Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Энхтуяа |
Хэргийн индекс | 114/2016/0036/З |
Дугаар | 40 |
Огноо | 2016-06-06 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:114/2016/0036/3
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Элжгэн овгийн ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай тогтоолын өөрт хамрах хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвших эрхээ сэргээх, аймгийн Сонгуулийн хороонд Б.*******г нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, Д.Оюунчимэг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******гаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Миний бие Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж өөрөө болон өөрийн төлөөлөгчөөр дамжуулан сонгуулийн хорооноос өгсөн батлагдсан маягтын дагуу 41******* дэмжигч сонгогчтой уулзаж гарын үсэг зуруулсан болно. Гэтэл сонгуулийн хорооний 2016 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоор гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Гарын үсэг зурсан дэмжигчдийн гарын үсгийг хуурамчаар зураагүй болохыг хариуцлагатайгаар хэлмээр байна. Сонгуулийн хороо ямар нотлох баримтаар хуурамч гарын үсэг зуруулсанг нотолж байгаагаа тайлбарлаагүй бөгөөд энэ талаар тогтоолд огт дурьдаагүй, бүртгүүлэхээр өгсөн баримтуудыг буцаан өгөөгүй болно.Энэ тухай Сонгуулийн хороонд миний бие болон дэмжигчид удаа дараа гомдол гаргасан боловч албан ёсоор хариу өгөөгүй, амаар шүүхэд ханд гэсэн. Сонгуулийн хорооны гишүүд гарын үсэг хуурамчаар зуруулсан гэх үндэслэлийг шалгасан гэх баримтыг шүүхээс үзлэг хийхэд мэдсэн ба гэр бүлийн хүн нь эзэнгүй байсан 6 хүний нэр хасагдсан байна. Миний хувьд иргэд хуурамчаар гарын үсэг үйлдсэнийг мэдэх боломжгүй, иргэний хувьд сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байна.
Иймд Сонгуулийн тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.2.1-д зааснаар 201-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулсан байх гэсэн заалтыг үндэслэн аймгийн Сонгуулийн хорооны тогтоолын Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвших эрхийг минь сэргээж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, Оюунчимэг нар шүүхэд гаргасан тайлбартаа:- Бие даан нэр дэвшигч Б.******* хувьд Сонгуулийн тухай хуулийн 1*******4, 1*******6 дугаар зүлйд заасан шаардлагыг хангасан. 41******* сонгогчийн гарын үсгийг цуглуулсан, гарын үсэг хуурамч гэх гарын үсгийг хасаад ч хуульд заасан шаардлагыг хангасан байгаа. Гэтэл Сонгуулийн хороо Сонгуулийн хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Сонгуулийн хороо гарын үсгийг хуурамчаар үйлдсэн зөрчил гаргасан гэж үзвэл Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж зөрчлийг тогтоолгох ёстой байсан. Энэ ажиллагааг хийгээгүй. Хуурамч гарын үсэг зурсан гэх хүмүүстэй уулзаж, асууж, нягтлан шалгасан гэх боловч эдгээр баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль сануулаагүй, сонгуулийн хорооны гишүүдэд ийм эрхийг хуулиар зохицуулаагүй байгаа. Иймд Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “ сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.7, 1*******7.8 дахь хэсэгт заасныг баримтлан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч Б.******* цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг сонгуулийн хорооны гишүүн Ю.Ариунболд, И.Алтанцэцэг бид 2 түүвэрлэн тулгаж, 18 иргэнтэй уулзаж нягтлан шалгахад нилээдгүй зөрчил илэрсэн. Жишээлбэл ******* гэдэг хүний нөхөр хөдөө явсан тул нөхрийнхөө өмнөөс гарын үсэг зурсан байх, Ц.******* гэдэг хүний өмнөөс ******* гэдэг хүн зурсан гэх мэтээр зөрчил илэрсэн.
Ингээд сонгогч дэмжигч 41******* хүн гарын үсэг зурснаас 24 хүний регистрийн дугаар зөрүүтэй, 6 хүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон. Сонгуулийн хорооны гишүүд ярилцаад хуульд 201-ээс доошгүй гарын үсэг зуруулах гэж заасан боловч 201 хүнээс, 41******* хүнээс хасч тооцох талаар тодорхойгүй байсан тул хуурамчаар гарын үсэг үйлдсэн нь зөрчил байна гэж үзээд Сонгуулийн тухай хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1.4 “а”-д “гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж заасныг баримтлан нэр дэвшигчийг бүртгэхээс гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.
Аймгийн Сонгуулийн Хорооны 2016 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоол нь холбогдох хууль тогтоомжийг үндэслэн гаргасан шийдвэр мөн тул иргэн Б.******* Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай тогтоолын өөрт хамрах хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвших эрхээ сэргээлгэх, аймгийн Сонгуулийн хороонд Б.*******г нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах ” шаардлагын тухайд:
Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоор бие даан нэр дэвшигч Б.*******г сонгогч дэмжигчдийн гарын үсгийг цуглуулахдаа Сонгуулийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж үзээд Сонгуулийн тухай хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1.4 “а”-д заасныг баримтлан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан байна.
Сонгуулийн тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.2.1-д бие даан нэр дэвшигч нь “аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байхыг хуульчилсан байх бөгөөд бие даан нэр дэвшигч Б.******* нь маягтын дагуу 41******* сонгогчийн гарын үсгийг зуруулснаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон гарын үсэг зуруулсан маягт, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар 24 хүний регистрийн дугаар зөрүүтэй, 6 хүний гарын үсгийг өөр хүн зурсан болох нь тогтоогдож байна.
Гэвч 41******* сонгогчийн гарын үсгээс зөрчилтэй гэх 30 хүний гарын үсгийг хасахад бие даан нэр дэвшигч Б.******* нь 38******* сонгогч дэмжигчийн дэмжлэгийг авсан байх бөгөөд тэдгээр сонгогч дэмжигчдийн сонгох эрхийг хязгаарласан, Сонгуулийн тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.2.1-д заасныг зөрчсөн шийдвэр гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д “хууль дээдлэх”, *******.1.*******-д “ маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бие даан нэр дэвшигч Б.******* Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгогдох” эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагч аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, *******.1.*******, 1*******6 дугаар зүйлийн1*******6.2.1-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Б.*******г бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХТУЯА