Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02719

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №0/А-18-2 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга, байгууламжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч ...ХХК-иас 389,418,795 төгрөг, мах шулах тавцан ширээ-9 ширхэг, мах баглах тавцан ширээ /жижиг/-4 ширхэг, мах баглах тавцан ширээ /том/-4 ширхэг, дугуй тэргэнцэр /мах зөөх савтай/-11 ширхэг, доороо дугуйтай хэвтээ тавцан-6 ширхэг, мах хөргөөх тэрэг-10 ширхэг, 2 секцтэй гар нүүрийн угаалтуур-2 ширхэг, хутга ариутгагчтай гар угаах төхөөрөмж-2 ширхэг, 1 секцтэй жижиг угаалтуур-2 ширхэг, усны гутлын тавиур-2 ширхэг, хөлдүү мах зөөх тэргэнцэр-20 ширхэг, шулсан махны төмөр сав-483 ширхэг, гэсгээх сав /2440х1220х800мм/-2 ширхэг, гэсгээх сав /2440х1220х1000мм/-8 ширхэг, вакумны машин /Вакум насостой/-1 ширхэг, баглааны машин /Вакум насостой/-2 ширхэг, хуйлж ороодог баглааны машин-1 ширхэг, ариутгалын тогоо /Автоклаб/-1 ширхэг, хөлдөөгчийн тоног төхөөрөмж 9-р гүн хөлдөөгч ком-1 ширхэг, тогоо /уураар чанадаг/-8 ширхэг, цахилгаан чанах тогоо-2 ширхэг, мах амтлагч машин /Барбанан/-1 ширхэг, мах амтлагч машин /Шифризэн/-1 ширхэг, мах ангилах сагс /Улаан/-100 ширхэг, мах ангилах сагс /Цэнхэр/-287 ширхэг, тавиур /Поддон, цэнхэр/-100 ширхэг, ус нөөцлөгч сав /90 л, цагаан/-48 ширхэг, мах ангилах сагс /Цагаан/-60 ширхэг, мах ангилах сагс /Цэнхэр/-55 ширхэг, мах өлгөх өлгүүрийн роликтой дэгээ, зам, ком-1 ширхэг, ариутгагч камер-1 ширхэг, гутал ариутгагч-1 ширхэг, подносон таваг-60 ширхэг, ажлын хувцасны өлгүүр-4 ширхэг, ажлын гутлын шүүгээ-2 ширхэг, ус буцалгагч-2 ширхэг, угаалгын машин-2 ширхэг, аяга таваг ариутгагч-1 ширхэг, будаа агшаагч-1 ширхэг, поднус-14 ширхэг, гал тогооны хиншүү сорогч -1 ширхэг, ус шүршигч компресер-1 ширхэг, пресний машин-3 ширхэг, гүн хөлдөөгчинд тавиур-5 ширхэг, ханын хамгаалалт-50 ширхэг, махны машин-1 ширхэг, автоклабын тэргэнцэр-4 ширхэг, хоолны ширээ /сандал/ -7 ширхэг, гал тогооны бэлтгэлийн ширээ -1 ширхэг, гал тогооны доод талын ком-1 ширхэг, агуулахын тавиур гал тогоонд-1 ширхэг, 1, 2 хоолны тогоо-1 ширхэг, хогийн сав-3 ширхэг, үүдний шкаф /4 хаалгатай/-1 ширхэг, цаг бүртгэлийн машин-1 ширхэг, гар хатаагч-4 ширхэг, шингэн савангийн хайрцаг-4 ширхэг, хувцасны шкаф 8 хаалгатай-1 ширхэг, хувцасны шкаф 6 хаалгатай-1 ширхэг, хувцасны шкаф 2 хаалгатай-1 ширхэг, урт бор сандал-6 ширхэг, ус буцалгагчны тавилга -2 ширхэг, ус цэвэршүүлэгч -1 ширхэг, ус цэвэршүүлэгч-1 ширхэг, ус цэвэршүүлэгч -1 ширхэг, модон подон -34 ширхэг, галын булан -1 ширхэг, цэнхэр подон /100 ширхэг/, камер-25 ширхэг, төмөр шүүгээ-2 ширхэг, гарны цаасны сав-1 ширхэг, хөдөлмөр хамгааллын самбар-1 ширхэг, план самбар-1 ширхэг, ханын дугуй цаг-1 ширхэг, хувцасны шүүгээ 5 хаалгатай -1 ширхэгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, мөн нэхэмжлэгчийн хариуцагч Өү эм эс ХХК-д холбогдуулан гаргасан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч ... ХХК-д холбогдуулан хариуцагч ...ХХК-ийн гаргасан нийт 1 253 440 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч ... ХХК-д холбогуулан 322 935 000 төгрөг гаргуулах хариуцагч Өү эм эс ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ...ХХК-иас мах баглах тавцан ширээ, том мах хөргөөх тэрэг, хөлдүү мах зөөх тэргэнцэр, вакумны машин /вакум насостай/, хуйлж ороодог баглааны машин, ариутгалын тогоо /Автоклад/, хөлдөөгчийн тоног төхөөрөмж, 9-р гүн хөлдөөгч, уураар чанадаг тогоо, мах амтлагч машин /барбанан/, мах амтлагч машин /шифризэн/, мах ангилах сагс /улаан/, мах ангилах сагс /цэнхэр/, тавиур поддон /цэнхэр 100 ширхэг/, ус нөөцлөгч сав /цагаан, 90 литр/, мах ангилах сагс /цагаан/, мах ангилах сагс /цэнхэр/, цаг бүртгэлийн машин, төмөр шүүгээг биет байдлаар нь гаргуулан ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 8 286 988 төгрөг, хариуцагч ...ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 020284 төгрөг, хариуцагч Өү эм эс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 026 608 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,144,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2 483 193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК, хариуцагч ...ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан уие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд тус тус олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ