Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 294

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

            иргэдийн төлөөлөгч Д.Өнөржаргал,

           улсын яллагч Б.Соёлмаа,

            хохирогч Б.Ж-,

            хохирогч Б.Э-, түүний өмгөөлөгч Д.Ганбат /ҮД:0-216/,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД:0-518/,

шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1-484/,

гэрч А.Э-,

шинжээч эмч Ц.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.11, 91.2.12, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б-ийн Б.Б-д холбогдуулан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Б овогт Б-ын Ө-т холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201201060459 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ***** тоотод оршин суух, 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Б-ийн Б

            2. Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 15-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Ө

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Шүүгдэгч Б.Б- нь Б.Ө-тэй бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр хувийн таарамжгүй харьцаа, хардалтын улмаас Б.Г-г зодож биед нь цээжний зүүн талын 6-11-р хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Ө-тэй бүлэглэн Хан-Уул дүүргийн  5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр Б.Г-гийн аманд архи цутгаж тарчилган зовоож онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

2. Шүүгдэгч Б.Ө- нь Б.Б-тай бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн “...өгсөн мөнгөөр нь хувцас авч өмсөхгүй, өмнөх нөхөртэйгээ уулзсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, банз модыг зэвсгийн чанартай хэрэглэн Б.Г-г зодож биед нь цээжний зүүн талын 6-11-р хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Б-тай бүлэглэн Хан-Уул дүүргийн  5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр Б.Г-гийн аманд архи цутгаж тарчилган зовоож онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын хажууд байрлах автомашины зогсоол дахь манаачийн байранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Б.Б-ийг “архи нэхэж дарамталлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн:

            1. Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...би хацар луу нь хоёр алгадсан. Б.Ө- гал түлж байсан модоор цохьсон....2012 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Б.Ө-, Н.Э- хоёр 21.000 төгрөгөө авахаар явсан...Тэгээд өглөө нь Б.Ө-, Н.Э- хоёрын хоол иддэг газар тал шил архиа бид дөрөв хувааж уусан. Тэгээд Б.Ө- дөрвүүлээ миний 21000 төгрөгийг очиж авъя гэсэн. Тэгээд дөрвүүлээ архи уусан газраасаа явж байтал талийгаач 100 метр гаруй явж байгаад миний бие сонин болоод байна, би явж чадахгүй байна гээд  доошоо суусан. Тэгтэл Б.Ө- та хоёр байж бай Н.Э- бид хоёр гялс 21.000 төгрөгөө яваад ирье гээд явсан. Тэгээд Б.Ө-, Н.Э- нарыг явсны дараа 30-40 минутын дараа зүлгэн дээр сууж байснаа миний бие сонин болоод байна гээд нэг урт амьсгаа аваад чимээгүй болсон. Тэгээд Б.Ө-, Н.Э- хоёрыг ирэхэд нь талийгаач нэг урт амьсгаа аваад чимээгүй болчихлоо гэхэд Б.Ө- очиж хамар дээр нь дарж үзээд үхсэн юм биш үү зугатаая гээд зугтсан....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

   2. Шүүгдэгч Б.Ө-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...талийгаач Б.Г-г хуучин нөхөртэйгөө явсан гэсэн хардалтаас болж Б.Б- Б.Г- хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгээд Б.Б- талийгаач Б.Г-г хоёр алгадсан. Би гал түлж байсан модоор одоо больцгоо гээд гуя руу нь хоёр удаа цохьсон...2012 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Б.Б-, Б.Г-, Н.Э- бид дөрөв миний 21.000 төгрөгийг авахаар явж байтал талийгаач Б.Г- миний толгой эргээд байна гээд суусан. Тэгээд талийгаач Б.Г- Б.Б- нар үлдэж Н.Э- бид хоёр 21.000 төгрөгөө авахаар явсан...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, би талийгаач Б.Г-г нас барах үед байгаагүй, би гэм буруугүй, бүлэглэн зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

            3. Хохирогч Б.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Би талийгаач Б.Г-гийн төрсөн дүү. Өмнө нь хамтран амьдрагч нөхөр байгаагүй, найз залуутай байж байгаад больсон...Б.Ө- шүүх хурал дээр Б.Б- гол дотор шалдан зогсоож байгаад зодохоор яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ, болиоч гэхэд ямар хамаатай юм гээд Б.Ө-ийн шанаа руу цохьсон гэж Б.Ө- ярьдаг. 21000 төгрөг авахаар явах үед Б.Б- талийгаач хоёр тал шил архитай үлдсэн гэж ярьдаг. Хохирол барагдуулаагүй байгаа. Би одоо нийт 6.020.800 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 7-14/

            5. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15/

6. Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 56-58/

            7. Хохирогч Б.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Нас барсан Б.Г- миний төрсөн эгч,...Б.Б- гэх залуутай танилцсан талаар би...мэдсэн...4-р сарын эхээр нэг ажил дээр ирж уулзсан. Ядарсан царайтай гундуу харагдсан, мөн турсан харагдсан, хүний хуучин муу хувцас өмссөн юм шиг санагдсан...Хамгийн сүүлд эгч 2012.05.20-нд над руу ярьсан...Би 2012.05.21-нд 10 цаг өнгөрөөгөөд залгахад утас нь холбогдохоо больсон...Б.Б-ын ээж...2012 оны 6-р сарын эхээр яриад “танай эгч чинь манай хүүхдийг дагуулаад яваад өглөө, хүүхэд олж өг...” гээд байсан...Тэгээд 7-8 хоног өнгөрсний дараа Б.Б- над руу яриад “би хөдөө ажлаар явчихаад ирлээ, би гарахынхаа өмнө муудалдсан юм” гэсэн...Энэ хооронд би эгчийгээ цайзаар хайсан, найз нөхдөөс нь сурагласан...Шүүх эмнэлэгт байгаа цогцсыг нь болон зургийг нь харсан. Зургаар нь таньсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 145-147/

            8. Гэрч Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Ингээд Б.Б- талийгаачтай маргасан. Б.Г- урьд нь хуучин нөхөртэйгээ явж байгаад ирсэн юм билээ, тэгээд тэрнээс болж маргасан гэж ойлгосон. Б.Б- Б.Г-г...2-3 удаа нүүр лүү нь цохьсон, Б.Ө- банзаар цохиод байсан...Тэгээд Б.Ө- бид хоёр тэр хоёроос салаад Б.Ө-гийн 21.000-ийг авахаар Сонгинохайрхан дүүргийн Дүнжингарав дахь салбараас очиж авсан...нөгөө газраа ирсэн чинь Б.Б- бид хоёр дээр гүйж ирээд Б.Г- голын эрэг дээр нас барсан байна гэхээр нь би очиж чадаагүй. Б.Ө- очсон...Б.Б-...унагаасан өшиглөж байсан...Б.Б- Б.Г-гийн нүүр лүү нь 2-3 удаа цохиод нэг хөлийнх нь шилбэ рүү өшиглөөд байсан...гол дагаад алхаад нилээн явж байтал Б.Г- “Би явж чадахгүй байнаа миний бие муу байна” гээд байсан. Тэгээд Б.Г- Б.Б- хоёр үлдсэн...Б.Б- ирээд “Б.Ө- ахаа Б.Г- нэг сонин болчихсон байна та очоод үзээдхээч” гэсэн. Тэгээд Б.Б- Б.Ө- хоёр очиж үзчихээд буцаж ирээд нас барчихсан юм шиг байна гэсэн...Бургасанд ямар нэгэн юм болсон бол 5 дугаар сарын 30-нд л болсон байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 148-149, 150-151, 3хх-ийн 19-21, 23-24, 135-137/

            9. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /№1252/-ын дүгнэлт:

                        -Талийгаач нь амьсгалын дээд замд буюу цагаан мөгөөрсөн хоолойн гол гуурс, уушигруу салаалж орсон хэсэгт шингэн орж бөглөснөөс үүссэн механик бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна.

                        -Талийгаачид учирсан цээжний зүүн талын 6-11-р хавирганы суганы дундаас суганы арын шугамруу шаталж дараалласан хугаралтай, 7-р хавирга суганы дунд болон хөхний шугамаар хоёрлосон хугаралтай, орчны булчинд цус хуралттай байгаа нь нас барахаас өмнө үүссэн болно. Дээр гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах ба учрах үедээ амь насанд аюултай, үхэлд хүргэх гэмтэл биш. Өндрөөс унах, авто осол болон зодуулсанаас аль алинд нь үүсэх боломжтой.

                        -Талийгаачийн духны төв хэсэг дэх шарх нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой үхэлд нөлөөлөхгүй хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд дотор гадаргуудаа цус хуралттай байгаа тул амьд байхад үүсгэгдсэн байна. Энэ гэмтэл үүсгэгдээд 14-с дээш хоног үүссэн байх боломжтой. Авто машинд мөргөгдөх үед үүсэх боломжтой.

                        -Цээжний баруун доод хэсэг дэх 15х4,5см хэмжээтэй параллель шугамыг хооронд холбосон хэлбэр бүхий нас барсаны дараа үүссэн, арьсны өнгөц хатуурсан, шаргал зулгаралттай байх ба энэ нь хөлийн улнаас дээш 100см, баруун мөрнөөс доош 38см зайд байрласан байна. Энэ нь нас барсны дараа үүссэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээрхи зулгаралтын хэлбэрийг хадгалсан мохоо зүйлийн дарах үрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Цогцосны цээж, бүсэлхий нурууны зүүн хэсэгт үүсгэгдсэн цус хуралтууд нь хөлийн улнаас дээш 74см, мөрнөөс доош 26см зайд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

                        -Талийгаачийн зүүн гарын булчин тохой, шууны цус хуралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нас барахаас өмнө үүсгэгдсэн ба дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Баруун ташааны орчим 7,5х0,6см, 2,5х0,3см арьсны хатуурсан, шаргал зулгаралт нь нас барсаны дараа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

                        -Умдагны зүүн хэсгийн цус хуралт нь нас барахаас өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба хөлийн улнаас дээш 63см зайд байрласан байна.

                        -Зүүн хөхний дээд хэсэгт 2,5х2,5см, зүүн мөрний доод хэсэгт 2х1,5см 2 хөхний гол хэсэгт 2,5х2см улаан хүрэн хөхөлбөр өнгийн  цус хурсан, хүзүүний зүүн доод хэсэгт босоо байрлалтай цуварч тасархайтсан цэг мэтийн улаан ягаан өнгийн арьсны өнгөц зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр нас барахаас өмнө үүсгэгдсэн байна.

                        -Дээрх цээжний баруун доод хэсэгт хөлний улнаас  дээш 100см, баруун мөрнөөс доош 38см зайд 15х4,5см хэмжээтэй параллель шугамыг хооронд холбосон хэлбэр бүхий нас барсны дараа үүссэн, арьсны өнгөц хатуурсан, шаргал зулгаралттай, баруун чихний дэлбээ амьтанд идэгдэж хагас эмтэрсэн, баруун ташааны орчим 7,5х0,6см, 2,5х0,3см нас барсны дараа үүссэн, арьсны өнгөц хатуурсан, шаргал зулгаралттаас бусад гэмтлүүд нь нас барахаас өмнө нэг цаг хугацаад, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

                        -Талийгаачийн умай нь төрсөн байх боломжтой ба эсвэл 7-с дээш сартай жирэмсэн байхад зулбасан, аборт хийлгэсэн байх боломжтой ба хэзээ зулбасан аборт хийлгэсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд хэрэв төрсөн бол төрөөд 3-6 сарын хугацаа өнгөрсөн байх боломжтой байна. /төрсний дараа 3-6 сарын хугацаанд умай хэвийн хэмжээндээ ордог болно/

                        -Умайгаас эр бэлгийн эс илрүүлэх шинжилгээ хийхгүй ба үтрээнээс эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн нь ДНХ-ийн шинжилгээнд шилжүүлсэн болно.

                        -Хөхнөөс сүү гарч байгаа нь төрсөн болон том сартай жирэмсэн зулбасан, үр хөндүүлсэн аль алинаас нь шалтгаалан гарах боломжтой ба хэр хугацаа өнгөрснийг энэ шинжээр нь тогтоох боломжгүй.

                        -Хөхний товч нь товгор, том байгаагаас дүгнэхэд хүүхэд хөхөж байсныг үгүйсгэхгүй. /2хх-ийн 32-38/

            10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №5259:

                        -Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяг тодорхойгүй /ЗШ-1252/-н 20-25 настай эмэгтэйн цогцосноос авсан гэх цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй, цагаан мөгөөрсөн хоолойн шингэнд 2,7 промилли спиртийн алкоголь илрэв.

                        -Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяг тодорхойгүй /ЗШ-1252/-н 20-25 настай эмэгтэйн цогцосноос авсан гэх уушигны эдэд усны бичил биет /планктон/ илрээгүй байна. /2хх-ийн 41-46/

            11. Шинжээч эмч Г.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...урьдчилсан байдлаар задлан шинжилгээ хийж үзэхэд зүүн талын 6-н хавирга /6-11-р хавирга/ нь суганы дунд шугамнаас суганы  арын шугам хүртэл дараалсан хугаралтай байсан бөгөөд...зодуулж цохиулснаас үүсэх боломжтой. Уг 6-н хавиргаас гэмтлийг аваад нас барахгүй ч байж болох гэмтэл юм. Дээрх 6-н хавирганы гэмтлийг аваад гэмтлээс болж нас барах боломжтой /гэмтлийн шоконд ороод/ хэдий ч нас барах нь ховор барагтай л бол нас барахгүй...Энэ хүнд учирсан хавирганы болон зүүн талын гар цээжний гэмтлүүд нь...зодуулснаас ч үүсч болно...Зодуулсан бол дээрээс нь дэвсэх,...зүүн талаас цохиж зодох дэвсэх үед үүсч болно...Цус нь шимэгдээгүй, яс нь бороололт үүсч эхлээгүй учир энэ нь шинэ гэмтэл байна...Нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хугарал үүснэ...Талийгаач нь амьсгалын замд буюу цагаан мөгөөрсөн хоолойн гол болон 2 уушги руу салаалах түвшин хүртэл шингэн /этилийн спирт/ орсноос амьсгал бүтэж нас барсан...Амьд үед цутгасан байгаа. Үүнийг илтгэх шинжүүд нь амьсгал авах гарахад давхцаж амьсгалын замаар этилийн спирт орсон нь цагаан мөгөөрсөн хоолой салаалах түвшин буюу уушги хүртэл сорогдож орсон. Хэрэв нас барсны дараа этилийн спирт цутгасан бол цагаан мөгөөрсөн хоолойн дээд амсар буюу төвөнхи таглаа мөгөөрсний түвшингээс цаашаа гүн уушги руу орох боломж маш багатай...Нас барсны дараа архи цутгах үед улаан хоолойгоор дамжиж ходоод руу этилийн спирт орох боломж өндөртэй...Харин амьд байгаа үедээ улаан хоолойн дээд хуниас булчинг агшааж...учир этилийн спирт улаан хоолойгоор дамжиж ходоодонд ороогүй байсан. Энэ нь химийн шинжилгээгээр ходоодны агууламжнаас этилийн спирт илрээгүйгээр батлагдаж байна...Нэг ёсондоо архиар амьсгалчихсан л гэсэн үг. Цагаан мөгөөрсөн хоолойн шингэнд 2,7 промилли спиртийн алкоголь илэрсэн нь их хэмжээтэй цутгасныг харуулсан байна...Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь...идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй байдалд хүргэсэн ба /өвдөлт ихтэй/ энэ үед босоо, хэвтээ, суугаа аль ч байрлалд цутгахад этилийн спирт амьсгалын зам руу орох боломжтой...гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хөл, гар, мод, чулуугаар цохиход үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 47-49, 50-54, 55-56, 57-59/

            12. Хавтаст хэргийн материалаар давтан дүгнэлт гаргасан акт /№618/-ын дүгнэлт:

                        -Механик амьсгал бүтэлт гэдэг нь амьсгалын замын саатлаас үүсэх бие махбодын хүчилтөрөгчийн дутагдлыг хэлнэ.

                        -Амьсгал бүтэлтийн нэг хэлбэр нь амьсгалын зам шингэн зүйлээр бөглөрснөөс механик амьсгал бүтэлтэнд орно.

                        -Хүн өөрөө шингэн зүйл уусан тохиолдолд амьсгал бүтэлт үүсэхгүй, санамсаргүй цагаан мөгөөрсөн хоолой руу шингэн орсон тохиолдолд хахаж, цацаж болно. Хөндлөнгийн хүн ам руу нь шингэн зүйл цутгасан тохиолдолд механик амьсгал бүтэлт үүсэх боломжтой.

                        -Хөндлөнгийн хүн ам руу нь шингэн зүйл цутгаснаас механик амьсгал бүтэлт үүсэх шингэн зүйлийн хэмжээг тогтоох боломжгүй. Рефлексээр төвөнхи, дууны хөвч агшиж хүчилтөрөгчийн дутагдалд орно.

                        -Нас барсан хүний ам руу нь этилийн спирттэй шингэн зүйл цутгахад ходоод, цус, цагаан мөгөөрсөн хоолойн гуурс уушиг руу салаалж орсон хэсгүүдээс аль алинаас илрэхгүй.

                        -Б.Г-гийн цогцост хийсэн шинжилгээ болон хэргийн материалд авагдсан фото зургийн үзүүлэлтээс харахад нас бараад 4-5 хоног болсон байх боломжтой байна.

                        -Б.Г-гийн цогцос нь нас барснаас хойш дунд голын усанд удаан байснаас цагаан мөгөөрсөн хоолойн гол гуурс уушиг руу орсон хэсэг болон ходоод, цусан дахь этилийн спиртийн хэмжээ өөрчлөгдөхгүй.

                        -Б.Г- нь амьсгалын зам цагаан мөгөөрсөн хоолойн гол гуурс болон уушиг руу салаалж орсон хэсэгт шингэн орж бөглөрснөөс үүссэн механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.

                        -Шинжээч эмч Г.Батцэцэгийн 2012.06.20-ны өдрийн акт №1252 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. /3хх-ийн 109-115/

            13. Яллагдагч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…хацар луу нь хоёр удаа алгадсан...Бас хоёр удаа сууж байхад нь гар луу нь өшиглөсөн, тэгсэн Б.Ө-...банзаар...цохиод...Үлдсэн тал архиа 4-үүлээ хувааж уучихаад тэр хоёр 21.000-аа авна гэж байсан. Ингээд зүүн тийшээгээ явж байтал Б.Г- “би ерөөсөө явж чадахгүй нь ээ” гээд сөхрөөд хэвтсэн. Тэгээд би тэр хоёрт “энэ ерөөсөө явж чадахгүй юм байна та хоёр 21.000-даа яв” гээд тэр хоёр явсан...Тэгсэн Б.Г- “миний бие сонин болоод байна” гэснээ уртаар амьсгаа авснаа чимээгүй болсон...Тэгээд удаагүй байж байтал Б.Ө-, Н.Э- хоёр хүрээд ирсэн. Би тэр хоёрт “гүнзгий амьсгаа авчихаад чимээгүй болчихлоо үхчихсэн юм болов уу” гэсэн чинь Б.Ө- амьсгалж байгаа эсэхийг хамар дээр нь гараа хүргэж үзээд “өө үхчихэж...” гээд...Тэгээд 3-уул тэр газраас зугтаагаад явсан...Тэр газарт байсан гишүү буюу бургас модоор нүүр лүү шавхуурдсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 99-102, 161-163, 3хх-ийн 39-41, 81-82, 4хх-ийн 35-36, 7хх-ийн 10, 215/

14. Шүүгдэгч Б.Б-ын 2013.04.09, 2014.01.07, 2014.07.29, 2014.11.17, 2016.07.27, 2017.03.13-ны өдрүүдийн шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлсэн “...Дүнжингаравын орцонд хоносон...өглөө хоол хийдэг газар нь очоод Н.Э- миний 21.000-г авъя гээд 4-үүлээ цуг явж байтал 50 метр явж байгаад Б.Г- би явж чадахгүй байна гэсэн. Б.Ө-, Н.Э- 2 яваад өгсөн би үлдсэн Б.Г- нэг урт амьсгаа аваад чимээгүй болсон. Тэгээд...Б.Ө- ах хүрээд ирсэн байсан. Би очоод Б.Г- урт амьсгаа авсанаа хөдлөхгүй байна гэсэн гэтэл Б.Ө- цуг очиж үзье гээд очиж харсанаа Б.Ө- ах зугтаая гээд тэндээс зугтаад явсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 7, 199, 4хх-ийн 113, 195, 6хх-ийн 188, 7хх-ийн 159/

            15. Шүүгдэгч Б.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар хэргийн талаар мэдүүлсэн: “…Б.Б- авгайтайгаа маргалдаад авгайгаа зодсон би салгах гэсэн чинь намайг мөргөсөн. Миний хажууд эхнэр Б.Г-гаа зодохдоо газар унагаагаад дээрээс нүүрэн дээр нь дэвссэн би эмэгтэй хүн зодлоо боль гэсэн чинь...гайгүй болсон юм...архийг бид гурав хувааж ууж байхдаа Б.Б- “Би авгайгаа алчихлаа өмдний тэлээгээр зодсон дараа нь бэлгийн ажил хийж байсан чинь нас барчих шиг боллоо дуугарахгүй байна. Нас барчихлаа” гэсэн...Б.Б-тай хамт очиж үзсэн чинь Дунд голын эрэг дээр Б.Б-ын эхнэр Б.Г- нас барсан ямарч хөдөлгөөнгүй нүүр ам нь аймаар цус болсон, хавдсан, өмдийг нь хагас тайлсан, цээж нь нүцгэн цамцыг нь ярсан байдалтай дээшээ хараад хэвтсэн, Б.Г-гийн дух нь хагарсан байхаар нь...би их айсан учир...орхисон...буцаад ганцаараа Н.Э- дээр очиж авгай нь нас барсан юм шиг байна зодоод нүүр ам нь аймар болсон байна гэж хэлээд Н.Э- бид хоёр 13 дугаар хороолол явсан...Б.Г- дээшээ хараад хэвтсэн Б.Б- дээрээс нь гараараа хоёр шанаа нүүр лүү нь цохиод хөлөөрөө нүүр бие хаа руу нь өшиглөж...Тэгэхээр нь би мод түлж байсан хашааны банзны хугархай байхаар нь тэрийг аваад баруун бил үү гуя руу нь 2 удаа цохьсон...Б.Г-г харсан чинь нүүр нь битүү танигдахын аргагүй хавдсан, духны ясыг нь цөм цохьсон юм уу гэмээр хөндлөн сорви, орой хэсэгт яг бас цохьсон толгой нь цустай байсан. Н.Э- бид хоёр Б.Б-аас “яагаад ийм аймаар зодож байгаа юм бэ үхчихвэл яах юм бэ” гэсэн чинь Б.Б- дуугараагүй...Ингээд 21.000 төгрөгөө авна гээд би хэлсэн чинь Б.Б-, Б.Г- хоёр хамт явна гээд дагаж яваад гүүрний тэнд очсон. Тэгсэн талийгаач “би ер нь явж чадахгүй нь ээ” гэсэн бид хоёр түрүүлээд явж байсан, эргээд харсан чинь Б.Б- талийгаачийг “энэ муу худлаа баашилж байгаа юм” гээд талийгаачийг явган газар сууж байсан чинь шанаа руу нь хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр Н.Э- бид хоёр болиулсан. Тэгсэн Б.Б- “бид хоёр эндээ байж байя та хоёр 21.000-аа аваад хүрээд ир” гэсэн...би өөрийнхөө 21.000 төгрөгийг авсан. Тэгээд хоёулаа нөгөө газар луугаа нар жаргахын алдад 19-20 цагийн орчим очсон...Тэгсэн Б.Б- хүрээд ирсэн. Тэр бид хоёрт...”...би бэлгийн ажил хийсэн,  тэгсэн дуугарч байгаад чимээгүй болчихсон” гэхээр нь...”хоёулаа очиж үзье” гэсэн...Намайг очиж үзэхэд талийгаач нас барсан байсан яаж нас барсныг би мэдэхгүй хүн аймаар юм харагдахаар нь би ойртоочгүй яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 104-106, 108-110, 164, 3хх-ийн 43-45, 83-84, 4хх-ийн 37-39, 5хх-ийн 110-111, 6хх-ийн 105-106, 215/

16. Шүүгдэгч Б.Ө-ийн 2013.04.09, 2014.01.07, 2014.07.29, 2014.11.17, 2016.07.27, 2017.03.13-ны өдрүүдийн шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлсэн “...Б.Б- Б.Г-г хуучин нөхөртэйгөө явсан гээд хацар шанааруу нь цохиж нүүр амруу нь өшиглөсөн, өмдний тэлээгээр ороолгосон, би гал түлж байсан банзны өөдсөөр...гуяруу нь 2 удаа цохьсон...хоол хийдэг газарлуугаа 2012.05.30-нд явсан...Тэндээс хөдлөөд явж байтал Б.Г- толгой эргээд байна гээд суусан. Тэндээс Н.Э- бид хоёр 21.000 авахаар явсан...Н.Э- бид 2 хоол хийдэг газраа очоод хоол хийж байсан чинь Б.Б- Б.Г- үхчихлээ гээд хүрээд ирсэн...Би очоод үзсэн чинь үхчихсэн юм шиг байсан...Нас барах үед нь би байгаагүй...Би талийгаач хаана байгааг Б.Б-аар заалгаад очиж үзэхэд талийгаач дээгүүрээ нүцгэн, өмд нь шувтарчихсан, нас барсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 7, 199, 4хх-ийн 113, 195, 6хх-ийн 188, 7хх-ийн 159/

            17. Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа №683:

                        -Б.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

                        -Б.Б- нь болсон үйл явдлыг ойлгож оюун дүгнэлт хийх чадвартай байна.

                        -Б.Б- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах  чадвартай байна. /2хх-ийн 159/

            18. Төрийн банкны албан тоот, депозит дансны харилцагчийн монгол хуулга “...Б овогтой Ө- нь хүний хөгжил сангийн мөнгөө 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж Банкны Дүүхээ 2 тооцооны төвөөр үйлчлүүлэн авсан байна...” /3хх-ийн 86, 87/,

Шүүгдэгч Б.Ө-т холбогдох хэргийн:

   1. Шүүгдэгч Б.Ө-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр...Тэгээд талийгаач Б.Б- архиа ууж арай дуусаагүй байгаад дахиад нэг шил архи аваад өгчих гэхээр нь одоо мөнгө байхгүй гэхэд чи үхлээ юу гэж босч ирээд намайг багалзуурдсан, боосон тэгэхэд нь би түлхсэн. Тухайн үед ширээн дээр хутга байсан, тэр хутгыг авч хутгатай гараараа түлхээд орсон...Би хутгалах зорилго байгаагүй. Намайг хутга ширээн дээрээс авах үед дайрч ирээд хутганд орсон...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би хохирлоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/       

            2. Хохирогч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Талийгаач Б.Б- бол миний аав. Би аав, дүүгийн хамт амьдардаг байсан. Миний ээж 1996 онд өвчний учир нас барсан. Миний аав ээжийг минь нас барснаас хойш дүү бид хоёрыг өсгөн хүмүүжүүлсэн, түшиг тулгууртай хүн байгаа. Миний аав хамаатан садан, найз нөхөд, хамт олондоо нэр хүндтэй, нийтэч зантай хүн байсан. Би маш их гомдолтой байна. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хоол хүнс, буяны зүйл, рестораны зардалд 10.506.301 төгрөг, оршуулгын зардал, газар, бусад зардалд 2.467.100 төгрөг, хойдох даатгахад 1.870.000 төгрөг, шашны зан үйлд 520.100 төгрөг, шатахууны зардалд 1.500.640 төгрөг нийт 16.864.141 төгрөгийг нэхэмжилж байна...Тухайн өдөр өглөө тамхи аваад ирье гээд 09:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Миний аав таксинд явдаг байсан. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3 дахь өдөр тул **** дугаартай манай машин гардаггүй байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Гэрч А.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Ийм асуудал болсон. Б.Ө- хутгалчихъя, хутгалчихъя гээд байсан...Би хутгыг авч гадаа нуусан...Б.О-...сэрүүн байсан. Нөхөр нь унтаж байсан,...Б.Б- халамцуу байсан...Талийгаач Б.Б- орж ирээд Б.Ө-ээс архи нэхээд байсан. Б.Ө- байхгүй гэсэн...Б.Ө- тухайн үед нилээд согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Шинжээч эмч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Зүрхний хөндийгөөс алдагдсан цус нь 2500 литр байдаг...Б.Б-ийн хувьд 50 хувийн цус алдалттай байсан учраас боломж багатай байсан...Их хэмжээний цус алдсан үед амь насыг аврах боломж багатай...2500 мл цус алдсан нь хүний цусны талаас илүү хувийг алдсан байна. Амь насыг аврах зорилгоор хагалгаа хийсэн байгаа...6 см гүн шарх зүрхний хөндий рүү орсон байсан. Нэмэлт зүсэгдэлт байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-ийн 116-121/

            6. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-ийн 122-124/

            7. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 127/

            8. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /5хх-ийн 128/

            9. Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед гэж санаж байна манай хойд ээж С-ийн Д- над руу 9665**** дугаарын өөрийнхөө утаснаас “чи хаана байна Госпиталаас эмч над руу яриад  аавыг чинь хүн хутгалчихсан байна биеийн байдал нь хүнд байна яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байна” гэж над руу ярьсан юм. Тэгээд би С.Д-гийн  хамтаар БХХСАХ-ын нэгдсэн эмнэлэг дээр ирцгээсэн. Эмнэлэг дээр ирээд дөнгөж ороод байж байтал манай аавд мэс засал хийсэн гэх эмч бид 2-ыг өрөөндөө дуудаж оруулж ирээд...“...яаралтай хагалгаанд оруулна” гэж хэлсэн...С.Д- бид 2-ыг...ороход манай аав ухаантай орон дээр хэвтэж байсан...Тэгээд хагалгаанд ороод бараг 2 цагийн дараа,...аавын биеийн байдал их хүнд байна та нар сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж хэлж байсан...аавын биеийн байдал муу байна цус алдаад байна, тэгээд хагалгаанд дахин орох юм шиг байна гэж хэлэхээр нь буцаад эмнэлэг рүү ортол аав хагалгаанд орчихсон байсан. Хагалгааны өрөөний үүдэнд манай хамаатнууд цугласан байсан ба хүлээгээд байж байтал хагалгааны өрөөнөөс 3 эмч гарч ирээд 18 цагийн үед аавыг маань нас барсан тухай хэлсэн байгаа...Ер нь бол уудаггүй. Хааяадаа л хэрэглэдэг. Уусан үедээ ямар нэгэн ааш авир гаргаад байдаггүй унтаад л өгчихдөг...Маш их гомдолтой байна. Оршуулгатай холбоотой гарсан зардлаа нэхэмжилнэ...Буяны ажилд гарсан зардал нь...бүгд нийлээд 16.864.141 болж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 134-135, 6хх-ийн 66/

            10. Гэрч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 16-ны...Бид нар...архийг хуваагаад ууж байхад гаднаас Шараа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гээд 50 гаран насны эрэгтэй орж ирсэн. Тэр ах бид нартай нийлж уг архинаас ууж байгаад Б.Ө-г гараад ир уулзъя гээд байсан ба Б.Ө- тэр настай ахтай...гараад гадаа тэр 2 маргалдаад байх шиг байсан...тэгээд Д.М- орон дээр хэвтсэн, би хажуугаар нь бас унтах санаатай хэвтсэн...Тэгээд би хэвтэж байгаад унтчихсан байсан ба намайг манай танил дүү Т сэрээгээд “анай энд зодоон болоод байна” гэж хэлээд сэрээхэд нь би сэртэл...шалаар дэвссэн байсан кардон цаас цус болчихсон, Б.Ө-...суугаад байж байсан...Т хэлэхдээ...Сая энэ ах гээд Б.Ө-г заагаад нөгөө ахыг хутгалчихлаа,...гэж хэлж байсан юм...Тэгээд би...гараад хартал нөгөө 50 орчим насны Шараа гээд байгаа хүн...дэлгүүрийн хажууд хэвтэж байсан...Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Б.Ө-г гавласан...хутгыг аваад цаасанд боогоод аваад явсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 136-137, 6хх-ийн 42-43/

            11. Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Биднийг архиа уугаад сууж байхад гаднаас Шараа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ах гээд Б.Ө- дуудаад байсан хүн орж ирэхэд...Шараа, Б.Ө- 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Б.Ө- тухайн үед Шараа гээд хүнд хандан та орж ирэхээрээ дандаа архи нэхэж байдаг хүн дээрэлхэх гэдэг гэх мэтээр маргалдаад байсан...тэгээд маргаан болох үед Б.Ө- ширээн доороос хутга аваад Шараа гээд хүн рүү дандаа архи нэхээд байдаг гээд зандраад босоод ирсэн юм, тэгээд тэр 2 зууралдаж байтал шалаар нэг цус болохоор нь би хүүхэд айчихаж магадгүй гэж бодоод А охиныг аваад гарсан...Хутгалж байгаа би хараагүй анзаараагүй...Шар бариултай, нарийхан жижиг хутга байсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 138-139, 6хх-ийн 40-41/

            12. Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Намайг унтаж байх үед буюу 12 цагийн үед гэж санаж байна, Т миний хажуугаар хэвтэж байсан эхнэр Б.О- бид 2-ыг сэрээгээд “Б.Ө- ах хүн хутгалчихлаа, би хутгыг нь аваад гадаа тавьчихсан” гэж хэлсэн. Тэгээд би босоод иртэл...шалаар дэвссэн байсан бор өнгийн кардон цаасан дээр нил цус болчихсон байдалтай байсан. Б.Ө- намайг босоод ирэхэд “Хөгшин нь Шараа ахыг хутгалчихлаа” гэж хэлээд үүдний хажууд байсан усны саван дээр сууж байсан...төд удалгүй цагдаа нар ирцгээгээд Б.Ө-ийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 140-141/

            13. Гэрч А.Э-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Тэгээд тэр гурав архиа хувааж ууж байхад гаднаас нэг...ах орж ирсэн...Тэгтэл Б.Ө- гэж хүн гаднаас орж ирсэн танихгүй ахтай маргалдсан тэр гаднаас орж ирсэн ах архи нэхээд авч өг гээд нэхээд байх шиг байсан би яг юу ярьж байсанг сайн санахгүй байна...Тэгтэл Б.Ө- нөгөө хүнтэйгээ хэрэлдэж маргалдаад...хутгыг гаргаад ирсэн...нөгөө гаднаас орж ирсэн танихгүй хүнийг цээж орчим хутгалсан...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 46-48, 239-240/

            14. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /№10/-ын дүгнэлт:

                        -Талийгаачид цээжний зүүн хөндийг 4-5-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг зүүн ховдолыг гэмтээсэн шарх, цээжний зүүн хөндийн цус алдалт /2500 мл/ тогтоогдлоо. Энэ шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн цохих үйлдэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрхи зүрхний зүүн ховдолыг гэмтээсэн шархнаас цус алдан үхэлд хүргэжээ.

                        -Шинжилгээгээр талийгаач нь элэгний өөхөн хувирал өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй.

                        -Цус нь 2-р бүлэг байна.

                        -Нас барах үедээ дунд зэргийг согтолттой байжээ. /5хх-ийн 151-152/

            15. Шинжээчийн дүгнэлт №67:

                        -Шинжилгээнд ирүүлсэн Б.Б-ийн цогцосноос авсан гэх цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. /5хх-ийн 155/

            16. Шинжээчийн дүгнэлт №155, 157:

                        -Талийгаачийн гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь А/II/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.

                        -Хутга дээр цус илрээгүй. /5хх-ийн 173/

            17. Шинжээч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Талийгаачийн биед цээжний зүүн хөндийн 4-5-р хавирганы завсраар нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдсон...Нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр...үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 175-176/

            18. Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа №287:

                        -Б.Ө- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн  ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ойлгон удирдах чадвартай байсан байна.

                        -Б.Ө- нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадвартай байсан байна.

                        -Б.Ө- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

                        -Б.Ө- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

                        -Б.Ө-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

                        -Б.Ө- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэх чадвартай байна. /6хх-ийн 72/

19. Шүүгдэгч Б.Ө-ийн 2017.03.13-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлсэн “...Сүүлдээ Б.Б- нь намайг “архины мөнгө өг” гэж нэхэж дарамтладаг болсон...2015 оны 12 дугаар сарын 16-ны өглөө ирээд манай охин төрсөн эмнэлэгт хэвтэж байгаа, ачтай болсон, би өчигдөр жаахан юм уучихсан шартаж үхлээ, чи ганц юм аваад байж байгаарай гэсэн. Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй шдээ” гэхэд “олон юм яриад байлгүй байж бай” гэж хэлчихээд яваад өгсөн...Тэгээд Б.Б- 10:00 цаг өнгөрөөгөөд ирсэн. Би нэг шил...архи авч өгсөн..Тэр архиа уучихаад дахиад надаас архи нэхсэн. Тэгээд би надад мөнгө байхгүй, би танд хоолныхоо мөнгөнөөс илүү гаргаж авч өгсөн гэхэд “юун сүртэй юм бэ” гээд намайг элэг рүү цохиж надад архи авч өг гэхээр нь би “архи авч өгөхгүй, надад одоо мөнгө байхгүй” гэж хэлсэн. Ийм асуудлаас болоод намайг Б.Б- нь барьж авч багалзуурдсан, би хойшоо түлхсэн. Тухайн үед ширээн дээр хутга ил байсан...би дарамтуулдаг байсан учраас...уурлаад хутга шүүрч авснаас болж...ийм байдалд хүрч байна...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 159/

            20. Яллагдагч Б.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Депогийн баруун талын буудал дээр байдаг машины зогсоолын газар манаачаар ажиллаж байхдаа...Шараа гэж ах намайг гадна дуудсан гараад очиход эмнэлэг явлаа охин төрсөн ачтай болсон өчигдөр архи уусан шартаж үхлээ эргээд ирэхэд ганц юм аваад байж байгаарай гэсэн би тэгэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь олон юм яриад байлгүй аваад байж бай гэж хэлээд яваад өгсөн...эргэж ирэхээр нь би шил архи авч өгсөн түүнийг ууж байгаад дахиад архины мөнгө нэхсэн тэгэхээр нь одоо мөнгө байхгүй гэж хэлсэн тэгсэн намайг элэгрүү цохиод авсан тэгэхээр нь цааш нь түлхсэн тэгсэн эргээд намайг газар сууж байхад хоолойноос бариад багалзуур шахахаар нь би ухраад ширээн дээр ил байсан хоолны хутгыг аваад айлгах гээд урдаас нь дайртал хутга руу орчихсон...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 110-111, 6хх-ийн 67-68/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /№1252, №10/-ын дүгнэлтүүд, шинжээчийн дүгнэлт №5259, №67, №155, 157, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа №287, №683 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэсэн тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

           

            1. Шүүгдэгч Б.Ө-ийн холбогдсон хэргийн тухайд:

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ө- нь 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Б-тай бүлэглэн Хан-Уул дүүргийн  5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр Б.Г-гийн аманд архи цутгаж тарчилган зовоож онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.11, 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээд:

Шүүгдэгч Б.Ө- нь уг гэмт хэргийг үйлдсэн, оролцсон эсэхэд эргэлзээ гарч байгаа бөгөөд энэ нь:

шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2012 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Б.Ө-, Н.Э- хоёр 21.000 төгрөгөө авахаар явсан...Тэгээд Б.Ө-, Н.Э- хоёрыг ирэхэд нь талийгаач нэг урт амьсгаа аваад чимээгүй болчихлоо гэхэд Б.Ө- очиж хамар дээр нь дарж үзээд үхсэн юм биш үү зугтаая гээд зугтсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүгдэгч Б.Ө-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2012 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Б.Б-, Б.Г-, Н.Э- бид дөрөв миний 21.000 төгрөгийг авахаар явж байтал талийгаач Б.Г- миний толгой эргээд байна гээд суусан. Тэгээд талийгаач Б.Г- Б.Б- нар үлдэж Н.Э- бид хоёр 21.000 төгрөгөө авахаар явсан...Би талийгаач Б.Г-гийн амь нас хохирсон асуудалд гэм буруугүй хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

гэрч Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Тэр өдөр...Б.Ө- бид хоёр хүний хөгжлийн 21.000 төгрөгөө авах гээд явсан. Б.Г- Б.Б- хоёр тэндээ үлдсэн...нөгөө газраа ирсэн чинь Б.Б- бид хоёр дээр гүйж ирээд Б.Г- голын эрэг дээр нас барсан байна гэхээр нь би очиж чадаагүй. Б.Ө- очсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 148-149, 150-151, 3хх-ийн 19-21, 23-24, 135-137/,

            шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…би тэр хоёрт “...та хоёр 21.000-даа яв” гээд тэр хоёр явсан...Тэгсэн Б.Г- “миний бие сонин болоод байна” гэснээ уртаар амьсгаа авснаа чимээгүй болсон...Тэгээд удаагүй байж байтал Б.Ө-, Н.Э- хоёр хүрээд ирсэн. Би тэр хоёрт “гүнзгий амьсгаа авчихаад чимээгүй болчихлоо үхчихсэн юм болов уу” гэсэн чинь Б.Ө- амьсгалж байгаа эсэхийг хамар дээр нь гараа хүргэж үзээд “өө үхчихэж...” гээд...Тэгээд 3-уул тэр газраас зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 99-102, 161-163, 3хх-ийн 39-41, 81-82, 4хх-ийн 35-36, 7хх-ийн 10, 215/,

            шүүгдэгч Б.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Б.Б- “бид хоёр эндээ байж байя та хоёр 21.000-аа аваад хүрээд ир” гэсэн...би өөрийнхөө 21.000 төгрөгийг авсан. Тэгээд хоёулаа нөгөө газар луугаа нар жаргахын алдад 19-20 цагийн орчим очсон...Намайг очиж үзэхэд талийгаач нас барсан байсан яаж нас барсныг би мэдэхгүй хүн аймаар юм харагдахаар нь би ойртоочгүй яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 104-106, 108-110, 164, 3хх-ийн 43-45, 83-84, 4хх-ийн 37-39, 5хх-ийн 110-111, 6хх-ийн 105-106, 215/,

            Төрийн банкны “...Б овогтой Ө- нь хүний хөгжил сангийн мөнгөө 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж Банкны Дүүхээ 2 тооцооны төвөөр үйлчлүүлэн авсан байна...” /3хх-ийн 86, 87/ гэсэн албан тоот гэх зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзлээ.

            Харин шүүгдэгч Б.Ө-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн буюу шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн “...өгсөн мөнгөөр нь хувцас авч өмсөхгүй, өмнөх нөхөртэйгээ уулзсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, банз модыг зэвсгийн чанартай хэрэглэн Б.Г-г зодож биед нь цээжний зүүн талын 6-11-р хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэх үйлдэлд шүүгдэгч Б.Ө-ийн банз модоор хохирогч /талийгаач/ Б.Г-г цохьсоны улмаас хохирогчид гэмтэл учирсан эсэх нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

            Мөн прокуророос шүүгдэгч Б.Ө- нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын хажууд байрлах автомашины зогсоол дахь манаачийн байранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Б.Б-ийг “архи нэхэж дарамталлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэх гэмт хэрэг холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон хэдий боловч хохирогч /талийгаач/ Б.Г-г алсан гэх үйлдэлд түүний оролцоо байгаагүй болох нь тогтоогдсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.10-т заасан “хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн” гэх зүйлчлэл хамаарахгүй юм.

            Иймд прокуророос шүүгдэгч Б.Ө-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.10, 91.2.11, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.Ө-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.2-т зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна.

 

            2. Шүүгдэгч Б.Б-ын холбогдсон хэргийн тухайд:

Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг шүүгдэгч Б.Ө-тэй бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр хувийн таарамжгүй харьцаа, хардалтын улмаас Б.Г-г зодож биед нь цээжний зүүн талын 6-11-р хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Ө-тэй бүлэглэн Хан-Уул дүүргийн  5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр Б.Г-гийн аманд архи цутгаж тарчилган зовоож онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.11, 91.2.12, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ө- нь хохирогч /талийгаач/ Б.Г-г алсан гэх гэмт хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Б-ын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.11-т заасан “бүлэглэж” гэх зүйлчлэл хамаарахгүй юм.

Мөн прокуророос шүүгдэгч Б.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах/, 98 дугаар зүйлийн 98.2 /бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн/ дахь хэсэгт тус тус зааснаар давхар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б-ыг талийгаач Б.Г-гийн нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохих, газарт унагаан өшиглөх зэргээр биед нь цээжний зүүн талын 6-11-р хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий олон тооны шарх гэмтэл учруулан зодож, улмаар хохирогч дээрх гэмтлийн улмаас бие нь зовиурлан явж чадахгүй байхад нь аманд нь архи цутгаж механик бүтэлт үүсгэн амьсгалын хурц дутагдалд оруулан алсныг хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлэх шаардлагагүй юм.

Шүүгдэгч Б.Б- нь хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.12, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.12 болгон өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тус хэргийн шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлэн, хүний алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид танхайн сэдэлт гэсэн ойлголт байхгүй болж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

            Тиймээс прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон,

            шүүгдэгч Б.Ө-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу Хүний алах гэмт хэрэгт “танхайн сэдэлтээр” гэсэн нөхцөл байдал хуульчлагдаагүй үндэслэлээр мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Тодруулбал шүүгдэгч Б.Б- нь 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр хохирогчтой “мөнгө өгөөд явуулж байхад 2-3 хоног алга болоод хуучин нөхөртэйгөө уулзлаа” гэх зүйлээс болж маргалдан талийгаач Б.Г-гийн биед цээжний зүүн талын 6-11-р хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий бүхий олон тооны шарх гэмтэл учруулан зодож, улмаар хохирогч дээрх гэмтлийн улмаас бие нь зовиурлан явж чадахгүй байхад нь аманд нь архи цутгаж буюу амьсгалын бүтэлтэд оруулан алсныг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж,

шүүгдэгч Б.Ө- нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын хажууд байрлах автомашины зогсоол дахь манаачийн байранд хохирогч Б.Б-тэй “архи нэхэж дарамталлаа” гэх зүйлээр шалтаглан маргалдаж цээжин тус газар нь хутгалж алсныг хүнийг алсан гэж тус тус үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б-, Б.Ө- нар нь бусдыг зодох, аманд нь архи цутгах, хутгаар хутгалах зэрэг нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай гэдгийг мэдсэн атлаа Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

            Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, шүүгдэгч Б.Ө-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ө-т, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б-д тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгч Б.Ө- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 112/-аар,

            Шүүгдэгч Б.Б- нь 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 111, 167-168/-аар тус тус тогтоогдлоо.

            Шүүгдэгч Б.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар, шүүгдэгч Б.Ө- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгис “...Шүүгдэгчийн зүгээс хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад оногдуулах ялыг “арван хоёр жилээс хорих жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн...” гэж тус тус хуульчилсан байх тул бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй зөвхөн хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон хэргийн хувьд шүүх хорих ялыг хөнгөрүүлнэ гэж ойлгох тул шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Ж-д 6.020.800 төгрөгийг нөхөн төлсөн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Ө-т мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ын эдлэх 14 жилийн хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Б.Ө-ийн эдлэх 13 жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ө-ээс нийт 16.846.141 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д олгох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн /Б.Б-/ өмсөж явсан хувцаснууд болох хар өнгийн нилон материалтай өвлийн куртик, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн Adidas гэсэн бичиглэлтэй бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн шоо бүхий оруулгатай хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, 2 ширхэг саарал оймс, саарал өнгийн материалтай футболк 1 ширхэг, богино түрийтэй хар өнгийн цасны хос гутал зэргийг хохирогч Б.Э-д буцаан олгож, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, Стандарт нэртэй архины шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, бичлэг бүхий 6 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б- нь 2012.07.25-наас 2015.05.26-ны өдөр хүртэл 1034 хоног, 2017.01.17-ноос 2017.05.15-ны өдөр хүртэл 117 хоног, 2017.10.10-наас 2017.10.20-ны өдөр хүртэл 9 хоног буюу нийт 1160 хоног, шүүгдэгч Б.Ө- нь 2012.07.25-наас 2015.05.26-ны өдөр хүртэл 1038 хоног, 2015.12.16-наас 2017.09.11-ний өдөр хүртэл 634 хоног, 2017.10.10-наас 2017.10.20-ны өдөр хүртэл 9 хоног буюу нийт 1681 хоног тус тус цагдан хоригдсон бөгөөд шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ын Ө-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.10, 91.2.11, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.3  дахь хэсэгт зааснаар,

            шүүгдэгч Б овогт Б-ийн Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.11-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.12, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,

шүүгдэгч Б овогт Б-ын Ө-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

            3.  Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн,

            Шүүгдэгч Б овогт Б-ын Ө-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Б-ийн Б.Б-ыг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 9 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын Ө-ийг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Б-ын эдлэх 14 /арван дөрөв/ жилийн хугацаатай хорих ялыг, Б.Ө-ийн эдлэх 13 /арван гурав/ жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ын цагдан хоригдсон 1160 /нэг мянга нэг зуун жар/ хоногийг, Б.Ө-ийн цагдан хоригдсон 1681 /нэг мянга зургаан зуун наян нэг/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Ө-ээс нийт 16.846.141 /арван зургаан сая найман зуун дөчин зургаан мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ***** тоотод оршин суух, хохирогч Б овогт Б-ийн Э-д олгосугай.

8.  Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, Б.Б-, Б.Ө- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн /Б.Б-/ өмсөж явсан хувцаснууд болох хар өнгийн нилон материалтай өвлийн куртик, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн Adidas гэсэн бичиглэлтэй бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн шоо бүхий оруулгатай хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, 2 ширхэг саарал оймс, саарал өнгийн материалтай футболк 1 ширхэг, богино түрийтэй хар өнгийн цасны хос гутал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д буцаан олгож, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, Стандарт нэртэй архины шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, бичлэг бүхий 6 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б-, Б.Ө- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-, Б.Ө- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР                   

                                                           ШҮҮГЧИД                                              С.БАЗАРХАНД

                                                                                                                          Х.ОДБАЯР