Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2016/0252

 

Н МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч М.Батзориг нарыг оролцуулан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* трейд ХХК

 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

 

Хариуцагч: Нийслэлийн өмчийн харилцааны газар

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

 

Гуравдагч этгээд: Ш******* ******* ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671, 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 295 дугаар захирамжийн Ш******* ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, ******* трейд ХХК-ийн эзэмшиж буй 620 м2 талбайн кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн /хуучин бүртгэгдсэн мэдээллийн дагуу/ бүртгэж авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах, тус компанитай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах,

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар ******* трейд ХХК-д батлагдсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг эзэмшүүлсэн шийдвэртэй нийцүүлэн Нийслэлийн газрын кадастрын нэгдсэн санд давхцалыг арилгаж байршил зааж олгосон газрыг зөв оруулж, илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлүүлж шийдвэрлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр... гэж заасныг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* трейд ХХК-ийн захирал Ч.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар, гуравдагч этгээд Ш******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.П******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* трейд ХХК-ийн захирал Ч.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

...******* трейд ХХК-д Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Автобус 3 дугаар баазын зүүн урд талд зочид буудлын зориулалтаар 220 м.кв талбай бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 12 сарын 5-ны өдрийн 322 тоот захирамжаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

 

2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тус газар дээрээ Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авч 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр барилгын ажлыг дуусгаж улсын комисст барилгыг хүлээлгэн өгсөн ба Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн авто замын газраас 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2/675 тоот албан бичгээр нарны замаас орц гарц гаргахад уулзвартай хэт ойр учир норм дүрмийн шаардлага болон хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байгаа тул Усны гудамж тал дах уулзвараас 40 метр зайд авто замын орц гарц гаргахыг зөвшөөрсөн тухай 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2/675 тоот бичгийг өгсөн юм.

 

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дагаж мөрдөх журмын дагуу өөрийн эзэмшил обьектын эргэн тойрны 50 метр хүртэлх талбайд ногоон байгууламж, хатуу хучилттай тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

 

Үүнд: Обьектын баруун талд Боорчи угаалгын газар, урд талд нарны зам, зүүн талд усны гудамжны авто зам, хойд талд автобус 3-р баазын хашаа ойрхон байх тул тохижилтын ажлыг энэ хязгаарт хийсэн. Харин обьектын зүүн хойд хэсэг буюу Автобус 3-р баазын хашааны зүүн талд 50 хүртэлх метр газрыг тохижуулах боломжтой байсан тул тохижилтын ажлыг хийж машины зогсоол гаргасан.

 

2007 онд манай компанийн газар эзэмших гэрчилгээний хугацаа дууссан тул Газрын тухай хуулийн дагуу гэрчилгээний хугацааг сунгуулах мөн орчны тохижилт хийсэн 400 м.кв газарт кадастрын зураг хийх эрх бүхий АSМЕ-МОN ХХК-иар газар дээрээ хэмжилтийг хийлгэж холбогдох 10 хуудас материалыг дүүргийн Газрын албанд хандаж өгснөөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот захирамжаар газар эзэмших эрхийг олгож шийдвэрлэсэн.

 

Ингээд тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаас жил гаран эмчилгээ сувилгаа хийлгэж байгаад газрын төлбөрөө төлөх гээд дүүргийн Газрын албан дээр очиход кадастрын зураг нэхэж шаардахад би материалтайгаа хамт зургаа өгсөн гэж тайлбарлахад мэдээллийн санд танай зураг ороогүй байгаа тул Нийслэлийн Газрын албан дээр очиж мэдээллийн санд байршлын зургаа оруулж ир гэж явуулсан. Үүний дагуу Жавзансэнгэ гэдэг мэргэжилтэнд материалаа өгч 7 хоногийн дараа Нийслэлийн мэдээллийн санд орж баталгаажсан зургаа авсан. Тухайн үе буюу 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн мэдээллийн санд манай хойд талд байрлах Ш******* ******* ХХК-ийн 800 м.кв талбайн кадастрын зурагтай манай байршлын зураг давхцаагүй байсан ба өнөөдрийг хүртэл газар эзэмшигчийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн төлбөрөө төлж зөрчилгүй, үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.

 

2009 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн Газрын алба 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот захирамжаар нэмж олгосон 400 м.кв газрын суурь үнэлгээ болох 3520 мянган төгрөгийг тушаахыг шаардсаны дагуу дээр дурдсан хэмжээний төлбөрийг төлсөн. Гэтэл 2012 оны 6 дугаар сарын үед Хот байгуулалт, төлөвлөлтийн газар дээр ажилтай явж байгаад манай компанийн байршлын кадастрын зурагт өөрчлөлт орж давхардсан байсныг олж мэдээд Нийслэлийн Газрын албаны дарга асан М.Бт хандаж 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдөр кадастрын зурагт өөрчлөлт орсон шалтгааныг тодруулж шалгаж өгөх тухай хүсэлт гаргасан.

 

Газрын мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн н.А******* нь архивын мэдээллийн сангаас манай кадастрын зургийн лавлагааг авч үнэхээр өөрчлөлт орсон болохыг тогтоосон боловч албан бичгийн хариуг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 7/3709 тоотоор бичсэн нь манай компанийн 2012 оны 10-р сарын 18-ны өдрийн Нийслэлийн засаг дарга Э.Бд хандсан албан бичгээс хойно үйлдсэн байгаа юм.

 

Мэргэжилтэн н.А******* биднийг Э.Б даргад хандаагүй бол албан бичгийн хариуг үйлдэхгүй бодит байдлыг нуун дарагдуулж өөрийн хань хамсаатан Газрын албаны дарга асан М.Б болон Ш******* ******* ХХК-д үйлчилж байсан гэх үндэслэл болж байна. Ш******* ******* ХХК нь өөрийн санаснаар, бусармаг аргаар ******* барих зорилгоор бусдын газрыг булааж авах үйлдэлдээ Газрын албаны дарга, Мэдээллийн албаны ажилтнуудыг өөрийн эрх ашигт нийцүүлэн гарын аясаар хөдөлгөж чадаж байгаа нь авлига, хээл хахуулийг хангалттай хэмжээгээр өгсөн байх гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

 

Мөн Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газарт хандаж газрыг давхардуулан олгож мэдээллийн сангийн зурагт өөрчлөлт орсонтой холбогдуулан маргаантай байгаа талаар мэдэгдэж хүсэлт гаргах үед Ш******* ******* ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн мэргэжлийн комиссын хурлаар батлагдсан 44x15 м хэмжээтэй нэг ******* барих зөвшөөрөлтэй байсан. Гэтэл Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар нь маргаантай байгаа асуудлыг мэдсээр байтал Ш******* ******* ХХК-д дахин 1 ******* нэмж барих зөвшөөрлийг 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавраар баталж, улмаар ерөнхий төлөвлөгөөг зурж батлуулахдаа манай зөвшөөрөлтэй Автобус 3 дугаар баазын зүүн талын газрыг бүхэлд нь хамруулж, зөвшөөрөгдсөн орц гарцыг устгаж төлөвлөлт хийсэн байгаа болно.

 

Ш******* ******* ХХК нь 660 м.кв талбайд ******* барих зөвшөөрөлтэй мөртлөө 918 м2 талбайд ******* барих ерөнхий төлөвлөгөө батлуулж амжсан нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 258 м2 илүү талбайг хууль бусаар хамруулжээ.

 

Нийслэлийн Газрын алба нь Ш******* ******* ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжаар олгосон 800 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжаар 984 м.кв болгон нэмэгдүүлж олгохдоо манай компанийн мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зургийг дур мэдэн өөрчилж давхардуулан олгож шийдвэрлэсэн....

 

Иймээс газар давхцуулж олгосон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 671 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* трейд ХХК-ийн захирал Ч.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

 

...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 295 дугаар захирамжийн Ш******* ******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, "******* трейд" ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн /хуучин бүртгэгдсэн мэдээллийн дагуу/ бүртгэж авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах, "******* трейд" ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт

даалгах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

"Ш******* *******" ХХК нь бидний эзэмшлийн газарт дээр дурдсан захирамжуудын дагуу 984 м.кв болон 0,066 м.кв талбайтай газрыг хууль бусаар эзэмших захирамж гаргуулсан болох нь нэгэнт тодорхой боллоо. Бидний хууль ёсоор эзэмшиж байгаа 620 м.кв газрын кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ямар ч давхардал, зөрчилгүй оруулж баталгаажуулсан атлаа "Ш******* *******" ХХК-д хууль зөрчиж газар давхардуулан олгохдоо бидний мэдээллийг өөрчилж, эрх ашгийг маань ноцтой зөрчсөн болох нь илэрхий болсон тул бид зөвтгөж бүртгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ

 

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

..."******* Трейд" ХХК болон "Ш******* *******" ХХК-д газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамж болон холбогдох бусад материалын хуулбарыг авах гэсэн боловч Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт уг материалууд байхгүй байна.

 

Харин дүүргийн Засаг даргын 2007 оны 374 тоот захирамжинд ******* трейд ХХК гэж байхгүй харин ББХ Трейд ХХК гэж байгаа нь ******* трейд ХХК-д газар эзэмших эрх олгогдоогүй гэдгийг нотолж байна.

 

******* трейд ХХК-ийн манай газарт хандаж гаргасан өргөдөлд манай газраас хариу өгөхдөө ******* трейд ХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зургийн өөрчлөлт нь талбайн хэмжээ хэвээр боловч хэлбэр дүрсийг өөрчилсөн байсан гэсэн хариу өгсөн байна.

 

Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Б******* "******* трейд ХХК-ийн өргөдлийн хариуд дүүргийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар танай газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгаж, орчны тохижилт хийгдсэн 0.04 га талбайг нэмж эзэмшүүлэн шийдвэрлэсэн байхад өөр байршилд тохижилтын ажлыг хийж мэдээллийн санд бүртгүүлсэн зөрчил гаргасан байна. Дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар байршил зааж олгогдсон газраа мэдээллийн санд зөв оруулан илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

 

Мөн Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ олгох журамыг зөрчин ******* трейд ХХК-д гэрчилгээ олгосон байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа:

 

...Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу Үндсэн хуулийн гудамж, Энгельсийн гудамжийг холбох гүүрийн трассын газрыг чөлөөлөх ажлын хүрээнд Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/, Ш******* ******* ХХК-ийн хооронд 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Газрыг нөхөх олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээ"-ний дагуу Уран охид ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар /Ш******* ******* ХХК-нд эрхийг шилжүүлсэн/-аас 613 м.кв газар болон тухайн газар дээрх зарим үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор чөлөөлж газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Уг гэрээгээр газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговор болгож Нийслэлийн Газрын алба нь 2009 оны 12 дугаар сарын 31-ний дотор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Автобус 3 компаний зүүн талд олгогдсон 840 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 984 м.кв болгож олгох, 2010 оны 2 дугаар улиралд багтаан уг газарт барих барилгын зураг төслийг баталгаажуулах асуудлыг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх үүргийг хүлээсэн байна.

 

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.2.3, 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2009 оны 671 дүгээр захирамжаар Ш******* ******* ХХК-д эзэмшүүлсэн газрын хэмжээг 984 м.кв болгож газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ олгогдсон байна. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дугаар захирамжаар Ш******* ******* ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

 

******* трейд ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 322 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо, Автобус 3 баазын зүүн урд байрлуулан 0.022 га газрыг зочид буудлын ******* барих зориулалтаар эзэмшүүлж, тус дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар ББХ ХХК-д орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн бөгөөд маргаж буй газар нь нэхэмжлэгчид уг захирамжаар олгогдсон газар биш байна.

 

Уг газрыг ******* трейд ХХК-д эзэмшүүлсэн баримт байхгүй бөгөөд ямар нэг хэлбэрээр газрын мэдээллийн санд газрыг бүртгэснээр газар эзэмших эрх үүсэхгүй тул уг газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болно.

 

Маргаж буй Ш******* ******* ХХК-д давхар эзэмшүүлсэн гэх газрыг эзэмших эрх ******* трейд ХХК-д үүсээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэр дээр мэдээллийн санд бүртгэлтэй байсан гэх орц, гарцын зориулалттай уг газрын доор дулааны 200-гийн 1 хос ган хоолой шугам байрладаг бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай 2002 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.7, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай 2011 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.7, 17.8.4-т зааснаар хотын доторх цэвэр, бохир усны салбар болон түгээх шугамын ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвасыг шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт тогтоож, уг газарт газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглох тул уг газрыг ******* трейд ХХК болон бусад этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өмнө нь мөн нэхэмжлэгчид энэ газрыг эзэмшүүлсэн баримт байхгүй болно.

 

Иймд ******* трейд ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Ш******* ******* ХХК-ийн захирал Ө.Дорждэрэм шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

...Ш******* ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 95 дугаар захирамж, 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Автобус-3 баазын зүүн талд 0.08 га газарт орон сууцны ******* барих зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 671 дүгээр захирамжаар газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж 984 м.кв газрыг эзэмших болсон.

 

Газрын хэмжээг нэмэгдүүлсэн шалтгаан нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон Авто замыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд тусгагдсан 3.7 тэрбум иен буюу 50 орчим тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барьж хэрэгжүүлэх Үндсэн хуулийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбох гүүрэн гарцын трасст Ш******* ******* ХХК-ийн 613 м.кв газар орсонтой холбогдуулан Нийслэлийн Газрын албанаас 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Газрыг нөхөх олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээг манай компанитай байгуулсан.

 

Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар Гүүрэн гарцын трассын зургийг алдаатай хийснээс манай компаний газраас дахин 240.4 м.кв газар /нийт 853.4 м.кв/-ыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх болсон тул дээрх гэрээний нэмэлт салшгүй хэсгийн үргэлжлэл болгож Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба, Ш******* ******* ХХК-ийн хооронд Газар чөлөөлүүлэх гэрээг дахин 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан.

 

Газрыг нөхөн олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээний 2.4.в-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт байршил өөрчлөх тухай 2009 оны 671 дүгээр захирамжаар Ш******* ******* ХХК-д Сүхбаатар дүүргийн дугаар хороо Автобус-3 компаний зүүн талд газрын хэмжээг 144 м.кв нэмэгдүүлэн үйлчилгээтэй орон сууц барих зөвшөөрөл олгож баталгаажуулсан.

 

Мөн гэрээний 2.4.г-д заасны дагуу Хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 295 дугаар захирамжаар Ш******* ******* ХХК-д 2 тусдаа үйлчилгээтэй орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө скиз, талбайн хэмжээ, газрын байршлыг тогтоож, мэдэгдэл олгон үүрэг гүйцэтгэх тухай Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар Ш******* ******* ХХК-ийн хооронд 2011 оны 2011/23 дугаар хамтарсан гэрээ байгуулж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгсөн юм.

 

Гүүрэн гарцын трасст орсон газруудыг чөлөөлөхөд байгууллага, иргэн аж ахуй нэгжүүд төр засгаас 50-400 гаруй сая төгрөгийн нөхөн олговор авч байсан бол манайх ямар нэгэн мөнгөн хэлбэрийн нөхөн олговор аваагүй бөгөөд гэрээгээ хүлээсэн үүргийн дагуу нийтийн эрх ашгийн төлөө гэрээнд заасан хугацаанаас өмнө бусад иргэн аж ахуй нэгж байгууллагад үлгэр жишээ үзүүлэх зорилгоор өөрийн компаний үл хөдлөх эд хөрөнгүүд болох подволтой нэг давхар *******, барилгын зураг төсөл нь иж бүрэн хийгдсэн суурь, гурван агуулахыг нурааж, хашааг нүүлгэн шилжүүлэн ш*******эр барих зэрэгт аливаа санхүүгийн эрсдэлийг эс тооцож өөрсдийн зардлаар газрыг чөлөөлж, Нийслэлийн газрын албанд хүлээлгэн өгсөн.

 

2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр барилгын талбайдаа түр хашаа барих гэсэн боловч Нийслэлийн Газрын албанаас тус компаний батлагдсан ерөнхий төлөвлөгөө скиз дээрх гадна тохижилт ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн зэргэлдээ орших ******* трейд ХХК-ийн кадастрын зурагтай давхцсан тул уг асуудлыг шийдвэрлэх хүртэл ажлаа түр зогсоохыг хүссэний дагуу өнөөдрийг хүртэл ажлаа зогсоогоод байна.

 

Газрыг нөхөх олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээний төслийн урьдчилан боловсруулж байсан 2009 оны 5 дугаар сараас 11 дүгээр сард Ш******* ******* ХХК-д уг газрыг эзэмшүүлэхээр Нийслэлийн Газрын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.Амартайван, Г.Мөнхбаатар, Д.Нямдаваа нар саналаа нэгтгэж Нийслэлийн Газрын албаны Газрын кадастрын нэгдмэл мэдээллийн сангийн зурагт тус компанид нөхөн олговроор олгохоор төлөвлөж байхад уг газар дээр зэргэлдээ орших ******* трейд ХХК-ийн кадастрын зураг гэх зүйл огт ороогүй, байхгүй байсан. Гэтэл ******* трейд ХХК нь хуулийн дагуу эзэмшүүлсэн орчны газраа эзэмшихгүй өөрт ямар ч хамааралгүй, хотын инженерийн шугам сүлжээтэй, дээр нь ургаж байсан ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй устгачихаад миний тохижуулсан, миний газар гэж хууль бусаар зүтгэж дуртай газраа авдаг, газрын хэмжээг өөрсдийн үзэмжээр нэмэгдүүлдэг, кадастрын зургаа 2 жилийн дараа мэдээллийн санд оруулдаг буруу жишиг тогтоох гэж байгаад туйлын их харамсаж байна.

 

******* трейд ХХК нь Газрын тухай хуулийн 32.3.2-д заасны дагуу анх газар эзэмших хүсэлтийн хамт газрын хэмжээ, зааг байршил нэгж талбарыг харуулсан тойм зургийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжаар 0.04 га орчны газрыг эзэмшүүлэхээр газар олгох үед өгч баталгаажуулах хуулийн заалт байсан боловч 2009 онд буюу 2 жилийн дараа кадастрын зургаа хийлгэж хууль зөрчин үндэслэлгүй газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

 

...Улаанбаатар хотын ерөнхий архитектур Г.Болд 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* трейд ХХК-ийн одоо байгаа барилгын ерөнхий төлөвлөгөөг орчны газрын тохижилтын зургийн хамт батлан өгч, уг ерөнхий төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамж гарч орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

 

Гэтэл өнөөдрийг хүртэл батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 374 дүгээр захирамжийн дагуу кадастрын зургаа хийлгэж баталгаажуулан авахын оронд өөр газрын модыг зөвшөөрөлгүй огтолж өөрийн орчны газар болгон кадастрын зураг хийлгэж, эцэст нь маргаан үүсгэж хууль зөрчиж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Энэ талаар газар чөлөөлөх тухай Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 5/29 дугаар албан бичигт нэхэмжлэгч ******* трейд ХХК-ийг Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн тул батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг даргын байршил зааж олгосон орчны газраа Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд зөв оруулан зөрчлөө арилгах мэдэгдлийг хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ш******* ******* ХХК-ийн захирал Ө.Дорждэрэм нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа:

 

...******* трейд ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн гэдэг бөгөөд Газрын тухай хуулийн 37.1-д ...газар эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах... гэж заасан байх тул газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж хуульд заасан нөхцөл журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Иймд "******* трейд" ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Гуравдагч этгээд Ш******* ******* ХХК-ийн захирал Ө.Дорждэрэм шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

 

...Барилгын тухай хуулийн 3.1.11-д барилгын орчны тохижилт" гэж тухайн *******д олгосон газарт *******жилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг ойлгоно гэж заасан.

 

...Газрын тухай хуулийн 33.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан байдаг.

 

Иймд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Г.Болдын баталсан 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн барилгын зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт магадлал хийлгэж, 77 тоот экспертийн дүгнэлтээр баталгаажсан ******* трейд ХХК-ийн үйлчилгээтэй зочид буудлын барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар ******* трейд ХХК-д батлагдсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг эзэмшүүлсэн шийдвэртэй нийцүүлэн Нийслэлийн газрын кадастрын нэгдсэн санд давхцалыг арилгаж байршил зааж олгосон газрыг зөв оруулж, илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлүүлж шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ш******* ******* ХХК-ийн захирал Ө.Дорждэрэм шүүхэд гаргасан бие даасан шаардлагын нэмэгдүүлсэн шаардлагадаа:

 

...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр... гэж заасан хэсгийг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж бие даасан шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

...Газрын тухай хуулийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.3-т ...хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, 33.1.2-т ...газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан.

 

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 21.2, 21.2.3, 33.1.2, 27.4 дэх заалтуудыг ноцтой зөрчиж хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан шийдвэр байна... гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа:

 

...******* трейд ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар 0.04 га орчны газрыг олгожээ. Нийслэлийн мэдээллийн санд 2 жилийн дараа буюу 2009 оны 11 дүгээр сарын 23-ны дөр байршил зааж олгогдоогүй газрыг кадастрын зурагт оруулж газрын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

 

******* трейд ХХК-д Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Б*******аас 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/829 дугаартай албан бичигт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 тоот захирамжаар танай газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгаж, орчны тохижилт хийгдсэн 0,04 га талбайг нэмж эзэмшүүлэх шийдвэр гарсан байхад өөр байршилд тохижилтын ажлыг хийж мэдээллийн санд бүртгүүлсэн зөрчил гаргасан байна гэжээ.

 

Уг маргаантай газрын шударга эзэмшигч өмчлөгч нь шүүхээр нотлогдсон тохиолдолд нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулах боломжтой гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа:

 

...******* трейд ХХК нь нэхэмжлэлдээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамж гарч гэрчилгээ олгосон гэх боловч уг захирамжид ББХ ХХК-ийн нэр дээр 0.022 га газар эзэмших эрхийн хугацааг сунгах, орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр тусгагдсан байна.

 

Мөн захирамжаар Ш******* ******* ХХК-д 0.009 га газрыг томсгон 0.08 га газар болон орон сууцны ******* барих зориулалтаар газар олгосон захирамж нь ямар нэг байдлаар бусдын эзэмшлийн талбайг давхцуулан олгосон хэрэг бус бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжаар эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөхдөө давхцуулан олгосон байна.

 

Үүнээс үзэхэд Ш******* ******* ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* трейд ХХК-ийн захирал Ч.Э******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа:

 

...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар манай компанид нэмж 400 м.кв газар олгохдоо "******* трейд ХХК-ийн ерөнхий төлөвлөгөө, орчны тохижилтын дагуу, ерөнхий төлөвлөгөөг үндэслэн" гэдэг үг, өгүүлбэрийг огт дурдаагүй байгаа. 2007 оны захирамжид дурдсан орчны тохижилт хийгдсэн гэдэг 3 үгийг барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн орчны тохижилт хийсэн газартай холбож ойлгож болохгүй юм.

 

Учир нь батлагдсан барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу ажлыг хийж гүйцэтгэхээр объектын орц гарцыг хийлгэхээр Нийслэлийн Авто замын газарт хүсэлт гаргахад Нийслэлийн Авто замын газар нь 2006 оны 12 дугаар сарын 29-ны өдөр 2/675 тоот албан бичгээр барилгын батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу нарны замаас орц гарц гаргахад уулзвартай хэт ойр учир норм дүрмийн шаардлага болон хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байна. Иймээс Усны гудамж талд уулзвараас 40 м зайд орц гарц гаргахыг зөвшөөрч байна гэсэн хариуг ирүүлсэн.

 

Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Авто замын газар Наранбулаг-Хан ХХК-тай 2006 оны 8 сарын 4-ний өдрийн 29/06 тоот ажлын гэрээгээр орц гарцыг уулзвараас 40 метрт гаргасан нь Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Г.Болдын баталсан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан орц гарцын байрлалаас даруй 18.1 м-ээр хойш шилжиж гарсан юм.

 

Ингэж ******* барих, орчны тохижилтыг хийж гүйцэтгэх ажлын явцад батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орох эхлэл болсон, нэгэнт ийм байдалд хүрсэн болохоор *******ас зүүн хойш 50 хүртэл метр газрыг нэмж тохижуулсан. Нийслэлийн иргэдийн Хурлаас заасан орчны тохижилт хийх газрыг 50 м байна гэдэг журмыг баримталсан. Барилгыг ашиглалтад оруулах улсын комисс ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орсон болохыг анзаарч Нийслэлийн Авто замын газраас ирүүлсэн албан бичиг, орц гарц гаргасан акт зэргийг шалгаж үзээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмж тохижуулсан газрыг Газрын албанд хандаж шийдвэрлүүлэхийг анхааруулж байсан юм.

 

2007 оны 12 сард газар эзэмших хугацаа дуусгавар болж байсан тул 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр АSМЕ-МОN компаниар кадастрын зургийг хийлгэж ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмж тохижуулсан газраа эзэмших хүсэлт гаргасан. Ингэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот захирамжаар орчны тохижилт хийгдсэн 400 м.кв газрыг нэмж эзэмших эрх баталгаажсан. Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Ж.Б******* нь 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 207 тоот албан бичгээр 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот захирамжид манай компанийн ******* трейд ХХК гэдэг нэрийг буруу бичиж захирамж гаргаж улмаар газар эзэмших гэрчилгээнд ББХ трейд ХХК гэж гэрчилгээ олгосноо хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

Ш******* ******* ХХК-ийн бие даасан шаардлагад манай компанийг 2007 оны 374 тоот захирамж гарснаас 2 жилийн дараа кадастрын зургийг хийлгэсэн мэтээр бичсэн нь үнэнд нийцэхгүй байна. Манайх Сүхбаатар дүүргийн Засаг даргад эзэмшиж байгаа газраа хугацааг нь сунгуулах нэмж 400 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргахаас өмнө буюу 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийлгэсэн. 2007 оны 374 тоот захирамж, 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийлгэсэн кадастрын зураг болон бусад холбогдох материалуудыг үндэслэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын баталсан одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн мэдээллийн санд оруулж зургийг баталгаажуулсан.

 

Иймээс Ш******* Барилга ХХК-ийн бие даасан шаардлага нь бүхэлдээ бусдын газрыг хууль бусаар булааж авах гэж улайран зүтгэж байгаа оролдлого байх тул Ш******* ******* ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* трейд ХХК-ийн захирал Ч.Э******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбартаа:

 

...Сүхбаатар дүүргийн Өмч, газрын албаны дарга Ж.Б******* 2013 оны 5 дугаар сарын 9-ны 207 тоот албан бичигтээ ******* трейд ХХК-ийн нэрийг алдаатай бичиж гэрчилгээ олгосон тухайгаа хүлээн зөвшөөрсөн мөртлөө 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1/7365 дугаар албан бичигтээ 2007 оны 374 дүгээр захирамжаар ******* трейд ХХК-ийн нэр дээр газар олгогдоогүй байна гэж хариу тайлбар ирүүлсэн нь засаг төрийг төлөөлж шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа албан тушаалтнуудад ажлын хариуцлага гэж огт байхгүй, өнөөдрийн үйлдлээ маргааш нь үгйүсгэдэг, танил тал, авилга, хээл хахууль өгсөн этгээдэд хүссэнээрээ бичиг үйлдэж хууль бусаар үйлчилдэг болохыг харуулж байна.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр... гэж заасан, манайд хамааралтай хэсгийг илт хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол Ш******* ******* ХХК-д холбогдох 1 дүгээр заалтын 4 дэх хэсэгт ...Ш******* ******* ХХК-д олгогдсон 0.009 га газрыг томсгон 0.08 га газар болгон орон сууцны ******* барих зориулалтаар гэсэн хэсэг ч мөн илт хүчин төгөлдөр бус гэж үзэж ёстой.

 

Ш******* ******* ХХК-ийн дурдаад байгаа Газрын тухай хуулийн 21.2, 21.2.3, 27.4 дэх заалтууд Ш******* ******* ХХК-ийн 2007 оны 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 4 дэх хэсэгт ч хамааралтай болж таарна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжид ар араасаа бичигдэн гарсан ******* трейд ХХК-д хамааралтай заалтыг Газрын тухай хуулийг зөрчсөн, харин Ш******* ******* ХХК-д хамааралтай заалтыг Газрын тухай хуулийг зөрчөөгүй мэтээр тайлбарлаж байгааг гайхаж байна.

 

Иймд гуравдагч этгээдийн бие даасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжийн Ш******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай үндсэн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 295 дугаар захирамжийн Ш******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ******* трейд ХХК-ийн эзэмшиж буй 620 м2 талбайн кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн /хуучин бүртгэгдсэн мэдээллийн дагуу/ бүртгэж авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах, тус компанитай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар ******* трейд ХХК-д батлагдсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг эзэмшүүлсэн шийдвэртэй нийцүүлэн Нийслэлийн газрын кадастрын нэгдсэн санд давхцалыг арилгаж байршил зааж олгосон газрыг зөв оруулж, илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлүүлж шийдвэрлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт даалгах тухай бие даасан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр... гэж заасныг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх-ээр бие даасан шаардлагаа нэмэгдүүлж, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар ******* трейд ХХК-ийн эзэмшиж буй 620 м2 талбайн кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн /хуучин бүртгэгдсэн мэдээллийн дагуу/ бүртгэж авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах, тус компанитай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар бие даасан шаардлагаасаа бүхэлд нь тус тус татгалзаж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан бөгөөд шүүх хуралдаанд энэхүү хүсэл зоригоо дэмжиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Ингэснээр шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамж, 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 295 дугаар захирамжийн Ш******* ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд, шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч ******* трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 322 дугаар захирамжаар ******* трейд ХХК-д зочид буудлын барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Автобус-3 авто баазын зүүн урд талд байрлуулан 0.022 га газрыг эзэмшүүлэн /барилгын сууриар/ кадастрын зураг хийгдэж нэгж талбарын 18642310556028 дугаартайгаар газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгджээ.

 

Түүнчлэн тус дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган, орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэхэмжлэгчид нэмж олгох, мөн дүүргийн Засаг даргын 2000 оны 95 дугаар захирамжаар 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Автобус 3 авто баазын зүүн талд байршуулан Ш******* ******* ХХК-д олгогдсон 0.009 га газрыг 0.08 га газар болгон томсгож улмаар орон сууцны ******* барих зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

 

******* трейд ХХК нь зочид буудлын ******* барихдаа уг барилгын урд, баруун, зүүн талын хэсэгт орчны тохижилт хийх /автомашины зогсоол, ногоон байгууламж, явган хүний зам талбай зэрэг/-ээр Улаанбаатар хотын ерөнхий архитектор Г.Болдын 2005 онд баталсан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан боловч эзэмшил газрын кадастрын зургийг хийлгэхдээ орчны тохижилт хийгдсэн 400 м2 газрыг бус харин барилгын хойд талын, захирамжид заагдаагүй, одоогийн маргаан бүхий газрыг оруулан нэгж талбарын 18642310560028 дугаар бүхий газрын байршлын кадастрын зургийг 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн нь тухайн үед Сүхбаатар дүүргийн газрын албаны Газар зохион байгуулагчаар ажиллаж байсан гэрч Б.Балдоржийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Асмемон ХХК-иар хийлгэсэн гэх нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх 620 м2 талбай бүхий газрын кадастрын зургийг тухайн үед тус компанид инженерээр ажиллаж байсан Ж.Энхцэцэг хийгээгүй, зурган дээрх гарын үсэг өөрийнх нь биш болохыг гэрчилсэн, тус компаниар анх 2006 онд барилгын сууриар буюу 220 м2 талбайгаар хийлгэсэн кадастрын зургийг мөн онд нь газрын мэдээллийн нэгдсэн санд 18642310556028 дугаараар бүртгэсэн, уг зургууд 2006 оны 11 сарын 21-ний өдөр ижил хугацаанд үйлдэгдсэн атал 220 м2 талбай бүхий газрын кадастрын зурагт орчны бусад байгууламжийг тусгаагүй, талбайн координатын цэгүүд хүснэгтэн бус хэлбэрээр бичигдсэн, 620 м2 газрын кадастрын зурагт орчны байгууламж тусгасан, талбайн координатын цэгүүд хүснэгтэнд бичигдсэн зэрэг зөрүүтэй байна.

 

2006 онд газрын кадастрын зургийг орчны байгууламжийг тусган, талбайн координатын цэгүүд хүснэгтэд бичигдсэн хэлбэрээр хийгддэггүй байсан нь гэрч Ж.Энхцэцэг, Д.Халиун нарын мэдүүлэг, Мөнхзулын тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 620 м2 газрын кадастрын зураг нь зохих журмын дагуу хийгдээгүй, өөрөөр хэлбэл хууль бус зургийг үндэслэж хийгдсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 5/829 дүгээр албан бичгээр ....дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га талбайг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад өөр байршилд тохижилтын ажлыг хийж, мэдээллийн санд бүртгүүлсэн зөрчил гаргасан байна. Иймд байршил зааж олгосон газраа мэдээллийн санд зөв оруулан илүү тохижилт хийгдсэн газрыг чөлөөлөх-ийг мэдэгдсэн байсныг дурдах нь зүйтэй.

 

Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д барилгын орчны тохижилт гэж тухайн *******д олгосон газарт *******жилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод бут сөөг зэрэг ногоон байгууламж, зам тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай гэрэлтүүлгийг хэлнэ гэж зааснаар *******, орчны тохижилтийг олгогдсон газарт төлөвлөн хийхээр байна.

 

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болох шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт фото зургууд болон 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтээр нэхэмжлэгч компани нь өөрийн өмчлөлийн барилгын эргэн тойрны болон хойд талын газрын хамт нийтдээ 1544 м2 газрыг хашаалан эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь Ш******* ******* ХХК-д эзэмшүүлсэн 984 м2 газартай 91 м2-аар давхцалтай байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрт олгогдсон 220 м2 газраас хэтрүүлэн барилгыг барьсан, орчны тохижилтийг зөвшөөрсөн газарт төлөвлөөгүй нийтийн эзэмшлийн зам талбайд оруулан орчны тохижилт хийсэн нь тогтоогдож байгаа бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн, дүүргийн Засаг дарга үүнийг нягтлан үзэлгүйгээр 2007 оны 374 дүгээр захирамжаар орчны тохижилт хийсэн гэх үндэслэлээр 400 м2 газрыг нэмж эзэмшүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн 620 м2 газрын байршлыг албан ёсны бус зургийг үндэслэн газрын мэдээллийн санд оруулж бүртгэсэн байх тул эзэмшил газрын байршлыг нь өөрчлөх байдлаар Ш******* ******* ХХК-д 984 м2 газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирам%