Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/01369

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/01369

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,******* ХХК-ийн /цаашид******* ХК/ гэх нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:*******,*******,*******,*******,,,

Хариуцагч:*******,*******,*******,,,,,,,

Хариуцагч:,,,,,,,,,,

Хариуцагч:*******,*******,,,,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  650.490.751 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

 

Хариуцагчийн өмгөөлөгч

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* ХК хариуцагч, Т.Баасандолгор , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  650.490.751 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

ХК нь Кредит Монгол ББСБ ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 2.0 тэрбум төгрөгийг 14 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд Кредит Монгол ББСБ ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 6 дугаар байр, 420 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, Сискоал ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22 дугаар байр, 1 дүгээр давхар, 524 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Кредит монгол ХХК-ийн орон сууц, хашаа байшингийн барьцаат зээлийн багц болон******* дахь Кредит монгол ББСБ ХХК-ийн 1501062721 тоот төгрөгийн харилцах дансны орлого, Кредит монгол ББСБ ХХК-ийн хувьцааны Гранти траст ХХК-ийн эзэмшлийн 33.939 ширхэг буюу 99.97 хувийн хувьцаа, ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах тухай хэлцлээр Рояал парк ХХК-ийн Twin tower 2 оффис, үйлчилгээний зориулалтай барилгын 3 давхар, 455 м.кв талбайтай оффисийн зориулалттай байрны гэрчилгээ зэргийг барьцаалсан байдаг. Кредит Монгол ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй учир Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр******* ХК, Кредит Монгол ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан 1734 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181ШЗ201716665 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байдаг. Кредит Монгол ББСБ нэхэмжлэгчид төлөх 660.000.000 төгрөгийн төлбөрт тооцож зээлийн гэрээний хавсралт 1 болон хавсралт 2-т дурдсан зээлийн гэрээний барьцаа буюу зээлийн гэрээний шаардах эрх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хамт нэхэмжлэгчид эсвэл түүний нэрлэн заасан этгээдэд шилжүүлнэ гэж заасан байдаг. Тус гэрээний хавсралт 3 дахь хэсэгт зээлдэгч , нарын 1303070 дугаартай зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн ажиллагааны явцад 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг сольж, нэхэмжлэгчээр******* ХК болсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 153.593.250,88 төгрөг, үндсэн хүү 429.806.232,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.091.267,69 төгрөг буюу нийт 650.490.751,22 төгрөг болсон ба зээлийн гэрээний үүргийг , -иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож байгуулсан барьцааны гэрээний дагуу, Олимпийн гудамж,,, 6 тоот байранд байрлах 89 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, , 4 дүгээр хороолол,,100 тоот 3 өрөө орон сууц, *******,*******,*******, 12 тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,, 113-6 тоот 89 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, , 4 дүгээр хороолол,, 100 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, *******, Зүүнбаян уулын*******, 12 дугаар тоот, 701 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, *******, Зүүнбаян уулын*******, 12а тоот 145 м.кв талбай бүхий хувийн сууц, *******, Зүүнбаян уулын*******, 12а тоот 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,,,,ны 5 тоот, 15 м.кв бүхий авто зогсоол, 59-69 УБВ улсын буртгэлийн дугаартай, Ти Эл Си 100 маркийн автомашин, 80-78 УБЗ улсын бүртгэлийн дугаартай, Соната эн эф маркийн автомашин, болон нарын эзэмшлийн уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* ХК нь Кредит Монгол ББСБ ХХК-д зээл олгосон, талуудын хоорнд эвлэрлийн гэрээ байгуулагдсан, эвлэрлийн гэрээтэй холбоотойгоор Өмгөөлөл санхүүгийн байгууллагын хуулийн зөвлөхийн шаардлагыг шилжүүлэн авсан гэх үндэслэлийг тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж түүнийгээ дэлгэрүүлж тайлбарлах ёстой. Хууль болон гэрээний агуулгад харшлахгүй байх агуулгын талаар Иргэний хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан байдаг.******* ХК шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Иргэний хуульд зээлийн гэрээний харилцааг зохицуулсан, тэгэхээр тусгайлсан эрх бүхий этгээдийн зээлийн гэрээг хуульд тогтоомжид ялгамжтай зааж өгсөн байдаг. Шаардах эрх шилжүүлэх нь Иргэний хуульд заасан бүх гэрээний харилцаанд шаардах эрх шилжих зохицуулалт үйлчлэхгүй гэж заасан байдаг. Тиймээс шаардах эрх энгийн байдлаар шилждэггүй бөгөөд тусгай зохицуулалтаар шилждэг харилцаа юм. Учир нь шаардах эрх нь Кредит Монгол ББСБ, Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл авсан этгээдтэй холбоотойгоор олгогдсон зээлийн харилцаа юм. Энгийн зээлийн гэрээ болон эрх үүрэг олгосон зээлийн гэрээнүүд хоорондоо ялгаатай байдаг. Шаардах эрхүүд мөн адил ялгаатай учир Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны түвшинд зээлийн өр төлбөрийг төлөх талаас нь ажиглалт хийж байгаа. Нэхэмжлэгч талаас Монгол Улсын хууль тогтоомжийг үгүйсгэсэн агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан. Кредит Монгол ББСБ, , -ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээл авсан ба уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.9-д гэрээний нэг тал нөгөө талаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж, залгамжлуулж болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээний харилцаанд талууд эрх, үүргээ бусдад шилжүүлэхгүй талаар гэрээнд заасан байхад Кредит Монгол ББСБ ХХК,******* ХК гэх байгууллагууд хоорондоо зээлийн гэрээ байгуулаад шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Шаардах эрх шилжүүлэх гэрээг Санхүүгийн хуулийн зөвлөх ХХК нөхөрлөл гэх үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн эрх олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болох бөгөөд зөвшөөрөл олгох журмыг хуулиар олгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл зээлийн харилцаанд заавал Төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулна гэж хуульчилсан байсан. Мөн ББСБ ХХК тусгайлан зөвшөөрөл авч зээлийн харилцаанд орох талаар заасан байдаг. 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хууль батлагдаж, уг хуульд банк тодорхой үйл ажиллагаа явуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч зээл шилжүүлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдана гэж хуульчилсан байдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос хуулийн нөхөрлөл гэдэг байгууллага мөн тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл тухайн үед Санхүүгийн хуулийн зөвлөх ХХК нь бусдаас шаардах эрхийг шилжүүлж авах тусгай зөвшөөрөл байсан эсэх асуудал гарч байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний талаар тусгайлан тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн гэрээний тухай хууль гэж байсан. Өнөөдөр үйлчилж байгаа хууль гэвэл Банк эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль гэж байгаа бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д харилцах данс буюу дансны төлбөр тооцооны талаар зохицуулсан байдаг. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д эрх бүхий хуулийн этгээд Монгол банкинд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д банк эрх бүхий хуулийн этгээд харилцагч нар зээлийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр үзүүлнэ гэж заасан байгаа. 6 дугаар зүйлийн 6.4-д уг хуулийн 2 дугаар бүлгээс 4 дүгээр бүлэг хүртэл заасан үйл ажиллагааг зөвхөн хуульд заасан зөвшөөрөл авсан банк, хуулийн этгээд эрхэлнэ гэж заасан. Санхүүгийн хуулийн зөвлөх ХХК тусгайлсан эрхтэй эсэх нь тодорхойгүй тул нягтлах ёстой. Мөн ХК нь Кредит Монгол ББСБ ХХК-иас зээлийн гэрээний үүрэг шаардаж эвлэрүүлэн зуучлалд хандаж, шүүх талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг хуульд нийцэж байгуулагдсан эсэхийг шалгах ёстой байхад шалгалгүйгээр гэрээг баталгаажуулсан.******* зээлийн дүнг нэмэгдүүлээд 600.000.000 төгрөг болгосон байсан ба ямар үндэслэлээр 600.000.000 төгрөг болсон, энэ мөнгийг болон нарт өгсөн учир шаардаад байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Мөн******* ХК нь Кредит Монгол ББСБ ХХК-иас зээлийн гэрээний үүрэг шаардаж эвлэрүүлэн зуучлалд хандаж, Кредит Монгол ББСБ ХХК бусдаас авах авлагаа биелүүлэхгүй байна гэж Кредит Монгол ББСБ ХХК тухайн үед төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байсан. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан байдаг. Гэтэл гэрээнд үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр эрх шилжүүлж болохгүй гэж заасан байхад шаардах эрх шилжүүлсэн гэж тайлбарлаад нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Кредит Монгол ББСБ ХХК нь хаиуцагч нарт зээл олгож зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагууд болох бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, зэрэг шаардлага хангахгүй байвал хууль бус, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т 156 дугаар зүйлийн 156.1, 156 дугаар зүйлийн 156.2-д заасан шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр гэрээ бус байна гэж заасан. Шаардах эрхийг шилжүүлж байгаа бол албан ёсоор барьцааны гэрээг хуулийн дагуу шаардлагад нийцүүлж улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Энэ талаар холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж заасан байдаг. Хэрэв энэ шаардлага хангагдаагүй бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Өмгөөллийн санхүүгийн зөвлөх ХХК нь маш олон нэршилтэй байгаад байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 онд гарч дагаж мөрдөж байсан бөгөөд уг хуульд заасны дагуу Өмгөөллийн санхүүгийн зөвлөх ХХК хуульчдын холбоонд бүртгүүлсэн эсэх талаар баримт байдаггүй.******* ХК болон Кредит Монгол ББСБ-ийн хооронд 2.908.590.147.78 төгрөг буюу өндөр үнийн дүнгээр эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Кредит Монгол ББСБ ХХК-иас зээлийн төлбөрөө авсан харагддаг. 1.258.814.453 төгрөгийг , -д шилжүүлсэн баримт, зээлийн гэрээ байдаггүй бөгөөд 334.895.388 төгрөг шилжүүлсэн гэж дурдсан байдаг. Тэгэхээр хууль зөрчсөн, үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Кредит Монгол ББСБ ХХК, , нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зээлийн гэрээний нэг тал нөгөө талаас хохирол учруулсан тохиолдолд гэрээний эрхийг гуравдагч талд шилжүүлж, залгамжлуулж болохгүй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хэлцлийн үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг тогтоох эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 198 дүгээр зүйлд гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж тайлбарласан.******* ХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д заасны дагуу шаардах эрхийг шилжүүлж авсан гэж тайлбарлаж байгаа. Кредит Монгол ББСБ ХХК, Өмгөөллийн хуулийн зөвлөх ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул шаардах эрхийг шилжүүлсэн гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч нь Кредит Монгол ББСБ ХХК болон Санхүүгийн хуулийн зөвлөх ХХК нарын хооронд байгуулсан шаардах эрх шилжүүлэх, барьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Санхүүгийн хуулийн зөвлөх ХХК нь 2019 оны хуулиар өмгөөллийн хуулийн этгээд ХХК болох боломжтой болсноос хойш нэршил нь ХХК болсон байдаг. Санхүүгийн хуулийн зөвлөх ХХК нэхэмжлэгч биш тул үүнийг нэхэмжлэлдээ дурдаж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Тусгай эрхийн субьектүүдийн хооронд байгуулах гэрээ учраас шаардах эрх шилжүүлэх боломжгүй гэж эвлэрлийн гэрээний тухай ярьж байна гэж ойлгож байна. Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжтай холбоотой маргаан энэ хэрэгт хамааралгүй. Энэ эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах маргаан тусдаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байгаа талаар хариуцагч талаас хэлсэн тул энэ хэрэгт хамааралгүй байна гэж харж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн том зээлийн материал хүлээлцсэн акт, 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ1000/13/03/070 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ЗНГ1000/13/06/147, ЗНГ1000/13/12/256 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн БГ1000/13/03/070 дугаар зээлийн барьцааны гэрээ, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, Ү-2206015679, Ү-2201031292, Ү-2205013853 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээнүүдийн хуулбар, Г-2201018811, Г-2201018913 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ү-2206019161 дугаар авто зогсоол өмчлөх гэрчилгээний хуулбар, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн мемориалын баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2018/05230 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, зээл тооцооллын хүснэгт, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, Арвижих Мандал ХХК-иас Кредит монгол банкинд гаргасан хүсэлт, зээл хүсэх тухай өргөдөл, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 237 дугаартай итгэмжлэл, Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХК-ийн дүрэм, ын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний хоорондох зээлийн дансны хуулга, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаартай*******ны гүйцэтгэх захиралын тушаал,******* ХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн итгэмжлэл,******* ХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 14/0104 дугаартай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээл тооцооллын хүснэгт, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай хүснэгт, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ГБ/ТАХ-17/30 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шаардах эрх буцаан шилжүүлэх тухай хүсэлт, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шаардах эрхийг цуцлах тухай гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 18/04-Б2022/1061 дугаартай итгэмжлэл,******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай эрх олгох тухай захирлын тушаал, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18/04-52023/0100 дугаартай итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 445 дугаартай******* ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ГБ/ТАХ-17-34 дугаартай эвлэрлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2017/16665 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн******* ХК-ийн итгэмжлэл,

 

Хариуцагчаас -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ын иргэний үнэмлэхний хуулбар, -ийн дүрэм, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн -ийн итгэмжлэл, давж заалдах гомдол, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 029 дугаартай итгэмжлэл,******* ХК-ийн нэхэмжлэлийн хариу тайлбар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэл,

 

Шүүхийн журмаар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 9/1213 дугаартай Санхүүгийн цохицуулах хорооны хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаал, тушаалын хавсралт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2066 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0519 дүгээр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан бичиг, ны Засаг даргын тодорхойлолт,ны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 531 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хэрэг маргаан зэрэг баримтыг бүрдүүлж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд:******* ХК нь Кредит Монгол ББСБ ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж, 2.0 тэрбум төгрөгийг 14 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож эд хөрөнгө барьцаалсан боловч зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүйгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандснаар өргөдөл гаргагч******* ХК, уригдагч тал Кредит Монгол ББСБ ХХК-ийн хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181ШЗ201716665 дугаар шүүгчийн захирамжаар талуудын хоорнд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч******* ХК хариуцагч , нараас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ГБ/ТАХ-17-34 дугаартай эвлэрлийн гэрээгээр шаардах эрхийг шилжүүлэн авсан тул Арвижих Мандал ХХК, ,, Т.Баасандолгор нараас ЗГ100013/03/070 тоот зээлийн гэрээний үүрэгт 650.490.751 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Кредит Монгол ББСБ ХХК, , нарын хооронд байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.9-д гэрээний нэг тал нөгөө талаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж, залгамжлуулж болохгүй гэж заасан. ХК нь Кредит Монгол ББСБ ХХК-иас зээлийн гэрээний үүрэг шаардаж эвлэрүүлэн зуучлалд хандаж, шүүх талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг хуульд нийцэж байгуулагдсан эсэхийг шалгах ёстой байхад шалгалгүйгээр гэрээг баталгаажуулсан.******* зээлийн дүнг нэмэгдүүлээд 600.000.000 төгрөг болгосон байсан ба ямар үндэслэлээр 600.000.000 төгрөг болсон, энэ мөнгийг болон нарт өгсөн учир шаардаад байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Учир нь банк хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээний дагуу 334.895.388 төгрөг шилжүүлсэн баримт байхгүй. Тэгэхээр хууль зөрчсөн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.

 

4.Зохигчдын тайлбар мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5., нар Кредит монгол ББСБ ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ1000/13/03/070 тоот зээлийн гэрээг байгуулж, 164.300.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж Кредит монгол ББСБ ХХК Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-тай 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН хариуцагч нарт холбогдуулан тус шүүхэд 2019 оны 01дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

 

6.Талуудын хооронд байгуулсан шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээний 1.2-т , нар Кредит монгол ББСБ ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ1000/13/03/070 тоот зээлийн гэрээ, БГ100013/03/070 тоот барьцааны гэрээний дагуу үүссэн эрхийг холбогдох материалын хамт эрх хүлээн авагч Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-д шилжүүлэх, эрх хүлээн авагч нь холбогдох төлбөрийн үүргийг энэхүү гэрээнд заасан нөхцөл хэлбэрээр төлөхтэй холбоотой үүсэх харилцаанд талуудын эрх үүргийг тодорхойлно гэж заасан байна.

 

7.Улмаар Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН , , Т.Пүрэв-Очир, Т.Баасандолгор нарт холбогдуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт 334.895.388 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01001 дугаар шийдвэрээр Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1195 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн ...Тогтоох хэсгийн 1 дэх заалтын олгосугай гэснийг олгож гэж, түүний дараа хариуцагч, Т.Баасандолгор нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын 235 дугаар зүйлийн 235.1 гэснийг 158 дугаар зүйлийн 158.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2020/00725 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгожээ.

 

8.Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2020/00725 тогтоолоор ...Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН болон Кредит Монгол ББСБ ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгосон байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д өмгөөллийн хуулийн этгээд нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН, мөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагын бусадтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авах нь хуульд нийцэх эсэхэд шүүх зохигчийг мэтгэлцүүлж эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай, энэ ажиллагаа хийгдээгүй, түүнчлэн Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-ийн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд зээлийн болон барьцааны гэрээний шаардах эрх шилжүүлэн авах гэрээ байгуулсан шалтгаанаа Кредит Монгол ББСБ-ын төлбөрийн чадвартай холбон тайлбарласан ба тухайн компанид дампуурлын хэрэг үүсгэсэн эсэх нь шаардах эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой, энэ талаар зохигч мэтгэлцээгүй байна гэж дүгнэж, дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бурмаа ...Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2017/16665 дугаар захирамжийн дагуу уг хэргийн жинхэнэ нэхэмжлэгч******* ХК байх тул Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-ийг******* ХК-иар солих хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2023/04529 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-ийг жинхэнэ нэхэмжлэгч******* ХК-иар сольсон.

10.Хэргийн баримтаас харахад******* ХК нь Кредит монгол ББСБ-тай 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ8115100365 тоот зээлийн гэрээ байгуулж, 2.000.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлсэн байх бөгөөд зээлдэгч Кредит монгол ББСБ ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс******* ХК Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандаж, өргөдөл гаргагч******* ХК, уригдагч тал Кредит монгол ББСБ ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ГБ/ТАХ-17-34 тоот эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2017/16665 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

 

11.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2017/16665 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсгийн г-д Кредит монгол ББСБ ХХК-иас олгосон урьдчилж хийсэн ГБ/ТАХ-17-34 тоот гэрээний хавсралт 1, 2-т дурдсан нийт 1.258.816.453 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн багцыг буюу зээлийн гэрээний төлбөр шаардах эрхийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хамтаар нийт 660.000.000 төгрөгийн төлбөрт тооцож,******* ХК болон******* ХК-ийн нэр заасан этгээдэд шилжүүлнэ гэж зааж, ГБ/ТАХ-17-34 тоот гэрээний хавсралт 1-т ЗГ100013/03/070 дугаар зээлийн гэрээний зээлдэгч , нараас үндсэн зээл 164.300.000 төгрөг, шилжүүлэх үнэлгээ гэдэгт 175.586.326 төгрөг гэж дурджээ.

 

12.Нэхэмжлэгч******* ХК дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг үндэслэн шаардах эрх шилжүүлэн авсан гэж ,, Т.Баасандолгор, нараас үндсэн зээлийн үлдэгдэл 153.593.250 төгрөг, хүү 429.806.232 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.091.267 төгрөг нийт 650.490.751 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтэлийг хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

 

13.Харин хариуцагч , ,, Т.Баасандолгор нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ХК-тай хариуцагч нар зээл болон барьцааны гэрээ байгуулаагүй, өөрөөр хэлбэл тус банкнаас зээл аваагүй байхад зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан ба харин талуудын хооронд байгуулсан гэрээнд үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр эрх шилжүүлж болохгүй гэж заасан байхад шаардах эрх шилжүүлсэн, мөн хууль зөрчиж, шаардах эрхийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.

 

14.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т ...Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна... гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1-т ...Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил... байна гэж заажээ.

 

15.Өөрөөр хэлбэл******* ХК Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2017/16665 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажиж хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн , , Т.Пүрэв-Очир, Т.Баасандолгор нараас зээлийн гэрэээний үүрэг шаардах эрх үүссэн гэж үзэж байгаа бол мөн өдрөөс эхлэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацааг тоолоход 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дууссан байна.

 

16.Нөгөө талаар ХК 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эвлэрлийг баталгаажуулсан захирамж гарсан байхад энэ үеэс эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж, нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-ийг жинхэнэ нэхэмжлэгч ХК-иар сольсон.

 

17.Хэргийн баримтаас харахад Кредит монгол ББСБ ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-тай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч шаардах эрх шилжүүлэн авах гэрээг******* ХК, Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН, Кредит монгол ББСБ ХХК нарын хооронд хийгдсэн,******* ХК, Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН нарын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсаны дагуу хэрэгжсэн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

 

18.Иргэний хуулийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсантай холбоотой баримтыг ирүүлээгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

19., нар ХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Кредит Монгол ББСБ ХХК болон Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН нарын хооронд байгуулагдсан ЭШ/18-05/КМ-16 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

20.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрхийг шилжүүлэх талаар хуульчилж өгсөн ба Кредит Монгол ББСБ ХХК, Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шаардах эрх болон барьцааны эрхийг шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг******* ХК эс зөвшөөрч маргасан.

 

21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэнэ... гэж заасан ба сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн хариуцагч эдлэх ба түүнийг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргах учиртай.

 

22.Хариуцагч , нар ХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчид сөрөг нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба шаардлагаа******* ХК-д холбогдуулан гаргасан боловч Кредит монгол ББСБ ХХК болон Санхүүгийн хуулийн зөвлөх ХХН нарын хооронд байгуулсан шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

23.Тодруулбал шүүх******* ХК-ийн хүсэлтээр нэхэмжлэгч Санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-ийг жинхэнэ нэхэмжлэгч******* ХК-иар сольсон, улмаар******* ХК-ийн , ,, Т.Баасандолгор нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шийдвэрлэж байх ба хариуцагч , нарын Кредит монгол ББСБ ХХК болон Санхүүгийн хуулийн зөвлөх ХХН нарын хооронд байгуулсан шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй, энэ хэрэгт хамааралгүй, сөрөг нэхэмжлэлийг холбогдох этгээдэд холбогдуулан гаргаагүй байх тул , нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар , ,, Т.Баасандолгор нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  650.490.751 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай******* ХК-ийн, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай , нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.480.604 төгрөг, хариуцагч , нарын төлсөн 1.832.427 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН