Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 142/шш2024/00755

 

 

 

 

 

 

2024 05 14 142/ШШ2024/00755

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15А-1 давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг Блю даймонд 2А байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:, , /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний төлбөрт 13 286 197.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дугармаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь тус байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 103211470 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээл авсан. 103211470 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах барьцааны гэрээ байгуулсан болно. ОРХ улсын бүртгэлийн дугаартай 02625953 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2СЗКА43R27Н877168 арлын дугаартай СНЕRҮSLER 300 /2007 2012/ Суудал хар бензин автомашиныг 103211470 тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, гэрийн хаягаар очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй нийт 1278 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Зээлдэгчийн төлөх үндсэн зээл 7 000 000 төгрөг, үндсэн хүү 5 266 831.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 019 366.11 төгрөг, нийт 13 286 197.89 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* ******* Орхон аймаг дахь ******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж буй 13 286 197.89 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Уг маргааныг шүүх хурал дээр нотлох баримтаар гаргаж ирэх болно... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, зээл хүсэгчийн анкет /хх-5-7/, нэхэмжлэгчийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-3-4, 8/, зээлийн дансны хуулга /хх-9-15/, фидуцийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-16-19/, нэхэмжлэгчийн мэдэгдэл хүргүүлсэн тухай баримтын хуулбар /хх-11/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: Итгэмжлэл /хх-29/, шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоолгох тухай хүсэлт, фото зураг /хх-50-61/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК , хариуцагч Т.*******т холбогдуулан зээлийн үүрэг 13 286 197.89 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Т.******* нь тус байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 103211470 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр авсан. 103211470 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ОРХ улсын СНЕRҮSLER 300 автомашиныг 103211470 тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулсан. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй нийт 1278 хоног хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээл 7 000 000 төгрөг, үндсэн хүү 5 266 831.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 019 366.11 төгрөг, нийт 13 286 197.89 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7 947 332 төгрөг гаргуулна гэсэн.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...зээлийн болон фидуцийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал барьцаалагдсан тээврийн хэрэгслийг өөрийнхөө мэдэлд бүрэн шилжүүлэн авсан, уг машиныг зарж борлуулаад зээлийн төлбөрийг бүрэн хаах үүрэгтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК, хариуцагч Т.*******т 7 000 000 төгрөгийг, 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ОРХ улсын дугаартай CHERYSLER 300 маркийн тээврийн хэрэгслийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулжээ.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК, хариуцагч Т.*******ээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК мөнгийг, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч Т.******* зээлийг хугацаанд нь хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Хариуцагч, гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй.

6. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

6а. Фидуцийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-д Үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү төлөх хугацаанаас 30-с дээш хоног хоцорсон тохиолдолд барьцаалсан хөрөнгийг Монгол Улсын Иргэний хуулийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу үл маргах журмаар энэхүү гэрээнд тохиролцсон түргэн борлогдох үнээр хохирлоо гаргуулан авч, үүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлнэ, 3.1.5.-д Төлбөр төлөгчөөс *******йн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд авто машин ашиглуулж, эзэмшүүлж, холбогдох бичиг баримтыг банкинд хадгалуулж, шилжүүлэхээр тохиролцсон байна.

6б. Талуудын хооронд байгуулагдсан Фидуцийн гэрээний зүйл болох ОРХ улсын дугаартай CHERYSLER 300 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч, 2019 оны 06 сарын 25-ны өдөр зээлдэгчээс хүлээж авсан гэдэгтэй талууд маргаагүй.

6в. Нэхэмжлэгч нь машин эвдэрсэн, засах боломжгүй байсан, Солонгосд амьдарч байгаа гээд машиныг аваагүй гэдэг бөгөөд, хариуцагч нь машиныг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хурааж авсан, өмнөх байсан байдлаасаа чанар байдлыг дордуулсан, гадаа орхиж будаг замаскийг гандуулсан... гэж тус тус тайлбарладаг бөгөөд тайлбар татгалзлуудаа баримтаар нотлоогүй, машины ямар эд анги эвдэрсэн, фидуцийн гэрээ байгуулагдах үед ямар байсан, хурааж авахад ямар байсан, хурааж авснаас хойш ямар эд анги эвдэрсэн гэх зэрэг нь нотлогдохгүй байна.

7. Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан, зохигчид дээрх тайлбар татгалзлаа нотлоогүй.

8. Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хураан авсан үйл баримт тогтоогдсон.

9. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэжээ.

10. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК, анх 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-гы өдрийн 142/ШШ2022/01383 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн ч Тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШТ2023/00123 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэх болсон байна.

11. Нэхэмжлэгч, анх нэхэмжлэл гаргахаасаа өмнө фидуцийн гэрээний зүйл болох ОРХ улсын дугаартай CHERYSLER 300 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлдөө хүлээж авсан байх ба зарж борлуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ хэрэгжүүлээгүй, түргэн борлогдох үнийг нэхэмжлэгч өөрөө тогтоон 8 400 000 төгрөг гэж үнэлжээ.

11а. Нэгэнт нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК, фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн хураан авсан байх ба, нэхэмжлэлийн шаардлагаа 7 947 332 төгрөг гэж тодорхойлсон ч нэхэмжлэлийн шаардлага, тээврийн хэрэгслийн түргэн борлогдох үнэ 8 400 000 төгрөгөөс илүүгүй байна.

11б. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

12. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 381 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 453.2., 235 дугаар зүйлийн 235.4.-т заасныг тус тус баримтлан ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Т.*******ээс зээлийн үүрэг 13 286 197.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 381 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА