Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2017/0651/З |
Дугаар | 128/ШШ2017/0692 |
Огноо | 2017-09-21 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2017/0692
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиунаа би иргэн Д.Д*******ын нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний жанжин штабын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Д******* тус шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: О******* овгийн Д*******ийн Д******* миний бие Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажил буюу Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Мэдээлэл аюулгүй байдлын офицерийн ажил, албан тушаалд томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д******* нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргад холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Д******* 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч Д.Д******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д*******ын гаргасан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА