Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 36

 

 

                                                                         

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                             Хэргийн индекс:114/2016/003*******/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 8 дугаар хэсэг 2 дугаар гудамжны ******* тоотод   оршин суух  Буурлынхан овгийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж нэр дэвших эрхээ сэргээлгэх, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд Г.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                              Г.*******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                      Д.Оюунчимэг, Ринзаан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:             С.Сүнчин

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:              Б.Саранчимэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд хуулиар тавигдсан шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгсөн билээ. Гэтэл Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 08 дугаар тогтоолоор намайг бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг гаргасан байна. Татгалзсан тухай энэхүү тогтоолд сонгогчийн гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн гэх хуулийн заалтыг үндэслэсэн байна.  Г.*******  миний   бие нь  өөрөө  болон   өөрийн   төлөөлөгчөөр   дамжуулан  сонгуулийн хорооноос өгсөн батлагдсан маягтын дагуу 3************** сонгогчтой ууүзаж гарын үсэг зуруулсан болно.

Ийнхүү зуруулахдаа намайг дэмжигч сонгогчийн хувийн мэдээллийг нэг бүрчлэн шалгах боломжгүй юм. Тухайлбал дэмжигч сонгогч нь санаандгүй тохиолдлоор регистрийн дугаараа андуурч бичих, гарын үсгээ өөр байдлаар зурах, гэрийн хаягаа одоо амьдарч байгаа газрын хаягаар өгтөл, тэр хаяг нь иргэний бүртгэл дээр өөрчлөлт нь ороогүй байх гэх зэргээр тухайн дэмжигч сонгогчоос хамааралтай асуудлыг нэхэмжлэгч Г.******* миний бие хариуцах боломжгүй юм. Гарын үсэг зурсан дэмжигчдийн гарын үсгийг би хуурамчаар зураагүй болохыг хариуцлагатайгаар хэмээр байна. Түүнчлэн Сонгуулийн хороо ямар нотлох баримтаар хуурамчааар гарын үсэг зурсаныг нотлож байгаагаа тайлбарлаагүй бөгөөд энэ тухай тогтоолд огт дурдаагүй болно. Иймд Сонгуулийн хорооны гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг хуулийн дагуу шалгаж аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороонд Г.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

                                                                                                    

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч  Гончигсүрэн овогтой *******ын дэмжигч-сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзан нягтлан шалгах ажлыг аймгийн Сонгуулийн хорооны гишүүн С.Сүнчин, С.Туяа нар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдприйн 1******* цаг 30 минутаас 20 цаг 10 минутын хооронд хийж гүйцэтгэв.

Тулгалт хийх явцад хаягжилт тодорхой бус байснаас утсаар холбогдох шаардлага гарсан. Нийт 3************** дэмжигч-сонгогчийн  бүртгэлээс түүврийн аргаар 19 дэмжигч-сонгогчийн гарын үсэгт тулгалт хийж утсаар холбогдсон ба 5 иргэнтэй биечлэн уулзаж, гарын үсгийг нь шалгасан Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 1-20 тоотод оршин суух О.*******,  Х.******* нартай уулзахад гарын үсэгээ зураагүй миний гарын үсэг биш байна Анхаа нь би Анхаа гэж бичдэг гэсэн бусад нь гэр бүлийнхээ хүмүүсийг төлөөлөн зурсан байдаг. Иймд бие даан нэрээ дэвшүүлэгч Г.*******ыг О.*******,  Х.******* нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж Сонгуулийн тухай хуулийн 15******* дугаар зүйлийн 15*******.8 дахь заалтад заасны дагуу нягтлан шалгаж, 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр аймгийн Сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, олонхийн шийдвэрээр бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргасан болно гэжээ.

 

                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд  даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Г.******* нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасны дагуу 201 дээш буюу 3************** сонгогчийн гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас батлагдсан маягтын дагуу зуруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дэмжигч-сонгогчийн бүртгэл /0000001-00000038 хуудас/-ээр нотлогдож  байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь  Сонгуулийн тухай хуулийн 15******* дугаар зүйлийн 15*******.8-д заасны дагуу нэр дэвшигч Г.*******ын 3************** дэмжигч-сонгогчийн бүртгэлээс 0000002, 0000006, 0000009, 00000010, 00000021, 00000024, 00000025 дугаар бүхий хуудасуудыг түүвэрлэн авч, түүнээс 19 сонгогчоос гарын үсэг зурсан эсэх талаар утсаар болон биечлэн уулзаж лавласан байх бөгөөд үүнээс 3 иргэн буюу Д.Алтайбаатар, Х.Өсөхбаяр, Н.Отгонсүрэн нар нь өөрсдөө зураагүй ч гэр бүлийн хүн нь өмнөөс зурсан гэдгийг нь тогтоожээ.

 

           Хариуцагчийн  “Х.*******, О.******* нар гарын үсгээ зураагүй  тэдний нарын үсгийг Г.******* хуурамчаар үйлдсэн гэж Сонгуулийн хорооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн ” гэх тайлбарын тухайд:

            1.Иргэн Х.*******, О.******* нарын гарын үсгийг Г.******* хуурамчаар үйлдсэн гэдгийг  эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогоогүй / нотлох баримтаар байхгүй / байхад Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а.”гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэх хуулийн заалтыг үндэслэн 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Г.*******ыг бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна.

            2.Сонгуулийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан гэхдээ энэхүү заалт нь олонхоороо  хэлэлцээд хууль бус шийдвэр гарга гэсэн заалт биш Сонгуулийн хорооны гишүүд нь тогтоол гаргахдаа хуралдааны дэг, хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчимаа баримтлан ажилладаггүй  болох нь хэрэгт авагдсан  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэл хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар  нотлогдож байгааг дурьдах нь зүйтэй байна.

            Дээрх байдлаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Г.*******ын зуруулсан 3************** дэмжигч-сонгогчийн гарын үсгээс зураагүй гэх 5 иргэний гарын үсгийг хасаж тооцоход 3*******2 дэмжигч-сонгогчийн гарын үсэг хүчинтэй хуулийн шаардлага хангасан байхад бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 ”...,Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй”  гэж заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн хууль бус шийдвэр байх тул  аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 08 дугаар тогтоолын Г.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд Г.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, *******0.2, *******0.2.1, *******0.2.4, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 08 дугаар тогтоолын Г.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.*******ыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

 

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос *******0200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээд  шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНЧИМЭГ