Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0735

 

 

 

 

 

 

 

 

   2023         10           05                                    128/ШШ2023/0735

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 1 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б*******ийн М******* /РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: А*******ы Г******* /РД:*******/, Н*******ын П******* /РД:/,

Маргааны төрөл: “өмчлөх эрх шилжүүлэх хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус гэж маргаж,  бүртгэлт өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээд Н.Пийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г*******, түүний өмгөөлөгч Т.О нарыг оролцуулан Б.М*******ын нэхэмжлэлтэй нарыг оролцуулан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч Б.М******* нь “улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, А.Г*******, Н.П******* нарын нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-, Ү-, Г- дугааруудтай бүртгэлийг хүчингүй болгож, тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж Б.М*******, Д.Г, Д.Э нар дээр гэрчилгээ олгож бүртгэхийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” хэмээн шаардлагаа тодруулжээ.       

         Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.1. Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18640313272208 дугаартай 700 м.кв газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.М******* нь Д.Г, Д.Э нарын хамтаар 2007 онд,  

2.1.2.  Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дээрх хаягт байршилтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай, 224 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.М******* нь Д.Г, Д.Э нарын хамтаар 2007 онд,  

2.1.3. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дээрх хаягт байршилтай, 1 давхар 56 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.М******* нь Д.Г, Д.Э нарын хамтаар 2007 онд тус тус бүртгэгдсэн.

2.2. Эрхийн улсын бүртгэлийн Г-, Ү-,  Ү- дугаартай дээрх өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Б.М*******аас Д.Гд олгосон 114, 115, 116 дугаартай  итгэмжлэлийг 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 248 дугаартай нотариатч гэрчилсэн, уг итгэмжлэлээр Д.Ггаас А.Г*******, Н.П******* нартай 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн А.Г*******, Н.П******* нарын өмчлөлд бүртгэсэн.

2.3. Б.М*******аас “114, 115, 116 дугаартай  итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах”-аар нотариатчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00519 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталсан, тодруулбал нотариатийн үйлдэл хүчингүй болсон.

2.4. Д.Ггаас “худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар А.Г*******ад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4533 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1521 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1430 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.5. Б.М*******, Д.Г, Д.Э нараас “худалдах худалдан авах гэрээний үүрэгт 58,000,000 төгрөг гаргуулах”-аар А.Г*******ад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2363 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 54 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1286 дугаар тогтоолоор гэрээний төлбөрт А.Г*******аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М*******, Д.Г, Д.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.6. Б.М******* нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1734 дугаартай албан бичгээр “шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх шилжсэн улсын бүртгэл хэрхэхийг шийдвэрлээгүй” хэмээн татгалзаж,

2.7. Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаснаар 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 7/2502 тоотоор хариу өгсөн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өмгөөлөгч нь тайлбарлахдаа: “Б.М******* нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн 16 гудамж 440 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн тоотод байршилтай 2 давхар амины орон сууц, мөн тоот хаягт байршилтай 1 давхар барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр байсан. Гэтэл Б.М*******ын хамтран өмчилсөн эд хөрөнгүүдийг түүний ээж болон ээжийнх нь хамтран амьдарч байсан н.Г*******, н.Г*******ын дүү А.Г******* нар нь өмчлөгч Б.М*******ын хууль ёсны зөвшөөрлийг авахгүйгээр бусдад худалдсан болохыг мэдээд Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00519 дугаартай шүүгчийн захирамж гарч хариуцагч тал нэхэмжлэгчтэй эвлэрсэн учраас хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцсон байдаг. Тус шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлж 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, ажиллагаа явуулаад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б/36230 дугаартай албан бичгээр Улсын эрхийн бүртгэлийн , Ү-, Г- дугаартай Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн ард аюушийн 16 гудамж 440 тоотод байрлалтай 56 м.кв орон сууц, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, 224 м.кв 2 давхар орон сууцуудын худалдах худалдан авах гэрээг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг 114, 115, 116 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг мэдэгдье” гэснийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Үүнээс хойш Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хандсан. Улмаар бүртгэх боломжгүй гэх хариуг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдлээр 114, 115, 116 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2016 оны 3/36230 дугаартай мэдэгдэлд өмчлөх эрх шилжсэн тухай бүртгэлийн хэрхэн шийдвэрлэхийг заагаагүй байх тул бүртгэл хүчингүй болох боломжгүй байна гэсэн.

2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.М*******ын өмгөөлөгч н.Жамьяанд Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс хариу ирүүлсэн бөгөөд шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудаас захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2016 оны 3/36230 дугаартай мэдэгдлээр таны дурдсан зүйл ирсэнгүй. Тус газар гаргасан мэдүүлэг нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт зааснаар бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа. мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дэх хэсэгт 29.1.5 дэх хэсэгт мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа гэх үндэслэлээр буцаагдаж байгаа болно гэж бичсэн. Үүнээс үзвэл, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудаас захиран зарцуулах эрхийг хязгаарласан тул боломжгүй гэх агуулга харагдаж байгаа юм.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжид дурдсанаар 114, 115, 116 тоот итгэмжлэлүүдийг хүчингүй болсныг албан ёсоор Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдсэн. Нэхэмжлэгч Б.М*******аас үүний дагуу бүртгэлийг өөрчилж өгөхийг хүсэж удаа дараа хандахад Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс бүртгэхгүй боломжгүй гэж хариу өгч байгаа нь хууль бус юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан тухайн үеийн бүртгэл үнэн, зөв байх зарчим алдагдсан. Тухайн үед хууль бус болохыг мэдэхгүйгээр улсын бүртгэгч бүртгэж авсан. Хууль бус болохыг шүүхийн байгууллага тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Үүнийг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс хууль бус байсан болохыг хүлээн зөвшөөрч, өөрчлөлт оруулах үүрэгтэй. Гэтэл уг эс үйлдэхүйгээр бүртгэхгүй манайх хууль зөрчөөгүй гээд 2 төрлийн хариу өгсөн. Хариу нь шүүхийн шийдвэрт заагаагүй, мөн захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаж хориг тавьсан гэж үзсэн.

Нотариатчийн үйлдлийг 2016 онд хууль бус байсан болохыг тогтоосон байгаа учраас бүртгэлийн алдаагаа залруулах үүрэгтэй гэж үзэж байгаа юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож,  , Ү-, Г- дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэсэн бүртгэлээс А.Г*******, Н.П******* нарыг хасаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлд өөрчлөлт оруулан Б.М*******, Д.Г, Д.Э нарын өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.” гэв.

3.2 Хариуцагчийн өмгөөлөгч хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэлийн нэгдүгээр үндэслэл нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Б.М*******, Д.Г, Д.Эын нэр дээр бүртгэлийг бүртгэж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Гэтэл хэрэгтэй танилцахад Д.Г, Д.Э нарыг төлөөлсөн этгээд огт байгаагүй.

           Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр анх Д.Гэрэлтуяа, Д.Э болон  Б.М******* тус тус байсан. 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 248 дугаартай нотариатчийн гэрчилсэн итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээнүүд болон нотлох баримтыг үндэслэн иргэн А.Г*******, Н.П******* нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн. Энэхүү бүртгэлийн талаар буюу Ү-, Ү-, Г- дугаартай 3 үл хөдлөх хөрөнгийн талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны магадлал,  Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан. Нэхэмжлэлийн шаардлага нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах байсан. Гэтэл 3 шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/01430 дугаартай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс нотариатчийн үйлдлийг хууль бус гэж үзсэн гэдэг. Гэхдээ шүүхээс нотариатчийн үйлдэл хууль бус боловч хэлцэл нь хүчин төгөлдөр байсан гэдгийг тогтоосон.

Нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрсөн. Хэлцэл нь хүчин төгөлдөр байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь 2019 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаагаас харагдаж байна. Ингэхдээ Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 38,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 20,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар тус шийдвэрийг Улсын Дээд шүүх 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэвээр үлдээж тогтоол гарсан. Үүнээс харахад Худалдах, худалдан авах гэрээний хэлцэл хүчин төгөлдөр байсан ба өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрч мөнгөө нэхэмжилсэн гэж харагдаж байна.

Нэхэмжлэгч талаас бүртгэлтэй холбоотой эс үйлдэхүй гэж тайлбарлаж байгаа учраас үүнтэй холбоотой тайлбар хэлэх нь зүйтэй. 2012 онд маргаан бүхий гэрээнүүд хийгдсэн байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэл хийгдсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр ирүүлсэн эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Тухайн үеийн хуульд заасан бичиг баримтыг бүрэн бүрдүүлсэн ба хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар түүнээс салмагц хуулийн дагуу ашиглаж үл болох барилга, байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасныг үндэслэж эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэнэ гэж заасны дагуу бүртгүүлж өмчлөх эрхийг баталгаажуулж, бүртгэл хийсэн нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй. Тиймээс 2012 оны 248 дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээг үндэслэж А.Г*******, Н.П******* нарын нэр дээр бүртгэлийг хийж, баталгаажуулсан байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            3.3 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас 2012 оны 114, 115, 116 бүртгэлийн дугаартай итгэмжлэл хүчингүй болсон гэх үндэслэлээр маргаж байна. Тэгэхээр уг итгэмжлэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүчингүй болгох ажиллагаа хийгдсэн. Гэхдээ Б.М******* нь итгэмжлэлд нөхөж гарын үсэг зурсан. Учир нь тухайн үед Малайз улсад суралцаж байсан бөгөөд Монгол улсад ирж тус итгэмжлэлээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг Д.Гд олгосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн Б.М******* нь үл хөдлөх хөрөнгүүдийн захиран, зарцуулах эрхийг Д.Гд шилжүүлсэн болохыг шүүхээс тогтоосон. 

          Улсын Дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт 20,000,000 төгрөгийг гаргуулах маргаанаас өмнө нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулж, Худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээнээс татгалзах, өмчлөгчөөр тогтоолгох, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн агуулгаар хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргасныг шүүхээс маргаан тус бүрийг шийдвэрлэсэн шийдвэр хэрэгт авагдсан боловч эдгээрийг хангасан шийдвэр хараахан гараагүй байна. Өөрөөр хэлбэл, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргасныг шүүхээс шийдвэрлэж, уг тогтоолоор нийт 58,000,000 төгрөгийг нэхэмжилснээс 20,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Улмаар Б.М******* нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргатал 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 174 дугаартай тогтоолоор хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгүүдийг битүүмжилсэн талаарх шийдвэрийг авъя гэж маргаад байх шиг байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээ авагдсан байхад өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй явж байгаа нь үнэн. Тиймээс энэ үндэслэлээ эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.М*******д эцсийн байдлаар “өмчлөгчөөр тогтоосон нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгсэхгүй болсон байна, өмчлөгч нь Д.Г” гэх хариу өгсөн. Тиймээс улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, энэ маргаанд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл, хэлцэл, гэрээний төлбөрийн маргааныг шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд, талуудын тайлбарыг судлаад дараах үндэслэлээр Б.М*******ын нэхэмжлэлийн шаардлагаас “бүртгэлд өөрчлөлт оруулж Д.Г, Д.Э нарын өмчлөлд бүртгэхийг даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй, түүнчлэн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулж, 28 дугаар зүйлийн 28.2.1-д зааснаар нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр олгож болох бөгөөд, нэхэмжлэлийн “бүртгэлд өөрчлөлт оруулж Д.Г, Д.Э нарын өмчлөлд бүртгэхийг даалгах” шаардлагад дурдагдсан Д.Г, Д.Э нараас Б.М*******д төлөөлүүлэх, нэхэмжлэл гарган маргах эрхийг олгоогүй байх тул 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас “эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Г- дугаартай бүртгэлд өөрчлөлт оруулж Д.Г, Д.Э нарын өмчлөлд бүртгэхийг даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Захиргааны хэргийн шүүх нь өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн эрхийн улсын бүртгэл хуульд заасан мэдүүлэг, бүрдэл баримтаар хийгдсэн эсэх, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсан эсэх захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийнэ.

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих тохиолдолд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийг үндсэн дээр шилжүүлж байгаа бол хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргахаар, насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авахаар, 19.2-т иргэнээс олгосон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байхаар заасан бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.1.8-д бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгагдсан үндэслэл нь энэ талаарх хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаахаар зааж, 14.2-т бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хоригложээ.

Баянгол дүүргийн хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын 18640313272208 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 700 м.кв газрыг, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 2 давхар хувийн сууцны зориулалттай, 224 м.кв талбайтай барилгыг, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 1 давхар 56 м.кв талбайтай барилгыг худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Б.М*******аас Д.Гд 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр олгосон 114, 115, 116 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл, Д.Ггаас А.Г*******, Н.П******* нартай 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлэн А.Г*******, Н.П******* нарын өмчлөлд бүртгэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 2. Нэхэмжлэгч нь “Б.М*******аас Д.Гд хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон 114, 115, 116 дугаартай  итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00519 дүгээр захирамжаар нотариатчийн үйлдэл хүчингүй болсон гэх агуулгаар А.Г*******, Н.П******* нарын өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлд өөрчлөлт оруулж Б.М*******, Д.Г, Д.Э нарын өмчлөх эрхийг сэргээлгэхээр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад “шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх шилжсэн улсын бүртгэл хэрхэхийг шийдвэрлээгүй” хэмээн бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлдэл, улмаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1734 дугаартай албан бичгээр өгсөн хариу үндэслэлтэй байна. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3-т заасан эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах “эрх бүхий этгээд, шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн” гэх үндэслэл үүсээгүй  байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4533 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1521 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1430 дугаар тогтоолоор “Д.Г, А.Г*******, Н.П******* нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” Д.Ггийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Б.М*******, Д.Г, Д.Э нар “худалдах худалдан авах гэрээний үүрэгт 58,000,000 төгрөг А.Г*******аас гаргуулах”-аар маргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2363 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 54 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1286 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, гэрээний төлбөрт А.Г*******аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М*******, Д.Г, Д.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, эдгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Өөрөөр хэлбэл маргаж буй бүртгэлийн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцэл, түүний төлбөртэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байх бөгөөд эдгээр шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Г- дугааруудтай Баянгол дүүргийн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18640313272208 дугаартай, 700 м.кв газар, хувийн сууцны зориулалттай 2 давхар 224 м.кв талбайтай барилга, 1 давхар 56 м.кв талбайтай барилгын өмчлөх эрхийг Б.М*******, Д.Г, Д.Э нараас А.Г*******, Н.П******* нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн үндэслэл болсон хэлцэл хүчин төгөлдөр, гэрээний төлбөрийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Иймд “шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх шилжсэн улсын бүртгэл хэрхэхийг шийдвэрлээгүй” хэмээн бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлдэл хуульд нийцсэн, нөгөө талаас 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлэн А.Г*******, Н.П******* нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй байх тул “улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, А.Г*******, Н.П******* нарын өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Г- дугааруудтай бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлд өөрчлөлт оруулж Б.М*******ын өмчлөлд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг баримтлан “эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Г- дугаартай бүртгэлд өөрчлөлт оруулж Д.Г, Д.Э нарын өмчлөлд бүртгэхийг даалгах” Б.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М*******ын гаргасан “улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, А.Г*******, Н.П******* нарын өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Г- дугааруудтай бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлд өөрчлөлт оруулж Б.М*******ын өмчлөлд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА