Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2016/0177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х******* овогт А*******ын Т******* /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага:

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, түүнээс холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгуулах гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А*******, Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарант*******, Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т******* 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2003 оноос хойш тасралтгүй 12 жил ажилласан ба нийгмийн даатгалын хэлтсийн нярав, архивын эрхлэгч, эрүүл мэндийн даатгалын байцаагч, тэтгэврийн байцаагч, орлого шимтгэлийн байцаагч, хяналт шалгалтын байцаагчийн ажлуудыг хийж байсан.

2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс тус хэлтсийн Үйлчилгээний албаны даргаар томилогдон ажиллаж байтал 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэлтсийн даргын Б/60 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, сайн дурын даатгалын байцаагчаар томилсон.

Байгууллагын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Н.Э******* нь даргын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн үеэсээ хуучин ажиллаж байсан ажилчдыг хавчин гадуурхаж, шинээр өөрийн танил тал, ах дүү, хамаатан садан, найз нөхрийн хүмүүсийг ажилд авч орон тоо хэтрүүлэн үндсэн ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж эхлэсэн ба ажилчид ажлаас халагдахгүйн тулд даргад илт тал засах, ил далд хов жив зөөж, даргын ойр дотны хүмүүст таалагдах гэж өрсөлдөх байдлаар хамт олны дунд таарамжгүй байдал хагарал үүсгэж эв нэгдэлгүй болсон.

Ийнхүү Э******* даргад долгинох бялдуучлахгүйгээр ажилладаг хэсэг ажилчид байсны нэг нь би бөгөөд миний шударга шулуун байдал Э******* даргад таалагдаагүй ба төрийн байгууллагыг хувийн аж ахуйн нэгж шиг удирдаж байгаад нь би илт дургуйцлээ илэрхийлдэг байснаас бидний дунд таарамжгүй харьцаа үүссэн юм. Дээрх шалтгааны улмаас надаас илт өө хайсаар байгаад миний албаны даргын ажлыг өөрчилж, сайн дурын байцаагчаар сольж ажиллуулахаар тушаал гаргасан. Ийнхүү шийдвэрлэсэнд би дургүйцэж түүний ажилдаа хандаж буй арга барилын талаар маргасан боловч урд авч байсан цалин өөрчлөгдөөгүй байсан тул тухай ажлын байрыг зөвшөөрсөн.

Миний бие 2014 оны 12 дугаар сарын сүүлээс биеийн эрүүл мэндийн байдал тааруу байснаас удаан хугацаагаар эмчилгээтэй, акттай байсан ба актын дагуу листний мөнгийг хуулийн дагуу авч байсан ба ажлыг байрыг өөрчилж тушаал гаргаснаас 5 хоногийн дараа Э******* дарга намайг дуудаж уулзаад ...чамайг ажиллуулахгүй, чамтай хамтарч ажиллаж чадахгүй, чи өөр дүүрэг рүү шилж, нэг бол чамд ашигтайгаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгье гэж тулгасан. Энэ шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлэхэд ...ямарч байсан чамайг ажиллуулахгүй хална гэсэн. Ингэж ажлын байрны дарамт үүсгэж өөрийн хууль бус шаардлага үйлдлээ хэрэгжүүлж намайг 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа орохоор очтол даргын хадам аав нь барж ажил явдалтай байсан тул тухайн өдрүүдэд буюу 2015 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд өөрөө ажилдаа ирээгүй учир уулзаж чадаагүй. Ингээд би 1 дэх өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа орохоор очтол ...ажилд авахгүй тушаалыг чинь гаргахаар болсон маргааш ирж аваарай гээд гаргасан. Ингээд намайг хууль бусаар хувийн хонзон, таарамжгүй харьцааны улмаас үндэслэлгүйгээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах тушаал гаргасан.

Уг тушаалын үндэслэлийг заахдаа: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийнл 26.1.3, Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.4.7 дахь заалт, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.5 дахь заалт, Хэлтсийн дотоод журмын 4.10.5 дахь заалтуудыг үндэслэн халахдаа ...А.Т******* ажлаа хангалтгүй биелүүлсэн, Нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасласан тул 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас халсугай гэжээ.

Дээрх заалтуудад заасан үндэслэлд дурдсан шиг би удаа дараа буюу 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буруутай үйлдэл гаргаагүй, мөн удаа дараа сахилгын шийтгэл авч байгаагүй, намайг ажилд өөрчлөн томилсон 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хэлтсийн даргын Б/60 тоот тушаал гаргаснаас хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа нэг ч өдөр хийгээгүй, мөн ажлаагүй болохоор би ямар нэг сахилгын шийтгэл хүлээхээр зөрчил гаргаагүй буюу ийнхүү сахилгын зөрчил гаргасан байх үндэслэлгүй юм.

Мөн ажлаас халсан тушаалд үндэслэл болгосон Нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.7 дахь заалт, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.5 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл барьж ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд намайг дээрх заалт үндэслэлээр албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан атлаа дахин энэ үндэслэлээр ажлаас халж байгаа нь нэг зөрчилд 2 удаа шийтгэл ногдуулах гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Түүнчлэн байгууллагын дотоод журмын 4.10.5 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 1 өдрөөс дээш өдрөөр тасалсан гэж үзэж байгаа нь хууль бусаар хувийн сэдлээр намайг ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байгаагаа Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргахад Төрийн албаны зөвлөл миний гомдлыг хянаад ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа тул шүүхээр үнэн зөвийг тогтоохоор нэхэмжлэл гаргаж байна.

1. А*******а овогтой Т******* намайг ажлаас халсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хууль зөрчин үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож өгнө үү.

2. Би ТЗ-6-4 ангиллаар ангиллаар 561.353 /таван зуун жаран нэгэн мянга гурван зуун тавин гурав/ төгрөгний үндсэн цалинтай, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувь, удаан жилийн нэмэгдэл 15 хувиар тооцон цалинжуулсан тушаалыг үндэслэн үндэслэлгүй халагдсанаас хойш ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 3 сар 9 хоногийн цалинг тооцон гаргуулж өгнө үү.

3. Дээрх ажилгүй байсан, үндэслэлгүй халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.

4. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, нотлох баримтыг үнэлж, тус хэлтсийн дарга Н.Э******* нь алдаатай гаргасан шийдвэрээр хувийн таарамжгүй харьцааны улмаас алжаас намайг үндэслэлгүй халсан тул 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг үүрэгт ажилд буцаан томилуулж, Төрийн албан хаагч миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би эрүүл мэндийн шалтгаанаас болоод 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажил огт хийгээгүй. Э******* дарга хэд хэдэн удаа дуудаж уулзахдаа ажлаас чөлөөлөх болсон гэдгээ мэдэгдсэн. Би ажлаас чөлөөлсөн, тушаалаа авах юм байна гэж ойлгосон. Актын хугацаа дуусаад 20-нд очиж уулзахад тушаал арай гараагүй, маргааш гаргана гэсэн. 12 сард албан тушаал буулгаад дараа нь халж байгаад нь би гомдолтой байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Т******* тухайн байгууллагад тасралтгүй 12 жил ажилласан. Түүнээс хойш сайн ажиллаа гэж тооцож үйлчилгээний албаны даргаар томилсон нь удаа дараагийн зөрчил гаргасан гэдэг тайлбартай нийцэхгүй. Мөн хариуцагчийн гаргаж байгаа тайлбарт 5 дугаар сард шалгалт ороход тодорхой зөрчлүүд илэрсэн. Гэхдээ энэ нь А.Т*******тай холбоотой эсэх нь тогтоогдоогүй. Мөн 07 дугаар сард дахин шалгалт орсон. Энэ үед иргэн А.Т******* нь шалгалтын комисст байсан. Дахин 11 сард шалгалт ороход хэдэн зөрчил илэрсэн. Гэтэл Нгийн гаргасан алдаан дээр А.Т*******г буруутгах үндэслэлгүй юм. Арга хэмжээ аваагүй ч гэсэн өөрт нь амаар захирамжлан ойлгуулахдаа арга хэмжээ авлаа гэж ойлгуулсан. Иргэн А.Т******* нь хууль зүйн мэдлэг байхгүй улмаас гомдол гаргах хугацаа болон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдаг. Тухайн зөрчил дээд шатны албан тушаалтнуудад таалагдаагүй. Энэ хүнийг ажлаас хал гэдэг шийдвэр гарч Мэндбаяр гэх хүн ирж байгууллагын хуралд оролцсон. Энэ үед А.Т*******г халах тухай яригдаж шийдвэр гаргасан байдаг. 2014 оны 12 дугаар сарын 17-нд энэ шийдвэрийг үндэслээд ажлаас халах нь зүйтэй гэвч А.Т******* өөрийн биеэр байхгүй байна гэж үзээд тушаал гарахыг хойшлуулсан гэдэг. Энэ хугацаанд А.Т******* даргатайгаа таарамжгүй харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нотлох баримтад А.Т*******г хувийн сэдэлтэй халсан байж магадгүй гэх материалууд байдаг. Ийм учраас А.Т*******гаас халсан нь хувийн сэдэл нөлөөлсөн мөн үндэслэлгүй тушаал гарсан. Байгууллагын хурал дээр гэрчийг А.Т*******гаар тамга д*******сан биз дээ гэх мэтийн шууд хөтөлж, дарамтын шинжтэй асуултууд байсан гэх зүйл харагдаг. Аын хэлсэн тайлбар өөр нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Ц гэх хүний акт нь 10 дугаар сарын 15-ны өдөр дарагдсан. Гэтэл А.Т******* 10 дугаар сарын 08-ны өдөр суусан болох нь тогтоогдсон. 1 дүгээр сарын 14-ны өдөр Э гэх хүний акт дээр дарсан гэдэг. Энэ үед А.Т******* өөрөө акттай байсан байдаг. Ажлаас халсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг цалингийн сүлжээгээр бодож нөхөн гаргаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл нь зөрчилтэй холбоогүй, харин 26 зүйл нь зөрчилтэй холбоотой учраас сахилгын шийтгэл нэртэй зөрчил гаргасан тохиолдолд хэрэглэдэг хуулийн заалт. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхгүй байгааг хэлдэг. Харин ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхгүй бол төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэглэдэг. Тэгэхээр 25 дугаар зүйлийг хэрэглэхийн тулд тухайн тохиолдол бүрийг нэг бүрчлэн судалж тогтоох ёстой. Хууль зөрчсөн үйлдэл гаргаж болно. Энэ тохиолдолд 25.1.2-т заасан тохиолдлыг заавал шаардаж байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн буруутайг нь шүүхийн таслан шийдэх тогтоолоор тогтоогдож тэр нь хүчин төгөлдөр болсон байх ёстой. Үүнд 25.1-ийг хэрэглэх үндэслэл байхгүй байна. Хариуцагч аль аль асуултад хариулж чадахгүй байна. 26 дугаар зүйлд заавал зөрчил гаргахыг шаардаж байдаг. зөрчсөн гэдгийг тогтоохын тулд 1995 оны 97 дугаар тогтоолоор тогтоож зөрчил гаргаж байгаа талаар гарын үсэг зуруулж, гомдол гаргах эрхийг хангах ёстой байдаг. Ийм учраас үндэслэлгүй захиргааны актуудыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагч талаас 1 жилийн хугацаа гэдгийг хасаж энэрэнгүй хандаж байна гэсэн. Энэ 2 өөр зохицуулалт. 17 дугаар зүйлд 1 жилийн дараа төрийн албаны шалгалт өгөөд төрийн албанд эргэн ордог. Харин 25 дугаар зүйл нь төрийн албанд хэзээ ч ажиллахгүйгээр журамлагдсан байгаа. Энэ зүйлүүдтэй харьцуулахад 26.1.3-т заасан нь харьцангуй бага хугацаа. Энэ нь бас үндэслэлгүй хариулт байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарант******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... А.Т*******гийн нэхэмжлэлийн агуулга нь өөрийн үндсэн ажил болох үйлчилгээний албаны даргын үүрэгт ажлыг эрхлээгүй, харин шинээр томилогдсон дарга Н.Э*******ийг мөрдөн мөшгих, ямар ажилтан даргад долигнож байна, хэнийг ажилд шинээр авч байна, ямар хагарал үүсгэж байна, хамт олныг яаж хагалан бутаргаж байна гэдгийг тагнах үндсэн үүрэгтэй мэт ойлгогдож байх ба Э******* даргын удирдах арга барил А.Т*******гийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хийх боломжгүй болтол ямар хор уршиг учруулсан, хоорондоо ямар хувийн өс хонзонтой байсан зэрэг нь ямар ч нотлох баримтгүйгээр бичигджээ.

А.Т******* нь нэхэмжлэлдээ ...тус хэлтсийн Үйлчилгээний албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, сайн дурын даатгалын байцаагчаар томилсон 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/60 тоот тушаалыг хүлээн зөвшөөрч ... урд авч байсан цалин өөрчлөгдөөгүй байсан тул тухайн ажлын байрыг зөвшөөрсөн гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна.

Мөн түүнчлэн уг тушаал гарснаас хойш А.Т******* нь биеийн эрүүл мэндийн байдал муудсан гэсэн үндэслэлээр сайн дурын даатгалын байцаагчийн үүрэгт ажлыг гурван сар хийгээгүй байж, Н.Э******* дарга нь хувийн хонзон, таарамжгүй харьцааны улмаас намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн гэсэн нь үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна.

Хэлтсийн дарга Н.Э*******ийн ажилчдыг хавчин гадуурхдаг, өөрийн танил тал, ах дүү, хамаатан садан, найз, нөхрийн хүмүүсийг ажилд авч орон тоог хэтрүүлсэн, үндсэн ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан, ажилчид даргадаа таалагдах гэж хов жив зөөсөн, хамт олны дунд хагарал үүсгэж эв нэгдэлгүй болгосон. Энэ байдалд А.Т******* нь илт дургүйцлээ илэрхийлсэн, энэ нь эргээд хувийн өс хонзон, ажлын байрын дарамт болж хувирсан гэх зэрэг нэхэмжлэлд дурдсан асуудал нь төрийн албан хаагчийн ёс зүй, удирдлагын арга барилтай холбоотой асуудал байх тул хэрэв ийм нөхцөл байдал үүсч А.Т*******г үүрэгт ажлыг нь хийлгэхгүй байсан бол тус хэлтсийн ёс зүйн хороонд, холбогдох дээд байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн хороонд, Нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд гэх зэрэг шат дамжлагаар тухайн хүний төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь А.Т*******д нээлттэй байжээ.

... А.Т*******гийн албан үүргээ хэрхэн биелүүлж ирсэн, ямар зөрчил, дутагдал гаргасан, энэ нь Төрийн албаны тухай хууль, тогтоомжид заасан хариуцлага тооцох үндэслэл болох эсэх асуудлыг тус хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 87 тоот, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15 тоот хурлын тэмдэглэлүүд, гаргасан шийдвэрүүдээр нотлогдоно.

а. Хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан...

б. Хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан...

Хуралдааны тэмдэглэл зэргийг хавсаргав.

в. Хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаан...

г. Хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаан ...

...А.Т******* нь бусдыг дарамталж, Хийн группийг хоёр удаа хууль бусаар сунгаж, тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон, мөн хууль бус ЭХМК-ийн хоёр актад өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж тамга дарсан зэрэг үйлдэл нь төрийн албанаас халагдах хангалттай үндэслэл болох тул хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна...

А.Т******* нь өвчтэй байсан гэсэн хугацааг тооцоход ажилд орох хугацаа нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дуусчээ. Даргын аав нас барсан, ажилдаа ирээгүй байсан гэсэн шалтгаанаар ажилдаа орохгүй ажил тасалж, хэлтсийн дотоод журам-ын 4 дүгээр зүйлийн 4.10.5 Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа (2 ба түүнээс дээш) албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 1-ээс дээш өдөр тасалсан........ гэснийг зөрчсөн тул ажлаас халах үндэслэл болно.

Мөн түүнчлэн А.Т******* нь Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.4.7 Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн дүрэм зөрчих гэснийг зөрчсөн, 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.3.5 бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардан үүрэг даалгавар өгөхийг хориглох гэснийг зөрчсөн болох нь хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, фэйсбүүкээр байцаагч Я.Баярмаатай холбогдож бичсэн зүйлээс нотлогдож байна гэж үзэж байна.

....А.Т*******г Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сайн дурын даатгалын байцаагчийн үүрэгт ажлаас халсан Хэлтсийн даргын Б/54 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул А.Т*******гийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарант******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б-60 тушаалаар үүрэгт ажилдаа тэнцэхгүй байна. Ажлын алдаа гаргаж байгаа учраас үйлчилгээний албаны даргын албан тушаалаас бууруулан тухайн үед авч буй цалингийн хэмжээг бууруулахгүй өөр албан тушаалд шилжүүлж, орлого шимтгэлийн байцаагчаар томилж байгаа юм. 2 ба түүнээс дээш удаа гэдэг нь энэ өмнөх тушаалын үндэслэлтэй хамаарна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дэх заалтын үндэслэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж байсан. Би хурал эхлэхээс өмнө энэ саналыг гаргах эрхтэй гэж үзсэн. Учир нь хүн чанар зааж энэ хүний төлөө сэтгэл гаргасан. Н******* өмгөөлөгч түүхэндээ анх удаа энэ олон хуралд орсон байхад ийм хүсэлт гаргаж байгааг мэдэхгүй байна гэсэн. Яагаад болохгүй гэж. Би нийгмийн даатгалыг төлөөлж ирж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд энэ хүнийг харж үзээд энэ заалтыг хүчингүй болговол энэ хүн төрийн албанд цаашид ажиллах эрх нээлттэй байна гэж үзсэн. Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.4.7-д заасныг үндэслэн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэж байна. Энэ алдаа гаргасан нь фэйсбүүкээр хүн доромжилдог, мөн байцаагч Баярмаатай харьцдаг асуудал нь илэрсэн.

Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.5-т бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах үүрэг даалгавар өгөхийг хориглох гэсэн заалтыг зөрчсөн. Хэлтсийн дотоод журмын 4.10.5 дах заалт нь 2 ба түүнээс дээш удаа ажил тасалсан бол гэж байгаа. А.Т******* ажлаа тасалсан учир ажлаас халах хангалттай үндэслэл болно. А.Т*******г ажлаас халах үндэслэл нь хангалттай болсон. Шүүх хурал дээр А эмчийн нотлох баримтаас татгалзаж мэдүүлэг өгсөн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Э******* даргыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон цагаас хойш энэ хүнийг хүлээн зөвшөөрөөгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014 оны 11 дүгээр сард шалгахад нийт 15 хуурамч акт илэрсэн. Дараа нь 3 сард Хажидмаа дарга ирээд А эмчийн хуурамч акт гараад байна гэсэн. Ингээд холбогдох хүмүүсийг дуудаад хуралдаан хийхэд А нь А.Т*******гаар д*******сан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч А.Т*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь А*******а овогтой Т******* намайг ажлаас халсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хууль зөрчин үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож өгнө үү.

2. Би ТЗ-6-4 ангиллаар ангиллаар 561.353 /таван зуун жаран нэгэн мянга гурван зуун тавин гурав/ төгрөгний үндсэн цалинтай, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувь, удаан жилийн нэмэгдэл 15 хувиар тооцон цалинжуулсан тушаалыг үндэслэн үндэслэлгүй халагдсанаас хойш ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 3 сар 9 хоногийн цалинг тооцон гаргуулж өгнө үү.

3. Дээрх ажилгүй байсан, үндэслэлгүй халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.

4. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, нотлох баримтыг үнэлж, тус хэлтсийн дарга Н.Э******* нь алдаатай гаргасан шийдвэрээр хувийн таарамжгүй харьцааны улмаас алжаас намайг үндэслэлгүй халсан тул 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг үүрэгт ажилд буцаан томилуулж, Төрийн албан хаагч миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээн тогтоож өгнө үү нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаал/Цаашид маргаан бүхий акт гэх/-ыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах гэж тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч А.Т******* болон түүний өмгөөлөгч нар нь Дээрх Б/35 дугаар тушаалын үндэслэлд дурдсан шиг би удаа дараа буюу 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буруутай үйлдэл гаргаагүй, мөн удаа дараа сахилгын шийтгэл авч байгаагүй, намайг ажилд өөрчлөн томилсон 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хэлтсийн даргын Б/60 тоот тушаал гаргаснаас хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа нэг ч өдөр хийгээгүй, мөн ажлаагүй болохоор би ямар нэг сахилгын шийтгэл хүлээхээр зөрчил гаргаагүй буюу ийнхүү сахилгын зөрчил гаргасан байх үндэслэлгүй юм.

Мөн ажлаас халсан тушаалд үндэслэл болгосон Нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.7 дахь заалт, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.5 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл барьж ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд намайг дээрх заалт үндэслэлээр албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан атлаа дахин энэ үндэслэлээр ажлаас халж байгаа нь нэг зөрчилд 2 удаа шийтгэл ногдуулах гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Түүнчлэн байгууллагын дотоод журмын 4.10.5 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 1 өдрөөс дээш өдрөөр тасалсан гэж үзэж байгаа нь хууль бусаар хувийн сэдлээр намайг ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар[1] тус хэлтсийн хяналтын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөж үйлчилгээний албаны даргаар томилогдон ажиллаж улмаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/60 тушаалаар үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, сайн дурын даатгалын байцаагчаар томилогдсон байх бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 21-ны Б/35 дугаар тушаалаар сайн дурын даатгалын байцаагчийн албан тушаалаас халагдсан байна.

А.Т******* нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст үйлчилгээний албаны даргаар ажиллаж байхдаа байцаагч Ё.Нг гуйж иргэн н.Хийн Хөдөлмөрийн чадварын хувь, хугацаа тогтоосон акт /Цаашид комиссын акт гэх/-ын хугацаа гүйцээгүй байхад сунгуулсан зөрчил гаргаж мөн хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны Б/60 тушаалаар А.Т*******г үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж сайн дурын даатгалын байцаагчаар томилсон[2] байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх тушаалыг хүлээн зөвшөөрч байгаа тул маргаагүйг[3] дурьдах нь зүйтэй.

 

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тушаал[4]-ын тухайд:

А.Т******* нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд албан үүргээ гүйцэтгээгүй, эмнэлэгийн чөлөөтэй байсан нь хэрэгт авагдсан эмнэлэгийн хуудас[5], Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн дааатгалын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 17[6], 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар[7] гэсэн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас маргаж буй А.Т******* нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нэг ч өдөр албан үүргээ гүйцэтгээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан ...удаа дараа/ 2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаа халсан нь үндэслэлгүй гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

Мөн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс /цаашид ЭХМК гэх/-ийн хуралдааныг А.Т******* нь даргалж оролцсон боловч иргэн Ц.Ц, Б.Э нарын комиссын актыг хуурамчаар үйлдэж тамга дарсан гэх зөрчил тогтоогдохгүй байна. Учир нь нэр бүхий 2 иргэний хөдөлмөрийн чадварын хувь, хугацааг тогтоолгохоор комиссын хуралд танилцуулсан эмч Г.А нь 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болсон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуралдаанд ... А.Т*******гаар тамга д*******сан, А.Т*******гийн машинд явахдаа би цүнхнээс нь тамга авч дарсан[8] гэж өөрөөр тайлбарласан байх ба тус шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө А.Т*******гаар тамга д*******аагүй хэмээн мэдүүлсэн, мөн өдрийн ЭХМК-ын хуралдааны тэмдэглэл хадгалагдаж үлдээгүй, Г.А нь дээрх актуудыг хуурамчаар үйлдсэн эсэх нь цагдаагийн байгуулагад шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймээс хариуцагчаас тайлбарлаж буй А.Т******* нь н.Хийн комиссын акттай холбоотой зөрчилд албан тушаал бууруулах шийтгэл хүлээсэн байхдаа буюу өмнө үйлдсэн Ц.Ц, Б.Э нарын комиссын актыг хуурамчаар үйлдсэн зөрчил нь 2014 оны 12 дугаар сард илэрсэн тул албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм-ийг баталжээ. Уг дүрмийн 2.4.7-д Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчих гэсэн ерөнхий зохицуулалт агуулсан байх ба Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2011 оны 273 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын Байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийг баталсан байна. Энэ дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж байгаа эсэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын болон тухайн аймаг/нийслэл/-ийн нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ийн дэргэдэх нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүй эрхэлсэн зөвлөл хяналт тавина, 5 дугаар зүйлийн 5.2-т Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага эрхийнхээ хүрээнд энэ дүрмийг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн дараах сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... А.Т******* нь Фэйсбүүкээр хамт ажилладаг хүмүүсээ дайрч доромжилсон, комиссын актыг хуурамчаар үйлдсэн нь нийгмийн даатгалын байгууллагын ажилтны хувьд байж боломгүй ёс зүйн зөрчил мөн хэмээн тайлбарлаж байх боловч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн фэйсбүүкийн хэмээх зурагнууд[9] нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс үнэлэх боломжгүй байх бөгөөд ёс зүйн зөрчил гэх үйлдлийг нийгмийн даатгалын байгууллагын мэргэжил, ёс зүйн зөвлөлөөс шалгаж тогтоогоогүй байх тул дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн А.Т******* нь иргэн н.Хийн комиссын актын хугацаа гүйцээгүй байхад байцаагч Ё.Нг гуйж тус актын хугацааг сунгуулсан зөрчилдөө Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.5-т бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах үүрэг даалгавар өгөхийг хориглох гэсэн заалтыг зөрчсөн нь ажлаас халах үндэслэл болсон... гэж тайлбарлаж буй нь мөн үндэслэлгүй байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.1.3-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.10.5-д ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 1-ээс дээш өдөр тасалсан.... ажилтныг төрийн албанаас хална гэж тус тус заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч А.Т******* нь эмнэлэгийн хуудасны хугацаа дууссаны дараа буюу 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа орох ёстой байхад ажилдаа ирсэн боловч албан үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд албан үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн ...2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээр ирэхэд Н.Э******* дарга байхгүй байсан. ...2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирэхэд бас байхгүй байсан[10]... гэх тайлбар, ...16, 17-нд ажил тасалсан, 20-нд ажил тасалсан тэгээд 20-нд ажилаа мөн тасалсан, энэ нь хөдөлмөрийн дотоод журмын 4.10.5-д заасантай нийцэж байгаа... гэсэн хариуцагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэл[11], гэрч Н.Э*******ийн ... 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр миний бие ажил дээрээ байсан. Миний хадам 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нас бараад ажил явдал нь 4 дүгээр сарын 08-ний өдөр болсон... гэх мэдүүлэг[12] гэсэн нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Ажлыг нь хийлгэхгүй хэмээн амаар захирамжилж байсан учраас албан үүргээ гүйцэтгээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.10.5-д сахилгын зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг тодорхой заасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн албан хаагч нь ... төрийн байгууллын соёл, дэг журмыг сахих... үүрэгтэй байхад албан үүргээ бодитоор биелүүлээгүй нь бие даасан хариуцлага хүлээхүйц зөрчил мөн байна.

 

Дээрхээс дүгнэн үзвэл хариуцагчаас маргаан бүхий Б/35 дуаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.4.7, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.5 дахь заалтуудыг үндэслэсэн нь буруу боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.10.5 дахь хэсгийг үндэслэсэн зөв байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж дүгнэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч А.Т*******гийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Т*******гийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ