Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0717

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэртэй, “Т Г УЦС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.М, татварын улсын байцаагч Н.Б, С.О нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3 дахь заалтыг баримтлан “Т Г УЦС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Татварын хэлтэс, татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.М, улсын байцаагч Н.Б, С.О нарт холбогдуулан аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 дугаартай “Т Г УЦС” ХХК-д ногдуулсан 664.194.322.5 төгрөгийг тогтоосон актнаас үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар 423.147.405, торгууль 126.944.220, алданги 99.641.288, төгрөг тооцсон нийт 649.732.916 төгрөгийн мөнгөн дүнтэй актын холбогдох заалтыг, мөн уг актын хавсралт-2-ын 1,1.1-1.4, 3, 3.1-3.3-т заасныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...шүүх зөвхөн хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт байхгүй баримтыг үндэслэсэн нь хэргийг тал бүрээс нь бодитой тогтоох зарчмыг алдагдуулсан. Тухайлбал, Татварын маргаан таслах зөвлөлд хандах талаар дурдсан хариуцагчийн тайлбар бараг үг, үсгийн зөрүүгүй шийдвэрийн үндэслэх хэсэгт орсон, “Дулааны 3, 4-р цахилгаан станц, Багануур зүүн өмнөд бүс компани”-ийн үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлсөн талаар баримт байхгүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан.

Бид тодорхой үндэслэл гаргаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад тэрхүү үндэслэл, шаардлагыг огт харгалзан үзээгүй, холбогдох нотлох баримтыг үнэлээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5, 26 дугаар зүйлтэй холбоотой асуудлаар тодорхой тайлбар гаргаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас лавлагаа, тодруулга авч хэрэгт хавсаргасан.

“Т Г УЦС” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулсан маргаан нь анх 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, улмаар мөн оны 12 дугаар сарын 28-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуулийн хүчин төгөлдөр байгаа.

Уг шийдвэрт “Т Г УЦС” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг “нийтийн ззэмшлийн хөрөнгө”-нд хамаарахыг тогтоосон бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтад хамаарна гэж үзэж байна. Гэтэл шүүхээс Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсийн зөвлөмжийг үндэслэл болгосон нь эргэлзээтэй.

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж маргааны зүйл болсон татварын байцаагчийн акт анхнаасаа хууль бус болохыг тогтоолгохыг шаардсан ч энэ асуудлыг шийдвэрт огт дурьдаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хангаагүй гэж үзэж байна.

Шүүхээс Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, “Т Г УЦС” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийг “өмчлөгч” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 100, 101 дугаар зүйлд өмчлөгч гэж хэн байхыг тодорхой заасан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 26 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалаар “Т Г УЦС” ХХК нь төрийн нийтийн эзэмшлийн өмчийг эзэмшиж, ашиглаж байгаа хуулийн этгээд байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хэт нэг талыг барьсан, холбогдох хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.Баярмаа, С.Очирбат нар “Т Г УЦС” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалтыг хийж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4 дахь заалтыг үндэслэн 423,147,405.3 төгрөгийн нөхөн татвар, 136,458,577.6 төгрөгийн торгууль, 104,588,339.6 төгрөгийн алданги, нийт 664,194,322.5 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актын хавсралт-2-ын Тогтоох хэсгийн 1.1-1.4,  3.1-3.3-д заасныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...манай байгууллага Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч биш. Учир нь компанийн эзэмшиж, ашиглаж байгаа байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хамаарч байгаа юм” гэж, хариуцагчаас “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмч гэж юу болох, түүнийг хэрхэн захиран зарцуулах талаар тодорхой заасан байдаг. Уг хуулийн заалтуудаас үзэхэд тус компани нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч ашиглагч, өмчлөгч гэдэг нь тодорхой байх тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэж маргасан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө” гээд, мөн зүйлийн 7.1.3-д “нийтийн эзэмшлийн барилга байгууламж”-ийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглах”-аар зохицуулжээ.

Улмаар Үндэсний Татварын Ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын 6.1.3 дахь хэсэгт “Нийтийн эзэмшлийн барилга байгууламж” гэдэгт нийтийн эзэмшил бүхий цахилгаан, дулаан холбооны шугам сүлжээ, түүний худаг узель, дэд станц, цэвэр бохир усны газар доогуурх ус зайлуулах хоолой, гүүр, үерийн усны далан, цэвэрлэх байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг, инженерийн зориулалт бүхий худаг орно. Мөн орон сууцны барилгын дундын өмчлөлийн хөрөнгө энэ заалтад хамаарагдана” гэж заасан байна.

“Т Г УЦС” ХХК нь анх Говь-Алтай, Завхан аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэй улсын төсвийн зээлийн хөрөнгөөр баригдаж, улмаар Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд ард иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг хүлээсэн, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан төрийн өмчит хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ.

Маргаан бүхий актаар татвар төлүүлөхөөр тогтоосон үл хөдлөх эд хөрөнгүүд болох усан цахилгаан станцын барилга, далангууд /бага, үндсэн богоош/, ашиглалтын тунель, ажлын байр, ажилчдын орон сууц, автомашины зогсоол зэрэг нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “нийтийн эзэмшлийн барилга байгууламж”-д хамаарч байх тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.

Ийнхүү төр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх, нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн өмчөөр байгуулсан хуулийн этгээдээр дамжуулан, иргэдийг төрөөс тогтоосон тусгай тарифын дагуу цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагаа явуулж байгаа усан цахилгаан станцын үл хөдлөх эд хөрөнгийг тухайн компанийн балансад бүртгэгдсэн байсан гэсэн үндэслэлээр төрийн өмч, нийтийн эзэмшлийн барилга байгууламж биш гэж үзэж, үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулж, татвар төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

Иймд маргаан бүхий актын хавсралт-2-ын Тогтоох хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 3.1, 3.2-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан заалтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд маргаан бүхий актын Тогтоох хэсгийн 3.3 дахь хэсгээр ногдуулсан “2015 онд усны нөөц ашигласны төлбөрт төлөхөөр тайлагнасан 38,469,737 төгрөгийг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд ногдох 1,791,048 төгрөгийн алданги”-ийн талаар маргахгүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэхдээ маргаан бүхий актын хавсралт-2-ын Тогтоох хэсгийн 3.3 дахь хэсгээр ногдуулсан 1,791,048 төгрөгийн алданги нь захиргааны хариуцлагын нэг төрөлд хамаарч байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг мөн актаар ногдуулсан алдангиас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон