Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2016/0262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т*******ын М*******, 

Нэхэмжлэгч: Т*******ын У*******, 

Нэхэмжлэгч: Ц*******ийн Б*******

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч нарыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, хуучин эрхэлж байсан ажил албан тушаал эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М*******, Т.У*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Пүрэвдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Шадар сайд, Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл м*******ийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 42/123/246 тоот хамтарсан тушаалаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулж, бүтэц орон тоог баталсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд шилжин ажиллаж эхэлсэн.

Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/469 дүгээр тушаалаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс 103-ын ахлах зохицуулагч, ахлах дэслэгч Т.М*******, цагдаагийн ахлах дэслэгч Т.У*******, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Б*******, биднийг Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм. Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаал нь дараах байдлаар бидний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөж байна гэж үзсэний улмаас би өөрсдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулах зорилгоор Хууль зүйн сайд, Төрийн албаны зөвлөл, Эрүүл м*******ийн сайдад гомдол гаргасан боловч бүгд бидний гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзсэн тул шүүхээр эрхээ хамгаалуулахаар хандаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тушаалаар Мэдээлэл, шуурхай төвийн удирдлагын төвд энгийнээр ажиллаж эхэлсэн ба Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаар тушаалаар манай хэлтсийн албан хаагчдыг цагдаагийн бүрэлдэхүүнд орулсан. Мөн Батлан Хамгаалахын сайдын 2008 оны 65 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Офицерийн алба хаах журам-ын 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь хэсэгт алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага хангасан, Зэвсэгт хүчний анги, байгууллагад офицер, ахлагчийн албанд иргэнийг анх ороход мэргэшлийн шалгалт авах журам-ын дагуу шалгалт өгч тэнцсэн 35 хүртэлх насны иргэнийг офицерийн гүйцэтгэх албан тушаалд энгийнээр авч ажиллуулж болно хэмээн заасан байна. Анх Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ажиллаж эхлэх үед 3 энгийнээр ажиллаж эхэлсэн ба ажиллаж эхлэх үедээ Т.М******* 48 настай, офицер болох үедээ 49 настай, Т.У******* ажиллаж эхлэх үедээ 46 настай, офицер болох үедээ 47 настай, Ц.Б******* ажиллаж эхлэх үедээ 46 настай, офицер болох үедээ 47 настай байсан. Үүнээс үзэхэд Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарыг 45 нас хэтэрсэн ажилтнуудыг цагдаагийн бүрэлдэхүүнд оруулсан шийдвэр гаргасан нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Офицерийн алба хаах журмыг зөрчсөн болох нь харагдаж байна.

2. Анх Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулахад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 453 дугаар тушаалаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дүрэм батлагдсан. Уг дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт ...Төвийн дэргэд Эрүүл м*******ийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн байнгын бус үйл ажиллагаатай зөвлөлдөх хороо байгуулна. Зөвлөлдөх хороо нь төвийн ажлын тайланг хагас, бүтэн жилээр шаардлагатай гэж үзвэл хугацаа харгалзахгүйгээр сонсон, шийдвэр гаргаж үнэлэлт дүгнэлт өгнө... гэж заасан боловч тухайн үедээ ч одоо ч энэ зөвлөлдөх хороо байгуулагдаагүй. Мөн төвийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт ...энэ төвд ажиллаж буй Эмнэлгийн мэргэжлийн алба хаагчдыг Эрүүл м*******ийн яамны холбогдох албан тушаалтантай зөвшилцөн төвийн дарга томилж, чөлөөлнө... гэж заасан боловч биднийг цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулахдаа болон чөлөөлөхдөө энэхүү зөвшилцөх үүргээ биелүүлээгүй бие даан шийдвэр гаргасан нь ажилтнуудын нийгмийн асуудал, ирээдүйд үүсч бий болох эрсдлийг огт тооцоолоогүй хууль бус шийдвэр болжээ. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд ...Цэргийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан иргэний нийтлэг эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг биелүүлнэ... гэж заасан байдаг ба Цагдаагийн ерөнхий газрын ажлаас чөлөөлөх шийдвэрийн улмаас бид Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх болон тэтгэвэр, тэтгэмж авах эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрээд байна.

3. Офицерийн алба хаах журмын 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт Офицерийн алба хаах иргэнтэй энэхүү журмыг үндэслэн офицерийн алба хаах гэрээ байгуулна гэж заасан боловч бидэнтэй ийм гэрээ хийгээгүй. Уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар уг гэрэ******* ...алба хаах ерөнхий хугацаа, тухайн албан тушаалд ажиллах хугацаа ... зэргийг тусгах зохицуулалттай бөгөөд хэрвээ энэхүү гэрээг байгуулсан бол бид ямар хугацаанд алба хаах ёстой болон ямар эрсдлүүд үүсч болохыг эрт мэдэх боломжтой байсан гэж үзэж байна.

4. Дээр дурдсанчлан Цэргийн алба хаах насны дээд хязгаарыг хэтэрсэн ажилтнуудыг офицер болгосон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл учраас энэхүү хууль бус үйлдлийн үндсэн дээр гарсан шийдвэр болох биднийг ажлаас чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаал нь хууль бус юм. Учир нь нэгэнт нас хэтэрсэн ажилтнуудыг цэргийн албан хаагчаар авсан бол тэдний Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, тэтгэвэр тэтгэмж авах эрхээ эдлэх боломжийг хангаж, тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх хүртэлх хугацаагаар ажиллуулах бүрэн боломжтой байсан боловч бидний хуулиар олгогдсон эрхийг үл хүндэтгэж ийнхүү хууль бус шийдвэр гаргасан гэж бид үзэж байна.

Ийнхүү цагдаагийн бүрэлдэхүүнд орж ажилласны улмаас бидний хувьд дараах хүндрэлүүд үүсч бидний үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, тэтгэвэр, тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Үүнд: 1. Бид цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн хэмээн ажлаас халагдаж байгаа боловч цагдаагийн бүрэлдэхүүнд ороод 3 жил л ажилласан болохоор ажилласан жил хүрэхгүйгээс хувь тэнцүүлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох боломжгүй. Мөн улсдаа нийтдээ тус бүр 26 жил ажилласан боловч 55 нас хүрээгүй учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдалд хүрлээ.

Мөн ийнхүү цагдаагийн бүрэлдэхүүнд орж, төрийн тусгай албан хаагчаар ажилласнаараа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгогдох 18-36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж мөн Эрүүл м*******ийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар 24 сарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх аль аль нь үүсэхгүй байдалд хүрээд байна.

Бид******* тохиолдсон энэхүү нөхцөл байдал нь Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулж, бүтэц, орон тоог батлах үед ирээдүйд үүсэн бий болох эрсдэл, ажилтнуудын нийгмийн асуудлыг нарийн судлалгүйгээр шийдвэр гаргаж асуудлыг шийдвэрлэж байсантай холбоотой гэж үзэж байна. Энэхүү захиргааны хууль бус ажиллагааны улмаас хохирсон ажилтнууд зөвхөн бид 3-аар хязгаарлагдахгүй бөгөөд тус төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчдаас 45-аас дээш настай мөн л тэтгэвэрт гарах эрх үүсээгүй байх үедээ ажилгүй болоход бэлэн байгаа нэр бүхий ажилтнууд хэзээ ажлаас чөлөөлөгдөх бол гэсэн айдастайгаар ажлаа хийж байна.

Иймд улсад нийт 26 жил, үүнээс 23 жил нь эрүүл м*******ийн салбарт, 3 жил нь Төрийн тусгай албанд ажилласан төрийн жинхэнэ албан хаагч, их эмч, ахлах дэслэгч бид 3-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсч байна. Тодруулбал, биднийг цэргийн албан хаагч болгосон захиргааны үйл ажиллагаа буюу шийдвэр хууль бус болохыг тогтоож, уг хууль бус шийдвэрийн үндсэн дээр гарсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/469 дүгээр тушаалыг хүчингүй болгож, биднийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан бидний хууль ёсны ашиг сонирхол, Үндсэн хуульд тусгагдсан хөдөлмөрлөх эрх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах эрхээ эдлэх нөхцлөөр хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч миний бие болон Т.М*******, Ц.Б******* нарын хувьд 2010 онд Мэдээлэл шуурхай удирдлагын төв анх байгуулагдахад Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс томилогдон ирж ажилласан. 2012 онд цагдаагийн бие бүрэлдэхүүнд орж цагдаагийн цол авсан бөгөөд 2012 оноос 2015 оныг хүртэл 3 жил ажиллаж байгаад цагдаагийн байгууллагын насны дээд хязгаар хүрсэн тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байгаа.

Бид ажлаа хийж явахад ажлаас үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзээд биднийг эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэв.

 

 

Нэхэмжлэгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Биднийг Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс ирсэн учраас авсан гэж тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуульд шинэ байгууллага бүтцийн өөрчлөлтөөр албан хаагчид орон тоо, цалинтайгаа шилжин очиж байгаа тохиолдолд хариуцагч байгууллага авахаас өөр арга байгаагүй байх. Авахдаа албан хаагчдын насыг харгалзахгүй авсан, үүнийгээ ч мэдэж байсан.

Бидний ажлыг гүйцэтгэх боломжтой албан хаагчид Цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүнд байгаагүй, өөрсдөө ч тэгж хэлж байсан. Бидний статус өөрчлөгдчихөөр тэтгэвэр, тэтгэмжийн асуудал яах вэ? гэхэд энэ том бүтцээр очиж байгаа учраас та бүхнийг харж үзнэ, санаа зоволтгүй гэж ажилд томилоод гаргаж байсан.

Бид ажлаа хийж явсан болохоос биш дээгүүр юу болж байгааг мэдээгүй. Энэ том байгууллага нас нь хэтэрсэн хүмүүсийг мэдээд авсан, авсан шиг ээ цаашдынх нь тэтгэвэрт гарах хугацааны 2, 3 жилийг дуусгаад өгвөл бид ингэж явахгүй, бидний эрх зөрчигдөхгүй гэж үзэж байна. Үүнийг шүүх харж үзнэ үү гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаал нь эрх зүйн үндэслэлгүйгээр гарсан байгаа тул илтэд хууль бус тушаал байна гэж үзээд уг тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү гэж хүсч байгаа.

Энэ тушаал гарах үндэслэл нь нэгэнт цагдаагийн байгууллагын насны дээд хязгаарт хүрсэн хүмүүсийг цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулчихаад эргүүлээд нас хэтэрсэн гэж ажлаас халах гээд байгаа учраас илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх нь зохимжтой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 3 иргэн маань Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ажиллаж эхлэхдээ энгийн албан хаагчаар ажиллаж эхэлсэн. Шилжүүлэх үед дээрх 3 том яамны зөвшилцлөөр шинээр байгуулагдаж байгаа, маш сайхан байгууллага болно гэсэн итгэлтэйгээр шилжин ирсэн байдаг. Тухайн үед асуудал тавихад 3 том яам нийлж байгуулж байгаа учраас та бүхний эрх ашгийг хөндөхгүй байх гэдэг хариуг өгч байсан байдаг. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулахдаа баталсан дүрэм байгаа. Уг дүрэмд Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс ирсэн буюу эрүүл м*******ийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, халахдаа Эрүүл м*******ийн яамтай зөвшилцөнө, зөвлөлдөх хороог байгуулна гэдгийг дүрэмдээ тусгаж өгсөн байдаг. Энэ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч эдгээр хүмүүсийг цагдаагийн бие бүрэлдэхүүн оруулахдаа ч зөвшилцөөгүй. Нэхэмжлэгч нарыг ажлаас халахдаа тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг яах вэ? гэсэн албан бичгийг явуулж байсан болохоос ажлаас чөлөөлөх үү гэдэг дээр зөвлөлдсөн асуудал байдаггүй.

Эдгээр хүмүүсийн тэтгэврийн асуудал, эрх ашиг хөндөгдөх гээд байна гэдгийг хариуцагч байгууллага мэдэж байсан. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн даргаас Эрүүл м*******ийн яам, Хууль зүйн яаманд эдгээр хүмүүсийн асуудлыг яах вэ? гэсэн албан бичгийг явуулахад хариу нь нааштайгаар ирээгүй байгаа. Нэхэмжлэгч нарын Үндсэн хуулиар олгогдсон эрх ашиг зөрчигдөх гээд байна гэдгийг хариуцагч байгууллага мэдэж байсан атал Эрүүл м*******ийн яамтай тушаалаа гаргах болон цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулахдаа ч зөвлөлдөхгүйгээр тушаал гаргасан. Мөн цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулахдаа Хууль зүйн сайдын А/22 дугаар тушаалаар Монгол улсын иргэний цэргийн үүргийг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу 45 насанд хүрсэн хүнийг ажлаас халах ёстой юм бол 47, 49 настай, нас нь хэтэрсэн хүмүүсийг цэргийн бие бүрэлдэхүүнд оруулсан нь хууль бус ажиллагаа юм. Иймд эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалж, хуучин ажиллаж байсан албан тушаал эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл м*******ийн сайд нарын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 42/123/246 дугаар хамтарсан тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төв, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зарим нэгж, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн зохицуулагч, оператор, инженерийн байдлыг нэгтгэж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулсан.

Мөн тушаалын 2 дахь заалтаар Мэдээлэл шуурхай удирдлагын төв-ийн бүтэц, орон тоог нэгдүгээр, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс шилжин ажиллах алба хаагчдын орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсан бөгөөд хавсралтад зааснаар Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах зохицуулагчийн цалингийн зэрэглэл ТТ-12, цолны зэрэглэл цагдаагийн дэд хурандаа байхаар тогтоосон.

Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн захирлын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 172 дугаар тушаалаар зохицуулагч Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарын нэр бүхий 25 хүнийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Мэдээлэл шуурхай удирдлагын төвд шилжүүлсэн байна. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын мэдэлд ирсэн гэж ойлгож болно.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тушаалаар Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарыг Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ахлах зохицуулагчаар томилсон бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл м*******ийн сайд нарын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 42/123/246 дугаар хамтарсан тушаалд зааснаар дээрх албан тушаалын орон тоог цагдаагийн дэд хурандаа цолны зэрэглэлтэй буюу цагдаагийн албан хаагч байхаар баталсан тул мөн газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаар тушаалаар тус төвийн Шуурхай удирдлагын хэлтэс 103-ын ажилтан Т.У*******, Ц.Б*******, Т.М******* нарыг цагдаагийн бүрэлдэхүүнд оруулж, цагдаагийн дэслэгч цол олгосон.

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 3 дахь заалтад цэргийн албан хаагч дунд офицерийн албыг 45 нас хүртэл, эмэгтэй алба хаагч цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл алба хаахаар заасан.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно гэж зохицуулсан.

Цагдаагийн ерөнхий газраас 2015 онд Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчдын судалгааг гаргаж, Хууль зүйн яаманд хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/05, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/41 дүгээр тушаалуудаар тус тус Т.У*******, Ц.Б*******, Т.М******* нарын алба хаах хугацааг сунгаагүй байна. Ингээд ажиллаж байх хугацаанд буюу 2015 онд эдгээр хүмүүс маань 50 насанд хүрсэн.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл м*******ийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" гэж заасан.

Нэхэмжлэгч нар Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн ахлах зохицуулагчийн ажлаас 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг хадгалуулсан.

Т.М******* нарын нэхэмжлэлд дурдсан Батлан хамгаалах яамны сайдын 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тушаалаар батлагдсан "Офицерын алба хаах журам" нь цагдаагийн алба хаагчийн алба хаах харилцааг зохицуулаагүй, Монгол Улсын зэвсэгт хүчний анги, байгууллагад хамааралтай журам бөгөөд дүрэм журмыг дагаж мөрдөхийг Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт даалгасан.

Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрэ******* хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, цагдаагийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, цагдаагийн цол олгох эрх хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд, Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж буюу Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга нь зөвхөн цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх эрх хэмжээг эдэлдэг.

Хууль зүйн сайдын А/22 дугаар тушаалд цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ Монгол улсын Иргэний цэргийн үүргийг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасан байгаа. Цагдаагийн ерөнхий газар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг, Хууль зүйн яамны харьяа тохируулагч агентлаг. Тэгэхээр Хууль зүйн яамнаас гаргасан тушаал шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газар буюу агентлаг биелүүлж ажиллах ёстой.

Алба хаах хуульд насны дээд хязгаарыг нэхэмжлэгч нар хэтрээд явсан учраас ажлаас чөлөөлөхөөс өөр арга байгаагүй. Дунд нь эдгээр иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал хаягдаж байгааг бид мэдээгүй биш мэдэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх ямар гарц боломж юу байна гэж Хууль зүйн яам болон Нийслэлийн яаралтай тусламжийн төвд санал хүргүүлж байсан явдал байгаа. Гэвч холбогдох албан тушаалтнуудаас нааштай хариуг өгөөгүй. Байгууллагын хувьд хуульд заасан алба хаах насны хязгаар хэтэрсэн учраас эдгээр иргэдийг ажлаас чөлөөлчихөөд байгаа.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д зааснаар Т.У*******, Ц.Б*******, Т.М******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нар нь Нэхэмжлэгч болох биднийг Цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулсан захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нэхэмжлэгч нарыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх гэж тодруулсан болно.[1]

Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл м*******ийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 42/123/246 дугаар[2] Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн талаар авах арга хэмжээний тухай хамтарсан тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулж, холбогдох байгууллагуудаас шилжин ажиллах албан хаагчид болон орон тоо, төсөв хөрөнгийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байх ба дээрх тушаалын 1 дүгээр хавсралтад Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс/103/-ийн зохицуулагчийн албан тушаалын цалингийн шатлал нь ТТ-12, цолны зэрэг нь дэд хурандаа байхаар зохицуулжээ.[3]

Улмаар нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн захирлын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаар тушаалаар[4] нэхэмжлэгч Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарын хамтын нийт 7 хүнийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн зохицуулагчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаар тушаалаар Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарт Цагдаагийн дэслэгч цол олгон ажиллуулж байгаад мөн даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нарыг албан тушаалаас чөлөөлж, цагдаагийн цолыг хадгалуулсан байна.

 

Нэхэмжлэгч нар болон тэдний өмгөөлөгчөөс Нэхэмжлэгч нарыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн зохицуулагчийн албан тушаалд томилохдоо Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нар нь Цагдаагийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн байсныг мэдэж байсан, гурван сайдын хамтарсан тушаалын дагуу албан тушаалаараа шилжиж очсон байхад цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулж тухайн албан тушаалд томилсон атлаа, ажлаас чөлөөлөхдөө цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэлээр, ажилгүй, тэтгэвэргүй чөлөөлж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад цэргийн албан хаагч дунд офицерийн албыг 45 нас хүртэл, эмэгтэй албан хаагч цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл алба хаахаар заасан, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/05, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/41 дүгээр тушаалуудаар нэхэмжлэгч нарын алба хаах хугацааг сунгаагүй, мөн төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж тус тус маргажээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргаас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалаар Цагдаагийн ахлах дэслэгч Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарыг Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн ахлах зохицуулагчийн ажлаас мөн сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Цагдаагийн ахлах дэслэгч цолыг хадгалуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь:

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл м*******ийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр  төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон  хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж заасан ба нэхэмжлэгч Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нар нь тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ[5] гаргаж байсан байх бөгөөд уг хүсэлтийг төрийн алба хаах хугацааг сунгах эрх бүхий албан тушаалтанд уламжлаагүй, төрийн байгууллагууд хоорондоо зөвшилцөөгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл хааж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь 50 нас хүрсэн байсан тул хүсэлтийг Хууль зүйн сайдад уламжлах эрх зүйн үндэслэл байгаагүй. Санал хүргүүлээгүй. Яагаад гэвэл Хууль зүйн сайдын А/22 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэг болгосон байгаа. ... Харин асуудлыг шийдвэрлэх талаар Хууль зүйн яам болон Нийслэлийн яаралтай тусламжийн төвд санал хүргүүлж байсан явдал байгаа. Гэвч холбогдох албан тушаалтнуудаас нааштай хариуг өгөөгүй... гэсэн тайлбараар[6], нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс ирсэн буюу эрүүл м*******ийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, халахдаа Эрүүл м*******ийн яамтай зөвшилцөнө, зөвлөлдөх хороог байгуулна гэдийг дүрэмдээ тусгаж өгсөн байдаг. Энэ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч эдгээр хүмүүсийг цагдаагийн бие бүрэлдэхүүн оруулахдаа ч зөвшилцөөгүй. Нэхэмжлэгч нарыг ажлаас халахдаа тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг яах вэ? гэсэн албан бичгийг явуулж байсан болохоос ажлаас чөлөөлөх үү гэдэг дээр зөвлөлдсөн асуудал байдаггүй... гэсэн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.М******* нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс/103/-ийн зохицуулагчийн албан тушаалд томилогдохдоо 47 настай, Т.У*******, Ц.Б******* нар нь 45 настай байсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 72[7] дугаар тушаалаар Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарыг цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулж Цагдаагийн дэслэгч цолыг тус тус олгох үед Т.М*******г 49 настай, Т.У*******, Ц.Б******* нар 47 настай, ажлаас чөлөөлөх үед харгалзан 52, 50 настай байсан буюу анх тухайн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах үед дээрх насны хязгаарт хүрсэн байсан, мөн Цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулж цагдаагийн цол олгох үед дээрх насны хязгаарыг хэтэрсэн байжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, тухайн албан тушаалд тавигдах шаардлага, алба хаагчийн нас тодорхой байхад төрийн байгууллагууд хоорондоо зөвшилцөлгүйгээр Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс/103/-ийн зохицуулагчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан атлаа цаг хугацааны эрхээр тасралтгүй тоологдох хүний биологийн насаар хязгаарлаж албан тушаалаас чөлөөлсөн байх тул хариуцагчийн ...Хууль зүйн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасан... гэсэн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2.6-д төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах, 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж заасан ба нэхэмжлэгч Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарын эрхэлж байсан албан тушаал төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад хамаарах нөхцөл байдал үүсээгүй байх бөгөөд төрийн байгууллагын харъяалал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол улсын сайдын тушаалын үндсэн дээр шилжин ажилласан байхад цагдаагийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь шударга ёс, тэгш байдлын зарчимд байна.

Мөн Т.М*******, Ц.Б******* нар нь Хууль зүйн сайдын 2015 оны Б/41[8] дүгээр тушаалтай танилцаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, цэргийн тэтгэвэр тогтоолгох болзол хангаагүй тул үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа, Т.У******* нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй тул хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтээ Цагдаагийн ерөнхий газрын даргад гаргасан байхад дээрх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газраас Шадар сайд, Хууль зүйн сайд, Эрүүл м*******ийн сайдад хүргүүлж зөвшилцөөгүйгээс хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг хангах боломжийг алдагдуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 болон 8 дугаар зүйлд төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалуудыг дурьдан заасан байх ба ийнхүү цагдаагийн албан хаагчийн албан тушаалын ангилал, цалингийн зэрэглэлээс хамааран цол олгогдох нөхцөлийг Цагдаагийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл болон Цагдаагийн албан тушаалын цол олгох журмаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нар нь цагдаагийн байгууллагын харъяанд шилжиж хуулийн дээрх шаардлагаар цагдаагийн албан тушаалын цол олгогдсон байх боловч нэхэмжлэгч нарын гүйцэтгэж байсан албан тушаал нь /үр дүнгийн гэрэ******* заасан чиг үүрэг/ Цагдаагийн албаны тухай хуулийн 9, 10, 11, 12 дугаар зүйлд заасан цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргүүдийн алиныг нь ч хэрэгжүүлдэггүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн зохицуулагчийн хариуцах ажил[9]-аар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарын ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 01-ээс 2016 оны 04 дүгээр сарын 08-ныг хүртэлх ажлын 131 өдрийн цалин хөлсийг Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгч нарын 2015 оны 07, 08, 09 дүгээр сарын дундаж цалин хөлс /цолны, зэргийн, онцгой байдлын нэмэгдэл болон урамшуулал, үр дүнгийн шагналыг оруулж тооцсон/-нөөс бодсон болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарын ажлаас чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, хуучин эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг баримтлан Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарыг ажлаас чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Т.М*******, Т.У*******, Ц.Б******* нарыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс/103/-ийн ахлах зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8 363 714 /Найман сая гурван зуун жаран гурван мянга долоон зуун арван дөрвөн/, Т.У*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8 073 460 /Найман сая далан гурван мянга дөрвөн зуун жар/, Ц.Б*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 864 064 /Долоон сая найман зуун жаран дөрвөн мянга жаран дөрвөн/ төгрөгнөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл м*******ийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.М*******д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ