| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/00307/И |
| Дугаар | 101/ШШ2023/03793 |
| Огноо | 2023-08-29 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2023/03793
2023 08 29 101/ШШ2023/03793
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хэсэг, байр, тоотод оршин суух ******* овогт *******ын Г******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хороолол, тоот хаягт байрлах Хөх б******* эх ХХК /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар *******, регистрийн дугаар*******/-д холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүрэгт нэмэлт зардлын ногдох хувь 110,827,806 төгрөг, түшиц ханыг барихад гаргасан зардлын ногдох хувь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг автомашины зогсоолыг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Ш.Г*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М******* /үнэмлэхийн дугаар *******/,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Ш.Г******* нь 2018.04.09-ний өдөр Хөх б******* эх ХХК, иргэн Н.З нартай Хамтран ажиллах гурвалсан гэрээ 01 тоот гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр нэг талаас Ш.Г******* /А тал/, нөгөө талаас Н.З /Б тал/, гуравдагч тал Хөх б******* эх ХХК /В тал/ оролцож, хамтын ажиллагаанд оролцох эрх, үүргийг хүлээсэн. Гэрээний 1.1-д А тал нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын 2015.05.25-ны өдрийн А/454 тоот захирамжаар олгосон, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар ашиглах 3390 м.кв хэмжээтэй, , нэгж талбарын дугаартай, тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрх бүхий газрыг В тал болох Хөх б******* эх ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх байдлаар, газрыг чөлөөлж, барилгын ажил, бэлтгэл ажил явуулахад боломжтой байдлаар В талын мэдэлд хүлээлгэн өгөх, энэхүү үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон газар эзэмших эрхийг харьяа газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэн В талд газар эзэмших эрхийг шилжүүлэх байдлаар түүний хамтын ажиллагааны оролцоо биелэгдсэнд тооцно, В тал буюу Хөх б******* эх ХХК нь гэрээний 2.3, 3.3-д В тал газар дээр өөрийн хөрөнгөөр 16 давхар үйлчилгээтэй, гадна машины зогсоолтой орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй чанар, стандартын шаардлагад нийцүүлэн гэрээний хугацаанд бүрэн гүйцэтгэн ашиглалтанд оруулснаар үүргээ биелүүлсэнд тооцно гэсэн үүргийг хүлээсэн.Гэрээний 4 дүгээр зүйлд талуудын хамтын ажиллагааны үр дүн ашгийг хуваарилах асуудлыг зохицуулсан ба 4.1-д барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгснөөр А болон В тал уг орон сууцны барилгыг дундаа хэсгээр өмчлөх бөгөөд дараах байдлаар хуваарь өмчлөлийг тогтооно. А тал нь нийт орон сууцны талбайн 16 хувь буюу Б блокийн 1,2,3 дугаар давхар бүхэлдээ, үлдсэн хэсэгт А, Б блокийн 7 дугаар давхраас үлдэгдэл талбайн 50 хувийн байршлыг А тал сонгон, 50 хувийн байршлыг В талын заасан талбайг авна. Барилгын үндсэн суурь талбайн зогсоолын 16 хувийг авна гэж тохиролцсон. Ш.Г******* нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлд шаардагдах газар эзэмшигчийн гэрчилгээ, газрын захирамж болон бусад баримтын хамт өгч улмаар 3390 м.кв хэмжээтэй өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж, Хөх б******* эх ХХК-ийн нэр дээр барьцаалж, барилгын ажлыг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд барилга барих газартай холбоотой асуудлыг бүрэн саадгүй түргэн шуурхай хариуцан, барилга барих нөхцөл боломжийг бүрдүүлснээр чөлөөлсөн газар дээр өндөр төвөгшилтэй нийт 10,859.36 м.кв талбай бүхий 14 давхар 38 автомашины зогсоол бүхий үйлчилгээтэй 144 айлын орон сууцны барилгыг барьж 2020.09.1-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгыг нийт 9120 м.кв талбай бүхий 16 давхартай байхаар гэрээнд оруулсан боловч барилгын зургийг батлуулах явцад барилгын талбайн хэмжээг 1739.36 м.кв-аар нэмэгдүүлж, 10,859.36 м.кв талбай бүхий 16 давхрыг 2 давхраар бууруулан 14 давхар болгон зураг төслийг дахин өөрчилж 10,859.36 м.кв талбай бүхий 14 давхар, 38 авто зогсоолтой 144 айлтай барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. Хамтран ажиллах гэрээний дагуу 10,859.36 м.кв талбай бүхий,38 авто зогсоолтой барилгаас Ш.Г*******ын өмчлөн авах барилгын хэмжээ нь гэрээний 4.1-д зааснаар 16 хувийг тооцвол 1737.49 м.кв талбай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг Хөх б******* эх ХХК хүлээснээс 1674.81 м.кв талбайн өмчлөх эрхийг гэрчилгээ гарган өгч, 62.68 м.кв талбайг дутуу өгсөн. Мөн нийт барилгын үндсэн суурь талбайн зогсоолын 16 хувийг авна гэж зааснаар 16 хувьд ногдох зогсоолын тоог тооцвол 3 ширхэг авто зогсоол хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч 2 авто зогсоол хүлээлгэн өгч, 1 ширхэг зогсоол дутуу өгсөн. Авто зогсоолын үнийг тухайн үеийн ханшаар 25 сая төгрөгөөр тооцох болохыг харилцан тохиролцсон. 2021 оны 2 сарын сүүлээр Ш.Г*******ын зүгээс барилгын болон зогсоолыг бүрэн хүлээлгэн өгөхийг шаардснаар барилгын өмчлөх эрхийг гэрчилгээ түргэн шуурхай гаргуулах үүднээс 1739.36 м.кв талбайгаас 62.68 м.кв дутуу талбай болох 1674.81 м.кв талбайн өмчлөх эрхийг гэрчилгээ гаргуулах ажлыг Хөх б******* эх ХХК-р хөөцөлдүүлэхээр тохиролцон хамаарах зөвшөөрлийг өгсөн. 1674.81 м.кв талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах явцад Хөх б******* эх ХХК-ийн захирал Н.Э Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахаас өмнө талуудын хооронд гэрээ дүгнэсэн баримт өргөдөлтэй хамт өгөхийг шаардаж байна, иймд гэрээний үүргийг бүрэн дууссан гэсэн акт үйлдье гэснийг өмчлөх эрхийн гэрчилгээ түргэн гаргуулах үүднээс Ш.Г******* нь жинхэнэ хүсэл зоригоор биш дүр үзүүлж, үнэн санаанаас бус байдлаар хамтран ажиллах гэрээний Б тал Н.Зыг байлцуулалгүйгээр 2021.03.10-ны өдрийн 01 тоот гэрээ дүгнэсэн актад барилгын ажлыг А, В талууд хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамтын ажиллагааны оролцоо биелэгдэж гэрээний зорилго биелсэн, нийт орон сууцны талбайн 16 хувийг хуваарилсан, хамтран ажиллах гэрээний үүргийг дуусгавар болсон, маргаангүй гэсэн агуулгаар үйлдсэн нь хамтран ажиллах гэрээний үүргийг дуусгавар болгосон, Хөх б******* эх ХХК үүргээ бүрэн биелүүлсэн гэдгийг нотлохгүй, талуудын жинхэнэ хүсэл зоригийг илэрхийлсэн баримт биш юм. Ш.Г******* нь дутуу талбай, зогсоолыг хүлээлгэн өгөхийг шаардаж байсан боловч биелүүлээгүй. 2021 оны 10 сард Хөх б******* эх ХХК-ийн захиралд хандан гэрээний дагуу дутуу 62.68 м.кв талбай, 1 зогсоолыг шилжүүлж өгөх, газрын эзэмших эрхийг шилжүүлж авч цаашид гэрээний дагуу танай компани эзэмшиж газрын төлбөр хураамжаа төлөөд яваарай, гэрээний дагуу шилжүүлж авахгүй бол газрын төлбөрт 2 сая орчим төгрөг төлж үргүй зардал би гаргах эрсдэлтэй байгаа гэж хэлэхэд та газрын эзэмших эрхийг Хөх б******* эх ХХК-ийн нэр дээр шилжүүлээд хэрэггүй, бид газраа шилжүүлэн авахгүй учраас танд үлдэгдэл дутуу 62.68 м.кв талбай, 1 зогсоолыг шилжүүлэхгүй гэж хэлж гэрээний үүргээ гэрээнд заасан тоо, чанарт нийцүүлэн зохих ёсоор, шударгаар биелүүлэхээс татгалзсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг газар эзэмшигч болон газрын эрхийг шилжүүлэн авах талууд хамтран холбогдох дүүргийн газрын албанд тус хуулийн 38 дугаар зүйлийн 2.1-2.3-т заасан баримт бичгийг хавсарган өгч шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл Хөх б******* эх ХХК нь хамтран ажиллах гэрээнд заасан газрын эзэмших эрхийг шилжүүлж авах хүсэлтийг хамтран гаргахаас цааргалсан нь гэрээний 4.1-д заасан нийт барилгын 16 хувь болон барилгын суурийн давхарт баригдсан зогсоолын 16 хувийг бүрэн тоо, чанарын шаардлага хангасан байдлаар хүлээлгэн өгөх гэрээний үндсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэгч Ш.Г******* нь Хамтран ажиллах гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 476 дугаар зүйлийн 476.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 110 дугаар зүйлийг тус тус үндэслэн Хөх б******* эх ХХК-аас 125,360,000 төгрөгийн үнэлгээтэй 62.68 м.кв барилгын талбай болон 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй барилгын суурийн давхарт байрлах нэг ширхэг автомашины зогсоол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
"Хөх б******* эх" ХХК-ийн гаргасан серег нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хамтран ажиллах гурвалсан гэрээнд зааснаар Ш.Г******* нь "Хөх б******* эх ХХК-ийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлд шаардагдах газар эзэмшигчийн гэрчилгээ, газрын захирамж болон бусад баримтын хамт огч улмаар 3390 м.кв хэмжээтэй өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж, Хөх б******* эх ХХК-ийн нэр дээр барьцаалж, барилгын ажлыг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд барилга барих газартай холбоотой асуудлыг бүрэн саадгүй түргэн шуурхай хариуцан хамтран ажиллах үүргээ биелүүлж, барилга барих нөхцөл боломжийг бүрдүүлснээр чөлөөлсөн газар дээр өндөр төвөгшилтэй нийт 10,859.36 м.кв талбай бүхий 14 давхар 38 автомашины зогсоол бүхий үйлчилгээтэй 144 айлын орон сууцны барилгыг барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Хамтран ажиллах гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулаагүй, санхүүжилт нэмэгдсэн асуудлаар бичгээр санал тавьж байгаагүй болно. Барилгын ажлын санхүүжилтыг В тал болох "Хөх б******* эх ХХК өөрийн хөрөнгөөр хариуцах үүрэгтэй тул тухайн барилгын ажилд нэмэлт зардал гарсан гэх 110,827,806 төгрөгийг А тал хариуцахгүй болно. Хамтран ажиллах гурвалсан гэрээний дагуу түшиц хана барих үүргийг Б тал буюу Н.З хүлээсэн, "Хөх б******* эх" ХХК нь Лорд Скай ХХК-нд түшиц хананы урьдчилгаа төлбөрт 61,109,139 төгрөг шилжүүлсэн боловч Н.З биелүүлээгүй тул гарсан зардал, хохирлыг "Хөх б******* эх" ХХК нь Н.Зоос нэхэмжлэн гаргуулах нь зүйтэй юм. Түүнчлэн барилгын түшиц хана барих ажил нь В тал болох "Хөх б******* эх ХХК-ийн хамтран ажиллах гэрээний үр дүн болох барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр 16 давхар үйлчилгээтэй, гадна машины зогсоолтой орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй чанар, стандартын шаардлагад нийцүүлэн гэрээний хугацаанд бүрэн гүйцэтгэн, ашиглалтад оруулах бүх нөхцлийг хангах үүргийг хариуцах тул түшиц хананы төлбөрт зогсоол өгөх үүрэггүй болно гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.Г*******ын Хөх б******* эх ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хамтран ажиллах гурвалсан гэрээгээр Хөх б******* эх ХХК, Ш.Г*******, Н.З нар нь Ш.Г*******ын эзэмших эрх бүхий Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 3390м2 хэмжээтэй нэгж талбарын дугаартай газар дээр үйлчилгээтэй орон сууцны барилга барьж ашиглалтад оруулах замаар хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээний 2 дахь хэсэгт Иргэний хуулийн 477 дугаар зүйлд заасан талуудын оруулах хураамжийг 2.1-д А тал нь орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа В талд газар эзэмших эрхийг шилжүүлэх байдлаар түүний хамтын ажиллагааны оролцоо биелсэнд тооцно, 2.3-т В тал газар дээр өөрийн хөрөнгөөр 16 давхар үйлчилгээтэй, гадна машины зогсоолтой орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй чанар, стандартын шаардлагад нийцүүлэн гэрээний хугацаанд гүйцэтгэснээр үүргээ биелүүлсэнд тооцно гэж заасан. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд зохих ёсоор биелүүлсэн буюу хураамжийг бүрэн оруулсан тохиолдолд хамтын ажиллагааны үр дүнд үүссэн ашгийг хүртэх буюу гэрээний 4.1-т заасан хэмжээгээр өмчлөх эрх үүснэ. Хөх б******* эх ХХК нь гэрээнд заасан хураамжийг оруулсан болох нь БА-36/2020 дугаартай 2021.09.11-ний өдрийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан актаар тогтоогдоно. Харин Ш.Г******* нь гэрээний 2.1-т заасан хураамжийг бүрэн гүйцэт оруулаагүй буюу өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийг Хөх б******* эх ХХК-д шилжүүлээгүй. Гэрээнд заасан хувь хураамжийг бүрэн оруулсан тохиолдолд хамтын ажиллагаанаас үүссэн хөрөнгийн 4.1-д заасан хэмжээгээр авах эрх үүснэ. Цаг хугацааны хувьд эхлэн газар эзэмших эрхийг шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэлд дурдсанчлан та газар эзэмших эрхийг "Хөх б******* эх ХХК-д шилжүүлээд хэрэггүй, бид газраа шилжүүлэн авахгүй гэж гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан зүйл байхгүй. Иймд хамтын ажиллагаанаас үүссэн үр ашгийг бүрэн хүртэх, шилжүүлэхийг шаардах эрх гэрээний дагуу үүсээгүй байх тул гэрээний 2.1, 3.1.5, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 209 дүгээр зүйлийн 209.1, 476 дугаар зүйлийн 476.3.8, гэрээний 4 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж Ш.Г*******од шилжүүлснээс бусад талбайн өмчлөгч Хөх б******* эх ХХК гэж үзсэн учир үлдсэн бүх орон сууцыг захиалан бариулах гэрээний дагуу өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн тул талбайг гарган өгөх боломжгүй, цаашлаад барилгын орон сууц нь 45,55, 65,53, 79,04 гэсэн хэмжээтэй тул 62,68 м2 талбайг хуваан олгох боломжгүй юм. Барилгын суурийн давхарт байрлах 1 ширхэг автомашины зогсоол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд гурвалсан гэрээний Б тал буюу Н.З нь гэрээний 3.2-т заасан газрын хойд хэсэгт дунд голын дагуух 92м хүртэл урттай түшиц хана батлагдсан зураг төслийн дагуу хийх үүргийг биелүүлээгүй. Гэрээний 9.3-т хөрөнгө оруулалтын хэмжээг ямар ч тохиолдолд өөрчлөхгүй гэж заасан бөгөөд түшиц хана барих, үүнтэй холбогдох зардлыг гэрээний дагуу компани хариуцахгүй тул түшиц хана барих зардлыг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д заасны дагуу талууд хамтран хариуцна. Талууд түшиц ханыг гүйцэтгэхэд гарах зардлыг хэрхэн хуваарилах талаар амаар тохиролцоо хийсэн бөгөөд Ш.Г******* нь танай компани түшиц ханыг хариуцан гүйцэтгэ, би гарах зардалд өөрийн зүгээс суурийн давхраас 1 зогсоолыг өгье гэдэг саналыг тавьж, тохиролцсоны дагуу Хөх б******* эх ХХК түшиц ханыг барих ажлыг хариуцан ажилласан. Ш.Г******* нь Иргэний хуулийн 236.1.2-т заасны дагуу 1 авто зогсоолын оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан буюу гэрээний Б тал үүргээ гүйцэтгээгүй улмаас түшиц ханыг гүйцэтгэхэд гарсан зардал болох талуудад үүссэн алдагдалд шилжүүлсэн тул Хөх б******* эх ХХК уг авто зогсоолыг шилжүүлэх үүргийг биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хамтран ажиллах гэрээний 2.3 болон 3.3.1-т зааснаар гэрээний В тал буюу Хөх б******* эх ХХК нь газар дээр өөрийн хөрөнгөөр 16 давхар орон сууц, үйлчилгээний барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гэрээний хугацаанд гүйцэтгэн, ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн. Гэрээний 9.3-т Хөрөнгө оруулалтын хэмжээг ямар ч тохиолдолд өөрчлөхгүй гэж заасан ба зөвхөн батлагдсан зурагт тусгагдсан ажлын санхүүжилт буюу хөрөнгийг Хөх б******* эх ХХК хариуцахаар талууд тохиролцсон ба барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад зураг төсөлд тусгагдаагүй зайлшгүй хийх шаардлагатай ажлууд гарсан, мөн Ш.Г*******оос тавьсан шаардлага болон зөвшилцсөний үндсэн дээр дараах ажлууд гүйцэтгэгдсэн ба энэхүү ажлуудыг гүйцэтгэх хөрөнгө буюу гарсан зардлыг гэрээний 9.3, 8.5 болон Иргэний хуулийн 478.11, 478.12-т заасны дагуу талууд хамтын ажиллагаанд өөрсдийн хувь оролцооны дагуу хариуцах үүрэгтэй. Үүнд: Барилгын орон сууцны хэсэг буюу 3-14 давхарт орон сууцны цонхыг балконтой зэрэгцүүлэн консоль гарган өргөтгөсөн ба ингэснээр 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 1,5*5 м буюу 7.5 м.кв-аар нэмэгдэн нийт барилгын талбай 396 м.кв-аар нэмэгдсэн. Энэ ажил нь барилгын батлагдсан зурагт тусгагдаагүй ба гүйцэтгэснээр барилгын орон сууцны талбайн хэмжээ нэмэгдсэн. Орон сууцны барилгын 1-2 давхрын гадна ханыг зурагт чулуун будаг буюу эмульсээр хийхээр тусгагдсаныг нийт 835,8 м2 талбайг гантиг чулуун хавтангаар гүйцэтгэсэн. Мөн орон сууцны балконы вакум хаалтыг энгийн хуванцар хаалт хийхээр зурагт тусгагдсаныг нийт 1360 м.кв балконы хаалтыг саарал өнгийн 5,5 см-ийн зузаантай металл раммтай, 6мм хар, саарал өнгийн хатаасан шилтэй, бууралттай хаалт хийсэн. Балконы шал нь бетон байсныг вааран хавтан буюу плитагаар хийсэн. Барилгын баруун болон зүүн талд батлагдсан зурагт цонх тусгагдаагүй ба Ш.Г******* барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад ажлын талбай дээр ирж, ажлын явцтай танилцах явцдаа барилгын баруун, зүүн талд цонх хийлгэх шаардлага тавьсан. Тус компанийн ерөнхий инженер Д.Н Ш.Г*******од батлагдсан зургийн дагуу ажлыг гүйцэтгэх нь зүйтэй талаар хэлж, зургаас өөрөөр хийх, хийсэн ажлыг дахин гүйцэтгүүлэх зүй бус шаардлага тавихгүй байх талаар удаа дараа хэлж, санал зөрөлдсөн. Гэсэн ч Ш.Г******* цонх хийлгэхээр шаардсан тул барилгын нэг талд 24 ширхэг, баруун зүүн талд нийт 48 ширхэг цонх хийсэн. Барилгын гадна зам талбайн ажлыг гүйцэтгэх буюу түшиц хананы ажлыг гүйцэтгэх үед Ш.Г*******ын санаачилгын дагуу барилгын зурагт тусгагдаагүй дунд гол дагуу хананаас гол руу гарсан нэмэлт хэсэг буюу консоль барих ажлыг гүйцэтгэсэн. Ш.Г*******ын эзэмших эрх бүхий газар нь Нарны гүүрний баруун талд, дунд гол дагуу байрладаг ба эзэмших эрх бүхий газрын ард байрлах, дунд гол дагуу барилгын гадна орчинд байрлах 800 м.кв талбай бүхий газрыг Хан-Уул дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэсээс 2019.08.19-ны өдөр 09/1630 дугаартай албан бичгээр ногоон байгууламжаар ашиглах зөвшөөрөл авсан. Ингэснээр нэмж ашиглах хэсэгт гадна нэмэлт зам талбайн ажил хийгдэх шаардлагатай болсон ба энэ нь батлагдсан зурагт огт тусгагдаагүй болно. Барилгын гадна талбайн хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох газраас зөвшөөрөл авахаар талууд харилцан зөвшилцсөн ба холбогдох зөвшөөрлийг Ш.Г******* өөрөө биечлэн авсан. Мөн газар нь дунд гол дагуу байрлах тул нэмж ашиглахаар авсан хэсэг болон гол дагуух хэсэг газрын хөрс сул, сийрэг тул ашиглах ямар ч боломжгүй байсан тул гадна зам талбайн ажлыг гүйцэтгэхдээ бүхэлд нь нэг бүрчлэн армтатурчлан бэхэлгээ хийж, их хэмжээгээр шороо, бетон асган дүүргэлт хийж ажлыг гүйцэтгэсэн. Ажлыг гүйцэтгэхэд авто грейдер 2 өдөр, индүү 7 өдөр, экскэватор 7 өдөр, ковш 7 өдөр ажиллаж, 135 машин шороо, 0,5 мм-ийн хайрга 4 машин орж, туслах ажилтнаар 7 хүн 7 өдөр ажилласан. Тус барилгын гадна усан хангамж, ариутгах татуургын ажлын зургийг 2018 онд Ш.Г******* Ж-Ө ХХК-аар гүйцэтгүүлэн зургийг батлуулсан бөгөөд батлагдсан зургийн дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан боловч Ус сувгийн удирдах газраас гадна ариутгах татуургын шугам хоолойг засвар үйлчилгээ хийхэд барилгаас 6м-ээс доошгүй зайтай байрласан байх шаардлага тавьсан тул суурилуулсан шугамыг ашиглах, холболт хийх боломжгүй болсон. Батлагдсан зургийн дагуу ажлыг гүйцэтгэсэн ч биднээс үл хамаарах нөхцөл буюу эрх бүхий байгууллагын шаардлагаар зургийг өөрчилж шинээр хийлгэх, шинэ зургийн дагуу гадна усан хангамж ариутгах татуургын ажлыг дахин гүйцэтгэх шаардлагатай болсон. 2020 онд Г и ХХК-аар PWSS-04-06/2020 шифр бүхий дахин 99 зураг хийлгэж, уг зургийн дагуу гадна ариутгах татуургын ажлыг гүйцэтгэж, гэрээнд заагдаагүй зардал гарсан буюу алдагдал үүссэн. Мөн барилгын B1 давхар буюу зогсоолын орох, гарах хэсэгт гадна саравч барих ажлыг гүйцэтгэсэн ба энэ нь батлагдсан зураг тусгагдаагүй. Орцноос В1 давхар луу лифтээр буухад B1 давхрын шал болон лифт хоорондоо зургийн дагуу гүйцэтгэсэн боловч өндрийн зөрүүтэй байсан тул тус хэсэг явган шат барих ажлыг гүйцэтгэсэн. Айл бүрийн ариун цэврийн өрөөний тааз зурагт энгийн хавтан гэж тусгагдсан ба бактери үрждэггүй, металл хавтангаар гүйцэтгэсэн. Орон сууц бүрд гоёлын уналттай тааз нэмж хийх саналыг манай компани гаргасан боловч Ш.Г******* зөвшөөрөөгүй, зардлыг хариуцахгүй гэсэн тул Ш.Г******* өөрт ногдох барилгын Б блокийн 3, 7 давхрын орон сууцуудад уналттай тааз хийлгээгүй болно. Батлагдсан зурагт тусгагдаагүй болон тусгагдсан боловч зурагт зааснаас өөрчилж дээрх ажлуудыг гүйцэтгэхдээ Ш.Г*******той харилцан ярилцсаны үндсэн дээр гүйцэтгэж байсан ба ажлын явцтай Ш.Г******* захиалагчийн хяналт тавих явцдаа бүрэн танилцаж, зохих шаардлага тавьж байсан болно. Хөх б******* эх ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамаарахгүй буюу зураг төсөвт огт тусгагдаагүй болон Ш.Г*******той зөвшилцсөний үндсэн дээр зардлыг нэмэгдүүлэн гүйцэтгэсэн ажлын өртөг 692,673,792 төгрөг байна. Гэрээний 4.1-т талуудын хамтын ажиллагаанаас үүссэн үр дүнг А тал буюу Ш.Г******* 16 хувь, В тал буюу Хөх б******* эх ХХК 84 хувиар авна гэж тогтоосон байх тул хамтын ажиллагаанаас үүссэн алдагдал буюу гэрээнд тусгагдаагүй ажлын зардлыг талууд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478,11, 478.12-т зааснаар талууд дээрх хэмжээгээр хариуцах үүрэгтэй тул Ш.Г******* нь 110,827,806 төгрөгийг Хөх б******* эх ХХК-д өгөх үүрэгтэй байна. Энэ төлбөрийн үүргийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т заасны дагуу талуудын шаардлагыг харилцан тооцож дуусгавар болгож өгнө үү. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.17-ны өдрийн 183/ШШ2021/03064 дугаар шийдвэрээр хамтран ажиллах гурвалсан гэрээний нэг тал болох Н.З нь гэрээний 3.2.1-ийн 4,5,8,9,11 газрын хойд хэсэгт дунд гол дагуух 92м хүртэл урттай түшиц хана батлагдсан зураг төсвийн дагуу хийх ажлуудыг хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2019 оны 10 дугаар саpaac хойш хамтын ажиллагаанд оролцоогүй болохыг тогтоож, Н.Зын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын дээд шүүхээс хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Н.З дунд гол дагуу түшиц хана барих үүргийг биелүүлээгүй ба түшиц хана барих ажлыг гүйцэтгэхгүйгээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болж, хүйтний улирал эхэлж, ажил бүхэлдээ зогсох нөхцөл байдал үүссэн. Ш.Г******* ажлаа зогсоохгүй үргэлжлүүлэх нь зүйтэй байна, тэгэхээр А, В тал түшиц ханыг барих ажлыг өөрсдөө хийе, танайх түшиц хана барих ажлаа хариуц, би түшиц хана барих зардалд өөрт ногдох 1 авто зогсоолоо танайд өгье, үлдсэн төлбөрийг танайх хариуц гэсэн саналыг тавьж Н.Э зөвшөөрсөн. Үүний дагуу Хөх б******* эх ХХК түшиц хана барих ажлыг туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлж, үүргээ биелүүлсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу Ш.Г*******од 2 ширхэг авто зогсоол ногдож байгаа бөгөөд түшиц хана барих зардалд тооцон шилжүүлэх 1 авто зогсоолыг Ш.Г******* Хөх б******* эх ХХК-д шилжүүлээгүй. Түшиц хана барихад гарсан зардлын Ш.Г*******од ногдох хэсэг буюу апартмент байрны суурийн давхарт байрлах 1 авто зогсоолыг Ш.Г*******оос гаргуулж өгнө үү гэв.
3.Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /1хх-н 1-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-н 5/, 2018.04.09-ний 01 дугаартай Хамтран ажиллах гурвалсан гэрээ /1хх-н 8-12/, Хөх б******* эх ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /1хх-н 13, 15-16/, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /1хх-н 14/, Б блокын үйлчилгээний талбайн хэмжилтын зураг /1хх-н 17-20/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.17-ны 183/ШШ2021/03064 дугаар шийдвэр /1хх-н 56-59/, 2022.03.02-ны тайлбар /1хх-н 60-63/, 2023.05.30-ны сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /2хх-н 207-208/, 2023.08.02-ны сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /3хх-н 109/, 2019.05.15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга /3хх-н 110, 111/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Хөх б******* эх ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /1хх-н 36, 37-39/, 2022.02.07-ны хариу тайлбар /1хх-н 45/, 2020.09.11-ний ЦОХ-032/2020 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1хх-н 168-170/, 2022.06.17-ны өдрийн 22/354 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /1хх-171/, 2022.01.27-ны Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт /1хх-н 173/, Улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь 2023.01.10-ны Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2хх-н 66-68/, 2020.09.11-ний БА-036/2020 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /2хх-н 69-72/, орон сууцны барилгын фото зураг /2хх-н 73/, 2021.03.10-ны 01 тоот Гэрээ дүгнэсэн акт /2хх-н 74/, 2020.06.04-ний 01/127, 2020.12.01-ний 01/125, 2021.05.13-ны 01/11, 2020.09.10-ны 01/140, 2020.09.10-ны 01/139 дугаартай Орон сууц захаилгаар бариулах гэрээ /2хх-н 77-79, 80-82, 83-85, 86-90, 91-93/, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2хх-н 97-101, 102102-103/, орон сууцны барилгын төсөв, нэмэгдэл ажлын төсөв /2хх-н 111-123, 124-129, 130-181/, орон сууцны нэмэгдэл ажлын төсөв, задаргаа, архитектурын зураг, ажлын зураг /2хх-н 211-250, 3хх-н 1-48/, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /3хх-н 49-50,51-52/, 2019.12.10-ны 2019/24 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /3хх-н 53-54/, Гадна түшиц ханын ажлын төсөв, гэрээ /3хх-н 55-65/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2021.12.17-ны 183/2021/03064 дугаар тэмдэглэл /2хх-н 66-71/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.06-ны 210/МН2022/00645 дугаар магадлал /2хх-н 72-75/, 2018.04.05-ны КХ-20/18 дугаартай Зураг төсөл зохиох аж ахуйн гэрээ /3хх-н 76-77/, орон сууцны талбайн хэмжилт, фото зураг /3хх-н 78-79/, фото зураг,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022.05.03-ны 02-06/2048 дугартай албан бичиг, газрын кадастрын мэдээлийн нэгдсэн сангийн бүртгэл дэх нэгж талбарын болон барьцааны бүртгэлийн тодорхойлолт /1хх-н 114, 115-126/, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.05.09-ний 856 дугаартай албан бичиг, 000839518 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /1хх-128, 129/, Аркосис ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт /1хх-н 141-147/, Ш.Г*******ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, лавлагаа /1хх-155- 163, 164/, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.09.28-ны 1633 дугаартай албан чичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хавсралт баримтууд /1хх-н 191, 192-250, 2хх-н 1-28/, нотариатч Н.Алтанзулын тайлбар, 2021.03.23-ны өдөр Ш.Г*******оос Улсын бүртэглийн хэлтэст гаргасан тодруулга, хүсэлт /2хх-н 54, 55-57/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023.05.19-ний 01-08/2208 дугаартай албан бичиг /2хх-н 204/, гэрч Э.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /3хх-н 102-105/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ш.Г******* нь хариуцагч Хөх б******* эх ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах апартмент хотхоны 14 давхар, 38 автомашины зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын 125,360,000 төгрөгийн үнэлгээтэй 62,68 м.кв талбай, барилгын зоорийн давхарт байрлах 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг автомашины зогсоол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,
Хариуцагч Хөх б******* эх ХХК нь хамтран ажиллах гэрээний үүрэгт нэмэлт зардлын ногдох хувь 110,827,806 төгрөг, түшиц ханыг барихад гаргасан зардлын ногдох хувь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг автомашины зогсоолыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
3. Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ш.Г*******, Хөх б******* эх ХХК, Н.З нар нь Хамтран ажиллах гурвалсан гэрээ 01 тоот гэрээг байгуулсан байх ба тус гэрээгээр
- А тал болох Ш.Г******* нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/454 тоот захирамжаар олгогдсон, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар ашиглах 3390 м.кв хэмжээтэй, , нэгж талбарын дугаартай, тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрх бүхий газрыг В тал болох Хөх б******* эх ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх байдлаар хамтын ажиллагаанд оролцох, газрыг чөлөөлж барилгын ажил, бэлтгэл ажил явуулахад боломжтой байдлаар В талын мэдэлд хүлээлгэн өгөх, гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон газар эзэмших эрхийг харьяа газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэн В талын барьцаанд бүртгүүлэх, орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа В талд газар эзэмших эрхийг шилжүүлэх байдлаар түүний хамтын ажиллагаан дахь оролцоо биелэгдсэнд тооцох,
- Б тал болох Н.З нь гэрээний хүрээнд хэрэгжүүлэх барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л баримт бичиг, материалыг бүрдүүлэх, эрх бүхий этгээдээр батлуулах, хянуулах, шаардлагатай бүхий л зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авах, ийнхүү авахтай холбоотой баримт бичгүүдийг боловсруулах, бүрдүүлэх, хамтын ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн хяналтад хүлээлгэн өгөх, зөвшөөрөл авах болон хамтын ажиллагааны үр дүнд буюу ажлын эцэст барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг аливаа зөвлөх болон зөвлөгөөг бодитойгоор хэрэгжүүлж хамтын ажиллагаанд оролцох, орон сууцны барилга угсралтын ажлыг явуулах боломжоор хангаж, уг ажил дууссаны дараа барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөр түүний хамтын ажиллагаан дахь оролцоо биелэгдсэнд тооцох,
- В тал болох Хөх б******* эх ХХК нь барилга барихад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хариуцан гаргах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх байдлаар хамтын ажиллагаанд оролцох, газар дээр өөрийн хөрөнгөөр 16 давхар үйлчилгээтэй, гадна автомашины зогсоолтой орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй чанар стандартын шаардлагад нийцүүлэн гэрээний хугацаанд гүйцэтгэснээр үүргээ биелүүлсэнд тооцохоор харилцан тохиролцжээ. /1хх-н 8-12/
Зохигчид дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд талууд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан харилцан шаардлага гаргажээ.
5. Ш.Г******* нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/454 дугаар захирамжаар олгогдсон, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар ашиглах 3390 м.кв хэмжээтэй, , нэгж талбарын дугаартай, тоот гэрчилгээний дугаартай үйлчилгээ, орон сууцны зориулалттай эзэмших эрх бүхий газрыг В тал болох Хөх б******* эх ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх байдлаар хамтын ажиллагаанд оролцох үүргийн дагуу Хөх б******* эх ХХК-ийн ХААН банктай байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944478897 тоот зээл, БГҮ/201944478897 тоот барьцааны гэрээний үүрэгт өөрийн эзэмшлийн газрыг барьцаалж, улмаар Хөх б******* эх ХХК зээлээ бүрэн төлж барагдуулснаар эзэмшлийн газрыг барьцаанаас чөлөөлүүлсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн архивын хувийн хэргийн баримтуудаар тогтоогдож байна. /1хх-ийн 114-126/
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын дагуу газрын кадастрын мэдээллийн сан WGS-84 солбицол, UTM тусгагт шилжсэнтэй холбогдулан иргэн Ш.Г*******ын эзэмшлийн хуучнаар нэгж талбарын дугаар бүхий газрын шинэ нэгж талбарын дугаар 1780300248 болж өөрчлөгдсөн байна. /2хх-ийн 206/
6. Хөх б******* эх ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Г*******ын эзэмшлийн газар дээр өндөр төвөгшилтэй ангиллын 14 давхар, 38 автомашины зогсоол бүхий үйлчилгээтэй 144 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг барьж 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
7. Зохигчдын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд талуудын хамтын ажиллагааны үр дүн ашгийг хуваарилах асуудлыг зохицуулсан байх ба 4.1-д зааснаар барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгснөөр А болон В тал уг орон сууцны барилгыг дундаа хэсгээр өмчлөх бөгөөд А тал буюу Ш.Г******* нь нийт орон сууцны талбайн 16 хувь буюу Б блокийн 1,2,3 дугаар давхар бүхэлдээ, үлдсэн хэсэгт А, Б блокийн 7 дугаар давхраас үлдэгдэл талбайн 50 хувийн байршлыг А тал сонгон, 50 хувийн байршлыг В талын заасан талбайг авах, барилгын үндсэн суурь талбайн зогсоолын 16 хувийг авах, В тал буюу Хөх б******* эх ХХК нь нийт орон сууцны талбайн 84 хувь буюу үлдсэн бүх хэсэг болон бусад автомашины зогсоолыг тус тус өмчилнө гэж тохиролцжээ. Мөн Б тал буюу Н.З нь гэрээний үр дүнд бий болсон хөрөнгөөс мөнгөн хэлбэрээр үр ашиг авах, 200,000 ам.доллар буюу 478,200,000 төгрөгийг В тал өөрийн хуваарь хөрөнгөөс Б талын заасан дансанд гэрээнд заасан ажлын үе шаттай холбогдуулан шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /1хх-ийн 8-12/
8. Нэхэмжлэгч Ш.Г******* нь гэрээгээр тохиролцсоны дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан орон сууцны зориулалттай барилгаас дараах үл хөдлөх хөрөнгүүдийг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Үүнд:
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077487 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 32 тоот хаягт байршилтай 65,53 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077482 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 89 тоот хаягт байршилтай 79,94 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077490 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 69 тоот хаягт байршилтай 45,55 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077484 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 64 тоот хаягт байршилтай 45,55 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077488 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 65 тоот хаягт байршилтай 79,94 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077485 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 93 тоот хаягт байршилтай 45,55 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077483 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 68 тоот хаягт байршилтай 79,94 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077481 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 90 тоот хаягт байршилтай 65,53 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206078908 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 91 тоот хаягт байршилтай 65,53 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077489 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 67 тоот хаягт байршилтай 65,53 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077492 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны 138 тоот хаягт байршилтай 382,51 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206079339 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны зоорийн давхрын 4 тоот хаягт байршилтай 19 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206079340 дугаарт бүртгэлтэй, 16 дугаар байрны зоорийн давхрын 27 тоот хаягт байршилтай 19 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. /1хх-ийн 155-164/
9. Нэхэмжлэгч Ш.Г******* болон хариуцагч Хөх б******* эх ХХК-ийн захирал Н.Э нар 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 01 дугаартай Гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байх ба уг баримтад А, В талууд Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамтын ажиллагааны талуудын оролцоо биелэгдэж, гэрээний зорилго биелсэн, А талын өмчлөлд Б блокийн 1, 2 дугаар давхар бүхэлдээ, 3 дугаар давхар бүхэлдээ буюу 64, 65, 66, 67, 68, 69 тоот, Б блокийн 7 дугаар давхар бүхэлдээ 88, 89, 90, 91, 92, 93 тоот, А блокийн 9 давхрын 32 тоот, барилгын үндсэн суурийн талбайн 4, 27 тоот авто зогсоол, үлдсэн бүх орон сууц, автомашины зогсоолын өмчлөгч нь В тал болох Хөх б******* эх ХХК болох талаар дурджээ.
Уг актыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206063671 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 16 тоот хаягт байршилтай 13043.5 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Хөх б******* эх ХХК-ийн нэр дээр олгогдож, улмаар иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрх салж бүртгэгдэж, гэрчилгээ олгогдож байгаа болох нь Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна /1хх-ийн 128, 129/
Зохигчдын хооронд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн Гэрээ дүгнэсэн актад талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн талаар дурдсан байх боловч зохигчдын тайлбараар гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй болох нь тогтоогдож байна.
10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анх барилгыг нийт 9120 м.кв талбай бүхий 16 давхартай байхаар төлөвлөсөн боловч барилгын зургийг батлуулах явцад барилгын талбайн хэмжээг 1739.36 м.кв-аар нэмэгдүүлж, 10,859.36 м.кв талбай бүхий 14 давхар болгон зураг төслийг дахин өөрчилж 10,859.36 м.кв талбай бүхий 14 давхар, 38 авто зогсоолтой 144 айлтай барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан, гэрээгээр тохирсон 16 хувийг тооцвол 1737.49 м.кв талбайг авахаас 1674,81 м.кв талбай хүлээн авч, 62,68 м.кв талбай дутуу байгаа гэж, мөн барилгын үндсэн суурь талбайн зогсоолын 16 хувийг авна гэж зааснаар тооцвол 3 ширхэг автомашины зогсоол хүлээн авахаас 2 автомашины зогсоол хүлээн авч, 1 ширхэг зогсоол дутуу байгаа гэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
11. Хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх талбайгаас 58.14 м.кв талбай дутуу байгааг хүлээн зөвшөөрч байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Ш.Г******* нь гэрээгээр тохирсны дагуу газар эзэмших эрхийг Хөх б******* эх ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул дутуу талбайг шаардах эрхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
12. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар гэрээний А тал болох Ш.Г******* нь газар эзэмших эрхийг гэрээний В тал болох Хөх б******* эх ХХК-ийн нэр дээр шилжүүлээгүй болох нь тогтоогдож байх боловч Ш.Г*******ын эзэмшлийн газар дээр өндөр төвөгшилтэй ангиллын 14 давхар, 38 автомашины зогсоол бүхий үйлчилгээтэй 144 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг барьж, ашиглалтад оруулж, талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдсэн байх тул хариуцагч Хөх б******* эх ХХК нь гэрээгээр тохирсон талбайг нэхэмжлэгч Ш.Г*******од шилжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Буянт бургалтай ХХК-ийн хийсэн хэмжилтийг үндэслэн гэрээний дагуу авах талбайгаас 62,68 м.кв талбай дутуу байгаа гэж шаардсан ба орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулахаас өмнө хийсэн уг хэмжилтээр талбайг дутуу хүлээлгэн өгсөн гэж дүгнэх боломжгүй юм.
Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгчид өгөх талбайгаас 58,14 м.кв талбай дутуу байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагч Хөх б******* эх ХХК-аас 58,14 м.кв талбайг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч нь орон сууцны барилгад 58,14 м.кв талбайтай байр байхгүй, гэрээгээр тохирсон 7 дугаар давхрын байр бүрэн худалдан борлогдсон тул ийм хэмжээний талбайг хүлээлгэн өгөх боломжгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчид дутуу талбайг хүлээлгэн өгөх үүргээс хариуцагч нь чөлөөлөгдөхгүй болно.
13. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээгээр тохиролцсоны дагуу барилгын үндсэн суурийн талбайн 16 хувьд 3 автомашины зогсоол авахаас 2 автомашины зогсоол авсан үндэслэлээр хариуцагчаас 1 автомашины зогсоол гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Аркосис ХХК-ийн хэмжилтээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах апартмент хотхоны 14 давхар орон сууцны барилгын суурийн ашигтай талбай нь нийт 683,67 м.кв болох нь тогтоогдсон ба суурийн талбайн 16 хувьтай тэнцэх хэмжээнд 36,13 м.кв зогсоолын талбай, 73,24 м.кв нийтийн эзэмшлийн талбай ногдож байна гэсэн дүгнэлт гарсан. /1хх-ийн 141-147/
Нэхэмжлэгч Ш.Г******* нь апартмент хотхоны орон сууцны барилгын зоорийн давхарт 4 болон 27 тоот хаягт байрлах тус бүр 19 м.кв талбайтай, нийт 38 м.кв авто зогсоолын зориулалттай талбайг хүлээн авч, түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээгээр тохирсон хэмжээний авто зогсоолын талбайг хүлээн авсан байх бөгөөд тэрээр хариуцагчаас авто зогсоолын талбай шаардах эрхгүй байх тул нэг ширхэг автомашины зогсоол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
14. Хариуцагч Хөх б******* эх ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад зураг төсөлд тусгагдаагүй зайлшгүй хийх шаардлагатай ажлууд гарсан, мөн Ш.Г*******оос тавьсан шаардлага болон зөвшилцсөний дагуу зардлыг нэмэгдүүлэн гүйцэтгэсэн дараах ажлын өртөг 692,673,792 төгрөг болсон үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Г*******од ногдох хувь гэж 110,827,806 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Үүнд.
- Барилгын батлагдсан зурагт тусгагдаагүй орон сууцны хэсэг буюу 3-14 давхарт орон сууцны цонхыг балконтой зэрэгцүүлэн консоль гарган өргөтгөж, 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 1,5*5 м буюу 7.5 м.кв-аар нэмэгдэж, нийт барилгын талбай 396 м.кв-аар нэмэгдсэн.
- Орон сууцны барилгын 1-2 давхарын гадна ханыг зурагт чулуун будаг буюу эмульсээр хийхээр тусгагдсаныг нийт 835,8 м2 талбайг гантиг чулуун хавтангаар гүйцэтгэсэн.
- Орон сууцны балконы вакум хаалтыг энгийн хуванцар хаалт хийхээр зурагт тусгагдсаныг нийт 1360 м.кв балконы хаалтыг саарал өнгийн 5,5 см-ийн зузаантай металл раммтай, 6мм хар, саарал өнгийн хатаасан шилтэй, бууралттай хаалт хийсэн.
- Балконы шал нь бетон байсныг вааран хавтан буюу плитагаар хийсэн.
- Барилгын баруун болон зүүн талд батлагдсан зурагт цонх тусгагдаагүй байсныг Ш.Г*******ын шаардлагын дагуу барилгын нэг талд 24 ширхэг, баруун зүүн талд нийт 48 ширхэг цонх хийсэн.
- Барилгын гадна зам талбайн ажлыг гүйцэтгэх буюу түшиц хананы ажлыг гүйцэтгэх үед Ш.Г*******ын санаачилгын дагуу барилгын зурагт тусгагдаагүй дунд гол дагуу хананаас гол руу гарсан нэмэлт хэсэг буюу консоль барих ажлыг гүйцэтгэсэн.
- Ш.Г*******ын эзэмших эрх бүхий газар нь Нарны гүүрний баруун талд, дунд гол дагуу байрладаг ба барилгын гадна орчинд байрлах 800 м.кв талбай бүхий газрыг ногоон байгууламжаар ашиглах зөвшөөрөл авч, нэмж ашиглах хэсэгт гадна нэмэлт зам талбайн ажлыг бүхэлд нь нэг бүрчлэн армтатурчлан бэхэлгээ хийж, их хэмжээгээр шороо, бетон асган дүүргэлт хийж ажлыг гүйцэтгэсэн.
- Барилгын гадна усан хангамж, ариутгах татуургын ажлыг батлагдсан зургийн дагуу бүрэн гүйцэтгэж дууссан ч Ус сувгийн удирдах газраас гадна ариутгах татуургын шугам хоолойг засвар үйлчилгээ хийхэд барилгаас 6м-ээс доошгүй зайтай байрласан байх шаардлага тавьсан тул суурилуулсан шугамыг ашиглах, холболт хийх боломжгүй болж, Г и ХХК-аар PWSS-04-06/2020 шифр бүхий зураг хийлгэж, гадна ариутгах татуургын ажлыг гүйцэтгэж, гэрээнд заагдаагүй зардал буюу алдагдал гарсан.
- Барилгын B1 давхар буюу зогсоолын орох, гарах хэсэгт гадна саравч барих ажлыг гүйцэтгэсэн ба энэ нь батлагдсан зураг тусгагдаагүй.
- Орцноос В1 давхар луу лифтээр буухад B1 давхарын шал болон лифт хоорондоо зургийн дагуу гүйцэтгэсэн боловч өндрийн зөрүүтэй байсан тул тус хэсэг явган шат барих ажлыг гүйцэтгэсэн.
- Айл бүрийн ариун цэврийн өрөөний тааз зурагт энгийн хавтан гэж тусгагдсан ба бактери үрждэггүй, металл хавтангаар гүйцэтгэсэн.
Хариуцагч нь дээр дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан гэрээнд хамтын ажиллагаанаас үүссэн үр дүнг А тал буюу Ш.Г******* 16 хувь, В тал буюу Хөх б******* эх ХХК 84 хувиар авна гэж тогтоосон тул хамтын ажиллагаанаас үүссэн алдагдал буюу гэрээнд тусгагдаагүй ажлын зардлыг талууд дээрх хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж тайлбарласан.
15. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна, 478.12-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээнд алдагдлыг хэрхэн хариуцах талаар заагаагүй байх ба гэрээний 2.2-т гэрээний В тал болох Хөх б******* эх ХХК-ийн хариуцах үүрэг, хувь оролцооны талаар заахдаа тус компани нь барилга барихад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хариуцан гаргах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх байдлаар хамтын ажиллагаанд оролцох, газар дээр өөрийн хөрөнгөөр үйлчилгээтэй, гадна автомашины зогсоолтой орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй чанар стандартын шаардлагад нийцүүлэн гэрээний хугацаанд гүйцэтгэснээр үүргээ биелүүлсэнд тооцохоор харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.Г******* нь хамтран ажиллах гэрээний нэг талын хувьд шаардлага тавьж байсан гэсэн үндэслэлээр түүнийг нэмэлт зардлыг хариуцах үүрэгтэй гэж үзэхгүй ба хариуцагч Хөх б******* эх ХХК нь орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авч, холбогдох зураг төслийг боловсруулж батлуулан, барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийн төсөв боловсруулж, барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, гадна тохижилт зэрэг бүх ажлыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй чанар стандарт, норм ба дүрмийн шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн байх тул гэрээний дагуу үйлчилгээтэй, орон сууцны барилгыг барихтай холбогдон гарсан гэх нэмэлт ажлын санхүүжилтийг тус компани хариуцах үүрэгтэй байна.
Барилга байгууламжийг барих явцад буюу 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ш.Г******* нь 50,000,000 төгрөгийг хариуцагч Хөх б******* эх ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх боловч тухайн мөнгө шилжүүлсэн үйл баримтаар нэхэмжлэгч Ш.Г*******ыг барилгын нэмэлт ажлын санхүүжилтийн ногдох хувийг төлөх үүргийг хүлээсэн, энэ үүргийн хүрээнд хариуцагчид мөнгө шилжүүлсэн гэж үзэх нь учир дутагдалтай байх ба нэхэмжлэгч нь хариуцагч компанийн захирал Н.Э мөнгө хэрэгтэй байна гэж хэлсний дагуу мөнгө шилжүүлсэн гэж тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.
16. Хамтран ажиллах гэрээний Б тал болох Н.З нь орон сууц барих газрыг зуучилсан болон түшиц хана барих зардалтай холбогдуулан хариуцагчаар Хөх б******* эх ХХК, Н.Э, Ш.Г******* нарыг татаж, хамтран ажиллах гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах апартмент хотхоны 16 дугаар байрнаас 1 гаражийг гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03064 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МН2022/00645 дугаар магадлалаар нэхэмжлэгч Н.Зын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэюээр үлдээсэн байх ба Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШХТ2022/00660 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Н.Зын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1хх-ийн 56-59, 3хх-ийн 72-75, 2хх-ийн 33/
17. Хариуцагч Хөх б******* эх ХХК нь хамтран ажиллах гэрээний Б тал болох Н.З нь гэрээнд заасны дагуу гол дагуу түшиц хана барих ажлыг хариуцсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээний А. В тал түшиц ханыг өөрсдөө хийхээр болж, нэхэмжлэгч Ш.Г******* нь түшиц хана барих зардалд өөрт ногдох 1 авто зогсоолоо өгөхөөр харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр апартмент байрны суурийн давхарт байрлах 1 ширхэг автомашины зогсоолыг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.
Зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 3.2-т зааснаар Б.тал болох Н.З нь газрын хойд хэсэгт дунд гол дагуух 92м хүртэл урттай түшиц ханыг батлагдсан зураг төсвийн дагуу барих ажлыг хариуцсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох нь, мөн Хөх б******* эх ХХК-аас түшиц хана барихтай холбоотой 61,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн боловч Н.З нь ажлыг гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хамтран ажиллах гэрээний 4.2-т гэрээний Б тал гэрээний үр дүнд бий болсон хөрөнгөөс мөнгөн хэлбэрээр үр ашиг авахаар шийдвэрлэж 200,000 ам.доллар буюу 478,200,000 төгрөгийг В тал өөрийн хуваарь хөрөнгөөс Б талын заасан дансанд гэрээнд заасан ажлын үе шаттай холбогдуулан шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх тул хариуцагч Хөх б******* эх ХХК нь гарсан зардлыг хариуцах үүрэгтэй, нэхэмжлэгчээс түшиц ханыг барихтай холбоотой зардлыг шаардах эрхгүй буюу 1 ширхэг автомашины зогсоолыг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
18. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Хөх б******* эх ХХК-аас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах апартмент хотхоны үйлчилгээтэй орон сууцны барилгын 58,14 м.кв талбайг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,54 м.кв талбай гаргуулах болон 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг автомашины зогсоол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчийн хамтран ажиллах гэрээний үүрэгт нэмэлт зардлын ногдох хувь 110,827,806 төгрөг, түшиц ханыг барихад гаргасан зардлын ногдох хувь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг автомашины зогсоолыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 909,750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 995,039 төгрөг /712,089 төгрөг, 282,950 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан 58,14 м.кв-ыг зохигчдын хооронд байгуулсан гэрээнд заасан 1 м.кв-ын үнэлгээ болох 2,000,000 төгрөгөөр тооцож, тухайн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 739,350 төгрөгийг хариуцагч Хөх б******* эх ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Хөх б******* эх ХХК-аас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах апартмент хотхоны үйлчилгээтэй орон сууцны барилгын 58,14 м.кв талбайг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,54 м.кв талбай гаргуулах болон 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг автомашины зогсоол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчийн хамтран ажиллах гэрээний үүрэгт нэмэлт зардлын ногдох хувь 110,827,806 төгрөг, түшиц ханыг барихад гаргасан зардлын ногдох хувь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг автомашины зогсоол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 909,750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 995,039 төгрөг /712,089 төгрөг, 282,950 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөх б******* эх ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 739,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г*******од олгосугай.
3.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2022/19430 дугаар захирамжаар авсан хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР