Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0572/З |
Дугаар | 128/ШШ2023/0769 |
Огноо | 2023-10-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2023/0769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* Б*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:С.О*******
Хариуцагч: ******* дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б*******, Г.М*******
Маргааны төрөл: ******* дүүргийн Засаг даргын А/7******* дугаар захирамжаар Б.Б*******эд олгосон газрын эрхийг хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1. ******* дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/7******* дугаар захирамжийн Б.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. ******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/1******* дугаар захирамжаар ******* дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б.Б*******тэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
3. Харин ******* дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/7******* дугаар захирамжаар газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй үндэслэлээр 94 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дотор иргэн Б.Б*******эд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ багтжээ.
Улмаар иргэн Б.Б*******ээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан бөгөөд тус газраас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 21/400 дүгээр албан бичгээр “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу эзэмшил газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй зэрэг шалтгаанаар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/7******* дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. ...” гэсэн хариу өгчээ.
4. Мөн иргэн Б.Б*******ээс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2023/*******15 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд тус гомдлын хариуг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 06/4097 дугаар албан бичгээр өгсөн тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2023/5811 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн A/1******* дугаар захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны замын хойно байрлах 132 м.кв газрыг Б.Б*******эд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулжээ.
Гэтэл Б.Б******* дүүргийн газрын албанаас газрын гэрчилгээг хүчингүй болгосныг мэдээд 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр өргөдөл гомдол гаргасан боловч ******* дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 21/400 дугаартай албан бичгээр гэрчилгээг сэргээх боломжгүй тул газрыг чөлөөлнө үү гэж мэдэгдсэн. Тус албан бичигт Захиргааны ерөнхий хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2-т заасны дагуу өглөөний сонины 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 217/3522 нүүрт хэвлүүлж газар эзэмших эрх хүчингүй болгох тухай сонсох ажиллагааг зохион байгуулсан гэсэн боловч Б.Б******* энэ талаар мэдээгүй байна. Мөн албан бичигт газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасны дагуу газар эзэмших эрхийн болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлийг дурдсан байна.
Гэтэл Б.Б*******эд анх газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5-ын "...ашиглалгүй орхисон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээж газар эзэмших хүсэлт гаргасан..." үндэслэлээр мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1.1, 34 дүгээр зүйлийн 34.6.10-т зааснаар газар эзэмшүүлсэн тул дуудлага худалдаанд оруулах хуулийн заалтад хамааралгүй байна. Бас газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ болон гэрээнд 15 жилийн хугацаатай олгосон тул хугацаа дууссан үндэслэлээр сунгуулах хүсэлт гаргах шаардлагагүй болно. Харин газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэсэн боловч хэзээ, ямар хугацаагаар төлөөгүй талаар 15.Б*******эд мэдэгдээгүй бөгөөд тэрээр төлбөрийг төлж байсан баримтууд байна.
Тухайн газарт Б.Б******* нь гараашийн зориулалттай барилга барьсан бөгөөд газар эзэмших эрх нь хүчингүй болсноор түүний үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх нь мөн зөрчигдөж байгаа болно.
Иймд засаг даргын захирамжийн Б.Б*******эд холбогдох хэсэг нь түүний газар эзэмших эрхийг анх газар олгосон үндэслэлд хамаарахгүй заалтуудыг үндэслэн хүчингүй болгосон байх тул ******* дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/7******* дугаар захирамжийн Б.Б*******ийн эзэмшлийн ******* дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны замын хойно байрлах, 132 м.кв газар эзэмших эрхийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2023 оны 06- р дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ20231*******15 дугаартай захирамжаар дээд шатны засаг дарга шийдвэрлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Нийслэлийн засаг даргад гомдол гаргахад 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 0614097 дугаартай албан бичгээр гомдлыг хангах үндэслэлгүй гэсэн хариу өгсөн.” гэжээ.
6. Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Надад бичгээр болон утсаар газрын эрхийг цуцалж байгаа талаар мэдэгдээгүй. Би https://egazar.mn/ сайтад бүртгэлтэй байсан. Ковидын үеэс эхлэн тэр бүртгэлээр дамжуулан төлбөрийн нэхэмжлэх ирдэг байсан. Ирсэн нэхэмжлэлийн дагуу газрын төлбөрөө төлдөг байсан. Хамгийн сүүлд төлбөрийг төлсний дараа уг сайтын бүртгэл устчихсан. Төлбөр тооцооны хувьд байгаа бүх баримтаа өгсөн. 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гаргасан боловч гэрчилгээ дээр 5 жил гэж алдаатай бичсэн байсан. Газрыг хураан авч болно. Гэхдээ хууль дүрэмд нийцүүлэн үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байсан. Хэрэв надад нөхөн төлбөр олговол надад гомдол санал байхгүй.”гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “******* дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/7******* дугаар захирамжаар Б.Б*******ийн эзэмшлийн ******* дүүргийн 14 дүгээр хорооны 12 дугаар байрны замын хойд байрлах 132 м.кв газар эзэмших эрхийг цуцалсан. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлүүдийг дурдсан байна.
Б.Б*******эд анх газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5-т ашиглалгүй орхисон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээж газар эзэмших хүсэлт гаргасан үндэслэлээр мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.6.10-д зааснаар газар эзэмшүүлсэн тул дуудлага худалдаанд оруулах хуулийн заалтад хамааралгүй байна. Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ болон гэрээг 15 жилийн хугацаатай олгосон. Тиймээс хугацаа дууссан үндэслэлээр сунгуулах хүсэлт гаргах шаардлагагүй. Энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй юм.
Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тухайд: Өөрт байгаа төлбөр төлсөн баримтуудыг гаргаж өгсөн. 2016, 2018 онд 55,000 төгрөг төлсөн. 2022, 2023 онд нэхэмжлэлийн дагуу газрын төлбөрийг нэмэгдүүлж төлсөн. Ковид гарсантай холбоотойгоор нөхөн төлж байсан. Зарим онуудын баримт олдохгүй байгаа хэдий ч нэхэмжлэгч өөрөө төлсөн гэж тайлбарладаг. Хоёр ч удаа 105,000 төгрөг төлсөн нь газрын төлбөрийг бүрэн төлсөнд тооцогдохоор байна. ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас газрын төлбөрийг төлсөн аливаа шийдвэр гаргаагүй учраас төлсөн төлбөрийн дүн дүйцнэ гэж үзэж байна. Тухайн газарт Б.Б******* нь гараашийн зориулалттай барилга барьсан бөгөөд газар эзэмших эрх нь хүчингүй болсноор түүний үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх нь зөрчигдөж байна. Засаг даргын захирамжийн Б.Б*******эд холбогдох хэсэг нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байх тул тухайн захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож газрын эзэмших эрхийг нь сэргээж өгнө үү.”гэжээ.
8. Хариуцагч ******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б******* нь ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан ******* дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А 7******* дугаар захирамжийн Б.Б*******ийн эзэмшлийн ******* дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны замын хойно байрлах, 132 м.кв газар эзэмших эрхийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/1******* дугаар захирамжаар 132 м.кв газрыг нэгж талбарын 186373108*******871 дугаар газрыг 5 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалтаар 00065*******55 гэрчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр авч, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан байна.
Иргэн Б.Б*******эд 2016 онд газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдаагүй байна. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулахад хариу тайлбар ирүүлээгүй тул дүүргийн Засаг даргын 2021 оны А/7******* дугаар захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон.
Иргэн Б.Б******* нь иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.2, 4.2, 4.5, 4.7, 4.9, 4.11 дахь заалтыг удаа дараа зөрчсөн. Газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ төлөөгүй тул нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд эзгүйд шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5.”Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1.”эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;“ 40.1.5.”эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заажээ.
******* дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/7******* дугаар захирамжаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр Б.Б*******ийн эзэмшлийн 132 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
2.1 Сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийн тухайд;
Маргаан бүхий ******* дүүргийн Засаг даргын 2021 оны А/7******* дугаар захирамж гарахаас нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох сонсох ажиллагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзлээ.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.”Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.” гэж зааснаар эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдийн тодорхойлж сонсох ажиллагааг явуулах ба энэ тохиолдолд маргаан бүхий газрын эзэмшигч, эрх ашиг хөндөгдсөн этгээд нь нэхэмжлэгч иргэн Б.Б******* байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл сонсох ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд нь мэдэгдсэн байгаа боловч нэг газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдолд тухайн газар эзэмшиж буй этгээдэд мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах нь хуульд нийцэх юм.
Иймд сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй.
2.2 Гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд;
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зохицуулалт нь эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн байхыг ойлгох ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.2, 4.2, 4.7, 4.9, 4.11 дэх заалтыг удаа дараа зөрчсөн. ...” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа эсвэл ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байх ба хариуцагч дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.
2.3 Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлийн тухайд;
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.”Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:”, 34.6.6.”газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг;”, нэхэмжлэгчтэй байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.5-д “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар эзэмшигч хүлээнэ.” гэж заажээ.
Хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл газрын төлбөрийг 1 жилийн 150912 төгрөгөөр тооцсон байх боловч “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд заасны дагуу 1 жилийн 58080 төгрөгөөр хэмжээгээр тооцвол 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын газрын төлбөрт нийт 290400 төгрөг төлөхөөр байна.
Нэхэмжлэгч нь 2016 онд 58,080 төгрөг, 2018 онд 55,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 90,5******* төгрөг, 105,586 төгрөг, 60,365 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 105,586 төгрөг, нийт 369,578 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан хэмжээнээс илүү төлбөр төлсөн байх тул газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгах боломжгүй.
2.4 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд;
Маргаан бүхий газарт иргэн Б.Б******* нь 75 м.кв талбайтай гараашийг өмчлөгч болох нь хэрэгт авагдсан 0082845 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа нь шүүхийн хийсэн үзлэгээр нотлогдож байх тул газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлгүй байна.
3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэлийн тухайд;
******* дүүргийн Засаг даргын 2016 оны А/1******* дугаар захирамжаар нэхэмжлэгчид тус дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны хойно үйлчилгээний зориулалтаар 132 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч нэхэмжлэгч байгуулсан гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд хугацааг 15 жил гэж бичин нэхэмжлэгчид олгосон байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.”Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.2.”Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;”, 34 дүгээр зүйлийн 34.6.”Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:”, 34.6.5.”газар эзэмшүүлэх хугацаа;”, 35 дугаар зүйлийн 35.1.5.”газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;” 37 дугаар зүйлийн 37.1.”Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэнтэй газар эзэмшүүлэх асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох нь дүүргийн газрын албаны эрх хэмжээ байх бөгөөд нэхэмжлэгчид олгосон гэрчилгээнд хугацааг 15 жил гэж заасан тул нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/7******* дугаар захирамжийн Б.Б*******эд холбогдох хэсгийг болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 34 дүгээр зүйлийн 34.6.5, 34.6.6, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/7******* дугаар захирамжийн Б.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН