Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0734

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.М-

           Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, А.Г-, Н.П- нарын нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-00......, Ү-000......., Г-000000.... дугааруудтай бүртгэлийг хүчингүй болгож, тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж Б.М-, Д.Г-, Д.Э- нар дээр гэрчилгээ олгож бүртгэхийг хариуцагч Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай

            Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0735 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т-, хариуцагчийн өмгөөлөгч С.Б-, гуравдагч этгээд А.Г-

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

            Хэргийн индекс: 128/2023/0263/3

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэгч “Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, А.Г-, Н.П- нарын нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-00......, Ү-000......., Г-000000.... дугааруудтай бүртгэлийг хүчингүй болгож, тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж Б.М-, Д.Г-, Д.Э- нар дээр гэрчилгээ олгож бүртгэхийг хариуцагч Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах”-аар маргасан байна.

            2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0735 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг баримтлан “эрхийн улсын бүртгэлийн Ү-00......, Ү-000......., Г-000000.... дугаартай бүртгэлд өөрчлөлт оруулж Д.Г-, Д.Э- нарын өмчлөлд бүртгэхийг даалгах” Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын гаргасан “улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, А.Г-, Н.П- нарын өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-00......, Ү-000......., Г-000000.... дугааруудтай бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулж Б.М-ын өмчлөлд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. “Анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн өмчлөх эрхийг шилжүүлэн А.Г-, Н.П- нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй байх тул “улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, А.Г-, Н.П- нарын өмчлөлд бүртгээн улсын бүртгэлийн Ү-00......, Ү-2205027425, Г-000000.... дугаартай бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлд өөрчлөлт оруулж, Б.М-ын нэр дээр бүртгэхийг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            3.2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00519 дугаартай шүүгчийн захирамжаар: Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлага болох 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.М-аас Д.Г-д:

            -Эд хөрөнгийн эрхийн Ү-00...... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн ...00 гудамж 000.. тоотод байрлалтай 224 м.кв талбайтай 2 давхар орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх олгосон 114 дугаартай итгэмжлэлийг,

            Эд хөрөнгийн эрхийн Г-000000.... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн ...00 гудамж, 000.. тоотод байрлалтай 18640313272208 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв талбайтай газрыг бусдад худалдах, бэлэглэх, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх олгосон 115 дугаартай итгэмжлэлийг,

            -Эд хөрөнгийн эрхийн Ү-000....... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 хороо, Зүүн ард аюушийн ...00 гудамж, 000.. тоотод байрлалтай 56 м.кв талбайтай 1 давхар орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх олгосон 116 дугаартай итгэмжлэлийг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч У.Ө-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

            Уг шийдвэрт шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар: 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст мэдэгдэл хүргүүлсэн байх ба мэдэгдэлд: “... бүрэн эрх олгосон 114, 115, 116 дугаартай итгэмжлэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ...” болохыг албан ёсоор мэдэгджээ.

            3.3. Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1523 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт: “... тус газарт гаргасан мэдүүлэг нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дүгээр зүйлд мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа, 29.1.5 дүгээр зүйлд мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа үндэслэлээр буцаагдаад байгаа болно ...” гэсэн байна.

            Энэ нь тухайн бүртгэлийг нь хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, хориг тавьсан байгаа учраас Б.М-ын мэдүүлгийг буцаасан гэсэн тайлбар харагдаж байгаа ба өөрөөр бол бүртгэхгүй гэсэн үндэслэл байхгүй байна.

            2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлүүдээр А.Г-, Н.П- нарын өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн бүртгэл нь бодит байдал дээр хууль, тогтоомж зөрчиж хийгдсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдсөн нь тогтоогдож байгаа ба тухайн бүртгэл хийгдэхэд үндэслэл болсон баримт болох итгэмжлэл нь хүчингүй болсноор тухайн хэлцэл, түүнийг бүртгэсэн бүртгэл нь хүчингүй болж байгаа болно.

            3.4. Хариуцагч захиргааны байгууллагын маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн дээрх үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан “бүртгэл үнэн зөв байх”, 5.1.3-т заасан “бүртгэл нэгдсэн байх”, 7 дугаар зүйл Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх, 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүргэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулна”, 7.2-т “... үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно”, 7.4-д “Энэ хуулийн 7.3-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна”, 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

            3.5. Гомдлын шаардлага: Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.4, 7.5, 24 дүгээр зүйлийн 24.8, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасныг тус тус баримтлан Эд хөрөнгийн эрхийн Ү-00......, Эд хөрөнгийн эрхийн Г-000000...., Эд хөрөнгийн эрхийн Ү-000....... дугаартай бүртгэлүүдэд өөрчлөлт оруулалгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Эд хөрөнгийн эрхийн Ү-00......, Эд хөрөнгийн эрхийн Г-000000...., Эд хөрөнгийн эрхийн Ү-000....... дугаарт А.Г-, Н.П- нарын бүртгэлтэй, Эд хөрөнгийн эрхийн Ү-22050273224 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн ...00 гудамж 000.. тоотод байрлалтай 56 м.кв талбайтай 1 давхар орон сууц зэргийг хасаж, гэрчилгээг хүчингүй болгон, тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж Б.М-, Д.Г-, Д.Э- нарын нэр дээр гэрчилгээ олгож, бүртгэхийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэж эрхийн улсын бүртгэлийн Ү-00......, Ү-000......., Г-000000.... дугаартай бүртгэлд өөрчлөлт оруулж Д.Г-, Д.Э- нарын өмчлөлд бүртгэхийг даалгах” Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын гаргасан “улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, А.Г-, Н.П- нарын өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-00......, Ү-000......., Г-000000.... дугааруудтай бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулж Б.М-ын өмчлөлд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            2.1. Нэхэмжлэгчээс “... Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, А.Г-, Н.П- нарын нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-00......, Ү-000......., Г-000000.... дугааруудтай бүртгэлийг хүчингүй болгож, тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж Б.М-, Д.Г-, Д.Э- нар дээр гэрчилгээ олгож бүртгэхийг хариуцагч Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 27 дугаар зүйлийн 27.1- “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 28 дугаар зүйлийн 28.2.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах” 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж тус тус заасан.

            2.3. Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн “бүртгэлд өөрчлөлт оруулж Д.Г-, Д.Э- нарын өмчлөлд бүртгэхийг даалгах” шаардлага гаргасан байх боловч Д.Г-, Д.Э- нараас Б.М-д нэхэмжлэл гаргах эрх олгосон итгэмжлэл байхгүй байх тул Б.М-ын энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авах үндэлслэлгүй.

            Иймд анхан шатны шүүхийн “нэхэмжлэлийн “бүртгэлд өөрчлөлт оруулж Д.Г-, Д.Э- нараас Б.М-д төлөөлүүлэх, нэхэмжлэл гарган маргах эрхийг олгоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас “эрхийн улсын бүртгэлийн Ү-00......, Ү-000......., Г-000000.... дугаартай бүртгэлд өөрчлөлт оруулж Д.Г-, Д.Э- нарын өмчлөлд бүртгэхийг даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасантай нийцсэн байна.

            2.4. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол”, 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, 24.2-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг, хэрэв хамтран өмчлөгч насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр тус тус авна” гэж заасан.

            2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх 2007 онд Эрхийн улсын бүртгэлийн Г-000000.... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюушийн ...00 дугаар гудамжны 440 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18640313272208 дугаартай 700 м.кв газрын өмчлөгчөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-00...... дугаарт бүртгэлтэй тус хаягт байршилтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай, 224 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-000....... дугаарт бүртгэлтэй дээрх хаягт байршилтай, 1 давхар 56 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр Б.М-, Д.Г-, Д.Э- нар нь тус тус бүртгэгдсэн байна.

            Улмаар 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 248 дугаартай нотариатчийн гэрчилсэн 114, 115, 116 дугаар итгэмжлэлийг үндэслэн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Г-гаас А.Г-, Н.П- нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн Г-000000...., Ү-00......, Ү-000....... дугаартай дээрх өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийг А.Г-, Н.П- нарын өмчлөлд бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

            2.6. Уг нотариатын бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.М-аас иргэний хэргийн шүүхэд “2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Ү-00...... бүртгэлийн дугаартай 224 м.кв талбайтай 2 давхар барилгыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах тухай 114 дугаартай итгэмжлэл, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Ү-000....... бүртгэлийн дугаартай 56 м.кв талбайтай 1 давхар барилгыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах тухай 115 дугаартай итгэмжлэл, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Г-000000.... бүртгэлийн дугаартай 700 м.кв /га/ газрыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах тухай 116 дугаартай итгэмжлэлийг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00519 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

            Дээрх шүүгчийн захирамжтай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2016/29416 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, мөн өдрийн 3254 дугаар гүйцэтгэх хуудсаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3/36230 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдэгдэл хүргүүлжээ.

            2.7. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1734 дугаар албан бичгээр “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 00519 дүгээр захирамжаар 114, 115, 116 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, ... дээрх шүүгчийн захирамж болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2016 оны 3/36230 дугаартай мэдэгдэлд өмчлөх эрх шилжсэн улсын бүртгэлийг хэрхэн шийдвэрлэх тухай дурдаагүй байх тул хүсэлтийн дагуу бүртгэл хүчингүй болгох боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгч Б.М-д өгсөн нь үндэслэлтэй байна.

            2.8. Мөн Д.Г-гаас иргэний хэргийн шүүхэд хандаж А.Г-ад холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4533 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Г-, хариуцагч А.Г- нарын хооронд байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн ...00 дугаар гудамжны 440 тоот 700 м.кв газар худалдах-худалдан авах гэрээ, мөн хаягт байрлах 224 м.кв талбай бүхий 2 давхар, 8 өрөө хувийн сууцыг худалдах-худалдан авах гэрээ, мөн хаягт байрлах 56 м.кв хувийн сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1521 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.   

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1430 дугаар тогтоолоор “... хэлцэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Г-, Д.Э-, Б.М- нарын өмч бөгөөд хэлцэл хийхэд Д.Э- нь өөрийн төрсөн эгч Д.Г-д хэлцэл хийх эрх бүхий итгэмжлэл олгосон, хүү Б.М- нь тухайн үед Малайзад сурч байсан боловч хэлцэл хийснээс хойш Монголд ирсний дараа хэлцлийг хүлээн зөвшөөрч, хэлцлийг гэрчилсэн нотариатч дээр очиж гарын үсэг зурсан болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тус хэрэгт оролцох хүсэлтдээ бичсэн бичвэрээр тогтоогдсон байна. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар Б.М- нь дээрх хэлцлүүдийг хожим хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаангүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх боломжгүй юм, ... Анхан шатны шүүх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчингүй болсноор тус итгэмжлэлийн үндэслэж хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай” гэсэн дүгнэлт үндэслэлээр Д.Г-гийн А.Г-ад холбогдуулан гаргасан.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1521 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            2.9. Түүнчлэн Б.М-, Д.Г-, Д.Э- нараас А.Г-ад холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58.000.000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2363 дугаар шийдвэрээр хариуцагч А.Г-аас 20.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-, Д.Г-, Д.Э- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 54 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1286 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Улмаар Б.М-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2363 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 54 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1286 дугаар тогтоолуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор хянан хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримтууд хэрэгт авагдсан холбогдох шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон байна.

            2.10. Хэрэгт авагдсан баримтууд болон хуулийн дээрх зохицуулалтын дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн хавсарган өгөх ёстой бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 248 дугаартай нотариатчийн гэрчилсэн 114, 115, 116 дугаар итгэмжлэлийн дагуу 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Г-гаас А.Г-, Н.П- нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн Г-000000...., Ү-00......, Ү-000....... дугаартай дээрх өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийг А.Г-, Н.П- нарын өмчлөлд бүртгэсэн бөгөөд хэдийгээр уг нотариатын гэрчилсэн итгэмжлэлийг хүчингүй болгосон хэдий у уг үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан “худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

            2.11. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана”, 11.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар”, 11.3-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заажээ.

            2.13. Иймээс хариуцагчийн “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 00519 дүгээр захирамжаар 114, 115, 116 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, ... дээрх шүүгчийн захирамж болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2016 оны 3/36230 дугаартай мэдэгдэлд өмчлөх эрх шилжсэн улсын бүртгэлийг хэрхэн шийдвэрлэх тухай дурдаагүй байх тул хүсэлтийн дагуу бүртгэл хүчингүй болгох боломжгүй” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлийн Ү-00......, Ү-000......., Г-000000.... дугааруудтай бүртгэлийг бүртгэхээс татгалзсан нь буруу биш байна.

            Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилт нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар, мөн шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж буй тохиолдолд мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргахаар хуульчлан заасан.

            Нэхэмжлэгчээс эрхийн улсын бүртгэлийн Г-000000.... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюушийн ...00 дугаар гудамжны 440 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18640313272208 дугаартай 700 м.кв газар болон эрхийн улсын бүртгэлийн Ү-00...... дугаарт бүртгэлтэй тус хаягт байршилтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай, 224 м.кв талбайтай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-000....... дугаарт бүртгэлтэй дээрх хаягт байршилтай, 1 давхар 56 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр тус тус тогтоосон талаарх шүүхийн шийдвэр гараагүй байх тул уг үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгээгүй хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

            2.14. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... маргаж буй бүртгэлийн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцэл, түүний төлбөртэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байх бөгөөд эдгээр шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-00......, Ү-000......., Г-000000.... дугааруудтай Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюушийн ...00 дугаар гудамжны 440 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18640313272208 дугаартай, 700 м.кв газар, хувийн сууцны зориулалттай 2 давхар 224 м.кв талбайтай барилга, 1 давхар 56 м.кв талбайтай барилгын өмчлөх эрхийг Б.М-, Д.Г-, Д.Э- нараас А.Г-, Н.П- нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн үндэслэл болсон хэлцэл хүчин төгөлдөр, гэрээний төлбөрийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн, ... “шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх шилжсэн улсын бүртгэл хэрхэхийг шийдвэрлээгүй” хэмээн бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлдэл хуульд нийцсэн” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ