Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/01654

 

 

 

2024 04 22 181/ШШ2024/01654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Ц.Амармэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******, Төмөр зам,*******,******* тоотод оршин суух, *******,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,, 36 тоотод оршин суух Боржигин овогт Нарантуяагийн Наранбуян /РД:ЦБ85040864/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, Олимпын гудамж 19а,,, тоотод байрлах,  /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 175,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 175,000,000 төгрөгийг гаргуулан д, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 200,000,000 төгрөгийг гаргуулан д олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, Ц.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч нь хариуцагч Уорли инженеринг ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 175,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 175,000,000 төгрөгийг гаргуулан д олгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: миний бие -д барилгын ахлах ажилтнаар 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажилд орсон. Ажилд орсноос хойш хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод ажил үүргээ хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэж ирсэн. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хоёргүй сэтгэлээр тухай бүрд нь гүйцэтгэж алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 063/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Миний бие хариуцагчийн заасан ажлын байранд, түүний тогтоосон горимын дагуу, хариуцагчаас олгогдсон хөдөлмөрийн багаж хэрэгслийг ашиглан түүний удирдлага дор ажиллаж цалин хөлсөө авч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д ...байнгын ажлын байр гэж ажил олгогчийн ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг... гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, миний ажиллаж байсан ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байнгын ажлын байр болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан гэвч хариуцагч нь байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтан надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн болно. Учир нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин Г.Гэгээннаран минь төрсөн бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2 нас хүрсэн билээ. Мөн хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаанд тус байгууллагын удирдлагын зүгээс ажлын байрны дарамт үзүүлж хүйсээр ялгаварлан гадуурхан гүний уурхай руу орж танилцъя гэхэд оруулахгүй, танилцуулахгүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулж байсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, яс, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажил амралтын цагийг барьж ажилуулалгүй сүүлийн ростер /ээлж/-ийн турш 21-22 хоног дараалан шөнийн ээлжинд ажиллуулсан ажлын байрны дарамт, эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхсан зэргээс шалтгаалж миний бие сэтгэл санаа гүн хямралд орж 2 сартай жирэмсэн байхдаа зулбаж бие сэтгэлээрээ маш их хохирсон тул эрүүл мэнд сэтгэл санаа, ураг зулбуулсны хохиролд 350,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хэрэв хариуцагч олон хоногийн турш шөнийн ээлжинд ачаалалтай ажиллуулж, ядаргаанд оруулаагүй, эмэгтэй хүн гэж хүйсээр ялгаварлан гадуурхагдаж сэтгэл санааны гүн хямралд оруулаагүй бол миний бие 2 сартай байхдаа ураг зулбасан болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Жэйкобс Инженеринг ХХК-ийн Барилгын ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган, сэтгэл санаа, эрүүл мэнд, ураг зулбуулсны хохиролд 350,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгч тусална уу гэжээ.

 

2.    Хариуцагч Уорли инженеринг ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэрэг шүүхэд 2019 оны 04 сарын 23-ны өдөр Монгол улсын иргэн Ширэндэв овогтой Ариунжаргалын зүгээс -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлд компани нь 2017 оны 09 сарын 17-ны өдөр тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон хэмээн дурдсан байна. Түүнчлэн нь ажлын байрны дарамт, хүйсээр ялгаварлан гадуурхсан зэргээс шалтгаалж эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 175,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 175,000,000 төгрөгийг компаниас нэхэмжилсэн байна. Компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

2.1       Хугацаатай хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр эсэх тухай:

а/ -тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд компани нь ыг Оюу толгой төслийн талбай дахь Барилгын хэлтэс-т Барилгын ахлах ажилтан албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. тус гэрээний дагуу нь 2017 оны 09 сарын 17-ны өдрөөс компанид ажиллаж эхэлсэн.

 

б/ Талууд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаа /үүнд 2017 оны 09 сарын 17-ний өдрөөс 2018 оны 09 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааг оруулан/-тай байгуулахыг тусгайлан харилцан тохиролцсон. /Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцоо/. 2018 оны 11 сарын 30-ны өдөр талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Компанийн үйл ажиллагаа нь төслийн үе шатуудтай шууд холбоотой буюу түүнээс бүрэн хамааралтай байдаг бөгөөд ын эрхэлж байсан албан тушаал нь -тай байгуулсан гэрээний дагуу төслийн үе шатанд тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд компанид туслах чиг үүрэгтэй байсан тул талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцоо хийсэн байдаг.

 

с/ Тухайн албан тушаал нь төслийн үе шатанд зөвхөн тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай байсан бөгөөд төслийн үе шат хэрэгжиж дуусахад компанид цаашид шаардлагагүй болох байсан тул тус албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 23.2.3 дахь хэсэгт заасны дагуу түр ажлын байр байсан.

 

d/ ын ажиллаж байсан төслийн үе шатны тодорхой ажил дууссан тул 2019 оны 03 сарын 31-ний өдөр ын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болгосон.

 

е/ Түүнчлэн талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг ажлын санал болон Хөдөлмөрийн гэрээнд дараах байдлаар тусгайлан харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнд:

1. Ажлын саналд: Барилгын ахлах ажилтан албан тушаалыг түр ажлын байр байхаар тодорхой тусгасан. Учир нь компани нь -тай богино хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд ын албан тушаал нь уг гэрээг хэрэгжүүлэхэд компанид туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй байна.

2.2 Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтад: албан тушаал нь 12 сарын хугацаатай түр ажлын байр /үүнд 3 сарын туршилтын хугацааг оруулан/ байхаар тусгасан. Учир нь компани нь -той богино хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд ын албан тушаал нь уг гэрээг хэрэгжүүлэхэд компанид туслалцаа үзүүлэх үүрэгтэй байна.

 

f/ Хэрэв нь түр ажлын байр, хугацаатай хөдөлмөрийн гэрээ болон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцооны талаар гомдолтой байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Учир нь Хөдөлмөрийн хуулийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс /байхгүй тохиолдолд шүүхэд/-т гомдлоо гаргахаар заасан. нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцооны талаар 2017 оны 09 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах үедээ бүрэн мэдэж байсан. Мэдээгүй байсан ч тэрбээр хөдөлмөрийн хуулийн 129.1-ийн дагуу шүүхэд мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан ч энэ талаар огт гомдол гаргаагүй. Тиймээс хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр байсан эсэх талаар гомдол гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа түүний хувьд дуусгавар болсон бөгөөд тэрээр энэ талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна.

 

2.2         Хөдөлмөрийн хуульд заасан хамгаалалтын тухай:

 

а/ Компанийн хувьд Хөдөлмөрийн хуулийн 100.1 дэх хэсэгт заасан гурав хүртэлх настай хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон заалтыг зөрчиж ыг ажлаас халсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсгийн зохицуулалт нь зөвхөн Хөдөлмөрийн хуулийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тохиолдолд үйлчилдэг.

б/ харин компани нь Хөдөлмөрийн хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь тус хуулийн 37.1.3 дахь хэсэгт заасны дагуу дуусгавар болсон. Иймээс Хөдөлмөрийн хуулийн 100.1 дэх хэсэгт заасан хамгаалалт д хамаарахгүй бөгөөд компани тус заалтыг зөрчөөгүй болно.

 

2.3       Хүйсээр ялгаварлан гадуурхсан тухай:

 

а/ Хүйсээр ялгаварлан гадуурхсан талаар ын нэхэмжлэлдээ дурдсан асуудлыг компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь компани ажлын байрны бүх төрлийн ялгаварлан гадуурхалт /үүнд хүйсээр ялгаварлан гадуурхахыг оруулан/ болон хүчирхийллийг үл тэвчих хатуу бодлого баримталдаг. Компанийн зүгээс түүний ажилтан, албан тушаалтнууд нь ёс зүйн дүрэм болон бусад холбогдох журам /дүрэм, журам/-д заасны дагуу хоорондоо /гадаад, Монгол ажилтнуудыг оруулан/ аюулгүй, ажил хэрэгч, хүндэтгэлтэй харьцдаг таатай ажлын орчинг бүрдүүлэх арга хэмжээг ямагт авч хэрэгжүүлдэг.

б/ Ажилтнаас гаргасан аливаа гомдлыг компанийн гомдол хянан шийдвэрлэх журам МОН-СҮАЖ 611-д заасны дагуу тухай бүр хянан шийдвэрлэх ёстой байдаг. Үүний хүрээнд нь хүйсээр ялгаварлан гадуурхсантай холбоотой гомдлоо компанид албан ёсоор гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч ын зүгээс компанид хандан аливаа гомдол гаргаж байгаагүй болно.

 

2.4       Эдийн бус гэм хорын тухай

 

а/ компанийн зүгээс ыг түүний сүүлийн ээлжийн турш 21-22 хоног дараалан шөнийн ээлжинд ажиллуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Төслийн талбайн сүүлийн ээлжиндээ 7 өдрийн турш буюу 2019 оны 02 сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 сарын 03-ны өдрийн хооронд шөнийн ээлжинд ажилласан байдаг. Компани нь холбогдох хууль тогтоомжид /үүнд Хөдөлмөрийн хуулийн оруулан/ заасан ажил, амралтын цагийн шаардлагыг бүрэн хангаж ажилладаг. нь өөрөө шөнийн ээлжинд ажиллахаар хүсэлт гаргаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр шөнийн ээлжид ажиллаж байсан. Шөнийн ээлж цалин олговор өндөр байдаг учраас ажилтнууд нийтээрээ шөнийн ээлжинд ажиллах сонирхол өндөртэй байдаг. Түүнчлэн нь компанид ажиллах хугацаандаа жирэмсэн болсон тухайгаа компанид мэдэгдэж байгаагүй төдийгүй түүнтэй хамтран ажиллагсад нь /үүнд харьяалах удирдах албан тушаалтнуудыг оруулан/ тэр талаар огт мэдээгүй байдаг.

 

б/ Компанийн зүгээс ыг ураг зулбасан явдлууд нь олон хоног шөнийн ээлжид ажилласан болон ажлын байран дээр ялгаварлан гадуурхагдсанаас болсон гэдгийг үгүйсгэж байна. Ураг зулбасан явдал болон ажлын байр, ажлын байрны нөхцөл нь хоорондоо аливаа шалтгаант холбоо байхгүй гэж бид үзэж байна. Бодит нөхцөл байдал нь тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй учраас гадаад орчны нөлөөлөл, ерөнхий сэтгэл санааны хямрал болон генетикийн хүчин зүйл зэрэг ын ажлын орчин нөхцөлөөс үл хамаарах хүчин зүйлийн улмаас түүний ураг зулбасан байх боломжтой.

 

с/ Хэрэв өөрийн ажлын нөхцөл нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн бол тэрээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандан гомдол гаргах эрхтэй байсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тохиолдолд комисс ын ажлын нөхцөлийн талаар дүгнэлт гарган түүний ажлын цагийг багасгах эсхүл эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх үүрэг өгөх байсан. Хөдөлмөрийн хуулийн 170.1 дэх хэсэгт хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах эсхүл эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно гэж заасан. Үүнтэй холбоотойгоор комисс эсхүл ын зүгээс компанид ямар ч гомдол, дүгнэлт ирүүлж байгаагүй. нь Хөдөлмөрийн хуулиар өөрт олгогдсон эрхийг зохих ёсоор хэрэгжүүлж байгаагүй гэж бид үзэж байна.

д/ Иймээс компанийн зүгээс д аливаа нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.          Нэхэмжлэгч нь хариуцагч Уорли инженеринг ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 200,000,000 төгрөгийг гаргуулан д олгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: миний бие -д талбайн администратор /орчуулагчаар/ 2017 оны 09 сарын 21-ний өдөр ажилд орсон. Ажилд орсноос хойш хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод ажил үүргээ хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэж ирсэн. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хоёргүй сэтгэлээр тухай бүрд нь гүйцэтгэж алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 062/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Миний бие хариуцагчийн заасан ажлын байранд, түүний тогтоосон горимын дагуу, хариуцагчаас олгогдсон хөдөлмөрийн багаж хэрэгслийг ашиглан түүний удирдлага дор ажиллаж цалин хөлсөө авч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ...байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж, хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг... гэж заасан. Өөрөөр хэлбэл, миний ажиллаж байсан ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байнгын ажлын байр болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан. Гэвч хариуцагч нь байнгын ажлын байранд ажиллаж буй надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаанд тус байгууллагын удирдлагын зүгээс ажлын байрны дарамт үзүүлж байсан, мөн удаа дараа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулдаг, өөр ажилд шилжин ажиллах нөхцөл боломжийг хааж боогдуулж байсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх заалтад ..ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах... гэж зөрчиж байна. Энэ талаар нь удирдлага байгууллага болох Оюу толгой ХХК, компаниудад мэдэгдэхэд хариуцагч байгууллага үүнд дургүйцэж, гомдол гаргадаг ажилтантай ажиллахгүй гэж хэлээд хугацаа дуусангуут ажлаас халсан. Мөн миний бие хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2 удаа ураг зулбасан. Энэ нь хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажил амралтын цагийг барьж ажиллуулалгүй орчуулагчаар ажиллаж байх үед ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт зэргээс шалтгаалж сэтгэл санаа хямарч ураг зулбаж, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 200,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж -ийн төслийн талбайн администратор /орчуулагчийн/ ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 200,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгч тусална уу гэжээ.

 

4.          Хариуцагч Уорли инженеринг ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2019 оны 04 сарын 23-ны өдөр Монгол улсын иргэн Нарантуяа овогтой Наранбуянгийн зүгээс -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлд компани нь 2017 оны 09 сарын 21-ний өдөр тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон хэмээн дурдсан байна. Түүнчлэн нь ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт зэргээс шалтгаалж эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 200,000,000 төгрөгийг компаниас нэхэмжилсэн байна. Компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

4.1     Хугацаатай хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр эсэх тухай:

а/ -тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд компани нь г Оюу толгой төслийн талбай дахь Чанарын хэлтэс-т Төслийн талбайн захиргааны ажилтан/орчуулагч-чанарын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Тус гэрээний дагуу нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс компанид ажиллаж эхэлсэн.

б/ Талууд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаа /үүнд 2017 оны 12 сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааг оруулан/-тай байгуулахыг тусгайлан харилцан тохиролцсон. /Хугацаа хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцоо/. 2018 оны 10 сарын 10-ны өдөр талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Компанийн үйл ажиллагаа нь төслийн үе шатуудтай шууд холбоотой буюу түүнээс бүрэн хамааралтай байдаг бөгөөд гийн эрхэлж байсан албан тушаал нь -тай байгуулсан гэрээний дагуу төслийн үе шатанд тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд компанид туслах чиг үүрэгтэй байсан тул талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцоо хийсэн байдаг.

с/ Тухайн албан тушаал нь төслийн үе шатанд зөвхөн тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай байсан бөгөөд төслийн үе шат хэрэгжиж дуусахад компанид цаашид шаардлагагүй болох байсан тул тус албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 23.2.3 дахь хэсэгт заасны дагуу түр ажлын байр байсан.

d/ гийн ажиллаж байсан төслийн үе шатны тодорхой ажил дууссан тул 2019 оны 03 сарын 31-ний өдөр гийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болгосон.

е/ Түүнчлэн талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг ажлын санал болон Хөдөлмөрийн гэрээнд дараах байдлаар тусгайлан харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнд:

1. Ажлын саналд: Төслийн талбайны захиргааны ажилтан/орчуулагч-чанарын албан тушаалыг түр ажлын байр байхаар тодорхой тусгасан. Учир нь компани нь -тай богино хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд гийн албан тушаал нь уг гэрээг хэрэгжүүлэхэд компанид туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй байна.

2. Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтад: албан тушаал нь 12 сарын хугацаатай түр ажлын байр /үүнд 3 сарын туршилтын хугацааг оруулан/ байхаар тусгасан. Учир нь компани нь -той богино хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд гийн албан тушаал нь уг гэрээг хэрэгжүүлэхэд компанид туслалцаа үзүүлэх үүрэгтэй байна.

f/ Хэрэв нь түр ажлын байр, хугацаатай хөдөлмөрийн гэрээ болон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцооны талаар гомдолтой байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Учир нь Хөдөлмөрийн хуулийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс /байхгүй тохиолдолд шүүхэд/-т гомдлоо гаргахаар заасан. нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцооны талаар 2017 оны 09 сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах үедээ бүрэн мэдэж байсан. Мэдээгүй байсан ч тэрбээр хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-ийн дагуу шүүхэд мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан ч энэ талаар огт гомдол гаргаагүй. Тиймээс хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр байсан эсэх талаар гомдол гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа түүний хувьд дуусгавар болсон бөгөөд тэрээр энэ талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна.

 

4.2       Ажлын байрны бэлгийн дарамт болон ажлын байрны дарамтын тухай:

а/ Ажлын байрны дарамт /үүнд бэлгийн дарамтыг оруулан/-ын талаар гийн нэхэмжлэлдээ дурдсан асуудлыг компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь компани ажлын байрны бүх төрлийн дарамт /үүнд бэлгийн дарамтыг оруулан/ болон хүчирхийллийг үл тэвчих хатуу бодлого баримталдаг. Компанийн зүгээс түүний ажилтан, албан тушаалтнууд нь ёс зүйн дүрэм болон бусад холбогдох журам /дүрэм, журам/-д заасны дагуу хоорондоо /гадаад, Монгол ажилтнуудыг оруулан/ аюулгүй, ажил хэрэгч, хүндэтгэлтэй харьцдаг таатай ажлын орчинг бүрдүүлэх арга хэмжээг ямагт авч хэрэгжүүлдэг.

б/ ажилтнаас гаргасан аливаа гомдлыг компанийн гомдол хянан шийдвэрлэх журам МОН-СҮАЖ 611-д заасны дагуу тухай бүр хянан шийдвэрлэх ёстой байдаг. Үүний хүрээнд нь ажлын байрны дарамт болон дарамттай холбоотой гомдлоо компанид албан ёсоор гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч гийн зүгээс компанид хандан аливаа гомдол гаргаж байгаагүй болно.

 

4.3     Эдийн бус гэм хорын тухай

а/ Компанийн төслийн талбайн бүх ажилтнууд 4 долоо хоног ажиллаад 2 долоо хоног амрах ээлжийн хуваарийн дагуу ажилладаг. Компани нь холбогдох хууль тогтоомжид /үүнд Хөдөлмөрийн хуулийн оруулан/ заасан ажил, амралтын цагийн шаардлагыг бүрэн хангаж ажилладаг. Тиймдээ ч аливаа төрийн байгууллагаас /үүнд мэргэжлийн хяналтын байгууллагыг оруулан/ ажлын цагийн дээд хязгаар эсхүл ажилтнуудыг амруулах шаардлагыг зөрчсөн талаар аливаа мэдэгдэл, шаардлага авч байгаагүй болно. Түүнчлэн компанийн ямар ч ажилтан ээлжийн хуваариар ажиллах үедээ 12 цагаас илүү ажилладаггүй болно. Үүнээс гадна компани төслийн талбайн бүх ажилтнуудыг ээлжийн хуваарьгүй үед нь нөхөн амрахаас гадна илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг олгодог.

б/ Компанийн зүгээс гийн ураг зулбасан явдлууд нь ажлын ачаалал болон ажлын байрны бэлгийн дарамтаас болсон гэдгийг үгүйсгэж байна. Ураг зулбасан явдал болон ажлын байр, ажлын байрны нөхцөл нь хоорондоо аливаа шалтгаант холбоо байхгүй гэж бид үзэж байна. Бодит нөхцөл байдал нь тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй учраас гадаад орчны нөлөөлөл, ерөнхий сэтгэл санааны хямрал болон генетикийн хүчин зүйл зэрэг гийн ажлын орчин нөхцөлөөс үл хамаарах хүчин зүйлийн улмаас түүний ураг зулбасан байх боломжтой.

с/ хэрэв өөрийн ажлын нөхцөлийг хэвийн бус эсхүл ажлын цаг нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн бол тэрээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандан гомдол гаргах эрхтэй байсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тохиолдолд комисс гийн ажлын нөхцөлийн талаар дүгнэлт гарган түүний ажлын цагийг багасгах эсхүл эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх үүрэг өгөх байсан. Хөдөлмөрийн хуулийн 170.1 дэх хэсэгт хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах эсхүл эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно гэж заасан. Үүнтэй холбоотойгоор комисс эсхүл гийн зүгээс компанид ямар ч гомдол, дүгнэлт ирүүлж байгаагүй. нь Хөдөлмөрийн хуулиар өөрт олгогдсон эрхийг зохих ёсоор хэрэгжүүлж байгаагүй гэж бид үзэж байна.

д/ Иймээс компанийн зүгээс д аливаа нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

5.          Хариуцагчаас гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд /ХХ1-168/ Шүүгч ээс нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь 50, 50 хувь ойлгож болно. шүүгч: нэхэмжлэгчээс тодруулъя 400,000,000 төгрөгөөс сэтгэл санааны хохирол 200,000,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 200,000,000 төгрөг гээд тайлбарлачихлаа. Эрүүл мэндэд учирсан хохиролд чинь юу юу орж байгаа юм бэ? Гэж асуусан болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байсан бөгөөд ямар ч өөрчлөлтгүйгээр 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тодруулсан болно.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 306-р магадлалын хянавал хэсэгт Нэхэмжлэгч нар нь гэм хорын хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа эдийн болон эдийн бус гэж тодорхойлсон боловч мөнгөн хөрөнгөөр илэрхийлэхдээ тус тусад нь ялгаж зааглаагүй байхад шүүх тодруулаагүй, Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1, 230-р зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлажээ гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дахин сэтгэл санааны хохирол /эдийн бус/-ыг гэм хорын хохирол /эдийн/ хохиролтой нэгтгэн 200,000,000, 175,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан зөрчил арилаагүй байгаа болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байна.

Мөн нэхэмжлэгч нар нь эрүүл мэндийн хохирлыг эрх зүйн аль харилцаанаас үүдэн нэхэмжилж буй нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байгаа юм уу? Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 128-р зүйлийн 128.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Иймд , нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Өмнөх үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлага өгсөн хариу тайлбараа мөн дэмжиж байгаа болно гэжээ.

 

6.  Иргэдийн төлөөлөгчид хуульд зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

7.          Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2-3/, иргэний үнэмлэхийн хуулбар /Хх5/, төрсний гэрчилгээний хуулбар /Хх6/, байнгын бус ажлын байранд ажиллах санал /Хх7-13/, ажлын байрны тодорхойлолт /Хх14-15/, хөдөлмөрийн гэрээ №155/17-01 нэмэлт өөрчлөлт /Хх16-17/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Хх18/, итгэмжлэл /Хх29/, иргэний үнэмлэхийн хуулбар /Хх36/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх37-38/, байнгын бус ажлын байранд ажиллах санал /Хх39-46/, ажлын байрны тодорхойлолт /Хх47-48/, №203/17-01 хөдөлмөрийн гэрээ /Хх49/, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тухай /Хх50/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /Хх148/, итгэмжлэл /1Хх227/, Оюу толгой ХХК-ийн хүний нөөцийн хэлтэст гаргасан гийн өргөдлийн хуулбар /2Хх22-23/, Мобикомын 99907522 дугаараас нэхэмжлэгчтэй харилцсан мессежний хуулбар /2Хх24-26/, Miscarriage буюу зулбалт гэж оношилсон СОС эмнэлгийн эрүүл мэндийн хуудас /2Хх75/, FIT To Fly буюу нислэгийн хуудас /2Хх76/, мэйлийн хуулбар /3Хх134/, итгэмжлэл /4Хх108/-г гаргасан байна.

Хариуцагч тал нотлох баримтаар: Итгэмжлэл /Хх70-71/, -ийн тойрох хуудас /Хх72/, 062/19 дугаар гүйцэтгэх захирлын тушаал /Хх73/, Хөдөлмөрийн гэрээ №203/17-01-нэмэлт өөрчлөлт /Хх74/, 096/18 дугаар гүйцэтгэх захирлын тушаал /Хх75/, дадлагажих хугацааны үнэлгээ /Хх77/, дадлагажих хугацаагаар ажиллуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал /Хх78/, ажлын байрны тодорхойлолт /Хх79-80/, байнгын бус ажлын байранд ажиллах санал /Хх81-87/, хамтын гэрээ 2019-2022 он /Хх90-100/, ажилтны ээлж болон ажлын цагийн хуваарь /Хх101/, тойрох хуудас /Хх102/, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тухай 063/19 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, Хөдөлмөрийн гэрээ №155/17-01 нэмэлт өөрчлөлт /Хх104-105/, дадлагажих хугацаагаар ажиллуулах тухай 346/17 дугаар гүйцэтгэх захирлын тушаал /Хх106/, ажлын байрны тодорхойлолт /Хх107-108/, байнгын бус ажлын байранд ажиллах санал /Хх109-115/, 2017 оны 08 сарын 28-ны өдрийн 155/17-01 дугаар д байнгын бус ажлын байранд ажиллах санал /Хх116-122/, гомдол шийдвэрлэх журам /Хх123/, стандарт үйл ажиллагааны журам /Хх124-125/, 2016 оны 05 сарын 18 /Хх127-130/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /Хх154/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /Хх155-156/, компани болон нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /Хх156-162/, ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай /Хх163/, 001/19 тоот тушаалын 1-р хавсралт /Хх164-165/, ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах тухай /Хх166/, 2018 рны 7 сарын 19-ний өдрийн 189/18 тоот тушаалын 1-р хавсралт /Хх167-176/, ажлын байрны тодорхойлолт /Хх177-185/, хөдөлмөрийн гэрээ байгуулах санал /Хх186-210/, амралт олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал /Хх224/, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын №01-06-092/43 тоот албан шаардлага /2Хх219-220/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /2Хх221/, цахим шуудан болон албан ёсны орчуулга /3Хх4-33/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /3Хх34-86/, итгэмжлэл /4Хх32-35/, хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай 086/21 дугаар гүйцэтгэх захирлын тушаал /Хх36-37/-г гаргасан байна.

Шүүхийн журмаар: Уорли инженеринг ХХК-иас ын сүүлийн 2 ростерын ажлын график, түүний гаргаж өгч байсан ажлын тайлан, сүүлийн 6 сарын бодсон цалингийн хүснэгт, гийн сүүлийн 6 сарын бодсон цалингийн хүснэгт /1Хх242-2Хх17/ , Оюу толгой ХХК-иас гийн 2018 оны 09 сарын 27-ны өдөр Оюу толгой ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэст гаргасан гомдол болон гомдлыг шийдвэрлэсэн талаарх баримт /1Хх236/, Медика Монголиа ХХК-ийн СОС медика эмнэлгээс гийн 2019 оны 03 сарын 10-ны өдөр эмнэлгийн үйлчилгээ авсан эсэх баримт, онош, ямар шалтгааны улмаас сайтаас буцаасан тайлбар /1Хх238/, Медика Монголиа ХХК-ийн СОС медика эмнэлгээс 2019 оны 03 сарын 10-ны өдөр гийн эрүүл мэндийн байдлыг үзсэн эмчийн үзлэгийн бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /2Хх40-46/, Оюу толгой ХХК-иас -ийн ажилчдаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандаж гаргасан гомдол, шалгалтын ажлын баримт, ажилчидтай уулзсан уулзалтын тэмдэглэл, нэхэмжлэгч тай уулзсан уулзалтын тэмдэглэл /2Хх47-69/, Мобиком корпораци ХХК-иас 2018 оны 09, 10 сард 99907522 дугаарын утаснаас 99155619 дугаар луу, 99155619 дугаараас 99907522 дугаар руу бичсэн мессежний бүртгэл /2Хх71/, Интернэшнл СОС Монголиа ХХК-иас г 2019 оны 03 сарын 10-ны өдрийн зулбалт/miscarriage/ гэж оношилсон гэх эрүүл мэндийн хуудас, нислэгийн хуудас /2Хх86-90/, /2Хх154-155/-г бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч , нарын хариуцагч Уорли инженеринг ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 175,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 175,000,000 төгрөгийг гаргуулан д, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 200,000,000 төгрөгийг гаргуулан д олгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, мөн удирдлагын зүгээс ажлын байрны дарамт үзүүлж хүйсээр ялгаварлан гадуурхаж гүний уурхай руу орж танилцъя гэхэд оруулахгүй, танилцуулахгүй байсан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажил амралтын цагийг барьж ажиллуулалгүй сүүлийн ростер /ээлж/-ийн турш 21-22 хоног дараалан шөнийн ээлжинд ажиллуулсан зэргээс шалтгаалж миний бие сэтгэл санаа гүн хямралд орж 2 сартай жирэмсэн байхдаа зулбасан гэжээ.

 

2.1. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Манай компани нь Оюутолгой төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээтэй, гэрээний дагуу Оюутолгой төслийн үе шатанд тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд компанид туслах чиг үүрэгтэй байсан тул байнгын бус ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг д тавьж, зөвшөөрсний дагуу Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан, зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаа дуусгавар болсноор хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа сунгагдах боломжгүй болсныг мэдэгдэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, нь сүүлийн ростерт 2019.02.25-наас 2019.03.03-ны өдөр шөнийн ээлжинд ажилласан, 21-22 хоног дараалан ажиллаагүй, компанид ажиллах хугацаандаа жирэмсэн тухайгаа огт мэдэгдээгүй, ын ураг зулбасан явдал болон ажлын байр, ажлын байрны нөхцөл нь хоорондоо аливаа шалтгаант холбоо байхгүй, олон хоног шөнийн ээлжид ажилласан, ажлын байран дээр ялгаварлан гадуурхагдсан гэх бодит нөхцөл байдал нь тогтоогдоогүй гэж маргаж байна.

 

2.3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, ажил, амралтын цагийг барьж ажиллуулалгүй орчуулагчаар ажиллаж байх үед ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт зэргээс шалтгаалж сэтгэл санаа хямарч ураг зулбасан гэжээ.

 

2.4. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Оюу толгой төслийн гэрээний хүрээнд байнгын бус ажлын байранд тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, төслийн үе шатны тодорхой ажил дууссанаар хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдах боломжгүй болсныг мэдэгдэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, компани нь ажил амралтын цагийг барьж ажилладаг бөгөөд орчуулагчаар ажиллаж байх үедээ ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй гэж маргаж байна.

 

3. Нэхэмжлэгч , нарын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагын тухайд,

 

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч , нар нь 2019.03.31-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, 2019.04.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

3.2. Хариуцагч Уорли инженеринг ХХК /тухайн үед байсан/ нь нэхэмжлэгч д 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байнгын бус ажлын байр болох Барилгын ахлах ажилтан албан тушаалд 12 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллах саналыг хүргүүлж, талууд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 /нэг/ жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.

Мөн нэхэмжлэгч д 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байнгын бус ажлын байр болох Төслийн Талбайн администратор/Орчуулагч-чанарын албан тушаалд 12 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллах саналыг хүргүүлж, талууд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1/нэг/ жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан болох нь хэрэгт авагдсан Байнгын бус ажлын байранд ажиллах санал, Туршилтын болон Дадлагажих хугацаагаар ажиллуулах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд, ажлын байрны тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-18, 39-49, 74-87, 104-122 хуудас/

 

3.3. Ажил олгогч оноосон нэрээ Уорли инженеринг ХХК болгон өөрчилснийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.09.23-ны өдрийн 1234 дугаар лавлагаагаар тогтоогдож байна /хавтаст хэргийн 134-136 хуудас/

 

3.4. -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 063/19, 062/19 дугаар тушаалуудаар Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.3 болон 43 дугаар зүйлийг үндэслэн , нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 30, 50, 72-73, 102-102 хуудас/

 

Нэхэмжлэгч , нар нь байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-д Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заасан.

 

3.5. Ажил олгогч нь Оюу толгой ХХК-ийн уурхайн барилга, дэд бүтцийн тодорхой төслүүдэд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажилладаг, 33 барилгын төслөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 21 төсөл нь бүрэн дуусаж ашиглалтад оруулсан, 4 төслийн эхлэх хугацаа 2021 он хүртэл хойшилсон, 8 төслийг 2020 онд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байгаа, ажилтан , нарын ажиллаж байсан газрын гадаргын барилгын төслүүд, холбогдох гадаргын газар шорооны ажлуудын дийлэнх нь 2019 оны 03 дугаар сард дуусгавар болсон, түүний албан тушаалын чиг үүрэг нь тус компанид шаардлагагүй болсноос , нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг дахин сунгаагүй болох нь хэрэгт авагдсан компанийн ажил, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалууд, баримтуудаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 163-176, 3-р хавтаст хэргийн 4-80 хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-т "байнгын ажлын байр" гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгохоор заасан.

Аливаа төсөл хөтөлбөр нь тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар хэрэгжиж дуусгавар болдог бөгөөд төслийн үргэлжлэх хугацаа, төсөлд ажиллах орон тоо, бүтэц нь төсөлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилттэй холбоотой байдаг тул тухайн төсөлд ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хуульд зааснаар байнгын ажлын байр гэж үзэх боловч, тус ажлын байранд хугацаагүй ажиллах бодит боломжгүй тул байнгын ажлын байранд , нартай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Мөн , нарын ажиллаж байсан газрын гадаргын барилгын төслүүд, холбогдох гадаргын газар шорооны ажлуудын дийлэнх нь 2019 оны 03 дугаар сард дуусгавар болж, , нарын албан тушаалын чиг үүрэг нь тус компанид шаардлагагүй болсноор ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д нийцсэн байна.

 

нь ажиллах хугацаандаа жирэмсэн болсон, энэ тухайгаа компанид мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг жирэмсэн байхад нь ажлаас чөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020.03.03-ны өдрийн 01-06-092/43 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага болон МХЕГ-ын 2020.05.07-ний өдрийн 03/1245 дугаар Өргөдлийн хариу зэрэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7, 23 дугаар зүйлийн 23.2.1-р заалтыг зөрчсөн гэж үзэж, ийнхүү зөрчсөн гэх үндэслэлээ хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахдаа тухайн албан тушаал нь ямар төслийн хүрээнд, хэдий хугацаанд үргэлжлэх талаар тодорхой дурдаагүй байна гэж тодруулжээ. /2-р хавтаст хэргийг 192-193, 185-186 хуудас/

Ажил олгогч нь , нартай Оюутолгойн уурхайн барилга, дэд бүтцийн тодорхой төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу байнгын бус тодорхой ажлын байранд тодорхой хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан тул дээрхи албан шаардлагад дурдсан ямар төслийн хүрээнд, төсөл ямар хугацаанд үргэлжлэх талаар тодорхой дурдаагүй гэх зөрчил нь талуудын хөдөлмөрийн гэрээний тохиролцоонд хамааралгүй байна.

 

3.6. Иймд нэхэмжлэгч , нарыг ажлаас чөлөөлсөн -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 063/19, 062/19 дугаар тушаалууд хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч -д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай , нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэлийн эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохирол, сэтгэл санааны гэм хорын хохирол гаргуулах шаардлагын тухайд,

 

4.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөний улмаас гэм хорын хохирол учруулсан гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4 дэх хэсэгт хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед ажилтны эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхээр зохицуулсан. Уг заалт нь маргаан шийдвэрлэх харъяаллыг зохицуулсан тул хохирол шаардах эрхийг тодорхойлсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч нарын эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохирол, сэтгэл санааны гэм хорын хохирол шаардах эрх нь гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

а. Хохирлыг нөхөн төлүүлэх тохиолдолд гэм хор, учирсан хохирлын хэмжээ, хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой нь нотлогдсон байх учиртай.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гүний уурхай руу орж танилцъя гэхэд оруулахгүй, танилцуулахгүй байсан нь ажлын байрны дарамт үзүүлж хүйсээр ялгаварлан гадуурхсан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажил амралтын цагийг барьж ажиллуулалгүй сүүлийн ростор /ээлж/-ийн турш 21-22 хоног дараалан шөнийн ээлжинд ажиллуулсан гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг  ажил амралтын цагийг барьж ажиллуулаагүй, ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн, өөр ажилд шилжин ажиллах нөхцөл боломжийг хааж боогдуулсан гэж тодорхойлсон.

 

Компанийн төслийн талбайн бүх ажилтнууд 4 долоо хоног ажиллаад 2 долоо хоног амрах ээлжийн хуваарийн дагуу ажилладаг байсан талаар зохигч маргаагүй.

Хариуцагч компанийн нэхэмжлэгч нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний Хавсралт 1, Ажлын байрны тодорхойлолт-ийн 2.6, 2.7, 2.8-д ээлжийн ажлын хуваарийг 4 долоо хоног ажиллах, 2 долоо хоног амрах, нэг өдрийн ажлын цагийг 11 /арван нэг/ цагаар тогтоож, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд, нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд буюу шөнийн ээлжинд хэсэгчлэн ажиллахаар заажээ. /1-р хавтаст хэргийн*******-15, 47-48 хуудас/

 

б. Нэхэмжлэгч нь 2018.11.19-ны өдрөөс 2018.12.07-ны өдрийг хүртэл 19 удаа, 2018.12.31-ний өдрөөс 2019.01.18-ны өдрийг хүртэл 19 удаа, 2019.02.25-наас 2019.02.28-ны өдрийг хүртэл 4 удаа, 2019.03.02-ноос 2019.03.03-ны өдрийг хүртэл 2 удаа шөнийн ээлжинд ажилласан болох нь цагийн бүртгэлээр, мөн өөрийн хүсэлтээр 2018 оны 12 дугаар сард шөнийн ээлжинд гарахаар ростер өөрчилсөн болох нь тогтоогдож байх бөгөөд ийнхүү шөнийн ээлжинд ажилласныг Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /2-р хавтаст хэргийн 15-16, 4-р хавтаст хэргийн 161-162 хуудас/

Нэхэмжлэгч ын сүүлийн ростер /ээлж/-ийн турш 21-22 хоног дараалан шөнийн ээлжинд ажиллуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь гүний уурхай руу орж танилцъя гэхэд оруулахгүй, танилцуулахгүй байсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

в. Нэхэмжлэгч нь тодорхой ажил үүргийг тодорхой хугацаанд гүйцэтгэхээр ажил олгогчтой Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй тул түүний өөр ажилд шилжин ажиллах нөхцөл боломжийг хааж боогдуулсан гэж хариуцагчийг буюу ажил олгогчийг буруутгаж байгаа тайлбар үндэслэлгүй байна.

Мөн ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч гийн ажил амралтын цагийг барьж ажиллуулаагүй, ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Оюутолгой ХХК-ийн хүний нөөцийн хэлтэст өөрийн ажилладаг Чанар хяналтын баг-ийн менежер Ronald Purent-ээс ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байх боловч уг гомдлын дагуу үйл баримтыг шалгаж тогтоогоогүй болох нь 2018.10.05-ны өдрийн Шалгалтын тайлан, гэрч С.Бямбаагийн мэдүүлгээр тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 22-23, 54-55, 4-р хавтаст хэргийн 155-159 хуудас/

-ийн монгол ажилчдын төлөөллөөс Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандаж гаргасан гомдлыг шалгасан байдал нь талуудын маргаанд хамааралгүй, монгол ажилчдын төлөөлөлд нэхэмжлэгч нар ороогүй бөгөөд монгол ажилчдын төлөөллөөс гаргасан гомдлыг шалгах явцад тай ярилцлага хийсэн байна. /2-р хавтаст хэргийн 47-69 хуудас/

 

Эдгээр үндэслэлүүдээр хариуцагчийг нэхэмжлэгч , нарт ажлын байрны дарамт үзүүлсэн, хүйсээр ялгаварлан гадуурхсан, ажил амралтын цагийг барьж ажиллуулаагүй, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдоогүй тул хариуцагчийг гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.

 

4.2. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

Эрүүл мэндэд учирсан хор уршиг нь гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэх/-тэй шалтгаант холбоотой байх, ийнхүү шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардал тогтоогдсон байх учиртай.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ураг зулбасан болох нь ТТБид эмнэлгийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрч Б.Бүлтэнгийн мэдүүлгээр тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 112-134 хуудас

Нэхэмжлэгч гийн хувьд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Оюутолгойн уурхай дахь Интернэшнл СОС эмнэлэг нь г зулбах эрсдэлтэй гэсэн эмнэлгийн хуудас гаргасан боловч зулбалт мөн эсэхийг батлах боломжгүйг тодорхойлсон, гэрч Б.Бүлтэн 3 сарын 12-ны өдөр г үзэхэд жирэмсэн байгаагүй, зулбасан байх магадлалтай байсан гэж мэдүүлсэн, 2019.03.14-ны өдрийн үзлэгээр үтрээнд цусархаг ялгадастай, шээсэнд тест хийхэд жирэмсэн болох нь батлагдаагүй байх тул г 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ураг зулбасан буюу жирэмслэлт таслагдсан гэж үзэх боломжгүй боловч эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн байдал тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 86-90, 112-134, 191, 194-196 хуудас/

Ийнхүү нэхэмжлэгч ын ураг зулбасан, гийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэснийг хариуцагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нар нь хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрхгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч , нар нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу эрүүл мэндэд учирсан гэх хохирлоо баримтаар нотлоогүй, ын эрүүл мэндэд 175,000,000 төгрөгийн, гийн эрүүл мэндэд 200,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэлийн сэтгэл санааны хохирол д 175,000,000 төгрөг, д 200,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч нарын сэтгэл санааны хохирол учирсан гэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д Эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах зохицуулалтыг Иргэний хуульд тусгайлан заагаагүй байсан.

 

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн эрүүл мэнд, гэсний дараа сэтгэцэд, гэж, мөн 508.5.-д Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж, 511.3.-д Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж, 230.2.-д Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах нэмэлт өөрчлөлтийг оруулан, энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.

 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж зохицуулсан бөгөөд дээрхи Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар буцаан хэрэглэх журмыг заагаагүй байна.

 

Хуульд ийнхүү сэтгэл санааны хохирлыг гэмт хэргийн улмаас учруулсантай холбон зохицуулсан тул нэхэмжлэгч , нар Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д зааснаар шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч Уорли инженеринг ХХК-иас сэтгэл санааны хохирол нэхэмжлэгч 175,000,000 төгрөг, д 200,000,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 6. Иргэдийн төлөөлөгчид хуульд зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

7. Нэхэмжлэгч нарын ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул уг шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу улсын орлогод үлдээх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ворли инженеринг ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч , нарын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар ын үр зулбуулсны хохиролд 175,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 175,000,00 төгрөг гаргуулах, гийн үр зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,907,950 төгрөг, нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,157,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД