Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2016/0265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: М******* ТӨХК

Хариуцагч: Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: М******* т******* ХХК

Гуравдагч этгээд: ******* ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: М******* ХК-иас зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах М******* 08/2015 дугаар тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Тендерийн баримт бичгийг баталсан М******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, М******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/2510 дугаар албан бичиг болон М******* ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрхи тендерийн бичиг баримтыг дахин боловсруулж тендер шалгаруулалтын үйл ажиллагааг дахин явуулахыг М******* ХК-ийн Гүйцэтгэх захиралд даалгах, Үнэлгээний хорооны 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02/2509 тоот зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.Д, Б.Б, гуравдагч этгээд ******* ******* групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, гуравдагч этгээд М******* т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ..."М*******" ХХК нь Агаарын хөлгийн шатахуун импортлож, агаарын хөлгийг цэнэглэх үйлчилгээ гэсэн дан ганц ажил үйлчилгээ эрхэлдэг Иргэний нисэхийн ерөнхий газраас тусгай зөвшөөрөл бүхий агуулах, м*******жлийн техник, м*******жсэн ажилтнууд бүхий аж ахуйн нэгж болно.

"М*******" ХК нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Агаарын хөлгийн шахахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах" М******* 08/2015 дугаарын тендерийг зарласан бөгөөд тендерийн материалыг авахад 6 багц тендер шалгаруулалт зарлаж 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр нээсэн байна.

Уг тендерт олон компани оролцохоор болсон гэвч тухайн тендер шалгаруулалт болоход 5 аж ахуй нэгж саналаа ирүүлсэн байдаг.

Ингээд М******* ХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/2510 дугаартай албан тоотоор манай компанид тендерийн багц-2, багц-5, багц-6 гэсэн 3 багцад шалгарсан тухай мэдэгдэл ирсэн.

Үлдсэн багцад М******* т******* ХХК, ******* Монгол Групп ХХК-ийг шалгаруулжээ.
Энэ шалгаруулалтын үр дүн болон М******* ХК-аас тавьж буй шаардлагыг судлаад манай
компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг мэдсэн бөгөөд "М*******"
ХК тендерийг 6 багц болгон зарласан болон шалгаруулсан байдал нь талуудад дор
дурьдсан сөрөг үр дагавар, эрсдэлтэй байгаа талаар анхааруулга гомдлыг Зам
Тээврийн Яам, Сангийн Яам, Төрийн Өмчийн Хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, "М*******" ХК-д тус тус хүргүүлсэн. .

Манай компани иргэний нисэхийн салбарт агаарын хөлгийн шатахуун хангамжийн үйл ажиллагааг 5 жил тасралтгүй явуулж зохих үүрэг нийгмийн хариуцлага хүлээж байгаагийн хувьд Улын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар "Төрөөс иргэний исэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай" топгоолын хавсралтын 3.3-д заасан үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аиш сонирхол, эрх ашгийг дээдлэн ажиллах зарчимын дагуу "М*******" ХК-иас зарласан уг тендер болон шалгаруулалт нь доорх нөхцөл шалтгаануудын улмаас Тендер нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд агуулагдсан ...өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, эдийн засгийн хэмнэлттэй, аюулгүй хариуцлагатай байх зарчим алдагдсан, хуулийн 8.5, 8.7.1, 8.7.4 зүйлүүдэд заасан тендер шалгаруулах худалдан авах ажлыг төлевлөх журам зөрчигдсөн, мөн техник эдийн засгийн үндэслэл муутай, тендер шудЗрга явагдсан эсэхэд *******лзэхээр нөхцөл байдалтай болсон.

Олон улсын агаарын тээврийн практикийг ажиглахад Агаарын хөлгийн шатахууны хангамж сумлах үйл ажиллагаа, шатахууны чанар аюулгүйн асуудал нь Олон улсын иргэний агаарын тээврийн хяналтын байгууллагын нягт тасралтгүй байх хяналт шаардлагын дор зохих журам, стандарт, аюулгүй шаардлагын йж бүрдэл шаардлага хангасан техник технологи-үйл ажиллагааны процессийг бүрэн хангасан, шатахууны чанар нислэгийн аюулгүй байдлыг дотоодод болон гадаадад баталгаажуулсан, тогтвортой найдвартай эх үүсвэр бүхий м*******шсэн байгууллагаар гүйцэтгүүлдэг байна.

"М*******" ХК нь жилийн хэрэгцээндээ Буянт ухаад агаарын хөлгийн 10000 орчим тонн шатахуун авахаар захиалж байхад ОХУ-ын Шереметьево нисэх буудал нь ийм хэмжээний шатахууныг 14 хоногт, БНХАУ-ын Бээжингийн нисэх буудал нь 10 хоногт хэрэглэдэг гэдэг.

Нэг л зориулалтаар хэрэглэгдэх нэг төрлийн бараа ажил үйлчилгээг нэг аж ахуй нэгжээр нэг мөр иж бүрэн хариуцлагатайгаар гүйцэтгүүлж үр дүнг хүлээн авч болох байтал М******* ХК нь уг тендерийг зарлахдаа тухайн бизнесийн талаар ойлголт багатай, хэт өрөөсгөл нэг талыг барьж, олон улсын жишигтэй харьцуулахад маш бага хэмжээгээр авах шатахууныг тэгш өрсөлдөх боломжийг олгохгүй тэнцүү биш олон багц болгон хувааж, олон тусдаа хамааралгүй м*******шсэн бус компанид өгөхөөр болсон нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.5, ба 8.7.1 зэрэг заалтуудыг зөрчсөн.

Бидний тендер нь өөрийн хамгийн найдвартай баталгаат эх үүсвэртэй, хамгийн баталгаат стандарт чанартай бүтээгдэхүүнийг, хамгийн эрсдэлгүй, хамгийн сайн хамгийн найдвартай машинг техник технологи, шүүлтүүрээр дамжуулж, хадгалж, шинжлэн процессийн алдаагүйгээр онгоцны далавчинд сумлах үйлчилгээ нь хамгийн сайн болно.

М******* ХХК нь тендер төлөвлөж зарлах болон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.7.1-р зүйл "тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох", 8.7.4-р зүйл "тухайн тендер шалгаруулалтын дунгээр байгуулах бүх гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох" гэсэн зарчимуудыг чанд баримталж, уг заалтуудыг зөрчөөгүй бол Тендерийн-бүх бараа ажил үйлчилгээг хамгийн хямд үнээр авах нөхцөл бүрдэх байсан болно. Гэтэл үл ойлгогдох шалтгаан эрх ашгийн үүднээс олон багц болгон хуваахдаа тендерийг ижил тэнцүү тоо хэмжээнд хуваагаагүй.

Монгол Улсын шатахууны нийт хэрэглээний нэгхэн хувь болох ар******* мянгахан тонн агаарын хөлгийн шатахууныг импортлож, Буянт-Ухаад агаарын хөлгийг сумлах иж бүрдэл ажлыг олон багц болгон хувааж, олон этгээдийг оролцуулснаар үйл ажиллагааны өртөгийг багасгаж шахах боломжгүй болгохын хамт гадаадаас нийлүүлэх үнийг буулгах болон тогтвортой байлгах боломжийг багасгасан. Тухайлбал 1 компанид 2 компани өөр өөр шатахуун нийлүүлж, 2 өөр баазад хадгалж, 2 өөр шатахуун сумлах баазаар дамжуулахаар болж байгаа нь нэг иж бүрдэл үйлчилгээний үнэ 1 тонн тутамд даруй 300,000 төгрөгөө өсөхед хүргэж байна.

Онгоцны шатахуун нь аюулгүй ажиллагаа, чанарын баталгааг онцгой шаарддаг бүтээгдэхүүн байтал 1-р багц тендерт шалгарсан компаний өгсөн шатахуун нийлүүлэх үнийн санал нь манай хамтрагч Роснефтийн бидэнд өгсөн хилийн хямд үнээс даруй 40-60 гаруй ам доллараар бага байгаа нь эх үүсвэр тодорхойгүй, чанарын баталгаагүй болохыг тодорхойлж байгаагийн зэрэгцээ зардлаас бага үнээр буюу үндэслэлгүй үнээр
хийсвэр, дүр үзүүлсэн гэрээ байгуулах санааг агуулсан гэж үзэж байна. ,

Мөн түүнчлэн М******* ХК-ийн уг тендер шалгаруулалтын дагуу шатахуун нийлүүлэх ажлыг багц болгон өөр өөр этгээдээр хийлгэхтэй холбогдох хууль бус, үр ашиггүй шийдвэрийн улмаас манай компаний хувьд 5-р багц буюу 7700 тн шатахууныг тээвэрлэх хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж байгаа юм.

Учир нь өөр компанийн нийлүүлэх шатахууны чанар нь нислэгийн аюулгүй байдалд нийцэх эсэх баталгаагүй, манай компанийн өөрийн импортлон оруулж ирдэг хадгалж байгаа агаарын хөлгийн шатахууны чанар, стандарттай зөрсөн тохиолдолд өөрийн агуулахын нэг са*******д хольж хадгалах боломжгүй, мөн өөр өөр этгээдүүдийн нийлүүлсэн, өөр өөр стандартын, эсхүл стандартад нийцээгүй шатахууныг өөрийн компанийн нэг сумлагчаар^ сумласан тохиолдолд М******* ХК болон бусад авиа компаниудад нислэгийн аюулгүй ажиллагааны баталгаа гаргаж өгч хариуцлага хүлээх боломжгүй болох нь нэгэнт тодорхой тул энэ талаар Зам тээврийн яам, Төрийн өмчийн хороо болон М******* ХК-д анхааруулсан.

Энэ асуудлыг Зам тээврийн яамнаас шалгаад М******* ХК-д ...08/2015 дугаарын тендерийг хүчингүй болгож, агаарын хөлгийн шатахууны хангамж, сумлагааны үйлчилгээг иргэний нисэхийн аюулгүй байдлын стандарт, аюулгүй ажиллагааны техникийн шаардлагад нийцүүлэн нэг иж бүрдлээр багц болгон шийдвэрлэх талаар үүрэг болгосон байдаг.

Дээр дурьдсан нөхцөл байдлын улмаас Үндэсний агаарын тээвэрлэгч М******* ХК-ийн хамгийн эрхэм зорилго болох Монгол Улсын гадаад харилцааг найдвартай хангах, дотоодын болон гадаад нислэгийг тогтмол үйлдэх, нислэгийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж үзэж байна. Үүнээс шалтгаалан төрийн өмчит компани болон манай компани хамтдаа тооцоолох боломжгүй их алдагдалд орж магадгүй эрсдэлтэй байна.

М******* ХК-ийн буюу захиалагчийн дээр дурдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1, 8.4, 8.5,-8.7,1, 8.7.4, 12, 14, 15, 16-р зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж бид үзэж байна.

Иймд М******* ХК-ийн энэхүү төрд үр ашиггүй байдлыг үүсгэсэн, хувийн хэвшилд их хэмжээний хохиролтой, агаарын тээврийн салбарын аюулгүй байдлыг алдагдуулахаар байх тул тендер шалгаруулалтын үйл ажиллагааг бүхэлд нь шалган, манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М******* ******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...М******* ХК нь Монгол улсын шатахууны нийт хэрэглээний нэгхэн хувь болох ар******* мянгахан тонн агаарын хөлгийн шатахууныг импортлож, Буянт-Ухаад агаарын хөлгийг сумлах иж бүрдэл ажлыг олон багц болгон хувааж, олон этгээдийг оролцуулснаар үйл ажиллагааны өртөгийг багасгаж шахах боломжгүй болгохын хамт гадаадаас нийлүүлэх үнийг буулгах болон тогтвортой байлгах боломжийг багасгасан юм.

Тухайлбал 1 компанид 2 компани өөр өөр шатахуун нийлүүлж, 2 өөр баазад хадгалж, 2 өөр шатахуун сумлах, баазаар дамжуулахаар болж байгаа нь нэг иж бүрдэл үйлчилгээний үнэ 1 тонн тутамд даруй 300,000 төгрөгөөр өсөхед хүргэж бэйгааг Үиэлгээний хороо анхаарч авч үзээгүй болно.

Мөн Үнэлгээний хорооны зөвлөмжид М******* Т******* ХХК-г 1-р багцийн тендерт шалгаруулсан байна. Тус компаний өгсөн шатахуун нийлүүлэх үнийн санал нь хилийн хямд үнээс 40-60 гаруй ам.доллараар бага байгаа нь эх үүсвэр тодорхойгүй, чанарын баталгаагүй байгаа болохыг Үнэлгээний хороо нягталж тогтоогоогүй байгаа зэрэг байдлыг үндэслэж Үнэлгээний хорооны 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02/2509 тоот зөвлөмж нь илт хүчин төгелдер бус шийдвэрийг гаргах боломжийг бүрдүүлж өгсөн тул хамтран хариуцагчаар татуулах мөн хорооны зөвлөмжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч М******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..."М*******" ТӨХК-иас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулах тухай" 08/2015 тоот 6 багц бүхий тендерийг Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэл, өрсөлдөөнийг бий болгох, нэг аж ахуй нэгжийн хараат байдлаас гарах үүднээс "Терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу зарласан: Үүнд:

Багц №1 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахуун Улсын хил нехцлөөр нийлүүлэх.

Багц №2 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахуун Улсын хил нөхцлөөр нийлүүлэх.

Багц №3 Агаарын хөпгийн 7,700 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх.

Багц №4 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх.

Багц №5 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх.

Багц №6 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх тендер болно.

Тендерийг хянан үзэж шапгаруулалт явуүлахад "М******* Т*******" ХХК /13-р багцад/, "М******* *******"ХХК /2, 5, 6-р багцад/, "******* ******* Грулп" ХХК-р багцад/ тус тус шалгарсан болно.

Хоёрдугаар багцад хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг "М******* Т*******' ХХК ирүүлсэн боловч шатахуун нийлүүлж эхлэх хугацааг 30 хоногийн дотор гэж заасан нь нислэг үйлдвэрлэлийг тасралтгүй хэвийн явуулах, шатахууны хоёрдогч эх үүсвэр бүрдүүлэх тухай Засгийн газраас өгсөн чиглэл, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасанчлан өөрийн эдийн засгийн үр ашигт нөлөөлөх хүчин зүйлс, бараа хүргэх хугацаа, хүидэтгэн үзэх нөхцөл шалтгааныг харгалзан гзрзэ байгуулснаас хойш 1 хоногт нийлүүлэх боломжтой, бусад багц тендертэй шууд хамаарал бүхий үнийг санал болгосон М******* ******* ХХК-ийг шалгаруулсан.

Гуравдугаар багцад хамгийн бага харьцуулах үнэ ирүүлсэн "******* ******* групп" ХХК-ийн тендерийн баталгаа саналын 2%-д хүрээгүй тул хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасны дагуу тендерээс татгалзаж, удаах харьдуулах бага үнэтэй тендер ирүүлсэн "М******* Т*******" ХХК-ийг тус тус шалгаруулж 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай тухай мэдэгдсэн.

"М******* *******" ХХК-ийн гомдолд нэг компаниар нэг мөр гүйцэтгүүлэх нь үнэ өртөг багасах талаар дурьдсан нь хэт өрөөсгөл ойлголт бөгөөд тендер сонгон шалгаруулалт нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль", Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцэж буй ба энэхүү хууль тогтоомжуудад заасанчлан шаардлага хангасан хамгийн бага үнэ өгсөн тендерт оролцогчийг сонгон шалгаруулсан болно. Багц бүрт М*******" ХХК нь оролцсон ч түүний өгсөн үнэ нь өндөр байсан тул шаардлага хангасан хамгийн бага үнэ ирүүлсэн холбогдох багцыг нь сонгон шалгаруулсан болно.

М******* ХК нь 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийсэн хэмээн нэхэмжлэгч тал бодит байдлыг мушгин гуйвуулж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Нэгд: М******* ХК нь сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангасан, Хоёрт: Тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлдсэн, Гуравт: Тендерийг нээх, хянан шалгах үнэлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан Дөрөвт: М******* ХК нь багц тус бүрт үнэлгээ хийж тухайн тендер шалгаруулалтын дүнгээр байгуулах бүх гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгосон нь хууль зөрчөөгүй байхад нэхэмжлэгчтэй шууд гэрээ байгуулах ёстой байсан мэтээр шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Тендерийг олон багц болгож хуваасан нь үнийг өсгөх бус харин өрсөлдөөнийг бий болгож өөрийн давамгай байдлаа ашигладаг, монополь байдлаас зайлсхийхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн бөгөөд шаардлага хангасан хамгийн бага үнэ ирүүлсэн хуулийн этгээдийг сонгосон. Гэтэл "М******* *******" ХХК нь өөрийн ялсан 2, 5, 6 дугаар багцуудад бус нийт 6 багцуудад гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд гэрээ байгуулах, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 137/15 дугаар албан бичгээр тендерт шалгарсан үнээр бус өөр үнээр гэрээ байгуулах талаар албан бичиг ирүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчиж буй бөгөөд тендерийн баталгааг улсын орлого болгох, улмаар тендерээс татгалзаж удаахь үнийн санал ирүүлсэн комланийг сонгох нөхцөл байдлыг хүртэл бий болгож байсан.

Харин "М******* *******" ХХК нь хэдий хуульд заасны дагуу гэрээ байгуулахаас татгалэах эрхтэй ч энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1,5 "ноёлох үйл ажиллагаа гэж давамгай байдлаа хууль бусаар ащиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бутээгдэхүүмий тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг гэж заасны дагуу өөрийн давамгай байдлаа ашиглан, хэрэглэгчийг хясан боогдуулж байгаа бөгөөд энэхүү үйлдэл нь цаашид Үндэсний агаарын тээвэрлэгч компанийн нислэгййн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгож байна.

1-р багцад шалгарсан компани нь агаарын хөлгийн ТС-1 шатахууныг оруулж ирэх талаар тендерт дурьдсан, энэ нь "М******* ******* ХХК-ийн нийлүүлдэг шатахуунтай стандарт адил бөгөөд хадгалалт, шатахууны чанар, нислэгийн аюулгүй байдал зэргийг хянах бүрэн боломжтой юм.

Мөн Америкийн Нэгдсэн Улсын иргэний нисэхийн байгууллага, Боинг, shell global компаниудаас гаргасан стандарт шаардлага, зөвлөмжөөс үзэхэд агаарын хөлгийн шатахуун үйлдвэрлэгчээс үл хамааран ТС-1, JЕТ А1 шатахууныг хэрэглэж болох талаар зөвлөсөн байдаг.

Тус тендер шалгаруулалттай холбогдуулан "М*******" ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас холбогдох материалыг хянаж үзээд "М*******" ХХК-иас ируүлсэн гомдол үндэслэлгүй тул "М*******" ХК-ийн шийдвэрийг хэвээр үлдээж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохих журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5/4812 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгч "М*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..."М*******" ТӨХК-иас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Агаарын хөлгийн шатахуун нийлүулэгч компанийг сонгон шалгаруулах тухай" 08/2015 тоот 6 багц бүхий тендерийг Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэл, өрсөлдөөнийг бий болгох, нэг аж ахуй нэгжийн хараат байдлаас гарах үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Зарласан. Үүнд:

Багц №1 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх

Багц №2 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх

Багц №3 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх

Багц №4 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын
үйлчилгээ үзүүлэх.

Багц №5 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх.

Багц №6 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх тендер болно.

Хууль зүйн үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар худалдан авах ажиллагааны гол зарчим нь Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх, бөгөөд "М*******" компанийн 08/2015 тоот тендерийн баримт бичиг нь дээрх зарчмын шаардлагад нийцсэн.

Худалдан авах ажиллагааны журмыг сонгох талаар хуулийн 8 дугаар зүйлд тодорхой зохицуулагдсан. 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараахь босго үнийг тогтооно гэсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор Босго үнэ шинэчлэн батлагдсан. Энэхүү тогтоолд зааснаар М******* ХК-ийн 08/2015 тоот тендерийн бүх багц нь 50,000,000 төгрөгөөс дээш буюу нээлттэй тендер шалгаруулалтанд хамаарч байгаа.

Түүнчлэн хуулийн 8.5-д босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно гэсэн ба манай 08/2015 тоот тендерийн баримт бичиг нь нээлттэй тендер шалгаруулалтад хамаарч байгаа тул хуульд яв цав нийцэж байгаа. Харин ч хуулийн 8.6-д Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг

төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно гэсэн заалтын дагуу 6 багцад хувааж тендер шалгаруулалт явагдсан болно.

Дэлхийн зах зээлийн туршлага, FАА, Воеing компанийн заавар, үйлдвэрлэгчийн зааварт зааснаар агаарын хөлгийн шатахуун нь ТС-1 болон Жет А-1 гэсэн хоёр төрөлтэй байдаг бөгөөд эдгээр шатахуунуудыг М******* ХК-д ашиглаж байгаа Боинг агаарын хөлгүүдэд ашиглах боломжтой. Эдгээр агаарын хөлгүүдийн шатахууныг агаарын хөлгийн шатахууны са*******д хольж сумалж болдог боловч тээвэрлэх, хадгалахад хольж болдоггүй.

"М*******" ХХК нь манай багцалсан тендерийг анхнаас нь хүлээн зөвшөөрч тендерийн материалыг худалдан авч, тендерээ ирүүлж с

онгон шалгаруулалтанд оролцсон нь багцалсан талаар цаашид гомдол гаргах хууль зүйн үндэслэл байхгүй ба уг асуудлаар тендерийн хуулийн 54-55 дугаар зүйлд заасны дагуу Захиалагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад хуулийн хугацаанд нь гаргаж тавих боломжтой байсан.

"М*******" ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд нь бүх тендерт ялаагүй тул шалгарсан тендертээ гэрээгээ байгуулаагүй, бүх тендерт гэрээ хийх тохиолдолд шатахуун нийлүүлнэ гэсэн хууль бус шаардлага хүртэл тавьж, компанийн шахаж байсан болно.

Буянт-Ухаад шатахууны сумалгааны үйлчилгээ үзүүлдэг 2 компани буюу "А жет лимитед" ХХК, "М*******" ХХК-иуд үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд өмнөх жилүүдэд "М*******" ХХК-иас ТС-1, А Жет Лимитед ХХК-иас Жет А-1 шатахуун авч байсан бөгөөд өнгөрсөн жил шатахууны нэг эх үүсвэртэй тохиолдолд нийлүүлэгчээс үнээ дураараа нэмэх, шатахуун нийлүүлэлтийг зогсоож Үндэсний агаарын тээвэрлэгч М******* ХК-ийн нислэг, техникийн үйл ажиллагаанд саад учруулах з*******эр хүндрэл учруулах нөхцөл байдал үүсгэж байсан. Иймд ийм эрсдэл гаргахгүйн тулд одоо байгаа дэд бүтцийн хүрээнд өрсөлдөөнийг дэмжиж үнэ бууруулах чанартай шатахуун авах зорилгоор хуулийн дагуу тендер зарласан.

Иймд тус компанийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус үндэслэлгүй тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ******* ******* групп ХХКийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..."М*******" ХХК-ийн нэхэмжлэлд дурьдсан нэхэмжлэлийн үндэслэл тайлбар, холбогдох шаардлага нь үндэслэлтэй үнэн байна гэж ойлголоо.

М******* ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй байгаа болохыг Зам тээврийн сайдын бичиг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын бичиг ч гэрчилж байна.

Иймд нэхэмжлэлийг М******* ХК-иас зөвшөөрч, эсхүл шүүхээс шүүхийн шийдвэрийг "Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах" тендерийг дахин зарлахад манай талаас уг тендерт дахин оролцох боломжтой гэдгээ илэрхийлж байна гэжээ.

Гуравдагч этгээд ******* ******* групп ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: ..."М*******" ХК нь Монгол улсын шатахууны нийт хэрэглээний нэгхэн хувь болох ар******* мянган тонн агаарын хөлгийн шатахууныг импортлож, Буянт-Ухаад агаарын хөлгийг сумлах иж бүрдэл ажлыг олон багц болгон хуваахдаа тендерийг ижил тэнцүү тоо хэмжээнд хуваагаагүй, өөр өөр стандартын эсхүл стандартад нийцээгүй шатахууныг нийлүүлэхэд бусад авиа компаниудад үүсэх үр дагаварыг тооцоолоогүй з*******эс харахад "М*******" ХХК-ийн нэхэмжлэлдээ үндэслэж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн херөнгөөр бараа , ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн "8.5. Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно." болон "8,7.1. Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох" хэсэгт заасан заалтуудыг илт зөрчсөн гэж үзэж болохоор байна.

Түүнчлэн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална." гэж заасан байдаг.

Гэтэл уг тендер шалгаруулалт нь нэг зориулалтаар хэрэглэгдэх нэг төрлийн бараа ажил үйлчилгээг нэг аж ахуй нэгжээр иж бүрэн хариуцлагатайгаар гүйцэтгүүлж үр дүнг хүлээн авч болох байтал "М*******" ХК нь хэт нэг талыг барьж, олон улсын жишигтэй харьцуулахад маш бага хэмжээгээр авах шатахууныг тэгш өрсөлдөх боломжгүй, тэнцүү биш олон багц болгосон нь тендерийг үр ашиггүй, хэмнэлтгүй болгож хуулийн гол зарчмыг зөрчсөн юм.

Мөн Үнэлгээний хорооны зөвлөмжид "М******* Т*******" ХХК-г 1-р багц тендерт :шалгаруулсан байсан бөгөөд тус компаний өгсөн шатахуун нийлүүлэх хямд үнийн санал нь хилийн үнээс даруй 40 гаруй ам.доллараар бага эх үүсвэр нь тодорхойгүй, шатахууны чанар стандартад нийцэх эсэх нь баталгаагүйг Үнэлгээний хороо нягталж тогтоолгүй шалгаруулсан з*******эс Үнэлгээний хороог хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийг манай "************** Групп" ХХК бүхэлд нь дэмжиж буйгаа илэрхийлж байна гэжээ.

Гуравдагч этгээд М******* т******* ХХКийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: ...Бид М******* ТӨХК-аас зарласан агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх "М******* 1/2015" дугаартай тендерийн- 1-4 дүгээр багцад баримт бичгийг бүрдүүлэн оролцсон боловч 1, 3 дугаар багцад шалгаран гэрээ байгуулсан болно.

Дээрх нээлттэй зарлагдсан тендер шалгаруулалт нь хуулийн хүрээнд явагдсан бөгөөд манай компани нь хууль ёсны дагуу бичиг баримтыг бүрдүүлэн оролцсон.

Иймд М******* ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, *******лзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч М******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж М******* ХК-иас зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах М******* 08/2015 дугаар тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Тендерийн баримт бичгийг баталсан М******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, М******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015.07.23-ны өдрийн 01/2510 дугаар албан бичиг болон М******* ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрхи тендерийн бичиг баримтыг дахин боловсруулж тендер шалгаруулалтын үйл ажиллагааг дахин явуулахыг М******* ХК-ийн Гүйцэтгэх захиралд даалгуулах үндсэн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үнэлгээний хорооны 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02/2509 тоот зөвлөмжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэг л зориулалтаар хэрэглэгдэх нэг төрлийн бараа үйлчилгээг нэг аж ахуйн нэгжээр нэг мөр бүрэн хариуцлагатайгаар гүйцэтгүүлж үр дүнг хүлээж авах боломжтой байхад М******* ХК нь...тэгш өрсөлдөх боломж олгохгүй тэнцүү биш олон багц болгон хувааж...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.7.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж тодорхойлон маргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Нэг. Тендерийн баримт бичгийг баталсан М******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

М******* ХК-иас Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах М******* 08/2015 дугаар тендер шалгаруулалтыг багц-1 агаарын хөлгийн 7700 тонн шатахуун Улсын хил нөхцлөөр нийлүүлэх, багц-2 агаарын хөлгийн 3300 тонн шатахуун Улсын хил нөхцлөөр нийлүүлэх, багц-3 агаарын хөлгийн 7700 тонн шатахууныг дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх, багц-4 агаарын хөлгийн 3300 тонн шатахууныг дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх, багц-5 агаарын хөлгийн 7700 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх, багц-6 агаарын хөлгийн 3300 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх гэсэн нөхцлөөр зарласан байх ба уг тендер шалгаруулалтын багц-1, 3-т М******* т******* ХХКомпани, багц-2, 5, 6-д М******* ******* ХХкомпани багц-4-т ******* ******* групп ХХКомпанийг тус тус шалгаруулжээ.

М******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дугаар бүхий Худалдан авалтын төлөвлөгөө батлах тухай тушаал түүний хавсралтаас үзвэл нийт 26,714.000 00 төгрөгийн үнийн дүн бүхий агаарын хөлгийн шатахууныг улсын хил нөхцлөөр нийлүүлэх /11 000 тн/, агаарын хөлгийн шатахууныг улсын хилээс тээвэрлэх, хадгалах, агуулахын ачих үйлчмлгээ үзүүлэх /11 000 тн/, агаарын хөлгийн шатахууныг тээвэрлэх, хадгалах, сумлах үйлчилгээ үзүүлэх /11 000 тн/ гэж заасан, өөрөөр хэлбэл 3 багц байхаар зохицуулж тендерийг хуулийн дагуу зохин байгуулахыг тендерийн үнэлгээний хороонд даалгаж улмаар 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/340 дугаар тушаалаар тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна

Гэтэл М******* ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан Тендерийн үнэлгээний хороо-ноос нийт 26,714.000 00 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 11000 тонн агаарын хөлгийн шатахуун буюу нэг төрлийн барааг 7700 тонн, 3300 тонн гэж тэнцвэргүй 2 хэсэгт хуваан улмаар хадгалах, тээвэрлэх, дамжуулан хадгалах, агаарын хөлгийг сумлах гэсэн олон багцуудад багцлан хувааж тендерийн баримт бичгийг боловсруулсан нь дээрхи тушаалын заалттай зөрчилдөж байна.

Төрийн болон орон нутгийн өичийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно гэж, мөн хуулийн 8.5-д энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах...зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоногэж заасан ба мөн хуулийн 8.7.1-д тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох, 8.7.2-т захиалагч тендерийн урилга болон тендерийн баримт бичигт багцуудын талаархи мэдээлэл, тендерт оролцогч бүр нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болохыг заах, 8.7.4-т тухайн тендер шалгаруулалтын дүнгээр байгуулах бүх гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох шаардлагыг хангасан тохиолдолд тендер шалгаруулалтыг багцад хувааж болохоор зохицуулжээ.

Үүнээс үзвэл хариуцагч Тендерийн үнэлгээний хороо уг тендер шалгаруулалтыг багцад хувааж явуулахдаа хуульд заасан дээрхи тодорхой шаардлагыг хангасны үндсэн дээр хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д зааснаар өрсөлдөөнийг дэмжих зорилгоор, бараа ажил үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан... явуулах боломжтой байсан боловч агаарын хөлгийн 11000 тонн шатахууныг 7700, 3300 гэсэн тэнцүү бус хэмжээнд болон олон үйлдэлд хуваасан нь худалдан авах ажиллагаанд...өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим алдагдсан, ингэснээр мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч 11000 тн шатахуун 7700, 3300 гэж хуваасан талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүй болно.

Иймд тендерийн үнэлгээний хорооноос баталсан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах М******* 08/2015 дугаар тендерийн баримт бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. М******* ХК-иас зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах М******* 08/2015 дугаар тендер шалгаруулалтыг бүхэлд нь болон Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Уг тендер шалгаруулалтын багц-1, 3-т М******* т******* ХХКомпани, багц-2, 5, 6-д М******* ******* ХХкомпани, багц-4-т ******* ******* групп ХХКомпани тус тус шалгарсан байх ба Үнэлгээний хорооны 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02/2509 тоот зөвлөмжөөр гэрээ байгуулах тухай мэдэгдсэн, эдгээр шалгарсан компаниуд гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдов.

Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах М******* 08/2015 дугаар тендерийн баримт бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн тул тухайн тендерийн баримт бичгийг үндэслэн явагдсан тендер шалгаруулалтыг бүхэлд нь болон Үнэлгээний хорооны 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02/2509 тоот зөвлөмжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

Учир нь хариуцагч М******* ХК-ийн тендерийн үнэлгээний хороо тухайн тендер шалгаруулалтыг явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйл ажиллагаа явуулж тус компанийн Гүйцэтгэх захирлын тушаалд зааснаас өөрөөр буюу нийт худалдан авах 11000 тн шатахууныг 6 багцад хуваасан нь үндэслэл муутай болсон байна.

Нэхэмжлэгч М******* ******* ХХК-ийн хувьд тухайн тендерт оролцон улмаар 2.5.6 дугаар багцад шалгарсан, үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр /гэрээ байгуулахаас өмнө/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт, 2015 оны 7 дугаар сарын 28-нд Төрийн өмчийн хороонд, мөн өдөр М******* ХК-ийн гүйцэтгэх захиралд болон Зам тээврийн яаманд хандаж тендер шалгаруулалтын тухай албан бичгээр, 2015 оны 7 дугаар сарын 29-нд Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны газарт Гомдол гаргах тухай албан бичгээр тус тус тухайн тендер шалгаруулалт хууль бус явагдсан...олон багцад хувааж байгаа нь хууль бус гэж маргасан, Зам тээврийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн бичгээр ...тендерийг хүчингүй болгож ...нэг иж бүрдлээр багц болгон шийдвэрлэхийг М******* ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгосон байх ба ШӨХТГ-ын 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хариунд агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх тендерийн баримт бичгийг 6 багц болгосон нь нийлүүлэхээс сумлах хүртэлх үйл ажиллагааг олон шат дамжлагатай болгон хувааж эдийн засгийн хувьд үр өгөөжгүй, зардлын хувьд өндөр байхаар байна...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1...8.7.1...8.7.4 болон Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна гэсэн хариу өгсөн байна.

Гурав. М******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015.07.23-ны өдрийн 01/2510 дугаар албан бичиг болон М******* ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрхи тендерийн бичиг баримтыг дахин боловсруулж тендер шалгаруулалтын үйл ажиллагааг дахин явуулахыг М******* ХК-ийн Гүйцэтгэх захиралд даалгуулах шаардлагын тухайд:

М******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015.07.23-ны өдрийн 01/2510 дугаар албан бичгээр тус компанийг 1, 4 дүгээр багцуудад үнийн санал нь өндөр байсан тул шалгараагүйг дурдаад 2, 5, 6 дугаар багцад шалгарсан тул гүйцэтгэлийн баталгаа ирүүлж гэрээ байгуулахыг мэдэгджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дээрхи албан бичиг болон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж дурдсан боловч гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь 01/2510 дугаар бүхий тендер шалгаруулалтын тухай албан бичиг байх тул агуулга нь давхардсан үндэслэлээр уг албан бичгийн хүрээнд шийдвэрлэв.

Уг албан бичиг нь эрх зүйн үр дагавар агуулаагүй, Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гарсан, захирамжилсан шинжгүй, ингэснээр захиргааны акт биш байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн маргаан бүхий тендер шалгаруулалт явагдсанаар ялагч компаниудтай гэрээ байгуулагдсан, уг тендер нь жил бүр зохион байгуулагддаг 2015 оны тендер явагдсанаас хойш бүтэн 9 сарын хугацаа өнгөрсөн з*******эс тухайн тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах шаардлага нь хэрэгжих боломжгүй, үр дагавар нь арилсан байх тул энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн М******* ХК нь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан төрийн ба холимог өмчийн...үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага-ын гаргасан, гадагш чиглэсэн захиргааны акттай холбоотой маргаан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ...шүүхийн харьяалал зөрчсөн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.7.1, 8.7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ******* ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж М******* ХК-иас зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах М******* 08/2015 дугаар тендер шалгаруулалт болон Үнэлгээний хорооны зөвлөмжийг бүхэлд нь хүчингүй болгож, Тендерийн баримт бичгийг баталсан М******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох М******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015.07.23-ны өдрийн 01/2510 дугаар албан бичиг болон М******* ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрхи тендерийн бичиг баримтыг дахин боловсруулж тендер шалгаруулалтын үйл ажиллагааг дахин явуулахыг М******* ХК-ийн Гүйцэтгэх захиралд даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН