| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2022/03566/И |
| Дугаар | 181/ШШ2024/01322 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/01322
2024 04 01 181/ШШ2024/01322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч *******,*******,*******,******* тоотод оршин суух,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, *******, *******т байрлах, -д холбогдох,
4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул тэмдэглэл хөтлөв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "Нийслэлийн орон сууц корпораци ХК-ний гүйцэтгэх захирал нь ын өмчлөлийн од хаягтай Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 530 м/кв барилгыг нэг жилийн хугацаатай албан байгууллагынхаа хэрэгцээнд оффисын зориулалтаар нэг сарын түрээсийн төлбөр нь 9,000,000 төгрөгөөр түрээслэхээр 2022 оны 04-р сарын 08-ны өдөр дугаар түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ юм.
Бүх нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчний улмаас бүх нийтийн хөл хорио, эдийн засгийн хямралаас болоод ус, дулаан, цахилгаанаар түгээх байгууллагуудтай гэрээ байгуулан хэрэглээгээ бүрэн зогсоосон байсан. Гэтэл Орон нутгийн өмчит, хувьцаат компани гэж ирж уулзан 3 удаа үзэж /тамгын дарга, мэргэжилтэн нарын хамт/ судлаад офиссоор ажиллуулах бололцоотой гэж үзээд ус, дулаан, цахилгаанаар хэвийн ханга манайх гэрээгээ хийнэ гэж хэлсэн. Ингээд гэрээгээ байгуулсан. нь хэлсэн хугацаанд хангагч байгууллагуудтай гэрээгээ шинэчлэн хийж, тариф хөлсийг төлж засварчдыг нь ажиллуулж хэвийн болгосон. Ус цахилгаан, дулаанаар бүрэн хангадсан талаар "Нийслэлийн орон сууц корпораци ХК-д мэдэгдэхэд харин эсрэгээр манайх өөр газар түрээслэхээр болсон гэж хэлсэн байдаг. Ингээд гэрээ хийсэн гүйцэтгэх захирал тай уулзан өөрийн гаргасан зардлаа нэхэхгүй зөвхөн 2022 оны 04-р сарын 08-ны өдөр дугаар түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасан төлбөрөө өг гэхэд зөвшөөрөөд өгнө гэж ярьсаар өнөөдрийг хүрлээ.
Нэхэмжлэлийн шаардлага:
"Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай байгуулсан 2022 оны 04-р сарын 08-ны өдрийн дугаар түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасан 1 сарын төлбөрийн 50 хувь болох 4,500,000 төгрөгийг "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-наас гаргуулан од олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар байгуулагдсан Нийслэлийн иргэдийн түрээсийн олон талт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг орлогод нийцсэн, хямд өртөг бүхий орон сууцанд хамруулах үндсэн зорилготой хаалттай хувьцаат компани юм. Манай байгууллага албан хэрэг явуулах ажлын /оффис/ байрыг түрээсийн байдлаар ашигладаг ба 2021 онд "Эрдмийн Ордон" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагааг хэвийн явуулж байсан боловч тус газраас гэрээний хугацааг дуусмагц ажлын байрыг дахин үргэлжлүүлэн түрээслүүлэх боломжгүй тухай мэдэгдсэнээр манай байгууллага нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх, үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах ажлын байрны хэрэгцээ яаралтай хэрэгтэй болсон. Дээрх шалтгаанаар шинэ ажлын байр түрээслэхээр "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал нь ын өмчлөлийн тоотод хаягтай Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 530 м.кв барилгыг нэг жилийн хугацаатай албан байгууллагын хэрэгцээнд оффисын зориулалтаар нэг сарын 9,000,000 /есэн сая/ төгрөгөөр түрээслэхээр 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дугаартай гэрээ байгуулсан. Тус түрээсийн байрыг REMАХ үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газрын албан ёсны сайтаар дамжуулан REMAX-ын агент Түвшин гэх хүнтэй /Утас:88880981/ холбогдож, түрээслэгч той холбоо тогтоосон. Гэрээ байгуулсны дараа "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн Дулааны хяналтын инженер Н.Ариунтуяа тус байранд очиж үзэхэд, түрээслэгч ын хэлж ярьж байсантай, бодит байдалтай нийцэхгүй байсан ба тус барилга нь 4 жил дараалан халаалт аваагүйн улмаас дотроо хөлдсөн, нийтийн ариун цэврийн өрөөтэй, оффисын зориулалтаар ашиглах боломжгүй. 8 машины зогсоолтой гэх боловч машины зогсоолын өндөр стандарт бус, 3-4 машины багтаамжтай байсан тул 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр "Түрээсийн гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл"-ийг REMAX-ын агент Түвшингийн Viber программын хаягт илгээж од мэдэгдэхийг хүссэн ба энэ талаар утсаар холбогдон асууж тодруулахад нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн халаалт тавигдаагүй нь түрээсийн байрыг шууд ашиглах боломжгүй, мэдээлэл өгч байсан бодит байдалтай нийцэхгүй байсан тул Түрээсийн гэрээнээс татгалзсан үндэслэл болсон. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.1 дэх хэсэг "Гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон бол...үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй" гэж заасан байдаг. Түрээслэгч тал гэрээ болон хуульд зааснаар эрхийн болон биет байдлын доголдолгүй ашиглалтын шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөх, шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Мөн тухайн түрээсэлж буй үл хөдлөх хөрөнгийг хүлээн аваагүй болно.
Иймд ын нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: түрээсийн гэрээний хуулбар /Хх4-6/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/Хх7/, итгэмжлэл/Хх8/, дулааны эрчим хүчээр хангах, хангагдах гэрээ/Хх/-г гаргасан.
Хариуцагч тал нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх11/, нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн албан бичгийн хуулбар /Хх27-28,69/-г гаргасан.
Шүүхийн журмаар: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явуулсан албан бичгийг нотлох баримтаар гаргуулсан болно.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: "Нийслэлийн орон сууц корпораци ХК-тай байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай Түрээсийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.2.1-д үндэслэж, түрээсийн нэг сарын төлбөрийн 50 хувь болох 4,500,000 төгрөгийг "Нийслэлийн орон сууц корпораци" ХК-иас гаргуулж, од олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.1 дэх хэсэгт "Гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон бол...үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй" гэж зааснаар түрээслэх талбай нь ярьж тохирсноос өөр, дулаан авалгүй удсан, түрээслэх боломжгүй байснаас манай байгууллага гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж, тухайн түрээсэлж буй үл хөдлөх хөрөнгийг хүлээн аваагүй болно. Иймд ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Талууд тэдгээрийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэдэгт, түрээсийн гэрээний үнэ зэрэгт маргадаггүй боловч түрээсийн гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын АОС-ны 1-1 тоотод байрлах 530 м.кв талбайтай барилгын чанар байдал, түрээслэх боломжтой байсан эсэх дээр маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. үүнд:
- Талууд 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дугаартай Түрээсийн гэрээ-г байгуулж, гэрээний 1-ийн 1.2 дахь заалтаар нэхэмжлэгч нь хариуцагчид Баянгол дүүрэг, 6-р хороо, 10 дугаар хороолол, АОС-ны 1-1 тоот хаягт байршилтай 530 м.кв хувийн сууц бүхий талбайг оффиссын зориулалтаар түрээслүүлэх, хариуцагч нь гэрээгээр тохирсон төлбөр болох сарын 9,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
- Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд ... үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж зааснаар зохигчид гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх тул гэрээ нь хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр байна.
- Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан түрээсийн гэрээний 7-ийн 7.2.1-т Түрээслэгч нь түрээсийн хугацаа дуусахаас өмнө энэхүү гэрээг цуцалсан /Энэ тохиолдолд нэг сарын төлбөрийн 50 хувьтай тэнцэх шимтгэл түрээслүүлэгчид төлнө/ гэж заасныг үндэслэж, хариуцагчаас нэг сарын төлбөрийн 50 хувь болох 4,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн халаалт тавигдаагүй нь түрээсийн байрыг шууд ашиглах боломжгүй болгож, улмаар түрээсийн гэрээнээс татгалзсан гэж маргасан. Харин нэхэмжлэгч талаас хангагч байгууллагуудтай гэрээг байгуулж, дулаанаар хангасан байсан гэж маргаж байна.
- Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Баянгол дүүрэг, 6-р хороо, 10 дугаар хороолол, АОС-ны 1-1 тоот талбайг дулаан, эрчим хүчээр хангуулах гэрээ байгуулаагүй, хэрэглэгчээр бүртгэгдээгүй байсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 01/1300 албан бичгээр тогтоогдож байна.
- Нэхэмжлэгч нь Орон сууц нийтийн аж ахуйн Туул арвижих өргөө ХХК-тай байгуулсан Дулаан эрчим хүчээр хангах гэрээ-г хэрэгт баримтаар өгсөн бөгөөд тус гэрээ нь Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах 144 мкв талбай бүхий подвалийн халаалтын гэрээ байх тул маргаан бүхий Баянгол дүүрэг, 6-р хороо, 10 дугаар хороолол, АОС-ны 1-1 тоот хаягт байршилтай 530 м.кв хувийн сууц бүхий талбайн халаалтаар хангах тухай гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.
- Мөн нэхэмжлэгчийн дурдсанаар хариуцагч байгууллагаас удаа дараа ирж уулзан, барилгыг үзсэний үндсэн дээр гэрээ байгуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар дэмжих баримт авагдаагүй.
6. Иргэний хуулийн 288 дугаар зүйлд хөлслүүлэгчийн эрх, үүргийг зохицуулсан. Хуулийн 288.1-т хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх гэж, хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.
7. Талууд түрээсийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан боловч нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тухайн түрээсийн талбайг дулаанаар хангах гэрээг байгуулж, түрээслэх боломжтой байдлаар талбайг бэлтгээгүй, хуульд заасан гэрээнд заасны дагуу эзэмшиж, ашиглах боломжтой эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байжээ.
8. Иймээс хариуцагч Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь АОС-ны 1-1 тоот хаягт байршилтай 530 м.кв хувийн сууц бүхий талбайг оффиссын зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжгүй байсан байна.
9. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлд эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох талаар зохицуулж, 294.2-т Хүндэтгэн үзэх дараах шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно: гэж заагаад, 294.2.1-т Нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэж заасан. Иймээс нэхэмжлэгч нь АОС-ны 1-1 тоотыг дулаан эрчим хүчээр хангуулах үүргээ гүйцэтгээгүй тул хариуцагч Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь гэрээг цуцлах эрхтэй байна.
10. Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-т Эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой дараахь гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна гээд, 300.1.2-т орон сууц хөлслөх гэрээгээр гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан гэж заасан. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 7-ийн 7.2.1-т түрээслэгчийг түрээсийн хугацааг дуусахаас өмнө гэрээг цуцалсан тохиолдолд нэг сарын төлбөрийн 50 хувийг шимтгэлд төлөхөөр заасан байгаа нь гэрээг аливаа шалтгаанаар цуцлах эрхийг хязгаарласан хязгаарлалт байх тул Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1, 300.1.2 дахь заалтад заасны дагуу энэхүү тохиролцоо нь хүчин төгөлдөр бус байна. Иймд хариуцагч нь гэрээг цуцалсантай холбоотой нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэггүй, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 4,500,000 төгрөг нэхэмжлэх эрхгүй байна.
11. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Ир 115 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ын хариуцагч Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ