Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 588

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

иргэдийн төлөөлөгч Ц.Б,

улсын яллагч Г.Э,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О өмгөөлөгч Х.Б,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Б, А.Ш,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э нарт холбогдох эрүүгийн 2016 2501 2568 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын өдөр  төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлдэг, ам бүл, хамт дүүрэг, дугаар хороо, гудамж, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Д.А, /РД: /,

2. Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын өдөр төрсөн, настай, , боловсролтой,  мэргэжилтэй, , ам бүл, хамт дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, , С.Э, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.А нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.О зодож алсан,

шүүгдэгч С.Э нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд Д.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Т.О зодож алсанг мэдэж байсан атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2016 оны 08 дугаар сарын 16, 2016 оны 09 дүгээр сарын 13, 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Ш ахын гэрт очсон. Ш ах байхгүй байсан. Харин үүдэн дээр нь талийгаач, О ах нар сууж байсан. Цаад талд нь А ах мах чанаад зогсож байсан. Тэгээд би ороод мэнд мэдээд байж байхад А ах цаанаас гарч ирээд бөхөөс болж маргалдаад талийгаачийг А ах хоёр удаа цохисон. Би тухайн үед А ахын хойно нь зогсож байсан болохоор гар нь яг хохирогчийн хаана нь цохиж байгааг хараагүй. Тэгээд тухайн үед хэрүүл намжаад байж байхад талийгаач сууж байсан 8 хувин дээрээсээ урагш чигээрээ духаараа унасан. Тэгээд би А ахтай хамт талийгаачийг дамжлаад явж байхад А ахын эхнэр нь машинтай ирсэн. Машин дотроо талийгаачийг суулгаад гэрийнх нь үүдэнд хүргэж өгсөн. Би А ахын машиныг хашаанд нь оруулж өгөөд явсан гэв.

Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Тогоо ах бид хоёр хониндоо яваад ирэхэд Г залгаад найз нь гэрийнх нь гадаа байна гэж хэлсэн. Уяачдын наадам үзчихээд харьж явна гээд архи ундаа, устай авчирсан байсан. Тэгээд саравчинд сууж байгаад нөгөөдөхөө уугаад нөгөө хоёрыгоо дуудаад нэг нэг өгчье гээд өгсөн. Тэгээд нөгөө хоёр уучихаад хонио янзалж дуусгана гээд орсон. Архи ууж дуусчихаад Г харилаа гээд явсан. Би тэгээд Тогоо ахын хашаа руу орсон хонио янзлаад гэдсийг нь гал дээр тавьсан байсан. Тогоо ах хонь гаргасан гээд О, О ах хоёрт 0.5 литрийн Хараа архи авчирч өгсөн. Тэгээд ууж дуусчихаад жорлон ороод байж байтал ард хүн унах шиг болсон. Би шээж байхдаа эргээд хартал О лепотикны хажууд доошоо хараад унасан харагдсан. Яачихав чи чинь гэсэн чинь О хөлд орчихож муу туучий чинь гэсэн. Тэгээд өргөөд хүргээд өгье гэхэд жоохон сууж байгаад гаръя гээд байсан. Хүргэж өгөх гээд гарах гэж байтал би жоохон суугаадхий гээд гадаа суусан. Тэгж байтал Э урд хашаанаас гарч ирэхээр нь өө ашгүй чи ахтайгаа хамт О ахыгаа хүргээд өг гээд хамт сугадаад явж байсан чинь би жоохон сууж амармаар байна гээд суугаад байсан. Тэгээд байж байтал машины гэрэл тусаад манай эхнэр хүрээд ирсэн, би О хүргэж өгчөөд ирье гээд Э машин бариад О хойноо суулгаад хүргэж өгсөн. Гэрт нь очиход дүү охин нь нөхөртэйгээ гарч ирсэн, тэгээд наад архичнаа яах гэж энд авчирсын гээд уурлаад байсан. О машинаас буулгахад зүгээрээ хөгшин нь орлоо гээд гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 108-112, 196-200 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Би сүүлд өгсөн гэрчийн мэдүүлгээр болсон асуудлыг бүгдийг нь үнэнээр нь ярьсан байгаа. Талийгаачийг А ах муудалцаад цохисон гэдгийг нуусан нь миний буруу. А ах гуйгаад байсан болохоор худлаа ярьсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 201-204, 2-р 152-153 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байтал манай нөхөр залгаад О ах өнгөрчлөө гээд ярьсан. Талийгаач маань зан ааш зөөлөн, ажил их сайн хийдэг хүн байсан. О ахад архаг хууч өвчин байгаагүй, бие өвдөж байна гэж хэлж байгаагүй. Тэр өдөр Ш хашааны үүдээр нь харахад талийгаач 50 орчим насны буурал толгойтой хүнтэй голдоо нэг шил юм тавьчихсан сууж байсан. Тэгээд би ахыг харихгүй юм уу гэхэд за за удахгүй очноо гэсэн тэгээд би гэртээ ирээд удаагүй байхад ах нэг танихгүй залуу, А нар машинаар ирсэн. Тэгээд ахыг гэр рүү оруулаад байшингийн нэг давхарт унтуулсан. Талийгаач өөртөө тохируулаад архи хэрэглэдэг байсан. Уухаараа 2-3 хоног уугаад хүрээд ирдэг байсан. Архи уухаараа элдэв ааш зан гаргадаггүй байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 36-41 дүгээр хуудас/,

Гэрч Ч.О мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр хонь гаргасан гээд Ш бид хоёрт 0.5 литрийн Хараа архи авч өгсөн, тэгээд ууж байгаад А архинаас нэг татчихаад гэр рүүгээ орсон. О бид хоёрт архи ууж байгаад галд мод нэмчихээд ороод иртэл 22:00 цагийн орчим О хашаан дотор байх сайфны урд талыг түшээд сууж байхаар нь миний дүү муудчихсан байна, харь гэж хэлэхэд өндийж босож ирээд липотикийг зүүн хөлөөрөө цохиод зүүн талаараа газар унасан. Тэгээд би босгож дийлэхгүй байхад А хүргэж өгөх гээд хашаанаас аваад гарсан. Талийгаач нь 2016 оны 06 сард нэг сар орчим архи уугаад түүний бие их муудаж эмнэлэгт очиж үзүүлсэн, нойр булчирхай гэсэн гэж өөрөө ярьж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 45-47 дугаар хуудас/,

Гэрч Ш.Ш мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр О, О нар халамцуу хонийг чинь гаргаад өгье гээд орж ирсэн. Тэгээд хонио талийгаач болон О нараар гаргуулаад тогоонд гэдсээ хийж байхыг нь харчихаад гэртээ ороод хоёр давхарт бөх үзээд хэвтсэн. Ойролцоогоор 30-40 минут болоод гэрээсээ гарахад хашаан дотор хүн байхгүй байсан. Тэгээд гэртээ харьсан юм байх гэж бодоод тогоотой хонины гэдсийг үзэх гээд нэг давхарт очиход О ах суугаа байдалтай унтаж байсан. Би гэдсээ гаргачихаад унтаад өгсөн, би архи уугаагүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 48-50 дугаар хуудас/,

 

Гэрч З.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 07 сарын 13-ны оройн 22:00 цагийн орчим манай гудамжны үзүүрт байх 265 тоот хашаанд цахилгааны мотор боох цэгт хамтран ажилладаг А болон танихгүй 30 орчин насны залуугаар гэртээ согтуу, тасарсан байдалтай машинаар хүргүүлж ирсэн юм. Би хадам ахыг орой гэрт хамт ажилладаг А болон танихгүй залуугийн хамт өргөж оруулаад унтуулсан. Тэгээд шөнө 00:00 цагаас хойш талийгаач Т.О нь ёолж хоносон юм. Би Оаас 2016 оны 07 сарын 14-ний өдрийн өглөө 10:00 цагийн орчим шөнө яагаад ёолоод байсан талаар асуухад тэр “гэдэс дотор өвдөөд байна” гэж хэлсэн юм. Тэгээд өглөөнөөс 16:00 цаг хүртэл байшингийн 2 давхарт гараад ганцаараа хэвтээд хүү Г нэг давхараас ус зөөлгөж ууж байсан. Тэгээд би 16:00 цагийн орчим 2 давхарт байх хадам ахад хоол оруулж өгөхөд хоол идэхгүй гэхээр буцаад нэг давхарт буугаад 17:00 цагийн орчим Баянгол дүүргийн хорооллын эцэс орчихоод буцаад 17:45 цагийн орчим гэртээ ирээд 2 давхар руу хувцасаа солих гээд гарах үед талийгаачийн нүүр нь хөхөрсөн амьсгаагүй өрөөнд ганцаараа хэвтэж байхаар нь би түргэн дуудсан юм. Тэгээд түргэн ирээд нас барсан тухай хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 51-52 дугаар хуудас/,

Гэрч А.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...Оройн 20:00 цаг өнгөрч байхад манай охин О нөхөр Г хамт дэлгүүр яваад ирье гэж яваад буцаж гэртээ ирэхээр нь би “Ах чинь харагдана уу гэхэд О “ах Ш хашаан дотор О хамт сууж байна” гэж хэлсэн. Удалгүй 30-40 минутын дараа манай хашаан дотор хар өнгийн суудлын машин орж ирээд байшингийн үүдэнд зогсоод манай хүргэн Г гараад машин дотор арын суудал дээр согтуу хэвтэж байсан талийгаачийг манай хүүгийн найз А, 30 орчим насны жолооч залуугийн хамт буулгах гэхэд тэр гурав 82-85 кг жинтэй манай хүүг дийлэхгүй Г, А хоёр талийгаачийн цээжнээс нь татаад 30 орчим насны залуу хөлнөөс нь татаад машинаас гулсуулаад буулгасан юм. Талийгаачийг үүдний довжоон дээр хэвтүүлээд сэргээрэй гээд А хэлэхэд сэргэхгүй байж байгаад би гэр дотроо юм хийж байгаад цонхоор харахад талийгаач өөрөө довжоон дээрээс босоод гэр рүүгээ орж ирээд нэг давхарын гал тогооны өрөөний газраар унтаад өгсөн, юу ч хэлээгүй. А хүүг архи ууж байгаад тасарчлаа гэж хэлсэн. Талийгаач архи уусан үедээ байнгын ус уудаг болохоор ам цангаад байна гэж хэлээд шөнөжингөө л миний хажуугаар ус уугаад яваад байсан. 2016 оны 07 сарын 14-ний өглөө босоод би хүүгээсээ “яасан их ус уудаг юм бэ” гэхэд миний хүү юу ч хэлээгүй, талийгаач хүү маань надад юмаа нууж хаалгүй хэлдэг тэгтэл өглөө юу ч хэлээгүй. Тэгээд өглөө хүү маань “Ш намайг асуувал дээр унтаж байна гэж хэлээрэй” гэж хэлээд 2 давхарт байх өөрийнхөө өрөөрүү 09:00 цаг өнгөрөөд гарсан. Би нэг давхарт хоол унд хийгээд л байсан. Гэрт хүргэн Г байсан болохоор түүнээс ах чинь яаж байна гэж асуухад унтаж байна гэж хэлсэн. 12:00 цаг өнгөрч байхад О ахдаа өгчих гээд Гаар хоолыг нь дөхүүлүүлээд түүнийг буугаад ирэхээр нь ах чинь яаж байна гэж асуухад “зүгээр хэвтэж байна, хоол ширээн дээр тавьчих гэж байна” гэж хэлсэн. Г 15:00 цагийн орчим Баянгол дүүргийн ойролцоо хүнтэй уулзчихаад ирье гэж гадуур гараад 16:00 цагийн орчим гэрт буцаж ирээд 2 давхарт гараад хувцасаа солиод ирье гээд удалгүй шатаар хурдтай бууж ирээд “О ах их сонин болсон байна” гэхээр нь би 2 давхар руу гарахад хүү маань өрөөндөө ширээ хагас налсан байдалтай дэрлээд биеийнхээ зүүн талыг дарж газар хэвтсэн, нүд нь аниастай байхаар нь би түргэн дуудсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 70 дугаар хуудас/,

Гэрч Ш.Шийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би талийгаачтай хамгийн сүүлд 2016 оны 07 сарын 13-ны 12:00 цагийн орчим О хамт халамцуу байдалтай орж ирэхээр нь тэднийг гэрээсээ гаргаад би А хүүгийн машиныг нь аваад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх хонины зах дээр очиж хонь аваад их түгжээтэй байсан болохоор буцаад гэртээ 18:30 цагийн орчим ирсэн. Би гэр рүүгээ харих замдаа 10.000 төгрөгөөр 0.5 литрийн хараа архи аваад А болон О, талийгаач нарыг хуваагаад ууна биз гээд А машины урд тавьчихаад хашаан дотор ороод байж байтал О талийгаач нар халамцуу хонийг чинь гаргаад өгөх үү гээд орж ирсэн. Тэгээд хонио талийгаач болон О нараар гаргуулаад тогоонд гэдсээ хийж байхыг нь харчаад би 21:00 цагийн орчим гэртээ ороод 2 давхарт бөх үзээд хэвтсэн. Би ойролцоогоор 30-40 минут болоод гэрээсээ гарахад хашаан дотор хүн байхгүй болсон байхаар нь О, А, талийгаач нарыг гэртээ харьсан юм байх гэж бодоод 1 давхарт байх тогоотой хонины гэдсийг шалгахад О ах суугаа байдалтай унтаж байсан. Би тухайн өдөр архи уугаагүй сүүлийн 7 сар огт амсаагүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 49 дүгээр хуудас/,

Гэрч С.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний өмнө өгсөн мэдүүлэг худлаа байгаа. Хэрэг болсны дараа А ах надад “цохисон гэж битгий хэлээрэй, унасан, чи хашааны гадаа таарсан, тэгээд чи бид хоёр гэрт нь хүргэж өгсөн гэж хэлээрэй, өөр асуудал байхгүй, чамд ямар ч иймээ тиймээ асуудал болохгүй” гэж хэлсэн. Тэгээд би А ахын гуйсны дагуу зодоон болоогүй, хараагүй, тэнд байгаагүй гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ би Шийн хашаанд байсан, намайг байхад А ах Ш ахын байшингийн 1 давхарт мах чанаж байсан. О ах талийгаач хоёр гадаа сууж байсан. Би хашаанд орж ирээд тэд нартай мэндэлсэн. Цаанаас А ах намайг “Ясаа нэг шил архитай ирсэн биздээ” гэхээр нь би “байхгүй ээ мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэд нар намайг “Яс” гэж дууддаг юм. Тэгээд А ах гарч ирээд бөх яриад хоорондоо маргалдаад А ахыг талийгаач “би чамайг босох юм бол нам цохино доо” гэж хэлтэл А ах талийгаачийн нуруун тус газар гараа зангидаж байгаад хоёр удаа цохисон. Тэр хоёрыг салгатал талийгаач хувин дээр сууж байгаад урагшаа годройтоод духаараа газар унасан. Талийгаач гартаа “Хараа” архины шил барьж байсан. Талийгаач газар унаад босохгүй байсан ба царайг нь харахад хөхөрчихсөн юм шиг цонхийсон байсан. Тэгээд А ах гэрт нь хүргэж өгье гээд бид хоёр талийгаачийг сугадаж түшиж босгоод суулгах гэсэн чинь сууж чадахгүй “ёо байж бай” гээд ёолоод байсан. Гэрт нь хүргэж өгье гээд хашаанаас гаргаад сугадаж явж байгаад би дийлэхгүй, талийгаач “байж бай” гээд ёолоод газар суусан. Тэгтэл А ахын эхнэр нь машинтайгаа ирэхэд А ах машинаа аваад ирье гээд хашаа руугаа гүйж ороод машинаа авчирахаар нь бид хоёр талийгаачийг өргөөд машины хойд суудал дээр нь суулгаад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 166-167 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Сар өдрийг нь санахгүй байна, одоогоос ойролцоогоор 3-4 сарын өмнө Эрдэнэчулуун манайд 3-4 хонож байхад нэг эрэгтэй хүн миний утас руу залгаад Эркатай яриулаад өгөөч, чухал ярих юм байна гэхээр нь би Э утсаа өгч хоёр гурван удаа яриулж байсан. Эрка утсаар ярихдаа гарч яваад яриад байсан. Би Эркагаас юун хүмүүс залгаад байгаа юм бэ гэж асуухад асуудал байгаа юм аа гээд өөр юм яриагүй. Гэтэл нэг өдөр манай гэрийн гадаа машинтай хүмүүс ирж зогсоод хашааны хаалга нүдээд Эсуулгаад аваад явсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Э ирэхээр би яасан зүгээр үү, юу болоод байгаа юм бэ гэж асуухад зүгээр зүгээр, энэ хүн хэрэгт орсон юм аа, намайг мэдүүлэг өгчих гэхээр нь би цагдаад очиж мэдүүлэг өгсөн юм, нөгөө хүн нь нас барчихсан юм гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Манайд машинтай ирсэн хүмүүс нь миний танихгүй хүмүүс байсан” гэх мэдүүлэг. /1-р хавтас 168 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹1318 дүгнэлтэд “Талийгаач Т.О цогцост дэлүүний задрал,  хэвлийн хөндий дэх цусан хураа /2 л/, цээжний зүүн талын 10, 11-р хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Талийгаач дээрх гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна. Ходоодонд 50-60 мл хар ногоон өнгийн шингэн агууламжтай байна. Шүүх эмнэлгийн жижүүр эмч нарын бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 14-ний орой 20:00 цагт цогцосны анхны үзлэгээр талийгаач нь нас бараад 3-4 цаг орчим болсон гэж дурджээ” гэжээ /1-р хавтас 32-33 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 21ий өдрийн шинжээчийн ¹6215 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “2016.07.17 Т.О 38/эр” гэж хаягласан цусанд 2,1 промилли, ходоодны шингэнд 1,8 промилли спиртийн агууламж илрэв” гэжээ /1-р хавтас 36 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №1146 дүгнэлтэд “Д.А нь сэтгэцийн удамшлын болон олдмол ямар нэгэн эмгэггүй, хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн эмгэгтэй байсан гэх баримт мэдээлэл байхгүй, болсон үйл явдлын талаар сэргээн ярих, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, цаашид бие дааж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох чадвартай байна” гэжээ /1-р хавтас 183-184 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 03ы өдрийн шинжээчийн ¹1374 дүгнэлтэд “ШШҮХ-ийн ШЭШГ-н шинжээч эмч Ц.Б2017.07.28-ны өдрийн 1318 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Т.О биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү задарсан гэмтэл, зүүн 10, 11-р хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж, бүсэлхийд цус хуралт гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр /өшиглөх цохих зэрэг/ үйлдлийн үед үүсэх боломжтой. Т.О нь дэлүү задарч гэмтсэн хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэжээ /1-р хавтас 177-178 дугаар хуудас/,

Шинжээч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Т.О 38 настай, эрэгтэйн цогцост задлан шинжилгээ хийхэд дэлүүний задрал, хэвлийн хөндий цусан хураа, цээжний зүүн талын 10, 11-р хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Талийгаачийн цогцост 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд нэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, яаралтай журмаар дотуур цус алдалтыг зогсоох, дэлүү тайрах мэс засал эмчилгээ хийдэг ба цус алдалтын хэмжээнээс шалтгаалж амь нас аврах боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй ба талийгаачийн дэлүү нь уг хэсэгт цацраг хэлбэрээр том хэмжээний олон тооны язарч задарсан ба дээрх задралын улмаас дотуур цус алдалт нь богино хугацаанд их хэмжээний хурдацтай явагдан тэр чинээгээрээ амь нас эрсдэх аюул нь ихэснэ. Талийгаач О биед учирсан дээрх гэмтлүүд нь хүний биеийн анатомийн байрлалын хувьд нэг түвшинд ойролцоо зэргэлдээ байрладаг учир мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна…” гэх мэдүүлэг. /1-р хавтас 93-94 дүгээр хуудас/,

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хавтас 79 дүгээр хуудас/,

С.Э Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 211 дүгээр хуудас/,

Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний баримт /2-р хавтас 191 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 14 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 120, 121 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 122, 214 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.А нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Озодож алсан,

шүүгдэгч С.Э нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд Д.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Т.О зодож алсаныг мэдэж байсан атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2016 оны 08 дугаар сарын 16, 2016 оны 09 дүгээр сарын 13, 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

   Шүүгдэгч С.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Би сүүлд өгсөн гэрчийн мэдүүлгээр болсон асуудлыг бүгдийг нь үнэнээр нь ярьсан байгаа. Талийгаачийг А ах муудалцаад цохисон гэдгийг нуусан нь миний буруу. А ах гуйгаад байсан болохоор худлаа ярьсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 201-204, 2-р 152-153 дугаар хуудас/,

Гэрч З.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 07 сарын 13-ны оройн 22:00 цагийн орчим манай гудамжны үзүүрт байх 265 тоот хашаанд цахилгааны мотор боох цэгт хамтран ажилладаг А болон танихгүй 30 орчин насны залуугаар гэртээ согтуу, тасарсан байдалтай машинаар хүргүүлж ирсэн юм. Би хадам ахыг орой гэрт хамт ажилладаг А болон танихгүй залуугийн хамт өргөж оруулаад унтуулсан. Тэгээд шөнө 00:00 цагаас хойш талийгаач Т.О нь ёолж хоносон юм. Би О 2016 оны 07 сарын 14-ний өдрийн өглөө 10:00 цагийн орчим шөнө яагаад ёолоод байсан талаар асуухад тэр “гэдэс дотор өвдөөд байна” гэж хэлсэн юм. Тэгээд өглөөнөөс 16:00 цаг хүртэл байшингийн 2 давхарт гараад ганцаараа хэвтээд хүү Г нэг давхараас ус зөөлгөж ууж байсан. Тэгээд би 16:00 цагийн орчим 2 давхарт байх хадам ахад хоол оруулж өгөхөд хоол идэхгүй гэхээр буцаад нэг давхарт буугаад 17:00 цагийн орчим Баянгол дүүргийн хорооллын эцэс орчихоод буцаад 17:45 цагийн орчим гэртээ ирээд 2 давхар руу хувцасаа солих гээд гарах үед талийгаачийн нүүр нь хөхөрсөн амьсгаагүй өрөөнд ганцаараа хэвтэж байхаар нь би түргэн дуудсан юм. Тэгээд түргэн ирээд нас барсан тухай хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 51-52 дугаар хуудас/,

Гэрч А.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...Оройн 20:00 цаг өнгөрч байхад манай охин О нөхөр Г хамт дэлгүүр яваад ирье гэж яваад буцаж гэртээ ирэхээр нь би “Ах чинь харагдана уу гэхэд О “ах Ш хашаан дотор О хамт сууж байна” гэж хэлсэн. Удалгүй 30-40 минутын дараа манай хашаан дотор хар өнгийн суудлын машин орж ирээд байшингийн үүдэнд зогсоод манай хүргэн Г гараад машин дотор арын суудал дээр согтуу хэвтэж байсан талийгаачийг манай хүүгийн найз А, 30 орчим насны жолооч залуугийн хамт буулгах гэхэд тэр гурав 82-85 кг жинтэй манай хүүг дийлэхгүй Г, А хоёр талийгаачийн цээжнээс нь татаад 30 орчим насны залуу хөлнөөс нь татаад машинаас гулсуулаад буулгасан юм. Талийгаачийг үүдний довжоон дээр хэвтүүлээд сэргээрэй гээд А хэлэхэд сэргэхгүй байж байгаад би гэр дотроо юм хийж байгаад цонхоор харахад талийгаач өөрөө довжоон дээрээс босоод гэр рүүгээ орж ирээд нэг давхарын гал тогооны өрөөний газраар унтаад өгсөн, юу ч хэлээгүй. А хүүг архи ууж байгаад тасарчлаа гэж хэлсэн. Талийгаач архи уусан үедээ байнгын ус уудаг болохоор ам цангаад байна гэж хэлээд шөнөжингөө л миний хажуугаар ус уугаад яваад байсан. 2016 оны 07 сарын 14-ний өглөө босоод би хүүгээсээ “яасан их ус уудаг юм бэ” гэхэд миний хүү юу ч хэлээгүй, талийгаач хүү маань надад юмаа нууж хаалгүй хэлдэг тэгтэл өглөө юу ч хэлээгүй. Тэгээд өглөө хүү маань “Ш намайг асуувал дээр унтаж байна гэж хэлээрэй” гэж хэлээд 2 давхарт байх өөрийнхөө өрөөрүү 09:00 цаг өнгөрөөд гарсан. Би нэг давхарт хоол унд хийгээд л байсан. Гэрт хүргэн Г байсан болохоор түүнээс ах чинь яаж байна гэж асуухад унтаж байна гэж хэлсэн. 12:00 цаг өнгөрч байхад О ахдаа өгчих гээд Гаар хоолыг нь дөхүүлүүлээд түүнийг буугаад ирэхээр нь ах чинь яаж байна гэж асуухад “зүгээр хэвтэж байна, хоол ширээн дээр тавьчих гэж байна” гэж хэлсэн. Г 15:00 цагийн орчим Баянгол дүүргийн ойролцоо хүнтэй уулзчихаад ирье гэж гадуур гараад 16:00 цагийн орчим гэрт буцаж ирээд 2 давхарт гараад хувцасаа солиод ирье гээд удалгүй шатаар хурдтай бууж ирээд “О ах их сонин болсон байна” гэхээр нь би 2 давхар руу гарахад хүү маань өрөөндөө ширээ хагас налсан байдалтай дэрлээд биеийнхээ зүүн талыг дарж газар хэвтсэн, нүд нь аниастай байхаар нь би түргэн дуудсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 70 дугаар хуудас/,

Гэрч Ш.Шийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би талийгаачтай хамгийн сүүлд 2016 оны 07 сарын 13-ны 12:00 цагийн орчим О хамт халамцуу байдалтай орж ирэхээр нь тэднийг гэрээсээ гаргаад би А хүүгийн машиныг нь аваад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх хонины зах дээр очиж хонь аваад их түгжээтэй байсан болохоор буцаад гэртээ 18:30 цагийн орчим ирсэн. Би гэр рүүгээ харих замдаа 10.000 төгрөгөөр 0.5 литрийн хараа архи аваад А болон О, талийгаач нарыг хуваагаад ууна биз гээд А машины урд тавьчихаад хашаан дотор ороод байж байтал О талийгаач нар халамцуу хонийг чинь гаргаад өгөх үү гээд орж ирсэн. Тэгээд хонио талийгаач болон О нараар гаргуулаад тогоонд гэдсээ хийж байхыг нь харчаад би 21:00 цагийн орчим гэртээ ороод 2 давхарт бөх үзээд хэвтсэн. Би ойролцоогоор 30-40 минут болоод гэрээсээ гарахад хашаан дотор хүн байхгүй болсон байхаар нь О, А, талийгаач нарыг гэртээ харьсан юм байх гэж бодоод 1 давхарт байх тогоотой хонины гэдсийг шалгахад О ах суугаа байдалтай унтаж байсан. Би тухайн өдөр архи уугаагүй сүүлийн 7 сар огт амсаагүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 49 дүгээр хуудас/,

Гэрч С.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний өмнө өгсөн мэдүүлэг худлаа байгаа. Хэрэг болсны дараа А ах надад “цохисон гэж битгий хэлээрэй, унасан, чи хашааны гадаа таарсан, тэгээд чи бид хоёр гэрт нь хүргэж өгсөн гэж хэлээрэй, өөр асуудал байхгүй, чамд ямар ч иймээ тиймээ асуудал болохгүй” гэж хэлсэн. Тэгээд би А ахын гуйсны дагуу зодоон болоогүй, хараагүй, тэнд байгаагүй гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ би Шийн хашаанд байсан, намайг байхад А ах Ш ахын байшингийн 1 давхарт мах чанаж байсан. О ах талийгаач хоёр гадаа сууж байсан. Би хашаанд орж ирээд тэд нартай мэндэлсэн. Цаанаас А ах намайг “Ясаа нэг шил архитай ирсэн биздээ” гэхээр нь би “байхгүй ээ мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэд нар намайг “Яс” гэж дууддаг юм. Тэгээд А ах гарч ирээд бөх яриад хоорондоо маргалдаад А ахыг талийгаач “би чамайг босох юм бол нам цохино доо” гэж хэлтэл А ах талийгаачийн нуруун тус газар гараа зангидаж байгаад хоёр удаа цохисон. Тэр хоёрыг салгатал талийгаач хувин дээр сууж байгаад урагшаа годройтоод духаараа газар унасан. Талийгаач гартаа “Хараа” архины шил барьж байсан. Талийгаач газар унаад босохгүй байсан ба царайг нь харахад хөхөрчихсөн юм шиг цонхийсон байсан. Тэгээд А ах гэрт нь хүргэж өгье гээд бид хоёр талийгаачийг сугадаж түшиж босгоод суулгах гэсэн чинь сууж чадахгүй “ёо байж бай” гээд ёолоод байсан. Гэрт нь хүргэж өгье гээд хашаанаас гаргаад сугадаж явж байгаад би дийлэхгүй, талийгаач “байж бай” гээд ёолоод газар суусан. Тэгтэл А ахын эхнэр нь машинтайгаа ирэхэд А ах машинаа аваад ирье гээд хашаа руугаа гүйж ороод машинаа авчирахаар нь бид хоёр талийгаачийг өргөөд машины хойд суудал дээр нь суулгаад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 166-167 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Сар өдрийг нь санахгүй байна, одоогоос ойролцоогоор 3-4 сарын өмнө Эрдэнэчулуун манайд 3-4 хонож байхад нэг эрэгтэй хүн миний утас руу залгаад Эркатай яриулаад өгөөч, чухал ярих юм байна гэхээр нь би Э утсаа өгч хоёр гурван удаа яриулж байсан. Эрка утсаар ярихдаа гарч яваад яриад байсан. Би Эркагаас юун хүмүүс залгаад байгаа юм бэ гэж асуухад асуудал байгаа юм аа гээд өөр юм яриагүй. Гэтэл нэг өдөр манай гэрийн гадаа машинтай хүмүүс ирж зогсоод хашааны хаалга нүдээд Эсуулгаад аваад явсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Э ирэхээр би яасан зүгээр үү, юу болоод байгаа юм бэ гэж асуухад зүгээр зүгээр, энэ хүн хэрэгт орсон юм аа, намайг мэдүүлэг өгчих гэхээр нь би цагдаад очиж мэдүүлэг өгсөн юм, нөгөө хүн нь нас барчихсан юм гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Манайд машинтай ирсэн хүмүүс нь миний танихгүй хүмүүс байсан” гэх мэдүүлэг. /1-р хавтас 168 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹1318 дүгнэлтэд “Талийгаач Т.О цогцост дэлүүний задрал,  хэвлийн хөндий дэх цусан хураа /2 л/, цээжний зүүн талын 10, 11-р хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Талийгаач дээрх гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна. Ходоодонд 50-60 мл хар ногоон өнгийн шингэн агууламжтай байна. Шүүх эмнэлгийн жижүүр эмч нарын бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 14-ний орой 20:00 цагт цогцосны анхны үзлэгээр талийгаач нь нас бараад 3-4 цаг орчим болсон гэж дурджээ” гэжээ /1-р хавтас 32-33 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 21ий өдрийн шинжээчийн ¹6215 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “2016.07.17 Т.О 38/эр” гэж хаягласан цусанд 2,1 промилли, ходоодны шингэнд 1,8 промилли спиртийн агууламж илрэв” гэжээ /1-р хавтас 36 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №1146 дүгнэлтэд “Д.А нь сэтгэцийн удамшлын болон олдмол ямар нэгэн эмгэггүй, хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн эмгэгтэй байсан гэх баримт мэдээлэл байхгүй, болсон үйл явдлын талаар сэргээн ярих, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, цаашид бие дааж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох чадвартай байна” гэжээ /1-р хавтас 183-184 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 03ы өдрийн шинжээчийн ¹1374 дүгнэлтэд “ШШҮХ-ийн ШЭШГ-н шинжээч эмч Ц.Б2017.07.28-ны өдрийн 1318 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Т.О биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү задарсан гэмтэл, зүүн 10, 11-р хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж, бүсэлхийд цус хуралт гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр /өшиглөх цохих зэрэг/ үйлдлийн үед үүсэх боломжтой. Т.О нь дэлүү задарч гэмтсэн хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэжээ /1-р хавтас 177-178 дугаар хуудас/,

Шинжээч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Т.О 38 настай, эрэгтэйн цогцост задлан шинжилгээ хийхэд дэлүүний задрал, хэвлийн хөндий цусан хураа, цээжний зүүн талын 10, 11-р хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Талийгаачийн цогцост 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд нэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, яаралтай журмаар дотуур цус алдалтыг зогсоох, дэлүү тайрах мэс засал эмчилгээ хийдэг ба цус алдалтын хэмжээнээс шалтгаалж амь нас аврах боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй ба талийгаачийн дэлүү нь уг хэсэгт цацраг хэлбэрээр том хэмжээний олон тооны язарч задарсан ба дээрх задралын улмаас дотуур цус алдалт нь богино хугацаанд их хэмжээний хурдацтай явагдан тэр чинээгээрээ амь нас эрсдэх аюул нь ихэснэ. Талийгаач Оын биед учирсан дээрх гэмтлүүд нь хүний биеийн анатомийн байрлалын хувьд нэг түвшинд ойролцоо зэргэлдээ байрладаг учир мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна…” гэх мэдүүлэг. /1-р хавтас 93-94 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.А прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх, С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчаас шүүгдэгч С.Эд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох талаар санал гаргасан хэдий боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байгаа. Энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад яллагдагчаар татсан байгаа учраас Э.Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна гэж шүүхээс үзлээ.

Мөн шүүгдэгч Д.Аын өмгөөлөгчөөс “гэрч нарын мэдүүлэг цаг хугацааны хувьд зөрүүтэй, тухайлбал гэрч А.С, З.Г нарын мэдүүлэг цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь гэрч нар нь өөрсдийн насны байдал, цаг хугацааны баримжаагаараа тухайн үед болсон үйл явдлын талаар мэдүүлсэн бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹1318 дүгнэлтэд: Шүүх эмнэлгийн жижүүр эмч нарын бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 14-ний орой 20:00 цагт цогцосны анхны үзлэгээр талийгаач нь нас бараад 3-4 цаг орчим болсон гэж дурджээ” гэжээ.

С.Э цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч тооцож, Д.Аын цагдан хоригдсон 254 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

хохирогч Т.О 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Г (РД:СФ04250314)-д асран хамгаалагч тогтоолгохоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргад даалгаж,

            Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцааны 5 сая төгрөгийг Д.Ат буцаан олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.