүхийн журмаар: гэрчээр А.Анударийг асуусан тэмдэглэл /Хх73/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас рестораны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн камерын бичлэгийг нотлох баримтаар гаргуулан, үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан /Хх86-87/, Интермед эмнэлгээс эмчилгээний түүх /Хх187-250/, /Х2х1-24/-ийг бүрдүүлсэн, мөн гэрчээр З.Уранбилэгийг асуусан байна.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: нь 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ресторанд үйлчлүүлэхээр орохдоо тус рестораны үүдэнд байрлуулсан байсан 50 см өндөртэй өнгөгүй тунгалаг, олон тасалгаа бүхий, дөрвөлжин хэлбэртэй шилнүүдэд бүдэрч унан гэмтсэн.

Уг шилнүүдэд ямар нэгэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Осол болсноос хойш нэхэмжлэгчийн толгой болоод хамаг үе мөч янгинаж өвдөх, даагдахгүй болох, халуурах, бөөлжих, хамраас цус гэнэт гарах, нүд бүрэлзэх, хараа эрс муудах, хялар харах зэрэг зовиурууд илэрч уламжлалт бариа засал хийлгэсэн боловч эдгэхгүй байсан тул Интермед эмнэлэгт нэн шаардлагатай шинжилгээ хийлгэн, рентген зургуудыг авахуулж, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ресторан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан. ресторанд унаж бүдрэхээс болгоомжил гэсэн аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан тул эмчилгээ, эм тарианы төлбөрт зарцуулсан нийт зардал 6,216,913 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь өөрийн болгоомжгүй үйлдлээс бүдэрч унасан. Энэ нь цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох дүгнэлт шийдвэрээр тогтоогдож байна. рестораны зүгээс үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсын холбогдох хууль дүрэм зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

4.    Талууд нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдэгт, маргадаггүй боловч тухайн гэмтэл учруулахад хариуцагч гэм буруутай эсэх, гэм буруу хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх талаар маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1.     Нэхэмжлэгч нь интернэшнл медикал центр эмнэлгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3,415,763 төгрөгийн, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1,244,500 төгрөгийн, 46,550 төгрөгөөр 2 удаагийн, 20,000 төгрөгөөр, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2,450 төгрөгөөр, 33,000 төгрөгөөр, Грийн мед сэргээн засах эмнэлэгт 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөгийн, бариачаар толгой бариулсны 80,000 төгрөгийн, Монос эмийн сангаас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 38,300 төгрөгийн, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 18,500 төгрөгийн, мөн тус өдрөө 101,200 төгрөгийн, Орбита эмнэлэгт 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 60,000 төгрөгийн, Зуун наст эмийн сангаас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,950 төгрөгөөр, 47,450 төгрөгөөр, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 49,400 төгрөгөөр, Хүрмэн эмийн сангаас 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 25,000 төгрөгөөр, мөн тус өдрөө 99,840 төгрөгөөр, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 149,800 төгрөгийн, Төгс интернэшнл ХХК-иас 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 512,490 төгрөгийн, эмийн сангаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр 28,000 төгрөгийн, Маго коёота эмийн сангаас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр 2,900 төгрөгийн мөн 46,170 төгрөгийн үнэ өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм тариа авч зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримт, зарлагын баримт зэргээр тогтоогдож байна.

 

5.2.     Нэхэмжлэгч гийн гомдлоор шалгасан хэрэг бүртгэлтийн 210900612 дугаартай хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2021 оны дугаартай прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.

 

5.3.     Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай хариу хүргүүлэх албан бичгээр нэхэмжлэгч д шүүх шинжилгээний байгууллагад хандан гэмтлийн шинжээ тодорхойлуулж, шүүхийн байгууллагад хандаж, өөрт учирсан хохирлоо барагдуулах талаар хариуг хүргүүлсэн байна.

 

5.4.     2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн СД-ний үзлэгээр ... дэлгэцийн баруун доод буланд цагаан өнгийн хувцастай хүн ямар нэгэн тээгэлдэж унаж байгаа цаана хүн ирж босгож байгаа үйлдэл тус камерт бичигдсэн байх ба тухайн зүйл нь ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий шил мэт зүйл байв гэж тодорхойлж бичсэн байна. Мөн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр Үзэгдэх орчин нь ресторан буюу тек, ширээ сандал, бор өнгийн паркетан шал, хоолны ширээ сандлын хажууд шилэн тасалгаа бүхий хоёр хажуу талаараа шар өнгийн хүрээтэй, тухайн эмэгтэйн өвдөгний доод талаар татах хэмжээтэй, дээгүүрээ шил байхгүй зүйлрүү цагаан хувцастай эмэгтэй бүдэрч унаад, хар хослолтой эрэгтэй хүн түүнийг татаж босгон, түүний араас зөөгч ирж байгаа тухай бичлэг байв гэжээ. Нэхэмжлэгч нь бүдэрч унан, бэртэж, гэмтэл учирсантай талууд маргадаггүй бөгөөд эдгээр бичлэгт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь шилэн зүйлд тээглэж, бүдэрч унасан үйл баримт тогтоогдож байна.

 

5.5.     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр гийн биед тархи доргилт, баруун шилбэний зулгаралт, зүүн ташаа, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал унаснаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэж дүгнэсэн байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч -ийн ресторанд унаж, бэртсэнээс үүдэж, хөнгөн зэргийн гэмтэл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

5.6.     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гийн нэмэлтээр ирүүлсэн 2021.04.23-ны өдрийн тодосгогчтой түнхний соронзон резонанст томографийн хариу нь шинжилгээнд тэнцэж байна. Уг хариугаар зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал, сүүж, түнхий үений холбогч булчингийн суналт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Орбита нүдний эмнэлгийн 2021.05.10-ны нүдний эмчийн үзлэгээр илэрсэн зовиур, багажийн шинжилгээ, тавигдсан онош нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй архаг өөрчлөлт байна гэж дүгнэжээ. Үүнээс дүгнэхэд нүдний зовиур, онош нь унаж бэртсэнээс үүдэж үүссэн бус архаг явцтай өөрчлөлт бөгөөд гэмтэлтэй шалтгаант холбоогүй үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.7.     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 625 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гарсан шижээчийн дүгнэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн , нэмэлтээр гаргасан 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай дүгнэлтүүдтэй санал нэг байна. гийн биед тухайн үед тархи доргилт, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал, сүүж, түнхний үений холбогч булчин суналт, баруун шилбэний зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал унаж ойчих үед үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал, сүүж, түнхний үений холбогч булчин суналт, баруун шилбэний зулгаралт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Орбита нүдний эмнэлгийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны нүдний эмчийн үзлэгээр /ойрын харалган/ гэсэн оноштой байх ба уг эмгэг нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй насжилттай холбоотой үүсдэг архаг өөрчлөлт болно гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

5.8.     Дээрх гурван удаагийн шинжилгээний дүгнэлтээр нэхэмжлэгч нь ресторанаар үйлчлүүлэхээр орох үед унаж бэртсэнээс үүдэж, биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж, биед гарч буй зовиур болон цаг хугацааны нийцэл нь ресторанд унасан цаг хугацаа, учирсан гэмтэлтэй таарч байгаа талаар дүгнэжээ. Иймээс нэхэмжлэгч гийн биед хөнгөн зэргийн гэмтэл гарсан нь ресторанд унасантай шалтгаант холбоотой байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

5.9.     Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Я.Дамдинрагчаагийн шинжээчээр ажилласан дүгнэлтэд ресторан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартыг зөрчсөн үү гэх асуултанд ... /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн нэгдмэл байна/ гэж тус тус заасан байх тул ресторан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

 

5.10.  Дээрх дүгнэлт нь рестораны ажилтнуудын хөдөлмөр эрхлэх явцад тэдгээрийн эрүүл мэндэд учирч болох үйлдвэрлэлийн аюултай нөхцөл байдалтай холбоотойгоор хийгдсэн дүн шинжилгээ байх тул тус ресторанаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид учирсан эрсдэлтэй холбоотойгоор гаргасан дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5.11.  Нэхэмжлэгч нь эмнэлэгт 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цээжний баруун талаар хөндүүрлэж өвдөнө, толгой өвдөнө, бүсэлхий нуруу хэсгээр, зүүн түнхрүү хатгаж өвдөөд, хөдөлгөөн хийхэд саадтай байгаа гэнэ, дээрх зовиур 2021 оны 03 дугаар сарын 23-нд Шангрила моллын 3-р давхарт шилэн дээр тээглэж унаж гэмтсэн гэнэ, тухайн үедээ эмнэлэгт хандаагүй, бариа засал хийлгэсэн гэнэ гэсэн онош, өвчний түүхтэйгээр хэвтэн эмчлүүлсэн болох нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл, эмнэлгээс гарах үед мэдлэг олгох хуудас, өвчтөний карт, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, эмчлүүлэгчийн анамнез, сувилахуйн суурь үнэлгээний хуудас, шинжилгээний бичгүүд, эмнэлгээс гарагчийн хуудсаар тогтоогдож байна.

 

5.12.  Гэрч мэдүүлэгт бүдэрч унасан зүйлийн харагдах байдал, байрлал хаана байсан бэ, зорчих хэсэгт байсан уу? Гэж асуухад Тийм, дөнгөж зааланд ороод хүмүүсийн хоол иддэг ширээтэй маш ойрхон хэсэгт миний санаж байгаагаар шилбэний өндөртэй, маш хатуу дөрвөлжин, шилэн зүйл байсан. Хүн унавал биеийн бүхий л хэсгээ цохих боломжтой байсан гэж мэдүүлжээ.

 

6.    Стандарчилал, Хэмжилзүйн Үндэсний төвийн зөвлөлийн 1998 оны******* дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгөний Монгол Улсын стандартын 1.3-т Аюулгүй ажиллагааны тэмдгийг хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй ажил үйлчилгээний байр, зам талбай, байгууламж, олон нийтийн газар мөн үйлвэрлэлийн тоног төхөөрөмж, сав баглаанд байрлуулна гэж, 1.7-д Аюулгүй ажиллагааны эдгээр тэмдэгтүүдийг Монгол Улсын бүх байгууллага, аж ахуй нэгж, салбар /аж үйлдвэр, тээвэр, худалдаа, эрүүл ахуй, үйлчилгээ, хөдөө аж ахуй, төр захиргааны г.м/ үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн сонгон хэрэглэнэ гэж тус тус заасан.

 

7.    Дээр журмын анхааруулах тэмдэгийн А11-т зааснаар бүдрэхээс болгоомжлох тэмдэгийг хүмүүс бүдэрч болох ажлын байр, талбайд байршуулна гэж, мөн тус стандартын өнгө, тэмдэглэгээний агуулга, утга санааны 3.8-д Гадны хүн орохыг хориглосон, аюултай бүсийг хязгаарласан зааг, нээлхий, нүх зэргийн эргэн тойронд түр хугацааны хаалт буюу аюулгүйн тууз байрлуулна. Аюулгүйн туузыг 60-110 мм-ийн өргөнтэй улаан, цагаан өнгөөр дараалуулан 46-60 градусын налуутайгаар будсан байна. Улаан, цагаан өнгөний харьцаа нь 1:1 байх ба туузны өргөн нь 50-100 мм хэмжээтэй байна гэж тус тус заажээ.

 

8.    Хариуцагч нь дээрх стандартад заасанчлан тусгаарлах тууз, тэмдэг тэмдэглэгээг тавих үүргээ хэрэгжүүлээгүй, олон нийтэд анзаарагдаж анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавилгүйгээр стандартыг зөрчсөн гэм буруутайн улмаас үйлчлүүлэгч унаж, бэртэн түүний биенд хөнгөн зэргийн гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна гэж дүгнэх үндэслэлтэй. Мөн иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь ресторанаар үйлчлүүлэхдээ үүдэнд байсан гүйцэтгэж дуусаагүй шилэн тайзанд бүдэрч унаад бэртэл гэмтэл авсан нь үнэн байна гэх хариуцагчийн гэм бурууг дүгнэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч нь хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

 

10. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан, нэхэмжлэгч нийт 6,216,913 төгрөгийг хариуцагч -иас шаардсан.

 

11. Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаартай тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: гээд 2.4.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан гэж заасан тул нэхэмжлэгч гийн биед 28 хоногоос дээшгүй хугацаагаар эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал явагдах, энэ хугацаагаар сарниулах гэмтэл тогтоогджээ.

 

12. Иймээс нэхэмжлэгч гээс хэрэгт өгсөн үзлэг, оношилгоо, эмчилгээний зардлуудын баримтуудыг гэмтэл учирсан өдөр болох 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш нэг сарын хугацаанд гарсан зардлаар хязгаарлаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 3,415,763 төгрөг, тархины рентген хийлгэсэн 1,244,500 төгрөг, интермэд эмнэлгийн гэмтлийн эмчийн үзлэг 46,550 төгрөг, мэдрэлийн эмчийн үзлэг 46,550 төгрөг, Грийн мед эмнэлэгт дусал хийлгэсэн 150,000 төгрөг, мэдрэлийн эмнэлгийн 20,000 төгрөг, эмийн зардал 2,450 төгрөг, толгой бариулсан 80,000 төгрөгийн зардал нийт 5,005,813 төгрөгийг гаргуулж, бусад зардлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

13. Нэхэмжлэгч гийн 5 дугаар сарын 10-ны өдөр нүдний Орбита эмнэлэгт үзүүлсэн зардлыг тухайн эмгэг нь унаж, бэртсэнээс үүсээгүй, архаг явцтай насжилтаас үүссэн гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтэд үндэслээд, мөн гэмтлийн зэрэгт заагдсан хугацаанд хамааралгүй гарсан зардал гэж үзэж хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

14. Иймд хариуцагч -иас 5,005,813 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,206,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

15. Иргэдийн төлөөлөгчийн Иргэн Өнөрхүү Шангрила төвд байрлах ресторанаар орж үйлчлүүлэхдээ үүдэнд хийж гүйцэтгэж байсан шилэн тайзны 50 см өндөртэй шилэнд бүдэрч унаснаас түнхний болон тархины гэмтэл авсан бөгөөд тэр тухайгаа уг байгууллагад хэлж ярихад тохиролцож чадаагүйгээс шүүхэд хандсан гэж ойлголоо. Тухайн хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч байсан юм байна. Шилэнд бүдэрч, гэмтэл авч байсан нь тогтоогдсон бөгөөд тухайн байгууллагатай зөвшилцөж болон иргэний шугамаар шүүхэд хандах тухай дурдсан байсан гэж, гэм буруутай эсэх дээр Иргэн Өнөрхүү нь ресторанаар үйлчлүүлэхдээ үүдэнд байх гүйцэтгэж дуусаагүй шилэн тайзанд бүдэрч унаад бэртэл гэмтэл авсан нь үнэн байна. Тийм учраас тухайн бүдэрч унахад авсан гэмтлээ эмнэлгийн магадлагаагаар баталгаажуулан хохирлоо барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлт шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцэж байгааг дурдав.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.2.2,*******6,*******8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч -иас 5,005,813 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, үлдэх 1,206,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******4,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95,043 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож шийдвэрлэв.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ