Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/ШШ2023/0021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Цгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Ц

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нарын хоорондын “тус хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/ХХХ дугаартай тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2 болон 3 дугаар заалтыг хүчингүй болгуулах” маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ц, иргэдийн төлөөлөгч Ц.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нар оролцов.

Хэргийн индекс: 221/2022/0037/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/ХХХ дугаартай тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2 болон 3 дугаар заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

     ШҮҮГЧ                                                                  т.энхмаа

     ШҮҮГЧ                                                                  Г.МӨНХТУЛГА