Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/00531

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 23 101/ШШ2024/00531

 

 

              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Шандас овогт ******* /Регистрийн дугаар *******/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Еөншэбү овогт /Регистрийн дугаар / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,,,, тоот хаягт оршин суух Боржигин овогт /Регистрийн дугаар /-д холбогдох,

 

11,169,010 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгч: бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

хариуцагч

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

миний бие нь 2004 оноос эхлэн хувиараа оёдлын цех ажиллуулж, 10 орчим хүнийг ажлын байраар хангаж, хүүхдийн өлгий, хөнжил, хувцас, бусад хэрэглэл оёж, Улаанбаатар хот дахь төрөх эмнэлгүүдийн дэргэдэх өөрийн салбар дэлгүүрүүдээр худалдан борлуулах, орон нутгийн байнгын харилцагчдадаа тэдний захиалгын дагуу нийлүүлэх зэрэг ажлыг өнөөг хүртэл эрхэлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхлэгч болно. Хариуцагч нь манай нөхөр Л.Болортулгыг анх таньдаг, түүнтэй нэг үе ах дүүгийн дотно харилцаатай, манай гэрт 2014 оноос хойш 3 жил орчим амьдарч байсан. Улмаар нөхөр бид хоёр хоорондоо ярилцаад түүнийг байнгын ажилтай, орлоготой болгох зорилгоор дээр дурдсан өөрийн хувийн бизнестээ туслуулж, цалин өгөх санал тавьж, 2017 оноос эхлэн сар бүр 1,000,000 төгрөгийн тогтмол цалин өгч, ажиллуулж эхэлсэн. Тэрээр мөн үеэс эхлэн 2021 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаанд бидний эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаанд тусалж, цалинжиж ажилласан. 2017 онд биднээс хувьдаа автомашинтай болох гэсэн юм, шууд худалдаж авах мөнгө алга. Зээлд хамрагдах гэхээр орлогын байдал шаардлага хангахгүй байна. Та өөрийн нэрээр зээл авч, автомашин авч өгөөч гэж гуйсан. Түүнд туслах, дэмжих зорилгоор Хаан банктай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж 9,095,000 төгрөгийн зээл авч, Toyota prius 20 маркийн суудлын автомашин худалдан авч өгсөн. Дээрх зээлийн гэрээг банктай зээлдэгчээр , хамтран зээлдэгчээр нөхөр бид байгуулж, зээл авсан ба 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хооронд зээл, зээлийн хүүд нийт ,, төгрөгийг Хаан банк дахь , тоот төгрөгийн дансаар дамжуулан төлж дуусгасан. Автомашиныг анх авсан цагаас эхлэн хувьдаа ашиглаж байсан бөгөөд өмчлөх эрхийг ч бид түүнд бүрэн шилжүүлж өгсөн. Ийнхүү амьдрал ахуйгаа сайжруулахад нь бүхий л талаар дэмжиж, тусалж байсан биднийг бусдад залилагч этгээд мэт ойлголт төрүүлэхүйцээр бодит нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нь надад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,175,000 төгрөг, хохиролд 2,153,259 төгрөг, нийт 13,328,259 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 02-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 6 сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн. Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч би хариуцагчид холбогдуулан энэ нэхэмжлэлд дурдаж байгаа автомашины төлбөрийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, эд гардуулж, түүнээс тайлбар авсан. Анхан шатны шүүх: шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан баримт болон зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн дүгнэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна. сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна. нь сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэх дүгнэлт хийж, нэхэмжлэгч эд холбогдох 11,169,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх: анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй байх тул хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна хэмээн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Хяналтын шатны шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд хариуцагч ийн өмнөөс бидний Хаан банканд төлсөн үндсэн зээл 7,885,000.00 төгрөг, зээлийн хүү 3,284,010.00 төгрөг, нийт 11,169,010.00 төгрөгийг түүнээс буцаан гаргуулж, бидэнд олгож өгөхийг хүсье гэв

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Үндсэн зээл 7,885,000 төгрөг, зээлийн хүү 3,284,010 төгрөг, нийт 11,169,010 төгрөг гаргуулах тухай энэ маргаан нь өмнө нь сөрөг нэхэмжлэл болон гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж хэрэгсэхгүй болж байсан гэдгийг дурдах ёстой. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрт хариуцагч ийн ,,010.85 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв гэсэн. 2017 оноос 2020 оны хооронд төлбөр тооцоог нь хийгээд дуусчихсан автомашины төлбөрийг дахин авахаар шүүхдэж байна, үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. 2017 онд буюу одоогоос 6 жил 6 сарын өмнөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны зүүн дөрвөн замын салбараас , нарын нэр дээр зээл гаргуулан авч Тоёота Приус маркын машиныг авсан. Тэдний нэр дээр зээл авсан боловч миний бие төлбөр тооцоог нь бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед би 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны данснаасаа 1,900,000 төгрөг гаргаж автомашины урьдчилгаа болгон т өгсөн. 2018 оны 6 дугаар сар хүртэл дансаар болон бэлнээр сар бүр 350,000 төгрөгийг машины зээлийн төлбөрт өөрийн болон эхнэр дансаар бүтнээр нь, заримдаа хувааж шилжүүлдэг байсан. Шилжүүлэг хийхдээ утга дээр нь тоо эсвэл барааны үнэ гэж бичдэг байсан нь зээлийн төлбөр аль нь болохыг тодорхойлоход асуудал үүсэж байна. Нэхэмжлэгч тал шилжүүлсэн гүйлгээний дүнгүүдийг хүлээн зөвшөөрч үндсэн зээлийн төлбөрөөс хасаж нэхэмжилсэн, энэ бол миний машины зээлээ төлж байсны нотолгоо юм. 2018 оны 6 дугаар сараас эхлэн , нар сарын 1,350,000 төгрөгийн цалин өгөх санал тавьсан. 1,000,000 төгрөг нь гар дээр, 350,000 төгрөг нь автомашины зээлэнд суутгахаар тохиролцсон. 2020 оны 4 дүгээр сард зээл дуусаж автомашиныг миний өмчлөлд шилжүүлсэн. 2017 оноос 2020 он хүртэлх 36 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөг, нийт ,600,000 төгрөг төлсөн байна. Анх машин авахад урьдчилгаанд төлсөн 1,900,000 төгрөгийг нэмээд нийт 14,500,000 төгрөгийг төлсөн. Автомашины төлбөрийг бүрэн төлж дуусгасан 2017 оноос 2020 он хүртэлх 3 жил, миний өмчлөлд шилжээд өнөөдрийгхүртэл 3 жил 6 сарын хугацаа өнгрөсөн, нийт 6 жилийн хугацаанд автомашины төлбөр тооцооны талаар ямар ч яриа бидний хооронд гарч байгаагүй. Иймд нэхэмжилж буй мөнгөн дүнг төлөх ёсгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4,5/, 2023.06.23-ны өдрийн итгэмжлэл /хх-6/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-7/, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол /хх-9/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.02-ны дугаар шийдвэр /хх-10-17/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.21-ний 210/МА2023/00830 дугаар магадлал /хх-18-21/, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2023.06.20-ны дугаар хуралдааны тогтоол /хх-22/, 2017.03.30-ны өдрийн ЗГ201742987962 дугаартай Зээлийн гэрээ /хх-23-25/, 2017.03.30-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /хх-26-27/, ийн ХААН банкны дугаар дансны хуулга /хх-28-30/, ХААН банкны дугаар дансны хуулга, ийн ХААН банкны 5031170447 дугаар дансны хуулга, гэрч мэдүүлэг, гэрч Т.Энхцэцэгийн мэдүүлэг,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-41/, хариу тайлбар /хх-47-49/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.02-ны өдрийн 101/ дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-62-77/, ийн ХААН банкны 5031170447 дугаар дансны хуулга /хх-104-107/, ХААН банкны дугаар дансны хуулга /хх-108-110/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч , нар нь хариуцагч эд холбогдуулан автомашин худалдан авахтай холбоотой банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн үндсэн зээл 7,885,000 төгрөг, зээлийн хүү 3,284,010 төгрөг, нийт 11,169,010 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр ийн нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох 13,328,259 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 11,169,010 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. /хх-10-17, 18-21, 22/

 

Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч , нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргааныг шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шаардах эрхгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

5. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. , нар нь ХААН банк ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЗГ201742987962 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 9,095,000 төгрөгийг хэрэглээний лизинг зориулалтаар жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, мөн өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2008 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, цагаан өнгөтэй маркийн автомашин болон бизнесийн орлогыг барьцаалсан. /хх-23-25, 26-27/

5.2. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэр дээр ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу олгогдсон мөнгөөр худалдан авсан 2008 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, цагаан өнгөтэй маркийн автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан.

 

6. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаж мэтгэлцсэн.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэгч нар ХААН банктай гэрээ байгуулан зээл авч, зээлийн мөнгөөр маркийн автомашин худалдан авч түүний өмчлөл эзэмшилд шилжүүлэн өгсөн талаар маргаагүй бөгөөд тэрээр зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг гарган маргасан.

 

8. Зохигчдын хооронд хариуцагчид автомашин худалдан авахтай холбоотой мөнгө зээлэхээр нэхэмжлэгч нар ХААН банктай зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь уг зээлийн гэрээний төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба зохигчдын хооронд хийгдсэн уг хүсэл зоригийн илэрхийлэл тохиролцоо нь хууль зөрчөөгүй.

 

Нэхэмжлэгч нарын ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч гүйцэтгэх талаар зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч нь нэхэмжлэгч нар банкнаас зээл авч түүнд автомашин худалдан авч өгсний төлбөрийг буюу зээлийн гэрээний үүргийг өөрөө хариуцахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нь нэхэмжлэгч нарт төлбөр төлөх үүргийн харилцаа үүссэн байна.

 

9. Нэхэмжлэгч нар нь ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт ,, төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба уг мөнгөн дүнгээс хариуцагч ийг 1,210,000 төгрөгийг төлсөн гэж хасаж тооцон үлдэх 11,169,010 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нар нь банкнаас зээлсэн мөнгийг буцаан авах нөхцөлгүйгээр буюу хариу төлбөргүй хариуцагчид өгөөгүй байх ба хариуцагч нь харилцан тохиролцсоны дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлсөн мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

11. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт ,,010 төгрөгийг төлсөн, зээлийн мөнгөөр худалдан авсан маркийн автомашиныг хариуцагчийн өмчлөл эзэмшилд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх тул автомашин худалдан авахтай холбоотой байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нар 2018 оны 6 дугаар сараас эхлэн сарын 1,350,000 төгрөгийн цалин өгөх санал тавьж, 1,000,000 төгрөг нь гар дээр, 350,000 төгрөг нь автомашины зээлд суутгахаар тохиролцсоны дагуу 2017 оноос 2020 он хүртэлх 36 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөг, нийт ,600,000 төгрөг, машины урьдчилгаанд 1,900,000 төгрөг, нийт 14,500,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарлаж байна.

 

13. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын данс руу мөнгө шилжүүлдэг байсан гэх тайлбарыг гаргасан ба ийн ХААН банкны 5031170447 дугаартай данснаас ийн дугаартай данс руу 2017.11.27-ны өдөр 350,000 төгрөг, Л.Болортулгын дугаартай данс руу 2018.02.07-ны өдөр 358,000 төгрөг, ийн эхнэр дугаартай данснаас ийн дугаартай данс руу 2017.09.18-ны өдөр 150,000 төгрөг, 2017.09.30-ны өдөр 200,000 төгрөг, 2017..06-ны өдөр 160,000 төгрөг, 2018.03.01-ний өдөр 350,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-104-107, 108-110/

 

Хариуцагч нь дээр дурдсан шилжүүлгээс гадна 2017.03.29-ний өдөр автомашиныг худалдан авахын тулд урьдчилгаа төлбөрт 1,900,000 төгрөгийг, мөн 2017.07.19-ний өдөр 350,500 төгрөгийг өөрийн данснаас авч нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбарыг гаргасан.

 

14. Хариуцагч нь 2017 оноос 2020 он хүртэлх 36 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөг, нийт ,600,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт цалингаас суутгуулан төлсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд 350,000 төгрөгөөр төлөлт хийж байснаас үзэхэд цалингаас сар бүр 350,000 төгрөгийн суутгал хийж төлбөрийг төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, үгүйсгэгдэж байна.

 

Мөн хариуцагч нь 2018 оны 6 дугаар сараас эхлэн сарын 1,350,000 төгрөгийн цалин авахаар тохирсон, цалингаас 350,000 төгрөгийг автомашины төлбөрт суутгагддаг байсан гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Хариуцагчийн 36 сарын хугацаанд 350,000 төгрөгөөр, нийт ,600,000 төгрөгийн цалингийн суутгал хийгдсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч нь ...2018 оны 6 дугаар сараас эхлэн сарын 1,350,000 төгрөгийн цалин авахаар тохирсон, сард 350,000 төгрөгийг зээлд суутгуулж байсан..., ..2017 оноос 2020 он хүртэлх 36 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөгийг автомашины зээлийн төлбөрт суутгуулсан... гэж зөрүүтэй тайлбаруудыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

15. Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас 2017.09.18-ны өдрийн 150,000 төгрөг, 2017.09.30-ны өдрийн 200,000 төгрөг, 2017.11.27-ны өдрийн 350,000 төгрөг, 2017..06-ны өдрийн 160,000 төгрөг, 2018.03.01-ний өдрийн 350,000 төгрөг, нийт 1,210,000 төгрөгийн шилжүүлгийг зээлийн төлбөрт шилжүүлснийг хүлээн зөвшөөрнө, бусад шилжүүлэг нь зээлийн төлбөрт хамааралгүй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

16. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг автомашины зээлийн төлбөрт 2017.07.19-ний өдөр 350,500 төгрөг, 2017.09.18-ны өдөр 150,000 төгрөг, 2017.09.30-ны өдөр 200,000 төгрөг, 2017.11.27-ны өдөр 350,000 төгрөг, 2017..06-ны өдөр 160,000 төгрөг, 2018.02.07-ны өдөр 358,000 төгрөг, 2018.03.01-ний өдөр 350,000 төгрөг, 2017.03.29-ний өдөр 1,900,000 төгрөг, нийт 3,818,500 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нараас автомашины зээлийн төлбөрт төлсөн мөнгөн дүн болох ,,010 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,818,500 төгрөгийг хасаж тооцоход үлдэх 8,560,510 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

17. Хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг гарган маргаж байх боловч зохигчдын хооронд гэрээний бус үүргийн харилцаа үүссэн байх тул шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа арван жилээр тооцоход нэхэмжлэгч нарын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

18. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч ээс 8,560,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,608,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 151,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ээс 8,560,510 /найман сая таван зуун жаран мянга таван зуун арван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,608,500 /хоёр сая зургаан зуун найман мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 151,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч , нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар шийдвэрлэсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР