Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/02473/И |
Дугаар | 181/ШШ2024/01480 |
Огноо | 2024-04-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/01480
2024 04 10 181/ШШ2024/01480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Батхуяг, шүүгч Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Г.Ж /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: өөрийн байранд байрлах, *** ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бусаар нийтийн эзэмшлийн автозамыг хаасан, үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учруулсан хохирол 793,342,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Барилга албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх, хохирол 796,471,880 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д,
Хариуцагчийн төлөөлөгч: П.А,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ганпүрэв,
Иргэдийн төлөөлөгч: Б.М, Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ж хариуцагч *** ХХК-д холбогдуулан хууль бусаар нийтийн эзэмшлийн автозамыг хаасан, үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учруулсан хохирол 793,342,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Г.Ж нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Газар худалдах худалдан авах гэрээ-ний дагуу иргэн Ш.Н-с *** тоот хаягт байрлах 581 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн ** улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын *** дугаартай, мөн гудамжны 220 тоот хаягт байрлах 617 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн *** улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын *** дугаартай газрыг тус тус худалдан авч газар өмчлөх эрхийн ***, *** дугаар бүхий гэрчилгээ авсан.
Уг газарт барилга барихаар иргэн Ш.Н нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлөө авсан байсан бөгөөд уг зөвшөөрөл нь газар өмчлөх эрхийн хамт Г.Ж-ийн нэр дээр шилжин бүртгэгдсэн.
1.2. Тус зөвшөөрлийн дагуу 12 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар төлөвлөгдсөн байсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2013/47 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, улмаар холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан байсан.
1.4. Үүний дараа 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 400/2014 дүгээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч сунгалт хийлгэн барилгын ажлаа гүйцэтгэсэн.
1.5. Барилгын ажил эхлүүлэх үеэс эхлэн *** ХХК нь янз бүрийн аргаар барилгын ажлыг саатуулах, зогсоолгох, өмчлөх эрх бүхий газартаа нэвтрэх эрхийг хязгаарлах зэргээр удаа дараагийн хууль бус үйлдэл гаргаж байсан.
1.6. *** ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэгч Г.Ж-ийн газрыг өөрийн эзэмшлийн газартай давхацсан болон Г.Ж-ийн барилга барих холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, уг маргаан Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж *** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
1.7. Тус компанийн энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд барилга хүлээн авах улсын комисс ажиллахаас татгалзаж 1 жил гаруй хугацаанд баригдаж дууссан барилгыг хүлээн авалгүй хугацаа алдуулж ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл, *** ХХК-ийн шүүхэд гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлээс болоод нэхэмжлэгч Г.Ж орон сууцны барилгаа бусдад худалдан борлуулах боломжгүй болсон бөгөөд уг хугацаанд барилгын 1 мкв талбайн үнэ 1,000,000 орчим төгрөгөөр буурсан.
1.8. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан барилгын ажил зогсоолгох талаар нэхэмжлэл гаргаж шүүхээс захирамж гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр барилгын ажлаа зогсоож шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар шаардлага хүргүүлж байсан. Уг захирамжид миний зүгээс гомдол гаргаж хууль бус болохыг тогтоолгон захирамжийг хүчингүй болгуулсан юм.
1.9. *** ХХК нь 2014 оны 5 дугаар сараас эхлэн Г.Ж-ийн өмчлөлийн газартаа орох замыг хууль бусаар хаах, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам дээр хязгаарлах, төмөр шон зоож өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байсан. Үүнийг нэг бүрчлэн дурдвал:
а. 2014 оны 5 дугаар сард манай барилгын ар талаар явдаг нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн компанийн үүдэнд машин тавин хааж ажил хийх боломжгүй болгож өмчлөх эрх бүхий газартаа автомашинаар орох боломжгүй болгосон.
б. Мөн барилгын аюулгүй ажиллагаа гэх нэрэн дор хамгаалалтын шатыг газраас 2.8 м өндөрт засаж газар шорооны ажил хийхэд шороо ачих машин багтахгүй болгосон.
в. 2014 оны 9 дүгээр сард мөн газар шорооны ажил эхлүүлэх гэтэл 5 тн гэсэн хязгаарлалт бүхий тэмдэг хууль бусаар авч тавьсан байсан. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газраас уг асуудлыг тодруулахад тэмдэг олгосон талаар хэн ч мэдэхгүй байсан.
г. 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 5 тн-ын даацын машинаар шороо зөөх гэсэн боловч 2014 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө өөрийн хашааныхаа хаалгыг нийтийн эзэмшлийн зам талбай руу сунгаж барьж машин явах боломжгүй болгосон.
д. 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр жингийн хязгаарлалт 5 тн гэсэн тэмдгийг 2,5 тн болгон өөрчилж өндрийн хязгаарлалтыг 1,6 м болгон суудлын жижиг тэрэг багтаж орох боломжгүй болгосон.
*** ХХК-ийн дээр дурдсан үндэслэлгүй, хууль бус үйлдлүүд нь миний барилгын ажлаа хэвийн явуулах, шударгаар эд хөрөнгө бий болгон өмчлөх, үр шимийг нь хүртэх зэрэг хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.
б. Барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулснаас барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээслэх, тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нийт 119,820,000 төгрөгийн шууд нэмэлт зардал гарч хохирол учирсан.
в. Барилгын ажлыг гүйцэтгэх кран *** ХХК-ийн хууль бус үйлдлээс болж нэвтрэх боломжгүй болж подем ажиллуулж нийт 32,760,000 төгрөгийн зардал гарсан.
г. Барилга угсралтын ажил удааширч нэмэлт ажиллах хүч авах шаардлага үүсч, 9 сарын хугацаанд нэмж ажилтан авч ажиллуулсны улмаас тэдэнд төлсөн ажлын хөлс 6,452,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Мөн барилгын бараа материал хадгалалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр харуул, хамгаалалтын ажилтан авч нийт 9,000,000 төгрөгийн ажлын хөлс олгосон.
д. *** ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж цемент авсан бөгөөд төлбөрт нь барьж буй орон сууцнаас өгөхөөр тохиролцож 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон.
Тус компани нь хугацаандаа цементээ нийлүүлсэн боловч манай зүгээс *** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс шалтгаалан хугацаандаа байраа ашиглалтад оруулж чадаагүй. Ингээд *** ХХК-аас надад албан шаардлага ирүүлсэн бөгөөд дээрх хугацаанд орон сууцны м.кв-ын үнэлгээ унаж 2,500,000 төгрөг болоод байна. *** ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулж орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2,500,000 тегрөг болгон бууруулж өгөхөөр тохиролцсон. Үүний зөрүүд 74,400,000 төгрөгийн шууд хохирол надад учраад байна.
е. *** ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Арилжааны гэрээ байгуулж 631,990,000 төгрөгийн бетон зуурмаг авахаар тохиролцож төлбөрт нь 100 хувь орон сууц өгөхөөр тохиролцсон. Гэтэл мөн л дээр дурьдсан шалтгаанаар миний зүгээс орон сууцаа хугацаанд ашиглалтад өгч чадаагүйн улмаас 1 м.кв нь 3,500,000 төгрөгийн үнэтэй байрыг 2,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүний зөрүүд надад 180,560,000 төгрөгийн шууд хохирол учирсан.
ё. 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Барилгын гадна фасадны ажил гүйцэх бараа материал нийлүүлэх гэрээ-г Б цамхаг ХХК-тай байгуулж энэхүү гэрээгээр Б цамхаг ХХК нь барилгын гадна фасадны материал нийлүүлж, фасадны ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд миний зүгээс ажлын хөлс болон материалын үнэд нийт 166,250,000 төгрөг төлөхөөр тохирч уг төлбөрөө барьж буй барилгаас 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-ыг нь 3,500,000 төгрөг тооцож төлөхөөр гэрээлсэн болно.
ж. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цонхны ажил гүйцэтгэх гэрээ-г *** ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу 166,250,000 төгрөгийн ажил хийлгэж миний зүгээс 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-ыг нь 3,500,000 төгрөг тооцож гэрээ байгуулсан.
з. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээ-г *** ХХК-тай байгуулсан бөгөөд нийт 191,205,000 төгрөгийн хаалга нийлүүлж суурилуулахаар тохирч гэрээний үнэд миний зүгээс 54,63 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг нь 3,500,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон.
и. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г *** ХХК-тай байгуулж нийт 125,370,000 төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ авахаар болсон. Энэхүү гэрээний төлбөрт 35,82 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон.
й. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Цахилгаан холбоо дохиоллын бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-г *** ХХК-тай байгуулж 291,620,000 төгрөгийн үнэ бүхий 2 байрыг ажлын хөлс болон материалын үнэд төлөхөөр тохиролцсон болно.
к. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сантехникийн бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-г *** ХХК-тай байгуулж 260,400,000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авч мөн дүнтэй 2 ширхэг байр өгөхөөр харилцан тохиролцсон.
Дээрх бүх бараа материал болон гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд миний зүгээс барьж буй барилгаас орон сууц өгөхөөр тохиролцсон боловч *** ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас хугацаандаа барилгаа ашиглалтад оруулж шилжүүлэн өгч чадаагүй болно.
Хугацаандаа байрыг ашиглалтад оруулаагүй улмаас Б цамхаг ХХК-д 43,700,000 төгрөг, *** ХХК-д 47,500,000 төгрөг, *** ХХК-д 54,630,000 төгрөг, *** ХХК-д 35,820,000 төгрөг, *** ХХК-д 83,320,000 төгрөг, 74,400,000 төгрөг, нийт 339,370,000 төгрөгийн хохирол учирсан.
Иймд эксковатор, хово машины сул зогсолт, сул явалт 27,280,000 төгрөг, нэмэлт тээвэр болон түрээсийн зардал 110,820,000 төгрөг, подем ажиллуулах хөлс 13,260,000 төгрөг, туслах ажилчдын болон харуул хамгаалалтын хөлс 47,652,000 төгрөг, Бэйст чойс ХХК-ийн нэмэлт төлбөр 74,400,000 төгрөг, *** ХХК нэмэлт төлбөр 180,560,000 төгрөг, гадна фасадны зардалд 43,700,000 төгрөг, цонхны ажилд 47,500,000 төгрөг, хаалганд 54,630,000 төгрөг, салхивчинд 35,820,000 төгрөг, цахилгаанд 83,320,000 төгрөг, сантехникийн зардалд 74,400,000 төгрөг, нийт 793,342,000 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:
Манай компанийн эрх ашиг зөрчигдсөн учраас бид шийдвэрлүүлэхээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Улсын бүртгэлийн алба зэрэгт хандсан. Төрийн чиг үүргийн дээд байгууллага, Хяналт шалгалтын газруудаас хэрэгжүүлэгч агентлаг байгууллагадаа үүрэг даалгавар өгдөг боловч шийдвэрлэгдээгүй, захиалагч Г.Ж нь ч төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/3304 тоот албан бичгээр шүүхээр шийдвэрлүүл гэсэн байдаг. Бид эрх ашгаа хамгаалуулахын тулд бүрэн үндэслэлтэйгээр шүүхэд хандсан.
Ер нь Г.Ж нь *** ХХК-ийн эрх ашгийг хөндөж, хууль бус үйл ажиллагаа явуулж, ажил саатуулж, газар руу маань сууриа оруулж барилгаа барьсан, өөрийнхөө ерөнхий төлөвлөгөөнд баталгаажсан 2 урсгалтай автозамтай мөртлөө манай баруун талын нарийн, том оврын ачааны автомашин орох хориотой замаар 15 тн, 30 тн-ын жинтэй том оврын автомашинуудаар явж манай ашиглалтыг нь хариуцаж байсан орон сууцны оршин суугчид, явган зорчигч иргэд бидний эд хөрөнгө, аюулгүй байдлыг, замын хөдөлгөөний дүрэм, хуулийг, эрх ашгийг зөрчсөн.
Г.Ж-ийн барилгын газар, барилга, төлөвлөлттэй холбоотой гарсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 11 удаагийн шаардлага, дүгнэлтийн биелэлтийг гаргаагүй бөгөөд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасны дагуу үндэслэлгүй гэсэн бол гомдол гаргаж дээд шатны байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, хүчингүй болгуулах гэж шүүхэд гомдол гаргаагүй" зэргээс үзэхэд илтэд зөрчилтэй байсны тод илрэл юм.
Түүнчлэн Г.Жийн барилгад шинээр олгогдсон 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг цуцлахыг шаардсан 3 удаагийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02-07/3344 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 7/949 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1152 тоот албан шаардлага гарсан боловч огт биелэгдээгүй.
Барилга хот байгуулалтын яамны 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 8/2685 тоот албан бичгээр ...Иргэдийн аюулгүй орчинд ая тухтай амьдрах бололцоог хангаж, Г.Жийн барилгын дээрх зөрчлийг яаралтай арилгуулах бодитой арга хэмжээ авах-ыг шаардсан ч биелэгдээгүй.
Г.Ж нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр *** ХХК -ийн хашааг эвдлэн сүйтгэж, улмаар манай газар руу оруулан газар ухаж, барилгын сууриа оруулж барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд газрын давхцал байгааг, Г.Ж нь *** ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн нь дараахь байдлаар тогтоогдсон байдаг. Үүнд:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 779 дугаартай Прокурорын тогтоолд ...Яллагдагч Г.Ж нь ...2014.09.09-ний өдөр 20ш бетонон хашааг нурааж эвдсэн зэрэг нь тогтоогдсон, Г.Ж нь гэм буруугаа хүлээсэн. гэж, /1хх-198-199/
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 533 дугаар шийдвэрт ...*** ХХК-ийн эзэмшлийн газар дээр зүүн талаар нь 5.4м2, зүүн доод талаар нь 4.4 м2 талбайтайгаар тус тус давхцуулан оруулсан зөрчил магадлан хэмжилтээр илэрсэн гэсэн, /1хх-58-59/
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/173 тоот, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1/347 тоот албан бичгүүдээр ...*** ХХК-ийн эзэмшлийн газрууд нь 2006 онд мэдээллийн санд орсон, хажуу зүүн талын Г.Жийн барилга барьсан газруудыг 2010 онд мэдээллийн санд оруулахдаа ***" ХХК-ийн газар дээр давхцуулан оруулсан байна, ..давхцлыг арилгах арга хэмжээ авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт шаардаж хүргүүлсэн тухай гэж магадлан хэмжилтээр батлагдсан, /1хх-180/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 02-03/3742 тоот албан бичигт ..Г.Жийн барилгын суурийн хэмжилт хийхэд иргэн Г.Ж нь *** ХХК-ийн эзэмшил газар луу орж байгаа нь тогтоогдсон.., /1хх-177-178/
Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1143 тоот албан бичгээр ...бусдын эзэмшил газар руу оруулж барилгын суурийг эхлүүлсэн байгаа асуудлаар танай байгууллага нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж шийдвэрлүүлнэ үү гэж,
Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3/8029 тоот албан бичгээр ...Мэргэжлийн хяналтын газарт хандан геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна уу гэж,
***
ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/10 тоот кадастрын хэмжилт хийсэн актад Г.Жийн барьж буй орон сууцны барилгын суурь нь баруун хойд хэсэгтээ 0.25 м, дунд хэсэгтээ 0.23 м, баруун урд хэсэгтээ 0.22 м-ээр *** ХХК-ийн эзэмшлийн хил рүү 6,35 м2 талбайгаар орж байгаа нь тогтоогдлоо. гэж, /3хх-70-72/
*** ХХК-ийн Эргэлтийн цэгүүдийг нь газар дээр бэхэлсэн нэгж талбарын акт, зураг-т Г.Жийн барилгын суурь нь урд хэсгээрээ 0.26 м, хойд хэсгээрээ 0,27 м-ээр *** ХХК-ийн хилийг давсан, /3хх-77-78/
*** ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01/12 дугаартай Кадастрын хэмжилт хийсэн акт, бүдүүвч зураг-т Г.Ж-н барьж буй орон сууцны барилгын консоль нь хойд хэсгээрээ 12.66 см, дунд хэсгээрээ 14.15 см-ээр, урд хэсгээрээ 16.34 см-ээр *** ХХК-ийн эзэмшил хил рүү 3,31 м2 талбайгаар орж байгаа нь тогтоогдлоо гэж,
...Манай байгууллагын чиг үүрэгт газар олголт, барилгын улаан шугам тавих ажил байдаггүй тул уг асуултад холбогдох мэргэжлийн байгууллагаас тодруулга авна уу гэж Захиргааны хэргийн шүүхийн шинжээч Барилгын хөгжлийн төвөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/640 тоот албан бичиг ирүүлж, газрын асуудлаар хариулаагүй. /5хх 87-90/,
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаартай шийдвэрт 9.8 м2 бүхий газрын давхцал байна гэж газрын зөрчил байгааг үгүйсгээгүй юм. /1хх-63/
Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/3544 тоот албан бичигт ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Ойн гудамжны 221, 220 тоот Г.Ж, Ш.Н нарын эзэмшил, өмчлөлийн газар Нийслэлийн өмчлөлийн харилцааны газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэснээс үзэхэд Г.Жийн хууль ёсны газар эсэх нь ч эргэлзээтэй юм. /1хх-58/
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай *** ХХК-иас хүсэлт гаргасан ч Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар оролцуулаагүй. Мөн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар Байгаль орчин, газрын хяналтын улсын байцаагч Х.Н, шинжээч Барилгын хөгжлийн төвийн магадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.С, Хот байгуулалтын хяналтын улсын байцаагч Т.Г, Автозамын хяналтын улсын байцаагч Д.Д нарыг гэрчээр оролцуулаагүй.
Мөн Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/1047 тоот албан бичигт Г.Жийн барилга нь 24.8м х 15.8м харьцаатай, 24.8м хэмжээтэй талаараа харьцаж байгаа тул хоёр барилга тууш талаараа харьцаж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэсэн байдаг. Гэтэл шинжээчээр ажилласан байгууллагын гаргаж өгсөн бичгүүд нь зөрүүтэй байгааг арилгаагүй.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглосон байдаг.
Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0681 дугаартай магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар нотлох баримтыг гүйцэтгэх, үнэлж дүгнэсэн, үндэслэл, тайлбараа тусгаагүй зөрчсөн гэж дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь уг шийдвэр бүрэн үндэслэлтэй болоогүйн нэг илрэл юм.
Мөн хууль бусаар, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ч манай шаардлагыг хүлээн авахгүй байсан юм.
2.2. Г.Ж нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барилгаа барьж дуусгасан, барилгаа ашиглалтад оруулж чадаагүй гэх нь үндэслэлгүй юм. Учир нь:
Г.Жийн 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай Зөвшөөрлийн хугацаа сунгалт дээр 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаа сунгагдсан байдаг.
Мөн *** корпорейшн ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 223/2015 дугаартай Г.Жийн барилгын барилга угсралтын зургийн магадлалын дүгнэлт 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу барилгын ажлаа эхлүүлснээс хойш 13 сарын дараа гарч баталгаажсан байтал үүнээс хойш дөнгөж нэгхэн сарын дараа барилгаа барьж дуусгасан гэх нь боломжгүй, бодит биш юм. /2хх-15/
*** корпорейшн ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 24/2015 дугаартай Г.Жийн барилгын ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлт-ийн зургийн магадлалын дүгнэлтээр Г.Жийн барилгын зураг төсөл боловсруулах гэрээтэй **" ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 019/2014 дугаартай гэрээгээр 1,5 сарын дараа зургийг бэлэн болно гэсэн боловч 2015 оны 10 дугаар сарын 19-нд зураг нь бэлэн болж баталгаажсан нь, зургийн хугацаа 13 сараар хоцорсон нь ч харагдана. /2хх-14/
Түүнчлэн 2014-2017 онуудад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч Г.Жийн барилгын зүүн талын 50 дугаар байрны иргэн М.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагчаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, гуравдагч этгээдээр Г.Ж оролцсон маргаан явагдаж байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 927 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0086 дугаартай магадлал гарсан.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/173 дугаартай дүгнэлтээр Г.Жийн 581 м2, 617 м2 талбайтай нэгж талбар газруудыг 2010 онд *** XXX-ийн газар дээр давхцуулан оруулсан төдийгүй мэдээлийн санд оруулахдаа нэгж талбарын ** дугаар бүхий 2727 м2 талбайтай 50 дугаар байрны газартай давхцуулсан гэж магадлан хэмжилтээр гаргасан байдаг. /3хх-73-74/
2.3. Г.Ж нь нэхэмжлэлийн шаардлагадаа хууль бусаар нийтийн эзэмшлийн авто замыг хаасан гэсэн нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Г.Жийн барилга руугаа орох орц гарцыг хааж, нэвтрэх боломжгүй болгоогүй, бидэнд хамааралгүй болно. Учир нь Г.Ж нь 2014 оны 5 дугаар сард анх барилгын ажлаа эхлэх гэж зүүн талын *** компанийн замнаас салаалсан, 50 дугаар байрны хойд талаарх 2 урсгалтай автозамаар өөрийнхөө барилга барих газар руугаа газар шорооны ажлын экскаватороо оруулсан. Манай хажуу талын замаар бол экскаватор орж багтахгүй.
Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д хянагдаж баталгаажсан ерөнхий төлөвлөгөөг зөрчих, дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэснийг Г.Ж зөрчсөн, ерөнхий төлөвлөгөөнд заагдсан орц гарц, автозамаа өөрчлөх эрхгүй этгээд юм.
Нэхэмжпэгч Г.Ж нь ерөнхий төлөвлөгөөний дагуу зүүн талаас буюу ** компанийн гэж нэршсэн автозамаас салаалсан 50 дугаар байрны хойгуур орох орц гарц авто замтай төлөвлөгдсөн болох нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/47 архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, 2013/47 архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Нийслэлийн ерөнхий архитектор Н.Н баталсан, ** ХХК-ийн гүйцэтгэсэн ерөнхий төлөвлөгөөний зураг дээр 3 дугаартай орон сууцны 50-р байр, 4 дугаартай *** ХХК-ийн барилгуудын хооронд автозам тусгагдсан, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас нотлох баримтаар ирүүлсэн Г.Жийн газрын зүүн хойд талаасаа харагдах байдал /2012/, фото, Г.Жийн газрын ерөнхий байдал фото зураг, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 467 архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем, Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нийн баталсан, ** ХХК-ийн гүйцэтгэсэн ерөнхий төлөвлөгөөний зураг дээр 2 дугаартай болон одоо байгаа барилгуудын хооронд автозам тусгагдсан, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас /НЕТГ/ нотлох баримтаар ирүүлсэн Г.Жийн барилгын Талбайн зохион байгуулалт-ын зураг дээр зөвхөн зүүн талынхаа автозамыг ашиглаж барилгаа барихаар төлөвлөж, зөвшөөрөгдсөн нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын инженер Ц.Т хянаж баталгаажуулсан Хот байгуулалтын мэдээллийн сангийн автозамын зураг-аас харагдана.
Нэхэмжлэгч Г.Жийн барилга хүртэлх зүүн талаас буюу ***гийн зам-аас буюу Парисын гудамж-наас 160м урттай замтайг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны 533 дугаартай шийдвэртэй хэргийн 4 дүгээр хавтаст хэргээс хуулбарлаж нотлох баримтаар ирүүлсэн 2014 оны фото зургууд, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас /НЕТГ/ нотлох баримтаар ирүүлсэн 2012 оны Автозам-тай фото зургаас харагдана. /5хх-84/
Г.Жийн барилгын зүүн талд нь байрлах Олимп 50 дугаар байрны иргэн Б.Н-ээс 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаснаар Г.Жийн барилгын ажил нь шалгагдаж, явагдах боломжгүй болж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний 02-07-84/178 дугаартай актаар зогсч, газар шорооны ажил хийгдээгүй юм. /1хх-165/
Нийслэлийн Авто замын газраас 2014 оны 5 дугаар сард Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.11 дэх 5тн-оос дээш бодит жинтэй тээврийн хэрэгсэл орохыг хориглоно" тэмдгийг тавьсан. /1хх-202/
*** ХХК-ийн 63 айлын Юнайтед апартмент хотхоны орон сууцны баруун талаарх болон Стар апартмент апартмент дипломат ажилтны хотхон орон сууцны зүүн талын Хорооллын дундах зам нь 3.2 метр өргөнтэй нарийнхан автозамын норм хангаагүй, Ганц урсгалтай, явган хүний замгүй, буцаж эргэх талбайгүй бөгөөд уг авто замын трассын дагуу доогуур 6000 вольтын өндөр хүчдэлийн 4 тэжээлийн кабель шугам, гудамжны 2 талаар өндрийн салбар шугам явж, байрладаг. Орчны аюулгүй байдлыг хангаж замыг сайжруулж, *** ХХК нь хөрөнгөөрөө замыг бетондож хучсан зам юм.
Г.Ж нь 2014 оны 9 дүгээр сард 2 дахь зөвшөөрлөө авч барилгын ажлаа эхлүүлэхдээ өөрийнхөө ерөнхий төлөвлөгөөний автозамаар явалгүй манай хажуу талын нарийн замаар барилгын газар шорооны том оврын автомашин явуулж Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.5-д зааснаар хянагдаж баталгаажсан ерөнхий төлөвлөгөөг зөрчих, дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэснийг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.11 дэх 5тн-оос дээш бодит жинтэй тээврийн хэрэгсэл орохыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн. Ер нь барилгын захиалагч нь БН6Д12-01-09 Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт дүрмийн 5.1,5.2,5.4-д заасны дагуу барилгын талбайн гадна хийгдэх бэлтгэл ажлыг хийж барилгад ашиглах замыг бэлтгэх, барьж байгуулах дүрмийг биелүүлж хангаагүй.
Ийнхүү Г.Жийн барилгын газар шорооны ажлын том оврын, хүнд даацын автомашинаар газар шорооны ажпаа хийж шороогоо зөөсөн, 15 тн орчим жинтэй машинаар арматур, материалаа зөөсөн.
Мөн 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 07:11 цагт манай барилгаас зүүлттэй байсан хүн тээврийн өргөгчийг /люлик/ татан боолтуудыг нь татан гулзайлгаж, гэмтээж хугалсан. Хүнд даацын автомашинууд удаан хугацаанд явснаас манай хашаа эвдэрсэн, мөн баруун талын хөрш *** ХХК-ийн 100 м урттай, 3 м өргөнтэй өндөртэй хашаа нь сууриараа хагарч эвдрэн аюултай байдал үүссэн.
*** ХХК-ийн 2015 оны 3 дугаар сард барьж ашиглалтад оруулсан, ашиглалтыг хариуцаж байсан Юнайтед апартмент 30Б байрны иргэд оршин суугчдаас том оврын автомашин явж 5тн жингийн хязгаарлалт хориглох тэмдгийг зөрчсөөр байгаад гомдол гаргаж гарын үсгээ зурж хүргүүлсэн, уг нарийн зам дээр явган зорчигч, иргэд, бусад автомашинуудад аюултай, дүрэм зөрчигдсөөр байсан учраас Замын цагдаагийн газраас удаа дараа арга хэмжээ авсан.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг Г.Жт ойлгуулах гэж, өөрийнхөө замаараа орж гардаг болгох гэж Замын цагдаагийн газраас удаа дараа зохицуулж, өндрийн хязгаарлалт хийж, том оврын ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж зохицуулалт хийсэн.
Харин 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2015/003 тоот албан бичигт ... Юнайтед апартмент орон сууцны байрны ашиглалтын үйл ажиллагааны хүрээнд орон сууцны эдэлбэр газарт байгаа автозамд өндрийн хязгаарлагч байгууламжийг үндэслэлгүйгээр 1,6 м өндөртэй байгуулсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.6-д заасан зөрчлийг агуулсан гээд...Механик хаалтын хэмжээг дундаж хэмжээтэй жип машин автомашин зорчихоор тооцож 2,3 м хүртэл өндөрсгөх гэсэн байх бөгөөд Замын цагдаагийн тасгийн дарга Б.Батзориг нь уг зам дээр ирж үзээгүй, тайлбар ч аваагүй, бичгийг хүлээлгэн өгөөгүй, манай барилгын шатан дээр тавьчихсан байсан бөгөөд ...Байрны, орон сууцны эдэлбэрт байгаа зам дээр ... тэмдэг байрлуулсан гэснийг нь манай хашааны баруун талын нийтийн эзэмшлийн замын тухай гэж ойлгох боломжгүй юм.
Албан мэдэгдэл нь албан шаардлага, даалгавар биш бөгөөд MNS 5140-1:2011 стандартын дагуу мэдээлэл лавлагааны, байр сууриа танилцуулах утгатай бичиг юм.
Замын цагдаагийн алба нь Замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцлийг таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах эрх, үүрэг бүхий хэрэгжүүлэн ажилладаг байгууллага.
Нийслэлийн Авто замын газар нь замын байгууламжийн арчлалт ашиглалтыг сайжруулж иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг ханган бүрдүүлж ажилладаг байгууллагууд юм.
Замын цагдаагийн байгууллага, Нийслэлийн авто замын газар болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл нь чиг үүргийнхээ дагуу ирээд жингийн, өндрийн хязгаарлалтын хориглох тэмдгүүдийг тавьж, зохицуулалтаа хийсэн. Ер нь бол Замын цагдаагийн газар болон Нийслэлийн Авто замын газрууд нь эрх чиг үүргийнхээ дагуу арга хэмжээ авч ажилласан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 779 дугаартай Прокурорын тогтоолд ...Яллагдагч Г.Ж нь 2014 оны 4 дүгээр сарын 28-29-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд *** ХХК-ийн газар доогуур байсан цахилгааны шугмыг ухаж гарган тасалсан, 2014 оны 5 дугаар сарын 03-нд 00-16УБЭ Леганз маркийн машины куперийг эвдсэн, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 20 ш бетонон хашааг нурааж эвдсэн зэрэг нь тогтоогдсон, Г.Ж нь гэм буруугаа хүлээсэн нь харагдана. /1хх-198,199/
Мөн харуул хамгаалалтын гэрээтэй Тэнгисийн шуурга ХХК-ийн захирал Л.Одсүрэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Прокурор дээр гэрчээр оролцож энэ хэрэгт манай харуул хамгаалалтын компани нь огт оролцоогүй гэж мэдүүлэг өгсөн. Г.Жийн эрүүгийн хэрэг нь тогтоогдсон байдаг. /1хх-198-199/
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-107/1500 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтэд ...иргэн Г.Жийн орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу 50 дугаар байрны хойд талаар авто замын орц, гарцыг төлөвлөснөөр авто тээврийн хэрэгслийг зорчуулах нь зүйтэй байна. гэж, /1хх-167/
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 107/47 тоот албан бичгээр *** ХХК-ийн 63 айлын орон сууцны баруун талаар гарах зам нь зураг төслийн дагуу 3.2 метр бөгөөд уг авто замын трассын дагуу доогуур 6000 вольтын өндөр хүчдэлийн 4 тэжээлийн кабель шугам, гудамжны 2 талаар өндрийн салбар шугам явдаг тул Замын цагдаагийн газраас авто замын даацын хязгаарлалт буюу Бүх жин нь 5 тонноос дээш тээврийн хэрэгсэл орох хориотой хориглох тэмдэг байрлуулсан байна. Иймд уг замаар том оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй гэж Г.Жт мэдэгдсэн. /1хх-240/,
Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05/8319 дүгээр албан шаардлагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэр бүхий албан тушаалтнууд нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар буюу автозамын даац, өндрийн хязгаарлалтын тэмдгийг буулгах шаардлага тавьсан нь чиг үүрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон. /1хх-172, Зхх-120/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40577 дугаартай захирамжийн улмаас Г.Жийн барилгын ажил саатаагүй болно