Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч П.Н,

хохирогч Л.С -ийн өмгөөлөгч Б.А,

гэрч Ч.Ү,

шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж холбогдох эрүүгийн 2016 2501 3529 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын өдөр төрсөн, настай, боловсролтой, мэргэжилтэй, Б ХХК-д ажилтай, ам бүл, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д.Ж, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ж нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол, 108 дугаар байрны 05 тоотод архидан согтуурсан үедээ хувцсаа тайлж нүцэглэж бүжиглэх гэхээр нь гэрийн эзэн Ц.А “найз нөхдөө хүндлээч” гэсэн шаардлага тавихад түүнийг эсэргүүцэн түлхэн унагаж, иргэн С.У, Л.С нар түүнийг салгаж гэрээс гаргасны дараа гадаа С.У –г түлхэн унагаж, Л.Сгийн нүүр рүү нь гараараа цохиж зүүн доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүдийг унагасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэсэн, мөн Ц.А баруун нүд рүү цохиж тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон хэсэг, баруун гарын бугалганы гадна доод хэсэгт цус хуралт үүсгэж 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Д.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ангийнхан цуглаад намайг дуудахаар нь би очсон. Тэнд 2 хоноод маргааш нь явах гэхэд цонх янзлаад өгөөч гэхээр нь би цонхыг нь янзалж өгсөн. Гал тогоонд нь төмбүүшиг хийж өгөөд явах гэхэд дахиад гал тогооны юмыг гүйцээгээд өг гэхээр нь би 100 айл ороод Атэй хамт юмыг нь авч өгөөд яваад эхнэр дээрээ очоод байж байхад 2 цагийн дараа над руу залгаад ир гээд дуудаад байсан. Тэгээд би амжихгүй гэхэд 4 цагийн үед А над руу байн байн залгаад ангийн дарга Н ирсэн байна. Чамайг хүрээд ир гэж байна гэхээр нь би амжихгүй байна гэсэн. Тэгээд орой 6 цаг хүртэл байн байн залгаад байхаар нь эхнэрээсээ гуйгаад очихоор болсон. 8 цагийн үед гэрт нь очиход Н 75 граммын архи задлаад тэд нар сууж байсан. Тэгээд архи ууя гэхээр нь Н ирсэн юм бол Н бариулж байгаад энэ ажлыг чинь дуусгая гэхэд хэрэггүй, өнөөдөр архи ууж хононо, маргааш хийе гэхээр нь орхисон. Тэгээд тэр өдөр Нтэй хамт архи уугаад А пиво уусан. Тэр архи дуусаагүй байхад дахиад том архи, 10 шил пиво авчирсан. Тэгээд уугаад байж байхад С над руу залгаад танайд очъё гэж хэлж байгаа талаар А над руу залгаад хэлсэн. Удалгүй байж байхад А, Ү ч ирсэн. Тэгээд бид нар нилээд ууж сууж байгаад би Атэй маргалдсан. Би тэднийд хонодог учир куртикээ тайлаад цамцаа өлгөөд майктайгаа, гутлаа тайлсан. Миний хөл муу учир боолтоо тайлсан. Урьд өдөр нь Атэй манайхан нилээд маргаж байсан. Аг 1 казак залуутай ийм, тийм гэж ярьж байсан. Тэгээд тухайн өдөр би нөгөөхийг нь ярихад А бид нар маргалдсан. А над руу дайраад миний майкыг урсан. Тэгээд намайг хөөсөн. Би жижиг өрөө рүү ороогүй. Би эмэгтэй хүн ганцаараа өрөөнд байвал ордоггүй. Би гутал, хувцасаа өмсөөд цамцаа авах гэж байхад авхуулаагүй. Намайг одоо гар гээд хөөгөөд байсан. Тэгээд би куртикээ авч өмсөж байхад У миний тэлээг сугалж аваад хаалгаар түлхэж гаргаад намайг ороолгосон. Би тухайн үед толгойгоо хамгаалаад гадаа байж байсан. Намайг хүмүүс балбаад байсан. Би яаж байнаа гээд хойшоогоо толгойгоо бариад ухрах үед өөдөөс 2 хүн дайраад байхаар нь би 2 гараараа тулах үед больсон. Тэгээд би гүйгээд эргээд харахад тэр 2 орж байсан. Тэр үед би Ү руу залгахад чи яагаад хүмүүсийг зодож байгаа юм бэ гэхээр нь би “та нар яагаад намайг зодож байгаа юм бэ “ гэхэд цагдаа дуудсан гэсэн. Тэгэхээр нь би цагдаа иртэл энд байж байя гээд удалгүй цагдаа ирээд би өөрөө машинд нь суугаад явсан. С Нийслэлийн шүүх дээр ярихдаа өмднийхөө тэлээгээр далайж байгаад цохиж байсан талаар хэлээд байгаа. Тэр өмдний тэлээгээр намайг ороолгоод Н бас ороолгож байсан. Би Ү байцаалт аваач гэж хэлж байж мэдүүлэг авхуулж байсан. Эдгээр хүмүүс угаасаа хурц авиртай хүмүүс. Намайг А урьд нь хүзүүгээр оосорлоод архи ам руу цутгаж байсан. А нь нөхрөө зодоод хөөгөөд явуулсан. С насаараа нөхөргүй явсан. Би байнга гэрт нь хүргэж өгөөд хүүхдэд нь хүлээлгэж өгдөг. Эд нар хүргэнээ зодоод намайг бас зодож өг гэж гуйж байсан. Би анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч байгаа. Эд нар шиг худал зүйл яриагүй. А над руу дайраад байхаар нь би зургийг нь дарсан. Намайг хөөгөөд зодох гээд дайраад байсан. Энэ хэргээс болж эхнэр ч явсан. Манай ангийнхан ирэхээр нь би сайхан хооллож ундлаад бүгдийг нь хүргэж өгдөг байсан гэв.

Гэрч Ч.Ү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Тухайн үед А, Н, Т буюу шүүгдэгч, С, Сгийн охин байсан. Намайг эд нар дуудаад хүрээд ир гээд байсан. Тэгээд намайг очих үед эд нар нилээд халамцуу байдалтай байсан. Ангийнх нь дарга болох Н, шүүгдэгч буюу Т нилээд халамцуу байдалтай байсан. Намайг орох үед эд нар дуулалдаад сууж байсан. С, А нар тухайн үед эрүүл байсан. Намайг ороход архиа уугаад дууссан байсан. Над руу өмнө нь чи юу уудаг вэ гэж утасдаж асуухаар нь би уудаггүй, уувал жимстэй пиво уудаг гэж хэлэхэд 4 шил жимстэй пиво авсан байсан. Тэгээд би тэрнээс нь 1, 2 стакан уугаад байж байхад Т би бүжиглэмээр байна гэхэд Сгийн охин нь утас дээрээ хөгжим тавьж өгсөн. Тэгээд Т бүжиглэж байснаа эхлээд майкаа тайлхаар нь А чи миний найз нөхдийн хажууд хувцасаа тайллаа гээд уурласан. Тэгээд Тийг бариад цаад өрөө рүү орсон. Тэр өрөөндөө маргаад байх шиг байсан. Би тухайн үед 00 руу орох гэхэд Т Аг орон дээр нь дараад байж байхаар нь боль гээд би Тийг татаад А, шүүгдэгч нар маргасан. Уг нь тэнд зодоон болохоор зүйл болоогүй. Тэгээд шүүгдэгч Сгийн охин руу “ чи хүмүүжилгүй гээд пизда” гэж хэлсэн, би 00-ын өрөө рүү орсон. Тэгээд намайг 00-д байж байхад пижигнэлдээд, хүмүүс гүйлдээд байсан. Би биеэ засаад гараад ирэхэд С, А, Сгийн охин нар бүгдээрээ гүйлдээд гараад явсан, гэрийнх нь хаалга нь онгорхой байсан. Тэгээд би Н бос гээд босгоод гарах гэхэд босч чадахгүй байсан. Н тухайн үед нилээд согтуу байсан. Тэгээд гарах гэж байхад Сгийн охин нь гүйгээд ороод ирсэн. Араас нь С ам, хамраа дараад, цус асгаруулаад ороод ирсэн. Би юу болсон талаар асуухад Т намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд Агийн хацар руу нь цохисон байсан. Тухайн үед Сгийн шүд нь унасан гэж хэлж байсан. Би айгаад түргэн тусламж дуудах гэхэд А-гийн хаягийг мэдэхгүй байсан. Тэгээд бид нар гараад цагдаа дээр очсон. Хэний өмдний тэлээг юм мэдэхгүй Сгийн охин гаднаас гүйж орж ирэхдээ тэлээтэй байсан. Тэгээд гаднаас гүйж орж ирээд Н ороолгоод байсан. Тэр тэр үед тэлээгээр цохисон, зодсон зүйл болоогүй. Охин нь эрүүл байсан. Зодоон болсны дараа шүүгдэгч над руу яриад гараад ир, чи намайг хүргээд өгөөч гэхээр нь би гарахгүй гэсэн. Би тухайн үед пиво уусан байсан учир машинаар хүргэж өгч чадаагүй. Би машинаа угаасаа авч яваач үгүй гэв.

Шүүгдэгч Д.Ж мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би 19 цаг өнгөрч байхад очсон. Ингээд гэрт очиход Н болон А нар байсан ба 1 шил 0.75 литрийн архи хуваан ууж сууж байгаад би ихэд согтсон байсан ба юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрсэн чинь айлийн гэрийн гадна талд өөрийн тэлээгээ татуулсанаа санаж байна. Агийн байрны гадна талд харанхуйд толгойгоо дарсан байдалтай сэрсэн өөдөөс хүн орилоод сүйтэгнээд гүйгээд ирэхээр нь гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Дахин нэг хүн хүрээд ирэхээр нь гараа сул атгаж байгаад цохьсон миний гаран дээр шүдний мөр үлдсэн байсан. Тэгээд цагдаа дээр сэрсэн. Би болсон явдлын талаар санахгүй байгаач дуулж бүжиглээгүй, би дуулж бүжиглэдэггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-40, 55 дугаар хуудас/,

Хохирогч Л.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цаг 20 минутын орчим миний 99236809 дугаарын утасруу 91910976 гэх дугаараас Улаанбаатар хотын барилгын техникумийн ангийн хүүхэд Т гэх хүн залгаад “Манай ангийнхан энд байна, Чи хүрээд ирээч, ангийн дарга Н бид хоёр Агийнд байна” гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ байж байсан бөгөөд орой 23 цагийн орчим очиход Н, Т хоёр 0.75 литрийн Алтан Чингис архи уучихсан согтуу байж байсан. Тэгээд би удаагүй 10 орчим минут байж байсан чинь Агийн 10 жилийн ангийн эмэгтэй хүн гэрт нь ирсэн бид нар ойр зуурын зүйл яриад сууж байсан. Т гэнэт босч ирээд бүжиглээд, хувцасаа тайлаад нүцэглэх гээд байсан. Тэгсэн А Тд хандаж чи манай гэрт тайчих үзүүлбэр үзүүлэх гээд байгаа юм уу гэж хэлээд унтлагын өрөө лүү Тийг дагуулаад орсон. Тэгээд 5 орчим минутын дараа А орилхоор нь унтлагын өрөө лүү ороход Т Агийн хоолойг нь зүүн гараараа боочихсон, баруун гартаа өмдний тэлээ далайчихсан байж байсан. Тэгээд болиулах гэсэн чинь миний шилэн хүзүүн дээрээс бариад хана руу түлхсэн. Тэгээд агсам тавьж байгаад Т Агийн гэрээс өөрөө гараад явсан. Тийг гараад явахаар нь бүгд гэрээс нь гараад явсан. Би гараад харсан чинь Т байрны хажуу талын жижиг мухлагын тэнд явж байхаар нь А, манай охин У бид 3 гэр лүү нь явах гээд явж байсан. Т ардаас гүйж ирээд манай охин Уянгыг өшиглөж унагаахаар нь А боль гээд салгасан гэсэн. Би урд явж байсан тэрийг хараагүй. Тэгээд Т миний араас гүйж ирээд миний толгойны ар хэсэг рүү гараараа цохиод би газар хажуу тийш хараад унасан. Тэгээд босох гэтэл миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Тэгээд А бид хоёрыг салгах гэж байгаад нүд рүүгээ цохиулсан. Миний хамар амнаас цус гарч байхад Т гүйгээд яваад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 1978 онд манай барилгын техникумд элсэж орохдоо Д.Ж гэх хүнийг Т гэдэг байсан, сүүлд нэрээ сольсон байж магадгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-18 дугаар хуудас/,

Хохирогч Ц.А -ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би гэртээ засвар хийгээд байж байтал ангийн охин Д таарсан тэгээд байж байтал түүний утасруу Т одоо бол Ж гэдэг нэртэй залгаад бид нар яриад манай гэрт ирсэн. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийг дуудаад Ө, Д, Т бид 4 манай гэрт хоносон. Тэгсэн Т өмнөх амьдралаа яриад манай эхнэр нуруу нугасны өвчтэй болоод намайг тоохгүй болохоор нь би өөр залуухан эхнар авсан, тэгээд тэр залуухан эхнар маань бас өөр хүнтэй болоод гэртээ очихгүй байгаа машиндаа хонож байгаа гэж хэлсэн тэгэхээр нь би манай тавилгыг янзалж өгөөд манайд хэд хонохгүй юу гэж хэлэхэд орой багажаа аваад хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийнхөө орой Ж намайг ирээд аваач гэсэн би ангийн охин Ү руу залгаад орой очиж аваад бид хэд манайд ирсэн. Тэгээд орой 21 цагийн орчим Ү, Ж, Н бид хэд байж байтал С залгаад танайд очмоор байна гэж хэлсэн, тэгээд хүрээд ир гэж хэлсэн. Ж согтсон юм уу, хайшаа юм, дуу дуулаад орилоод байсан. Ж гэнэт хувцасаа тайлаад байсан тэгээд би унтлагын өрөө рүү дагуулж ороод чи битий ингээд бай, манай найз нөхөдийг хүндлээч гэж хэлэхэд би яагаачгүй гээд намайг ор луу түлхсэн. Тэгээд би ор луу унаад байж байсан чинь Сгын охин орж ирсэн тэгээд Сгын охин Ж-д хандаж та өөрөө хувцасаа тайлах гээд байсан биз дээ гэсэн чинь Жамух барьж аваад хана мөргүүлсэн. Тухайн үед С чи миний охиныг зоддог хэн бэ гээд маргалдсан. Тэгээд Ж гараад явсан бөгөөд тэгээд би араас нь гарсан чинь Сгын охин газар уначихсан, Жыг С татчихсан зууралдчихсан байхаар нь салгасан, тэгээд Ж гүйгээд явсан. Тэгээд би Сг манай гэрт орьё гэсэн чинь Ж ардаас гүйж ирээд С нүүр лүү гараараа цохьсон. Тэгээд Ж гүйгээд явсан, тэгээл цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-22 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.У -н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Ж-д зодуулсанаас болж миний Самсунг Галакси Эс 5 утас эвдэрсэн. Би дараа нь утасаа янзлуулах гэтэл янзлагдахгүй гэсэн тэгээд би Самсунг Галакси Эс 7 утасыг Теди төвөөс 1.350.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Жаас өмнө нь эвдэрсэн болон одоо худалдаж авсан гар утасныхаа мөнгийг нэхэмжилж байна. Ж миний хойд талаас өгзөг рүү өшиглөхөд гар утас зүүн талын хойд халааснаас унаж хэдэн хэсэг болж эвдэрсэн. Би өөрийнхөө эвдэрсэн утасыг 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 530.000 төгрөгөөр худалдаж авсан. Би эвдэрсэн гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлж байна” /хэргийн 67-69 дүгээр хуудас/,

Гэрч С.У -н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т ах ганцаараа бүжиглэж байх явцдаа дээгүүрээ өмсөж байсан богино цамц, өмдний тэлээ зэргээ тайлаад байсан. Тэгсэн чинь А эгч Т ахад хандаж “чи яагаад хүний гэрт тайчих гээд байгаа юм бэ” гэж хэлээд Т ахыг унтлаганы өрөө рүү дагуулаад орсон. Хэсэг хугацааны дараа А эгч өрөөндөө орилох шиг болохоор нь ээж араас нь орсон. Би бие засчихаад ээжийн хойноос унтлагын өрөө рүү орсон чинь А эгч орон дээр суучихсан, ээж Т ахыг болохгүй шүү дээ гэх зүйл ярьчихсан зогсож байсан бөгөөд би Төмөрөө ахын хажуу талд нь очоод та ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь Т ах эргэж хараад намайг түлхээд чам шиг пиздаад хамаа байхгүй гэж хэлээд миний өгзөг рүү өшиглөсөн. Гэнэт Т ах гараад гүйсэн бөгөөд ээж, А эгч нар дагаад араас нь гүйгээд гэрээс гарсан. Би яасан юм бол гэж бодоод араас нь гарч харсан чинь Т ах цаашаа алхаад явж байсан бөгөөд ээж А эгч хоёр миний урдаас алхаад ирж байсан. Хэсэг хугацааны дараа А эгчийн баруун нүд нь улайчихсан, ээжийн урд талын хоёр шүд нь доошоогоо санжиганачихсан, хамраас нь цус гарчихсан орж ирсэн. Цагдаагийн ажилтан ирээд гадаа байсан Т ахыг оруулж ирээд иргэний үнэмлэхэн дээрх нэрийг нь Ж гэж бичсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24, 70-71 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Үын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр 18 цаг өнгөрч байхад А намайг гэрт хүрээд ирээч гэхээр нь 21 цаг болж байхад очсон чинь гэрт нь С, охин нь, Т буюу Ж, Н нар байж байсан. Н нь тасарчихсан, Т арай гайгүй байх шиг байсан. Ингээд Ж Сгын охиноор дуу тавиулаад бүжиглээд дээгүүрх хувцасаа тайлаад байхаар нь А чи манай ангийн хүүхдийн дэргэд эвгүй байдал гаргалаа гээд унтлагын өрөө рүү аваад орсон. Ж Аг орон дээр дарчихсан байсан. Ингээд би боль гээд уурлачихаад гэдэс өвдөөд нойл ороод удаагүй байсан. Пир пар гээд 3-лаа гараад явчихсан. Тэгээд би араас нь гарах гэсэн боловч хаалга үүд нь онгорхой гарч чадаагүй. Ингээд төд удалгүй Сгын охин орж ирчихээд Нрүү уурлаад байсан. Сгын амнаас цус гарсан орж ирэхээр нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 73-74 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹12935 дүгнэлтэд “Агийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон хэсэг, баруун бугалганы гадна доод хэсэгт цус хуралт үүсчээ. ...хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹12936 дүгнэлтэд “Сгийн биед зүүн доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүд унасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал үүсчээ. ...хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээд үүдэн 3 шүд унасан нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол 10% нөлөөлнө.” гэжээ /хэргийн 30 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 72 дугаар хуудас/,

Баянгол дүүргийн засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар захирамжаар Д-н Т-г Д-н Ж гэж өөрчилсөн гэрчилгээний хуулбар /хх 43 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 41 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 57, 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

  • ч Д.Ж нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол, 108 дугаар байрны 05 тоотод архидан согтуурсан үедээ хувцасаа тайлж нүцэглэж бүжиглэх гэхээр нь гэрийн эзэн Ц.А “найз нөхдөө хүндлээч” гэсэн шаардлага тавихад түүнийг эсэргүүцэн түлхэн унагаж, иргэн С.У, Л.С нар түүнийг салгаж гэрээс гаргасны дараа гадаа С.Уянгыг түлхэн унагаж, Л.Сгийн нүүр рүү нь гараараа цохиж зүүн доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүдийг унагасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэсэн, мөн Ц.А баруун нүд рүү цохиж тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон хэсэг, баруун гарын бугалганы гадна доод хэсэгт цус хуралт үүсгэж 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтуудаар Д.Ж нь бусдын орон байранд болон гадаа гудамж талбайд согтуугаар, шалтаг шалтгаангүйгээр олон эмэгтэйчүүдийг зодож, хоёр хүний биед хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан болох нь хангалттай нотлогдож байгаа боловч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар “нийтийн хэв журмыг зөвхөн бүлэглэн зөрчсөн бол танхайрах гэмт хэрэг болохоор заасан мөн танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн бол хүндрүүлэхээр заасныг хассан байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Жад холбогдох үйлдлийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ж-н 2 хүний биед хөнгөн хохирол учруулж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон болно. Үүнд:

Хохирогч Л.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цаг 20 минутын орчим миний 99236809 дугаарын утасруу 91910976 гэх дугаараас Улаанбаатар хотын барилгын техникумийн ангийн хүүхэд Т гэх хүн залгаад “Манай ангийнхан энд байна, Чи хүрээд ирээч, ангийн дарга Н бид хоёр Агийнд байна” гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ байж байсан бөгөөд орой 23 цагийн орчим очиход Н, Т хоёр 0.75 литрийн Алтан Чингис архи уучихсан согтуу байж байсан. Тэгээд би удаагүй 10 орчим минут байж байсан чинь Агийн 10 жилийн ангийн эмэгтэй хүн гэрт нь ирсэн бид нар ойр зуурын зүйл яриад сууж байсан. Т гэнэт босч ирээд бүжиглээд, хувцасаа тайлаад нүцэглэх гээд байсан. Тэгсэн А Тд хандаж чи манай гэрт тайчих үзүүлбэр үзүүлэх гээд байгаа юм уу гэж хэлээд унтлагын өрөө лүү Тийг дагуулаад орсон. Тэгээд 5 орчим минутын дараа А орилхоор нь унтлагын өрөө лүү ороход Т Агийн хоолойг нь зүүн гараараа боочихсон, баруун гартаа өмдний тэлээ далайчихсан байж байсан. Тэгээд болиулах гэсэн чинь миний шилэн хүзүүн дээрээс бариад хана руу түлхсэн. Тэгээд агсам тавьж байгаад Т Агийн гэрээс өөрөө гараад явсан. Тийг гараад явахаар нь бүгд гэрээс нь гараад явсан. Би гараад харсан чинь Т байрны хажуу талын жижиг мухлагын тэнд явж байхаар нь А, манай охин У бид 3 гэр лүү нь явах гээд явж байсан. Т ардаас гүйж ирээд манай охин Уянгыг өшиглөж унагаахаар нь А боль гээд салгасан гэсэн. Би урд явж байсан тэрийг хараагүй. Тэгээд Т миний араас гүйж ирээд миний толгойны ар хэсэг рүү гараараа цохиод би газар хажуу тийш хараад унасан. Тэгээд босох гэтэл миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Тэгээд А бид хоёрыг салгах гэж байгаад нүд рүүгээ цохиулсан. Миний хамар амнаас цус гарч байхад Т гүйгээд яваад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 1978 онд манай барилгын техникумд элсэж орохдоо Д.Ж гэх хүнийг Т гэдэг байсан, сүүлд нэрээ сольсон байж магадгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-18 дугаар хуудас/,

Хохирогч Ц.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би гэртээ засвар хийгээд байж байтал ангийн охин Д таарсан тэгээд байж байтал түүний утасруу Т одоо бол Ж гэдэг нэртэй залгаад бид нар яриад манай гэрт ирсэн. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийг дуудаад Ө, Д, Т бид 4 манай гэрт хоносон. Тэгсэн Т өмнөх амьдралаа яриад манай эхнэр нуруу нугасны өвчтэй болоод намайг тоохгүй болохоор нь би өөр залуухан эхнар авсан, тэгээд тэр залуухан эхнар маань бас өөр хүнтэй болоод гэртээ очихгүй байгаа машиндаа хонож байгаа гэж хэлсэн тэгэхээр нь би манай тавилгыг янзалж өгөөд манайд хэд хонохгүй юу гэж хэлэхэд орой багажаа аваад хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийнхөө орой Ж намайг ирээд аваач гэсэн би ангийн охин Ү руу залгаад орой очиж аваад бид хэд манайд ирсэн. Тэгээд орой 21 цагийн орчим Ү, Ж, Н бид хэд байж байтал С залгаад танайд очмоор байна гэж хэлсэн, тэгээд хүрээд ир гэж хэлсэн. Ж согтсон юм уу, хайшаа юм, дуу дуулаад орилоод байсан. Ж гэнэт хувцасаа тайлаад байсан тэгээд би унтлагын өрөө рүү дагуулж ороод чи битий ингээд бай, манай найз нөхөдийг хүндлээч гэж хэлэхэд би яагаачгүй гээд намайг ор луу түлхсэн. Тэгээд би ор луу унаад байж байсан чинь Сгын охин орж ирсэн тэгээд Сгын охин Жад хандаж та өөрөө хувцасаа тайлах гээд байсан биз дээ гэсэн чинь Ж барьж аваад хана мөргүүлсэн. Тухайн үед С чи миний охиныг зоддог хэн бэ гээд маргалдсан. Тэгээд Ж гараад явсан бөгөөд тэгээд би араас нь гарсан чинь С-н охин газар уначихсан, Ж С татчихсан зууралдчихсан байхаар нь салгасан, тэгээд Ж гүйгээд явсан. Тэгээд би Сг манай гэрт орьё гэсэн чинь Ж ардаас гүйж ирээд С нүүр лүү гараараа цохьсон. Тэгээд Ж гүйгээд явсан, тэгээл цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-22 дугаар хуудас/,

 Гэрч С.У -н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т ах ганцаараа бүжиглэж байх явцдаа дээгүүрээ өмсөж байсан богино цамц, өмдний тэлээ зэргээ тайлаад байсан. Тэгсэн чинь А эгч Т ахад хандаж “чи яагаад хүний гэрт тайчих гээд байгаа юм бэ” гэж хэлээд Т ахыг унтлаганы өрөө рүү дагуулаад орсон. Хэсэг хугацааны дараа А эгч өрөөндөө орилох шиг болохоор нь ээж араас нь орсон. Би бие засчихаад ээжийн хойноос унтлагын өрөө рүү орсон чинь А эгч орон дээр суучихсан, ээж Т ахыг болохгүй шүү дээ гэх зүйл ярьчихсан зогсож байсан бөгөөд би Төмөрөө ахын хажуу талд нь очоод та ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь Т ах эргэж хараад намайг түлхээд чам шиг пиздаад хамаа байхгүй гэж хэлээд миний өгзөг рүү өшиглөсөн. Гэнэт Т ах гараад гүйсэн бөгөөд ээж, А эгч нар дагаад араас нь гүйгээд гэрээс гарсан. Би яасан юм бол гэж бодоод араас нь гарч харсан чинь Т ах цаашаа алхаад явж байсан бөгөөд ээж А эгч хоёр миний урдаас алхаад ирж байсан. Хэсэг хугацааны дараа А эгчийн баруун нүд нь улайчихсан, ээжийн урд талын хоёр шүд нь доошоогоо санжиганачихсан, хамраас нь цус гарчихсан орж ирсэн. Цагдаагийн ажилтан ирээд гадаа байсан Т ахыг оруулж ирээд иргэний үнэмлэхэн дээрх нэрийг нь Ж гэж бичсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24, 70-71 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Үын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр 18 цаг өнгөрч байхад А намайг гэрт хүрээд ирээч гэхээр нь 21 цаг болж байхад очсон чинь гэрт нь С, охин нь, Т буюу Ж, Н нар байж байсан. Н нь тасарчихсан, Т арай гайгүй байх шиг байсан. Ингээд Ж Сгын охиноор дуу тавиулаад бүжиглээд дээгүүрх хувцасаа тайлаад байхаар нь А чи манай ангийн хүүхдийн дэргэд эвгүй байдал гаргалаа гээд унтлагын өрөө рүү аваад орсон. Ж Аг орон дээр дарчихсан байсан. Ингээд би боль гээд уурлачихаад гэдэс өвдөөд нойл ороод удаагүй байсан. Пир пар гээд 3-лаа гараад явчихсан. Тэгээд би араас нь гарах гэсэн боловч хаалга үүд нь онгорхой гарч чадаагүй. Ингээд төд удалгүй С охин орж ирчихээд Нрүү уурлаад байсан. С амнаас цус гарсан орж ирэхээр нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 73-74 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹12935 дүгнэлтэд “А-н биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон хэсэг, баруун бугалганы гадна доод хэсэгт цус хуралт үүсчээ. ...хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹12936 дүгнэлтэд “С-н биед зүүн доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүд унасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал үүсчээ. ...хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээд үүдэн 3 шүд унасан нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол 10% нөлөөлнө.” гэжээ /хэргийн 30 дугаар хуудас/,

Шүүх шүүгдэгч Д.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Ж холбогдох хэргийг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр тус шүүх хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдааныг товлосон боловч шүүгдэгч нь батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ шүүхийн дуудсан цагт ирээгүй, түүний байгаа газар нь мэдэгдэхгүй байсан тул түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжилж ирүүлэхийг Мөрдөн байцаах албаны Эрэн сурвалжлах хэлтэст даалгаж, Эрэн сурвалжлах хэлтсээс түүнийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олж ирүүлсэн тул түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, түүнийг цагдан хорьсон боловч түүний өмгөөлөгч Б.Даваасүрэнгээс “цагдан хорих таслан сэргийлах арга хэмжээг өөрчилж, 500.000 төгрөгний барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн байна. Ингээд шүүгдэгч нь 6 хоног цагдан хоригдож, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд 300.000 төгрөг байршуулсан байна.

            Эрүүгийн хуульд зааснаар Д.Жын цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар буюу 48 цагаар тооцож, оногдуулсан ялаас хасч тогтоож, Д.Жаас 7.046.050 төгрөг гаргуулж хохирогч Л.С олгохоор шийдвэрлэлээ.Учир нь Э С шүдний эмнэлэгээс 3 шүд имплант хийлгэхэд 6.900.000 төгрөг болох нь үнэн гэсэн баримтыг үндэслэн 6.900.000 төгрөг,үүн дээр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр худалдан авсан эмний үнэ 99.050 төгрөг,эмнэлэгт үзүүлсэн баримт бүхий 47.000 төгрөгний хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.Шүүгдэгчийн хэлж байгаачлан хохирогчийг үнэгүй шүд хийлгэдэг газар шүд хийлгэх боломжтой гэж дүгнэх учир дутагдалтай байх тул Э С шүдний эмнэлэгийн баримтыг үндэслэн хохирлыг гаргасан болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцааны 300.000 төгрөгийг Д.Жад буцаан олгох дурдах нь зүйтэй байна.