Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0674

 

2023         09           11                                     128/ШШ2023/0674

                                           

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ю” ХХК,

Хариуцагч: Засаг дарга, х газар, дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: “Н” ХХК, хөгжлийн газар нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М*******, хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагч х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэ, Э.М*******наран, Г.Б, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн өмгөөлөгч С.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага

гаргасан. Үүнд:

            1.1. Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу хөгжлийн газарт олгосон 1939 м2 газар эзэмших эрхийн “Ю” ХХК-д хамаарах 214.31 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

            1.2. х газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр маргаан бүхий байршилд дахин дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас М******* хүртэлх 550 000 000 төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгуулах,

            1.3. Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

            1.4. дүүргийн Газар зохион байгуулалтын албаны маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн дүгээр мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагуудыг тус тус гаргасан. /6х-57-58,/

2. Гуравдагч этгээд “Н” ХХК-иас дараах бие даасан шаардлагуудыг гаргасан. Үүнд:

2.1. Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “ Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Ю” ХХК-д олгосон 767 м2 газар эзэмших эрхийг 1100 м2 болгон өөрчилсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2.2. “Н” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1/180 тоот албан бичгээр гаргасан Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагч Засаг даргад даалгуулах шаардлагыг тус тус гаргажээ. /6х-60-63/

            3. Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасныг үндэслэн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийн дагуу хөгжлийн газарт дүүргийн 1 дүгээр хороо, Автозамчдын гудамж М цогцолборын 1 дүгээр барилгын арын замд байршуулан 1939 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. /1х-29-30/

            4. 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаварт уг зам нь 2 эгнээтэй байх, замын нэг зурвасын өргөн 3.5 м-ээс  багагүй байхаар төлөвлөсөн байх бөгөөд барилгажих талбайн схем зургаас үзэхэд урт 250 метр, үүнээс 60 метр орчим нь нэхэмжлэгч “Ю” ХХК болон “Н” ХХК-ийн барилгын дундуур 2 эгнээ бүхий хатуу хучилттай авто зам байхаар төлөвлөгджээ. /1х-140-142/

            5. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас уг зам нь бидний эзэмшиж байгаа газартай давхцаж байгаа гэж маргаж байгаа бол, гуравдагч этгээд “Н” ХХК-иас нэхэмжлэгч нь эзэмшиж байгаа газраас илүү хэмжээгээр хашаалж, орц, гарцгүй болсноор галын машин орж чадахгүй нөхцөл байдал үүссэн, хөгжлийн газарт газар эзэмшүүлснээс хойш 1 сарын дараа нэхэмжлэгчид давхардуулан газар эзэмшүүлсэн гэсэн тайлбаруудыг шүүхэд гарган маргаж байна.  

            6. Анх Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Ю” ХХК-д 767 м2 газрыг эзэмшүүлж, 00 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан /1х 169-173, 3х-129-130/, улмаар Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж, 1100 м2 болгон эзэмшүүлж, 00 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. /1х-147-150, 2х-70-74/

            7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр х газраас Автозамчдын гудамжнаас М******* хүртэлх автозамын Н*******дугаар цахим тендерийг зарласан. /1х-н 248-249/

            8. Үүний дараа Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ******* дугаар захирамжаар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ю” ХХК-ийн зам, шугам сүлжээний газарт зөвшөөрөлгүй барьсан хашаа, авто машины зогсоол, бетонон хогийн цэгийг албадан буулгаж, газар чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ. /2х-н 249/

            9. х газраас 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Автозамчдын гудамжнаас М******* хүртэлх автозамын ЗТХЯ/201901014 дугаар тендерийг дахин зарласан. /3х-4-5/

            10. Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗБХХ2020/18 дугаар акт, дүгнэлтээр Автозамчдын гудамжнаас М******* орон сууц хүртэлх замыг /маргаантай байгаагаас бусад/ нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглахад шаардлага хангасан гэж үзэж, хөгжлийн газарт, ашиглагч хариуцагч болох “” -ын мэдэлд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 3 жил ашиглалтад оруулахыг зөвшөөрчээ. /4х-126-127, 134/

            11. дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11-р сарын 7-ны өдрийн дугаар мэдэгдлээр “Ю” ХХК-д хандаж, гарц хааж, газар эзэмшиж, ашиглаж байх тул 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдэж, улмаар газрыг албадан чөлөөлжээ. /7х-н 50/

            12. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

13. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Юу Эм Ди" ХХК нь 2013 оноос эхлэн дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт "Ж" зочид буудал, үйлчилгээний чиглэлээр уйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа ба компанийн зүгээс өөрийн үл хөдлөх хөрөнгийн орчны газрын хогийг цэвэрлэж хатуу хучилттай болгож орчны тохижилтыг хийсэн. "Дулааны сүлжээ" -ийн тавьсан шаардлагын дагуу дулааны шугам сүлжээ, гүний худгуудын хамгаалалтын хашааг өөрийн хөрөнгөөр тухайн газар орчны өнгө үзэмжид зохицуулан засаж хөрөнгө оруулалт хийж ажиллаж ирлээ. Манай компанийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тухайн орчны газраа тохижуулсан, бусдын эзэмшил газартай давхцалгүй орчны газраа эзэмших зорилгоор Засаг дарга болон газрын албанд газар эзэмших хүсэлтээ хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байсан атал манай барилгын баруун талд "Нар Урт" ХХК-ийн барьсан "М*******" нэртэй барилгад хүрэх зориулалттай тэдний захиалгаар зам барих нэрийдлээр Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* захирамжаар Авто замын хөгжлийн газарт 250 м зам буюу 1939 м² талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гарсан байна. Тус компанийн хуулийн зөвлөх, өмгөөлөгч Э.Н 2018 оны 08 сарын 03-ны өдөр Газрын алба болон Авто зам хөгжлийн газрын албан тушаалтнуудтай уулзаж манай компанийн газар хүссэн байршилд аливаа төлөвлөлт хийгдсэн эсэх, ерөнхий төлөвлөгөө болон 2018 оны автозамын төлөвлөгөөг ажилтнуудын компьютер дээр зураг үзэхэд тухайн байршилд автозам төлөвлөгдөөгүй, автозам барих төлөвлөгөөний талаар сураг байхгүй байсан болно. Авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м2 газар нь манай компаниас өмнө тухайн байршилд газар эзэмшихээр хүсэлт гаргасан кадастрын зурагтай тодорхой хэмжээгээр давхцалтай байсан ба Газрын албанаас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай компанийн өмгөөлөгч Н.М*******ыг оролцуулж уулзалт зохион байгуулсан ба маргаан бүхий байршилд авто зам барихгүй, авто зам барихаар төлөвлөөгүй, харин "Юу Эм Ди" ХХК нь тухайн зурвас газар өөрийн хөрөнгөөр ногоон байгууламж барих саналт тавьсныг манай компанийн зүгээс зөвшөөрч, өмнө хийсэн кадастрын зургийг бага хэмжээгээр өөрчилж газрын албанд өгсөн юм.

Кадастрын зураг өөрчлүүлэх болсон шалтгаан нь газрын алба, автозам, хөгжлийн газартай хамтран УИХ-ын гишүүн Д.Г*******ын хувьцаа "Нар Урт" ХХК-тай хуйвалдан биднийг хуурч, тухайн маргаан бүхий байршилд 2 автозам бариулахаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш төлөвлөж байсныг нь бид бүгд ойлгосны үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Газрын албаны удирдлагатай уулзаж Авто замын хөгжлийн газрын захиалгаар хийгдсэн "Ай *******" ХХК-ийн хийсэн гэх авто зам төлөвлөлтийн зургийг үзүүлсэн ба төлөвлөсөн зурагт манай компанийн авто гараашийн  орж гарах хэсэг буюу пандус, өөрийн хөрөнгөөр хийсэн асфальтан зам, орчны тохижилтыг огт хийгдээгүй, байхгүй мэтээр төлөвлөж зургийг үйлдсэн талаар Газрын алба болон Авто замын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнуудад хэлж мэдэгдсэн болно. Тэдний зүгээс тухайн маргаан бүхий байршилд 2 эгнээ, 6 метр авто зам барихаар төлөвлөхдөө тухайн байршилд ирж бодит байдлыг үзээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба бодит байдал дээр авто зам барьж болохгүй гэдгийг ойлгож мэдсэн. Газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй атлаа "Н" ХХК-ийн М******* руу ордог 4 ширхэг орц, гарц дээр ахиж нэгийг нэмж 5 орц, гарцтай болж, манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж цорын ганц орц, гарц байхгүй боллоо. Гэтэл маргаан бүхий газрын үйл байдалд манай компанийн орц, гарц байгаа, асфальтаар бүрэн хучигдсан байгааг ирж харж байсан эрх бүхий бүх байгууллага, тэр дундаа Газрын алба гарын үсэг зурж зургийг баталгаажуулсан нь биднийг хууран мэхэлсэн болохыг нотолж байгаа үйлдэл юм.

Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тухайн орчны газраа тохижуулж бетон хучилт хийсэн, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж хогийн цэг, савыг шинээр хийж байрлуулсан, бусдын эзэмшил газартай давхцалгүй орчны газраа ашиглаж байгаа, үйлчлүүлэгчид болон байгууллагын ажилтан албан хаагчдын хувьд өөрийн байр уруу орж гарах зорилгоор өөрсдийн хөрөнгөөр тохижуулж ашиглаж байгаа газрыг нэмж эзэмших хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргасан болно.

Засаг даргаас нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг Газрын албанд харьяалан шийдвэрлүүлэхээр хүргүүлсний дагуу Газрын алба нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр "Юу Эм Ди" ХХК-ийн газар нэмж эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй хүлээлгэж байсан атлаа Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар Авто замын хөгжлийн газарт 1939 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар авто зам барих зориулалтаар олгосон байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байна.

"Юу Эм Ди" ХХК нь өөрийн хөрөнгөөр 2014 онд Жэй цамхаг буюу 12 давхар зочид буудал, ресторан, ажлын байрны зориулалтаар барьж ашиглалтад оруулсан ба өнөөдрийн байдлаар 40 орчим ажиллагсадтай, татвар төлөгч аж ахуйн нэгжийн хувьд барилгын баруун талын орц буюу хаалгаар орж гарах. В1 давхрын авто зогсоолын хувьд ганцхан гарцтай ба дээрх захирамжийн дагуу авто зам баригдах тохиолдолд баруун талын орц гарц буюу хаалгаар орж гарахад саадтай болох, авто зогсоол руу орж гарах бололцоогүй нөхцөл үүсэх, өөрийн хөрөнгөөр орчны тохижилт хийсэн талбай, хогийн цэг, савнууд байрлах газаргүйгээс шалтгаалж нэхэмжлэгч байгууллагын хувьд үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлгүй болж байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшдэг 767 м2 газар дээр нэмж 547,31 м2 газрыг эзэмших хүсэлтийг Засаг даргад гаргаж байсан ба Газрын албатай уулзсаны үр дүнд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэмж 333 м2 эзэмших хүсэлтийг гаргасан ба 547,31-333=214.31 м2 газарт нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа болно. Гуравдагч этгээд "Нар Урт" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Автозам, хөгжлийн газарт олгосон гэх маргаан бүхий газарт хатуу хучилттай авто зам барихаар тендер зарласан тухай хэлсэн ба үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс Х газрын албан ёсны цахим хуудсанд http://www.ubprocurement.mn/ 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр улсын төсвөөр маргаан бүхий байршилд буюу Автозамчдын гудамжнаас М******* хүртэлх 550.000.00 /таван зуун тавин сая/ төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжийн 3 дах хэсэг буюу Авто замын хөгжлийн газарт олгосон 1939 м2 газар эзэмших эрхийн "Юу Эм Ди" ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад Х газраас тендер зарлаж байгаа нь улсын байгууллагын уялдаа холбоогүй ажилладаг болох нь харагдаж байгаа ба тендер зарласан үйл байдал нь зориуд манай байгууллагын эрх ашгийг зөрчсөн, маргаан бүхий газрын асуудал шийдвэрлээгүй байхад тендер зарлан авто зам бариулах гэж байгаа нь шударга ёсонд үл нийцсэн үйлдэл боллоо.

Мөн дээрх захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад Засаг даргаас Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай захирамж гаргасан нь төрийн байгууллагын уялдаа холбоогүй ажилладаг болох нь харагдаж байгаа ба манай байгууллагын эрх ашиг сонирхлыг хөндсөн, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагааг огт хийгээгүй, эрх ашиг хөндөгдөж болзошгүй этгээдэд огт мэдэгдээгүй, баруун талд барьсан хашаа байхгүй, урд байгаа хашаа нь манай байгууллагын хууль ёсны дагуу эзэмшдэг газраа барьсан, хогийн цэгийн зарим хэсэг нь эзэмшил газар хамаарч байхад захирамж гарсан нь захирамжийн биелэлт талаасаа шударга ёсонд үл нийцсэн төдийгүй, биелэгдэх боломжгүй захиргааны акт болсон.

"Юу Эм Ди" ХХК-ийн нэхэмжлэлтэй Засаг дарга болон Х газарт холбогдох захиргааны хэрэгт Х газраас зарласан 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр улсын төсвөөр маргаан бүхий байршилд буюу Автозамчдын гудамжнаас М******* хүртэлх 550.000.000 /таван зуун тавин сая/ төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон боловч тендерийн үйл ажиллагаатай холбоотойгоор дээрх тендер цуцлагдсан юм. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Х газраас дээрх тендерийг 10 хоногийн хугацаатай дахин тендер зарласан. Хариуцагчийн зүгээс Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн "Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх" тухай ******* дугаар захирамжаар "Юу Эм Ди" ХХК-ийн зам, шугам* сүлжээний газарт зөвшөөрөлгүй барьсан хашаа, автомашины зогсоол бетонон хогийн цэгийг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгасан байна.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтайгаар энэ тендерүүд маргаан бүхий хэсэг дээр хүчингүй болох бүрэн үндэслэлтэй. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 3 дугаар хавтаст хэргийн 4, 5 тал, 4 дүгээр хавтаст хэргийн 129-137 дугаар талд байдаг. х газрын Тендерийн хороо 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан. Тухайн маргаан бүхий хэсэг дээр шүүхэд нэгэнт маргаантай байгаа хэсэг дээр түдгэлзчихсэн учраас бид хасаад 60 м.кв замыг тэр чигт нь хаяад улсын төсвөөс татаад дахин тендер зарлагдахгүй болоод байгаа. Үүнтэй хамааралтайгаар албан бичиг ирчихсэн. Бид нарын хувьд энд ахин тендер зарлах боломжгүй, улсын төсөв татчихсан гэдэг. Шүүхийн шийдвэр заавал зайлшгүй биелэгдэх шаардлага байдаг. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хувьд хүчингүй болгох бүрэн боломжтой гэж харж байна

Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бол ******* дугаар захирамжийг гаргасан. “Юу Эм Ди” ХХК-ийн зам шугам, сүлжээний газар зөвшөөрөлгүй барьсан хашаа, автомашины зогсоол, бетон хогийн цэгийг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгасан захирамж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШТ2020/0002 дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар тогтоолоор захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээснээр маргаан бүхий газарт төрийн байгууллага болон бусад байгууллагууд аливаа байдлаар ямар ч хэлбэрийн үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг шүүхээс захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хориглосон юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд уг маргаан бүхий актуудын биелэлтийг түдгэлзүүлсэн цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хууль бусаар манай компанийн хөрөнгөөр барьж байгуулсан хогийн сав, бордюр / хашлага/-ыг үндэслэлгүйгээр "Нар Урт" ХХК-ийн хамаарал бүхий техник, тоног төхөөрөмжөөр тэдний хүмүүс, өмгөөлөгч С.Э*******ын хамт ирж нураасан ба эзэмшил объект руу автозам тавих гэж тухайн орчны газар болон ногоон байгууламж, 2 ширхэг модыг хүч түрэмгийлж устгасан, шүүх, шүүхийн шийдвэрийг ул тоож бетон зуурмаг асгасан ба Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах, захиран зарцуулах ёстой бүсэд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ажиллагаа явуулсан нь хууль бус. Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу Засаг даргын захирамжаар газрыг чөлөөлөхөөр заасан тул хэзээ гарсан, ямар захирамжаар дээрх ажиллагаа хийсэн талаарх тайлбар, холбогдох нотлох баримтыг дүүргийн зохион байгуулалтын алба, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирсэн нотлох баримтуудтай 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр танилцсан. Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах, захиран зарцуулах ёстой бүсэд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас цагдаагийн байгууллагын ажилтнуудын хамтаар ажиллагаа явуулсан нь хууль бус. Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу Засаг даргын захирамжаар газрыг чөлөөлөхөөр заасан байхад Засаг даргын захирамж гарсан эсэх нь тодорхой бус нөхцөлд хууль бус ажиллагаа хийсэн шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байгаа, Засаг даргын зүгээс "Н" ХХК, "Юу Эм Ди" ХХК-ууд нь эзэмшил газраасаа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа, хайс, харуулын байр, хаалтууд дур мэдэн барьсан байсныг чөлөөлсөн боловч "Н" ХХК-ийн объектод халдаагүй, зөвхөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хүмүүс ирж хүч хэрэглэсэн хууль бус үйлдэл гаргасан юм.

Сонсох ажиллагаа хийгээгүй, дээрээс нь шүүхэд маргаан явж байхад хүчээр ингэж явуулаад байгаа нь биелэх боломжгүй захирамж гарсан байсан гэж үзэж байгаа юм. Сүүлд нь бид 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаад, албанаас манайд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудас ирсэн. Энэ мэдэгдэх хуудас дээр газар чөлөөлөх асуудал гарч байна. Үүн дээр бид маргаан бүхий газар чөлөөлүүлэх Засаг даргын захирамж гарчихсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал түдгэлзсэн хэвээрээ байсан тул түдгэлзсэн газар дээр үйл ажиллагаа явуулсан нь дүүргийн болон Засаг даргын хууль зөрчсөн, хууль бус үйлдэл. Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7-д заасны дагуу биелэх боломжгүй илт хууль бус акт байсан. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг нь тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Үүнтэй хамааралтайгаар бид нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байдаг. Тухайн маргаан бүхий газарт Засаг даргын захирамжаар газар олгодог, хяналтыг Засаг даргаас тавьдаг. дүүргийн Засаг даргаас үүнийг нураах ямар ч үндэслэл байхгүй. Хэрвээ нураах ажиллагаа явагддаг юм гэхэд Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын захирамжаар газар чөлөөлөх асуудал зайлшгүй яригдах ёстой байтал зөвхөн мэдэгдэх хуудасны хүрээнд ирээд энэ газрыг чөлөөлүүлээд, асфальт цутгаад явсан. Ийм учраас хүчингүй болгох бүрэн үндэстэй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан.

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдчихсан, Улсын Их хурлын 2020 оны тогтоол байгаа гээ гуравдагч этгээд ярьдаг. Газар зохион байгуулалтын газрын албаны дарга нь энд авто зам барихаар огт төлөвлөгдөөгүй гэдэг. Бид нар талуудыг байлцуулж байгаад шүүхийн үзлэг хийсэн. Энд төлөвлөгдсөн ямар ч төлөвлөгөө байхгүй. Яагаад төлөвлөлт явж байдаг юм гэвэл төлөвлөлт 30 жилээр явна. 50 жилээр төлөвлөнө. 2008 онд энэ газрууд өмчлөлийн газрууд байсан юм шүү дээ. 2006 онд өмчлөлийн газрууд байсан юм. 2011 онд "Юу Эм Ди" ХХК-нд олгож байгаа энэ газар төлөвлөчихсөн юм бол яагаад орц гарцын асуудал энэ дээр зурдаггүй юм. Тэр битгий хэл "Н" ХХК-ийн захиалгаар хийгдээд байгаа энэ төлөвлөгөөн дээр хүртэл орц гарц байхгүй. Дараагийн нэг асуудал, ард талын ерөнхий төлөвлөгөөнд урд талын цэгээс хойд талын маргаан бүхий газрын цэг хүртэл 46 метрийн урттай. Энэ магадлалын төлөвлөгөөн дээр байгаа. 60 метр барилгын ажлын төсөвт өртөг 30,488,000 төгрөг. Үүнд хамаарах гэрэлтүүлэг нийтдээ холбооны шугам шилжүүлэх зардал, дулааны шугамын засварын ажил гээд энэ мөнгөнүүд бүгд 550 сая төгрөгийн чинь задаргаа ингэж гарч ирсэн. Үүнээс уг нь энэ 60 метртэй хамаарах бүхий л ажлуудын үлдэгдэл 4-ний 1 нь үлдэх ёстой. Өнөөдөр ийм юм үлдээгүй, бүгдийг нь шилжүүлчихсэн байна лээ. Дараагийн асуудал, замын урт өргөн өндрийн харьцаа асуудал ярьж байгаа. Барилга байгууламжийн төлөвлөлт, хүчин чадал гэж байгаа юм. Энэ зам 6 метрийн өргөнтэй, зорчих хэсгийн өргөн 6 метр. Гэтэл Г******* компанийн шинжээчийн дүгнэлтээр 4 метр 30 гэж гарсан. Энэ байгаа авто зам төлөвлөчихсөн байгаа бодит зай маань шүү. 1 метрийн өргөнтэй явган хүний зам төлөвлөсөн. Гэтэл энэ дээр 1 метрийн өргөнтэй явган хүнд тавих битгий хэл тухайн төлөвлөчихсөн байгаа өргөн өөрөө 6 метр боломжгүй болчихсон. Бордюр 20 см-ээр төлөвлөсөн байгаа юм энэ магадлал дээр. Яагаад гэвэл энэ магадлал өөрөө эрх бүхий байгууллагаар батлагдсан учраас үүнийг үндэслээд зураг төслийнхөө хүрээнд хийгээд байгаа юм. Авто замын газар дээр олгохдоо кадастрын цэгээ хэрхэн яаж авсан юм бэ гээд шинжээч шүүхээр дамжуулж хэргийн оролцогчоос нэхнэ. Шинжээчийн дүгнэлт дээр байгаа. Ч.У гэдэг хүний ирүүлсэн 14 ширхэг координатыг нь үндэслэж шинжээч дүгнэлтээ хийсэн. Авто замаас гарахгүй, шүүхэд ирүүлсэн баримтаар ерөөсөө координат байхгүй. Тэр битгий хэл өнөөдрийн байдлаар Засаг даргын захирамж л гарсан болохоос биш гэрчилгээ, гэрээ байгуулагдаагүй. "Н" ХХК-ийн газрынх нь холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй байж Автозамын хөгжлийн газарт 1939 болгоод өгсөн. Тэгээд кадастр нь байхгүй. Өнөөдрийн төсвийн 550 сая төгрөг, дулааны шугам сүлжээний 779 сая төгрөг Д.Г******* гэдэг гишүүн, дэд сайдтай хамааралтайгаар л хувийнхаа эзэмшлийн объект руугаа л тавьсан юм. Хөрш учраас бид нар эв зүйгээ олъё, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа бид нар ялангуяа хөрш гуравдагч этгээд талаас манайд санал тавьсан. Нэхэмжлэгч тал маань ч энэ асуудал дээр нээлттэй байсан. Харамсалтай нь өнөөдрийг болтол бид нар тохирч чадаагүй л яваа. Гал юунаас гарсан шалтгаан нөхцөл галын мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд байгаа. Гадна элеветр суурилуулж байсан. Мобиком корпорац тэр объектод орох гээд дотоод элеветр хүчин чадал хүрэхгүй учраас гадна талд нь барилгын зураг төслөө зөрчөөд хууль бусаар элеветр тавих гэж оролдоод гал гарсан. Гагнуурын оч үсэрсэн. Монгол Улсын галын байгууллага очоод өндөр давхар дээр гарч байгаа галд шат хүрэхгүй л байсан шүү дээ. Дулааны шугам, бохирын шугам ийм 2 шугам явдаг юм. Дулааны шугамыг хөндлөн чиглэлтэй огтлолцоно. Босоо чиглэлтэй бохирын шугам явж байгаа юм. Ногоон байгууламж, нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгүүдээр хийсэн орчны тохижилт, хувийн эд зүйлийг яагаад гуравдагч этгээдийн зардлаар нураасан. Хүний хаалтыг эргүүлээд л түлхүүрийг нь, түгжээг нь, боолтыг нь эргүүлээд халдаад байж болохгүй биз дээ. Цемент үйлдвэрлэдэг аж ахуй нэгж өөрөө давуу байдлаа ашиглаад цагдаагийн хамгаалалттайгаар тухайн газар дээр цемент 4-5 машин асгаад тэгшилчхэж болохгүй. Шинээр Засаг даргын захирамж гарч байж тухайн байршилд авто зам тавих эсэхийг шийднэ гэж байна. Магадгүй авто зам барихгүй ч байж магадгүй. Албан бичгээс нь харахаар авто зам барихааргүй болчихсон юм шиг байна гэж би ойлгосон. Төсөв байхгүй. Г******* ХХК удаа дараа, 2 ч удаагийн шинжээчийн дүгнэлт гаргачихсан. Энэ шинжээчийн дүгнэлт дээр 182.61 м,кв хэмжээтэй манай эзэмшил газартай давхцаж байна гэсэн. автозамд олгосон байгаа газар давхацчихсан. Гуравдагч этгээдийн талд нийтдээ 4-5 орц гарц байгаа юм. Урд, хойно, баруун, зүүн хэсгүүдийг нь бодоод үзэхэд 5 орц гарцтай. Энэ орц гарцыг нэмээд автомашин хэлбэрээр оруулах гээд байгаа нь зургаа дахь орц гарц болно. Яагаад гэвэл "Н" ХХК-ийн нэг давхарт өргөтгөл байдаг. Тэр өргөтгөлийг би өнөөдөр яриагүй байгаа шүү. Бас газрынхаа хэмжээг хэтрүүлээд барьчихсан. Яагаад дүүргийн газрын албаны ажлыг манай гуравдагч этгээдүүд хийгээд явж байдаг юм. Ийм л нөхцөл байдал энэ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болоод ирсэн. Хууль зүйн үндэслэлийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой ярьсан. 4 нэхэмжлэлийн шаардлага байгаа. Эцэст нь хэлэхэд пандусаас ертөнцийн зүгээр баруун тийшээ 80 см манай сүүлд нэмж авсан эзэмшил газар. Хойшоогоо хэрхэн орсон тэр улаанаар тэмдэглэчихсэн том хүрээтэй яг байгаа. Тэр газар чинь 182 зууны хэдээр давхцаад байна гээд шинжээчийн дүгнэлт гарчихсан. Эзэмшил газартайгаа давхацчихсан. Иймээс эхний 3 нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, 4 дэх нэхэмжлэлийн шаардлага нь 106.3.2-т заасантай хамаарч байна гэжээ.

15. Хариуцагч Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Юу Эм Ди” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр Засаг даргын 2018 оны ******* дугаар захирамжийн 3 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлд Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. дүүргийн 1 дүгээр хороо, авто замчдын гудамжнаас "М*******" орон сууц орчмын шинээр тавигдах 250 метр автозамыг Нар урт" ХХК өөрийн хөрөнгөөр барилахаар хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжлийн зөвлөлийн хэлэлцүүлэгдэн дэмжиж 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М3Х2018/16- 28 дугаартай авто зам замын байгууламж төлөвлөх даалгавраар баталсан. Тус байршил нь дулааны шугам, цахилгааны шугам, бохирын шугам зэрэгтэй давхацсан бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөж техникийн нөхцөл зэргийг авсан. Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны үндэслэн 2018 оны ******* дугаар захирамжаар 1939м2 газрын Авто замын хөгжлийн газарт олгосон нь нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх ашгийг хохироогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

16. Хариуцагч Х газар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “ Засаг даргын 2019 оны 04 үгээр сарын 16-ны өдрийн А/318 дугаартай захирамжаар манай газарт эрх шилжиж ирсэн “Автозамчдын гудамжнаас М******* орон сууц хүртэлх авто зам”-ын ажлын зураг, төсвийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Авто замын хөгжлийн газрын №АЗТХА-008/19 дугаартай актаар хүлээн авч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Н*******дугаартай тендерийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зарласан. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тендерийн нээлтийг хийж үнэлгээг хуулийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.  гэжээ.

17. Хариуцагч Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн байгууллага тус тусын үйл ажиллагаатай. Дүрмийн дагуу чиг үүргээ тус тусдаа явуулдаг. Дээрээс нь Тендерийн хуулийн 5.6-д заасны дагуу тендерт оролцогч биш байж тендерийг хүчингүй болгож өгнө үү гэж хууль бус гомдол шүүхэд гаргасан. Захирамжийн дагуу бид үйл ажиллагаагаа явуулаад, худалдан авах ажиллагаагаа зохион байгуулсан. Тус тусын үйл ажиллагаа гэхээр зөвхөн гэрээ байгуулах зөвлөмж өгөөд гэрээ байгуулаад дуусдаг. Цаашаа захиалагчийн хяналт гээд бас Авто замын газар, гүйцэтгэлийг нь санхүүжүүлнэ гээд Засаг даргын санхүү төрийн сангийн хэлтэс гээд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг ганцхан манай байгууллага мэдэх юм шиг шаардаж болохгүй. Тендерийн хуулийн 56.1-д заасны дагуу тендерт оролцогч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байж тендерийн талаар ярина. Хэрвээ тендерт оролцогч байгаад гомдол гаргасан бол манайх бүх тендер шалгаруулалтын баримтаа өгөөд, үнэлгээний хороо яаж шийдсэнээ тайлбарлах байсан. Энэ тусдаа газрын маргаан юм. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа тендерийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

18. Хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “Тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжаар 1100 м.кв газрыг худалдаа үйлчилгээ конторын зориулалтаар “Юу Эм Ди” ХХК-д эзэмшүүлэн шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон бөгөөд тус компанийн эзэмшиж буй газрын хойд талаар ажил явагдах болсон байна. Иймд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчил арилгаж ажилласан” гэжээ.

19. Хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайхаас Газрын тухай хуульд 57 дугаар зүйлийн 57.3-ын дагуу , сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан эсвэл бусад хэлбэрээр ашигласан, дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сумын Засаг даргын уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдлийг өгнө гэсэн. Хугацаатай мэдэгдэл нь зөрчлөө арилгаагүй тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах гэж заасны дагуу хугацаатай мэдэгдлийг манайхаас хүргүүлсэн байдаг. Түүнийхээ хүрээнд газар чөлөөлсөн. Засаг даргын захирамж 2022 оны 04 дүгээр сарын 05-ны А/476 дугаар захирамжийг манайх хэрэгжүүлж ажилласан. Энэ нь юу байсан бэ гэвэл нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж ашиглаж байгаа газраа бүрэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа хайс барьсан зөрчлийг арилгах байсан. Газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг дараах бүрэлдэхүүнтэй байгуулагдаад тэрний дагуу манайх газрын зөрчлийг нь арилгаж шийдвэрлэсэн байгаа юм. Хийх ёстой үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ажилласан гэж үзэж байна. дүүргийн Газар зохион байгуулалтын алба дүүрэг, нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажилладаг. Түүнийхээ хүрээнд газрын зөрчил арилгаж энэхүү газрын нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн. Тийм учраас манай байгууллага ямар нэгэн хууль зөрчөөгүй” гэжээ.

 20. Гуравдагч этгээд Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Б.Б нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Юу Эм Ди ХХК-ийн 2018.10.29-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. дүүргийн 1 дүгээр хороо, Авто замчдын гудамжнаас шинээр тавигдах 250 метр авто замыг" Нар урт" ХХК нь өөрийн хөрөнгөөр барихаар тус газартай 2018.10.19-ний өдөр НАЗХГ/2018 дугаартай гэрээ байгуулж захиалагчийн хяналтын зардал гэрээний үнийн дүнгийн 2 хувь буюу 609.778 /зургаан зуун есөн мянга долоон зуун Далан найм/ төгрөг Энэхүү маргаан бүхий газар нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан "УБ хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 оны хөгжлийн: чиг хандлага" сүлжээнд орсон байдаг. Дээрх батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Засаг даргын 2018 оны ******* дугаар захирамж гарсан бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу тус газар нь Авто замын тухай хуульд заасны мэргэжлийн байгууллагын зүгээс захиалагчийн хяналтын гэрээг байгуулсан болно. Тэрнээс нэхэмжлэлд дурдсан шиг бусдын газар дээр болон зөвшөөрөлгүйгээр энэхүү ажил төлөвлөгдөөгүй. Энэхүү төлөвлөлт нь УИХ орж батлагдсан Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гол эрх зүйн баримт бичиг болно. Тиймээс энэхүү нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Мөн “Юу Эм Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засаг дарга, Х газар, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд цаашид биечлэн оролцуулахгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

            21. Гуравдагч этгээд “Н” шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “ Автозамын газарт газар олгосон нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газарт хамаарах хэсэг гэж байхгүй. "Юу Эм Ди" ХХК Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин өөрийн эзэмшлийн газрыг хэтрүүлэн нийтийн эзэмшлийн зам талбай, дулааны шугам, гүний худгуудыг зөвшөөрөлгүй хашаалан авто зогсоол, хогийн цэг, гараашны зориулалтаар ашиглаж байгааг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаар тогтоол нотолсон байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгээр ч тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т заасан зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шаардлага гаргахаар зохицуулсан. Гэтэл Авто замын газарт олгосон газар нь "Ю" ХХК-ийн газартай давхцаагүй, эрх ашгийг нь хөндөөгүй байхад эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй. Хууль зөрчсөн юм уу хуулиар эрх үүсээгүй компанийн хувьд өөрт хамааралгүй ажиллагааг хамаатуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж х газрын хариуцагчаар татах боломжгүй юм. Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр хашаа барьж ашиглаж байгаа нэхэмжлэгчид хууль ёсны эрх ашиг сонирхол үүсэх хууль зүйн үндэслэл байхгүй. "Ю" ХХК-ийн шүүхээс шаардаж байгаа нь шаардлага үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд "захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.24 болон 52.5.1-т заасан эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэл бүхий баримт байхгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3, 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

22. Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Газрын албаны дэргэдэх Газар эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр хурлаас гаргасан дүгнэлт, хот тохижилт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 16-28 дугаартай авто зам замын байгууламж төлөвлөх даалгаврыг тус тус үндэслэн гарсан байдаг. Тус захирамжаар Газрын алба  1939 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зориулалтаар олгосон байдаг. Энэ захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдөөд байгаа нь өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байгаа. Засаг дарга хуульд заасан эрх хэмжээ, өөрт олгосон эрх үүргийнхээ дагуу тус захирамжийг гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч компанийн автомашины зогсоол, асфальтан зам, хогийн цэг байсан газрыг “Юу Эм Ди” компанид олгосон төрийн байгууллагын аливаа шийдвэр, захирамж тухайн үед гараагүй байсан. Хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байсан. Үүнээс үзвэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж хуулийн зохицуулалт байдаг. Энд заасныг зөрчсөн болохыг тогтоосон төрийн байгууллагуудын, мөн шүүхийн тогтоолууд бас байдаг. Тухайлбал, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаар тогтоол болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн 3 удаагийн үзлэгүүдээр тогтоогдож байна. Мөн Засаг даргын 2019 оны ******* дугаар маргаан бүхий захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6.2, 6.2.3, 57.4, 59.1.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юу Эм Ди” ХХК-ийн зам шугам сүлжээний газарт зөвшөөрөлгүй барьсан хашаа, автомашины зогсоол, бетонон хогийн цэгийг албадан буулгаж газар чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хууль зүйн заалтуудаар Засаг даргад эрх хэмжээ бүрэн олгогдсон. Хуульд тусгагдсан нөхцөл байдал бий болсон хүчин төгөлдөр шийдвэр байгаа юм. Иймээс нэхэмжлэгчийн үндэслэлгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй нөхцөл байдал байна. х газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Автозамчдын гудамжнаас “М*******” хүртэлх авто зам барих тендерийг анх зарласан байдаг. Тухайн авто зам нь нийт 250 м.кв урттай байхаар төлөвлөгдсөн. Тус авто замаас салаалаад нэхэмжлэгч “Юу Эм Ди” ХХК болон гуравдагч этгээд “Н” компаниудын дунд байрлах нийтийн эзэмшлийн талбайд зам баригдахаар төлөвлөгдсөн. Тухайн тендерийн ажил нь Улаанбаатарын хотыг хөгжүүлэх 2020 оны төлөвлөгөөнд багтсан, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажил байсан. Тендер шалгаруулалтаар хийгдэх авто зам нь нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай гэж яриад байгаа боловч тухайн давхцалтай гэдгийг нотолсон баримт байхгүй. Тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш талаарх хариуцагчийн тайлбарыг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байна. Тухайлах юм бол зөвхөн тендер шалгаруулалтад оролцогч хүчингүй болгуулахаар маргах эрх нь хуулиар олгогдсон байдаг. Мөн дээрээс нь тухайн худалдан авах ажиллагаа газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тендерийг хүчингүй болгох шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хийгдээгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар харагдана. Тиймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн гэх шаардлага нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэвч тухайн нөхцөл байдал дээр Засаг даргаас аливаа шийдвэр гаргах буюу Газрын тухай хуулийн 59-т заасан зохицуулалт хамаарахгүй. Тухайлбал Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасны дагуу эрх бүхий этгээд мэдэгдэл хугацаатай хүргүүлнэ. Тус хугацаанд зөрчлөө арилгаагүй байх юм бол зөрчлийг арилгах зохицуулалт, эрх хэмжээ хуулиар олгогдсон байдаг. Үүний дагуу мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Тэр зүйлүүд хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн дээрээс нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага илт хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан гэдэг боловч хуульд заасан аль үндэслэлээр нь хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын аль шинжид хамаарах нь тогтоогдохгүй. Хоёрт хуулийн заасан шинжүүдээр үзвэл тохирох үндэслэл, нөхцөл байдал байхгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан 4 нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар хөдөлшгүй нотлогдохгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэжээ.

21. Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн өмгөөлөгч С.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хувьд хэрэгт авагдсан баримтуудыг үзэхээр Авто замын газар олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар х******* өөрийнх нь субьектив эрх нь энд тодорхойлогдохгүй байна. Нөхцөл байдлын хүрээнд түрүүлж газар эзэмших эрх нь Авто замын газарт үүссэн. Үүнийхээ дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийгдсэн. Гэтэл үүнтэй маргаж нэхэмжлэгч өнөөдөр энэ хүртэл ирсэн гол асуудал нь өөрсдийнхөө эзэмшил газраас хэтрүүлээд нийтийн эзэмшлийн зам талбай буюу авто зам төлөвлөгдсөн талбайг бодит байдал дээр өөрсдийн авто зогсоол болгоод ашиглачихсан нөхцөл байдал байсан. Үүнтэй холбоотойгоор сая хэлж байгаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар зам шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай Засаг даргын захирамж гарсан юм. Энэ актын биелэлтийг түдгэлзүүлчихсэн учраас Засаг даргатай холбоотойгоор газар чөлөөлөх асуудал явагдаагүй. Эхний Засаг дарга болон Х газарт холбоотой шаардлагыг төлөөлөгч хэлчихсэн. Нэмэлтээр дүүргийн Газар зохион байгуулалтын албатай холбоотой гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүрээнд болон дүүргийн хүрээнд тухайн газар зохион байгуулалтын асуудлаа харьяалах нэгж буюу дүүргийн газар зохион байгуулалт өөрөө Газрын тухай хууль болон Засаг даргын гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/476 дугаар захирамжийн дагуу чөлөөлөх ажиллагаа нь хийгдэж байгаа юм. Үүн дээр нэхэмжлэгчийн хэлээд байдаг шиг хууль бусаар буюу нэгэнт нийтийн эзэмшлийн зам талбай дээр дураараа өөрсдөө гэрчилгээгүйгээр ашиглаад байгаа бол энийг чөлөөлөх ажиллагаа хийгдэнэ. Үүн дээр заавал Засаг даргын захирамж гаргах ёсгүй. Энэ нь Газрын тухай хуулийн 57.3, 57.4, 57.5 дугаар зүйлд зааснаар хугацаатай мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгөөд мэдэгдэлд заасан хугацаанд газраа чөлөөлөхгүй бол шууд Газар зохион байгуулалтын албанаас чөлөөлөх ажиллагаа хийх бүрэн эрх нь байгаа юм. Үүн дээр мэдэгдлийг заавал хэдий хугацаанд өгнө гэсэн нарийн юм байхгүй. Ямар ч байсан хугацаатай мэдэгдлээ өгсөн. Өнгөрсөн маш олон жилийн хугацаанд 2013 оноос хойш ингэж дур зоргоороо нийтийн эзэмшлийг ашиглаж байсан хүмүүст хангалттай ухамсарлаж ойлгож, чөлөөлөх хугацаа байсаар байтал сайн дураар чөлөөлөөгүй эс үйлдэхүй гаргасан учраас хууль тогтоомжийн дагуу газар чөлөөлөх ажиллагаа дүүргийн Газрын албанаас хийгдсэн. Энэ бол ямар нэгэн хууль бус ажиллагаа байгаагүй” гэжээ.

22. Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өөрсдийн нэхэмжлэлээ тайлбарлаж байгаа үндэслэлээс нь харахад анхнаасаа энэ газрыг олгоно гэж хэлчхээд олгоогүй гэж тайлбарлаад байгаа. Нөгөө талаараа Засаг даргын эрхэд, төрийн байгууллагын эрхэд шууд утгаараа халдаж байна гэж үзэж байна. Мөн 2022 онд дүүргээс газар чөлөөлөх мэдэгдлийг хүргэж байгаа юм биш. 2017, 2018 оноос хойш мэргэжлийн хяналтын газраас “Юу Эм Ди” ХХК-д зөвшөөрөлгүй зам талбай ашигласан гэж торгуулийн арга хэмжээнүүд ноогдуулсаар байтал өдийг хүртэл зөвшөөрөлгүй хашаа хайс барьж автомашины зогсоол болгож хууль бус үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Зөвхөн 1 дүгээр үндэслэл дээр нь хэлэхэд Засаг даргын эрхэд шууд халдаж байгаа учраас бүхэлд нь хүлээж авах боломжгүй байна гэж үзэж байна.” гэжээ.

23. Гуравдагч этгээд “Н” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагын үндэслэлдээ: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1393 дугаар захирамжаар "Н" ХХК-ийг гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэснээр "Н" ХХК нь хэргийн материалтай ирж танилцаад Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн *******, 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамж гарсан талаар мэдсэн. "Юу Эм Ди" ХХК нь Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар олгогдсон 767 м.кв талбайн газартаа 12 давхар зочид буудал, оффис, рестораны үйлчилгээний барилга барьж, ашиглалтад оруулахдаа газрын хэмжээнэ дур мэдэн хэтрүүлэн нийтийн эзэмшлийн газрыг хашаалан автомашины зогсоол, орц гарц гараашны пандус, хогийн цэг барьж БНбД норм, норматив, зураг төслийн даалгаврыг зөрчсөн. Гэтэл Автозамын тухай хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоохгүйгээр нийтийн эзэмшлийн талбайд А/1111 дугаар захирамж гарсан. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулиар "Н" ХХК, "Юу Эм Ди" ХХК- 2 эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үндэслэлээр тус тусад н 5.000.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч барьсан хашааг буулгуулах шийтгэл ногдуулсан. "Н" ХХК нь хашаагаа буулгасан боловч "Юу Эм Ди" ХХК нь одоог хүртэл буулгаагүй мөртөө энэхүү хууль бус үйлдлээ шүүхэд хандаж шаардаж байгаа нь илт хууль бус байна. Засаг даргын 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжаар дүүргийн 1 дүгээр хороо, Автозамчдын гудамжны үйл ажиллагаа явуулдаг "Юу Эм Ди" ХХК-ийн газрын хэмжээг томсгон 1100 м.кв болгон эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 21.2.4, 33.1. 33.1.1 дэх хэсгийг баримталсан атлаа хөгжлийн хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар нэмж олгосон нь илт хууль бус гэж үзэж байна. Тус маргаан бүхий газарт хүн амын нягтаршил, хөдөлгөөн ихтэй байдаг. Мөн нэхэмжлэгч "Юу Эм Ди" ХХК нь 12-15 давхар 10 гаран үйлчилгээ оффис, орон сууцны барилга байх бөгөөд онцгой тохиолдол осол аваарын үед орц, гарц, газар доорхи шугам сүлжээ хэрэг нийтийн ашиг сонирхлыг мөн зөрчиж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т "захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох" гэж заасны дагуу шийдвэр гаргуулахаар бие даасан шаардлагаа тодорхойлсон болно.

2. Бие даасан хоёрдугаар шаардлагын хүрээнд хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн МЗХ2018/16-28 дугаартай Автозамын байгууламж төлөвлөх даалгавар батлагдаж, Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар дүүргийн 1-р хороо, Автозамчдын гудамжинд Автозамын газарт 1939 м.кв газар эзэмших эрхийг олгож, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улсын төсвийн хөрөнгөөр шинээр автозам барих тендер шалгаруулалт зарлагдаж, гүйцэтгэгч компани шалгарсан байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй захирамж гаргасан болох нь "Юу Эм Ди" ХХК-ийн газрын хувийн хэргээс тодорхой харагдаж байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага ерөнхий төлөвлөгөөний бүсчилсэн төлөвлөлтөд маргаан бүхий газарт автозам тавихаар төлөвлөсөн байсан. Энэ нь шүүхээс Хот байгуулалт, хөгжлийн газар болон Автозамын хөгжлийн газрын бичиг хэрэг архивд хийсэн үзлэгээр тогтоогдож, үзлэгийн тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн "Юу Эм Ди" ХХК-д нэмж олгосон газар нь нийтийн эзэмшлийн газар болох нь хавтаст хэрэгт авагдсан, өмнө нь шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Хариуцагч Засаг дарга нь "Юу Эм Ди" ХХК-д нэмж газар олгохдоо өмнө Автозамын хөгжлийн газарт олгосон газартай давхцуулсан, "Н" ХХК болон Макю цогцолбор, МП цогцолбор, Гэрэлт хотхон зэрэг хөрш зэргэлдээх хүн, хуулийн этгээдийн зорчдог зам талбай болон онцгой тохиолдолд саадгүй нэвтэрч байг гал, цагдаа, онцгой байдлын үед аврах гарц, тусгай хэрэгслийн зорчих зам талбай төдийгүй газар доорх иж бүрэн шугам сүлжээтэй газарт олгосон байдаг.        Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байг бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байх. Төлөвлөгөөнд хамруулах нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх бүхий л шаардлагыг "Юу Эм Ди" ХХК хангаагүй, зөрчсөн болох нь бодит байдал болон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээр тогтоогддог. Бодит нөхцөл байдал ийм байсаар байтал захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийлгүйгээр "Юу Эм Ди" ХХК-д (газрыг томсгон 1100 м.кв болгосон) газар эзэмших эрх олгосон Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-1111 дүгээр захирамж нь нийтийн эрх, ашиг сонирхолтой зөрчилдсөн, шугам сүлжээний газар, түүний хамгаалалтын зурваст хууль зөрчин газар олгосон, хорш залгаа манай байгууллага төдийгүй ойр орчмын оршин суугч, оффист ажиллагсдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захирамж болсон. Түүнчлэн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03-06/3852 дугаар албан бичигт "... "Юу Эм Ди" ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшиж байгаа газрын талбайн хэмжээг хэтрүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглаж байгаа нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 57.3-т заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дотор зөрчил арилгах тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч тус компани зөрчлийг арилгаагүй. Иймд тус албанаас Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайг албадан чөлөөлөх тухай Засаг даргын захирамж гаргуулахаар ажиллаж байгаа" талаар манай компанид мэдэгдсэн байдаг.

"Н" ХХК-ийн зүгээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн " Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-1111 дүгээр захирамжийн "Юу Эм Ди" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Засаг даргад гомдол гаргасан боловч манай гомдлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргаад байна. Уг эс үйлдэхүй нь Иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх хуулийн этгээдийн эрхийг зөрчиж, нөгөө талаас дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй үйлдэхгүй гаргасан явдал юм. Энэхүү эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасны дагуу бие даасан шаардлагаа тодорхойлсон болно.

Тодруулбал, "Н" ХХК-ийн 1-р бие даасан шаардлага нь өөрийн газар эзэмших эрх давхцал үүсэж зөрчигдсөн, хөрш зэргэлдээ барилгын хувьд хэвийн ашиглалтад нөлөөлсөн гэх үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор, харин 2-р бие даасан шаардлагын хувьд төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх, нөгөө талаас хуульд өөрийн хууль бус захирамжаа хүчингүй болгох эрх нь байсаар байхад хүчингүй болгохгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүйд маргаж байгаа болно. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн гуравдагч этгээдийн гаргасан биен шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

24. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н гуравдагч этгээд “Н” ХХК-ийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Гуравдагч этгээдийн зүгээс “Юу Эм Ди” ХХК-тай холбоотой 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгөөч ээ гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага гаргасантай хамааралтайгаар нэхэмжлэгчийн зүгээс хариу тайлбарыг өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаа энд байхгүй болчихсон юм байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа байхгүй болсон гэдэг хариу тайлбарыг өгсний дараа дахин өөрчлөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох гэдэг байдлаар өөрчилсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т нэхэмжлэгч гэж хэн бэ, нэхэмжлэл гэж юу вэ гэдгийг маш тодорхой заасан байдаг. Гэтэл “Н” ХХК-ийн зүгээс энэ бие даасан шаардлагатай хамааралтайгаар ямар эрх ашиг нь зөрчигдсөн юм. Өөрсдийнх нь хэлээд байгаа орц гарцыг хаагаад байгаа асуудал энд ямар ч хамааралгүй хэсэг байгаа. Гуравдагч этгээдүүдийн хувьд хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Засаг даргад хандсан юм байна. Засаг даргаас хариу өгөөгүй гэж байна. Гэтэл үүн дээр энэ байдалтай хамааралтайгаар нэхэмжлэгч талд хамааралгүй. 1 дүгээр шаардлагатай адилхан. Бие даасан шаардлагатай хамааралтай “Н” ХХК-ийн хувьд хэргийн оролцогч биш, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар “Н” ХХК-ийн газартай давхцал байхгүй. Маргаан бүхий авто зам нь “Н” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдана гэж байсан боловч улсын төсвөөр баригдсан учраас “Н” ХХК-аас гарсан ямар нэгэн зардал байхгүй. Ийм учраас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

25. Хариуцагч Засаг дарга гуравдагч этгээд “Н” ХХК-ийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “Мөн Засаг дарга 2018 оны А/1111 дүгээр захирамжийг батлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3. 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн дээрх захирамжийг баталсан. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗД-ийн 2013 оны А/835 дугаар захирамжаар эзэмшдэг байсан 767 м2 газрыг 1100м2 болгон нэмэгдүүлсэн бөгөөд нэмж эзэмшиж байгаа талбай дээрээ Газрын дуудлага худалдааны төлбөрийг төлж дээрх газрыг эзэмшиж байгаа мөн Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа болно. "Нар-урт" ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/180 дугаар албан бичигт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариу тайлбарыг хүргүүлсэн тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засаг дарга, х газар, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

2. Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн болно.

3. Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу хөгжлийн газарт 1939 м2 газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, түүнийг хангаж байгаа эсэхийг хариуцагч шалгаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь тухайн маргаан үүсэх гол нөхцөл бий болжээ.

4. Тодруулбал Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2 дахь заалтад “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”-ийг газар эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа байгууллага гаргаж өгөх шаардлагатай байдаг бөгөөд хөгжлийн газраас автозам тавих газрын байршлын нэгж талбарыг харуулсан тойм зургийг нарийвчлан гаргаж өгөөгүй байна.

5. Үүний улмаас мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нийслэлийн газрын алба нягтлан хянах үүргээ биелүүлээгүй, хүсэлт гаргасан газрын нэгж талбарын тойм зургийн дагуу газар дээр нь очиж шалгаж үзээгүйгээс нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн эзэмшил газар дээрээ барьсан үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарц буюу гараашийн пандус уг төлөвлөлтөд орсон байна.

   6. Засаг дарга зам барихаар төлөвлөсөн энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно”, 73.1.6 “зам, талбай, гудамж, усан сан зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, цогцолборыг байгуулах, өөрчлөх, нүүлгэх, буулгах”, 74 дүгээр зүйлийн 74.1 “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна” гэж заасан хуулийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

   7. Харин дээрх захирамж гарсны дараа нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн гаргасан газар эзэмших хүсэлтийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжаар “ Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Ю” ХХК-д олгосон 767 м2 газар эзэмших эрхийг 1100 м2 болгон өөрчилсөн” Засаг даргын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад зааснаар бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр болжээ.

   8. Гуравдагч этгээдээс уг захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7 “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр бие даасан шаардлага гарган маргаж байх боловч уг үндэслэл тухайн захиргааны актын хувьд тогтоогдохгүй байна.

   9. Мөн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

   10. Учир нь нэхэмжлэгч “Ю” ХХК-д гуравдагч этгээд хөгжлийн газарт тухайн газрыг эзэмшүүлсний дараа эзэмшүүлсэн боловч гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ “Ю” ХХК-ийн барилгын орц, гарц дээр төлөвлөлт хийсэн болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно.  

            11. Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 1/1462 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд: “Мөн 2021 оны 7 дугаар сарын зурган мэдээллийн бүртгэлд “Н” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 1460700243 дугаар бүхий 1813 м2 талбайтай газар болон “Ю” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 1460700075 дугаар бүхий 1100 м2 талбайтай газрууд нь байршлын хувьд давхцалгүй байна” /5х 135-136/ гэснээс үзвэл нэхэмжлэгч “Ю” ХХК-д эзэмшүүлсэн газар гуравдагч этгээд “Н” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцалгүй, харин гуравдагч этгээд хөгжлийн газартай давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /6х-н 93-95/

            12. Харин гуравдагч этгээд хөгжлийн газар өөрт эзэмшүүлсэн газартай давхцуулан “Ю” ХХК-д газар эзэмшүүлсэн гэж маргаж, бие даасан шаардлагыг шүүхэд гаргаагүй.

            13. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх тухайн шатны Засаг даргад ийнхүү олгогдсон ба Засаг дарга нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн орц, гарцыг чөлөөлж, газар эзэмшүүлснийг шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            14. Харин Засаг дарга нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ гуравдагч этгээдэд эзэмшүүлж байсан газраас хасаж тооцоогүй болох нь “Шинжээч Г******* ХХК-ны инженер М.Т дүгнэлтэд: “Нарт-Урт” ХХК болон “Юу Эм Ди” ХХК-ын дунд байрлах талбай дээр хэмжилтийн ажлыг гүйцэтгэсэн. Хэмжилтийн ажилд Trimble үйлдвэрийн R10 GPS болон C5 total station багаж хэрэглэсэн. Хэмжилтийн явцад 35 цэг, хашааны 3 цэг тус тус хэмжин авсан. Мөн “Нарт- Урт” ХХК болон “Юу Эм Ди” ХХК-ын кадастрын зургийг авч ашигласан. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хүлээлгэн өгсөн зурагт “Нарт-Урт” ХХК-ны кадастрын зургийг усан цэнхэр өнгөөр, “Юу Эм Ди” ХХК-ын кадастрын зургийг улаан өнгөөр, туслах замыг ягаан өнгөөр, худгуудыг цэнхэр дугуй дүрсээр, “Нарт-Урт” ХХК “Юу Эм Ди” ХХК-ны дунд байрлах авто зогсоол болгон ашиглаж байгаа хэсгийг саарал өнгөөр тэмдэглэж 1-ээс 11 хүртэл дугаарлан эхлэл, төгсгөл болон эргэлтийн цэгүүдийн координат, зурагт үзүүлсэн объектуудын таних тэмдгүүдийг оруулж өгсөн. Хэмжилтийн үр дүнгээр тус 2 компанийн бодит байдал дээр байгаа талбайн кадастрын зураг дээрх талбай хооронд зөрүүтэй байсан ба тус зөрүү гаргасан хэсгийг ногоон өнгөөр шугам татан харуулсан байгаа. “ хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар”-аас өгсөн төлөвлөгдөж буй 14 ширхэг координатыг 2022 оны 5-р сарын 25-ны өдөр [email protected] цахим шуудангаар хүлээн авч хэмжилтийн боловсруулалтын үр дүнд нэмэн оруулсан ба тус замыг хөх өнгөөр тэмдэглэн зурагтаа оруулж өгсөн. “Юу Эм Ди” ХХК-ны Кадастрын зураг нь төлөвлөгдөж буй авто замтай 182.161 м.кв давхцал байгаа бол бодит байгаа талбай нь төлөвлөгдөж буй авто замтай 271.973 м.кв давхцаж байна” гэж тусгагдсанаас харагдана. /6х 93-95/

15. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, давхцуулан эзэмшүүлсэн 182.161 м2 газрыг хөгжлийн газарт эзэмшүүлсэн 1939 м2 газраас хасаж, хүчингүй болгон үлдэх 32.149 м2 газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

            16. Гуравдагч этгээдээс тус шүүхэд Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах[1] бие даасан шаардлагыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасны дараа /2х-н 56/ ““Н” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1/180 тоот албан бичгээр гаргасан Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагч Засаг даргад даалгуулах шаардлага”-ыг нэмэгдүүлэн гаргажээ.

17. “Н” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1/180 тоот албан бичгээр гаргасан Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий өргөдөл нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар захирамжийг хянуулахаар гаргасан өргөдөл байх бөгөөд нэгэнт өргөдөлд дурдсан захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд тухайн шаардлагыг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй.

18. Түүнчлэн өргөдөлд дурдсан Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй талаар шүүхээс дүгнэлт өгсөн учир гуравдагч этгээдийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

19. Нэхэмжлэгч “Ю” ХХК 2 дахь шаардлагаа х газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр маргаан бүхий байршилд дахин дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас М******* хүртэлх 550 000 000 төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгох гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗБХХ2020/18 дугаар акт, дүгнэлтээр Автозамчдын гудамжнаас М******* орон сууц хүртэлх замыг /маргаантай байгаагаас бусад/ нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглахад шаардлага хангасан гэж үзэж, хөгжлийн газарт, ашиглагч хариуцагч болох “” -ын мэдэлд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 3 жил ашиглалтад оруулахыг зөвшөөрчээ.

20. Хариуцагч х газраас  550 000 000 төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер хэрэгжиж дууссан, тухайн замыг барихад нэмэлт төсөв байхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт хэрэгжсэн, хөгжлийн газарт эзэмшүүлсэн газраас нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

21. Нэхэмжлэгчийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн дүгээр мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох 3, 4 дэх шаардлагуудын тухайд:

Нэхэмжлэгч “Ю” ХХК-д Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжаар 1100 м2 газрыг эзэмшүүлсэн байх ба шүүхээс хийсэн удаа дараагийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон шинжээч “Г*******” ХХК-ны инженер М.Т “Юу Эм Ди” ХХК-ны Кадастрын зураг нь төлөвлөгдөж буй авто замтай 182.161 м.кв давхцал байгаа бол бодит байгаа талбай нь төлөвлөгдөж буй авто замтай 271.973 м.кв давхцаж байна” гэсэн дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч “Ю” ХХК нь эзэмшиж байгаа газраасаа илүү хэмжээгээр газраа хашаалсан, авто машины зогсоол, бетонон хогийн цэг барьсан нь тогтоогдож байна. /1х-215-225, 4х-153-156, 201, 5х-157-166, 5х-213-222, 6х-71-82, 7х-55/

            22. Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”,  57 дугаар зүйлийн 57.4 “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаар Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай” ******* дугаар захирамж, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн дүгээр мэдэгдэх хуудас гарч, газрыг албадан чөлөөлсөн үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй ажээ.

            23. Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ... эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу хөгжлийн газарт олгосон 1939 м2 газраас “Ю” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцал бүхий 182.161 м2 газрыг хүчингүй болгож, үлдэх 32.149 м2 газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг, х газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр маргаан бүхий байршилд дахин дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас М******* хүртэлх 550 000 000 төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгох, Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн дүгээр мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Н” ХХК-иас гаргасан Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “ Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Ю” ХХК-д олгосон 767 м2 газар эзэмших эрхийг 1100 мболгон өөрчилсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Н” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1/180 тоот албан бичгээр гаргасан Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагч Засаг даргад даалгуулах бие даасан шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 106.3.14 дэх заалтыг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.3.2, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1, 57 дугаар зүйлийн 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжийн 3 дахь хэсэг буюу хөгжлийн газарт олгосон 1939 м2 газраас “Ю” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцал бүхий 182.161 м2 газрыг хүчингүй болгож, үлдэх 32.149 м2 газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг, х газрын албан ёсны цахим хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр маргаан бүхий байршилд дахин дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамжнаас М******* хүртэлх 550 000 000 төгрөгийн өртөг бүхий автозам барих тендер зарласныг хүчингүй болгох, Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Зам, шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн үйлдэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн дүгээр мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Н” ХХК-иас гаргасан Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “ Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Ю” ХХК-д олгосон 767 м2 газар эзэмших эрхийг 1100 м2 болгон өөрчилсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Н” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1/180 тоот албан бичгээр гаргасан Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагч Засаг даргад даалгуулах бие даасан шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Засаг даргын Тамгын газраас гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

   

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ