Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 592

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч М.Э,

хохирогч Г.Д,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С холбогдох эрүүгийн 1706 01095 0068 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -ний өдөр аймагт төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, ам бүл, нарын хамт дүүрэг, дугаар хороо, байрны тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, М.С, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.С нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны урд талын авто машины ил зогсоол дээр тавьсан иргэн Г.Д эзэмшлийн УБӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната  маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 сарын 15 өдөр би машинаа алдаад цагдаад дуудлага өгөөд 2017 оны 8 сарын 16-ны өдөр Цагдаагийн газраас камер шүүх зөвшөөрөл аваад Улаанбаатар банк дээр очиж камер шүүтэл Баянбүрдийн хавиар 5-6 удаа орж гарсан байхыг хараад Баянбүрдэд очиж зогссон. Тэгээд Баянбүрдэд зогсож байхад өөрсдөө очиж барьж авсан. Машин авч явсан энэ залуутай өнөөдөр л уулзаж байна. Миний хувьд машин угаалгын мөнгө, машины оношилгоонд орсон мөнгийг нэхэмжилсэн. Аав нь над руу яриад төлж барагдуулна гэж ярьсан гэв.

Шүүгдэгч М.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 8 сарын 15-ны өдөр 13-р хорооллын урд талын байранд түлхүүр нь зоолттой, цонх нь онгорхой саарал өнгийн “Соната” маркийн машин байхаар унаад явсан. Машиныг унаж явж байгаад 8 сарын 16-ны орой Баянбүрдийн хажууханд баригдсан. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 19-20 цаг болж байхад би 13-р хороололд явж байхад нэг байрны гадна хаалга нь онгорхой түлхүүр нь зоолттой мөнгөлөг саарал өнгийн Соната  маркийн машин байсан. Тэгэхээр нь би машинд суугаад түлхүүрийг нь түлхтэл ассан юм. Тэгээд би машиныг унаад Сансарын тунел ороод урд орой хамт хоносон УуГ, М  хоёртой тааралдсан. Тэр хоёрт манай ахын машин, энэ машинаар орой таксинд яваад маргааш ахдаа буцааж өгнө” гэж худлаа хэлсэн. Тэгээд М  машины багаж руу оруулж хэвтүүлчихээд УуГ бид хоёр таксинд явж 40.000 төгрөг олсон. Тэгээд олсон мөнгөөрөө 20.000 төгрөгөнд машиндаа газ хийгээд үлдсэн мөнгөөр нь бид 3 интернэт тоглоом тоглосон. 2017 оны 08 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Баянбүрдийн тэнд байдаг М нэртэй бааранд орж машинаа баарны гадна зогсоолд тавиад дотор нь хоёр найзаа суулгаж үлдээчихээд би ганцаараа явж найзтайгаа уулзчихаад эргээд иртэл машины эзэн ирчихсэн манай хоёр найзыг бариад зогсож байсан. Тэгээд л цагдаад баригдаад явсан....” гэх мэдүүлэг. /хэргийн 51-54 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн эзэмшилийн УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болох Соната- маркийн мөнгөлөг саарал өнгийн машинаа өөрийн төрсөн аав болох Ганбаатарт өгөөд явуулсан ба аав маань наана цаана гэр орондоо унаж хэрэглэж байсан юм. Тэгтэл 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн орчим манай ээж над руу залгаад машинаа аваад явсан юм уу гэж асуухад би үгүй гэтэл ээж машин байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би машинаа алдсанаа мэдээд цагдаад дуудлага өгсөн. Гэрийнхээ гадаа ил зогсоол дээр тавьсан байсан. Машинаа орхихдоо хаалга цонхыг нь хааж түгжсэн гэсэн. Машины нүдний шил хийдэг таазан дээр байдаг бурханы чулуутай 5000 төгрөг алга болсон байна лээ...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,

Гэрч С.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 13-ны хавьцаа би хүү болох Даваачулуунаас түр унахаар машиныг нь авсан юм. Тэгээд унаж байгаад хүүгийнхээ байрны гадна Баянзүрх дүүргийн 15-р хороо 6 дугаар байрны урд талын авто ил зогсоол дээр 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн орой 19 цагийн орчим машинаа байрлуулсан юм. Тухайн үед би зээтэйгээ цуг явж байсан, хүүгээ салхилуулах гээд машинаасаа түр холдсон. Тэгээд байж байтал эхнэр дээд давхараас цонхоор хараад машин байхгүй байгааг мэдээд надад хэлсэн. Тэгээд машинаа алдсанаа мэдсэн. Уг нь миний санахын цонх хаалгыг нь хаагаад түгжээд л явсан, дотор нь түлхүүр нь зоолттой байсан нь үнэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Б.Х мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Д  аав Ганбаатар гуай манай гэрт ирчихээд би Д  машиныг унаж байгаад хүүхдээ салхилуулах хооронд машин алга, хулгай аваад явчихсан байна гэсэн. Камер шүүж үзэхэд Баянбүрдийн тэр хавиар л унаад байх шиг байна гэсэн. Тэгээд Даваачулуун, Ганбаатар бид хэд машиныг нь хайж явсан. Тэгтэл орой 21 цагийн орчим нэг баарны үүдэнд машин нь зогсож байсан. Машин дээр очиход хоёр жоохон эрэгтэй хүүхэд сууж байсан. Тэгээд тэр хоёр залууг барьж авахад өөр нэг хүүхдийг зааж өгсөн. Тэгсэн нэг байрны булангаас нэг хүүхэд шагайчаад цаашаагаа яваад өгсөн. Араас нь гүйж очоод гурав дахь хүүхдийг нь барьж аваад цагдаад өгч явуулсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.М мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны орой 22 цагийн үед Г бид хоёр Сансарын тэнд явж байтал Соната-6 маркийн машин сигналдаад шүгэлдээд байсан. Тэгээд очтол С байсан, юун машин юм гэж асуухад манай ахын машин би өнөөдөр мөнгө хийх гээд гуйж авсан юм гэсэн. Тэгээд хүн авах гээд хайж байгаад хүн авахын тулд ардаа хүнгүй байх ёстой гээд намайг багаж руу оруулсан, тэгээд явсаар байгаад өглөө болсон. Бид нар олсон мөнгөөрөө тунелийн доор байдаг Моб нэртэй интернэт орсон. Тэнд 13 цаг болтол сууж байгаад С машинаа бариад явсан. Тэгээд орой Моб дотор сууж байтал С машинтай ирсэн. Орой 22 цагийн үед С нэг охинтой уулзана гээд М нэртэй баарны тэнд очсон. Тэндээ машинаа тавиад С буугаад явсан. Г бид хоёр унтаад үлдсэн. Өглөө 08-09 цагийн үед үл таних хүмүүс ирээд бид хоёрыг бариад авсан. С холоос харж байгаад зугтаасан, тэр барьсан хүмүүс анзаараад ардаас нь хөөгөөд барьж авсан. Хүний машин хэлэлгүй авсаныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.С нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны урд талын авто машины ил зогсоол дээр тавьсан иргэн Г.Д эзэмшлийн 53-38 УБӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната  маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.С прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч М.С ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.