Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 130

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

                                     Шүүх хуралдаанд:         

 

      Улсын яллагч                                    А.Ариунзаяа               

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Р.Атарцэцэг

                                                                    Д.Даваасүрэн      

      Нарийн бичгийн дарга                       Б.Намуунзул  нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн   27.10 дугаар зүйлийн 3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Тогооч овгийн Батжаргалын Уламбаяр, Боржигон овгийн Цэвэлмаагийн Батбаатар нарт  холбогдох 201618000358 дугаартай Эрүүгийн хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35,36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, Төмөрлөгийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг, 3 дугаар хэсгийн 131 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ Энерго орон нутгийн өмчит компанид үнс зайлуулах төхөөрөмжийн машинист ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, /РД:МЬ-90110810/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр завхан аймгийн Булнай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 5-х хэсэг 102 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар /РД:ИЦ71043010/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Уламбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд техникийн хувьд бүрэн бус буюу урд гэрлийн тусгалын чадлын хэмжээ, тохиргоо, жолооны механизмын тохиргоо алдагдсан 40-14 СЭҮ улсын дугаартай “Avente XD” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт ханалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэснийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт  “Шунхлай” ШТС-ын зүүн талын буюу Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв асфальтан зам дээр явган зорчигч Ж.Чимэгмааг дайрч амь насыг нь хохироосон,

Шүүгдэгч Ц.Батбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд техникийн хувьд урд их гэрлийн тусгалын чадлын хэмжээ, тохиргоо, хойд тэнхлэгийн тоормос стандарт шаардлага хангахгүй, 68-62 УБЦ улсын дугаартай Nissan Plusar маркын саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт ханалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэснийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт  “Шунхлай” ШТС-ын зүүн талын буюу Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв асфальтан зам дээр явган зорчигч Ж.Чимэгмааг дайрч амь насыг нь хохироосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд:

1. Шүүгдэгч Б.Уламбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.... Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой хадам ахыгаа төмөр замын вокзал руу хүргэх гээд орой 20 цагт гэрээсээ гарсан. Суулгачихаад буцаад явж байхдаа 12-ийн тэндээс эгчийгээ аваад “Гурван гол” руу хүргэж өгчихөөд гурвалжингаар гараад “Шунхлай ШТС”-аар гараад явж байхад 2 машины гэрэл асаалттай зогсож байсан.  Гэрлээрээ дохиж байгаад хажуугаар нь өнгөрөх гэж байсан чинь урд хүн тулаад харагдсан.Тэгээд тоормос гишгэж амжилгүй машиныхаа рүүлийг байруун гар тийш дараад эргээд зүүн дарахад “Шунхлай ШТС” дээр зогссон. Би шарваад зогсож амжаагүй байхад хажуугаар нэг машин өнгөрсөн. Тэгээд машинаас буугаад харахад хүн байж байсан. Тэгээд байж байтал цагаан машинтай цагдаа ирсэн гэв.

2.Шүүгдэгч Ц.Батбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.... 2016 оны 12 дугаар сарын 09- ний орой би таксинд гарах гээд “Тэс Петровес ШТС”-аас бензин авчихаад гүүр гараад явж байсан чинь өөдөөс машин гарч ирээд нүд гялбаад 40 гаран км хурдтай болгож хурдаа хассан. Яг зөрөлтөн дээр хүний хөл ороод тулж, тэр үед би зогссон гэв.

3.Хохирогч Ж.Нямцэрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...... 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цаг 30 минутын орчим надруу “таны дүү машинд мөргүүлсэн осол гарсан байна та яаралтай ирнэ үү, зам дээр 2 машин дайрсан юм шиг байна нас барчихлаа” гэж утсаар ярьсан. Би хөдөө байсан, унаа олдохгүй болохоор маргааш өглөө очъё гэж хэлсэн. Маргааш өглөө нь 9 цагийн орчим ирээд цогцосыг нь үзсэн чинь гар хөл нь хугараад эргэчихсэн толгойных нь дээд хэсгийн үс нь байгаагүй. Тэгээд би осол болсон газар руу очсон чинь зам дээр үс нь цустайгаа наалдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч эхэлсэн. Миний 3 дахь дүү, 1978 онд төрсөн 39 настай. Дүү минь 3 хүүхэдтэй. Том нь оюутан 19 настай, дараагийнх нь Дарханд сурдаг бага нь 4-р ангид сурдаг. Насанд хүрээгүй хүүхдүүдийг харж үзэх тал дээр мөнгөний болон сэтгэл санааны дэмжлэг хүсч байна гэв.

4.Хохирогч Ж.Нямцэрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Ж.Чимэгмаа нь миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээс 6-лаа. Ж.Чимэгмаа нь миний дунд эмэгтэй дүү, би айлын том ах нь юм. 2016 оны 12 дугаар сарын 09-ний 21 цагийн үед миний 95144272 дугаар руу манай эрэгтэй дүү болох Цэрэнбат залгаад “Шунхлай ШТС-ын урд зам дээр Чимэгмаа эгч машинд дайруулсан байна. Цагдаагийн алба хаагч нар ирсэн хэргийн газрыг хамгаалалтанд авсан байна” гэж хэлсэн. Би тухайн үед хөдөө ажилтай байж байгаад очиж чадаагүй. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Аймагт ирсэн. Чимэгмаа нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх дуртай, хэрэглэдэг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, намар гэр нь шатаад манай дүү Буурын голд байдаг. Нөхөр байхгүй хамгийн том банди нь энэ жил оюутан болоод хот руу сургуульд явсан, бага нь 4 дүгээр ангийн сурагч охин. Чимэгмаа нь тогтсон ажил төрөл байхгүй, группт байдаг. Халамжийн сард өгдөг мөнгөөр нь амьдардаг байсан. Амжиргааны түвшин доогуур орлогтой, өрх толгойлсон эмэгтэй. Би хамгийн сүүлд 7 хоногийн өмнө ярихад “группын мөнгөө аваад хотод байдаг хүүхэд рүүгээ 40,000 төгрөг явууллаа” гэж ярьсан. Тэрнээс хойш яриагүй байж байгаад нас барсан талаар мэдсэн. Чимэгмаа нь нүдний асуудалтай баруун нүд нь сохор юм хардагггүй, банкинд бол өр зээл байхгүй, хувь хүнд өр зээлтэй асуудлыг нь мэдэхгүй. Өөрийн гэсэн өмч хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Ах дүү нарынхаа гэр оронгоор л ер нь байгаад байдаг байсан. Амиа хорлох зүйл ярьж хэлж байсан талаар мэдэхгүй. Би цөөхөн таардаг байсан. Хааяа утсаар л ярьдаг байсан. Ойр зуурын юм яриад л өнгөрдөг. Хамгийн гол нь үлдэж байгаа 2 хүүхэд нь өөрийн гэсэн орох орон байхгүй. Ах дүү нарындаа л амьдарч байна. Үлдэж байгаа 2 хүүхдийг нь харж үзнэ үү гэж хүсмээр байна. Өөр надад гаргах санал хүсэлт байхгүй байна. Гэм буруутай хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,           

5.Хохирогч Ж.Нямцэрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Надад хэргийн материалтай холбоотой гаргах санал хүсэлт болон нэхэмжилж байгаа зүйл байхгүй болно. Би нэхэмжилж байгаа баримтыг өгсөн байгаа. Миний өгсөн баримт нь талийгаачийн оршуулгын зардлын баримт байгаа юм. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

6.Гэрч И.Одончимэгийн 2016 оны 12-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Уламбаяр нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр анх МҮСТ-д нэг ангид суралцдаг байсан юм. 2011 онд гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Бид 2 хүү, охинтой, том нь 5 настай, охин нь ой 5 сартай нялх хүүхдийнхээ хамт хороололд ээжийндээ амьдардаг. Б.Уламбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой гэртээ байж байгаад манай ах Батноровыг төмөр замын буудал хүргэж өгнө гээд явсан. Манай ах хот руу галт тэргээр явах гэж байсан юм. Б.Уламбаяр нь орой цаг хэдэн цагт гарсныг мэдэхгүй. Батноров ах, Цэрэнноров ах нарын хамт гараад явсан. Би гарсны дараа нь Уламбаярын утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд барагцаагаар 40 минут дараа Уламбаяр гэрт орж ирээд утасны цэнэглэгч аваад гараад явсан. Би Батноров ах руу Уламбаярыг асуух гээд залгасан чинь “Уламбаяр нь цагдаагийн газар байна” гэхээр нь би ахыг “намайг ирээд авчих” гэж хэлээд цагдаагийн газар ирээд болсон хэрэг явдлын талаар сонсож мэдсэн. Уламбаяр сандарчихсан, сонин царайтай орж ирээд “миний утасны цэнэглэгч хаана байна” гэж асуугаад олж аваад гараад явсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй гараад явсан. Уламбаярын өөрийнх нь тээврийн хэрэгсэл. Саяхан хадам ааваасаа худалдаж авч байсан. Тээврийн хэрэгсэл нь Уламбаярын нэр дээр байдаг.Бараг сарын өмнө байх /он сарыг нь мэдэхгүй байна/ Уламбаяр орой болсон хойно гадаа хашаандаа түлээ хагалж байхад нь хагалж байсан түлээ нь үсрээд урд талын агаар шүүгчийг нь эвдэлж гэмтээсэн байсан. Манай нөхөр Уламбаяр нь дуугай тал даа. Хүнтэй эвсэг найрсаг харьцаатай, тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Сэлэнгэ энергод үнс зайлуулах машины машинист ажилтай. Манай гэр бүл Уламбаярын сарын цалингаар амьдардаг. Манай ээж ажил төрөл хийдэггүй, би саяханаас ажилд орсон. Өөрийн гэсэн гэр орон байхгүй болохоор ээжийндээ амьдарч байна. Уламбаяр нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийг 2012 онд Төмөрлөгийн инженер мэргэжлээр төгссөн дээд боловсролтой. Уламбаяр нь их сургуулиа 2012 онд төгсөөд аавынхаа жижиг суудлын тээврийн хэрэгслийг барьж эхэлсэн. Хааяа аавынхаа тээврийн хэрэгслийг барьдаг болсон. Тээврийн хэрэгсэл жолооддог болоод 3 жил гаран болж байна. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холдбогдож байгаагүй. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

7.Гэрч Б.Туяагийн 2016 оны 12-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Уламбаяр нь миний 2 дахь төрсөн хүү байгаа юм. Би 4 охин 1 хүүтэй. Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой цагийг нь хэлж мэдэхгүй байна. Гэртээ байхад манай дүү над руу залгаад “Уламбаяр осол гаргасан байна, та гэртээ байж байгаараа би танайх руу очоод таныг авъя” гэж хэлсэн. Би дүүгийн хамт цагдаагийн газар ирсэн юм. Би хэргийн талаар мэдэхгүй байна. Уламбаярын сэтгэл санаа хүнд байгаа учраас болсон хэрэг явдлын талаар асуугаагүй. Уламбаяр нь хүнтэй эвсэг найртай, архи согтууруулах ундааны зйүл хэрэглэдэггүй, тамхи бол татдаг. Ажилсаг, хөдөлмөрч зантай, эмэгтэй эгч дүүтэй өссөн болохоор ааш зан зөөлхөн даруу, дуу муутай, хүнтэй маргалдаж муудалцана гэж байхгүй. Шинжлэх ухаан технологийн их сургуулийг 2012 онд Төмөрлөгийн инженер мэргэжлээр төгссөн дээд боловсролтой. Одоо Дархан-Уул аймагт Шинжлэх ухааны их сургуулийн харъяа сургуульд нь Дулаан шугам сүлжээний инженерээр сурч байгаа. Гэр бүлтэй, эхнэр Одончимэг, хүү, охин 2-н хамт хадмындаа амьдардаг юм. Тогтсон ажилтай хөдөлмөрч зантай, хүмүүжилтэй гэр бүлд өссөн. Уламбаяр нь их сургуулиа төгсөж ирээд жолооны курст сурч жолооч болж байсан. Тухайн үед аавынхаа тээврийн хэрэгслийг барьдаг байсан. Тээврийн хэрэгсэл барьдаг болоод 3 жил гаран болж байгаа. Техникийн талдаа сайн, тээврийн хэрэгсэл барихдаа сайн. Одоогоос сарын өмнө байх Уламбаяр миний ажил дээр өдөр ирсэн юм. Тухайн үед би Уламбаяраас “машиныхаа урд талын агаар шүүгчийгээ яагаад эвдэлчихсэн юм бэ” гэж асуухад цастай үед машин мөргөсөн ч гэлүү, ямарч байсан юм мөргөөд хагарсан гэж тухайн үед хэлсэн. Би яг одоо юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

8.Гэрч И.Цэрэнноровын 2016 оны 12-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Уламбаяр гэртээ цуг байж байгаад 20 цагийн үед байх манай ах Батноров галт тэргээр хот руу явах гэж байсан юм. Тэгээд Уламбаяр бид 2 манай ах Батноровыг Төмөр замын буудалд хүргэж өгөөд буцах замдаа Уламбаярын эгч Уянгааг 12-н дэлгүүрийн үүднээс аваад буурын голд гэрт нь хүргэж өгсөн. Би цагаа хэлж мэдэхгүй байна ямарч байсан гэрээс гарахад 20 цаг 10 минут болж байсан. Уянга эгчийг буурын голд хүргэж өгчихөөд буцаад гурвалжингаар эргээд зам руу ороод явж байхад “Шунхлай” ШТС хүрээд явж байхад Уламбаяр нь жолоогоо огцом баруун тийш дараад эргэж зүүн тийш дараад машин найгаж байгаад бүтэн эргээд замын хашлага мөргөөд зогссон. Машинаас би эхэлж буугаад зам руу харсан чинь зам дээр хүн хэвтэж байсан ба бас нэг машин зам дээр цаад талын эгнээнд зогссон байсан. Тухайн машины зам руу гүйж очиход нэг эрэгтэй настай ах бууж ирсэн. Тэгсэн замын хажуугаар нэг цагаан тээврийн хэрэгсэл өнгөрөөд явсаны дараа Camry маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгслээс эмэгтэй цагдаа бууж ирээд “юу болсон юм бэ” гэж хэлээд “замынхаа цаад талын эгнээг хаагаад машинаа хөндлөн тавьчих” гэж хэлэхээр нь Уламбаяр тээврийн хэрэгслээ замын голд хөндлөн байрлуулсан. Уламбаяр бид 2-г машиндаа сууж байхад замын цагдаагийн ажилтан улаан модоо дохиод урагшаа яв гээд дохиод байхаар нь Буурын гол руу жолоогоо дараад шууд гэр рүүгээ бид 2 явсан. Уламбаяр бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би тээврийн хэрэгслийн арын суудал буюу жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан. Ард бол тээврийн хэрэгсэл явж харагдаагүй. Ойрхон явахаар машины гэрэл тусдаг болохоор байхгүй байсан. Эсрэг урсгалаас тээврийн хэрэгслийн гэрэл байсан, жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан болохоор хэр ойр байсныг хараагүй. Зам бол ямар нэгэн хальтиргаа гулгаа байхгүй байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл хөдөлгөөнд саад болох зүйл байгаагүй, гэрэлтүүлэгтэй байсан. Уламбаяр “зам дээр нэг юм байна ш дээ” гэж хэлээд жолоогоо баруун тийш нь дараад эргээд зүүн дарсан чинь тээврийн хэрэгсэл гулгаад бүтэн эргээд замын хажуу талын боржур мөргөөд зогссон. Би хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Миний дотор байхад юу болсон талаар мэдээгүй. Машинаас буугаад хартал зам дээр эмэгтэй хүн дээшээ харсан хэвтчихсэн, толгой нь задарсан, цус урсчихсан, цагаан өнгийн зүйлүүд зам дээр цацагдсан байсан. Уламбаяр бид 2 ослын дараа машинаа зам хөндлөн тавьж хаагаад зогссон байхад ногоон өнгийн хантаазтай улаан мод барьсан байхаар нь би замын цагдаа байна гэж бодсон тэгсэн араас модоороо дохиод байхаар нь замаас гараад шууд гэр рүүгээ явсан. Тухайн үед айж сандарсан байсан. Замын цагдаа замаа чөлөөл гэж байгаа юм байх гэж бодоод шууд гэр рүүгээ явсан. Бид 2 хэн нэгэнд хэлээгүй. Шууд гэртээ ороход ээжийн утас руу ах залгаж яриад Уламбаяртай утсаар яриад болсон явдлын талаар хэлээд бид хэргийн газар руу очиж байсан. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

9.Гэрч З.Батжаргалын 2017 оны 02-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 40-14 СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж байгаад хүү Уламбаярт 2016 оны 01 дүгээр сард өгсөн. Тэрнээс хойш Уламбаяр өдийг хүртэл унаж хэрэглэж байгаа. Урд талын агаар шүүгчийн хувьд бол намайг унаж байхад зүгээр, эвдрэл гэмтэлгүй байсан. Сүүлд 2016 оны 11 дүгээр сард харахад эвдэрч хагарсан байсан. Уламбаяр тусдаа эхнэр, хүүхдийн хамт хадмындаа байдаг болохоор өөрөөс нь ч би яагаад эвдэрсэн талаар асуугаагүй. Ямар ч байсан осол гаргахын өмнө бол хагарч эвдэрсэн байсан. Осолтой холбоо байхгүй. Уг тээврийн хэрэгслийн агаар шүүгч нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой болсон осолтой ямар ч хамаагүй. Осол болохоос нэг сарын өмнө намайг харахад эвдэрсэн байсан. Даруу төлөв зантай эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Сэлэнгэ-Энерго ХХК-нд ажилладаг. Хамт олондоо найрсаг нэр хүндтэй, дээд боловсролтой, одоо давхар суралцаж байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тамхи татдаг, жолоо барихдаа маш сайн. Жолооны сургалт төгсөөд 2 жил гаран болж байна. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

10.Гэрч Ч.Саранчимэгийн 2017 оны 01-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ж.Чимэгмаа гэдэг хүнийг би Сүхбаатар сумын 8 дугаар багийн иргэн гэдгээр нь таньж мэднэ. Хамаатан садангын холбоо байхгүй. Ж.Чимэгмаа нь архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, гэр нь 2 удаа шатаж байсан. Хорооны иргэн учраас тусламжаар гэр өгч байсан. Ж.Чимэгмаа нь группт байдаг. Өрхийн амжиргааны түвшин доогуур, тогтсон ажил төрөл байхгүй, том хүү нь оюутан болоод Улаанбаатар хот руу явсан. Бага охин нь 1 дүгээр сургуулийн дотуур байранд байдаг. Ж.Чимэгмааг архинаас гаргах талаар албадан эмчилгээнд хүртэл явуулж байсан боловч архинаас гаргаж чадаагүй. Осолд орж нас барсан талаар нь мэдсэн. Миний мэдэж байгаагаар замын осолд орсон гэсэн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

11. Гэрч Э.Энх-Булганы 2016 оны 12-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цаг 40 минутын үед 09-31 УНҮ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй “Ник Петровис” шатахуун түгээхээс бензин авах гээд зогсож байхад эмэгтэй хүн цаана зам дээр замын голд гуйваад найгаад машинд мөргүүлчих гээд яваад байсан. Миний харснаас тэр хүнийг цаад хороолол талаас Сэлэнгэ рүү орж байгаа талын эгнээнд Микро шиг дунд зэргийн тээврийн хэрэгсэл нилээн холоос зам дээр байсан хүнийг хараад тоормоз гишгээд зогсох шиг болоход тэр зам дээр байсан хүн машины дугуй руу өшиглөөд, шил, толь руу цохиод байсан. Тухайн зогссон байсан тээврийн хэрэгслийн араас гүйцэт түрүүлэх гэж байсан тээврийн хэрэгслүүд хүртэл гүйцэт түрүүлэх үедээ тойрч тоормоз гишгэж, сигнал дараад өнгөрч байсан. Би тэгэхээр тухайн үед Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаа Золбаатарын 99710178 дугаар руу залгаж “Шунхлай колонкийн урд зам дээр замын голоор эмэгтэй хүн алхаад явж байна” гэж хэлсэн. Тэгээд бензинээ аваад хөдлөөд явсан болохоор цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр замын голд байсан хүн эмэгтэй байсан. Хар бараан өнгийн хувцастай согтуу юм шиг замын голоор гуйваад орилж хашгираад машинд мөргүүлчих гээд хороолол тал руугаа явж байсан. Машин тулж ирээд зогсоход “хөөш чи муу гэх зэргээр орилж хашгираад байсан. Цагаан өнгийн дунд зэргийн Микро, Стана маркийн тээврийн хэрэгсэл шиг байсан би яг дугаарыг нь харах боломжгүй байсан, мэдэхгүй байна. Тэр машин замын голд байсан эмэгтэй хүний өмнө ирээд тоормозлож зогссон. Хороолол талаас ирж байсан тээврийн хэрэгсэл тоормос гишгэж байгаа нь мэдэгдэж сонсогдож байсан. Тэгэхэд тэр эмэгтэй машины дугуй руу өшиглөж шил, толь руу нь гараараа цохисон. Машины дугуй, шил, толь руу цохихын тулд машины зүүн талд гарч ирж байж цохиж байхад арын гүйцэт түрүүлж байсан машинууд тэр хүнийг хараад бүүр тойрч гарч байсан. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

12.Гэрч Н.Анхбаярын 2016 оны 12-р сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний 24 цагийн шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 20 цаг 50 минут болж байсан шиг санагдаж байна. Цагдаагийн газрын дотуур станцаар дуудлага ирсэн. Уг дуудлага нь “Шунхлай” ШТС-ын урд зам дээр хүн мөргүүлчихлээ” гэсэн дуудлага ирсний дагуу очиход “Шунхлай” ШТС-ын урд засмал зам дээр эмэгтэй хүн газар хэвтэж байсан. Би ослын газарт очоод ертөнцийн зүгээр урд талын Сэлэнгэ-Дархан явах чиглэлийн замыг очиж зам хаасан. Удаагүй 3-5 минутын дараа цагдаагийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалт хийж эхэлсэн. Намайг хэргийн газарт очиход ертөнцийн зүгээр урд талын чиглэлд цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зам дээр хөндлөн зогсож байсан. Би ямар учиртай талаар мэдэхгүй байна. Саарал өнгийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй замын хажууд зогсож байсан. Би зам дээр байсан машины дугаар, сери, маркийг мэдэхгүй байна. Цагаан өнгийн л тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би зам хөндлөн зогсож байсан тээврийн хэрэгслийн араас машин ирж байхаар нь шүгэлээр шүгэлдээд /зогс/ гэсэн үйлдэл дохиур модоор хийхэд зам хөндлөн зогсож байсан тээврийн хэрэгсэл хөдлөөд миний хажуугаар өнгөрч явсан ба хаашаа явсан талаар нь анзаарч хараагүй. Би хэргийн газарт очиход замын хажууд саарад өнгийн тээврийн хэрэгсэл зогсоод зам дээр эмэгтэй хүн хэвтэж байхаар нь нэг л машин мөргөсөн байх гэж бодсон. Тэрнээс осолд 2 тээврийн хэрэгсэл холбогдсон талаар мэдээгүй. Намайг ирэхэд зам дээр хөндлөн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зам хаасан байдалтай зогсож байсан. Надтай лав осолд холбогдсон гэж хүн ирж уулзаагүй. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

13.Гэрч Г.Мөрөнгийн 2016 оны 12-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр НИК ШТС-д ээлжийн ажилтай байсан. Орой хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна ямарч байсан 20 цагийн үед л байх колонк дээр машинд бензин өгч байхад зам дээр машин тоормозлоод зогсох чимээ гараад мөн машинууд сигнал өгөөд байхаар нь зам руу харахад манай урд талын зам дээр нэг эмэгтэй хүн машины урдуур ороод машинууд тойрч гараад явж байсан. Тэр эмэгтэй замын голоор явсаар байгаад ажлын цаана байдаг Шунхлай колонкийн урд талын зам руу оччихсон байсан....гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

14.Гэрч П.Тамирын 2016 оны 12-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Уламбаяртай хамт 2013 оны 03 дугаар сард ажилд орж байсан. Уламбаяр нь ажилдаа сайн, идэвхи санаачлагатай ямар нэгэн юмыг хойш тавьдаггүй, ажлын төлөө гэсэн сэтгэлтэй, нийгмийн идэвхи сайтай, гэр бүлийн хувьд бол 2 хүүхдийн аав, гэр бүлдээ халамжтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Хамт олондоо нийтэч, энгийн найрсаг харилцаатай, эхнэр нь “Россия” дэлгүүрт худалдагч ажилтай, гэр бүлийн амьжиргааны түвшин дундаж хороололд хадмындаа амьдардаг. Гэр бүлээ гэсэн сэтгэлтэй. Б.Уламбаярыг архи амсаж байхыг хараагүй. Баяр ёслол болохоор архи уудаггүй, хамт олонд үйлчлээд л явж байдаг. Тамхи бол татдаг. Машин барихдаа сайн бид 2 хамт миний машин болон өөрийнх нь машиныг засаж янзалдаг. Техник талдаа сайн ур чадвартай. Манай ажил техниктэй харьцдаг болохоор Уламбаяр алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажилдаа хариуцлагатай. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

15.Гэрч Д.Цогтгэрэлийн 2016 оны 12-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шөнийн ээлжинд нэмэгдлээр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар багийн Шунхлай ШТС-д ажилтай байсан. Би конторын арын өрөөнд комьпютер дээрээ суугаад юм хийж байхад гадаа манай ажлын Түвшинжаргалд Тулга нь тос гаргаж өгөөд контенерт байсан. Тэгсэн гадаа ажиллаа дуусгаад 5 минут орчмын дараа Тулга орж ирээд “урд зам дээр машин хүн дайрчихлаа” гэж хэлэхээр нь би цонхоор харсан чинь урд зам дээр хүн хэвтэж байсан. Тэгээд удаагүй цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн. Би цагаа хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 20 цаг өнгөрч байсан санагдаж байна. Би хойд өрөөнд ажилтай байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би мэдэж байгаа зүйлээ үнэн зөвөөр хэллээ. ...гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

16.Гэрч Ц.Золбаатарын 2016 оны 12-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 09 цагаас 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг хүртэл цагдаагийн газрын жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар 24 цаг үүрэг гүйцэтгэсэн. 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой ажилтай байхад 20 цаг 40 минутын үед жолооч, цагдаа Энх-Булган нь миний өөрийн 99710178 дугаар руу залгаж, “Шунхлай колонкийн харалдаа зам дээр нэг согтуу эмэгтэй явж байна, та эргүүлийн цагдаагаа явуулаарай” гэж хэлэхэд нь би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан чиглэл 4-р, 8-р багийн явган эргүүлийг дотор станцаар дуудаж хаана байгааг асуутал МҮСТ-н урд явж байна гэхээр “Шунхлай колонкийн харалдаа зам дээр нэг согтуу эмэгтэй явж байна, очиж шалгаж, хэл” гэсэн. Тэгээд 20 цаг 43 минутын үед Шунхлай колонкийн түгээгч Тулга гэх залуу “манай колонкийн харалдаа зам дээр хүн мөргүүлчихлээ” гэж хэлэхэд би явган эргүүлийг асуухад Цагдаагийн ард гурилын байрны дунд явж байна” гэж хэлсэн. Тухайн өдрийн замын цагдаагийн зохицуулагч ахмад Н.Даваатулга болон замын эргүүлүүдийг 20 цаг 44 минутанд дотор станцаар холбогдоход вокзалын арын зам дээр зогсож байна гэхэд Шунхлай колонкийн урд зам дээр нэг хүн машинд мөргүүлчихлээ очиж хэргийн газрын хамгаалалтанд ав гэж хэлсэн. 20 цаг 50 минутанд замын зохицуулагч ахмад Н.Даваатулга “хэргийн газар очиж шалгаж байна” гэж станцаар мэдэгдсэн. ...гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

17. Гэрч О.Тулгын 2016 оны 12-р сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би Сэлэнгэ аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай” ШТС-ын түгээгчийн ажлыг 24 цагаар гүйцэтгэж байсан. Нэмэлтээр Д.Цогтгэрэл эгч хамт ажилласан. 20 цаг 30 минутын үед манай ажлын Түвшинжаргал гэгч түгээгч залуу манайхаас тосны падаан авах гээд ирчихсэн байсан. Би падаан бичиж өгөөд бид хойно байдаг контнер рүү ороод тос аваад зөөж Түвшинжаргалд өгөөд Түвшинжаргал нь машин руугаа зөөж байхдаа гэнэт “зам дээр хүн үхчихсэн байна” гэж хэлсэн. Би тухайн үед контенер дотроос гарч ирээд харахад л манай Шунхлай колонкийн урд талын үнийн самбар, орц, гарцын дунд хэсэг замын боржур хэсгийг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл шарваж орж ирээд хойд 2 дугуйгаараа боржур даваад зогссон, тухайн тээврийн хэрэгсэл нь цагаан өнгөтэй байсан ба би марк, дугаарыг нь хараагүй. Тэгсэн тээврийн хэрэгслээс 2 хүн бууж ирсэн. Машинаас бууж ирсэн нэг хүн нь “хүн үхчихсэн ш дээ” гэж хэлээд орилоод тэр 2 хүн гүйгээд цаана хүн унасан газар луу очсон. Тэгсэн замын эсрэг талд байсан хүмүүс цагдаа, эмнэлгийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй болохоор нь би 20 цаг 43 минтуанд анх эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн байсан. Миний мэдэж байгаагаар саарал өнгийн Гранд маркын тээврийн хэрэгсэл колонк руу ордог хэсэгт тээврийн хэрэгслийг байрлуулаад дотроос нь цагдаа хувцастай эмэгтэй хүн бууж ирсэн. Замын голд хөндлөн байсан тээврийн хэрэгслийн талаар анзаараагүй. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 49 дүгээр  хуудас/

18.Гэрч Т.Хасболдын 2016 оны 12-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Талийгаач Ж.Чимэгмаа нь миний ээж байгаа юм. Би доороо 9 настай 1 дүгээр сургуулийн 4 дүгээр ангид суралцдаг. Эмэгтэй дүү ээжийн хамт амьдардаг байсан. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өглөө ах Цэрэнбат залгаж болсон хэрэг явдлын талаар хэлсэн. Ээж маань хүнтэй их нийтэч зан харьцаатай, цайлган цагаан сэтгэлтэй, хүнд гэм хор санадаггүй, хүнд хэлье гэсэн зүйлээ шууд л хэлчихдэг хүн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тогтсон ажил төрөл байхгүй, хөдөлмөрийн бэрхшээлтэй группт байдаг, баруун нүд нь хараагүй. Өөрийн гэсэн тогтсон гэр оронтой байсан юм, өнгөрсөн зун манай буурын голд байдаг гэр шатаад ах дүү болон найзындаа л байдаг болсон. Би хот руу сургуульд сурах гээд явчихсан болохоор манай дүү болох Хаш-Эрдэнэ эндээ хамаатныд байгаа. Хамгийн сүүлд бараг 7 хоногийн өмнө байх ээжтэй утсаар ойр зуурын юм ярьж байгаад л утсаа салгасан юм. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад сая өнгөрсөн талаар нь мэдээд хотоос ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн байсан. Согтууруулах уднааны зүйл хэрэглэсэн үедээ миний үгэнд ороод унтаад өгдөг дуулгавартай, шөнө орой архи уусан үедээ гэрээсээ гарахгүй унтаад өгчихдөг юм. Хааяа агсам согтуу тавьдаг зантай байсан. Банк болон хувь хүнд өр зээлтэй асуудал байхгүй, өөрийн гэсэн эд хөрөнгө гэвэл шатчихсан хашаа байшин л байгаа. Тэрийгээ янзалж амжаагүй байгаа. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/

19.Гэрч Ц.Гиймаагийн 2017 оны 01-р сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн газар саатуулах байрны эмчийн үүргийг 24-н цагаар гүйцэтгэж байсан. Орой 19 цагийн үед манай гэрээс дүү над руу утасдаж “ээжийн бие муудаад байна” байна гэхээр нь би ажлаасаа түр чөлөө аваад Нэгдсэн эмнэлэг орж дуудлагын эмч авчихаад хороололд гэртээ ээжийнхээ биеийг үзүүлсэн юм. Ээжийнхээ биеийг үзүүлчихээд буцаад эмчээ нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчихөөд эргээд хороолол руу ээжийнх рүүгээ явж байхад 21 цаг болж байсан байх Шунхлай ШТС-ын урд талын засмал зам төвөөс хороолол талын чиглэлд дээр саарал өнгийн жижиг суудлын автомашин зогсож байсан. Би тээврийн хэрэгслээ Шунхлай ШТС-ын туслах замаар оруулж зогсоогоод машинаасаа бууж ирээд хартал зам дээр эмэгтэй хүн хэвтэж байсан. Мөн цаана нь аваарын гэрлээ асаасан саарал өнгийн тээврийн хэрэгсэл замын хажууд замаас гараад зогсож байсан. Намайг ирснээс хойш хэргийн газарт 5-10 минутын дараа замын зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Даваатулга ирэхээр нь би “яараад байна гэж хэлээд хороолол руу ээжийнх рүүгээ яваад өгсөн болохоор цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Би тухайн хэргийн газарт осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн марк, дугааруудыг мэдэхгүй байна. Ямар ч байсан хороолол талын чиглэлд замаас гараад  аваарын гэрлээ асаасан, саарал өнгийн суудлын автомашин байсан. Намайг анх ирэхэд хороолол талын эсрэг урсгалд саарал өнгийн тээврийн хэрэгсэл замаас гараад аваарын гэрлээ асаасан байдалтай зогсоод Шухлай ШТС-ын урд талын үнийн самбарын тэнд марк, өнгийг нь мэдэхгүй байна тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь би жолоочид хандан хэлж хороолол талын урсгалын хөдөлгөөнийг хаалгасан. Тэгэхгүй бол тээврийн хэрэгслүүд ирж байсан юм. Шунхлай ШТС-ын урд үнийн самбарын доор зогсож байсан тээврийн хэрэгсэл аваарын гэрлээ асаагаагүй байсан. Харин хороолол талын урсгалд замаас гараад зогсож байсан саарал өнгийн тээврийн хэрэгслийн жолооч болох настай ах машиныхаа аваарын гэрлийг асаасан, ослын гурвалжингаа гаргаж ирээд зам дээр тавьсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа замын гэрэлтүүлэг сайтай байсан. Замын хажуу талын гэрлүүд асаалттай байсан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

20.Гэрч М.Түвшинжаргалын 2016 оны 12-р сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах “Шунхлай” ШТС-с машины моторын тос авах гээд түгээгч Тулгаатай хамт гадаа байсан. Тэгээд Тулга бид 2 хойд талд байрлах контенераас Тулга надад дотроос нь моторын тос авч өгөөд би гадна талаас нь тосыг нь аваад машиндаа хийж байсан. Гэнэт машин юм мөргөх шиг чимээ гарахаар нь зам руу харсан чинь засмал зам дээр нэг хар юм хаяцан юм уу гэмээр зүйл байсан. Цаад талд нь гэрлийн шонгийн доод талд нэг тээврийн хэрэгсэл зогсож байсан ба Сэлэнгэ талын замаас хороолол талын чиглэл рүү явж байсан  тээврийн хэрэгсэл цаанаас ирээд тэр газар байсан хар юмны дээгүүр гараад тоормоз гишгээд Шунхлай ШТС-ын урд талын самбарын доод талын боржур буюу хашлага даваад хойд талын 2 дугуйгаараа зогссон. Тэр машиныг газар байсан хар зүйлийн дээгүүр нь гараад явсны дараа би хүн гэдгийг нь мэдсэн юм. Тэгээд би Тулгааг “эмнэлэг цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй” гэж хэлсэн. Колонкын урд талын самбарын доод зогссон машинаас нэг хүн гарч ирээд тэр газар байсан хүн дээр очоод “энд хүн үхчихсэн байна ш дээ” гээд орилоод байсан. Би яарч байсан болохоор тосоо аваад л явсан. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

21. Шинжээч Д.Мөнхбатын 2017 оны 02-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Жолооч Б.Уламбаяр нь зам тээврийн осолд холбогдсон тухайгаа цагдаагийн байгуулагын ажилтанд мэдэгдэх жолоочийн үүргээ биелүүлээгүй, тээврийн хэрэгслээ хөдөлгөхгүй байх ёстой байсан. Жолооч Уламбаяр нь осолд холбогдсон тухайгаа эхний ирсэн цагдаагийн алба хаагчид болон түүний дараа ирсэн цагдаагийн алба хаагчид мэдэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үндэслэн дүгнэлт гаргасан. Жолооч Б.Уламбаяр нь зам тээврийн осолд холбогдсон тухайгаа цагдаагийн алба хаагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Жолооч Б.Уламбаяр нь гар утас нь унтраастай байсан ч гэсэн анх ирсэн ба сүүлд ирсэн Цагдаагийн алба хаагч нарт өөрөө мэдэгдэх үүрэгтэй ба тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх үүрэгтэй. Жолооч Б.Уламбаяр нь өөр иргэн зам тээврийн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн хэдий боловч анх ирсэн Цагдаагийн алба хаагчид жолооч өөрөө зам тээврийн осолд холбогдсон тухайгаа мэдэгдэх үүрэгтэй. Гэрлийн гялбаанд орсон жолооч нь ослын дохионы гэрлээ асааж өөрийн явж байсан эгнээг өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ авна. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

22. ШША-ны шинжээч Т.Насанжаргалын 2017 оны 02-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Талийгаач Ж.Чимэгмаагийн биед шинжилгээ хийсэн ба №05, мөн нэмэлтээр №18 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан. Шинжилгээгээр талийгаач Чимэгмаагийн гавал яс, орой хэсгээр задарсан, нүүр суурь яс олон тооны хугаралтай байсан. Талийгаач Чимэгмаа нь гавал тархины задарлын улмаас болж нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Талийгаач Чимэгмаа нь эхний машинд мөргүүлээд нас бараагүй байна. Дараагийн машинд дайруулснаас болж гавал ясны ил хугарал, тархины няцрал зэрэг гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой. Талийгаач Ж.Чимэгмаагийн биед эхний машинд мөргүүлээд баруун болон зүүн шуу, зүүн өвдөг, гуя, баруун гуя, зүүн шилбэ, баруун өвдөг, нурууны зулгаралт үүсэх боломжтой байна. Дараагийн машинд гавал тархины ил хугарал тархины няцрал зэргийг үүсгэсэн байх боломжтой. ...гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

23.Автомашины техникийн үнэлгээ:

Техникийн үзүүлэлтүүд:

1

Марк, загвар

Hyundai Avante XD

2

Улсын дугаар

4014 СЭҮ

3

Арлын дугаар

KMHDN41AP1U165382

4

Өнгө

Цагаан

5

Хурдны хайрцаг

Механик

6

Үйлдвэрлэсэн он

2000

7

МУ-д орж ирсэн

2011.04.30

8

Эзэмшигч

Бэрс Капитал ХХК

9

Спидометрийн заалт:

306,221 км

10

Түлш

Бензин

11

Рүль

Зүүн

 

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7-р баг 2-1-60-54 тоот хаягт байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн эзэмшлийн 2000 онд БНСУлсад үйлдвэрлэгдсэн 2003 оны 10-р сарын 04-ний өдрийн Монгол Улсад орж ирсэн Hyundai Avante XD маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгааг тодорхойлов. гэх үнэлгээ

/ хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

 

24.  Автомашины техникийн үнэлгээ:

 

Техникийн үзүүлэлтүүд:

1

Марк, загвар

Nissan Pulsar

2

Улсын дугаар

6862 УБЦ

3

Арлын дугаар

FN15453481

4

Өнгө

Мөнгөлөг

5

Хурдны хайрцаг

Автомат

6

Үйлдвэрлэсэн он

1997

7

МУ-д орж ирсэн

2006.12.22

8

Эзэмшигч

Х.Мөнхбат

9

Спидометрийн заалт:

242,422 км

10

Түлш

Бензин

11

Рүль

Баруун

 

Улаанбаатар Сонгино хайрхан дүүрэг Алтай 4-377 тоот хаягт байрлах Х.Мөнхбатын эзэмшлийн 1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсад орж ирсэн Nissan Pulsar маркийн өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 800,000 төгрөгийн үнэлгээтэй байгааг тодорхойлов. гэх үнэлгээ

/ хавтаст хэргийн 77 дугаар хуудас/

   25. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн  № 36 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Шинжилгээнд ирүүлсэн “Батбаатар 36/эр гэж хаягласан, “Уламбаяр 2016.12.09” гэж хаягласан цуснууд шинжилгээнд тэнцэж байна.

“Батбаатар 36/эр гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй, “Уламбаяр 2016.12.09” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.

        2. “Батбаатар 36/эр гэж хаягласан, “Уламбаяр 2016.12.09” гэж хаягласан цус тус бүрт сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тодорхойлох техникийн боломжгүй байна.гэх дүгнэлт

/ хавтаст хэргийн 85 дугаар хуудас/

    26.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12-р сарын 16-ны өдрийн  № 37 тоот дүгнэлт хэсэгт:

1. Ц.Батбаатарын гэх цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.

 2. Б.Уламбаярын гэх цус нь АВ /IY/ бүлгийн харъяалалтай байна.гэх дүгнэлт

/ хавтаст хэргийн 86 дугаар хуудас/

27.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12-р сарын 22-ны өдрийн  № 168 тоот актын дүгнэлт хэсэгт:

 1.Талийгаач Ж.Чимэгмаагийн биед гавал ясны орой хэсгийн ил хугарал, тархины эдийн няцрал, эрүү ясны далд хугарал, хэвлий, баруун шуу, зүүн шуу, зүүн гуя, баруун гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөг, баруун шилбэ, нурууны доод хэсэгт зулгаралт

  2.Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь хүчтэй цохилт, дарагдал, үрэгдлийн үед үүснэ.

3.Талийгаачид үүссэн зулгаралт гэмтэл нь түрүүлж үүссэн байх боломжтой, гавал ясны орой хэсгийн ил хугарал, эрүү ясны далд хугарал нь дараа нь үүссэн байх боломжтой.

     4.Талийгаачид үүссэн зулгаралт гэмтлүүд нь эхний мөргөлт, уналтын үед үүссэн байх боломжтой, гавал ясны ил хугарал, эрүү ясны хугарал нь дараа нь үүссэн байх боломжтой.

5. Талийгаач Ж.Чимэгмаа нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

 6. Талийгаач Ж.Чимэгмаа нь О/I/ бүлгийн цустай байжээ. гэх дүгнэлт

/ хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/

28.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017оны 02-р сарын 18-ны өдрийн  № 05 тоот актын дүгнэлт хэсэгт:

 1. Талийгаач Ж.Чимэгмаагийн биед гавал ясны орой хэсгийн ил хугарал, тархины эдийн няцрал, эрүү ясны далд хугарал, хэвлий, баруун шуу, зүүүн шуу, зүүн гуя, баруун гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөг, баруун шилбэ, нурууны доод хэсэгт зулгаралт

 2.Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь хүчтэй цохилт, дарагдал, үрэгдлийн үед үүснэ.

3.Талийгаачид үүссэн зулгаралт гэмтэл нь түрүүлж үүссэн байх боломжтой, гавал ясны орой хэсгийн ил хугарал, эрүү ясны далд хугарал нь дараа нь үүссэн байх боломжтой.

 4.Талийгаачид үүссэн зулгаралт гэмтлүүд нь эхний мөргөлт, уналтын үед үүссэн байх боломжтой, гавал ясны ил хугарал, эрүү ясны хугарал нь дараа нь үүссэн байх боломжтой.

 5. Талийгаач Ж.Чимэгмаа нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

 6. Талийгаач Ж.Чимэгмаа нь О/I/ бүлгийн цустай байжээ.

 7. Талийгаач нь зүрх судас болон элэгний архаг өвчтэй байжээ. Уг өвчнүүд нас барахад нөлөөлөхгүй.

 8.Талийгаачид эмнэлгийг анхны тусламж үзүүлэх боломжгүй байжээ. гэх дүгнэлт

/ хавтаст хэргийн 128 дугаар хуудас/

29.Гэрч Д.Цэвэлмаагийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2016 оны 12 сарын 09-ний орой гэрээсээ 20 цаг 20 минутын үед гарсан санагдаж байна. тэгээд удалгүй 20 минут болоод эргээд гэртээ ирсэн чинь Ц.Батбаатар байхгүй гараад явчихсан байсан. Уг нь намайг гэрт байхад таксинд явна хоолны мөнгө, бензиний мөнгө олно гэж ярьж байсан. тэгээд маргааш нь буюу 2016 оны 12 сарын 10-ны өглөө ямар хэрэгт холбогдсон талаар мэдсэн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/

30.Гэрч Н.Анхбаярын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би 2016 оны 12 сарын 09-ний орой 20 цаг 00 минтанд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх ажилтай байсан. Үүргээ аваад ажилдаа явж байтал 20 цагийн үед Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт шунхлай колонкийн урд талын төв асфальтан зам дээр зам тээврийн ослын дуудлага дээр цагдаагийн газрын шурхай албаны удирдлагаас мэдээлсний дагуу очсон. Намайг ирэхэд замын хажууд саарал өнгийн суудлын авто машин замаас гарсан байдалтай мөн зам дээр эмэгтэй хүн хэвтэж байсан. Шунхлай ШТС-ын урд талын үнийн самбарын урдхан талд цагаан өнгийн суудлын авто машин зам хөндлөн хаагаад зогсож байсан. Замын эсрэг урсгалаас тээврийн хэрэгслүүд ирж байхад нь би уг машинуудыг зогсож бай гэсэн дохиог дохиур модоор үзүүлж замын голд зогсож байхад Зам хөндлөн зогссон цагаан өнгийн тээврийн хэрэгсэл миний хажуугаар өнгөрөөд шороон замаар салаад урагшаагаа яваад өгсөн. Тухайн үед би зам тээврийн осолд 1 тээврийн хэрэгсэл холбогдсон гэж бодож байсан юм. Харин зам хөндлөн зогсож байсан тээврийн хэрэгсэл холбогдсон гэж мэдээгүй.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 150 дугаар хуудас/

31.Шинжээч Н.Даваатулгын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 12 сарын 09-ний өдөр явган зорчигч Ж.Чимэгмаа тээврийн хэрэгсэлд дайрагдаж нас барсан хэргийн газарт хэмжилт болон схем зургийг үйлдсэн 68-62 УБФ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр асфальтан зам дээр байхгүй, уг тээврийн хэрэгсэл асфальтан зам дээр тоормос гишгээгүй байх тул дугуйны мөр авагдаагүй. Харин 40-14 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувьд бол мөн адил тоормос гишгээгүй  учраас дугуйны мөр авагдаагүй тул асфальтан зам дээр гараагүй. Дээрхи 40-14 СЭҮ, 68-62 УБЦ тээврийн хэрэгслүүд асфальтан зам дээр тоормос гишгэсэн бол зам дээр тээврийн хэрэгслүүдийн тоормос гишгэсэн дугуйны мөр гарах иёстой байсан. Уг тээврийн хэрэгслүүд ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжэ буюу тоормос гишгээгүй учраас зам дээрээс дугуйны тоормосны мөр бэхжүүлэн авах боломжгүй байсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/

32.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №871 тоот:

1.2.3.4.Хохирогч Ж.Чимэгмаагийн биед учирсан гэмтэл нь эхлээд мөргөгдөж дараа нь автомашинд дайрагдах үед үүссэн байна. Хохирогч Ж.Чимэгмаагийн биед учирсан хэвлий, баруун шуу, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэ, баруун өвлөг, баруун шилбэ, нурууны баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл нь эхний тээврийн хэрэгсэлд мөргөгдсний улмиаас үүсгэгдэх боломжтой. Гавал ясны орой хэсгийн ил хугарал, тархины эдийн няцрал, эрүү ясны далд хугарал гэмтэл нь хоёр дахь тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүссэн байх боломжтой.

/хавтаст хэргийн 155-157 дугаар хуудас/

33.Тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас/

34..Шүүгдэгч Ц.Батбаатарын 2016 оны 12-р сарын 26-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед гэртээ байж байгаад талх, бензиний мөнгө олох гээд таксинд явсан. Тэгээд замд явж байхад “Шунхлай” ШТС-ын тэнд тод цагаан өнгийн гэрэл эсрэг урсгалаас орж ирээд би гэрлийн гялбаанд орчихоод гэнэт замын хажуу зүүн гар талаас хүний хөл орж ирэхээр нь тоормоз гишгээд “түк” гэх чимээ гарахаар нь зогссон. Тэгээд машинаасаа буугаад хартал замын голд эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр газар хэвтэж байсан эмэгтэй нь тархи нь задарсан, цацагдсан, цус нь урсаж байсан. Цаанаас 2 залуу хүрч ирээд юу ч хэлээгүй хараад зогссон. Би “Шунхлай” ШТС-ын урд колонкын хүмүүс байхаар нь тэр хүмүүс рүү орилж “цагдаа, эмнэлгийн байгууллагад мэдэгдээрэй” гэж хэлсэн. Удаагүй цагдаагийн ажилтан нар ирээд намайг авч яваад цагдаагийн газар авчирсан. Зам гол хэсгээрээ хараараа байсан. Хажуу талын хэсгүүдийн цас хөлдөж, гулгаатай байсан. Зам нь гэрэлтүүлэгтэй ба үзэгдэх орчин чөлөөтэй, хэвийн урдах зам харагдах боломжтой, гадаа харанхуй болсон байсан. Би ойролцоогоор 50 гаран км цагийн хурдтай явж байсан. Би зогсоох арга хэмжээ авсан. Миний тээврийн хэрэгслийн явах эд анги, тоормоз, хол ойрын гэрэл бүрэн ажиллагаатай солиглож байсан. Осол гарахад тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Хөдөлдгөөнд оролцох бүрэн боломжтой байсан. Би хөдөлгөөнд оролцоод явж байхад Шунхлай талаас гарч ирсэн байх надад тэр хүн харагдаагүй, эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орчихоод юу ч харагдаагүй гэнэт түк гээд чимээ гарахад би тоормоз гишгээд замаа чөлөөлөөд зогссон. Намайг машинаас бууж ирэхэд 2 залуу гүйгээд цаанаас ирсэн. Гүйж ирээд ямар нэгэн зүйл хэлээгүй, чимээгүй зогссон. Тээврийн хэрэгсэл нь “Шунхлай” ШТС-ын цаахан талд цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би ослын гурвалжингаа машины араас авч эсрэг урсгал буюу хороолол талын чиглэлд зам дээр тавьсан. Харин замын голд хөндлөн тавьсан машины талаар мэдэхгүй байна. Тухайн үед сандарчихсан айсан болохоор. Би хүнийг тээврийн хэрэгслийн зүүн урд талын дохио, толь, урд гупер хэсгээрээ мөргөсөн байсан. Машинд мөргүүлсэн хүн эсрэг урсгалын талд толгой нь харсан, хөл нь миний явж байсан урсгал хэсэгт байсан. Би эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд 15-20 метрийн орчим ирж байгаа машины гялбаанд ороод л тэр хооронд зөрөхөд тухайн осол болсон. Анх бол эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгслийн гэрлийн 100 метрийн цаанаас хараад гэрэл шилжүүлээгүй орж ирээд гялбаанд орчихсон. Ослоос өмнө тээврийн хэрэгслийн зүүн талын зүүн талын карлон нь дотогшоогоо хонхойж орсон. Намайг анх хүнээс худалдаж авахад хуучин хонхорхойтой байсан. Ослоос бол тээврийн хэрэгслийн зүүн талын толь хугарсан, дохионы гадны шил хагарсан, урд гупер хэсэг газраас хугарсан хуванцар байсан. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 151-р ху/,

35.Шүүгдэгч Ц.Батбаатарын 2016 оны 01-р сарын 31-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би хөдөлгөөнд оролцож байх үед эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд ороодявж байсан хурдаа хасаж тоормозон дээрээ миний хөл явж байсан. Тээврийн хэрэгслийг зогсоох буюу гүйцэт тоормоз гишгээгүй. Тээврийн хэрэгслийн хурдыг хассан. Гэрлийн гялбаанд ороод хүний хөл харагдах шиг болоод би шүргээд тоормозлож зогссон. Тэрнээс өмнө миний хөл тоормозон дээрээ явж байсан. Хороолол талаас ирж байхад гадаа харанхуй болсон байсан ч замын гэрэлтүүлгүүд асаалттай байсан үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Шунхлай ШТС-ын дөхөж ирж байхад тод цангаан өнгийн гэрэл орж ирээд би гялбаанд ороод хүний хөл харагдах шиг болоод шүргээд зогссон. Тэр хохирогч хаанаас гарч ирсэн талаар мэдэхгүй байна. Хүний бие бүтэн харагдаагүй. Хүний хөл л харагдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 152-р ху/,

36. Шүүгдэгч Ц.Батбаатарын 2017 оны 02-р сарын 03-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын өгсөн: ...Эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл нь холын гэрэл дээрээ явж байсан болохоор нь ойрын гэрэл дээрээ шилжүүлэх талаар өөрийн тээврийн хэрэгслийн гэрлээр нэг удаа дохисон боловч миний өөдөөс нилийсэн цагаан өнгийн гэрэл орж ирээд гялбаанд нь орсон. Эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийн жолооч миний өөдөөс гэрлээ шилжүүлэх талаар ямар нэгэн дохио өгөөгүй. Тухайн Шунхлай ШТС-ын урд тэнд машин байсан талаар мэдээгүй. Би тухайн үед бодохдоо өөрийгөө хүн дайрчихлаа гэж бодсон. Цагдаагийн газар ирээд дахиад нэг хүн осолд холбогдсон талаар мэдсэн. Шунхлай ШТС-ын урд талд машин байсан үгүйг анзаарах сөхөө байгаагүй. Айж сандарсан байсан ураас мэдээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 154-р ху/,

37.Шүүгдэгч Б.Уламбаярын 2016 оны 12-р сарын 16-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед эхнэр Одончимэгийг ажиллаас нь аваад хороололд байдаг гэртээ ирсэн. Гэртээ байж байгаад хадам ах Батноровыг төмөр замын буудал хүргэж өгөх гэж байсан юм. Орой 20 цаг 55 минутын галт тэргэнд суулгах байсан юм. Гэрээс Батноров, Цэрэнноровын хамт 20 цагт гараад шууд төмөр замын буудал ороод Батноровыг буулгасан. Төмөр замын буудлаас хөдлөөд “Мини” дэлгүүрээс Уянга гээд эгчийг аваад буурын голд байдаг гэрт нь хүргэж өгсөн. Тэндээсээ төмөр замын гарам гараад төв зам руу ороод харих гээд явж байхад хороолол талын замд машины гэрэл хол дээр байсан ба би бодохдоо явж байсан гэж бодсон чинь ойртоод ирсэн тухайн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр машинтай зөрөх гэж байхад зам дээр нэг хар юм байсан ба яг юу байсан талаар нь мэдэхгүй шууд л машиныхаа жолооны хүрдийг баруун тийш ньл огцом дараад буцаад зүүн тийш нь дарахад машин замын хажуугийн хальтиргаан дээр шарваж бүтэн эргээд Шунхлай ШТС-ын урд талын боржур дээр машины зүүн талын хоёр дугуй даваад зогссон. Миний машин зогсоход миний явж байсан чиглэлд нэг машин явж өнгөрсөн. Машинаас Цэрэнноров бид 2 буугаад машин зогсож байсан газар луу очиход хүн хэвтэж байсан. Тэгсэн колонк дээр байсан хүмүүс цагдаагийн газарт мэдэгдчихсэн, түргэн дуудчихсан гэж орилсон. Миний явж байсан чиглэлд машинууд гарах гээд байхад зогссон байсан машины жолоочийн ослын гурвалжинг гаргаж тавьсан. Удаагүй “Гранд марк II” машинаас цагдаагийн хувцастай эмэгтэй хүн бууж ирсэн. Тэр цагдаа эмэгтэй “намайг машинаараа замын гол хаачих” гэж хэлсэн. Би тэгэхээр нь буцаж машиндаа очиж асаагаад машинаараа замын голд хөндлөн зогсоод машинаасаа буугаад зогсож байсан. Тэгсэн автын цагдаа нар ирээд машинаа хороолол чиглэлд ирж байгаа тал руу эргүүлээд тавьсан. Тэгсэн автын цагдаа ирээд намайг “машинаа ухраа” гэж хэлээд “цаагуураа” яв гэж хэлсэн. Би тухайн цагдаа надад дахиж “давтаж ухраад яв” гэж хэлсэн.  Тэгэхээр нь би буурын гол руу эргээд гүүрээр гараад хороололд гэртээ очсон. Гэрт ирээд утасны цэнэглэгчээ аваад байж байхад хадам ээжийн гар утас нь дуугараад надтай яриулсан, тэгсэн эхнэрийн ах Батханд “хаана байна” гэхээр нь “би цагдаа орж байна” гэж хэлээд утсаа салгасан. Гэрээс гаргаад эргээд хэргийн газарт очсон. Зам гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин хэвийн зам чөлөөтэй харагдаж байсан. Зам ямар нэгэн эвдрэл гэмтэл хальтиргаа гулгаа байгаагүй. Би тээврийн хэрэгсэлтэй 60 км цагийн хурдтай явж байсан. Тухайн зам дээр байсан зүйл тулж ирээд харагдсан болохоор шууд жолооны хүрдээ баруун тийш нь огцом дарсан. Би эхлээд зам дээр байсан зүйлийг хүн гэж мэдээгүй. Машин дотроос харахад урт хар юм харагдаж байсан. Би тэр зам дээр байсан хар юмыг барагцаагаар 2 метрийн зайнаас тулж ирээд хараад зайлах хөдөлгөөн хийгээд машинаа баруун тийш нь  жолооны хүрдээ баруун тийш нь огцом дарсан. Миний тээврийн хэрэгсэл осолд гарахад нөлөөлөөгүй. Машины эд анги, тоормоз, ойр холын гэрлүүд бүрэн ажиллагаатай байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд бүрэн оролцох боломжтой байсан. Цагдаа эмэгтэй ирээд хэлэхэд нь би хөдлөөгүй, дахиж хэлэхээр нь болох юм байна гэж бодоод хөдлөсөн. Би ойрын гэрэл дээрээ явж байсан. Зогсож байсан тээврийн хэрэгслийг гэрлээ шилжүүл гээд гэрлээрээ 2 удаа дохисон. Огцом баруун тийш дарахад доор түг хийх чимээ гарсан. Зам гэрэлтүүлэгтэй байсан, эсрэг урсгалын тээврийн хэрэгсэл нь холын гэрэл дээрээ байсан учраас хэсэг гэрлийн гялбаанд ороод тухайн машинтай зөрөх үед тулж ирээд харсан. Надад осолтой холбоотой үйлдэл байхгүй. Би саад тулсан үед зайлах арга хэмжээ авсан, жолооны хүрдийг баруун тийш нь огцоам дарсан. Хэрвээ машины тоормоз гишгэсэн бол зам дээр байгаа хүний дээгүүр нь гарах байсан. /тухайн үед хүн гэдгийг мэдээгүй/ Зам хальтиргаа гулгаатай байсан. Би ямар нэгэн арга хэмжээ аваагүй, зүгээр л хажуугаар нь өнгөрөөд явчих байх гэж бодсон. Автын цагдаа яв гэж дохихоор нь би ойлгоогүй зогсож байхад дахиад дохиход нь би машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Би хэргийн газраас яваад осолд орсон талаараа хэнд ч хэлээгүй. Би жолооны үнэмлэхийг 2014 оны 05 дугаар сард авсан. Жолоочийн үүргийн талаар сайн мэдэхгүй байна. Шунхлай ШТС-ын ажилчид цагдаа, түргэн дуудсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 163-р ху/,

38.Шүүгдэгч Б.Уламбаярын 2016 оны 12-р сарын 16-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд ороод зогсоох болон хурд сааруулах арга хэмжээ аваагүй, жигд хурдаар явж байсан. Би эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд ороод гэрлээрээ 2 удаа гэрэл шилжүүлэх талаар дохисон боловч эсрэг урсгалын тээврийн хэрэгсэл хариу ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Гэрлээ шилжүүлээгүй. Би тээврийн хэрэгслийн гэрлийг ойр дээрээ тавьсан явж байсан, эсрэг урсгалын тээврийн хэрэгсэл надад гэрэл шилжүүлэх ямар нэгэн дохио өгөөгүй. Эсрэг урсгалын тээврийн хэрэгсэл холын гэрэл дээрээ байхаар нь би 2 удаа гэрлээрээ дохисон. Би аваарын гэрлээ асаасан байсан. Анх эмэгтэй цагдаа “цаанаа байгаа машинаар замаа хаачих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа хөдөлгөөд зам хаагаад зогссон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 164-р ху/,

39.Шүүгдэгч Б.Уламбаярын 2017 оны 02-р сарын 07-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрийн 40-14 СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн Аванти маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн ойрын гэрэл дээр тавьж хөдөлгөөнд оролцсон. Эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл болохоор холын гэрэл дээрээ явж байсан. Би эсрэг урсгалын тээврийн хэрэгслийг гэрэл нь хол дээрээ байхаар нь гэрлээрээ 2 удаа дохисон. Би 60 км цаг хүрэх гээд явж байсан. Би гэрлийн гялбаанд ороод тээврийн хэрэгслийн хурдыг сааруулсан. Уг тээврийн хэрэгслийн урд талын агаар шүүгч нь яг хэзээ гэх он сараа мэдэхгүй байна. Хашаандаа орой болсон хойно түлээ хагалж байгаад хагалж байсан түлээ үсрээд урд талын агаар шүүгчийг хугалсан. Энэ нь уг осолтой хамаагүй. Осол болохоос сарын өмнө болсон. . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 167-р ху/,

40.Шүүгдэгч Б.Уламбаярын 2017 оны 03-р сарын 06-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг нэмж сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь /осол гарсны дараа би тээврийн хэрэгслээсээ буугаад цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудах гэтэл “Шунхлай” ШТС-ын ажилчин залуу цагдаад дуудлага өгсөн гэхээр нь би уг байгууллагууд руу дуудлага өгөөгүй юм. Осол гарсан газраа зогсож байх үед нэг цагдаагийн хувцастай эмэгтэй машинтайгаа ирсэн бөгөөд тэр цагдаа надад хандаж “хороолол руу буюу Сүхбаатар сумын 5 дугаар баг талын замыг өөрийн тээврийн хэрэгслээрээ хаагаад зогсчих” гэсэн шаардлага тавьсан юм. Би тэгээд тээврийн хэрэгслээ зам дээр хөндлөн байрлуулж замыг хаагаад үзлэгийн баг ирсний дараа би тээврийн хэрэгслээ хороолол талаас ирэх талын замын эгнээнд оруулаад зогссон. Тухайн үед нэг замын цагдаа хойшоо ухар гээд дохиураараа дохио өгсөн. Би хөдлөлгүй зогсож байх үед тухайн цагдаа ирээд “хүн чамд юм хэлээд байхад, чи хойшоо ухраад тойроод яв” гэж хэлэх үед нь би машинаа жолоодоод Буурын голын шороон замаар ороод тойрч төв зам руу орж гэр лүүгээ явж харьсан. Тухайн үед цагдаа намайг яв гэж хэлээгүй бол би тэр газраа зогсож байх байсан. Талийгаачийг дайрч унагасан жолооч Батбаатар намайг машинаасаа бууж ирэх үед ослын тэмдэг тавиагүй, талийгаачийн орчим хамгаалалт аваагүй байсан. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-р ху/,

41.Шүүгдэгч Б.Батбаатарын 2017 оны 07 дугаар сарын 19-ний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн...... Би хороолол талаас төв рүү орох гээд асцальтан замаар явж байсан. Би Шунхлай шатахуун колонк руу ордог салдаг уулзвар тэр орчим явж байхад эсрэг урсгалаас буюу төв талаас ирж байсан тээврийн хэрэгслийн гэрэл нь тод цагаан гэрэл их хурдтай ирж байсан болохоор нь гэрлээ шилжүүлэх талаар нөгөө машин руу гэрлээрээ дохисон чинь, миний өөдөөс ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй гэрлээ шилжүүлээгүй тэр чигтээ тэр тод цагаан гэрэл тодроод ирэхээр нь би хурдаа хасаад тоормос  дээрээ баг зэрэг гишгээд 2 машин бараг зөрөх үед Шатахуун түгээх колонк талаас нэг хүний хөл харагдаад “түг” гэх чимээ гараад би замаас гараад цаана очоод зогссон. Машинаас бууж ирэхэд газарт эмэгтэй хүний толгой эсрэг урсгалд орчихсон ямарч байсан миний харснаар тархи нь бяцарсан, тэр орчим цус болчихсон байсан. Шунхлай шатахуун түгээх колонкын урд талаас 2 залуу гүйж ирээд хараад зогсоод байсан. Тухайн үед хэн болохыг нь мэдэхгүй танихгүй залуучууд байсан. /Одоо бол нөгөө жолооч Б.Уламбаяр нэг залуутай явж байсан юм байна лээ /....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/

42.Шүүгдэгч Ц.Батбаатарын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын өгсөн: ...Миний эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийн гэрэл тод цагаан өнгийн гэрэл байсан. Би гэрэл шилжүүлэх талаар сигнэл өгөөгүй, харин  гэрэл шилжүүлэх талаар өөрийнхөө машинб гэрлийг хол ойр дээрээ тавьж гэрэл шилжүүлэх дохи өгсөн. Би машинтиайгаа гүүр өнгөрөөд явж байхад эсрэг урсгалын машин нь дөнгөж эргээд тойрч гарч ирсэн санагдаж байна. Тэгээд намайг Шунхлай ШТС –д дөнгөж ирэхэд уг гэрэл улам тодроод үзэгдэх орчин хязгаарлаж эхлэхэд нь би машиныхаа хурдыг багасагж, тоормос дээрээ хөл гишгээд э\срэг урсгалын машин нилээн дөхөөд зөрөх гэж байх үед замын баруун тал буюу Шунхлай ШТС нэг хүний хөл харагдаад “түг” гэх чимээ гараад би замаас гараад цаана очоод зогссон. Машинаас бууж ирэхэд газарт эмэгтэй хүний толгой эсрэг урсгалд орчихсон ямарч байсан миний харснаар тархи нь бяцарсан, тэр орчим цус болчихсон байсан. Шунхлай шатахуун түгээх колонкын урд талаас 2 залуу гүйж ирээд хараад зогсоод байсан. Тухайн үед хэн болохыг нь мэдэхгүй танихгүй залуучууд байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 168-169 дпүгээр хуудас/

43.Шүүгдэгч Б.Уламбаярын 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн.... Ингээд Буурын голоос хөдлөөд гурвалжингийн зам буюу төрмөр замын гарамын наагуур гарсан уулзвараар өгсөж хороолол чиглэл рүү явж байсан юм. Замд явж байхад өөдөөс машины гэрэл тусаж байсан ба уг машины ард дахиад нэг машин гэрлээ асаагаад цуваад зогсож байсан. Уг машинтай зөрөөд өнгөрөх гэж байхад л газарт нэг хар юм харагдаад л би машиныхаа жолооны хүрдийг баруун гар тийш дараад машины зүүн талын урд дугуй ямар нэгэн юман дээгүүр гараад явах шиг болоод эргүүлээд жолооны хүрдээ зүүн гар тийш нь дараад мөсөн дээр шарваад Шунхлай ШТС-н урд талын боржур мөргөөд зогссон. Тэгээд машинаасаа буугаад хэрэг болсон газар руу очиход хүн газарт хэвтэж байсан ба яг ямар байдалтай хэвтэж байсан талаар нь хэлж мэдэхгүй байна. Би цагдаагийн газар мэдэгдэх гэсэн чинь, ШТС-н түгээгч цагдаагийн газар мэдэгдсэн, одоо түргэн дуудах гэж байна гэж хэлсэн....гэх мэдлүүлэг

/хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас/

44.Шүүгдэгч Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 209-210-р ху/,

45. хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10-р ху/, /

46.Эд мөрийн баримт хавсаргах тогтоол /хх-ийн 20-24-р ху/

47. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 25-30-р ху/

48.Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-65-р ху/

49.Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-78-р ху/

50.Хохирлын баримтууд /1-р хх-ийн 220-247-р ху, 2-р хх-ийн 1-7-р ху/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарын гэм буруу, хохирогчийн эд хөрөнгийн

                                                          хохирлын талаар:

 -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нямцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Чимэгмаа нь миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээс 6-лаа. Ж.Чимэгмаа нь манай айлын дундах эмэгтэй дүү, би айлын том ах нь юм. 2016 оны 12 дугаар сарын 09-ний 21 цагийн үед миний 95144272 дугаар руу манай эрэгтэй дүү болох Цэрэнбат залгаад “Шунхлай ШТС-ын урд зам дээр Чимэгмаа эгч машинд дайруулсан байна. Цагдаагийн алба хаагч нар ирсэн хэргийн газрыг хамгаалалтанд авсан байна” гэж хэлсэн.Би тухайн үед хөдөө ажилтай байж байгаад очиж чадаагүй. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Аймагт ирсэн. Чимэгмаа нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх дуртай, хэрэглэдэг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, намар гэр нь шатаад манай дүү Буурын голд байдаг. Нөхөр байхгүй хүүхдүүд нь хамгийн том банди нь энэ жил оюутан болоод хот руу сургуульд явсан, бага нь 4 дүгээр ангийн сурагч охин. Чимэгмаа нь тогтсон ажил төрөл байхгүй, группт байдаг. Халамжийн сард өгдөг мөнгөөр нь амьдардаг байсан. Амжиргааны түвшин доогуур орлогтой, өрх толгойлсон эмэгтэй. Би хамгийн сүүлд 7 хоногийн өмнө ярихад “группын мөнгөө аваад хотод байдаг хүүхэд рүүгээ 40,000 төгрөг явууллаа” гэж ярьсан. Тэрнээс хойш яриагүй байж байгаад нас барсан талаар мэдсэн. Чимэгмаа нь нүдний асуудалтай баруун нүд нь сохор юм хардагггүй, банкинд бол өр зээл байхгүй, хувь хүнд өр зээлтэй асуудлыг нь мэдэхгүй. Өөрийн гэсэн өмч хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Ах дүү нарынхаа гэр оронгоор л ер нь байгаад байдаг байсан. Амиа хорлох зүйл ярьж хэлж байсан талаар мэдэхгүй. Би цөөхөн таардаг байсан. Хааяа утсаар л ярьдаг байсан. Ойр зуурын юм яриад л өнгөрдөг. Хамгийн гол нь үлдэж байгаа 2 хүүхэд нь өөрийн гэсэн орох орон байхгүй. Ах дүү нарындаа л амьдарч байна. Үлдэж байгаа 2 хүүхдийг нь харж үзнэ үү гэж хүсмээр байна. Өөр надад гаргах санал хүсэлт байхгүй байна. Гэм буруутай хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,         

Гэрч М.Түвшинжаргал /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, И.Цэрэнноров /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, Э.Энх-Булган /хх-ийн 43 дугаар хуудас/, Н.Анхбаяр /хх-ийн 44 дүгээр хуудас/, Г.Мөрөн /хх-ийн 45 дугаар хуудас/, П.Тамир /хх-ийн 46 дугаар хуудас/, Д.Цогтгэрэл /хх-ийн 47 дугаар хуудас/, Д.Золбаатар /*хх-ийн 48 дугаар хуудас/, О.Тулга /хх-ийн 49-50 дугаар хуудас/, Т.Хасболд /хх-ийн  51 дүгээр хуудас/, нарын мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №871 тоот дүгнэлтэнд: Хохирогч Ж.Чимэгмаагийн биед учирсан гэмтэл нь эхлээд мөргөгдөж дараа нь автомашинд дайрагдах үед үүссэн байна. Хохирогч Ж.Чимэгмаагийн биед учирсан хэвлий, баруун шуу, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэ, баруун өвдөг, баруун шилбэ, нурууны баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл нь эхний тээврийн хэрэгсэлд мөргөгдсний улмиаас үүсгэгдэх боломжтой. Гавал ясны орой хэсгийн ил хугарал, тархины эдийн няцрал, эрүү ясны далд хугарал гэмтэл нь хоёр дахь тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүссэн байх боломжтой гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2017 оны 02-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Талийгаач Ж.Чимэгмаагийн биед шинжилгээ хийсэн ба №05, мөн нэмэлтээр №18 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан. Шинжилгээгээр талийгаач Чимэгмаагийн гавал яс, орой хэсгээр задарсан, нүүр суурь яс олон тооны хугаралтай байсан. Талийгаач Чимэгмаа нь гавал тархины задарлын улмаас болж нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Талийгаач Чимэгмаа нь эхний машинд мөргүүлээд нас бараагүй байна. Дараагийн машинд дайруулснаас болж гавал ясны ил хугарал, тархины няцрал зэрэг гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой. Талийгаач Ж.Чимэгмаагийн биед эхний машинд мөргүүлээд баруун болон зүүн шуу, зүүн өвдөг, гуя, баруун гуя, зүүн шилбэ, баруун өвдөг, нурууны зулгаралт үүсэх боломжтой байна. Дараагийн машинд гавал тархины ил хугарал тархины няцрал зэргийг үүсгэсэн байх боломжтой. ...гэх дүгнэлтүүд / хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтууд, хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцэхэд:

Шүүгдэгч Ц.Батбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд техникийн хувьд урд их гэрлийн тусгалын чадлын хэмжээ, тохиргоо, хойд тэнхлэгийн тоормос стандарт шаардлага хангахгүй, 68-62 УБЦ улсын дугаартай Nissan Plusar маркын саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт ханалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэснийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт  “Шунхлай” ШТС-ын зүүн талын буюу Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв асфальтан зам дээр явган зорчигч Ж.Чимэгмааг мөргөсний улмаас зам дээр ухаангүй байхад нь, шүүгдэгч Б.Уламбаяр техникийн хувьд бүрэн бус буюу урд гэрлийн тусгалын чадлын хэмжээ, тохиргоо, жолооны механизмын тохиргоо алдагдсан 40-14 СЭҮ улсын дугаартай “Avente XD” маркын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт ханалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэснийг зөрчиж Ж.Чимэгмаагийн дээгүүр гарч амь насыг нь хохироож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байхаас гадна энэ төрлийн гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулсан байна.                       

Иймээс Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт  “Шунхлай” ШТС-ын зүүн талын буюу Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв асфальтан зам дээр явган зорчигч Ж.Чимэгмааг дайрч амь насыг нь хохироосон, үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

 Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар өгсөн улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль ёсны, уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэдэг дээр эсрэг санал гараагүй, гэм буруугийн талаар маргаангүй, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.   

Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.

    Иймд шүүгдэгч Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

  Хохирогч Ж.Нямцэрэн нь Оршуулгын зайлшгүй зардалд шүүгдэгч нараас нийт 5.526.966 төгрөгийн баримт ирүүлж, шүүгдэгч нараас нэхэмжилсэн байна. Үүнээс шүүгдэгч Б.Уламбаяр 2.800.000 төгрөг, шүүгдэгч Ц.Батбаатар 1.170.000 төгрөг нийт 3.970.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Төлөгдөөгүй үлдсэн 1.556.966 төгрөгийг шүүгдэгч Ц.Батбаатараас гаргаж төлүүлэх нь зүйтэй байна. Хохирогч Ж.Нямцэрэн шүүхийн хэлэцүүлэгт “Талийгаач Ж.Чимэгмаагийн бага насны хүүхдэд шүүгдэгч нараас насанд хүртэл нь тэтгэлэг гаргуулах” талаар мэдлүүлсэн боловч энэ талын баримтууд гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаатар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөөх илэрхийлсэн тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хохирол нөхөн төлөх хугацааг хэсэгчилэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна. 

                          2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

   2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоолох эрхийг 3-5 жил хүртэл хугацаагаар хасч, 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,  заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмэгдэл ялаар, хорих ялыг үндсэн ялаар сонгон авч хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

  Шүүгдэгч Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: Шүүгдэгч Б.Уламбаяр нь төлбөл зохих хохиролыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч Ц.Батбаатар нь 1.170.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсн, үлдэгдэл 1.556.966 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 Прокуророос шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус тус 3 жил 06 хугацаагаар хорих ял оногдуулах үндсэн ял дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 3 жилээр хасах нэмэгдэл ял хэрэглэх санал шүүхэд оруулсан боловч шүүгдэгч нарын хувийн байдал, хохиролыг арилгасан нөхцөл байдлуудыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 3 жилээр хасч, тус тус 2 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж Шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө болох 40-14 СЭҮ улсын дугаартай “Аvante XD” маркын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 68-62 УБЦ улсын дугаартай “Nissan Plusar “ маркын саарал өнгийн тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарт эргүүлэн олгох,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Уламбаярын №00978666 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №962875 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, шүүгдэгч Ц.Батбаатарын №01110463 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №973446 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүргүүлэх нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюудгүй байдал, ашиглалтын журам зөрчснөөс хүний амь нас хохирох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дах хэсэгт Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хасч, тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Батбаатар, Б.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Уламбаяр нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Батбаатараас 1.556.966 төгрөг гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар төлбөрийг тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 3-р хэсгийн Төмөр замын дан байранд оршин суух Төмөр замын зам ангийн 1-р хэсэгт бригадын дарга ажилтай Жимбээгийн Нямцэрэнд  олгосугай.

6.Талийгаач Ж.Чимэгмаагийн 10 настай охинд тэтгэлэг төлүүлэх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нямцэрэнгийн гаргасан хүсэлтийг  хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ялын биелэлтийн хугацаанд зан үйлээ засах, сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Уламбаярын №00978666 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №962875 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх,  шүүгдэгч Ц.Батбаатарын №01110463 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №973446 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 40-14 СЭҮ улсын дугаартай “Аvante XD” маркын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 68-62 УБЦ улсын дугаартай “Nissan Plusar “ маркын саарал өнгийн тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүжлэлээс чөлөөлж, Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарт эргүүлэн олгосугай.

10.Энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал гараагүй болохыг дурьдсугай.

11.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

             

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.НАЦАГДОРЖ