Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0829

 

 

 

 

 

    2023         11           10                                     128/ШШ2023/0829                  

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Д.Халиуна тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ба**** /РД:Х*********/

Хариуцагч:**************** засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***********, иргэдийн төлөөлөгч Б.Гэ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т*********** нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ба****аас ***************засаг даргад холбогдуулан **************** 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/6-******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2. Анх Х****************дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/6** дугаар захирамжаар Б.Ба****т **************** газрыг амины орон сууцны зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгон, Ни****************ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1***** дугаар захирамжаар уг газрыг үйлдвэрийн албан конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргаж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгон, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулжээ.

3. Улмаар нэхэмжлэгч Б.Ба****ыг Газрын тухай хуулийн 40 зүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж Ни****************гын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/6** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

4. Уг маргаан бүхий захирамжийг Ни****************ны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 01**************** дугаар албан бичгээр гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ба**** Ни****************д холбогдуулж 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/6**************** дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Б.Ба****, Ни****************н 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/*****дугаар захирамжаар ************ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7***** м.кв газрыг үйлдвэрийн албан конторын зориулалтаар эзэмшиж, газрын эзэмших гэрээ байгуулж эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Улмаар тус газарт барилгын үйл ажиллагаа явуулах зорилгоор 2019 онд Н*************** барилга угсралтын зураг болон холбогдох баримтыг гаргаж өгч өгсөн. Мөн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээгээс техникийн нөхцөл авч тог татах байдлаар ажилласан. Хашаажуулж ажиллаж байсан. Ажиллаж байх явцад хэд хэдэн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал 2020 онд Б.Ба****ын эзэмшлийн газрын орц гарцыг хааж иргэн н.Г********** гэдэг хүнд газар олгосон байсан. Үүнтэй холбоотой маргаан үүсэж холбогдох өргөдлөө Нийслэлийн Газар зохион байгуулах албанд өгч шийдвэрлүүлж 3 сарын хугацаа болж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн гэдэг асуудал ярьсан болохоос албан ёсоор энэ газрын орц гарцын асуудлыг шийдвэрлээгүй байсан. Мөн А даалгавар авах хүсэлт өгсөн боловч хариу өгөхгүй явсан. Энэ хугацаанд ковид буюу цар тахал гарсан. 2022 онд газартай болон А даалгавартай холбоотой өргөдөл гаргахад 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар таны газрыг хүчингүй болгосон байна. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн. Гэвч энэ талаар бид нар мэдэгдээгүй байсан. egazar.gov.mn сайт дээр мэдээлэл байсан тул газар Б.Ба****ын нэр дээр байгаа гэж бодож байсан. Гэтэл газрыг 1 жилийн өмнө хүчингүй болгосон байсан. 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариу ирж шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 03 оны өдрийн А/*****дугаар захирамж бодит байдалтай нийцээгүй. Захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,  40.1.6-д заасныг үндэслэж гаргасан байсан. Гэвч энэ 2 үндэслэлийн аль заалтыг барьсан нь тодорхой биш байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж байгаа тохиолдолд хэлэхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Яагаад гэвэл газар эзэмших  хууль бус зүйл бодит нөхцөл байдал дээр байхгүй. Энэ газар нь морин тойруулгын хойно байдаг газар. Үүнийг Ма*********** ХХК орц гарцын асуудлыг хаасан. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж оруулдаггүй. Хашааг нь нураадаг нөхцөл байдал үүссэн. Мөн холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрлийг нь өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Н***************** Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл байхгүй гэж үзэж байна. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлийг захирамж дээрээ дурдаагүй. Ямар үндэслэлээр удаа дараа зөрсөн юм уу, ноцтой зөрчсөн юм уу гэдэг зүйл байхгүй. Газрын төлбөрөө төлөөд холбогдох зөвшөөрлөө аваад явж байсан. Иймд тус захирамжийг хүчингүй болгож өгч, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Ба****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Ба**** дүүргийн Засаг даргын захирамжаар 2018 онд авсан газраа Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн захирамжаар ***********дүүргийн *********** хороонд 15 жилийн хугацаатай 7*********** метр газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай ашиглахаар газар эзэмших гэрчилгээ олгогдсон байдаг. Б.Ба**** дээрх газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны акт болох  2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/6*********** дугаар захиргааны акт гаргасан. Уг захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6–д заасан нөхцөл байдал бүрдсэн байна гэдэг үндэслэлээр гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрэн хангасан гэдэг нь тухайн газар дээр нөхцөл байдал болон өнөөдрийн байдлаар хашаа барьсан гэж хэлдэг боловч хашаа байхгүй байгаа. Мөн нэхэмжлэгч талаас бид нарын мэдээгүй байхад захиргааны акт гарсан, захиргааны акт гарснаас хойш мэдсэн гэж хэлдэг боловч газар зохион байгуулагч нь тухайн нэхэмжлэгч Б.Ба****тай утсаар холбогдож өөрөөс нь утасны дугаар, мэйл хаягийг нь авч байсан. Тус хаягаар нь мэдэгдэл явуулж байсан талаар шүүхэд фото зураг байдлаар нотлох баримт гаргаж өгсөн байгаа. Мөн сонсох ажиллагааг төрийн байгууллага явуулсан гэж үзэж байна. Шаардлагатай гэж үзвэл гэрч асуулгаж болно. Гэрч асуулгах хүсэлтийг өмнө гаргаж байсан боловч хүсэлтийн хангаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа зориулалтын дагуу 2  жил хугацаанд ашиглаагүй гэдэг Монгол улсын Дээд шүүхийн тайлбар зэргээр тодорхой болж байгаа. Тус хуулийн 40.1.6-д гэнэтийн давагдашгүй байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл гэмтэл, бусдын хууль бус үйлдэл хамаарах шалтгаан байхгүй байсан бол хүндэтгэн үзэх шалтгааныг зааж өгсөн байдаг. Зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг нь газар эзэмших тухай гэрээ хийгээгүй. Тус гэрээнд зааснаар зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй. Барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгон гэж Улсын дээд шүүхийн тайлбар дээр тайлбарлаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч талаас архитектур төлөвлөлтийн даалгавар авахаар Хот байгуулалт хөгжлийн газарт хүсэлт гаргаж байсан боловч хавтаст хэрэгт тухайн байгууллагаас үүнтэй холбоотой баримт ирээгүй. Хүсэлт гаргаж байгаагүй гэдэг баримт ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэний хувьд хэлэхэд иргэн Б.Ба****ын нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Ба****аас ********** Засаг даргад холбогдуулан **************** Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/*********** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Маргаан бүхий ************** Засаг даргын 2021 оны А/*********** дугаар захирамжаар Б.Ба**** нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ... **************** Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6 дахь зүйлд Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус заасан.

6. Хавтаст хэргийн баримтууд болох Б.Б****ын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлт, 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 15/***********дугаартай Ул*********** ТӨХК-иас олгосон техникийн нөхцөл зэргээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ барилга барихаар ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдож байна.

7. Харин ***************** газраас 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/3******* дугаар албан бичгээр “Х*************** тоот хаяг бүхий газарт иргэн Б.Ба****аас Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлтийг ирүүлээгүй байна” хариуг ирүүлсэн бөгөөд тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1********* дугаар албан бичиг зөрүүтэй байгаа талаар тодруулахад Х*********** газрын бүртгэлийн нэгдсэн системээс шүүлт хийж үзэхэд 2019 онд ирүүлсэн хүсэлт байсан ч архиваас шүүж үзэхэд баримт гарж ирээгүй гэснийг шүүгчийн туслахаас тэмдэглэжээ.

8. Түүнчлэн Б.Ба**** нь ************* дүүргийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/***** дугаар захирамжаар амины орон сууцны зориулалтаар эзэмшсэн газрын зориулалтыг өөрчилж Н********* Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/*****дугаар захирамжаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж баталгаажуулахад тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүйгээр шийдвэрлэж, нэхэмжлэгчээс дуудлага худалдааны анхны үнэ болох 9. *********** төгрөгийг төлсөн талаар тайлбарыг ************* газар зохион байгуулалтын албанаас ирүүлжээ.

9. Хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсанаар газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш 2 жил дараалан газраа ашиглаагүй буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2 жил газраа гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй байх тул маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

10. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад зааснаар захиргаа үйл ажиллагаандаа хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлах ёстой. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа гэж итгэн газрын төлбөрийг 2018 оноос 2021 оныг дуустал төлсөн, газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар ажил хийсэн нь нотлогдож байх тул уг зарчмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

11. Хариуцагчаас ... нэхэмжлэгч нь шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлах боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ********* дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолууд, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан Б.Ба****ын ***** иргэн н.Га*********** эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгож, миний газрын орц, гарцыг нээж, газраа эзэмших нөхцөлийг бүрдүүлж өгнө үү гэх гомдол зэргээс үзвэл хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

12. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний ... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасан бөгөөд Б.Ба********т газар олгосноос хойш нийтэд илэрхий үйл баримт болох цар тахлын үе үргэлжилсэн, газар эзэмших явцад орц, гарцыг хаасан нөхцөл байдал бий болжээ.

13. Хариуцагч ************ Засаг даргаас энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоогоогүй байна.

14. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

15. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэжээ.

16. Мөн маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасныг үндэслэл болгон Б.Ба****ын эзэмшил газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэ дээрх үйл баримтуудаар гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байна.

17. Иймд нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

18. Мөн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг шүүхийн  шийдвэрийн үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан Б.Ба****аас ************* Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ************ Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/***** дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ба****т олгосугай.

             Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ОДМАА

                                                    ШҮҮГЧ                             Ө.БОЛОРЧИМЭГ

                                                    ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА