Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/05084

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 21 101/ШШ2023/05084

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо,  гудамж, хаягт оршин суух ******* овогт О*******ийн О******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ,  гудамж,тоот хаягт оршин суух ******* овогт Н*******гийн А******* /Регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Газар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч О.О*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* /Үнэмлэхийн дугаар /,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

О.О******* миний бие 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн  хороо,  гудамж,  тоот хаягт байрлах баригдаж дуусаагүй жижиг байшинтай, 419 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай газрыг Н.Баас худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Уг газрыг Газрын албаны шаардлагын дагуу бүртгэлийг баталгаажуулахад уг 2 талт хашаатай газар нь гэрчилгээнд заасан хэмжээнээс бага болох нь тогтоогдсон. Учир нь миний зүгээс кадастрын цэг тодорхойлуулахад зүүн талын айл буюу хариуцагч Н.А******* нь манай газрын зүүн хэсэгт 106 м.кв газрыг хууль бусаар өөрийн эзэмшилд авч хашаагаа тэлж барьсан нь тогтоогдсон болно. Миний зүгээс хариуцагчид удаа дараа газрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч шаардлагыг хүлээж аваагүй, мөн намайг уг газрыг луйвардан авсан гэх болсон. Үүнээс үүдэн Газрын албанд хандан гомдол гаргасан боловч манай байгууллагын шийдвэрлэх асуудал биш, шүүхээр шийдвэрлүүл гэх болсон. Анх надад газар зарсан Н.Баас уг асуудлыг тодруулахад тэрээр хажуу айл нь өөрийнх нь газарт хууль бусаар хашаагаа тэлж барьсныг огт мэдээгүй байсан бөгөөд хариуцагч нь аль эрт буюу уг газрыг өмнөх өмчлөгчийн үеэс л бусдын газарт хууль бусаар өөрийн хашааг барьж эзэмшиж ашиглаж байсан нь тодорхой болсон. Иймд хариуцагчийн бусдын газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа өөрийн эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж ашиглахад саад болж байгаа үйлдлийш зогсоож өөрийн зөрчигдөөд байгаа эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 106 м.кв газрыг чөлөөлүүлэх гэсэн. Газрын албанд хандахад О.О*******гийн газар 419 м.кв, Н.А*******ийн газар 266 м.кв гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаантай газарт давхцал байгаа эсэх, хариуцагч Н.А******* нь нэхэмжлэгч О.О*******гийн өмчлөлийн газраас хууль бусаар ашиглаж эзэмшиж байгаа эсэх, байгаа бол хэдэн м.кв ямар хэмжээтэй газрыг эзэмшиж ашиглаж буйг тогтоолгохоор шинжээчээр тогтоолгох хүсэлтийг гаргасан ба Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр энэ хоёр хүний газар давхцалтай байна. О.О*******гийн 106 м.кв газрыг Н.А******* хашаандаа ашигласан байна. Н.А*******ийн байшингийн 14 м.кв хэсэг нь О.О*******гийн газарт бариатай байна гэсэн. 2023 оны 3 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа 110 м.кв газрыг чөлөөлүүлэх гэж өөрчилсөн. Хуульд зааснаар газрын өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмших хориотой. Тухайн хашааг анх худалдаж авахад ийм байсан гэдэг нь нэхэмжлэлээс татгалзах үндэслэл биш гэж үзэж байна. Хууль ёсоор олж авсан газраа эзэмших эрхтэй. Өөрийн өмчлөх эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй учраас хариуцагч талын тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч Н.А*******ийн хууль бус эзэмшил, ашиглалтаас нэхэмжлэгчийн 110 м.кв газрыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.А******* миний бие 2021 оны 9 дүгээр сарын дундуур н.Таас Баянзүрх дүүргийн хороо, гудамж, тоот 364 м.кв талбай бүхий газар өмчлөх эрхийн гэрчилгээнд 266 м.кв талбайтай газрыг худалдан авсан. Тухайн үед намайг худалдан авах үед хашаагаа 364 м.кв талбайд барьж, байшингаа нэхэмжлэгч О.О*******гийн маргаад байгаа газарт оруулан барьсан байсан. Бид газрын гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авах үед н.Т нь би энэ газрыг н.П гэх хүнээс худалдан авах үед хашааг ингэж барьсан байсан бөгөөд байшин ч баригдсан байсан гэж тайлбарласан бөгөөд хажуу айл ямар нэгэн маргаан хийхгүй, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэж хэлсэн. О.О******* нь 2022 оны хавар саяхан уг газрыг худалдан авсан ба кадастрын зургийн дагуу газар чөлөөлж өгөхийг шаардаж байна. Уг газар нь өмнөх өмчлөгчийн зөвшөөрөлтэй хэлцлийн дагуу манайд 98 м.кв газраа өгөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг боловч О.О*******гийн газрын хуучин өмчлөгч Х.Сийн Япон улсад ажлаар явсны улмаас одоо болтол кадастрын зурагт өөрчлөлт ороогүй, манай газар өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт ороогүй байгаа болно. Тухайн газар дээр манайх башингаа барьж хашаагаа сунгасан нь хууль бусаар бусдын газрыг өөрийн өмчлөлд аваагүй болно. Уг газрыг миний өмнөх өмчлөгч н.Т нь дундуураа хашаагүй байх үед нь О.О*******гийн газрын өмнөх өмчлөгч болох н.Быг байх үед дундуураа хашаа барьсан бөгөөд хашаа барьж байх үед н.Б эсэргүүцээгүй зөвшөөрсөн байдаг. Уг газрын манай өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хэлцэл нь н.Т болон н.Б гэх хоёр хүний өмнөх эзэмшигчид болох С.П, Х.С нарын хэлцлийн үр дүнд миний өмчлөлд ирсэн газар тул миний бие О.О*******гийн гаргасан нэхэмжлэлийн дагуу газрыг чөлөөлж өгөх үндэслэлгүй. Анх худалдаж авахад хашаа байсан, хүний газар дээр хашаагаа барьдаг айл гэж байхгүй. Газрын албанаас ирсэн хэргийн материалтай танилцсан, 2008 оны газрын албанаас хийсэн кадастрын зураг нь зөрчилтэй болсноос ийм асуудал үүссэн. Яагаад 98 м.кв зөрүү байгаа гэдгийг Х.С гэдэг хүнээс асууж тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Хүний амьдрах орчин руу халдаж хүнийг орох оронгүй болгож газрыг чөлөөлүүлнэ гэсэн заалт хуульд байдаг эсэхийг мэдэхгүй байна, тийм заалт байдаг бол хүний эрхэнд халдаж байна гэж үзэж байна гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1, 2/, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /хх-3/, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг /хх-4/, дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, Д.Бын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-28/, Арвижих эстимэйт ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-29-47/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-66/, 2022.03.29-ний өдрийн бүртгэлийн 0144 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ /хх-89-90/, О.О*******гийн ХААН банкны дугаартай дансны дансны хуулга /хх-91/, 2023.03.13-ны өдрийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-122/, шинжээчийн зардал төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-125/, 2023.03.22-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулж өөрчилсөн шаардлага /хх-132/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2022.05.17-ны өдрийн хариу тайлбар /хх-15/, 2022.05.16, 2022.09.22, 2023.04.05, 2023.11.21-ний өдрийн итгэмжлэл /хх-16, 92, 137, 212/, 2013.10.02-ны өдрийн нэгж талбарын , нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг /хх-17, 18/, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасан хүсэлт, хавсаргасан баримт /хх-19-24/, дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-27/, -ны өдрийн итгэмжлэл /хх-92/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2022.11.07-ны өдрийн А/183 дугаар тушаал /хх-107/, шинжээчийн дүгнэлт /хх-113-119/, нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023.06.02-ны өдрийн 16/404 дугаартай албан бичиг /хх-154/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.09.18-ны өдрийн 1263 дугаартай албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн , дугаартай газруудын хувийн хэргийн баримт /хх-160, 161-207/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.О******* нь хариуцагч Н.А*******т холбогдуулан 106 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан 110 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй тул нэхэмжлэгч О.О******* нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь хуульд нийцнэ.

 

3. Хариуцагч нь газрыг одоо байгаа байдлаар нь худалдан авсан, маргаан бүхий газрын өмнөх өмчлөгч нар газрын хэмжээний асуудлаар харилцан тохиролцсон байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.а. Нэхэмжлэгч О.О******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо,  гудамж, тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, 419 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. Тус газрын нэгж талбарын дугаар болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 000759471 дугаартай гэрчилгээг олгожээ. /хх-ийн 5, 177/

 

4.1.б. Нэхэмжлэгчийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 26а гудамж, 625а тоот хаягт байршилтай 419 м.кв газрын өмчлөх эрхийг анх Нийслэлийн Засаг даргын 2009 оны 005 дугаар захирамжаар Х.Сьд олгож, улмаар уг газрыг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126660 дугаартай гэрчилгээг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Х.Сьд олгосон, Х.Сь нь Газар худалдах, худалдан авах гэрээг Д.Бтай байгуулан өөрийн өмчлөлийн 419 м.кв газрыг худалдаж, уг газрын өмчлөх эрхийн 00381155 дугаартай гэрчилгээ 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Д.Бд олгогдсон, Д.Б нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг О.О*******тай байгуулан өөрийн өмчлөлийн 419 м.кв газрыг худалдаж, уг газрын өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр О.О*******д олгогдсон болох нь тус газрын хувийн хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 160-177/

 

4.2.а. Хариуцагч Н.А******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо,  гудамж, тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, 266 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 27/

 

4.2.б. Хариуцагчийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо,  гудамж, тоот хаягт байршилтай газрын өмчлөх эрхийг анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 463 дугаар захирамжаар 528 м.кв газрын өмчлөх эрхийг С.Пид олгож, улмаар уг газрыг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр С.Пид олгосон, С.П нь 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Газар бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлийн газрын 262 м.кв газрыг Л.Цэцэг-Өлзийд шилжүүлж, 266 м.кв газрыг өөрийн өмчлөлд үлдээж, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 266 м.кв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000120387 дугаартай гэрчилгээ С.Пид олгогдсон, С.П нь Б.Ттай Газар худалдах, худалдан авах гэрээг байгуулан өөрийн өмчлөлийн 266 м.кв газрыг худалдаж, уг газрын өмчлөх эрхийн 000126652 дугаартай гэрчилгээ 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б.Тд олгогдсон, Б.Т нь Газар худалдах, худалдан авах гэрээг Н.А*******тэй байгуулан өөрийн өмчлөлийн 266 м.кв газрыг худалдаж, уг газрын өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Н.А*******т олгогдсон болох нь тус газрын хувийн хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 178-207/

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/63 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд

...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мэдээлэлд нэгж талбарын /хуучин нэгж талбарын дугаар / дугаар бүхий 419 м.кв талбайтай газар нь Баянзүрх дүүргийн  хороо,  гудамжны тоот хаягт байршилтайгаар иргэн О.О*******гийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн байна. Нэгж талбарын /хуучин нэгж талбарын дугаар / дугаар бүхий 266 м.кв талбайтай газар нь Баянзүрх дүүргийн хороо,  гудамжны тоот хаягт байршилтайгаар иргэн Н.А*******ийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд хоорондоо давхцалгүйгээр бүртгэгдсэн байна.

Ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай газарт иргэн О.О*******гийн хашаалсан хашааг хэмжихэд 314 м.кв, иргэн Н.А*******ийн хашаалсан хашааг хэмжихэд 387 м.кв, байшин 68 м.кв талбайтай байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мэдээлэлтэй ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг давхцуулан үзэхэд иргэн Н.А*******ийн хашаалсан газар нь иргэн О.О*******гийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын /хуучин нэгж талбарын дугаар / дугаар бүхий 419 м.кв талбайтай газартай давхцалтай байна.

... Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мэдээлэлтэй ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг давхцуулан үзэхэд иргэн О.О*******гийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын /хуучин нэгж талбарын дугаар / дугаартай газартай иргэн Н.А*******ийн хашаалсан газар нь 110 м.кв талбайтайгаар, байшин нь 14 м.кв талбайгаар тус тус давхцаж байна. гэжээ. /хх-ийн 113-119/

 

6. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч, хариуцагч нарын өмчлөлийн газрын өмнөх өмчлөгч нар болох С.П, Х.Сь нар маргаан бүхий газрын асуудлаар харилцан тохиролцож, хүсэлтээ газрын албанд өгсөн боловч Газрын алба шийдвэрлээгүй, 2008 оны газрын албанаас хийсэн кадастрын зураг нь зөрчилтэй болсноос ийм асуудал үүссэн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

7. Хэрэгт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 26а гудамжны 624а тоотод оршин суугч С.П, 625а тоотод оршин суугч Х.Сь нарын хооронд 98 м.кв газрыг шилжүүлэх асуудлын талаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гэж гарчигласан хүсэлт нотлох баримтаар авагдсан ба уг хүсэлт нь газрын албаны өргөдөл, хүсэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй, дурдсан өмчлөлийн газруудын хэмжээнд өөрчлөлт ороогүй болох нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16/404 дугаартай албан бичиг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын өмчлөлийн газрын хувийн хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 19, 154, 160-207/

 

8. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газар өмчлөгч иргэний эрхийг зааж өгсөн бөгөөд 27.1.1-д бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч О.О******* нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн  хороо, гудамж,  тоот хаягт байршилтай нэгж талбарын /хуучин нэгж талбарын дугаар / дугаартай, 419 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын асуудлаар өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

 

9. Газрын тухай хуулийн 21, 33 дугаар зүйл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12, 14, 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу зохих шатны Засаг даргын шийдвэрийн дагуу газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх ба хариуцагчийн нэхэмжлэгчийн газраас хууль бусаар эзэмшиж буй тухайн давхцал бүхий газрыг хариуцагч Н.А*******т өмчлөх болон эзэмшүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарсан шийдвэр байхгүй байх ба хариуцагч нь давхцал бүхий газрыг эзэмших, өмчлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

10. Хариуцагч Н.А*******ийн хашаалсан газар нь 110 м.кв талбайтайгаар, байшин нь 14 м.кв талбайгаар нэхэмжлэгч О.О*******гийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын /хуучин нэгж талбарын дугаар / дугаартай газартай иргэн давхцаж байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь уг давхцалтай хэмжээгээр нэхэмжлэгчийн газраас хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн  хороо,  гудамж,  тоот хаягт байршилтай нэхэмжлэгч О.О*******гийн өмчлөлийн 419 м.кв газраас хариуцагчийн хууль бусаар эзэмшиж буй 110 м.кв газрыг албадан чөлөөлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч Н.А*******т даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

12. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо,  гудамж,  тоот хаягт байршилтай нэхэмжлэгч О.О*******гийн өмчлөлийн 419 м.кв газраас хариуцагчийн хууль бусаар эзэмшиж буй 110 м.кв газрыг албадан чөлөөлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч Н.А*******т даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР