Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2024/00480

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Р. Хаяг:Б  аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: Д, Хаяг: Б  аймгийн Ц  сумын 9 дүгээр багт оршин суух,

 

Хариуцагч: А. Хаяг: Б  аймгийн Ц  сумын 9 дүгээр багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 39,600,000 төгрөг болон 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг, бүгд 56,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З ,

Хариуцагч нарын өмгөөлөгч А ,

Орчуулагч Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

Хариуцагч Д , А нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрсдийн эзгүйд өмгөөлөгчийг оролцуулж шийдвэрлэж өгөх тухай хүсэлтээ илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р  нь анх шүүхэд хариуцагч Д , А нарт холбогдуулан 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт  39,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа ихэсгэж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 39,600,000 төгрөг болон 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг, бүгд 56,600,000 (39,600,000+17,000,000) төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

1.1 Нэхэмжлэгч Р  би төрөл садны холбоотой, нэг гэр бүлийн Д , А нарын удаа дараагийн хүсэлт, хувийн бизнесийг дэмжих талаар тавьж байсан санал, санаачлалыг харгалзан үзэж, өөрийн хуримтлалд байсан мөнгөнөөс 2021-2023 онуудад удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бусаар /дансаар/ мөнгө төгрөг зээлдүүлж, өгч авалцаж байсан.

1.2 Хариуцагч А тэй хоёр удаа, А , Д  хоёртой нэг удаа  хууль ёсны дагуу 3 удаа гэрээ байгуулсан. А нь 6-7 удаа бичгээр гарын баримт өгч байсан. А надаас урьд өмнө нь мөнгө авалцаад, өгөлцөөд байсан.

1.3 Анхны гэрээг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2062 тоот 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр зээлийн хүү 3 хувь, сар бүр хүүгийн 420,000 төгрөгийг төлж байхаар харилцан тохиролцсон. Уг 14,000,000 төгрөгийн эх үүсвэр нь Х банкны миний 000  тоот данснаас хариуцагч А гийн Х банкны 000  тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9,800,000 төгрөг, мөн бэлнээр 700,000 төгрөг өгч нийт 14,000,000 төгрөг болгож гэрээ хийсэн. Тухайн гэрээг нотариатаар баталгаажуулахдаа 16,000 төгрөг гарсан ба түүний 50 хувь болох 8,000 төгрөгийг би дансаар төлсөн. Гэрээний дагуу сар бүрийн 27-ны өдөр хүүд 420,000 төгрөгийг хариуцагч А төлж байсан. Гэрээний дагуу үндсэн зээлийн мөнгө болох 14,000,000 төгрөгийг хариуцагч А нь 2022 оны12 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгах ёстой боловч төлөөгүй ба 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн хүүд 420,000 төгрөгийг төлсөн.

1.4  Миний бие хариуцагч А д хүүхдүүд маань сургуульд сурахаар явах гэж байгаа тул зээлсэн 14,000,000 төгрөгийг маань өгөөрэй гэж асуухад хариуцагч А   нь 2,000,000 төгрөгийг нөхөр болох Д ийн банкны дансаар 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагч надад таны өгсөн мөнгийг сар бүрийн 10 хувийн хүүтэй бусдад зээлдүүлж сар бүр 1,000,000 төгрөгийн ашиг хүртэж байгаа тул үлдсэн 12,000,000 төгрөгт дахин зээлийн гэрээ байгуулъя гэсэн.

1.5 Түүний дагуу нотариатч Г т очиж, хариуцагч А тэй 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 47 минутад, 00 тоот зээлийн гэрээг 12,000,000 төгрөг байгуулсан. Уг гэрээгээр зээлийн хүү 4 хувь, сар бүр зээлийн хүү болох 480,000 төгрөгийг төлж байхаар тохиролцсон. Үндсэн мөнгийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 13 сарын хугацаатайгаар байгуулсан. Гэрээний дагуу миний Х банкны дансанд 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 480,000 төгрөг, 3 дугаар сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 4 дүгээр сарын 03-ны өдөр 480,000 төгрөг, 5 дугаар сарын 02-ны өдөр 480,000 төгрөгийн хүүг төлж байсан. Гэтэл 2023 оны 6 дугаар сараас хойш зээлийн гэрээний дагуу хүүгийн мөнгийг төлөөгүй тул би шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үндсэн зээл 12,000,000 төгрөг, 2023 оны 06-12 дугаар сарын нийт 7 сарын хүүд 3,360,000 төгрөг, гэрээний дагуу алдангид 1,640,000 төгрөг бүгд 17,000,000 төгрөг нэхэмжилж байна. Өмгөөлөгч бид хоёр гэрээний дагуу тооцож үзэхэд их мөнгө гарч байсан бөгөөд анх гарсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, хүү, алдангид нийт 17,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлттэй байна.

1.6 Харин дараагийн нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 39,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээний 3.4 дэх заалтад хариуцагч нарт урьд шилжүүлсэн гэх хэсэг нь буруу бичигдсэн байх ба тухайн үед хариуцагч нар хөдөө явна гэж яруу сандруу очиж гэрээ байгуулахдаа урьд өмнө шилжүүлж, бэлэн өгсөн мөнгө буруу бичигдсэн байна. Уг гэрээндээ бичигдсэн 35,400,000 төгрөг нь миний хариуцагч А ийн Х банкны 000 тоот данс руу 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 11,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг, бэлэн өгсөн 1,600,000 төгрөг, нийт 17,600,000 төгрөг авсан талаарх бичиж өгсөн гарын баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Уг мөнгөнөөс дансаар 600,000 төгрөг өгч. 17,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаагаар авсан гэж хариуцагчаас баримт бичиж өгсөн. Уг мөнгөний хүү гэж 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 370,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 280,000 төгрөгийг тус тус төлж байсан. Мөн миний нөхөр түүхийн эдийн ченж хийдэг бөгөөд нөхрөөс 18,600,000 төгрөгийг бэлэн авч хариуцагч А д сарын хүүд 1,860,000 төгрөг авахаар болж зээлдсэн болно. Гэтэл хариуцагч А нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бичсэн гарын баримтад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авсан гэж бичээд намайг будилаантуулсан боловч тухайн өдөр хүүгийн 1,860,000 төгрөгийг миний дансанд төлж өгч, дараагийн хүүгийн мөнгийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1,250,000 төгрөг, 7 дугаар сарын 17-ны өдөр 610,000 төгрөг төлж хоёр сарын хүүгийн мөнгийг төлж үлдсэн хүүгийн мөнгийг төлөөгүй болно. Энэхүү 18,600,000 төгрөгийг бэлэн зээлдэж авсан талаар гарын баримт хэрэгт байгаа болно. Эдгээр мөнгөний талаар бид тооцоо нийлж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 0683 тоот зээлийн гэрээ байгуулсан боловч хариуцагч нар тооцоо хийхдээ хүнийг будилаантуулж, миний толгойг эргүүлж, гэрээндээ урьд дансаар өгсөн болон бэлнээр өгсөн мөнгөний талаар яаруу сандруу байгуулахдаа буруу бичигдэж урьд авсан мөнгө бичигдсэн байна.

1.8 Иймд хариуцагч нартай байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  0093  тоот болон 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 0683 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт нийт 56,600,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.

2. Хариуцагч А н хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч Р  бид хоёр нэг айлын бэр байсан учраас 2021 оноос эхлэн анх нэхэмжлэгчээс мөнгө зээлдэж аваад шууд буцааж өгч байсан.

2.2 Миний бие нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9,800,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж зээлдэж авсан. Уг мөнгийг миний бие 2022 оны 11 дүгээр сараас эхэлж 19,821,000 төгрөгийг дансаараа, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нотариатад гэрээ батлуулах өдөр 3,600,000 төгрөгийг бэлэн өгсөн. Мөн өмнө нь 11,979,000 төгрөгийг бэлэн өгч төлж дуусгасан.

2.3 Гэрээний хувьд бидний анх байгуулсан хоёр гэрээ болох 14,000,0000 төгрөг болон 12,000,000 төгрөгийн гэрээнүүд үнэн зөв гэрээ. Уг гэрээнүүдийн дагуу би төлж дуусгасан. Би нэхэмжлэгч Р д зээлдэж авсан мөнгөнөөс үлдэгдэл 3,600,000 төгрөг байсан. Уг мөнгийг нөхөр бид хоёр нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөг зээлдэж авахаар болж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нотариатаар гэрээ байгуулахдаа 3,600,000 төгрөгийг хасуулж үлдэгдэл 35,400,000 төгрөг авахаар болж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг гэрчлүүлэхдээ Р ийн үгэнд итгэж мөнгийг өгч, авалцсан гэж худал хэлж 0683 дугаартай зээлийн гэрээг гэрчлүүлсэн.

2.4 Бид нарын хооронд 30,000,000 төгрөгийн баримт байгаа. Үүнээс болж бид нарын хооронд маргаан үүссэн. Тэрнээс өмнө бид нар хооронд мөнгийг бэлэн өгч, авалцаж байсан. Нэхэмжлэгч А миний бие нэхэмжлэгчид итгэсэн. 2022 онд анхны тооцоогоо дуусгаж, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 4 дэх хүүхдээ төрүүлсэн. Анхны тооцоогоо дууссан гэж бодож явж байхад 11 дүгээр сард нэхэмжлэгч, нөхөртэйгөө хамт манайд идшээ бэлдэж авахаар очсон. Тухайн үед нэхэмжлэгч надад “чи өмнөх шигээ надаас мөнгө авч, өсгөж авна гэвэл өгсөж аваарай” гэж хэлсэн. Нэхэмжлэгчээс өмнө нь 10,000,000 төгрөг хүртэл мөнгө зээлдэж авч, уг мөнгийг өөр хүнд зээлдүүлж ашиг хүртэж байсан.

2.5 Тухайн үед нэхэмжлэгч надад “чамд 30,000,000 төгрөг зээлдүүлж болно” гэж хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрөө очиж чадахгүй болохоороо нэхэмжлэгчид баримт бичиж өгсөн. Би баримт бичиж өгсөн болохоос бус нэхэмжлэгч надад 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бодит байдал дээр мөнгө зээлдүүлээгүй байсан. Дараа нь нэхэмжлэгч над руу утасдаж “ирж мөнгө авбал аваарай” гэж хэлсэн. Гэхдээ хоёулаа гэрээгээ нотариатаар батлуулах болно. Өмнөх тооцооноос үлдсэн 3,600,000 төгрөг үлдэгдэлтэй гэхээр нь тэгвэл хоёулаа буруу тооцоолсон байх, дахин тооцоо хийж үзье гэхэд, нэхэмжлэгч надад их хэмжээний мөнгө зээлдүүлж байгаа нөхцөлд нөхөр болох Д ийг хамт авч ирж гэрээ байгуулах болно гэж хэлсэн. Нэхэмжлэгч бид хоёрын хоорондох өмнөх мөнгөтэй холбоотой асуудал нөхрийгөө оролцуулдаггүй байсан. Нэхэмжлэгч тэгж хэлсний дараа нөхөртөө хэлсэн. Нэхэмжлэгч надад мөнгөө шилжүүлж өгнө гэж хэлж яваад байсан. Нөхөр бид хоёр нэхэмжлэгчид ирж, гэрээ байгуулж чадахгүй явж байгаад дараа нь нэхэмжлэгчид ирж уулзахад “40,000,000 төгрөг зээлдүүлье. Нэгэнт нотариатаар зээлийн гэрээгээ батлуулж байгаа үед 40,000,000 төгрөг авчих, нярай хүүхэдтэй болохоор ирж чадахгүй байх. Би ажилтай, Улаанбаатар хот руу явчхаж магадаггүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь 40,000,000 төгрөг зээлдэж авахаар зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн гэрт байхдаа 40,000,000 төгрөгөөс 3,600,000 төгрөгийг хасуулж, 35,600,000 төгрөгөөр нотариатад очиж зээлийн гэрээгээ батлуулъя гэж хэлсэн. Эхлээд нотариатч З гийн нотариатын газарт очсон. Нотариатч биднээс 40,000,000 төгрөгийг авч, өгөлцсөн үү гэж асуухад 40,000,000 төгрөгийг авч, өгөлцөөгүй гэж хэлсэн. Тэгэхэд та нар хоорондоо мөнгө өгч, авалцаж байгаагүй бол нотариатаар зээлийн гэрээ батлуулах боломжгүй гэж хэлсэн.

2.6 Дараа нь уг нотариатын газраас гарч нотариатч Х ийн нотариатын газарт очсон. Уг нотариатын газар мөн адил эхний нотариатын газрын хэлсэнтэй адилхан хэлж явуулсан. Хүүхдээ хөдөө орхиж ирсэн. Мөн сумын такси 15 цаг гэж хөдөлдөг, дахин дахин дуудаж байсан. Нэгэнт ирсэн болохоор зээлийн гэрээгээ байгуулаад явъя гэж бодсон. Мөн нэхэмжлэгч бас “би та нарыг хуурахгүй. Та нар мөнгө авсан, би өгсөн” гэж зээлийн гэрээгээ батлуулъя гэж худлаа хэлж байгаад 35.400.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчлүүлсэн. Бид хоёрыг сум руу явах такси дахин дахин дуудаж, яаруу сандруу байхдаа зээлийн гэрээндээ гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд бидний өмнө төлж дуусгасан мөнгийг нэмж бичүүлснийг мэдээгүй байсан. Зээлийн гэрээтэй танилцаагүй, гарын үсгээ зурж явчихсан. Нэхэмжлэгч дараа нь уг гэрээг шүүхэд нэхэмжлэгч өгөхдөө өгсөн байна лээ. Шүүхэд нэхэмжлэл өгөхдөө өмнөх миний 30,000,000 төгрөгийн талаар бичиж өгч байсан гарын үсэгтэй баримтыг үндэслэж, 48,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж шүүхэд өгсөн байна. Дараа нь уг нэхэмжлэлээ нэхэмжлэгч буруу тооцоолсон байна гээд буцааж авсан. Ийм хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул одоо надад нэхэмжлэгчид өгөх ямар нэгэн тооцоо байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч Д ийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Нэхэмжлэгчээс манай эхнэр А мөнгө зээлдэж авч байсан нь үнэн. Хариуцагч А н уг зээлдэж авсан зээлийн төлөх төлбөрийг нь заримдаа банканд очиж, би шилжүүлдэг байсан. Т  гэх миний хоч нэр байгаа. Шилжүүлсэн баримтад хоч нэрээ бичиж шилжүүлсэн байна.

3.2 Нэхэмжлэгч болон хариуцагч А нар нь хоорондоо байгуулсан өмнөх зээлээ дуусгаж, 2022 оны 11 дүгээр сард 30,000,000 төгрөг зээлдүүлэхээр болж, хариуцагч А гээс гарын үсэгтэй баримт бичүүлж авсан байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч А хоёр 3,600,000 төгрөгт таарч тохирохгүй, бид нарыг шүүхэд өгсөн байна. Дараа нь нэхэмжлэгчтэй тохиролцож, нэхэмжлэгч шүүхээс нэхэмжлэлээ буцааж авсан байдаг.

3.3 Нэхэмжлэгч бид нарт зээлдүүлэх мөнгөө нотариатаар батлуулсны дараа зээлдүүлэх болно гэж хэлсэн. Нотариатын газарт очиж зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээтэй танилцаагүй, зөвхөн гарын үсгээ зураад явсан. Тухайн мөнгийг өгөөгүй болно. Түүнээс биш миний бие нэхэмжлэгч Р ээс мөнгө зээлдэж авч, өгөлцөж байгаагүй гэв.

4.Нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 дугаартай зээлийн гэрээ, Р ийн Х банкны 000  дугаар дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, уг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн нэхэмжлэгч Р , хариуцагч А нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 2062 дугаартай зээлийн гэрээ, А гийн гарын баримт, нэхэмжлэгч Р , хариуцагч А нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 0093 дугаартай зээлийн гэрээ, нэхэмжлэгч Р , хариуцагч А нарын иргэний үнэмлэх, нэхэмжлэгч Р , хариуцагч А , Д  нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 0683 дугаартай зээлийн гэрээ, тэдний иргэний үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А гийн гарын баримт, 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А , Д  нарын гарын баримт, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А гийн гарын баримт, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А гийн гарын баримт, Р ийн Х банкны 000  дугаар дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэмэлт тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд утасны яриа СД-2 ширхэг, флаш 1 ширхэг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тайлбар, хариуцагч нарын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өмгөөлөгч А тай байгуулсан өмгөөллийн гэрээ, хариуцагч нарын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан дэлгэрэнгүй тайлбар, Эмнэлгийн магадалгаа, хариуцагч А гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус шүүхийн Тамгын газраас хуулбарлаж олгосон тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай 130ШШ2023/00552 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн тухайн үед гаргасан нэхэмжлэл, А гийн гарын баримт, нэхэмжлэгч Р ийн нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар, 1 ширхэг СД,түүний тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн байна.

6.Хариуцагч талын хүсэлтээр шүүх тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШЗ2024/00150 дугаартай захирамжийн дагуу Б  аймаг дахь шүүхийн тамгын газрын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Р ийн Х банкны 000  тоот дансны хуулгыг шүүхээс бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэхэмжлэгч Р  болон хариуцагч А нарын  хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч А гээс үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт нийт 44,415,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нусивийн Разгүлд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 12,185,000 төгрөг, Р , Д , А нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон хариуцагч Д эд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгч Р  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:...нэхэмжлэгч Р  би төрөл садны холбоотой, нэг гэр бүлийн Д , А нарын удаа дараагийн хүсэлт, хувийн бизнесийг дэмжих талаар тавьж байсан санал, санаачлалыг харгалзан үзэж, өөрийн хуримтлалд байсан мөнгөнөөс 2021-2023 онуудад удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бусаар /дансаар/ мөнгө төгрөг зээлдүүлж, өгч авалцаж байсан. Хариуцагч А тэй хоёр удаа, А , Д  хоёртой нэг удаа  хууль ёсны дагуу 3 удаа гэрээ байгуулсан. А нь 6-7 удаа бичгээр гарын баримт өгч байсан. Иймд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 39,600,000 төгрөг болон 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг, бүгд нийт 56,600,000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

9.Хариуцагч Д  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:... Д  би нэхэмжлэгч Р ээс мөнгө зээлдэж авч, өгөлцөж байгаагүй. Манай эхнэр А мөнгө зээлдэж авч байсан нь үнэн. Хариуцагч А гийн уг зээлдэж авсан зээлийн төлөх төлбөрийг нь заримдаа банканд очиж, би шилжүүлдэг байсан. Т  гэх миний хоч нэр байгаа. Шилжүүлсэн баримтад хоч нэрээ бичиж шилжүүлсэн байна гэжээ.

10.Хариуцагч А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ...миний бие нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9,800,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж зээлдэж авсан. Гэрээний хувьд бидний анх байгуулсан хоёр гэрээ болох 14,000,0000 төгрөг болон 12,000,000 төгрөгийн гэрээнүүд үнэн зөв гэрээ. Уг мөнгийг миний бие 2022 оны 11 дүгээр сараас эхэлж 19,821,000 төгрөгийг дансаараа, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нотариатад гэрээ батлуулах өдөр гэрт нь очиж 3,600,000 төгрөгийг бэлэн өгсөн. Мөн 11,979,000 төгрөгийг өмнө нь бэлэн өгч төлж дуусгасан. Би нэхэмжлэгч Р д зээлдэж авсан мөнгөнөөс үлдэгдэл 3,600,000 төгрөг байсан. Уг мөнгийг нөхөр бид хоёр нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөг зээлдэж авахаар болж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нотариатаар гэрээ байгуулахдаа 3,600,000 төгрөгийг хасуулж үлдэгдэл 35,400,000 төгрөг авахаар болж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг гэрчлүүлэхдээ Р ийн үгэнд итгэж мөнгийг өгч, авалцсан гэж худал хэлж 0683 дугаартай зээлийн гэрээг гэрчлүүлсэн байна гэжээ.

11.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Х банкны депозит дансны хуулгаар нэхэмжлэгч Р  нь өөрийнхөө Х банкны 000  тоот данснаас хариуцагч А гийн Х банкны 000  тоот дансанд:

1) 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3.500.000 төгрөг,

2) 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9.800.000 төгрөг,

3) 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг,

4) 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг,

5) 2022 оны 02 дүгээр сарын 13-ны өдөр 11.000.000 төгрөг,

6) 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 44,308,000 төгрөгийг дансаар шилжүүлж,

7) Мөн бэлнээр 18,600,000 төгрөгийг өгч бүгд 62,908,000 төгрөгийг хариуцагч  А д бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон боловч хариуцагч А гээс бэлнээр 18,600,000 төгрөгийг аваагүй, дансаар зээлдэж авсан мөнгийг данс болон бэлнээр төлчихсөн гэж маргажээ.

12.Дээрх үйл баримтаас дүгнэхэд талууд болох нэхэмжлэгч Р  болон хариуцагч А нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

13.Хариуцагч А нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Р ээс дансаар шилжүүлж зээлдэж авсан 44,308,000 төгрөгөөс үндсэн зээлд хариуцагч А хэд төлсөн эсэх, хүүд хэд төлсөн эсэх, үндсэн зээлээс хэд үлдсэн эсэх болон  нэхэмжлэгчээс бэлнээр 18,600,000 төгрөг зээлдэж авсан эсэх зэрэгт шүүхээс тус бүрд үнэлэлт дүгнэлт хийхэд:

13.1 Нэхэмжлэгч Р  нь хариуцагч А д дансаар шилжүүлж зээлдүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг болон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгт тус тус хүү тогтоосон эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр 5,500,000 төгрөг болгож илүү төлсөн 500,000 төгрөг мөн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гурван удаагийн үйлдлээр 11,000,000 төгрөг болгож  илүү төлсөн 1,000,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Р д төлөх  хариуцагч А гийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

13.2 Нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 9,800,000 төгрөг, бэлнээр 700,000 төгрөг нийт 14,000,000 төгрөгт нэхэмжлэгч Р , хариуцагч А нар нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №2062 тоот зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний 3.1-т гэрээний хугацааг 12 сарын хугацаатай, 3.3 дахь заалтад зээлийг 3% хүүтэй байхаар, 3.6 дахь заалтаар үндсэн зээл болох 14,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Р ийн Х банкны 000  тоот дансанд бүрэн төлж өгөх, сарын 3%-ийн хүүгийн 420,000 (дөрвөн зуун хорин мянган) төгрөгийг сар бүр Р ийн Х банкны 000  тоот дансанд шилжүүлж өгөхөөр болж талууд харилцан тохиролцсон байна.

Энэхүү зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба хариуцагч А гээс тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй буюу хуулийн дагуу хийгдсэн гэрээ гэж тайлбарлажээ.

Тухайн зээлийн гэрээний дагуу хариуцагч А гээс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 02 дугаар сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 3 дугаар сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 5 дугаар сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 8 дугаар сарын 29-ний өдөр 420,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 420,000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр 420,000 төгрөг,12 дугаар сарын 29-ний өдөр 420,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 420,000 төгрөг, нийт 4,620,000 (11 сар х 420,000) төгрөгийг хүүд төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон.

Хариуцагч А нь нэхэмжлэгч Р ээс зээлдэж авсан 14,000,000 төгрөгийг сар бүр 420,000 төгрөгөөр төлж өгч дуусгасан гэж тайлбарладаг боловч гэрээндээ сар бүрд хүүд 420,000 төгрөг төлж байхаар харилцан тохиролцсон байх тул тухайн хүүд төлсөн 4,620,000 төгрөгийг үндсэн зээлийн мөнгөнөөс хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

12.3 Гэрээний дагуу хариуцагч А нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үндсэн зээл болох 14,000,000 төгрөгийг төлөх ёстой боловч бүрэн төлөөгүй ба 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг төлж үлдсэн 12,000,000 төгрөгт талууд үргэлжлүүлэн дахин 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр №0093 тоот зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний 3.1-т гэрээний хугацааг 13 сарын хугацаатай, 3.3 дахь заалтаар зээлийг  4% хүүтэй байхаар, 3.6  дахь заалтаар сар бүр зөвхөн хүүд 480,000 төгрөг, хүүгийн мөнгийг сар бүрийн 27-ны өдөр нэхэмжлэгчийн Х банкны 000  тоот дансанд төлж  байхаар харилцан тохиролцсон байна.

12.3.1 Уг гэрээний 3.6 дахь заалтад заасны дагуу хариуцагч А гээс 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 480,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 480,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 480,000 төгрөг хүүд нийт 1,840,000 төгрөг төлж түүнээс хойш хүү төлөөгүй байна.

12.3.2 Талууд гэрээний 4.1-д зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхийг зээлдүүлэгч шаардах эрхтэй, 4.7 дахь заалтад зээлдэгч нь зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй, 5.1 дэх заалтад  зээлдэгч нь “зээлийн эргэн төлөлтийн нөхцөл” зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус харилцсан тохиролцсон байх бөгөөд хариуцагч А нь гэрээний 3.6 дахь заалтад заасан сар бүрийн 27-ны өдөр хүүд төлөх 480,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сараас хойш төлөөгүй буюу гэрээний үүрийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 221-р зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, хүү болон алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

12.3.3 Иймээс талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2023 оны 6,7,8,9,10,11 дүгээр саруудыг хүүд 2,880,000 (6 сар х 480,000) төгрөг, мөн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 10 хоногийн хүүд 160,000 (480,000 / 30 хоног) төгрөг хүүд бүгд 3,040,000 (2,880,000+160,000) төгрөг гарч байна.

12.3.4 Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож алдангийг зээлдүүлэгч талд төлнө гэж талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар харилцан тохиролцсон ба зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь үндсэн зээл, гэрээнд заасан бол хүү, тодруулбал, үндсэн зээл болон гэрээний хугацааны хүү хоёрын нийлбэр дүн болох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтын агуулгад тусгагдсан байх бөгөөд хариуцагч А нь гэрээний үүргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс зөрчиж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох тул алдангийг гэрээнд заасан төлбөр төлж барагдуулах 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 166 хоногийн хугацаагаар тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 12,482,2000 /12,000,000+3,040,000=15,040,000х0.5%=75,200х166=12,482,200/ төгрөг болж байна.

Хариуцагчаас гаргуулах алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /12,000,000+3,040,000=15,040,000/ 15,040,000 төгрөгийн 50 хувь болох 7,520,000 төгрөг байх боловч нэхэмжлэгчээс алдангид 1,640,000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна. 

12.3.5 Иймд нэхэмжлэгч Р  болон хариуцагч А нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, хүү, алдангийн хамт нийт 16,680,000 төгрөгийг хариуцагч А гээс гаргуулан нэхэмжлэгч Р д олгож, уг шаардлагаас 320,000 төгрөг болон нэхэмжлэгч Р  нь тухайн гэрээг хариуцагч Д тэй байгуулаагүй байх түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.4 Хэрэгт авагдсан хариуцагч А гийн 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бичсэн гарын баримтад нэхэмжлэгч Р ээс 17,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаагаар зээлдэж авсан тухай бичсэн бөгөөд уг мөнгө нь нэхэмжлэгч Р ээс  хариуцагч А гийн Х банкны 000  тоот дансанд шилжүүлсэн 2022 оны 02 дүгээр сарын 13-ны өдөр 11.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөг, бэлнээр өгсөн 1,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг зээлдэж авсан талаарх бичсэн баримт болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

12.5 Мөн хариуцагч А гийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болон 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус тус үйлдсэн гарын баримтыг нэхэмжлэгчийн Х банкны 000  тоот дансанд хариуцагч А гийн Х банкны 000  тоот данснаас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,860,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг харьцуулан дүгнэхэд хариуцагч А нь нэхэмжлэгч Р ээс 18,600,000 төгрөгийг бэлнээр зээлдэж авсан болох нь тогтоогдсон.

12.6 Хавтас хэрэгт авагдсан хариуцагч А гийн 2022 оны 3 дугаар сарын 13, 2022 оны 4 дүгээр сарын 20, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус үйлдсэн гарын баримтуудад нэхэмжлэгч Р ээс зээлдэж авсан мөнгөн дүнд сард хэдэн хувийн хүү тогтоосон эсэх нь тодорхой бус буюу 17,000,000 /арван долоон сая/ төгрөгт сар бүр 1,700,000 төгрөг, 18,600,000 /арван найман сая зургаан зуун мянган/ төгрөгт сар бүр 1,860,000 төгрөгийг тус тус хүүд төлнө гэж бичигдсэнээр хүүгийн хэмжээг харилцан тохиролцсон байна гэж дүгнэх боломжгүй тул хариуцагчийн уг хугацаанаас хойш дансаар төлсөн мөнгийг тухайн зээлдэж авсан үндсэн мөнгөнөөс хасаж тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасанд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

12.7 Эдгээр зээлдэж авсан нийт 35,600,000 (17,000,000+18,600,000) төгрөгөөс хариуцагч А гийн Х банкны 000  тоот данснаас нэхэмжлэгчийн Х банкны 000  тоот дансанд 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 600,000 төгрөг, 4 дүгээр сарын 15-ны өдөр 370,000 төгрөг, 4 дүгээр сарын 28-ны өдөр 475,000 төгрөг, 5 дугаар сарын 05-ны өдөр 124,000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 1,860,000 төгрөг, 7 дугаар сарын 07-ны өдөр 1,250,000 төгрөг, 7 дугаар сарын 17-ны өдөр 610,000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 156,000 төгрөг, 01 дүгээр сарын 16-ны өдөр 280,000 төгрөг, 7 дугаар сарын 01-ний өдөр 140,000 төрөг тус тус шилжүүлсэн болон хүү гэж илүү авсан 1,500,000 төгрөг, нийт 7,865,000 төгрөгийг хасаж тооцоход тухайн зээлдэж авсан мөнгөнөөс 27,735,000 (35,600,000-7,865,000) төгрөгийг хариуцагч А төлөөгүй болох нь тогтоогдож байна.

13.Гэтэл талууд болох нэхэмжлэгч Р  болон хариуцагч А нар нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр №0683 тоот зээлийн гэрээг байгуулахдаа өмнөх хамтын ажиллагааны талаар харилцан тохиролцож тооцоо нийлэхдээ гэрээний 3.4 дэх заалтад заасан 5 удаагийн мөнгө шилжүүлсэн болон бэлнээр өгсөн гэх мөнгөн дүн бодитоор бичигдээгүй  болох нь талуудын тайлбараар, мөн тухайн мөнгийг  огт зээлдэж авч байгаагүй зээлийн гэрээний харилцааны этгээд биш болох хариуцагч Д тэй урьд өмнө мөнгө  зээлдэж, авсан мэтээр гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн уг гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний дагуу алданги болон хариуцагч Д тэй холбогдуулан нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байна.

14.Мөн хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 552 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зохицуулсан.

15.Гэвч Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 552 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаас үзвэл, тус хэрэг дэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 30.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаагаар зээлдүүлсэн гэсэн зээлийн гэрээнд үндэслэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Р ийн хариуцагч А д холбогдуулж гаргасан энэ удаагийн нэхэмжлэлийн үндэслэл нь талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдаж, нотариатчаар гэрчлүүлсэн зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 12.000.000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн, 13 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй ба барьцаагүй, сар бүрийн 27-ны өдөр 480.000 төгрөгөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь тогтоож харилцан тохиролцсон гэх болон дансаар шилжүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр  11.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг болон бэлнээр өгсөн 1,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг болон бэлнээр өгсөн 18,600,000 төгрөгийн зээлийн гэрээтэй тус тус холбоотой учраас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

16.Хариуцагч А гээс шүүх хуралдаанд “нэхэмжлэгчээс зээлдэж авсан мөнгийг дансаар 19,821,000 төгрөг, бэлнээр 3,600,000 төгрөг болон 11,979,000 төгрөгийг тус тус төлж дуусгасан” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Р тэй 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №2062 тоот зээлийн гэрээний хүүд 4,620,000 төгрөг, тухайн гэрээний үндсэн зээл болох 14,000,000 төгрөгөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг төлж үлдсэн 12,000,000 төгрөгт талууд үргэлжлүүлэн дахин 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр №0093 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний хүүд 1,840,000 төгрөг, мөн дансаар 7,865,000 төгрөг нийт 16,325,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон.

17.Харин хариуцагчаас нэхэмжлэгч Р д 3,600,000 төгрөг, 11,979,000 төгрөгийг тус тус бэлэн төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардлага ба үндэслэлийг үгүйсгэх, татгалзах нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй учраас тухайн мөнгийг бэлэн төлсөн байна гэж дүгнэх үндэслэлгүй болно.

18.Нэхэмжлэгч Р ийн Х банкны 000  тоот дансны хуулга дээр 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч А гийн Х банкны 000  тоот данснаас 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба утга дээр “Т ” гэж бичигдсэн бөгөөд тухайн мөнгийг нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнээс хасаж тооцох боломжгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч Р  болон хариуцагч А нарын хооронд зээлийн харилцаа 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж үүссэн байх ба түүнээс өмнөх хугацаандаа шилжүүлсэн мөнгийг хойших хугацааны зээлийн гэрээний үнийн дүнгээс хасах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

19.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэхэмжлэгч Р  болон хариуцагч А нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч А гээс үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт нийт 44,415,000 (16,680,000+27,735,000) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 12,185,000 төгрөг, Р , Д , А нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон хариуцагч Д эд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

20.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 44,415,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 380,025 төгрөгийг хариуцагч А гээс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р  болон хариуцагч А нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч А гээс үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт нийт 44,415,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 12,185,000 төгрөг, Р , Д , А нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон хариуцагч Д эд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А гээс улсын тэмдэгтийн хураамжид 380,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р д олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.





 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ЖАРХЫНГҮЛ