Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
Хэргийн индекс | 101/2023/00085/И |
Дугаар | 101/ШШ2023/05138 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2023/05138
2023 11 22 101/ШШ2023/05138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Ж.******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, 1 тоот хаягт оршин суух ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух Г.*******,
дүүргийн талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байрлаж, барилга барихад саад учруулж буй хариуцагчийн өмчлөлийн тоосгон граж, 20 тонн контейнерийг нүүлгэхийг хариуцагчид даалгах, хадгалалтын хөлс, тээврийн зардалд 11,250,000 гаргуулах тухай үндсэн,
Дээрх газарт байрлах 100 мкв талбай бүхий агуулах эд хөрөнгө нь Г.*******гийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ж. нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. дамжуулан 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг нотариат дээр хийж Нийслэлийн дүүргийн тоот хаягт байрлах 462 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн зориулалттай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 128 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан байдаг.
Улмаар тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж нэхэмжлэгч Ж.******* нэр дээр нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдэж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаар бүхий гэрчилгээг хууль ёсны дагуу авч өмчлөх эрх албан ёсоор үүссэн юм.
Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөх эрхээ хэрэгжүүлж худалдан авсан газартаа оффис болон үйлчилгээний зориулалт бүхий барилга барих нөхцлөөр 500 сая төгрөгийн зээлийг жилийн 17.5 хувийн хүүтэйгээр 2015 оны 03 сарын 27-ны өдөр 03 тоот гэрээгээр ХХК-иас зээлсэн юм.
Мөн тус газарт оффис болон үйлчилгээний зориулалт бүхий барилга барихаар Хот төлөвлөлтийн газраас барилгажих зөвшөөрлийг олгож А даалгаварыг авсан юм. Үүний дагуу барилгын ажлыг эхлүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр "Барилгын эскиз зураг боловсруулах гэрээг ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд зургийн төлбөрт 3.200.000 төгрөгийг гэрээний дагуу төлсөн юм.
Анх газар худалдан авах үед газар дээр тоосгон граж болон хөх өнгийн 20 тн контейнер байсан бөгөөд худалдагч талууд /Г., Г./ хэлэхдээ эзэнд нь хэлсэн байгаа удахгүй авна түр байлгаж байгаарай гэж хэлсэн юм.
Дээрх хаяг бүхий газрыг худалдсан хүмүүсээс газар дээр байгаа тоосгон граж, 20 тн контейнер хэний өмч хөрөнгө болохыг асууж тодруулахад иргэн Г.*******гийн өмч болох тухай мэдэгдсэн. Улмаар өмчийн эзэнтэй удаа дараа холбоо барьж газар дээр барилга барих тухайгаа хэлээд хөрөнгөө авахыг мэдэгдэхэд газар зарсан хүмүүстэй маргаантай байгаа гэх зэргээр хөрөнгөө авахаас илтэд татгалзсан юм.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газартаа дээр дурьдсан үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барих барилгын ажлын газар шорооны ажлыг явуулах гэтэл тоосгон граж, 20 тн контейнерийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд аваагүй бөгөөд тус газарт барилгын ажил эхлүүлэх буюу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байх тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үйлдлээ зогсоохыг эрх зөрчигчид даалгуулж тоосгон граж, контейнерийг яаралтай нүүлгэхийг даалгуулах хүсэлтэй байна.
Өмнө нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь Ж.д мэдэгдэхгүйгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байдаг, энэхүү шүүгчийн 2022.06.03-ны өдрийн 2565 дугаартай захирамжийн талаар түүнтэй холбоотой зохих шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа болно.
Тухайн үед хариуцагчийн зүгээс баригдаж буй барилгаас оногдох хэсэг шаардсан асуудал яригддаг байсан байх ба дээрх шүүгчийн захирамж гарах үед нэхэмжлэлийн үндэслэл нь хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардсан бөгөөд харин одоо өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардаж байна.
Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, ийнхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч нартай гэрээ байгуулсны үндсэн дээр өмчлөх эрх шилжсэн тул гэрээг хөндөх үндэслэл байхгүй.
Мөн Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.8-т хадгалалтын хөлс, шагнал, хадгалалтаас үүссэн зардлыг төлөх хүртэл хадгалуулсан эд хөрөнгийг буцааж шилжүүлэхээс татгалзах гэж заасны дагуу хадгалалтаас үүсэх зардлыг Г.******* төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хадгалуулагч нь хадгалалтын хөлс төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд тухайн хадгалуулсан хөрөнгийг хүлээлгэн өгөхөөс хадгалагч татгалзах эрхтэй боловч нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийг буцаан шилжүүлэн өгөхөөс татгалзахгүй, зөвхөн хадгалалтын хөлсийг нэхэмжилсэн.
Хуулийн 422 дугаар зүйлийн 422.4-т хадгалуулагчийн эрх, үүргийг зааж өгсөн байсан, үүгээр хадгалагчид эд хөрөнгө хадгалсаны зайлшгүй зардлыг төлөх үүрэг хүлээдэг. Эд хөрөнгө хадгалсантай холбоотойгоор дагалдах зардал гэдэгт ачиж буулгах, тээвэрлэхтэй холбоотой зардлыг хамруулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа гэв.
Иймд Нийслэлийн дүүргийн тоот хаягт байрлах, 462 мкв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай нэхэмжлэгч Ж.******* өмчлөлийн газарт байрлаж, барилга барихад саад учруулж буй Г.*******гийн өмчлөлийн тоосгон граж, 20 тонн контейрийг нүүлгэхийг хариуцагчид даалгаж, хадгалалтын хөлс 5,400,000 төгрөг, тоосгон граж, контейнерийг нураах, ачих, тээвэрлэх зардал 5,850,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зардлыг тодорхойлсон баримт байхгүй, зах зээлийн ханшийг судалсны үндсэн дээр тодорхойлсон гэв.
2.Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. "СБД-ийн тоот хаягт байрлах 462 м.кв талбай бүхий газар нь нөхөр Г.******* бид хоёрын гэр бүл болсноос хойш буюу 1988 онд худалдан авч, үр хүүхдийн хамт амьдарч байсан өмч хөрөнгө юм. Хожим 1992 онд манайх орон сууцтай болоход нөхөр Г.******* хөдөө орон нутгаас өөрийн аав С. нүүлгэн шилжүүлж ирж тухайн хашаандаа амьдруулах болсон. Энэ нь тухайн газрыг нөхрийн аав С. өмчлөлд бүрмөсөн шилжүүлсэн биш бөгөөд зөвхөн аавыгаа асран тэтгэх санаа бодолтойгоор өөрийн хашаа байшинд амьдруулсан. Мөн аав С. дагаад зарим хүүхэд, ач зээ нар нь тухайн хашаанд цуг амьдарч байсан. Нэгэнт манай гэр бүлийн өмч хөрөнгийн хувьд уг хашаагаа нөхөр Г.******* бид хоёр байнга эргэж тойрч, тордож ирсэн бөгөөд энэ газар хашаа байшин нь бидний гэр бүлийн дундын өмчийн хөрөнгө болно.
2. Улмаар нөхөр Г.******* бид 2005 онд манай гэр бүлийн бизнес болох тавилга худалдаалах үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор СБД-ийн тоот хаягт байрлах уг хашаандаа бараа хадгалах агуулахыг банкны зээл оролцуулан барьж ашиглалтад оруулан өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, бид өөрийн мэдлийн газар дээр хэн нэгний зөвшөөрөл шаардахгүйгээр агуулах барьсан. Энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсгийн Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ." гэсэн заалтын дагуу манай гэр бүлийн эзэмшлийн эд хөрөнгө болно.
3. Гэтэл 2019 онд нөхөр Г.*******ы зээ дүү болох Г. нь дээрх тоот хаягт байрлах манай газрыг, уг газар дээрх үл хөдлөх хөрөнгө болох агуулахыг маань оролцуулан худалдан борлуулах тухай зарыг зарын сайтад тавьсан байсныг бид интернэтээс олж мэдсэн. Дүү Г.тэй очиж уулзаад яагаад бидний зөвшөөрөлгүйгээр газар, үл хөдлөхийг зарах гэж байгааг тодруулахад тэрээр тухайн үедээ "Ер нь энэ газар хэр үнэд орохоор байгааг тандах зорилгоор зар тавьж судалж байгаа юм аа. Юу гэж та нарын эд хөрөнгийг зарах юм бэ" гэж хариулахад нь нээрээ тийм юм байж болох юм гээд итгээд өнгөрсөн. Тэгтэл Г. нь бидэнд мэдэгдэхгүйгээр яаралтай худалдахын тул зориудаар уг хашаа байшин өмч хөрөнгийг маань Ж. гэх хүнд зах зээлийн үнээс хэт доогуур үнээр худалдсан болж зугтаан алга болсон. Тухайн үед энэхүү газар, хашаа байшингийн байршил, үнэ цэнийн хувьд ямар байсныг нэхэмжлэгч Ж. мэдэхийн дээдээр мэдэж байсан ч зах зээлийн үнээс хоёр дахин хямд үнээр худалдах, худалдан авах гэрээ хийж авсан байсан.
4. Мөн үүнээс гадна Ж. нь дотроо их хэмжээний үнэтэй бараа бүтээгдэхүүн хадгалагдаж буй агуулах, контейнер зэрэг өчнөөн сая төгрөгийн эд хөрөнгийн талаар мэдэхгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
5. Болсон асуудлыг судлаад үзтэл манай нөхөр Г.*******ы төрсөн дүү Г., зээ дүү болох Г. нар нь дүүргийн тойргийн нотариатч Т.Оюунбаярт хандан хууль бусаар 2011 оны 01-р сарын 05-ны өдөр 01 тоот дүүрэг, тоот хаягт байрлах 128 мкв талбайтай агуулах, хувийн сууцанд "Өвлөх эрхийн гэрчилгээ авсан байсан нь хууль бус гэж үзэх үндэслэл нь, нэгдүгээрт манай гэр бүлийн мэдлийн өмч хөрөнгийн талаар бидэнд мэдэгдэлгүйгээр бусдад өвлүүлсэн, хоёрдугаарт нөхөр Г.*******ы бусад ах, дүү нар нь ч энэ өмч хөрөнгийн талаар нэгдсэн ойлголттой байсан тул уг газар, хашаа байшинг өвлөх эрхтэй талаар мэдэхгүй байсныг нь далимдуулж Г., Г. нар нь өв залгамжлалын гэрчилгээ авсан, гуравдугаарт Өвлөх эрхийн гэрчилгээ-нд дүүрэг, 9- хороо, 30 тоот хаягт байрлах 128 мкв талбайтай агуулах, хувийн сууцыг гэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд нь байхгүй хөрөнгө болох агуулахыг оруулж өгсөн байсан.
6. Иймд миний бие нь нотариатын үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нөхөр Г.******* болон түүний эгч, ах болох Г., Г., Г. нар нь мөн энэ талаар бие даасан шаардлага гаргасан. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02643 дугаар шийдвэрээр дээр дурдсан нотариатч Т. 2011.01.05-ны өдөр бичсэн №01, 01-01 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
7. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зөвхөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.
8. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХ2021/00141 дугаар тогтоолоор хариуцагч Т. гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
Дээрх нөхцөл байдлуудаас гадна татгалзлалын хамгийн гол үндэслэл бол нэхэмжлэгч Ж. нь одоо гаргаж байгаа нэхэмжлэлтэйгээ утга, үндэслэл нэг " дүүрэг тоот хаягт орших дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий гэр бүлийн хэрэгцэээний 462 м газраас /хашаанаас/ контейнер, тоосгон гражийг чөлөөлөхийг даалгах, нэхэмжлэлийг 2021 он 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Г.*******, Г., Г. нарт холбогдуулан гаргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн "Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02562 дугаар захирамжаар хариуцагч Г.*******, Г., Г. нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх үндэслэлээр Ж.******* нэхэмжлэлтэй иргэний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон боловч шүүхийн тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон.
Үүнээс гадна хадгалалтын хөлс, нураах ачих, тээвэрлэх зардал 5,850,000 төгрөг нийт 11,252,000 төгрөг шаардсан боловч худалдах, худалдан авах гэрээ хийгдэж байх үед худалдан авч байгаа зүйл нь эрхийн доголдолтой байна гэдгээ мэдсэн тохиолдолд энийгээ тухайн хөрөнгийн эзэн Г.тэй тохиролцоод гэрээгээ хийсэн бол харин тэрээр шаардах эрхтэй гэж үзэж байна. Гэтэл ингэж тохироогүй, хэлээгүй байж хөрөнгийг хүлээж авсан.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д худалдах, худалдан авах гэрээгээр хүлээн авч байгаа хөрөнгийн эрхийн доголдлын талаар тодорхой заагаад өгсөн байгаагаас үзэхэд тухайн хөрөнгийг анхнаасаа эрхийн доголдолгүй болгосон бол Г.*******гаас үүнийг шаардах эрхтэй болно. Түүнээс гадна эдгээр хөрөнгийг Г.*******гийн өмчлөлийнх болохыг гэрээ байгуулж байх үедээ, мөн газраас салгаж үл болох хөрөнгө гэдгийг мэдсэн.
Худалдаж авч байгаа газар нь 128 мкв уу, 200 мкв уу гэдэг нь илт харагдаж байсан. Хэрэв эдгээр хөрөнгийн эзэн өөр хүн гэдгийг хэлсээр байтал эзэнтэй нь тохиролцсон бол харин хадгалалтын хөлс шаардах эрх нь нээгдэх боломжтой, гэтэл үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй.
Иймд Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Г.******* нь нөхөр овогтой *******тай 1982 онд МУИС-ын оюутан байх үеэсээ үерхэн нөхөрлөж, улмаар гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн бөгөөд 1988 оны 8 дугаар сард тухайн үеийн Улаанбаатар хотын Орон сууц гудамжны хороо, /2002 онд дүүргийн албанаас гудамжны зохион байгуулалтад өөрчлөлт хийж, тухайн хорооны гудамжуудыг дахин хаягжуулснаар Алтайн тоот хаяг нь 30 болж өөрчлөгдсөн/ тоот хаягт байрлах амины хэрэгцээний хашааны газрыг иргэн 500/таван зуу/ төгрөгөөр худалдан авч нөхөр Г.*******ы нэр дээр " хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх-ийг шилжүүлэн аваад тухайн газарт гэрээ барьж, гал голомтоо үүсгэн гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт амьдарч эхэлсэн.
Тухайн үед хадам ээж маань насан өөд болж, хадам аав С. нь хэдэн хүүхдийн хамт аймагт үлдэж, амьдрал ахуй, сэтгэл санааны хувьд хүндхэн байдалд байсан тул нөхөр бид хоёр ярилцаж байгаад С. өөрийн дэргэд авчирч харж хандах болсон. Улмаар 1992 онд нөхөр Г.*******ы ажиллаж байсан албан байгууллагаас олгосон орон сууцанд бид хоёр хүүхдийн хамт амьдрах болсон бөгөөд хадам аав, дүү нарыг өөрийн Алтайн тоот хашаандаа үлдээсэн.
Хэдийгээр нөхөр Г.******* бид үр хүүхдийнхээ хамт орон сууцанд амьдарч байсан боловч тоот хашаа нь манай хөрөнгө хэвээр байсан бөгөөд үр хүүхэд нь насан өндөр болсон эцэг, эхээ хайрлан халамжилдаг Монгол уламжлал ёсоор хадам аавыгаа, түүнтэй хамт амьдарч байсан хэдэн дүү нарын хамт өөрийн хашаандаа байшин барьж амьдруулж байсан. Тиймээс ч 2005 онд өөрийн эрхэлдэг гэр бүлийн бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор уг хашаандаа бараа хадгалах 100 мкв хэмжээтэй "агуулах"-ыг банкны зээл оролцуулан барьж өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж ирсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү "агуулах" үл хөдлөх хөрөнгийг бид өөрийн хүч хөрөнгөөр барьсан бөгөөд мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсгийн "Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэсэн заалтын дагуу энэхүү хөрөнгө нь миний болон манай гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болно.
Гэтэл нөхөр Г.*******ы зээ дүү болох Г. нь бидэнд мэдэгдэхгүйгээр нууцаар манай гэр бүлийн өмчлөх эрхтэй, анх худалдан авч эрхлэн хариуцаж байсан эд хөрөнгө болох 30 тоот хаягт байрлах газар болон хувийн сууцыг, газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох агуулах үл хөдлөх хөрөнгө дээр нь байсаар байхад нэхэмжлэгч Ж.д зах зээлийн үнээс маш багаар худалдсан байна.
Энэ бүхэн нь юунаас эхлэлтэйг судлаад үзтэл, манай нөхөр Г.*******ы төрсөн дүү Г., зээ дүү нь болох Г. нарын хандсан дүүргийн тойргийн нотариатч Т. тэдний хүсэлтийг хуульд нийцүүлэн судлалгүйгээр 2011 оны 01-р сарын 05-ны өдөр 01 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо " дүүрэг, тоот хаяг байрлах 128 м2 талбайтай агуулах, хувийн сууцыг өвлүүлэв. гэж өвлөгдөж байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нь байхгүй хөрөнгө болох "агуулах-ыг оруулж бичсэнээс үүдэлтэй байсан. Мөн энэ үеэс миний бие нь нөхөр Г.*******ы хамт манай гэр бүлийн хэрэгцээний хашааны газрыг өөрийн эцэг С., дүү С., Г. нарын эзэмшил, өмчлөлд бүртгүүлэн, улмаар Ж.******* өмчлөлд шилжсэн болохыг олж мэдсэн.
Нэхэмжлэгч Ж. нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Г., Г. нараас дүүрэг, хороо, 30 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 462 м.кв газар, 128 мкв "хувийн сууц" -ыг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Үүнээс үзэхэд, Ж. нь миний "агуулах"-ыг худалдаж аваагүй, өмчлөгч нь болоогүйг харуулж байгаа боловч тэрээр өнөөдөр миний нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай "агуулах"-ыг худалдан авсан, өмчлөгч мэтээр хандаж, нэхэмжлэгч Г.******* миний биеийг өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болох агуулахаа эзэмших, ашиглах эрхээ эдлэхэд саад учруулж хаалган дээр нь том оврын техник тавих, уг агуулахын байгаа хашаанд нохойгоо сул орхих зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхолыг маань зөрчиж, би агуулахаасаа худалдан борлуулдаг тавилгаа авч борлуулах боломжгүй болж, надад бодитоор хохирол учирч байна.
Миний бие нь 2020 оны 01-р сарын 27 -ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан " дүүргийн тойргийн нотариатч Т. " дүүрэг, тоот хаягт байрлах 128 м2 талбайтай агуулах, хувийн сууцыг өвлүүлэв." гэсэн 2011 оны 01-р сарын 05-ны өдөр олгосон 01 тоот "Өвлөх эрхийн гэрчилгээ"- г хүчингүй болгож өгнө үү." гэсэн нэхэмжлэл гаргасныг шүүх 2020.10.23-ны өдрийн дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.01-ний өдрийн 0 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт Т. 2011.01.05-ны өдөр Г., Г. нарт олгосон No01, 01-01 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай" гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Иймд энэхүү сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, 106 дугаар зүйл, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2 дах хэсэгт тус тус заасны дагуу гаргаж байх тул дүүрэг тоот хаягт байрлах 100 мкв талбай бүхий агуулах эд хөрөнгө нь Г.*******гийн /гэр бүлийн дундын/ өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Ж.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь сөрөг нэхэмжлэлийн талаарх хариу тайлбарыг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. Учир нь Яагаад гэвэл Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг яриад байна. Энэ бол манай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, гэрээ хүчин төгөлдөр бус, хууль бус байсан гэдэг асуудал тогтоогдох ёстой болохоос хуульд заасан нөхцөлийг шууд хамааруулах боломжгүй юм.
Газраас салгамагц зориулалтын шинжээ алдах гэдэг улсын бүртгэлд бүртгэлтэй хүчин төгөлдөр үл хөдлөх эрхтэй холбоотой асуудал бөгөөд ямар тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийн бүрдэл хэсэг тухайн үл хөдлөх хөрөнгөтэй салшгүй гэдэг адилтгах шинжийг хадгалахаас хамаарна. Бие даасан объект байна гэдэг бол ерөөсөө энэ юм.
Тухайн хөрөнгөнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгө юм гэдгийг тогтоосон баримт, эрхийн бүртгэл, гэрчилгээ байгаа бол газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болчихно. Тийм тохиолдолд бид үүнийг үл хөдлөх хөрөнгө учир тээвэрлэх, буулгах боломжгүй гэж ярих нь зохимжтой юм.
Гэтэл тийм биш, шүүхийн журмаар үзлэх хийх явцад агуулах байна уу, гараж байна уу ямар ч байсан ачиж тээвэрлэх буулгах боломжтой зүйл гэдгийг харцгаасан. Эдгээр хөрөнгийн үнэлгээ нь 42,500,000 төгрөг гэж үнэлүүлсэн байсан бөгөөд ийм хэмжээний үнэтэй байх боломжгүй байтал уг үнээр манайхыг худалдаж ав гэдэг шаардлага тавьдаг. Үүнийг бид боломжгүй гэдгийг хэлээд харин бид өөрсдийн зардлаар та нарын заасан газарт үнэгүй буулгаж өгье гээд зөвшилцөлд хүрээгүй.
Иймд Газар дээр байрлаж байгаа контейнер, тоосгон гараж нь Г.*******гийн хөрөнгө гэдгийг худалдагч тал Г., Г. нар тодорхойлсон учраас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох тоосгон гараж, агуулах нь Г.*******гийн өмчлөлийн гэдэг дээр нэхэмжлэгчийн зүгээс маргаан байхгүй гэв.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.******* нэхэмжлэлийн шаардлага болох газар дээр байрлаж буй тоосгон граж, контейнерийг нүүлгэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээнээс болоод Г.*******, Г.*******, дээр нь Ж. гээд бид бүгд хохирогч болчихоод байна гэж үзэж байна. Тухайн үед хэн ч ийм хууль бус өвлөх эрхийн гэрчилгээтэй гэдгийг мэдээгүй байсан. Энэ Ж.******* нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, тухайн үед зах зээлийн үнэ нь 600,000,000 төгрөгийн ханштай байхад 350,000,000 төгрөгийн гэрээг Г. байгуулчихаад зугтаад алга болсон.
Нэхэмжлэгч Ж.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнөх төлөөлөгчөө өөрт олгогдсон эрхийнхээ дагуу ажиллаагүй гэж тайлбарлаж байх боловч одоо өөрт нь олгогдсон итгэмжлэлийнхээ хүрээнд ажиллаж байна гэдэгт эргэлзээтэй тайлбар хэлж байна гэж бодож байна.
Г.******* би 1988 онд Улаанбаатар хот дүүрэг тоот хаягт байрлах амины хэрэгцээний хашааны газрыг иргэн 500 /таван зуун/ төгрөгөөр худалдан авсан. Тухайн газарт гэр барьж, гал голомтоо үүсгэн гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт амьдарч байсан. 1986 онд ээж маань хорвоогийн мөнх бусыг үзүүлж аав маань хэдэн өнчин дүү нарын хамт аймагт үлдсэн тул 1988 оны намар Г.******* би аав С. дүү нарын хамт Улаанбаатарт шилжүүлэн авчирч, нэг хашаанд айл буун, амьдарч эхэлсэн. 1992 онд би ажиллаж байсан байгууллагаасаа орон сууцаар хангуулсан болохоор тоот хашаандаа аав С.аа, дүү нарын хамт үлдээж амьдруулсан юм.
2002 онд дүүргийн албанаас гудамжны зохион байгуулалтад өөрчлөлт хийж, тухайн болж өөрчлөгдсөн. Энэ үед Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжих тухай яригдаж эхлэн дүүргийн албанаас газар эзэмшигч нарыг дахин бүртгэн баталгаажуулахдаа газар дээрээ заавал амьдран суудаг байх гэсэн шаардлага тавьсан тул би аав С. нэр дээр амины хэрэгцээнд газар ашиглах хүсэлтээ дүүргийн Засаг даргад хаяглан явуулсан. дүүргийн засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 309 тоот захирамжаар " дүүрэг, тоот миний эзэмшилийн хашааг аав С. нэр дээр шилжүүлсэн тул уг 30 тоот өмчлөгчөөр аав С. 2003 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүртэгүүлсэн. Учир нь Г.******* миний бие нь дүүргийн тоот газрыг өөрийн хөрөнгөөр худалдан авч эзэмшиж, ашиглаж ирсэн хэдий ч ирээдүйд миний хөрөнгө болох талаар надтай маргах хүн байхгүй гэдэгт итгэлтэй байсан тул аав С. нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан.
Түүнчлэн аав С. нас өндөр болсон, хоёр дүүг маань цаг бусаар алдсан тул сэтгэл санааны гүн хямралтай, дүү Г. хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэй дүү Г. нялх хүүхэдтэй орон гэргүй. Эд нар надгүйгээр гэрээ барьж, буулгаж, тордож чадахгүй, өвлийг хүндрэлтэй давж байгаа байдалд сэтгэл өвдөн эд нарыгаа өрөвдөж өөрт байсан хамаг мөнгө төгрөгөө шавхан байж, заримыг нь хүнээс зээлэн дүү Г.ы хамт 2002 онд хоёр айл амьдрах зориулалттай амины орон сууцыг уг хашаанд барьж өгсөн. Энэ амины сууцны нэг талд нь аав Г., зээ дүү .ийн хамт, нөгөө талд нь эмэгтэй дүү Г. нөхөр, хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан. Энэ үед эд нараас нэг ч төгрөг гараагүй. Тэдэнд тийм чадвар ч байгаагүй. Аав маань "хувийн орон сууцтай бол хавар, намар гэр барих, буулгах, дулаалах зовлонгүй боллоо" гэж их л баярлаж байсан.
2005 онд эхнэр Г.******* бизнесийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор уг хашаанд бараа хадгадах агуулахыг банкны зээл оролцуулан барьж ашиглалтад оруулсан. Агуулахын барилгыг эхнэр Г.******* маань бизнесийн үйл ажиллагаандаа одоо хүртэл ашиглаж, манай гэр бүлийн амьжиргааны эх үүсвэр болсон энэ газар, газраас салшгүй үл хөдлөх хөрөнгө болох агуулах манай гэр бүлийн амьдралтай салшгүй холбоотой байсаар ирсэн.
Гэтэл зээ дүү Г. газар болон үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур зарж, хөрөнгийг Ж. гэдэг хүний нэр дээр 2019 оны 6 дугаар сарын 4-нд шилжүүлсэн байсан.
Иймд миний бие нотариатын газарт хүсэлт гаргаж дүү нар маань 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн тойргийн нотариатч Т. хүсэлт гаргасанд үндэслэн 01, 01-01 дугаартай "Өвлөх эрхийн гэрчилгээ-г гаргуулж авсан болохыг олж мэдсэн. Ингээд миний эхнэр Г.Нарантуяа дүүргийн тойргийн нотариатч Т. хуульд нийцүүлэн судлалгүйгээр гаргасан 2011 оны 01 сарын 05-ны өдрийн 01, 01-01 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-нүүдийг хүчингүй болгуулахаар гаргасан, би өөрийн ах, эгч нарыг төлөөлөн гуравдагч этгээдээр оролцсон нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар бүхий шийдвэрээрээ Өвлөх эрхийн гэрчилгээ-нүүдийг хүчингүй болгосныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 0 тоот магадлалаараа, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 05-р сарын 12-ны өдрийн 001/ дугаар тогтоолоор тус тус хэвээр баталгаажуулсан. Эдгээр гурван шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон сөрөг нэхэмжлэгч Г.******* хэргийн материалдаа хавсаргасан байна.
Ингэснээр маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ хэллцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.1.8, 56.1.10 дэх хэсэг, 57 дугаар зүйл, 57.2 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл болсон.
Мөн дээрх Ж. болон Г. нарын хооронд хийгдсэн хүчин төгөлдөр 3 бус гэрээ хэлцэл болон Ж.******* нэхэмжлэлдээ шаардсан шаардлага нь миний газар, ул хөдлөх хөрөнгө өвлөх эрх, миний гэр бүлийн хэрэгцээний өөрийн хөрөнгөөр бий болгосон агуулахаа эзэмших эрхийн асуудалыг давхар давхар хөндөхөөр байна.
Би зээ дүү Г. газар, үл хөдлөх хөрөнгийг худалдаад зугтсан болохыг мэдсэн даруйдаа Иргэн Ж.******* хууль ёсны итгэмжилсэн төлөөлгч болох П. 2019 оны 6 дугаар сард энэхүү газар, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох талаар утсаар болон биеэр уулзаж анхааруулсан бөгөөд иргэн Ж. нь төөрөлдсөнөө мэдсэн даруйдаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6, 58.7 хэсэгт заасан заалтын дагуу арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан.
Мөн Ж.******* нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн шаардлага нь Иргэний хуулийн 56-р зүйл, 56.6 хэсэгт заасны дагуу иргэн Г.*******гаас биш иргэн Г.өөс учруулсан хохиролыг нөхөн төлүүлэхээр шаардах ёстой шаардлага болох нь тодорхой байна.
Иргэний хуулийн 125 дугаар зүйл, 125.1, 126 дугаар зүйлийн дагуу хариуцагч болон сөрөг нэхэмжлэгч Г.*******тай гэр бүлийн хөрөнгийн хувьд ашиг сонирхол нэг байгаа тул хариуцагчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай санал нэгтэй байна.
Иймд Ж.******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
6.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2022.11.17-ны өдрийн 101/ дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах утхай захирам, Ж.аас 2022.09.28-ны өдөр Б.*******д олгосон итгэмжлэл, Нийслэлийн дүүргийн тоот хаягт байршилтай, 462 мкв талбай бүхий газар өмчлөх эрхийн удсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж. болон б.Б.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэр зургийн үзүүлэлт, Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, барилгын эскиз зураг боловсруулах гэрээ, иргэн Ж.******* худалдаа, үйлчилгээний барилгын загвар зураг, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00935 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж, Ж.******* Монголын хуульчдын холбооны мэргэжлийн харуицлагын хороонд гаргасан гомдол /1хх-ийн 3-22, 47-50, 2 хх-ийн 99-102/,
6.2. Хариуцагчаас ирүүлсэн: хариу тайлбар, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02562 дугаартай Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Дав жзаалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001/ дугаар тогтоол, 2023.02.01-ний өдрийн Г.******* болон өмгөөлөгч А. нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний паспорт, Г.*******тай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, дүүргийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн газар ашиглуулах тухай 309 дугаартай захирамж, түүний хавсралт, амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх, ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, барааны бүртгэл, гэрэл зургийн үзүүлэлт, Г.*******гаас 2023.03.22-ны өдөр Б.*******д олгосон итгэмжлэл, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол, түүний хавсралт/1хх-ийн 29-44,52, 71-94,105, 2 хх-ийн 93-94,
6.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн: Г.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /1хх-ийн 65-66/,
6.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Маргаж буй газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг буулгасан гэрэл зургийн үзүүлэлт, тус шүүхийн Тамгын газраас ирүүлсэн тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь Г.ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох хэрэгт авагдсан баримтууд /1хх-ийн 129-250, 2 хх-ийн 1-34/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч Г.*******д холбогдуулан дүүргийн тоот хаягт байрлах 462 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байрлаж, барилга барихад саад учруулж буй хариуцагчийн өмчлөлийн тоосгон граж, 20 тонн контейнерийг нүүлгэхийг даалгах, хадгалалтын болон бусад зардалд 11,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь дүүргийн тоот хаягт байрлах 100 мкв талбай бүхий агуулах эд хөрөнгө өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
1. Нэхэмжлэгч Ж. нь дүүрэг, тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий, 462 мкв талбайтай өмчлөгч, уг газарт байрлаж буй хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгийг нүүлгэхийг даалгах, үүнтэй холбоотой холбогдон гарах зардал шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
2. Хариуцагч Г.******* нь дээрх хаягт байрлах 462 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг газарт байрлах 128 мкв талбайтай агуулах, хувийн сууцыг өвлөсөн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, эрхийн доголдолтой хөрөнгө худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Г., Г. нар Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, дүүргийн тоот хаягт байршилтай, 462 мкв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газрыг 280,000,000 төгрөгөөр худалдах, мөн хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн,128 мкв талбай бүхий хувийн сууцыг 20,000,000 төгрөгөөр тус тус худалдах, Ж.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатар худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Энэхүү гэрээг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, дүүрэг, тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий, 462 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, 128 мкв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ж.*******г бүртгэж, түүнд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дугаартай газар өмчлөх, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримт тогтоогдож байна. /1хх-ийн 7, 240, 246/
4. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаар магадлалаар:
...нотариатч Т. 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г., Г. нарт олгосон №01, 01-01 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн,
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001/ тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1хх-ийн 33-44/
Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээнд дүүргийн 9 хороо, 30 тоотод байрлах, Y дугаартай, 128 мкв талбайтай, агуулах, хувийн сууцыг, Г- дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний 462 мкв газар тус тус тусгагдсан.
Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр дүүргийн 9 хороо, 14 гудамж, 430 тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, 128 мкв талбайтай, агуулах, хувийн сууц, Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний 462 мкв газар зэргийг өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Хэдийгээр дээр дурдсан газар, агуулах, хувийн сууц зэргийг өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон боловч 462 мкв газар, 128 мкв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаарх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
5. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.
Дээрх тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Г., Г. нарыг өмчлөгчөөр бүртгэсэн, эдгээр хөрөнгийг өмчлөх эрх бүхий өмчлөгч нартай Ж. нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний талаар талууд маргаагүй байх тул хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжсэн гэж үзэх үндэслэлтэй, тодруулбал Ж.*******г Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар дээрх өмчлөгч гэж үзнэ.
6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Г.******* нь тоосгон граж, 20 тонн контейнерийг Ж.д хадгалуулахаар шилжүүлэн өгсөн, ийнхүү хадгалуулахаар шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг хадгалахад нэхэмжлэгчийн зүгээс хадгалалтын хөлс 5,400,000 төгрөг, уг хадгалуулсан эд хөрөнгийг нураах, ачих, тээвэрлэхэд 5,850,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөг зарцуулсан гэх байдал тогтоогдсонгүй.
7. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж заасан байх ба хариуцагч нь бусдын өмчлөлийн газарт байрлаж буй тоосгон граж, 20 тонн контейнер нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд саад учруулаагүй гэх байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгийг, хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
8. Иймд нэхэмжлэгч Ж.******* өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, дүүрэг, 9 дүгээр хороо, 14 дүгээр гудамж, 430 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий, 462 мкв газарт байрлаж буй тоосгон граж, контейнерийг нүүлгэхийг хариуцагч Г.*******д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
1. Г.******* нь дүүрэг, тоот хаягт байрлах 100 мкв талбай бүхий агуулах эд хөрөнгө өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагыг Ж.д холбогдуулан гаргасан, уг шаардлагын талаар Ж. маргаагүй.
2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална, 9.4.1-т эрхийг хүлээн зөвшөөрөх гэж заасан.
3.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Г.*******гийн дээр дурдсан хөрөнгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд Ж.******* хувьд түүний өмчлөх эрхийг хязгаарласан ямар эрхийг хэрхэн зөрчсөн болох нь тодорхойгүй, түүний өмчлөх эрх зөрчигдсөн гэх шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж үзэх, түүнчлэн түүний өмчлөх эрх ирээдүйд зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хэдийгээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх хамгаалалтын аргыг хуульчилсан боловч энэ нь эд хөрөнгийн тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөх зорилготой боловч өмчлөгчийн аливаа эрхийг хүлээн зөвшөөрөх агуулгагүй байгааг дурдах нь зүйтэй.
Тодруулбал, Г.*******гийн дээрх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгоход Ж. маргаагүй, тэрээр түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд аливаа үйлдэл, эс үйлдэхүйгээр саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй.
4. Иймд Ж.д холбогдох, дүүрэг, тоот хаягт байрлах 100 мкв талбай бүхий агуулах эд хөрөнгө Г.*******гийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
5. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,725 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсэн болно.
Г.******* нь эрх зөрчсөн буруутай этгээдэд холбогдуулан дээрх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 422 дугаар зүйлийн 422.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.******* өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, дүүрэг, тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий, 462 мкв газарт байрлаж буй тоосгон гарааж, контейнерийг нүүлгэхийг хариуцагч Г.*******д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг тус тус баримтлан Ж.д холбогдох, дүүрэг, тоот хаягт байрлах 100 мкв талбай бүхий агуулах эд хөрөнгө Г.*******гийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,725 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ